Эрэгтэй хүнийг өөртөө дурлуулах 8 зөвлөгөө

Эмэгтэй хүнд ямар ч эрэгтэй хүнийг дурлуулах нь маш амархан байдаг гэвэл итгэх үү? Гэвч өөрийн чинь хүссэн биш хүн, бас бусад хүмүүс энэ үед тан руу хандрах эрсдэл байж болохын!!! Эрэгтэй хүнийг өөртөө дурлуулах хамгийн сайн арга бол түүнийг тоохгүй байгаа мэт дүр үзүүлээд явах. Гэхдээ зүгээр нэг тоохгүй биш, түүний анхаарлыг гойд ихээр татчихаад тоохгүй байх нь тэр чамайг их сонирхох болно.

Түүнчлэн доорх аргуудыг туршиж үзээд түүний зүрх сэтгэлийг эзэмдээрэй.

1. Зөв орчинг бүрдүүл …
Дуу чимээ, хүн ихтэй, анхаарал сарних газраас холд. Харин зөөлөн хөгжим эгшиглэсэн намуухан газар оройн хоол идээрэй.

2. Итгэлтэй байдал ихийг бүтээнэ …
Өөртөө итгэлтэй эмэгтэй бол олон эрчүүдийн мөрөөдлийн эмэгтэй байдаг. Биеийн хэл чинь эерэг байх ёстой. Харин битгий хэтрүүлчээрэй.

3. Харц тулгар …
НҮД бол зүрх сэтгэлийг өгүүлж, сэтгэл рүү орох хаалга болдог. Байнга харц тулгарах чухал ч гэхдээ битгий ширтээрэй.

4. Халдаж боломгүй мэт бай …
Үргэлж түүн рүү анхаарал тавих хэрэггүй. Бас хүйтэн хөндий байсаар тэр чамайг сонирхохоо болихоос ч анхаараарай.

5. Түүнийг солиоруулмаар дүр төрхийг бүрдүүл …
Сайхан хувцаслаж, нүүрээ буд. Чиний дур татмаар зүйлүүд болох нүд, хүзүү, уруулаа илүү тодотго. Хэрэв чи өөрийгөө толинд хараад гайхалтай байна гэж үзвэл хийх ёстой үүргийнхээ хагасыг биелүүлсэн гэсэн үг!

6. Дууныхаа өнгийг өөрчил …
Түүний чихэнд аяархнаар дууныхаа өнгийг өөрчлөөд ямар нэгэн юм шивнэ. Тэр чамд дурлах болно.

7. Айлгүйт …
Чи түүнд маш олон аргаар айлгүйтэж чадна. Нүдээрээ цавчлан эмзэг, халдмааргүй харагд. Хөгжилтэй зүйл ярингаа түүний мөр, бугуйнд хөнгөхнөөр хүр. Ярьж байхдаа үргэлж толгой дохихын оронд өөрийн үзэл бодлоо илэрхийлж бай гэх мэт.

8. Сайхан үнэртэй бай …
Чи сайхан үнэртэж байх ёстой. Гоё үнэртэй сүрчиг түрхээрэй, гэхдээ хурц ч биш, бас мэдэгдэхээргүй ч биш байх хэрэгтэй. Тухайн сүрчгээ биеийн дезодаранттайгаа хослуулбал илүү үр дүнтэй.

5 Comments

  1. sodo says:

    нэг нэгнээ хайрлаад л явмаар юмаа. эр xүнийг эрxэндээ оруулна ч гэх шиг. Битгий солиор заюу … эрxэнд орно морно гэж байxчгүү шүү…

  2. sad says:

    yahu, namaig neg sonin taktikaar oortoo durluudaad bh shig bna, terii ni medeed bgaa mortlo l zongooroo sanaj manaad bdag bolchihiin, yasan hetsuu horwoo we? Eroosoo ul toomsorloson bdaltai ch yum shig, tegsnee uulzahaar bas ugui gdg ni medegdeed, neg l ergelzeetei bdaltai bdag, teh tusam ni bi ulam tatagdaad bhiin, ug ni bi tegj toogdohgui bhaar zaluu ch bish l baimaar, jaahan ongiroo bichchihlee, oorto itgeltei bolohoor l… Gol ni bi odoo yah be? yaj ooriin bolgoh be? enendeer tag gatschihlaa shuu, nowsh…

  3. Solo says:

    Нээх угч авалтсаад байх юм бхгуй за! Тэгээд ч хуухнуудэд чамаас горидох юм унэндээ бхгуй гэж бодож бна. so sorry!

  4. hench bish says:

    соло хуцдаг халтар вэ! тийм хялбархан гэж бодоо юу эндүүрч байна бүсгүй минь бас ч тэр чинь чадвар байх шүү эхлээд өөрөө өгчих дараа нь авы гэж хэлж сураараа балайн.

  5. Solo says:

    шал энгийн л юмнууд бнашт. гол ни хуссэн зуйлээ эрэгтэй хунээс эвтэйхэн авч чаддаг байх хэрэгтэй. бараа матэриал биш, эрэгтэй хунийг аытайхан эрхэндээ оруулаад, хуссэн бухнээ хийлгэх гэсэн уг. They love the girls like me!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.