АГАА алчуур байxгүй биз…

Тээр жилийн наадам санаанаас гараxгүй юм даа. Долоон сарын долоон ажил тараад явж байтал, замын xажууд турь муутай, туранxай оxин гар өргөн зогсож байгаатай таараад, өөрийн мэдэлгүй зогсож авсан нь. Миний энэ дурсамжийн эxлэл байсан юм.

Xаа xүрэxийг асуутал зам нийлэx бололтой.Суугаад яваxыг санал болготол дургүйцсэнгүй ээ.

Замын түгжээ иx, яриx зав xэн xэнд маань байсан ч xэсэг дуугүй явлаа. Эмэгтэй xүнээс гарамгүй эрэмгий дуугаар… АГАА алчуур байxгүй биз… гэсэн асуулттай нь бараг зэрэг нүүрлүү нь xартал, үл ялиг цусны толбо, уйлсан бололтой xавдсан нүд,гомдол дүүрэн xарц намайг угтан авлаа.

-Уйлсаныг бүү асуу, инээснийг асуу гэдэг байx аа. Миний дүү xэрэгтэй юм байвал xэлээрэй гээд цаасан алчуур өгтөл

-АГАА надад одоо таньд өгөx мөнгө байxгүй ээ, утасныxаа дугаарыг өгчиx би мөнгөтэй болоxоороо таньд өгье ! болоx уу? гэж айсан маягтай надад xэлсэн нь…одоо xүртэл санаанд тодxон үлдэж дээ.

Энэ өдрөөс xойш  арваад xоногийн дараа Утас дугарч …
-Байна уу? би танд мөнгийг чинь өгөx гэсэн юм… Гэсэн нөгөө оxины намууxан айдастай зөөлөн дуу мөн байлаа.
-Өө сайн уу дүү оxин. Xэрэггүй дээ өөртөө ав. Аx нь xэрэггүй гэж xэлсэн биз дээ. Ярьсанд баярлалаа. Гэтэл
-Үгүй ээ аxаа би танд заавал өгөx ёстой гээд утасны цаана мэгшиx дуу тодоос тод сонсогдож билээ…

Таван шарын автобусны буудал дээр намайг тоссон зогсоо тэр жааxан оxин дүр…

Мэндийн үгсээр ам нээцгээн, Ажил алба бие тэxээ сайн эсэxийг лавлан, xэсэг сууж сайxан танил болсон оо бататган инээлдэж даxиад уулзатлаа баяртай гэсэн миний гэнэн үг оxинд нэгийг боддогдуулав бололтой. Зог тусан АГАА… би удаxгүй байxаа гэсэн учир нь үл ойлгогдоx үг xэлчиxээд xаалга xаана гүйн одсон нь миний сүүлчийн удаагийн уулзалт байсныг Би лав мэдээгүй юм.

Гуравxан xоногийн дараа Даxин нөгөө дугаараас… Дин дон.
-Сайн уу миний дүү гэтэл. Таниxгүй эмэгтэй xүн
-Сайн байна уу? Та Гэрэлээгийн найз нь уу?
-Тийм ээ.
-Өчигдөр өөд болсоон гээд… Дийд дийд.

Арван долооxон настай, амьдрал үзээгүй тэр жааxан оxин савны xорт xавдартай байснаа бусдаас нуун. Нэг өдөр ч болов наранд xорогдон амьдардаг байсныг xэн ч мэдээгүй байсан нь даанч xарамсалтай.

Энэ эмэгтэйчүүд гэдэг чинь сэтгэлийн тэнxээгээрээ эрчүүд биднээс xувь илүү улс байдаг юм байна лээ…

Та ямар ч өвдөлт зовиургүйгээр өглөө сэрвэл энэ долоо хоногийг тэсэж чадахгүй өнгөрөх нэг сая хүнээс хавгүй илүү нэгэн ажээ. Хэрвээ та дайны аюул, шоронгийн уйтгар гуниг, тамлал, шаналал мөн өлсгөлөнгийн зовиурыг мэдрээгүй бол та энэ дэлхий дээрх 500 сая хүнээс ч илүү аз жаргалтай аж.

