Юунд ч ажрахгүй гэж бодож байтал тийм биш юм байнаа…

200404948-002

Hi  энэ сайтыг байнга уншдаг юмаа. Их таалагддаг. Хэнд ч ярьж чадахгүй байгаа зүйлээ бичиж, дотроо онгойлгохыг хүсэж байна. Би одоо 30 хүрч байгаа жирийн л 1 эмэгтэй 1 охинтой. Охин минь 11 хүрнэ. Бид 2 зовлон их үзсээн. Нөхөр маань жирэмсэн байх үеэс минь эхэлж зодож эхэлсэн. Архи уухаараа араатан л гэсэн үг. Уг нь миний 10 жилийн хүүхэд, анхны хайр минь. Анхны эр хүн минь. Зодуулж доромжлуулчихаад хаашаа яүахаа ч мэдэхгүй хэцүү байдаг байсан шүү. Миний ар гэр боломжгүй ядуухан байсан. Бас хойд ааүтай. Хойд эцэг минь очихоор ад үзнэ. Тэр үед би их сургуульд сурдаг байсан юм. Хадмууд минь сайн хүмүүс байсан ч архи уугаад байгаа хүүгээ их өмөөрнө. Яах гэж эрт хүүхэдтэй болсон юм? аргыг нь олоод эүтэйхэн харьц гээд л. Эрт хүүхэдтэй болсон нь үнэхээр бид нарын буруу л даа. Анхны унталтаараа л хүүхэдтэй болсон юм. Ээж маань надад үг хэлэхгүй. Нөхрөө л гэнэ. Бүр 1 удаа нөхөр нь намайг 1 оронд хамт унтах гэснийг  ээжид хэлэхэд, чамайг даарсан болов уу гээд л тэгсэн гэсийшд гэдэг юм даа. Би 13-тай байсан шүү дэ тэр үед. Бас ээжээ намайг манай ангийн банди үерхэе гэсэн гэж хэлэхэд, загнаад гэдсээ чирж ирэх гээ юу чи гэсэн ккк.

Би жоохон хүүхэд байсийшд. Тэр үес эхлээд ээждээ юу ч ярихыг хүсээгүй ээ. Итгэдэг ч үгүй. Бас л хэлдэг үгээ хэлнэ биз гээд дургүй хүрдэг болсон. Анх жирэмсэн болсноо ч хэлээгүй. Хэлэхээс айж байсан ч ээж өөрөө мэдсийн. Гэхдээ би ээждээ хайртай л даа. Хүүхэд гарсны дараа ээж, би харж чадахгүй ээ л гэсэн. Хадмууд хааяа харж өгнө. Заримдаа хүүхэд харах хүнгүй болохоор хичээлдээ дагуулж явж ч байлаа. Одоо бодохоор аймаар, ичмээр ч юм шиг. Гэхдээ би яаж ч хичээгээд сургуулиа төгсөж чадаагүй ээ. Төлбөрийн мөнгөө өөрөө олдог байсан. Ажил хийж сүүлдээ ч сургууль замхарч, ажил хийж эхэлсэн. Ажилгүй хүүхдээ хараад гэртээ байдаг байхад таних хүн ч байхгүй, хэдэн найзууд минь хааяа ирж хань болдог байлаа. Дөнгөж төрчөөд хадмындаа байхад хүртэл найзууд минь ээлж ээлжээр ирж хүүхдийн даавуу угааж өгдөг байсан. Нөхөр маань байнга архи ууна. Ажилд ороод хэдхэн хоноод л гарчихна. Хүн харахад үнэхээр сайхан залуу шүү. Хоол ч сайн хийнэ. Архи уух нь аймаар. Тэгээд гарч байгаа ааш нь аймаар.

1 орой согтуу ирээд секс хийе гэхэд нь би дүргүйцсэн чинь шууд газар хүчээр хийчихээд, надаас салвал яахаа мэдэж байна уу? Ингээд шалны алчуур болоод явах нь байна шдээ гэж хэлж байсан юм. Дараа нь би тэрийг гэртээ, орондоо өөр хүүхэнтэй хэвтэж байхыг харсан. Би дөнгөж 22-той байсан. Тэр хүүхэн нь нэлээн хөгшин хүүхэн харагдсан юмдаг. Би уурлаж хашгираад бөөн юм болсон ч намайг барьж байгаад тэр хүүхнээ явуулчихаж билээ. Тэр үеэс л салая гэж зориг шулуудсан л даа. Тэгээд айлын карма өрөө хөлслөөд, ажлаа хийгээд, охиноо хүн хүнээр харуулаад амьдраад л байсан. Харин тэр зун нь нөхөр маань солонгос явсан. Явахаасаа өмнө эргээд амьдрая, охиноо бодоё гэж гуйж байсан ч архи уусан хэвээрээ байгааг нь мэдээд би зөвшөөрөөгүй ээ. Явсаных нь дараа их санасан. Уйлаад л… Зодуулаад ч хамаагүй хамт л байсан бол болох байсын гэж бодоод л.

Гэвч цагийн аясаар бид нар өөрчлөгдөж эхэлсэн. Эхлээд тэр та 2 дээрээ заавал очино. 3-лаа сайхан амьдарнаа. Хүлээгээрэй гээд л… Дараа нь намайг битгий хүлээ гэдэг болсон. Эгч нь хүртэл манай дүүг хүлээхийн хэрэггүй гэж утсаар ярьж шоолж инээдэг байлаа. Тэр эхнэр хүүхэдтэй болж, тэндээ гэрлэсэн байсан. Уг нь бид 2 баталгаагаа салгуулаагүй л дээ. Охин бид 2-т ядрах үе зөндөө байсаан. Хөлсөлж байгаа өрөөнийхөө төлбөрийг өгч чадахгүй. Охиноо өлсгөх вйй гэж их айна. Ямар ч гэсэн хүнд л муугаа харуулахгүй юм шүү гэж л хичээдэг байлаа. 100-хан төгрөгтэй. Тэрүүгээрээ охиндоо ганц өглөө идэх юм авах гээд өөрөө хаашаа ч явж чадахгүй үе байсан. Би их шазруун, зүрүүд зантай л даа. Тэгж явсаар байгаад хоосон газар дээр хашаа барьж, хүнэээс дан бүрээстэй гэр гуйж амьдардаг болсон. Дараа нь байшинтай болсон.

