Би хүнийг хайрлаагүй гэж үү. Би амьдралын төлөө эцэж цуцалтгүй тэмцээгүй гэж үү…

Сайн байна үү. Танай хамт олон гэр бүлийн түхай маш сайхан сайт ажиллүүлдаг шүү. Та бүхний ажилд өндөр амжилт хүсье. Хүний амьдрал эрээнтэй бараантай олон янз л байх юм. Гэхдээ заримдаа бүр төөрч будилж орхих юм. Надад зөвлөгөө өгч тус болооч. Би өөрийнхөө тухай бичихээр шийдлээ. Намайг Батаа гэдэг, 35 настай.

Миний багийн амьдрал тийм сайхан байгаагүй ээ, 2 настай байхад ээж минь нас барж би гэдэг хүн ах эгч нарын гар дээр л хүн болсон доо. Аав маань хотын нэгэн баазад жолооч хийдэг. Би айлын 8 хүүхдийн хамгийн бага нь байлаа. Орой ажил тараад , бүгдээрээ гэртээ цүглаад л, тогоо дүүрэн хоол хийгээд бүгд нэг нэг аяга хийгээд яг дуусдаг байж билээ. Та нар “Гарын 5 хүрүү” гэдэг кино үзсэн бол яг л түүн дээр гардаг шиг олүүлаа шүүгаад л.

Боов боорцогоор бор ходоодоо дүүргээд эрхэлж тоглосооор нэг мэдэхэд би гэдэг хүн 18 нас хүрч 10 анги төгсөх болсон байлаа. Энэ үед аав маань хүнд өвчин түсч биднийгээ орхиод бүрхан болов! Над шиг ядүү айлын хүүхэд сүрлага гээд ч гавих юмгүй. Азаар Орос явах сургууль ноогддог юм байна. Ингээд би гэдэг хүн амьдрал гэдэг далайд ёстой сэлүүргүй завьтай шууд л үсрээд орсон доо. Оросод 4 жил болж наймаа ч овоо хийдэг болж эх орондоо ирлээ. Өөрчлөн байгүүлалт болж би ажилгүй гудамд гарлаа. Гэвч Дэнжийн 1000-ын зах дээр өвдөгнийхөө чөмгийг царзтал зогсож байж хоол идэх мөнгөтэй боллоо. Үнэндээ надад түслах хүн бараг байхгүй байлаа. Манай ах, эгч нар бүгд л ажил ажил гэсэн улаан коммунист хүмүүс. Бүгд гэр хороололд 2-4 хүүхэдтэй. Миний амьдралын зарчим бол “өөрийнхөө хүчээр олж идсэн талх амттай” гэж боддог.

Амьдрал сонин юм аа. Ингээд л ядуу хүн юун авгай хүүхэд манатай, намайг ч хэн тоох вэ гэж явсаар нэг л мэдэхэд 29 нас хүрсэн байлаа. Тэгтэл нэг зун найзүүдтайгаа амралтанд явлаа. Тэнд бүр 2 ч хүүхэнтэй танилцдаг юм байна. Нэг нь надаас 4 дүү МУИС-ын оюутан Т, нөгөө нь надаас 4 эгч их сургуулийн багш С. Удахгүй хоёулантай нь хааяа хааяа үүлздаг боллоо.

Нэлээд хэдэн сар өнгөрлөө. Зүгээр л кино үзэж паб ордог байлаа. Гэтэл нөгөө оюутан охин намайг тоосонгүй, хаягдлаа. Би хайртай байлаа, гутарлаа, уулаа, үналаа. Гэтэл нөгөө эгч хүүхэн над руу утасдлаа, уулзлаа. Урьд нь нэг хүнтэй сүүж байгаад салсан, 10 настай том хүүтэй л гэнэ. Би ерөөсөө сонссонгүй шууд л суулаа. Нэг л мэдэхэд хөөрхөн хүүтэй боллоо.

