Хойд эх…

Сайн байна уу? Та бүхний энэ өдрийн амар амгаланг эрэн мэндчилье.Одоогоос 5-н жилийн өмнө би энгийн нэгэн, урьд нь хүнтэй гэрлэж байгаагүй, тухайн үед 38-тай байсан эмэгтэйтэй гэмгүй танилцаж улмаар гэр бүл болцгоосон.Энэ миний хувьд 2-дахь гэрлэлт л дээ.Урдахи эхнэр маань намайг мэхлэсэн хөнгөмсөг нэгэн байсан болохоор би өөрийн хүүгээ аваад түүнээс салсан.Одоо хүү маань 15 настай надтай хамт байдаг. Бид 2-н дундаас нэгэн охин мэндэлсэн нь одоо эхтэйгээ байгаа. Би охиндоо хайртай. Бид хоёрын хувьд маргалдаад зөрчилдөөд байдаг зүйл үгүй. Хамгийн гол нь тэр миний хүүг илтээр ад шоо үзэж юм л бол миний хүүд бурууг тохож,сүүлдээ бүр ажилгүй,худалч,залхуу гэх мэтээр зүсэн зүйлээр хэлдэг. Би хүүгээ өмөөрөөд л хэрүүл үүсдэг.Миний хүү уг нь дуугүй, юу ч ярьдаггүй,мөрөөрөө л байдаг. Ер нь жаахан зөрүүд, хэнэггүй байж болох талтай. Тэрнээс биш тэнэж алга болох зэргээр намайг одоохондоо зовоогоогүй л байна. Эхнэр маань одоо Дарханд охинтой минь цуг байгаа, тэнд өвөлжсөн юм. Саяхан эхнэр бид 2 удахгүй болох хүүхдийн баяраар юу авах тухай ярьж байгаад эхнэр маань охиндоо болон өөртэй хувцас авах тухай ярьсан.

Хариуд нь цалин буухаар мөнгө явуулъя гээд энд би хүүгээ бас баярлуулах ёстой гэж хэлсэн. Тэгж хэлэнгүүт шууд л\ Чи миний охинийг 15, 16 хүрсэн хар юмтай жишлээ, Бид 2-г боддоггүй наадхыгаа л боддог\ гэх зэргээр аашилж гарсан. Энэ тухай би хүүдээ хэлэхгүй л дээ. Хариуд нь би\ Энэ хоёр хоёулаа л миний хүүхэд, Чи миний хүүд эхийн хайрыг амсуулж, төрсөн эхийг нь орлож, өөрийн охин шигээ л бодож явахад хангалттай. Тэр чинь насан арай хүрээгүй бас л жаахан амьтан шүү дээ\ гэж хэлсэн. Хариуд нь тэр\Чи дандаа л хүүхдээ өмөөрдөг, бид хоёрыг боддоггүй \ гэж дайрч давшилсан. Одоо би яахаа мэдэхгүй болоод л сууж байна. Энэ бүхний эцэст би хүүдээ хойт эхийн царай харуулж байхаар ганцаараа хүүтэйгээ л байдаг байж дээ гэж боддог. Яах вэ? яаж шийдвэл дээр вэ?

секс.мн дээр ирсэн захидал

48 Comments

  1. зочин says:

    салаа эхнээсээ хүүг хайрлаж чадах эсэхийг сайн асуухгүй яасан юм хүүхэдтэй барьцдаг тэнэг авгай байна наадахь чинь хүнд хань болохгүй хүүхэд л бол хүүхэд хэдэн настай нь хамаагүй хүмүүс яахаараа ийм муухай байдаг юм бол хүний өөрийн гэхгүй хайрлахад тэр авгайгаас юу л унав гэж дээ

  2. naiz says:

    сал хө хүүгээ бод охинтойгоо холбоотой бай

  3. hhhhhhhhhh says:

    Чи наад эхнэрээсээ шууд салаа. Хүүгээ бод.үнэхээр чамд хайртай юм бол эхнэр чинь хүүг бас хайрлаж болно ш дээ. Тэгэхээр эхнэр чинь чамд хайргүй чамаас зөвхөн мөнгө сааж амьдрах хүн юм байна

  4. tuya says:

    та салсан нь дээрээ ухаан муутай хүүхнүүд хэзээ ч ухаан суудаггүй юм хүү чинь л тэнэмэл болно наад хүнтэй чинь байвал аль эсвэл танд хөдөө амралтаар нь аваачих хамаатан бхгүймуу болж өгвөл наад хүүхэнтэй хүүгээ уулзуулж болохгүй

  5. Зөвлөх үйлчилгээ says:

    Сал да. Төрсөн эцэг, эхээс нь илүү хүүхдийг хайрлах хүн гэж ер нь байдаггүй юм.