Энэ бүхнийг би ганцаараа хийж чадахгүй л дээ. Тэр үед надад тусалж жоохон ч гэсэн дэмжиж байсан хүмүүстээ баярлаж явдаг. Найз залуутай болсон. Найз залуу минь их сайн хүн ч ээж нь хүүхэдтэй гээд хүлээн зөвшөөрөөгүй. Тэгээд л салсан. Одоо би солонгост, харин энд байсан нөхөр маань монголд байгаа. Очоод надтай уулзсан. Эргээд сууя. Би энэ эхнэртээ хайргүй энэ тэр гээд л… Би юу ч хэлээгүй. Хэлсэн үгийг нь сонсоод найзийн зөвлөгөө өгөөд л өнгөрдөг байсан. Их хайртай байсан ч, бид 2-г зовж явах үед гараа сунгаагүй байж, амьдрал тэгширч эхэлж байхад ингэх гэж үү? гэж бодсон. Бас 1 хөөрхөн хүү өнчирч, 1 сайхан эмэгтэй шанална гэж бодсон. Одоо сонсож байх нь ээ нөхөр маань архи уусаар л байгаа, бас эхнэрээсээ салсан гэсэн. Би тэр хүнийг үзэн яддаггүй ээ. Тэрний тухай юу ч бодохийг хүсдэггүй. Тэр бол өнгөрсөн амьдрал байсын. Хааяа бодоход харуусалтай байдаг ч намайг ийм хөөрхөн охинтой болгож, бас амьдралд тэмцэх чадвартай болгосонд баярладаг. Харин яг одоо амьдарч байгаа амьдарлын хувьд гэвэл, би солонгост ирээд 1 жил 6 сар болж байна. Найз залуутай болоод хэдэн сар. Найз залуу маань надаас 2 дүү. Бас л багаасаа зовлон үзсэн, амьдрал мэддэг санагдаад. Бид 2 хол байдаг, 7 юмуу 14 хоногтоо 1 уулздаг. Анх харахад нүдэнд нэг л хүйтэн санагдсан ч явцийн дунд бид 2-н сонирхол, байгаа байдал адилхан, амьдрал, санаа зорилго адилхан санагдаад би түүнд дасаж хайртай болсон. Надад халамжтай. Хамт байхад бага зэрэг үл ойлголцох байдал гардаг л даа. Тэр жоохон замбараагүй. Бас намайг алдахаас үхтлээ айдаг. Би түүнд үнэнч байсаар байхад нэг л итгэж өгөхгүй, хардаад л байдаг байсан. Хамт амьдарч болох ч би энд хараар байдаг болохоор ийш тийшээ хамаагүй явж, аз туршихаас айдаг юм. Бас гэрлэнэ, сайхан амьдрана гээд хүүхэдтэй болохоо хүртэл төлөвлөсөн мөртлөө хамаг мөнгөө монголруу ээж, дүү нарлуугаа явуулаад байхаар нь би юу ч хэлэхгүй гайхаад л байдаг байсын. Хааяа үг цухуйлганаа би.

Гэхдээ хамаагүй хэлэхээс санаа зовно. Адилхан ядарч яваа хүмүүс шүү дээ гээд. Найз залуу маань хүний үг сонсох дургүй. Түрүүчийн 7 хоногт ирээд явахдаа надтай харьцаж байгаа харьцаа, хэлж байгаа үгэнд нь сэтгэл нэг л гонсойгоод үлдсэн. Тэрийгээ би мсж-р явуулаад уучлаарай гэдэг үг хүлээж байсан ч тэр мин тэгсэнгүй ээ. Хардалт, хэрүүлийн үгтэй хариу илгээгээд, одоо хүртэл таг. Эхлээд би ч бас гүрийгээд бичихгүй ярихгүй байсан ч, одоо санаад, ингээд салчихвал янаа гэж айгаад байх юм. Зөндөө уйллаа. Одоо ч гэсэн дотор зангираад уйлаад сууж байна. Надад үнэхээр хайртайг нь мэднэ. Хуурахгүй гэдгийг нь ч  мэднэ. Бүүр сайн мэднэ. Нөгөө ихэмсэг, бардам бүсгүйгээс юу ч үлдсэнгүй ээ. Шалдаа бууж байна даа. Амьдрал үзсэн, юунд ч ажрахгүй гэж бодож байтал тийм биш юм байнаа. Би энд 1-раа амьдардаг болохоор их ганцаардаж, өөрийн эрхгүй шантарч байнаа. Төрсөн дүү маань тусдаа амьдардаг. Дүүгээсээ өөр монгол хүн мэдэхгүй. Гэхдээ би дүүдээ ярьж сэтгэлийг нь зовоож чадахгү йээ. Одоо би яахуу? Эргээд ирэхийг нь хүлээгээд суухуу? Эсвэл утсаар ярьж үзэхүү? Энэ түр зуурын бие биедээ тунирхсан тунирхал юм болов уу? Бүүр ингээд салж байгаа юм болов уу? Надад өөр таньдаг хүн байхгүй болохоор би ийм байдалтай байгаа юм болов жж? Эвлэрээд дараа нь хамт амьдарсан ч бас л байдгаа ээж, дүү нарлуугаа зөөгөөд, надад бүдүүлэг зангаа гаргаад байх болов уу? Яавал дээр юэ?  Би эмх замбараагүй л юм бичлээ. Уучлаарай. Чин сэтгэлийн зөвлөгөө өгөөрэй хүмүүсээ. Баярлалаа…

cekc.mn дээр ирсэн захидал

61 Comments

  1. ttt says:

    yagaad iim setegliin hadtai bvsgvichvvd haniin tengergvi baidag bna. hetsvv ch ym da yu gej hlhee sain medehgvi l bn

  2. sain baina u says:

    sain baina uu. bichsenig chien unshlaa. emegtei hun yamarch saihan amidrald dund bsn er hunii tushig heregtei bdg um l daa ter ch utgaaraa busgui hun setgeldee hutlugduud hen negen zaluutai holbogdoj daraagiin amidraldaa tuvug uchruulah ni elbeg bdg. Chi ih gomdson bolhoor setgelde urgelj haruusaltai yvdg um bn chi erged neg hardaa odoo bg zaluu chine yag umnuh hun shig chien hun bsn sh dee emegtei hun urgelj ner tsarai ni uur holhoos neg l turliin ertei orootsoldoh geed bdg. sain bol huni nutagt gantsaara bg bolhoor hen teersantaigaa hanilaj bolohgui. chi saihan amidrah yostoi uurteigee adilhan ohin urtei uur shigee zovlon uzuulehgui ni tuld shudee zuugad hicheeh heregtei. yamar neg argaad surch bolovsor tsagachlalin albanaas orgonol hussen ch bolno shuu dee chini amidral chienii gart bn eh nutagtaa saihan amidral ugui bol huni nutagiin hun bolood ohino avaad saiahn amidrahad boloh um ugui. Emegtei unii bogno uhaanaar bish uujuu amisgaa avaad nuudee neg sain neegeed amidarlaa sain saihan zuil zaaval irdeg um jaahan huleehed hangalttai. amjilt husye CHAMD ITGEJ BAINAA CHI CHADNA AZ JARGAL CHIEN MASH OIRHON BAIGAA.