Оюутны байранд амьдарч байлаа. Гэтэл эхнэрийн маань ах гадаадаас ирээд хамтарч ажиллахыг санал болголоо. 2, 3 жил хамт гадаад дотоодгүй л явлаа. Мөнгө ч овоо хийлээ. Гэтэл мөнгөний хэрүүл үүсч чи би дээрээ тулах болов оо. Би шууд болилоо, ийм бизнес хийхгүй гэлээ. Гэтэл эхнэр маань ядуу гүйлгачин манай ахын мөнгө идсэн уусан л гээд шууд намайг зайл гэж хөөлөө. Би ч явчихмаар л санагдаад байвч мөнгө бол юу ч биш. Ганц муу шар хүүгээ л маш их өрөвдөөд, тэсээд байлаа. Хэдий бид хамтарч компани байгүүлж өчнөөн олон саяар эргэдэг байсан боловч бид оюутны байрандаа байсаар л байлаа. Би ч өдөр бүр хөөгдөөд л байлаа. Энэ хэрүүл он дамжин бүр 2 жил үргэлжиллээ. Гэтэл эхнэр маань гадаад явчихлаа. Би гэдэг хүн ёстой л бор зүрхээрээ хүүгээ тэврээд л гудамжинд гарав. Ажлаасаа ч гарав. Бүхнийг шинээр эхлэхээр шийдэв. Надад бүрхан сайхан найзууд өгсөн юм. Найзуудтайгаа нийллээ, сайхан шинэхэн компани байгууллаа. Мөнгө ч дороо л өсөөд ирлээ. Байр ч авлаа, үнах үнаатай ч боллоо. Хүүгээ сургуульд орууллаа. Ганцаараа гүрийгээд л байлаа.

Гэтэл нэгэн өдөр үтас дүүгарч залуу насны минь дүрлал (оюутан байсан) сэргэлээ. Тэр Т гадаадад олон жил сургуульд сурч байсан, энд ирээд удаагүй гэнэ. Бид уулзлаа. Би амьдралаа ярилаа. Хүүтэй болсоноо ч хэллээ. Манайд очлоо. Тэр Т баахан уйллаа. Би ч өрөвдлөө, цаашдаа хамт амьдаръя гэж гуйлаа. Зөвшөөрлөө. Азаар гадаадын нэгэн компанид маш өндөр цалинтай ажилд тэр орлоо. Бид ажил гэр гээд л гүйгээд л байлаа. Гэтэл хуучин эхнэр маань С гэнэт гадаадаас үтсаар ярилаа. Бүтэн 2 жилийн дараа гэнэт… Хүүгээ санаж байна л гэнэ. Би хэллээ. Чи сонголтоо хийсэн учир хүүдээ бүү санаа зовоо, би сайн хүн болгож өсгөнө гэлээ. Тэгсэн бүр өдөр болгон залгадаг боллоо. Нэг өдөр ажлаа тараад иртэл хүү маань ганцаараа уйлчихсан сууж байна. Тэр Т намайг хаяад явсан байлаа. Маргааш нь ажил дээр нь очтол ажлаасаа гарсан, гар үтсаа зарсан, бүх хүвцасаа аваад, ор сураггүй алга болсон байлаа. Би гэдэг хүн ёстой амьдаараа тамд үналаа. Уйллаа, түүнийг таньдаг бүх хүн рүү ярилаа. Олсонгүй 1 сар, 3 сар, бүр жил боллоо, Энэ үед ганц хүү минь л амьд явах гэрэл гэгээ минь байлаа. Гэтэл хүүгийн маань ээж С монголд ирэв. Манайд ирэв, хүүгээ аваад явна гэнээ. Шүүхдэнэ л гэнэ, чамаас авах өөр юм ч их бий ч гэх шиг баахан заналхийллээ. Би гэдэг хүн ингэж л хорвоогийн тоосыг хөдөлгөж байна даа. Одоо яах ёстой вэ.