  6. ohinoo says:

    ахаа та миний бичсэнийг бодсоно уу??
    тэгээд эхнэртэйгээ ярисана уу??
    би ганхан таний бас 2 хүүхдийн чин төлөө маш санаа зовоод л бна хойд эцэг эхтэй байх маш хэцүү гэхдээ ухамсартай хүмүүс бол ингэдэггүй л юм даа…

  7. ee says:

    Танай эхнэр их л ухаан муутай хүүхэн байна. Одоо тэгээд яах вэ дээ. Ямар охиноо өнчирүүлэлтэй биш. Тэгвэл тэр охин бас л хойт эцэг юм уу эхийг гар харна шүү дээ. Тэгэхээр одоо хүүгээ яаж ийж байгаа гадаадад сургууль явуулсан нь дээр байхаа. Тэгээд багаасаа бие даагаад амьдраад сурчихвал хүүд чинь ч сайн

  8. Марал says:

    Жинхэнэ шуламтайгаа харгачихжээ найз аа. Яахыг оюун чинь л мэдэж дээ.

  9. cahirmaa says:

    чи эхнэртэйгээ 2уулханаа сайхан орчин бүрдүүлж байгаад энэ асуудлаа 1мөсөн ярилцаж авбал ямар вэ, 2 талаас утсаар хэн хэндээ хатуу үг хэлээд асуудал чинь хурцдахаас шийдэгдэхгүй биздээ? эхнэр чинь хичнээн хатуу хүн байлаа ч чи үг хэлээрээ сэнхрүүлж чадвал болохгүй юм байхгүй шүүдээ, бас нөгөө талаар та 2-н алиных нь ч талд орохгүй 1 дундын хүн байлцвал бас зүгээр, аль болох хурцадмал байдлыг намжааж та 20н юу юун дээр тохирохгүй байгааг чинь оулгуулж чадах тийм хүн байлцвал их зүгээр, тухтай гоё кафед тусдаа өрөөтэй тийм газар ярилцаарай, гэртээ биш шүү, яриагаа эхлэхээсээ өмнө ярилцах дүрмээ гаргах хэрэгтэй хэн хэнийхээ үгийг гүйцэд сонсоно ч гэдэг юмуу тэ, ингээд хэл амгүй байнга бие биетэйгээ ярилцаад байвал бас арай ондоо ш дээ, эхнэртээ хамгийин сүүлд ямар сурприз барьсан бэ өөрөө?

  10. zochin says:

    muihaimaa,ooroo iim hyntei hamt amidarahiig hysch bn gej yy?ter hynd chamtai amidrah hysel bhgyi l yum shig sanagdlaa,gehdee ta 2 iin dund nariin shiriin yum yu bgaag bid medehgyi,amidral yrgelj saihanaaraa l bdagiig sanaarai,gehdee yoy,yamar t1 awgai wee,muihaimaa l gej helmeer bn

  11. kkk says:

    миний бодлоор эxнэрийн буруу бнаа. томчууд xууxэдтэй яаг чацуу юм шиг аашилдаг. Xичнээн зорууд бсан ч ягаад арга эвийг ни олж болохгуй гэж. гэнэт xууxдийн амидфралд шал оор эмэгтэй гарч ирээд xажууд ни дууг ни л гээд бxаар xууxэд инээгээд л бxуу. дотроо гомдож тэрийгээ гожуудэлж аашилж гаргаx ни тодорxой ш дээ.Арга эвийг ни олоод xарин ч xайрласан бол ийм зуйл болохгуй бx бсан юм. шууд л би, миний xууxэд гээд орилоод бгаа xууxэн гэxээр энэ ноxорт нээx буруу xалдааx xэрэггүй бxаа. Угаасаа xар амиа xичээсэн мууxай xун муутай л эмэгтэй санагдлаа. салсан ч ядийн.угаасаа дарxанд бгаа гээ биз дээ.оволжисон гэxээр xамт бдагуй юм байна. xууxдээ одоо нэг xараач нудэнд ни гуниг бна уу. бага ч болов xолдоод жаргалтай бн уу?

