Секс хувьсгалын тохироо хэдийд бүрддэг вэ?

4327056_9ea0b33e

Хэрэв та хоёр хамтдаа байсаар удаж байгаа бол сексийн тодорхой нэгэн хэмнэлд орсон байж болзошгүй. Тогтуун, намуухан, элдэв сонин содон зүйлгүй… Бac жаахан уйтгартай. Тэгвэл одоо энэ нэгэн хэмийн, уйтгартай сексээс татгалзах цаг болжээ, өөрөөр хэлбэл бүхнийг өөрчлөх “хувьсгалын тохироо” бүрджээ! Гэхдээ “хувьсгал хийх цаг нь болжээ” гэхээр Болдцэрэнгийн “Эр эмийн ёс” номыг өдөр шөнөгүй унш эсвэл секс дэлгүүpт хүний нүд хариулж байгаад ор гэж байна гэж бүү бодоорой. Энэ “хувьсгалыг хийхийн” тулд танаас ердөө багахан сэтгэл, зүтгэл шаардагдана.

1. Жирэмслэлтээс хамгаалах хэрэгслээ соль

Юуны өмнө бэлгэвчнээс татгалзаж жирэмслэлтийн эсрэг эм хэрэглэж эхлэ. Энэ шинэчлэл таны секс амьдралыг илүү тайван, илүү сонирхолтой болгоно. Гэвч зарим тохиолдолд бас эсрэгээр байдаг нь сонин. Өдер бvp эм ууж жирэмслэлтээс хамгаалдаг Туяа бүсгүй нэг удаа эмээ уухаа мартаад оронд нь бэлгэвч хэрэглэхэд ойрд байгаагүй гайхамшигтай мэдрэмж хүртсэн гэж ярьж байсан. Мэдээж бэлгэвчийг түүний эрхтэнд хурууны үзүүрээр эсвэл aмаараа углаж өгөхөөс авахуулаад хайртыгаа баярлуулж болох олон үйлдлүүд байгаа шүү дээ.

2. Ердийн бyc цагт секс хий

Та хоёр ихэвчлэн шөнийн цагт амрагладаг бол үүнийгээ өглөөний цагт шилжүүл. Эсвэл эсрэгээр, хэрэв өглөөгүүр яаруу сандруу секс хийсэн болоод ажилдаа гардаг бол харин ч шөнийн тухтай, тансагхан секс та хоёрт давтагдашгүй мэдрэмжийг бэлэглэх болно. “Би өглөө нөхрөөсөө түрүүлж босоод усанд орж, нүүр aмaa янзлаад дараа нь өглөөний цайгаа бэлдчихээд нөхрөө сэрээдэг юм. Харин нэг удаа яагаад ч юм түүнийг арай өөр аргаар сэрээмээр санагдаад илж таалж, цээжийг нь зөөлөн хазаж энхрийлсэн юм… Өглөөнийхөө цайг ч ууж амжилгүй ажилдаа гарсан гэж боддоо. Хэрин түүнээс хойш нөхөр маань ийм аргаар нойрноос нь сэрээж байхад тун дуртай болсон” хэмээн Уянга ярьж байна.

3. Өөр хүнтэй сээтэгнэ

Жаахан ярвигтай ч, өндөр үp дүнтэй зөвлөгөө шүү. Хэн нэгэн сэйхан залуутай ямар ч муу үp дагаваргүйгээр аальгүйтэх нь (үдэшлэг, хэн нэгний төрсен өдөр, диско, айлд) таныг маш их өдөөдөг. Мэдээж болбол хайртыгаа хажууд байхгүйд аальгүйтвэл дээр л дээ. Энэ нь түүнийг хуурч байгаа асуудал гэж ойлгож болохгүй, Зүгээр л орой нь уулзаж учрахад та илүү тачаангуй эрч хүчээр цэнэглэгдсэн байх болно гэж ойлгох хэрэгтэй.

4. Секс вэб сайтад орж бай

Интернэтээс мэдээлэл авах нь хажуу хүнээс юм асуухаас ч амар болсон тул ийм сайтад орж байвал секс амьдрал илүү сонирхолтой болно. “Ялангуяа секс-чатанд холбогдоход сэрэл өдөөх янз бүрийн ярианд хамрагдахаас гадна хүсвэл хайрттайгаа ч энэ үеэр интернэтэд “учирч”, анх танилцаж байсан шигээ харьцаж болно. Хамгийн гол нь дараа нь түүнтэйгээ орондоо “учрахад” яг л анх уулзаж байгаа юм шиг гал халуун секс болдог юм” гэж Ундрах зөвлеж байсан.

5. Фитнест яв

Ганц хоёр цаг фитнесээр хичээллэж, хагас цаг саунд орох нь сүүмгэр лаатай үдшийн зоогноос ч илүүтэйгээр “секс энергийг” бий болгодог. Үүний дараа та өөрийн эрхгүй түүнийг ор луугаа хөтлөж, секс “үзүүлбэрүүдээ” толилуулна. Дараа нь харин хайрт чинь ямар их сэтгэл хангалуун байгааг харах болно.