Газар дээр ганц хүүгээ өгөөд явуулах үү. Хар амиа бодоод гадаад рүү зугтаах уу. Хүний амьдрал юун дээр тогтдог юм бэ. Надад зөвлөж түслаач. Би хүнийг хайрлаагүй гэж үү. Би амьдралын төлөө эцэж цуцалтгүй тэмцээгүй гэж үү… Надад одоо бүх юм байгаа ч юм шиг, байхгүй ч юм шиг болчихлоо.. Одоо яах вэ… Зөвлөгөө өгч тус болоорой хүмүүс ээ…

секс.мн дээр ирсэн захидал

39 Comments

  1. kend says:

    наад экс чинь тэр хүүхэнд чинь би эхнэр нь байна салаагүй би гадаадад байдаг намайг байхгүй хойгуур нтр гэж итгэтэл ярьсан гэдэгт мөрийцье

  2. killer says:

    би мэргэжэлийн алдарт киллэр нөгөө хэн байна.чоно.чи сонсон байж таарна.би уг н обоо үнтэй.ногооноор ярна шүү дээ.энэ удаа харин эр хүн эр хүндээ хайртай гэгжээр муу хөгшиндөө үнэгүй наад тэнэг эx-ий чин юу яажих яа.окау.бүх юм сайн сайхан болно хөгшөөн.киллэр чоно еслоб.

  3. Үүрээ says:

    танд тохиолдсон бүхнийг уншиж ямар мундаг хүн бэ гэж бодлоо. Ахаа та шүүхдээрэй. Хүүгээ авч үлдэх хэрэгтэй. Яг үнэндээ бол шүүх хүүхдийг эхэд нь биш хэн амьдралын боломжтойд нь өгдөг гэсэн шүү. би нэг хуульчийн амнаас сонссон. Танд амжилт хүсий

  4. hi says:

    зобсоний эцэст жаргана аа гэдэгдээ амжилт

  5. tuulaihan says:

    улгэр шиг амидрал байна чамд л нэг болохгвуй зуйл байна даа сайн бод

  6. Маргааш өнөөдрөөс илүү жаргалтай байх ёстой says:

    элдэв л зүйлс уншихын,, мэдэхгүй юмдаа,, амьдрал гэдэг ямарч юм бэдээ,, гэхдээ надад хэлэх дуртай нэг ийм үг байдаг маргааш өнөөдрөөс илүү жаргалтай байх ёстой,, ирээдүйгээ өөдрөгөөр харж сайхан байлгахын тулд юу хэрэгтэй түүнийгээ л хийе өөрийнхөөрөө шийдэж зөв гэж бодсноо хийдээ залуу минь

  7. Tanan says:

    хуугээ битгий огоорэй чамайг орох оронгуй хатуу сэтгэл гаргаж жаргалаа хоож явсан авгайд ю ч буу ог!!!хууг чини овдоход эмний монго олшод талхний монго огч байгаагуй байж тэрэнд хуухэд булаацалдах эрх байхгуй чамд аз жаргал ирнээ 1 л сайн хунээ олж чадахгуй байх шиг бна сайн бусгуй зондоо байгаа за залуу мини амжилт хусиэ

  8. setgel zuich says:

    хүүгээ битгий өгөөрэй. хүүхнүүд угаасаа л өөрсдийгөө л боддог ш дэ (бүх хүүхнүүд биш)

  9. man74 says:

    teneg busguichuudii horvoo tseverleh boloogui ym bh da boldogui l bh da amidral zaaaval sain muu 2 toi eeljilj bh ystoi bolohoor tiim biz tegeheer zaluu min buh zuil saihan bolnoo saihan zuiliig morood tuunruuugee temuul ter tsagt buh zuil saihan bolno

  10. mrs says:

    хоэүла сууя

  11. Gorgon says:

    хуугээ битгий огоо оор дээрээ байлга.

  12. oyuna says:

    оо чи ух мундаг хун байнаа 00420607275803 утсаар надтай холбогдоорой.

  13. nEVER says:

    Миний өөртөө хэлдэг ганц үг бол “Амьдрал чамаас уйдтал амьдар”

  14. Чамд амжилт хүсье. Чиний ааш араншин ямар ч байсан хүүхдээ хаяаад явах эмэгтэй хүн байхгүй.