  12. sda says:

    ТААЛАГДАXГУЙ XУУXЭНТЭЙ АМИДАРЦХ ЫАДГИЙН.

  13. :-o says:

    yaval deer ve gene uu aldiiin bn lamaas yum asuuj bgaa muu chi

  14. Olliver says:

    эхнэртээ зайл гэж хэлээч 40 хурсэн т1 авгай бншд

  15. ariunaa says:

    миний нз хуухэдээ буруу замаар оруулаү даа осүөр насний хуухэд ийм хэрстгий хойд эхийн гар харж бгаад оороо гэрээсээ долоод буруу замлуу орох зам илуу бгаа шуу тийм болхоор сайх бодож бгаад шийд гаргаа чи чин бас эр хун гэрийн эзэн тийм болохоор хуугийнхээ саналийг дэмжиж хуугээ гадаадад гаргаж оорийн биэйин даалга чамд амжилт хусэж бнаа сайхан зоү шийд гаргаарай

  16. sain says:

    Хүүхдийн сэтгэл марттдаггүй эмзэг бдаг юм бнлээшүү. Надад бас хойд ээж блаа, над шиг 2 дагавар охинтой, намайг чинъ бол гадуурхаж өгнөшд. Аав маанъ ч яваандаа намайг тоохоо болъж тэд нарыгаа л гэдэг болсон, юун намайг эрхлүүлэх ( ингэх бсан юм бол уръд нъ яах гэж намайг аавын бурхан нтр гэдэг бсан юм болоо хэхэ ). Нэлээн сүүлд хэдэн жилийн дараа би гэнэт аав надад хайргүй болсон бна гэдгийг мэдрээд нэг шөнөжин уйлж билээ ( 14 настай бсан бх ). Тэрнээс хойш аавыгаа гэхээ болъсон. Одоо би том хүүхэн болсон ч гэсэн харъцаагаа тасалчихсан, 100 жилд арай гэж өөрийгөө хүчлэн байж утсаар яръж мэндэлсэн болдог. Саыяхан аавыгаа өвчтэй гэж сонсоод ч сэтгэл хөдлөхгүй бналээ.
    Хүү чинъ хэлэхгүй бгаа ч гэсэн бүгдийг мэдэж бас ойлгож гомдож бгаа. Хүүдээ анхаарал тавиад, хайрлаж бгаагаа мэдрүүлээрэй дээ. Xүмүүс ер нъ хүүхдийнхээ төлөө гэхгүй бол битгий хүүхэд гаргаж байгаарай л гэж хэлмээр санагддаг.

  17. MOTOR says:

    балай умаа

  18. busgui says:

    Uunii omno minii bichsen zuilseeg zaaval oruulj ogno uu,

    Bi busad huuhnuudee setgeleeg sonsmoor bna, manai nohor namaig heden ertei yavj bsan yaj untaj bsan geed l bainga asuuh um, tgd bi neg moson setgelee huvaaltsae geed buh untsan humuusee negd negengui byr namaig yaj sex hiideg baisnaa yarij ogson, gehdee hamgeen hetsuu n bi bugdeeg n helj chadaagui taleeg n helsen, gehdee bi buh untsan humuusee chamd helsen shuu geed helchihsen, gehdee busad humuustei untaj bsan n arai denduu um boldog bolohoor yarihaas sanaa zovmoor bsan l daa, huuhnuud min ta nart iim zuil tohioldson uu, ta nar buh untsan humuusee helsen uu bas nad shig nuusan uu, ene site l minii nuutseeg medeh um daa, bi ene site nee ard baihdaa taivan baidag nohortoo heleegui zuilee ch bichij chadna, za huuhnuudeesee sonsoy

  19. oogii says:

    хойд эх их хэцүү,би ээжийгээ алдаад 2жилийн дараа л аав маани нэг хунийг хаанаас ч юм дагуулж ирээд амидарч бгаа,аз болоход бид нар за бараг бугд тусдаа гарсан болохоор[бага охин дуугээс мини бусад н]асуудал нэг их дэврээгээд бхгуйг хичээдэг,гэхдээ ямар хэцүү хунтэй суусан гэж санана,бид нар аавийндаа очих их дуртай ,ээж маани санаанд ороод гэртээ бх их гоё бдаг ч 2ч хонож чаддаггуйшдэ, хялалзаж цэхэлзээд аавийг хатгаад,хуухдуудтэй мини хуртэл юм булаацалдаад,гэтэл тэд нар н 3,6настай жоохон амитад бгаам даа,ургэлж бид нарийн дунд хов ярина,нэг дууг маани нохортэйгээ жоохон проблэм болоод гэртээ тур ирэхэд хуртэл янз бурээр хэлж голгоо дагуулсан золбин гичий шиг гэж гуцсан бгаам даа,бодохоос дургуй хурмээр,хун ядарсан едээ торсон гэртээ л ирнэ биз дээ,бид нарт их хэцүү бдаг ч аавийгаа бодоод хэд наслана гэж ийм хэрүүлээр зовоохов гээд юу ч ярихгуй хэдэн биэ хориод л онгоруулдэг,одоо хууд чини яг тийм л бгаа,хуугээ али болох ойлгож хайраар дутаахгуй явуулаарай,баргийн хойт эхүүд их хэцүү талдаа л бх юм даа ,мэдээж сайн хумуус зондоо л бгаа,би оорийгоо хуугийн чини оронд тавиж бурэн ойлгож чадах учраас л ингэж бичиж бн,аавдаа хэлээд уурлаад бх унэхэрэ хэцүү бдгиймаа,ялангуяа эр хун бол буур ч хэлэхгүй дотроо л шанална,эхнэртээ анхаарал тави л гээд бхийн ,ягаад эхнэр ч гэсэн ямар амидралтай хунтэй сууснаа ойлгоод хуний хуухдийг хайраар дутаадгуй юмаа гэхэд ад узэхгүй амидарч болохгуй гэж,их ухаан муутай хун бн,тэнэг хун тэнэгээрээ л дуусдаг юм бн лээ

  20. IQ says:

    2 хүүхдээ аваад сал ч гэх шиг. Эх хүнээс үрийг нь салга гэж зөвлөөд байгаа хүмүүс өөрсдөө хүүхэдгүй байхаа. Ямар ч тэнэг ээж хүүдээ хамгийн сайхан нь байдаг юм даа.
    Миний бодлоор та гуай хэт дэврүүлж бичсэн бололтой. Эхнэртээ анхаарал халамж тавидаггүй,юм л бол хүүгээ гээд байдаг юм биш үү? Эхнэр хүү охин 3уулаа л чиний хувид адилхан байх ёстой.Өөрөө ялгавар үзэлтэй хандчихаад буруугаа эхнэр лүүгээ Хойд эх гэдгээр л онцолж энэ сайтад танихгүй хүмүүсээр шулам гичий гэж элдвээр нь хэлүүлээд өрөвдөлтэйхэн ч эр хүн бол доо. Эхнэр чинь тэвчээргүй, бодлогогүй үг хэлдэг байж болно. Хэлсэн болгоноо хэлье гэж бодоогүй ,гэмшээд суудаг ч байж магад. Хайр халамжаар дутаагүй эмэгтэй хүний зан ааш хайлсан тугалга шиг л байдаг ш дээ. Чи эхнэртээ анхаарал тавь. Эхнэр чинь харин хүүг чинь хайрлах болно.Хааяа ч болов буулт хийж бай л даа. Эхнэр чинь баярлаг.

  21. ohinoo says:

    сайн байна уу?
    би таний одоогийн эхнэрийг ер ойлгохгүй бна би одоо 20 настай манай аав ээж 2 салаад тэгээд би дүүтэйгээ цуг аавтайгаа цуг байсан тэр үед би 12 той бсан манай аав шинэ эхнэртэйгээ 14 тэй байхад мин суусан гэхдээ манай хойд эх бид нарийг ер зэмэлдэггүй би ч ахандаа дургүй л бсан гэхдээ тэр надаас ер өөрт н дасхийг хүлээгээгүй харин яг эсэргээр тэр биднарт дасан амидардаг бсан харин тэгээд биднар ч энниг н маш үнэлдэг бсан харамсалтайн аав өөд болоод удаагүй бна тэгээд би дүүтэйгээ цуг ээж дээрээ ирцгээсэн тэгээд одоо хойд аавийн царай хардаг гэхдээ манай хойд аав маани ч гэсэн бид 2т ерөөсөө хойд аавийн янзаар хандаггүй яг л биднарийн төрсөн аав мин шиг байдаг гэхдээ одоо ч гэсэн бид 2 хойд ээжтэйгээ маш сайн холбоотой байдаг… танид л гэж хэлэхэд одоогийн суусан авгай тани одоо ингэж байгаа бол дараа н бүр том ч юм хийж магадгүй л хүүхэн бна аа хэрэв тэр хүүхэн өөрийгөө ээж эх хүн л гэж боддог бол адилхан таний хүүг ч гэсэн өөрийн мэт хайрлах л учиртай бас хэрэв танид тийм л их хайртай юм бол та ч одооноос миний хүү гэж бүү хэл харин биднарийн хүү гэж хэл биднарийн хүүхдүүд гэж яри хойд эх гэдэг ч яг сайн хүн бол төрсөн эхээс н илүү таний хүүг хайрлах н юүүний магад та юм болгон дээр хүүгээ бүү өмөөр та дараа н эхнэртэйгээ тухтай сууж эн талаар ярилцаад хэрэв эхнэр чин үүнийг хүлээж ав ч чадахгүй бол тэр хүн таний хүүд хэзээ ч ээж болж чадахгүй л бах гэж би бодож бна хэрэв та 2 энэ учрийг маш хурдан ярихгүй бол нэгэн өдөр хүү тани буруу замаар орж өөрийгөө ганцаараа гэл бодох болно шүү энэ асуудлийг шийдэж бна гээд эхнэрээсээ салихийн хэрэггүй ээ та 2 салвал ахиад л нэг хүүхэд хохирох болно ш дээ таний охин харин тийм болхоор эхнэртэйгээ сайн яриараа өөрийгөө эх хүн л гэж боддог бол ойлгох л болно танид амжилт бас маш их аз жаргал хүсие…

  22. XT says:

    Humuus ehnereesee salaad uur huntei suu l geh yum, tegvel 2 huuhdee hoid ehtei bolgono shdee.. keke.. Sal sal geed l baidag, salah amarhan ch, tsaana ni huuhed hohirdog gedgiig ene hunii amidraliig unshaad oilgodoggui yumuu ene sal geed baigaa humuus..

  23. Erik says:

    anx eej ni bj chadaxaar sanagdsan u uurt chini…ter zun zowin chini xaachiw…vnexeer xoni bgad chono bolson bol xetsvv…gexdee 2 ula chini xvvxed…ter xvvxend oilguulax xeregtei…medrvvlex…2 xvvxdee uuruu awaad jaaxan tusdaa amidar…bvvr boloxgvi xeweeree bol 2 xvvxdee awaad sal…zaluu chi sain aaw bj 2 xvvxdee xvnii daitai usguj chadnaa..

  24. zol says:

    ээ ямар ч ухаангүй юм бэ дэ тэр авгайгаа авсан юм чинь өөрөө тэрний учирыг эхнэртэйгээ сайн ярилцахгүй юу, чи хүүхдээ гэж ярьж байдаг тэр хүүхэн ч бай ойлгомжтой л хүүхэн байшд, хүн тэгээд бас миний хүү хойд эхтэй гэж бодохоор юмыг хэт дэвэргэж анзаараад байгаа байж ч магад, гэхдээ сайн ярьж ойлгуулж засаж авахгүй бол дунд нь танай хүү л нас нь ахих тусам буруу замаар явах хүмүүжилд нь маш муугаар нөлөөлнө нэгэнт л та хүүгээ ганцаараа өсгөнө гээд салсан юм чинь өөрийхөө алдаатай гэрлэлт үү юу вэ гэдэгтээ дүгнэлт хийж зас, алдааны чинь хохирогч нь хүү чинь байх ёсгүй.