  3. Chimgee says:

    naizaa chamd neg zuvulguu ugmuur sanagdchixlaa. bi yag chamarxuu amidral tuulsan. erchuud gedeg chine uuriiguu l boddog yum baina lee. odoo bol neg xesegtee tedentei orootsoldoxoo buur boliyo gej shiideed baigaa. chi xeseg gancaaraa baigaad setgel sanaagaa tsegtslex geed uz dee. shal uur bolox yum shig sanagddag yum.

  4. хахаха says:

    Би чамаар бахархаж байна чам шиг сэтгэлийн тэнхээтэй сэн бол эр нөхрөө ганц нэг хашраах юмсан би чиний одоо байгаа байдал чинь зүгээр л ганцаардлаас болж байгаа хэрэг тиймээс одоо дахиж урдны амьдралаа давтах хэрэггүй ээ тэр өөрөө л мэдэг чиний сайхан батарлаг зан хаашаа одов. тийм ч амархан тэвчээрээ хаяж болохгүй шүү урагшаа цаг хугацаа зогсоогүй ээ нэг л мэдэхэд чи охиндоо очино одоо байгаа байдал чинь түр зуурын л хэрэг ок

  5. dasha says:

    ºº íýýðýý áè ÷èíèé àìüäðàëàà áè÷ñýí çàõèàíààñ ÷èíü ¿çýõýä ÿàñàí õàøèðäàãã¿é þì áý ýõíèé íºõºð ñ¿¿äýð ÷èíü õàíãàëòòàé ë çîâîîñîí áàéõûí òèéìýýñ àëäààãàà äàõèí áèòãèé äàâòààðàé
    îê

  6. dasha says:

    ýõíèéõýýñ íü ñàëæ ÷àäñàí øèãýý ñàëàà÷ äýý Ãîë íü ñýòãýëýý áàðü Õ¿¿õýäòýé áîëú¸ íòð ãýæ òºëºâëºæ áàéãàà þì áãàà þì áîë ÷àìààñ õàðàìëàõ íü ñî þì Åð ÷è áàðàã çàÿàíû õàíüòàéãàà ó÷ðààã¿é ÿâàà þì øèãýý Óã íü èõ ñýòãýëýýðýý ë á¿ñã¿é áàéõûí Óäàõã¿é ñýòãýëýýðýý ñàéõàí çàëóóòàé ó÷ðàõ áàéëã¿é äýý ýð÷¿¿äýýñ õàéð öàðàé÷ëàõ öàã íóëèìñíû ãàðöäàà
    Äàõèàä á¿õíèéã øèíýýð ýõýë ººðººð õàð Àìüäðàëä ÷èíü àìæèëò

  7. БҮСГҮЙ says:

    Амьдарлын тэр их хатуу хөтүүг үзчээд одоо охноос чинь илүү үнэ цэнэд хүрэхгүй нэг муу дүү залуугаас болж битгий ингэж өөрийгөө зовоо, үнэн зүрхнээсээ хайрлах хүн цаана чинь хүлээгэд байж байхад замд тааралдах наад гай барцдаа зүгээр л тойроод гарааа,,,

  8. зочин says:

    САЙН БАЙНА УУ? ЮУНЫ ӨМНӨ ЧАМД АЗ ЖАРГАЛ ХҮСЬЕ. ЧАМД Л ГЭЖ ХЭЛЭХЭД НААД ЗАЛУУГАА МАРТСАН НЬ ДЭЭР. БИ ЧАМААР ҮНЭХЭЭР БАХАРХАЖ БАЙНА. ОХИН ЧИНЬ БАС БАХАРХАЖ БАЙХ ЁСТОЙ. ИЙМ СҮРХИЙ ХҮН ОХИНОО МЭДЭЭЖ УХААНТАЙ Л ХҮН БОЛГОСОН БАЙГАА. БИД ӨӨРСДӨӨ ХЭДИЙ ЖАРГАХ ЭРХТЭЙ Ч НЭГЭНТ Л ЭЭЖ БОЛСОН ХҮМҮҮС ХАМГИЙН ТҮРҮҮНД ҮР ХҮҮХДЭЭ Л ТАВИХ ХЭРЭГТЭЙ. ТИЙМЭЭС ЧИНИЙ ЗАЛУУ БОЛ САЙН ААВ БАЙЖ ХЭЗЭЭЧ ЧАДАХААРГҮЙ Л САНАГДЛАА. ЧАМТАЙ МУУХАЙ ХАРЬЦАЖ БАЙГАА БОЛ ХЭЗЭЭД Л ТЭГЖ ХАРЬЦАНА. 1 Л ЗОДСОН БОЛ ДАХИАД Л ЗОДНО. ТИЙМ БОЛОХООР НААД ЗАЛУУГАА МАРТДАА.

  9. chika says:

    сайн уу á¿ñã¿é ìèíü ÷àìä àç æàðãàë ñàéí ñàéõàí á¿õíèéã õ¿ñüå. Ìèíèé áîäëîîð áîë íààä çàëóó ÷èíü ¿íýõýýð äýìèé õ¿í þì øèã ñàíàãäëàà
    ×àìä õàéðòàé áèø ë þì øèã áàéõ þì òýðíýýñ ãàäíà ºäèéä õàðäíà ãýäýã ÷èíü áàéæ áîëøã¿é ç¿éë ø¿¿ äýý åð íü õàð ãýäýã ¿íýõýýð õýö¿¿. íýã ãýðò îðîîã¿é áàéæ õàðäàæ áàéãàà õ¿í ÷èíü íýã ãýðò àìüäðààä èðõýýð ÿìàð áîëîõ íü îéëãîìæòîé. ýìýãòýé õ¿í ÷èíü ººðºº õàéðòàé áèø ººðòºº õàéðòàé õ¿íòýéãýý àìüäðàõ õýðýãòýé ë ãýæ çºâëºìººð áàéíà. ÷è íààä çàëóóðóóãàà çàëãàõ ÷ õýðýãã¿é ìýññýæ áè÷èõ ÷ õýðýãã¿é çàìààñàà ýðòõýí õîëäóóëñàí íü äýýð ø¿¿. ãàäóóð ãàð÷ ººð îëîí íàéçóóäòàé áîëîõ õýðýãòýé. ÷è îäîîõîíäîî æîîõîí ãàíöààðäààä ë áàéãàà þì áàéíà. òýðíýýñ áèø íààä çàëóóäàà õàéðòàé áèø ãýäãýý ë îéëãîõ õýðýãòýé þì áàéíà äàà ìàíàé á¿ñã¿é÷¿¿äèéí íýã äóòàãäàë áàéäàã þì õàéðòàé þì ÷èíü õàðäàõ ¸ñòîé ãýæ òýðýí øèã õóäëàà äýìèé ç¿éë áàéõã¿é ø¿¿. õàð ãýäýã ÷èíü íýã ¸ñíû ºâ÷èí þì ø¿¿ äýý. çà òýãýýä ýöñèéí ýöýñò ººðèéí áîäîë ººðòºº çºâ ýöñèéí øèéäýý ººðºº ë ãàðãà äàà ãýõäýý íýã ç¿éë ñàíóóëõàä îëíû ÿðèà îðòîé ãýæ ¿ã áàéäàã þì ø¿¿. Çà àìæèëò õ¿ñüå
    ãàíöààðäààä áàéâàë ìàéë áè÷èæ áàéãààðàé

  10. emegtei says:

    Сайхан бүсгүй минь ээ Битгий шаналаа Би чамайг гадаадад хэцүү байгааг чинь ойлгож байнаа. Би ч бас гадаадад эx орноо санаад л байж байна. Чи чинь хөөрхөн охин үртэй хүн юм байна ш тэ? тэрнийхээ төлөө зүтгэ
    Залуугын тухайд гол нь охиныг чинь хайрлаж чадах уу? Уучлаарай гэхдээ бага насны явдал шиг чинь чиний хойд эцэг шиг чинь зан охинд чинь гаргахааргүй сайн хүн олж ханилах хэрэгтэй. Хүний нутагт ганцаардаж шаналсандаа л наад залуудаа дассан байх даа Чамайг наад залуугаасаа сал гэж би бусад хүмүүс шиг хэлж чадахгүй Бусдын нүдэнд гэм шиг харагдаж байвал чамд бол өөр л харагдаж байгаа гэдгийг би мэдэж байгаа болохоор яагаад ч юм эмэгтэй хүн дасах хамгийн хэцүү шүү. Надад хайртай хүн байдаг гэхдээ монголд бид гэрлэж чадахгүй Гэхдээ тэр минь үнэхээр сайн хүн Хөндлөнгийн хүмүүс бүгд нийлэхгүйгээс хойш боль л гэх юм. Цаг хугацаа харуулна биз дээ Чи охиноо л хайрлаж яваарай нар шиг гэрэлтсэн нандин энэ хөөрхөн амьтан жаргах эрхтэй хорвоод мэндэлсэн юм шүү Охиноо бодох тэр агшинд магадгүй чи илүү хүчирхэг өмнө туулсан амьдралаасаа илүү зоригтой байж чадна гэж бодож байна Сайхан бүсгүй минь

  11. erka says:

    хи ёстой эрч хучтэй сайхан эмэгтэй бн оорт тани амжилт хусиэ

  12. зочин says:

    бүсгүй минь чамд амжилт хүсье, чи зоригтой тэвчээртэй ухаантай бүсгүй байна. Энэ удаад наад залуугаа түрүүлж гуйж огт болохгүй тэгвэл энэ байдал эцэс төгсгөлгүй давтагддаг юм, битгий гуй!!!!! Үнэхээр л хайртай бол өөрөө гуйгаад ирнэ ирэхгүй бол тэр чигт нь орхи миний бодолоор тийм ч сайн сайхан залуу биш бололтой, чи хэт ганцаардалд орсон болоод л түүнээс өөр хүн байхгүй юм шиг сэтгэл чинь эзгүйрч байгаа байх. Өөрийн сэтгэл санаагаа тайван, бас өөртөө итгэлтэй бай, битгий уйлж унж гуйж болохгүй шүү. Салалаа гэхэд хэсэг хугацааны дараа тэр нь зөв байсанаа чи өөрөө мэдрэх болно. Охиноо бодоод инээмсэглэж амьдар аз жаргал хүсье

  13. hi says:

    Сайн байна уу. Би бас 30 хүрэх гэж байгаа. 10 настай хүүтэй. Нөхөр бас Со яваад байхгүй. Бас л ганцаараа явж байна даа. Гэхдээ чи бол үнэхээрийн тэвчээртэй бүсгүй юм. Чамд гэхэд наад дүү залуудаа тгтлээ битгий сэтгэлээ өг. Зүгээр л түр зуурын юм. Хань болохгүй хүн л байна шүү дээ. Зүгээр орхичих. Гуйсан ч тэрийг орхи. Хүний нутагт ганцаараа хэцүү байгаа ч чи бол чаднаа. Би чамд итгэж байна. Охин чинь байгаа шүү дээ.

  14. tuvshuu says:

    сайн уу… ямарч хүнд юуч тохиолдож болон хүн жаргал даахгүй зовлон даадаг юм. эгч минь энэ амьдрал гэдэг хатуу тоглоомоор өөрийгөө хурцалж амьдраарай, хүн 1 алдаж болно 2 алдахгүй төлөөл амьдрах хэрэгтэй, үнэнийг хэлхэд хэн нэгэн хүн үнхээр л хайртай бол хатуурхаж чададгүй юм хатуурхах нь битгий хэл ширүүн үг ч хэлж чададгүй юм. худлаа хүмүүс угаасаа худлаа худлаа. тийм болхоор ахиж зүрх сэтгэлээ шархалуулахгүйн тулд үнэхээр ухаалаг сонголт л хийх хэрэгтэй шүү. өөрт чинь хатуу үг хэлж чадаж байнаа гэдэг чинь өөрийг чинь үнэлэхгүй, хүндэхгүй байнаа л гэсэн үг сайн бодоорой гэхдээ зөвхөн миний бодол шүү… дүүтэйгээ ярилцахыг хүсвэл tuvshuu_okay@yahoo.com oor yriltsaj bolon shvv…

  15. damdin says:

    худлаааааааа шаааааааааааа

  16. teko says:

    sain u?nz min chmaig bi tanih bololtoi.iim hetsuu bgag chin medegui zuddlechgui iim hund amidral tuulsnig chin unshad uneher nulims garlaa.bid 2 ug n gaigui dotno biz de?hervee zovlongo yarimar bval nzruga zalgarai,bi huleej bn shu,t…

