Сайн байцгаана уу. Гэр бүлийн харилцааны маш нууцлаг, хүн бүр тэр бүр ил гаргаад байдаггүй нэгэн сэдвийг хөндөж, та бүхнээс зөвлөгөө, туршлага сонсох гэсэн юм.
Би эхнэртэйгээ нийлээд аль хэдийн 10 жил болж байна. Насны хувьд ч одоохондоо залуухан гэр бүл байгаа юм. Саяхнаас эхнэр бид хоёр бэлгийн харилцааныхаа талаар илэн далангүй сууж байгаад ярилцлаа. Улмаар харилцаандаа бага зэргийн шинэлэг уур амьсгал, өөр төрлийн таашаал авчирч үзэх үүднээс дундаа “шинэ хүн” буюу гуравдагч хүнийг оролцуулж үзэх талаар ярилцаж, хоёулаа бүрэн зөвшилцөж, тохиролцсон юм.
Шийдвэрээ гаргаад хоёулаа зөвшөөрсөн ч яг амьдрал дээр хэрэгжүүлэх гэсэн чинь асуудал ихтэй, толгой гашилгасан зүйлүүд ар араасаа гарч ирж байна. Гол нь яг тэр хамтрагч хүнээ яаж, хаанаас аюулгүй олох вэ? Хамгийн наад захны ариун цэврийн асуудал, бэлгийн замын элдэв халдварт өвчин, ДОХ, тэмбүү гээд л эрүүл мэндийн маш том эрсдэлүүд дагаж байна шүү дээ. Мөн дараа нь гэр бүлийн харилцаанд сэтгэл зүйн хувьд ямар нэгэн сөрөг нөлөө, хардалт үүсчих вий гэсэн айдас ч байна.
Манай залуу хосуудын дунд ийм туршилт хийж үзсэн, эсвэл ийм харилцааг туршиж байсан хүмүүс байдаг уу? Хэрвээ байдаг бол тэр хүнээ яаж олдог, эрүүл мэндийн шинжилгээ энэ тэрийг нь яаж баталгаажуулдаг вэ? Зөвлөөч, хосууд аа.