  25. emma says:

    Эрэгтэй хуухэд сэтгэлээ тэрийн болгон охид шиг ил гаргах биш хуутэйгээ илэн далангуй бай Мэдээж шилжилтийн насанд би гэж ер нъ хэн юм бэ гэх бодолд автдаг гэсэн туундээ хариулт олж чадахгуйдээ өөрийн хувъ тавиландаа гомдож, хойд эхийн хуйтэн харъцаанаас болоод бухимдах уе их л байгаа тэр болгонд хууд бурууг өгөөд байвал гутранги өөртөө итгэлгүй нэгэн болж магад тиймээс эцэг таний улгэр дууриал юунаас ч чухал. Асуудалийг хагацал гунигаар бус тэвчээрээр ухаанаар ялж энэ бухний цаана гарч чадах ёстой.Алийн болгон дураараа аашилаж хэцүү хунд бухнээс зугатааж амъдрах билээ. Амъдрал ургэлжилэх тутам аав таний хариуцлага жилээс жилд ихсэнэ гэдэгийг ойлгож бгаа бизээ. Эхнэр яахав тэнэг байж бно эхнэрийг хумуужуулэж болохгуй гэжүү ялихгуй уг болгонийг нъ өнгөрөөж сурах тэвчээр,/эр хунд зайлшгуй хгтэй зан чанар/ цаашидийн ирээдүйн зорилго,одооноос хийх ёстой мөрдөх ёстой гэр булийн дурэм гаргах,хөгширсөн хойноо 2лаа хамтдаа байх жаргал энэ бухнийг нудэнд нъ харагдтал тайлбарлаж эцэсийн эцэст бид 2ийн /хуу охин/эрдэнэс алмааз 2 юм шуу гэдэгийг ойлготол нъ битуурсэн сэтгэлийг нъ онгойтол ярилц. Харин эцэг та өөрөө энэ амъдралийнхаа төлөө боол нъ мэт ажиллаж эхнэр хууэддээ халамж хайраа харамгуй өгөөрөи. Амжилт

  26. sdf says:

    Тэнэг, шуналтай, муухай ааштай хойд эхийн үлгэрүүд яаж төгсдөгийг мэднэ биз дээ. Хүүгээ өмөөрөх хамгаалах л хэрэгтэй. Би л байсан бол эцсээ хүртэл хүүгээ өмөөрнө. Охиноо ч мартаж болохгүй. Харин тэр шимнуусийг зүгээр л март. Бараг л өөр аятайхан хүүхэн олдвол суу.

  27. Марина says:

    ЭЭ ах минь ямар хэцүү байгааг чинь ойлгож байна. Хүүгээ гомдоож л болохгүй шүү. Хөөрхий шилжилтийн насан дээрээ яваа хүүгийн сэтгэлд сэв сууж хожим хойно гэмт хэрэгтэн хүчирхийлэгч болчих вий дээ……..Наад хүүхэн чинь ёстой ухаан муутай юм байна. Хичнээн дургүй байлаа ч тэгж илт ад үзэж муухай загнана гэдэг чинь, Боловсролд нь сайн анхаараад дээр нэг хүн хэлсэн байсан гадаадад сургуульд явуулж хүчтэй том залуу болго….

  28. bold says:

    сал сал ийм эхнэр гэж мэдэxгүй юм байна. ийм насан дээрээ ингэж бга хун мэдэxгүй юмаа лавал амидрал болоxгуй шуу наад эхэнр чин,

  29. life is game says:

    чиний эхнэр гээд байгаа хуухэн чини эх хуний унэргүй оодгуй амтан байна даа. чиний охинийг бас оор шигээ хатуу амтан болгож хумуужуулэх вийдээ. чи наад эхнэр санаатай умаа уунд царай алдаад байгаа ум наад хуугийн чини жинхэнэ ээж ни байгаа биздээ. жинхэнэ ээжтэй ни уулзуулж бай!!. Хунд оорийн эхээс илуу хун гэж байхгуй байлгуй дээ. Наад эхнэрээсээ хуугээ хол байлга.!! хуухэдийн сэтгэлд ум хийхээс гадна ийм хун хуухэдийн зан ааш эбдэж оортой игэлгүй нэг ни болгоно. танай эхнэр чи эстөи оодгуй хуйтэн нэгэн бололтой. Жаахан хатуу ханд наад абгайдаа. Эстөи чиний эхнэрт дургуй хурчихлээ. хуухэд гадуурхаад байхдаа яахавдээ. хуухэдтэйг чини мэдсээр байж хумсаа нууж суучихаад оодгуй хуухэн байна. Ийм муу хунтэй цаашид амдрахаа оороо шийд!
    Амжилт.