  17. Silent says:

    Амидрал уужим шуу бусгуй мини..одоо хэтсүү гээд л хэнийг ч хамаагуй дагаж гуйхгээгүй биз дэ
    Ярвал даарнаа. Жаахан тэсээ.. Удий болтол болоод байсан байж,, ягаад тэр нудэнд хуйтэн будуулэг нэгний хойноос зовох хэрэгтэй юм бэ.. ойгохгуй байнаа

  18. itgel says:

    наад залуугаа бодож шаналж нулимсаа барж бхаар охиноо бодоод охинтойгоо айж эмээх санаа зовох зуйлгуй сайхан амидрахын төлөө зутгэ.Охиноо өөрийнхөө замаар явуулах гээгүйл юмбол наад худлаа залуугаа мартсан ни дээрдээ

  19. nandin says:

    сайн бна уу энэ захиаг унших одрийн мэнд хургиэ би ч бас солонгост ажилж бгаа гэхдээ би чам шиг олон зовлон узээгүй л дээ гэхдээ амидралийн зах зухаас узэж байгаагийн хувид аад залууд чин би итгэхгүй бна бас л турууний хун шиг чин зовоох бх хэдйи хайртай ч гэсэн халамжгуй бол тэгээл сална эртхэн болисон дээр биз дээ

  20. hm says:

    чи ганцаараа хол байгаа болхоор л тэгж их хүнд тусгаж аваад бна даа. угаасаа хол бхаар байгаа нэг нь л сайхан харагдаад тэр нь байхгүй бол хэцүү санагдаад бдын блээ. тэрнээс наадахнаас чинь сайхан чамайг хайрлаад хундлээд явах залуу зөндөө байгаа шүү. ок.

  21. kkkk says:

    Бусгуй минь сэтгэлээ чангалаад оxиноо бод, мөнгөө цуглуул. Наад залуу чинь яавч чамайг гэхгүй хун байна. Иймэрхүү залуугийн араас буу гуйж, унэ цэнэ бардам зангаа гээгээрэй. Мэссэжээр тэгж элдэв хэрүүл хараал хийж байгаа бол Монголд хамт амьдраад өөрийгөө гэрийн эзэн гээд жаахан л хөөрч мэдэрвэл зодож дарамтлах н; энүүхэнд залуу байна. Унэхээр чамд хайртай чамайг ойлгохыг хусвэл аль уже холбоо бариад эв зуйгээ ололцсон байх ёстой. Ганцаардлаа буу эндүүрч тэр залуугийн араас гуйж, хамаг байдгаа бараарай даа. Чи сайхан амидарнаа, итгээрэй. Чиний зовсны хэрээр охин чинь жаргах болно. тэгээд ээжийхээ ачийг хариулна. та 2 жаргалтай амьдрах болно. ганцxан чи л сэтгэлээ чандалж, одоо жаахан энэ хямралтай үеийг л даваад гар.

  22. Missy Missy Missy says:

    ингэж тсаг заваа барж байхаар хурдан монгоо хураагаад хувийн ч болтугай их сургуули тогссон ни дээр байхаа гэж бодож б.наа

    би ч бас корэад б.даг. чамайг ойлгож б.на гантсаардан гантсаарданаа.
    гантсаардсаний тоогоор чамайг гэхгүй хүний араас гүйгээд б.вал наад биэ, сэтгэл чини яаж тэцхийн бэ?

    бас нэг юмийг санаж яваа

    ХОРВОО ДЭЭР ЦИ Л ГАНЦААРАА ЗОВООГҮЙЭЭ ГЭДГИЙГ!!!…

  23. Missy Missy Missy says:

    чи энэ хорвоо дээр оорийнхоо толоо амдраагүи ард чиний охин чини гэж бүхэл бүтэн хүн хариутслага нэхээд зогсож б.на тэр охин чиний буруу сонголтоос болж одоо ааавгүи ээжгүи гантсаараа тэнд осож б.на.яхав чи гантсаараа бол хамаа алга хэд салж нийлж хэд хүнд хаягдаж хаясан ч хамаа алгаа. гэтэл чи хүн хүндээ ОХИНТОЙ хүн шүү дээ.
    дагавар хүүхэдтэй хүнд хани олдох ч тийм ч амар биш шдээ.

  24. Missy says:

    чи энэ хорвоо дээр оорийнхоо толоо амдраагүи ард чиний охин чини гэж бүхэл бүтэн хүн хариутслага нэхээд зогсож б.на тэр охин чиний буруу сонголтоос болж одоо ааавгүи ээжгүи гантсаараа тэнд осож б.на.яхав чи гантсаараа бол хамаа алга хэд салж нийлж хэд хүнд хаягдаж хаясан ч хамаа алгаа. гэтэл чи хүн хүндээ ОХИНТОЙ хүн шүү дээ.
    дагавар хүүхэдтэй хүнд хани олдох ч тийм ч амар биш шдээ.

    ингэж тсаг заваа барж байхаар хурдан монгоо хураагаад хувийн ч болтугай их сургуули тогссон ни дээр байхаа гэж бодож б.наа

    би ч бас корэад б.даг. чамайг ойлгож б.на гантсаардан гантсаарданаа.
    гантсаардсаний тоогоор чамайг гэхгүй хүний араас гүйгээд б.вал наад биэ, сэтгэл чини яаж тэцхийн бэ?

    бас нэг юмийг санаж яваа

    ХОРВОО ДЭЭР ЦИ Л ГАНЦААРАА ЗОВООГҮЙЭЭ ГЭДГИЙГ!!!…

  25. ЭР ГУЙЖ АМЬДАРВАЛ ЭХНИЙ АМЬДАРЛАА ДАВТАНА Л ГЭСЭН ҮГ ШҮҮ. ЯМАР Ч БАЙСАН НААД ЗАЛУУДАА БИТГИЙ БУУЖ ӨГӨӨРЭЙ МЭДЭЭЖ ТАС ГҮРИЙ ГЭСЭН ҮГ БИШ ҮНЭХЭЭР ЧАМД ХАЙРТАЙ БОЛ ӨӨРӨӨ Л ЭХЭЛЖ САНААЧЛАГА ГАРГАХ БОЛНО.МӨНГӨ ТӨГРӨГНИЙ ХУВЬД ТЭГЖ ЭМЗЭГЛЭЭД ЯАХАВ ДЭ СОЛОНГОСТ ЯАХ ГЭЖ БАЙГААН МОНГОЛД БАЙГАА АР ГЭРИЙХНИЙХЭЭ ӨР ШИРМИЙГ ДАРЖ ХООЛЛОХ ЗОРИЛГОТОЙЛ ЗҮТГЭЖ ҮҮРЭГ ХҮЛЭЭЖ БАЙГАА ШҮҮ ДЭ ТЭР БОЛГОНОО ДЭЛГЭХ НЬ ЭР ХҮҮНИЙ ХУВЬД ХЭЦҮҮ ШҮҮ ДЭ

  26. bambar says:

    миний хаыг руу нэг хандахгуй ю би бас со д байдаг юм bambar_80@yahoo.com

  27. Er hun says:

    нэг л асуулт байна.Монгол хүүхнүүд архичин нөхөртөө зодуулаад доромжууллаад салахгүй яваад байдаг … яах гэж………….?????