  15. er hun says:

    chamd amjilt husie. huudee sain aav baigaarai.

  16. narsar. says:

    за боли до энэ чин харин жинхэнэ зохиол бна.

  17. zochin says:

    үгүй надад л лав огт өөр бодол орж ирж байна тэр оюутан байсан охиныг чини эхнэр чини дарамталаад явуулчихсан байж болоx л юм.

  18. BOLD says:

    чи ганцаараа хүүгээ өсгөж байгаагаар чинь дүгнэвэл сайн залуу юм.чамаас 2 ч бүсгүй нүүрээ бууруулсныг бодвол муу ч залуу байж магадгүй. гэхдээ л амьдралын төлөө уйгагүй зүтгэж байгаа болхоор чамаар бахархаж байна. Би ч гэсэн хүүгээ ганцаараа өсгөж байгаа жирийн л нэг эх хүн. хүүхэд өсгөх, тэр тусмаа ганцаараа өсгөхийн зовлонг дэндүү сайн мэднэ. хүүгээ өөрөөсөө битгий холдууларай. Ээжтэй нь харин уулзуулж байх хэрэгтэй. хүүхдэд аав ээж нь 2уулаа байх хамгийн сайхан. надтай холбогдвол ltseegii76@yahoo.com – цээгий чи боломжтой бол би гадаадад байдаг ийшээ залгаарай эсвэл мсж бичиж болно01058469199

  19. lili says:

    zaluu mindee odoobuh yum bolood ongorson.dahial shineer ehel yadiin .chi ymar uhe gejbgaa bish zaluu bj.mongi ban bair banmashinbna.tgl shiw shine bolgodoo.huseed baiwal hugee ogod ywuulchih/huu chin tom bolood oilgojl taaraa

  20. life is game says:

    оорийгоо их сайн залуу гэсэн мортлоо яагаад 2 эмэгтэй чамайг хаяад явсан бэ? Оорт чини учир байгаа ум бишуу. Сайн оортоо дугнэлт хийдээ.
    хуухэд ээжтэйгээ байсан дээрдээ.

  21. life is game says:

    оорийгоо их сайн залуу гэсэн мортлоо яагаад 2 эмэгтэй чамайг хаяад явсан бэ? Оорт чини учир байгаа ум бишуу. Сайн оортоо дугнэлт хийдээ.

  22. IQ says:

    Энэ хүмүүс эхнэрийг нь хүүгээ хаяад явсан гэж ойлгоод байх юм. Эмэгтэй хүн гадаадад 2 жил сурч ирээд л хүүгээ санасандаа авах гэж бгаа юм биш үү. Хүүхдийг ээжээс нь салгаад дэмий шүү. Эхнэрийг чинь тийм ч муу хүн гэж бодохгүй байна. Эмэгтэй хүн уг нь нөхрийнхөө талд л орж ах дүүтэйгээ мууддаг даа? Чиний талд ороогүйг бодоход чамд ямар нэг учир байна. Хэтэрхий харамч нарийн,өөнтөгч эсвэл муу санаатай,хартай бол эмэгтэй хүн холддог талтай шүү.
    Чи уг нь амьдралийн төлөө тэмцэж сурсан, одооний залуучуудад үлгэр жишээ сайхан л эр хүн байна. Хүүгээ эхнэртээ өгөөд сайхан ярилц даа. Нэгэнт л хүүгээрээ холбоотой юм чинь эвтэй найртай явья. Хааяа хүүтэйгээ уулзаж байя энэ тэр гээд зөөлөн ярь даа. Салсан гэхэээрээ л нэг нь бурхан нөгөө нь чөтгөр биш шүү дээ.Та 2 2уулаа л хүүдээ хайртай,сайн сайхныг хүсдэг гэдгээрээ ижил болж бгаа юм шүү.Эвээ ололц.
    Харин тэр оюутан охин бол яршиг байна доо. Чиний хувьд ирээдүйд сайхан эмэгтэй хүн таарч л таараа. 35 ид залуу эрч хүчтэй хачин сайхан нас шүү дээ.Би шаналж байна гэж бодохоосоо илүү эр зориг тэвчээр өгөөмөр уужуу сэтгэл гаргак эхнэртэйгээ учраа ололцож үнэхээр эхнэр чинь үрээ гэж байгаа бол өгөөд явуулаарай.Чамд амжилт

  23. Ramirez Sanchez says:

    Хүүгээ ямар ч хамаагүй арга замаар авч үлдээ. Түүнд чинь өмнөх гэрлэтээс хүүхэд бгаа биз дэ. Харин чи бол өрийнхөгөө авч үлдсэн дээр шүү!!!