  30. a says:

    өөрийнхөө байр суйрийг битгий эхнэртээ алд. хүүхдийнxээ талд ор!!

  31. TITAN says:

    ehnereesee holhon blgah ni deer baihaadaa ad shoo bolj osson eregtei huuhed hun bolj tolovshihdoo ih muu zojig esvel heterhii hargis ch yumuu buruu tolovshih ni elbeg tegheer huudee sn anhaaral taviarai

  32. jeki says:

    хүүхэд том жижиг гэж ялгаа байдаг юу му айн адилхан л хүүхэд шдээ 1ийн ялгана гэж юу байсан ий … иймэрхүү хүүхнүүд (нөхрүүд)ээс л болж нөгөө траншэйний асудал гарч ирээд байга шдээ сда

  33. uran zurag says:

    хүүдээ хэлэх бүү хэл мэдрүүлэхгүй байх тал дээр анхаараарай. болно бүтнэ гэж суучихаад өөрийн хүүхдээ төрөхөөр дагавар энэ тэр гээд адлаад байдаг хэцүү, муухай зантай шүү манайхан.
    шилжилтийн насны хүүхдүүд их эмзэг байгаа, бидний үеэс тэс өөр хэврэг эмзэг. өөрийн чинь аав ээж байдаг бол хүүгээ тэдэнтэй түр амьдруулаад, анхаарал халамжаа сулруулчихгүй шиг эхнэртээ хэлээд байлгүй шиг цохицуулбал ямар вэ? хүү чинь удахгуй оюутан боллоо, тэр үеэс харьцангүй биеэ даагаад амьдрахад нь таны сургалтын зардал карманы мөнгөөр туслах боломж хэр вэ??? ааштай авгайгаас болж 2 хүүхэд чинь бие биенээ үзэхээ байх вий, тэрнээс нь өмнө арга хэмжээ аваарай. энд табы санхүүгийн байдал маш чухал. та энд бичээгүй чинь таагүй, гэхдээ давхар бодолтой л байгаарай даа. юу ч боллоо гэсэн.

  34. Юу вэ энэ одоо... says:

    Тэнэг жингэр байна даа. Тийм муусайн жингэрүүдийг хуцахгүй болтол нь зодсон ч багадна.

  35. soft says:

    15 гэдэг их эмзэг нас шуу, хуугээ бодоод салчихсан ч ядгийн.

  36. zochin says:

    адилхан уртэй хун бж хууг чин ад узэж бга бол наад тэнэг гичийгээсээ хурдан сал. хуу чин ч бас танд эрхлэхийг хусэж л бга шуу дээ.

  37. Xongorzul says:

    -ta 2-ch dee oor gazar ovoljitsgoogood er ni setgel ni holdotsgootsiin bishuu hoo

    -ohintoi hun salah ch hetsuu yum daa, huugee l erthen gadagsh dotogsh yavuulah talaar bodoj, hel usnii hyamd ch atugai kursed tasraltgui yavuulj odoonoos beldvel yasiin

    -helnii sain surah bichig unegui site ednuus zondoo baidiin da. gertee nettei bol http://www.livemocha.com gesen sait heliig unegui bas ue shatalsan , buh level ni unegui surch boldog goe sait bgaa.

    -za tegeed ehnerteigee uneheer taarahgui salval muu huuteigee 2-laa saihan amidarahgui yu da… harin termuu ohin yana da

  38. neytiri says:

    baganaa, XT 2toi sanal nilj bna shuu, Er xun bna daa, jaaxan zoxicuulaldaa!!Er ni tegeed ali neg taliig ni barisan shiidver xen negend ni muugar tusna, tegexeer ter 2 extreme-n goloor ni zoxicuulaad l guigeechdee, xuu tani udaxgui l tomrood tusdaa garchina, ter boltol zoxicuul

  39. baganaa says:

    XТ- бас нэг талаас зов бичжээ. Оог ороолоос биш оороосоо хай гэж.
    Унэхээр зув зугээр байхад муухай аашлаад байгаа бол авгайгаасаа далдуур л зохизуулаашдээ. Эр хун болгонд л салтааний сожсон монго байдагшд. Тэрнээсээ хуудээ зориулалдаа. Эмээ овоо н оглоо ж гэдэг юмуу торсон ээж н ганз удаа юм огсон юм шиг бна ч гэдэг юм уу эксийн чин хадам ээж гэл шалтаг их бна шдэ. Гэхдээ бас жаахан суржин муусайн юмнууд хууг маани юу гэж бодоов хойд эхийн гар дэр алингаа алдаж бна гэж бодоод байгаа юм байхдаа гээл жаахан шоудаачдэ.