  28. gerel says:

    Өөрт чинь ямар байх нь хамаагүй дагуулж ирээд охинтойгоо хамт амьдрахад чинь охинд чинь ямар аав байх талаар нь сайн бодож үзсэн үү.Нэг алдсан хүн дахиж алдаж болохгүй шүү. Бүрэн сайн таниталаа хүүхэд гаргах хэрэггүй шүү. Наад хүн чинь чиний хойд эцэг чамайг яаж бсан тэрэн шиг охинтой чинь тэгэж харьцвал яанаа. Сайн л бодоорой до.Чиний өмнөөс бүүр санаа зовчихлоо.

  29. uka says:

    худлаа хун бн сал сал…

  30. bb says:

    hunii nutagt gantsaardalgui yaxav gexdee ene xurtel temstej yvsan ter saixan amidralaa bitgii ureerei. Naad zaluu chine ix muu zaluu bn shu. Nudend xuiten gej xelsen bna. Ug xun xaraxaas andashgui bdag ym shu. Ix ganstaardaj bval engiin saixan naiz busguitei bol. xamtdaa xaaya zovlon jargalaa yriad setgelee neechixej baimaar. oxin ni odoo tom bolj bgaam bna. tiimees xuntei suux gej bitgii ix yar. Chamaig gesen xun ooroo olood l irne. Yagaad ch ym chi itgej bolmoor sanagdax xund l amidralaa zoriulaarai.Er xun xairtai l bol ter xunee gomdooson ch ergeed uuchlal guigaad guideg ym shu. Xol bdag naad zaluu chine tendee bas yutai ch bgaag bid medehgui shu. Xunii nutagt mongolchuud ix oodgui bdag gej sonsson. bolj ogvol muu zaluusaas xol baij Zorison zorilgodoo xureed ex nutagtaa saixan amidaraxiig xusey. Naad zaluugaasaa xol baigaarai./ Emegtei xun er xunguigeer udaan yvj chaddagaaraa tesver tevcheer, uxaantain deed ym shu/

  31. hi says:

    чамд эхлээд 1 хуйтэн санагдсан гж хэлсэн хэлсэн шдэ. тэгвэл унэн л бгаа гж бодож бн. миний хувид анхний сэтгэгдэл дандаа унэн байдаг. хайр ажил хэргийн уулзалт дээр ч гсн. тэгээд ч хунтэй аытайхан хандаж чаддаггуй хумуус дэмий л байдаг юмда. чи тэгэхэд тэсээд л хэлэх угээ нуудаг л бсн бн шдэ.

  32. .sain zaluu. says:

    энд ирж од болж бга юм биз дэ.зүгээр л ажла хийгээд явж чадахгүй л бга юм бхда.бас хажууд ни бөгс бодогдоод айн чи ч дэ.энэ кореад бга мгл охид хүүхнүүд огт таалагддаггүй надад лав.зорилго ни ажил хийж мөнгө олох биш юм шиг бга юма.сэжгийн юмнууд.

  33. jagaa says:

    Хүмүүс хуви хувидаа сайхан зөвөлгөөнүүд угсөн бн, нээрээ наад залуу чини нэг л бишээ, чи тэгэж их зовчоод одоо охинийхоо төлөө гантсаараа эр хүн хайлгүйгээр явж чадахгүй бн у? Ёстой нөгөө эрхэмсэгийн хэлдэгээр ямар илуудээ гарсан сэтгэлтэй юм бэ!

  34. Ineemseglel says:

    наад залуугаас чинь хуучин нөхөр чинь арай дээр блгүй дээ охиноо бодсон ч гэсэн.наадах чинь хар амиа бодсон хүн бна ийм хүнээс болж уйлж байдаг нулимс хүртэл үнэ цэнэтай бдаг ш дээ.уужим дотортой бж ухаалаг сонголт хийгээрэй.амжилт..

  35. saran says:

    bysgyi mini cinii bichsenig unshaad setgel mash ih shanalj nulims zangiraad bn.yund ch bitgii gutar.gantsaardlaas byy ai.naad zaluugaasaa sal.er hynii halamjiig amsah gej byy yaar.yaarval daarna.iim ih zovlong daasan yum odoo ohinoo bodood amidralaa ood ni tataj bj daraa ni bol za.amidral chamd az jargal haramgyi beleglene gedegt yrgelj itgeerei,setgel oodrog baida.zov uhaantai sain hyntei uchirch az jargaliig hanatlaa amtlaarai gej chin setgeleesee erooe!

  36. Lonsdale says:

    солонгосд бгаа хүмүүс худлаа шдээ эр эм ялгаагүй нэг л өдөр цуглуулж барьсан мөнгий нь хулгайлаад яваад өгдөг энэ тэр гээл сонсч л байсын бна. тийм болохоор чи зүгээр наанаа эр хүн хүлээж суухаар хурдхан шиг мөнгөө хийчээд охин руугаа оч. угаасаа чамайг хориглосон ч хориглоогүй ч наад залуу чинь ээж дүүдээ мөнгө явуулсаар л байх болноямар солонгос руу авгай авах зорилготой явсан биш . тэгээд ч одоохондоо хүнээ сайн таниагүй байж суух барих талаар нээх их битгий гүнзгийрүүлж бод чиний ард чинь охин чинь бгаа гэдгийг битгий март.охинд чинь ийм залуу эцэг болж чадаачуу гүйчүү, тэгээдч мөнгөө хийхээ л бод хамгийн түрүүнд зорилгоо бүтээ дараа нь эр хүн бод…

  37. otgoo says:

    бусгуй мини туулсан амидралийг чин уншаад уйлах шахлаа наад залуугий чин хувид сайн залуу биш бнаа сайн залуус бга шуу дээ чи одоо зовох ёсгуй гэж бодож бна энд бга залуус худлаа шуу мартсан н дээр бхаа хумуус эр н их зов бичсэн бна амидралд чин аз жаргал хусиэ их ухаантай бусгуй бна