  24. Xongorzul says:

    -chi chine harin chihdej toogood tostoi togoond hoshuugaa holbochihoor nohor uu ugui yu.

    -Ter deer baigaa Bi-tei taniltsaj yarij hoor

    -Odii boltol setgelee hatamjilchihaad huugeen ch ogno gej baihgui shuu tes tevch itge tegeed tsaashidaa jargaa hoo!!!

  25. ai says:

    yagad ingej olon udaa haygdaad bn aa…
    Buten amidral chin 2 huuhnii dund l salj niileed uilj duulaad duuschlaa gej u?
    Yamar sonin amidral we! Odoo tegeheer negent ungursun bol ungursun amidral… Ter huuhen shuuhdene gewel shuuhdene l biz. Chamas huug chin awch chadahgui e! Zuger l dahiad hewiineer amidar. Ungursun eldew yumand bitgii shanalaarai. Dutagdsan yum bgaa bish. Yu ch toohgui zuger l amidar…
    Chamd tohioldson zuil tiim ch hund zowlon bishe hun hunii amidrald l tohiono. buh yum hewiin baina. Baih l asuudal

  26. zowlogoo says:

    saixan setgeliin uzuurt shar tos gedeg yumaa axaa, er xun teseed garnaa. darxad@yahoo.com deer ix sain boo xun bdag yumaa, uulzaad uzexgui yu. Xuugee awaad uldeerei. Ter bol tanii amdral shuu dee. Zaawal xuuteigee ulddeg yum shuu

  27. maa says:

    сайн уу залуу минь. Нэг л юмыг гуйя. Тэр эх хүн гэж хэлэхэд хэцүү эмэгтэйдээ хүүгээ л битгий өгөөрэй дөө. Хүү чинь чамайг өдий хүртэл явах урам зориг эрч хүч баяр хөөр болж байсан. Хүүхэд гэдэг ямар их аз жаргалын бурхад байдаг юм бэ дээ. бас чи хэдий муу залуу байж болох ч хэзээ ч бөөлжсөн бөөлжсөө эргэж битгий долоогоод бай за. тэр хуучны эхнэр бүсгүйчүүдтэйгээ битгий орооцолдоод байлдаа. дэмий шдээ. Наад шулмасдаа юу ч битгий өг. хөөгөөд явуул. Чамтай харьцахгүй гээд хэл ок. амьдрал нэгээд дуусахгүй шүү.

  28. Á¿ñã¿é says:

    íýã îðóóëñàí íèéòëýëýý õýä äàõèí îðóóëäàã þì áý , ñîíèí þì

  29. Ani says:

    Чи өөрийгөө иx өрөвддөг xэт дөвийлгөдөг Залуу юум шиг байна. Овоо босгоогүй бол шаазгай юун дээр сууxав гэдэг дээ. Xэтэрxий өөнтөгч зан аашны юумуу ор xөнжилийн тал дээр ямар 1 тэвчишгүй асуудал байx шиг байна. Түүнээс биш Эмэгтэй Xүмүүс нэгэнт босгосон амьдралаа тэгж амарxан нураагаад ор сураггүй болоx Xүмүүс биш. Эxлээд өөрийгөө дүгнэ алдаагаа ол, засраxыг xичээ… Гэxдээ амьдралд битгий xөл алдаж сөxрөөрэй, Чи чадна.