  40. XT says:

    Medehgui yum daa. Manai egch hunii hoid eh. Nadaas harahad egch maani uuriinhuu huuhded ch ter, hunii huuhded ch ter yalgaagui l aashilj zagnaj baigaa yum shig sanagddag. Tegehed nuhur ni dandaa dagavar huugee umuurch heruuul hiideg. 2 doloo honogiin umnu egch maani dagavar huugee bas uuriinhuu ohinoo zagnaad, ali aliniih ni nuruu uruu neg neg tsohihod nuhur ni huugee zoduullaa gej uurlaad egchiig tsohiod unagaachihsan. Minii bodloor nuhur ni huudee ehneree yaj handaj baina geed l bainga harj hyanaj, zarim neg jijig zuiliig tomruulj baidag yum shig baigaa yum..

    Yur ni egchiinhee amidraliig bas tanii amidraliig harahad, tanii bolon tanai anhnii ehneriin SALALT gedeg zuilees bolj l huuhed chini zovj (tanii bodloor) baigaa shuu dee!! Buruug shine ehner uruugee bish uurtuu l tohoj amidar!!!

    Tegeed ch ta zuvhun dagavar huuhdee umuurud baival ehner huu 2 iin chini hoorond ulam tom angal uuseed l baina. Umuurnu gedeg zuv garah garts bish shuu. Tand amjilt huseye!

  41. boy says:

    хэцүү юмаа хүүдэ сайн анхаарал тавиарай? одоо шилжэлтийн нас гэдэг амархан гомдож амархан шантарч няцхаар нас шүү.

  42. avatar says:

    хойд бол хойд л байдаг. чи одоо нэгэнт дахиад охинтой болсон болохоор эр хуний ухаан гаргаад амидраад байж дээ.

  43. od says:

    mini bodoloor er ni sain yariltsad tegeed tus tusin zamaar yawsan ni deer bh doo tani huud hoishid bur l hetsuu bna bh

  44. Ramirez Sanchez says:

    Охин хүү 2роо өөр дээрээ аваад 1 хэсэг тэр хүүхнээс зай бариад үз тэгээд тэр ухаантай хүүхүнэ бол ойлгоно ойлгохгүй бол чөтгөрлүүн илгээ!!!

  45. bojii says:

    эхнэртэйгээ ярилцаач. учрыг нъ олооч. хүүхэд өнчрүүлээд байвал монголоор нэг таны олон эхнэрийн олон хүүхэд хаа сайгүй тарах байлгүй.

  46. hi says:

    yasan ch xetsuu yumdee xuu chn odoo osvor nasnii ed emzegxen nasan deeree bga. ingej xetsuu bailgaj ooriigoo ch zovooj bxaar negent l exnereesee salj chadaxgui yum chn yaaj iij bgad xuuteigee yariltsaad gadagshaa surguulid yavuulsan deer bxa bi bas gadaadad surdag ailiin nyalx nyalx xuuxduud ireed davgui l oorsdiigoo bolgood ajil torol xicheel nom geed l gyugeed boloodl bnashdee

  47. ganaa says:

    эхнэрээсээ салахгүй байж учраа ололцсон нъ л дээр дээ.

  48. zul says:

    таний эхнэр чин тэгвэл одоо 40 гарсан байж яасан ухамсаргуй тэнэг авгай вэ. Одий насний эмэгтэйчүүд алив юманд хулээтстэй, ухамсартай хандах ёстой байтал юу юугуй дайрч давшлаад, баритсаад сонин юм даа. та эхнэртэйгээ, хуухдуудтэйгээ 4-лээ нуур нуурээ харж сууж байгаад сайн ярилтсвал яасан юм бэ? хуугийн чин яг ямар зан ни эхнэрийн чин дургуйг тэгтэл их хургэээд байгааг асууж узвэл яайин?

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.