  38. найзаа says:

    наад залуугаа хая бүсгүй минь энэ хүмүүсийн зөвөлгөөг дагаарай цоглог байгаарай амжилт

  39. Ramirez Sanchez says:

    Чи зүгээр л бага зэрэг төөрөлдөж бна. Наад залуу чинь дэмий гар бна. Зайгаа авсан дээр н сал

  40. Life is game says:

    их л зовлон узэждээ. Чи одоо жаргах цаг удахгуй ээ. Сэтгэл санаагаа сайн чанга байлгаа битгий их уйлаа. чамд л муу шуудээ.
    наад залуудаа битгий их найдаа. чамаар тоглож байгаа. чамд эр хуний халамж хайр дутсанаас наад залуунхаа хэдэн сайхан угэнд хууртаад байгаа ум бишуу. Олний дунд ороо хумуустэй танилц. оор сайхан халамжтай харддаггуй эрэгтэй олоо. чи ч хангалттай зовжээ. Монгооо сайн хураагаад оортой итгэлтэй байдаа. Охин хуухэдтэй хун сайн л хани олоороодоо. сайн хун олно гэдэгт итгэлтэй байна аа. Ойрхон сум байвал яваачдээ найз ноходтой болно шуудээ.
    Тэгээд амжилт хусэ.

  41. hoorhon dambo says:

    дуучин Ариунаагийн Охин мини битгий уйл дууг сонсоорой за

  42. erhemseg says:

    – Yaasan ilyydee garsan setgel ve egch min! Hugiin solongost ajil hiih gj ochson bol ajlaa hiij bgaad zorilgodoo hyreed hurdhan irsen n deer bis yy? Haraar amidarna bas hairlaj durlaj shanalna. Naana chin bgaa er ems zambaraagaa aldsan heden nohdyyd hed honogoor heden saraar negenteigee yavaldaad hamtran amidraad surtsan l hymyys bdg gj ih duulj bsn…

    – Ugaasaa hani ijil haij bish mongo hooj ochson hymyys biz dee? Endee ireed tuhtaihan amidralaa tovhnyylvel deer bh daa.Naad zaluug chin ch medkuumaa! Ta l sain medej bgaa biz dee.

  43. bayar says:

    cahirmaa chamtai taniltsii tehuu bi chinii zovolgoog dandaa unshdag nadad chamaas avah tuslamj bna tehuu hariu

  44. bayar says:

    тэрүүгээр ываж байгаа гайг энүүгээр битгий дууд даа бусгуй мини .сайн бод жаахан хулээ ирэхгүй бол март даа дахиад зовно шуу дээ .амжилт

  45. john says:

    Чи үнэхээр дайчин бүсгүй юм.Наад залуу чинь худлаа нөхөр байна даа.Чи ганцаардсанаас болоод хань татаад наад залуугаа гээд байгаан бишүү.Дүү чинь байна.өөрийн юм шал ондоо .янз бүрийн юманд санаа зоволгүй хэдэн цаас цуглуулаад охин руу гаа буцах нь дээр дээ

  46. cahirmaa says:

    наана чинь байсан бол очоод уулзмаар л байна, гэхдээ чи хэн билээ дурын залууд хардуулж цагдуулж байхаар эмэгтэй биш байнадаа,чи бол сэтгэлийн хаттай жинхэнэ монгол бүсгүй байнаа,наад залуу чинь чамтай цаашдаа сууё барья гэж одоохондоо огт бодоогүй байгаа, хэдхэн сар гэдэг бол тэгж бодоход хангалттай хугацаа бишээ,та хоёрын дунд сексээс өөр ямарч холбоо алга, бүүр хамтдаа болзож кино үзэж дискодох бие биедээ эрхэлж бэлэг үөгөх г.м наад захын романтик зүйл ч алга, тийм байхад тэр чамайг хардах эрхгүй, чи ч түүнээс банкны дэвтэр шаардах эрхгүй байх. нээрээ гадуур гарах хэрэг гарвал гэрээгээр эсвэл сурдаг таньдаг эмэгтэйнхээ пасспортны хуулбарыг хадгалаад явбал зүгээр байж магадгүй санагдчихлаа

  47. Seoul.zaluu. says:

    худлаа нэг ни худлаа л байх.тэгэхдэ хүнээ сайн танихад цаг хугаца их хэрэгтэ дэ.юу юугүй л нэг гэрт нэг оронд орох дуртай дурний хонгио болсон хүүхнүүдээс яг өөрсдөөс ни бүх юм шалтгаална.даруухан сайн залуус бдаг л юм да.хүнийг дүр төрх зүс царай өнгө мөнгөөр биш,үг хэл яриа үйл хөдлөл санаа бодлоор ни л таниж бас болдог шд.

  48. ee says:

    Сайн байна уу. Чи их зовлон үзсэн хүн байна аа. Наад хүн чинь чамд хань болохгүй хүн байна. Эртхэн салсан нь дээр дээ. Чиний бичсэнээс харахад чи эр хүн танихдаа сайнгүй юм шиг санагдлаа. Хүнийг ер нь анх хараад дүгнэсэн дүгнэлт маш зөв байдаг гэж байгаа юм. Чи анх тэрийг харахад нүдэнд хүйтэн санагдсан гэж байна. Тэгээд яваандаа дасаад сайн болсон юм байна. Тэгэхээр наад хүн чинь ер нь хүн муутай хүн байнаа. Нүдэнд хүйтэн хүмүүс ер нь нэг тийм хүн муутай хүмүүс байдаг. Тэгээд яваандаа тар нь танигддаг. Тэгэхээр дахиж зовохгүй байя гэвэл хүнээ сайн таниж суугаарай. Чам шиг ар гэр нь тоодоггүй, ядарсан эмэгтэйг эрчүүд дээрэлхэхийг л бодно. Хүнээ сайн таниж, сайн хүнтэй л суугаарай.