6. Унтахдаа бага ид

Өөх тостой зүйл бага идэж, чихэрлэг эсвэл хурц амттэй хоол руу тэмүүл. Max бага идэж, далайн гаралтай хоол, салатыг эрхэмлэ. “Нөхөр бид хоёр ажил ихтэй болохоор оройтож ирээд хурдхан нөгөө л мах ихтэй хоолоо хийж идчихээд ор луугаа зүглэдэг юм. Мэдээж ийм хоолны дараа хүндэрсэн ходоодтой хүмүүсийн секс залхуутай болох нь ойлгомжтой. Харин нэг удаа би хоол хийхээс төвөгшөөгөөд дэлгүүрээс загасны савласан түpc худалдаж аваад түүнийгээ шинэхэн талх, ногоотой бас цагаан дарстай хамт зооглосон юм… Ойрд бид хоёр тийм “галзуу” секс хийгээгүй юмдаг” гэж Аюур ярьж байсан юм.

7. Их унт

Нойр муутай байх нь секс чадавхийг хичнээн их буруулдагийг та төсеөлөх ч үгүй. Эрдэмтэд үүнд маш хялбар тайлбар олжээ. Эмэгтэй ч, эрэгтэй ч хүний бэлгийн гормон нь унтаж байхад маш сайн хуримтлагддаг байна. Тэгэхээр сайн унтаж бай. Өдөрт ядаж 7 цаг унт, тэгвэл удалгүй таны ор хурдхан нүдээ аниад ертөнцеөс “тacapдаг” газар биш харин бүхий л секс мөреөдлүүдээ биөлэл болгодог “диваажин” болж хувирна.

8. Ер бусын газар сонго

Ер бусын гэдэг нь орон дээрээсээ шал руу эсвэл банны өрөө лүү шилжихэд хамаатайгаас гадна мөн хөдөө хээр гарах, зочид буудалд хоноглох эсвэл бүр огт төлөвлөөгүй газар луу явахад ч хамаатай. Автомашин, хувцасны өрөө, гацсан цахилгаан шат, хамгийн гол нь та хоёрыг хөглөж чадах газар сонговол маш сонин, мөн ер бусын байх болно. “Нэг орой бид хоёр зуслангаас буцаж явтал би гэнэт “сахилгагүйтмээр” санагдаад жолоо барьж явахад нь нехрийгөө едөж эхэлсэн юм. Мэдээж эхэндээ тэрээр осол хийчихнэ гэж уцаарлаж байсан ч гэнэт замаас хазайж, ойн захад очоод машинаа зогсоосон… Үнэхээр мартахын аргагүй секс болж билээ, яг л анх танилцаж байсан үe шиг” гэж Энхээ бүсгүй ярьж билээ.

9.Tүp ч гэсэн хоёулхнаа бай

Бидний секс амьдралыг бидэнтэй байнга хамт байдаг xүmүүс “хордуулдаг” гэвэл зөвшеерөх үү? Хажуу ерөөнд байгаа хадам ээж, зэргэлдээ орон дээр унтах хүүхэд…? Тэгвэл тэднийгээ түр ч гэсэн кинонд эсвэл зуслан руу явуулж болно шүү дээ. Эсвэл бүp өөрсдеө ч зуслан явж болно. Ямар ч байсан хэнээс ч айж, ичилгүй нүцгэн явж, нэг нэгнээсээ авсан таашаалаа хэнээс ч зоволгүй илэрхийлж болох тэр л нөхцөл, хоюулханаа байх!

10. Гэрлээр “тогло”

Хэрэв та хоёр харанхуйд амраглаж заншсан бол энэ удаад гэрлээ асаа. Эсвэл эсрэгээр, бие биенээ харж таашаал авдаг байсан бол одоо зөвхөн хүртэхүй, мэдрэхүйгээр дамжуулж амраглаад үзээрэй. “Би найз залуутайгаа танилцсаныхаа ойг тэмдэглэхдээ ороо тойруулаад нэг бус бүp 10 гаруй лаа асаасан юм. Юу ч биднийг зогсоохын аргагүй, ёстой л галзуу секс болсон” гэж Нандиа ярьсан юм. Ер нь энгийн бус гэрэлтүүлэг хүнд таахын аргагүй мэдрэмж төрүүлдэгийг санаарай.

11. Түүнтэй ярь

Түүнтэй амраглаж байхдаа сексийн тухай яриарай. Хайрттайгаа секс мөрөөдлөөсөе хуваалцаж, амралтын өдөр түүнтэй орон дотроо яаж амраглах бодолтой байгаагаа яриарай. Эсвэл түүн pүү утасдаж энэ үдшийг яаж “sexy” болгох телевлегөөгөө ярьж болох юм (гэхдээ хуралтай байхад нь яриваа!). Орондоо бол түүнтэй яг тэр мөчид юу хийж байгаагаа, яах гэж байгаагаа шивнэн яриарай. Удалгүй эрчүүд ч чихээрээ дурладаг болохыг та мэдэх болно.

5 Comments

  1. saraa says:

    заза

  2. æîíîí says:

    àðàé ãî¸ þì áàéíà óó? 7 õîíîãò 7 õèéëã¿¿ëýõýýð þì

  3. нэг хүн says:

    дандаа миний хийдэг звил бна. энэ бугдийг хийгээд удсан хосуудад өгөх зөвлөгөө бна уу? Цоо шинэ юм хиймээр байна.

  4. bat says:

    мэдхэгиү

  5. Suuliih ni shal utgagui bna hahah. Saihan ohh ohh ohh gej bsanaa 2la neeh saihan 5 uruu bairtai bolhiimsan gevel esreg tal ni gaihsandaa eruu ni multrah biz hahaha

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.