  30. bi says:

    чи ганцаараа хүүгээ өсгөж байгаагаар чинь дүгнэвэл сайн залуу юм.чамаас 2 ч бүсгүй нүүрээ бууруулсныг бодвол муу ч залуу байж магадгүй. гэхдээ л амьдралын төлөө уйгагүй зүтгэж байгаа болхоор чамаар бахархаж байна. Би ч гэсэн хүүгээ ганцаараа өсгөж байгаа жирийн л нэг эх хүн. хүүхэд өсгөх, тэр тусмаа ганцаараа өсгөхийн зовлонг дэндүү сайн мэднэ. хүүгээ өөрөөсөө битгий холдууларай. Ээжтэй нь харин уулзуулж байх хэрэгтэй. хүүхдэд аав ээж нь 2уулаа байх хамгийн сайхан. надтай холбогдвол ltseegii76@yahoo.com

  31. maks says:

    чи л болдоггүй биз.
    2 хүнтэй зэрэг явахаар хэзээ нэг цагт ямар нэг юм болж л таараа.

    чи өөрийнхөө муу талыг огт бичээгүй бна. тэгэхээр чи өөрийнхөө бурууг хүлээдэггүй хүн байх.
    тэгээд авгай нар чини л буруутай маягаар бичсэн бна. чамд бас учир бх шиг бнаа. өөртөө дүгнэлт хий.

  32. maxi says:

    za ah mini shuuheer shiidverluulsen ni deer bhoo ugaasaa gadaad ruu yvj olon jil bolchoood ireed huuhdee avna gj yu baibavdee uuruu orhiod yvsan baij tim yum baihgui shuuhed sain umguulugch avaad orooroi.aa tim Enhee gj ih sain umguulugch baidag yum bnalee ter umguulugchtei orhod lav hergee aldahgui bh gj bodoj bna huugee ugnu gj yu baihavdee naad 2 huuhniig chin bodhoor l bur uur hureed baih yumm tand amjilt az jargal buhniig husie

  33. see says:

    амьдрал гэдэг чинь агуу баялаг шүү дээ.чи хэнийг ч орхиогүй,чамайг тэд орхисон юм чинь бүгдийг шинээр эхэлдээ залуу минь..чи яагаад амьдралыг 2хон эмэгтэй хүнд багтааж байгаа юм бэ.өөдрөг бай,түр хугацаанд амралт аваад сэргэдээ.хүүхдийн талаар бол хуулийн хүнээс сайн зөвөлгөө аваад авч үлдэхээ бодоо.анхны авгайдаа юу ч битгий өг.чи ганцаараа л зүтгэсэн шүү дээ.яагаад хуруу нь хөдлөөгүй хүнд зовж олсон юмнаасаа өгнө гэж……

  34. monda says:

    хүүгээ бүү өгч явуулаарай.2 жил хүүхдээ хаяж явсан хүнийг ээж гэж хэлэх үнэхээр байж боломгүй.эх нь энэ 2 жил хаана байсан юм бэ? хүүгээ өлсхөд нь хоол хийж өгсөн юм уу? даарчихвий гэж дулаан хувцасийг нь өмсүүлсэн үү? ,өвдхөд нь эмийн өгч шөнжин нойргүй хонсон уу?үр минь гэж өвөр дээрээ эрхлүүлж зулайг нь үнэрлэж байсан уу? тийм эх гэж байдаг юм уу/хүүгээ ямар ч аргаар хамаагүй эх д нь бүү өг .хожим хүүгээ өвдөөд, эсвэл өлсөөд үхсэн гэж сонхийг хүсээгүй бол хүүгээ бүү өг.чи хэр мөнгөтэй вээ?хүссэн мөнгийн өгөөд явуул тэрэнд хүү нь биш мөнгөньхэрэгтэй. тэгээд дараа нь хүүтэйгээ хамт сураггүй бол..өнгөрсөн амьдарлаасаа хүүгээ л авч үлд бусад таагүй дурсамжаа хаяад амьдарлаа шинээр эхэл. сайн хүнтэй учирч сайхан амьдрах болноо муу бүхнийг март.аЗ жаргал хүсье

  35. erh_saran says:

    чи үнэхээр мундаг юмаа.амидралийн төлөө гайхалтай тэмцэж амидардаг санагдлаа.хүүхдээ өгөлгүй өөрөө өсгөсөн ни дээр гэж бодож бна эмэгтэй хүн бүр өөрөөс чини яваад бгаа гол учир ни чамаас шалтгаалж бж болох юмаа,магадгуй чиний багад өнгөрүүлсэн амидралаас үлдсэн сэтгэл ааш занд чини гэр бул болох төвхнөхөд нөлөөлдөг бж болох юмаа тэгэхээр эхлээд өөрийгөө сайн бэлдэх хэрэгтэй бхаа амидралд гантшан нэг талаа бариад амидраад бдг юм болуу гэж бодлоо амидрахад хэцүү л дээ гэхдээ юунд хэнд гэдэгийг гол ни мэдэх хэрэгтэй бхаа гэж бодож бна за тгд амжилт хүсие!чи бол үнэхээр ухаантай санагдлаа сайхан амидраарай

  36. нэг хүн says:

    хүүгээ өгөөд явуулчихвал чи ганцаардана. Битгий өг. Өмгөөлөгч ав.
    гэхдээ хүү чинь юу хүсч байгааг чи анзаараарай. нэгэнт л чи хүүгийхээ төлөө амьдарч байгаа юм чинь түүнд сайхан байх нөхцөлийг л бүрдүүл.

  37. asuult says:

    2 хүүхэн чин 2лаа л чамаар тоглосон юм бишүү?гэхдээ би гутраа хүүгээ ч битгий өг хаяад явсан хүн яагаад гэнэт хүүгээ санадгын?чамд сайн хун олдноо амидралд муугаасаа сайн ни олон байдийн

  38. khongorkhon says:

    хоёр ч эмэгтэй хүн чамаас өөрсдөө явлаа шүү дээ. өөрийнхөө ямар ааш араншин гаргадаг талаар нэг бодоод үзээрээ бүх бурууг эмэгтэй хүнд үүрүүлэхгээд хэрэггүй. чиний харилцаа зан чанарын хувьд нэг тэвчишгүй юм байх шиг л санагдлаа. за яахав чи амьдралынхаа төлөө зүтгээд мөнгө төгрөг олоод тэгээд л бүх юм ок гэж үзэж бусад гэр бүлдээ хайр халамжаа гаргаж илэрхийлэх тал дээр асуудалтай байж болно ш дээ.

  39. ms_zochin says:

    Сайн байна уу. Чиний бичсэн зүйлийг уншлаа. Чи мундаг юм байна. Энэ бүх хэцүү үеийг давж чадсан юм чинь битгий шантраарай. Нэгэнт хүүхдээ орхиж 2 жил сураггүй болоод ирчээд байгаа эхнэртээ хүүгээ битгий өгөөрэй. Та 2 суусан энэ тэр бичиг баримт байгаа юу. За ямарч байсан хүүгээ өгөхгүй мөн мөнгө энэ тэр нэхэж байгаа бол холбогдох хууль журам болон зөвлөгөө сайн авч судал. Эртнээс энэ бүх зүйл болж магад гээд бэлтгэлтэй байсан гэж найдьяа чамд. Харин тэнэг юм шиг тэр хаяад явсан оюутан эмэгтэйн араас битгий гутар. Тэрнээс сайн хүн байж л таараа. Одоо бүх анхааралаа хүүдээ тавь. Яасан ч ээжид нь өгч болохгүй шүү. Юу ч гэсэн хөрөнгө хуваах гээд байвал хамгийн дотны хүндээ түр бэлэглэлийн гэрээгээр өгчих. Тэгээд чамайг ахиад хоосонг мэдвэл орхиод явна. Мөн ахаас нь юу ч аваагүй, мөн ямарч баримт бичиг байхгүй биздээ тийм тулд эсрэг арга хэмжээ авахдаа бэлтгэ. Эр хүн уйлдаггүй юм. Хүү чинь байна гэдэг чинь чи аз жаргалтай л байна гэсэн үг. За чамд амжилт хүсье.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.