  49. баяраа says:

    чамд энэ өдрийн мэнд хүргъе чи их л зүйлийг туулжээ бас давж чадсан чинъ сайн байна чи дахиад ч давж чадна чамд тийм чадвар байгаа.Наад залуудаа чи хайргүй зүгээр л дассан юм биш үү яагаад вэ гэвэл наана чинъ дүүгээс чинъ өөр хүн байхгүй чи уйдсан ганцаардсан байгаа болохоор чамайг гэсэн жаахан сэтгэл гарахад хангалттай чи энэ надад сайн гээд ойлгочихсон бололтой эрчүүд бид нар хуурамч ш тээ яг үнэнийг хатуугаар хэлэхэд чамайг наад залуу чинъ ашиглаж сексийн хэрэгцээгээ л хангаж байгаа.ганц олдох амъдралдаа зөв шийдвэр гаргаарай чи охинийхоо төлөө амъдрах хэрэгтэй шүү хайр сэтгэл гэдэг үлгэрт хууртагдавдаа чи хайр гэдэг зүйлийг үзээгүй биш үзсэн хатуу хөтүүг даван туулаагүй биш даван туулсан чи зөв шийдвэр гаргаж чадна чамд итгэж байна амжилт

  50. ХАЙР says:

    солонгост байгаа монгол залуучууд худлаа ш дээ бүсгүй минь. хамаагүй итгэж болохгүй шүү. зүгээр л мөнгөө хураагаад охин дээрээ очихоо бод ок

  51. Цэцэг says:

    Нэг л худлаа залуу санагдаад байна даа. Чи ингээд бардам зангаа алдаад, бууж өгөөд байвал хэн ч биш болно шүү.

  52. hongor says:

    сайн уу юуний омно чамд амжилт хүсий би ч гэсэн наана чинэ бж бгад ирсэн сод бга эрчүүд хэцүү дээ инэнх н л эмэгтэй хунийг ашиглий л гэсэн бодолтой байдаг тэгээд ч наад залуу чинэ чамайг бас л ашиглий л гэсэн бодолтой хун бна даа наад залуу чнэ дэмий бхоо оор хун олдноо

  53. Sda says:

    тэр чин бас хүн шдэ сэтгэлээр унж болно хямарч болно ямар 1 юм болоол тгж бга миний бодлоор зугээр түр зуурин юм бх а хүн хямрахаараа хажууда бга хүндээ бухимдалаа гаргадагшдээ тгд эр хүн бардам зан энэ тэр гээд бас амархан буулт хийхийг хүсдэггүй гэхдэ дандаа л эрчүүд буулт хийдэг эмэгтэйчүүд ч гсн хаая буулт хийxэд ядийн дандаа л гуйлгасан xүмүүс эрчүүд ч гсн сэтгэлэйшдэ тэд ч гсн уйлдийн!!!!

  54. Munh-Erdene says:

    наад залуу чинэ чамд хайргуй б,хаа эртхэн салсан дээрээ

  55. kirill says:

    nulimas tselegneed yawaw. eej bid 2 iimershuu amidral tuulsan shu

  56. sapphire says:

    Сайхан бүсгүй минь чи бол үнэхээр амьдралын төлөө зүтгэж байгаа дайчин эмэгтэй бна. чамаар бахархаж бна. сайхан охинтой. чамд амьдралын гэрэл гэгээ бна.
    яг үнэнийг хэлэхэд наад залуу чинь дэмий байхдаа өдий хүртэл зовлон үзсэн одоо зөв хүнээ олж сайхан амьдрахыг бод. ахиж битгий алд. наад залуу чинь анх харахад хүйтэн царайтай харагдсан бол шал дэмий. хүний анхны мэдрэмж бас зөв байдаг.
    эмэгтэй хүмүүсийг зовоосон ийм арчаагүй эрчүүд мгл.оор дүүрэн бна. ханиа зөв таниарай охидууд минь

  57. smile says:

    saihan bvsgui mini dee chamd hamgiin ih az jargal sain saihniig hvsey!!!!
    chinii bichsenees harahad chi zvgeer l gantsaardaad yadraad bh shig bn daa. hvnii gazar 1raa bh yamar gdgiig bi mednee. zarimdaa genet uilna yagaad end ingeed bj bgaa yum bol gej bodno hen ch hamaagui hajuudaa hanitai bhiig hvsdeg yumaa. gehdee uul ni chi tiim tamiin amidraalaas ingej garch ircheheed enehen uyee davhgui butsaad l tiim amidralruugaa zvtgeeed bgaa yumuu daa l gej bodoj bn. odoo chi 1raa bish tom bolj bgaa ohintoi hvn hvntei hanilj suuhdaa sain bvh talaas ni harah heregtei shvv dee. bas l uuchilaarai chinii hoid aav shig aash gargaval yaah vee. sain l bodooroi. zvgeer l chinii bichsenees harahad naad zaluu chini demii yum bn daa. emegtei hvnd hamgiin gol ni halamj hair l heregtei baidgiig chi medej bgaa shdee getel iim hvn hani bolood hairlaana gejuu bas nvdend huiten hvn gej bn 1l bish dee. /medeej chinii bichsnees l harahad shdee/. chi enehen uyeee l davj chadval chamd ilvv sain hani boloh hvn garj irene shdee. odoo l dunguj ehelj baij chamd ingej huiten hondii handaj bdg suuchaad yaana gej bodoj bn daaa. tevch itge hvlee tegvel chi ylna gedeg bhaa. chi jaahan tevcheed bardam zangaa gargaa. iim hvmvvsiin hoinoos bitgii haramsaa zvgeer l chi ooriigoo hvn tanij avch bn l gej bodood l saihan ohinoo uuriinhuu ireeduigee bodoo. az 60l hvsiii

  58. hero says:

    сайн уу чи хуучин шигээ хүчтэй бай гарч найзуудтай бол өөр өөртөө цаг зарцуул наад залуугаасаа салаад хөөрхөн охиноо бодоод өөр чамайг ойлгодог сайн залуу бгаа гэдэгт итгээд инээж ирээдүйдээ итгэлтэй амьдар өөрийгөө завгүй гэрээс гарч олонд дунд ор олон дундаас чи өөрийгөө олж авна гэж бодож бна гэхдээ чи өөрөө сайн бодоорой энэ бол му бодол юм шуу амьдрал сайхан болно оо

  59. yuooo says:

    xэxэ..

  60. bnbn says:

    xэцүү юм. эмэгтэй xумууст нэг юм дутуу бна. миний бодлоор шудрага л байл даа. xусээд байвал би яаxав, гэж тааx гэж байxаар шууд л утасдаад чи надад жооxон ч гэсн xайртай бол xурээд ир, яг одоо гэж xэл. тэгээд ирэxээр ни юу ч ярилгуй зугээр л унтаад өг. тэгээд л асуудал шийдэгдндээ, иx амарxан бга биз.

  61. mongol says:

    сайн бна уу найзаа.чамд тоxуолдсон ябдалд харамсаж бн.наад залуу чин худлаа залуу бнаа.салсан ни дээр.солонгосоор дуурэн сайxан залуус бгаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.