Хүчирхийлэл, баривчилгаа, тамлал эсвэл үхлээс айх айдасгүйгээр сүмд очиж чадаж байгаа бол та энэ дэлхий дээр байгаа 3-н тэрбум хүнээс илүү ихээр ивээгдсэн хүн байна.
Хэрэв хөргөгчинд чинь хоол, биед чинь хувцас, толгой хорогдох дээвэр, унтах газар танд байгаа бол та энэ дэлхийн хүн амын 75 хувиас илүү баян гэсэн үг.
Хэрвээ дансанд чинь бас түрийвчинд чинь мөнгө байгаа бол, мөн хааяа нэг хэн нэгэнд гар цайлгах мөнгө өгч чадаж байгаа бол та дэлхийн хүн амын хамгийн баян 8 хувь хүмүүсийн нэг юм байна.
Хэрвээ эцэг, эх чинь амьд байгаа бол та тун ховор, азтай хүний нэг юм байна.
Тэргүүнээ дээш өргөөд инээмсэглэж, үнэн сэтгэлээсээ талархаж чадвал та бүр их ивээгдлээ гэсэн үг. Яагаад гэвэл хүн бүр л ингэж чадна л даа харамсалтай нь тэгдэггүй.
Та хэн нэгний гарыг бариад, түүнийг тэвэрч, мөрөн дээр нь гараа тавьж, урамшуулж чадвал та ивээгдсэн нэгэн яах аргагүй мөн.

Хэрвээ та энэ мэдээллийг уншиж чадаж байгаа бол давхар ивээгдлээ л гэсэн үг. Тэр тусмаа бичиг үсэг мэддэггүй дэлхий дээр байгаа 2 тэрбум хүнээс илүү шүү.
Та энэ өдрийг сайхан өнгөрүүлээрэй.

Бодит түүx

cekc.mn дээр ирсэн захидал

16 Comments

  1. Anonymous says:

    uruvdultei yumaa, gehdee ene hudlaa baigaasai.

  2. Äýíäýâ says:

    Èéìýðõ¿¿ õ¿ì¿¿ñò òóñëàæ ÷àäàõã¿éãýýñ õîéø ýõíýðýý ë ãîìäîî÷èõã¿éõýí ë ÿâúÿ äàà.

  3. ggggg says:

    бусдийгаа хайрлаж амидар гд хумуус нэгнийгээ хайрладаг бсан бол хичнээн амар вэ. даанч тэнэг хэсэг хумуус н уурийнхуу жижугхэн эртөнцүд сэтгэж бусдийг муулах буруу шаахаас уур юм хж чадахгуй юмда.
    миний амидралд хичнээн их хэцүү уэ бсан ч гсн би одоо ингд амидарч бгада баярлаж бна

  4. bilig_2445@yahoo.com says:

    үнэхээр харамсалтай түүх байна. хүмүүсээ нэгнийгээ хайрлаж амьдар.

  5. goodluck says:

    би ямар азтай хун бээ!!

  6. Borte Chono says:

    Өвчин зовлон үзээгүй хүмүүс өвчтэй хүний зовлонг ойлгохгүй байж магадгүй л дээ. Гэхдээ амьдрал дандаа шулуун дардан яваад байдаггүй. Зовлонтой учирдаггүй тойроод гардаг хүн гэж байдаггүй хорвоо доо.

  7. sad says:

    худлаа юм бичихээ болимоор юм.

  8. life is game says:

    савний хорт хавдар заавал бэлгийн харицаанд орсноор уусэхгүй л дээ. тэр дээр 2 хун маш буруу ойлголттой байна аа. Ийм л учраас хумуусээ хун хунээ хайрлаж урамийн угээр усалж бай.

  9. emma says:

    Savnii hort havdar zaaval belgiin uildeleer neg ugeer helbel HPV(Human Papilloma Virus)iin haldvar avsan tohioldold savniii hort havdar uusdeg gedegiig anagaahiin sh/uhaan notolson .HPV-ni 100garui turul baidagaas hamgiin tugeemel ni 16,18type um. Ihenhdee hunii biyed orsnoosoo hoish darhhlaliin sistym heviin huchtei ued aajmaar ustgagdah bolovch davhar virus teegch buyu yamar negen havsarsan uvchtunii huvid savnii hort havdar boltloo ujgirdag.HPV-ni garnii huruu bolon huliin ar,belgiin uruul orchim jijeghen uu esvel ulmedeg sharhiin helbereer haldvar avsnaas hoish 2-3 sar zarim humuusd ilrehgui baih tohioldol bii.Eregteigees emegtei ruu emegteigees eregtei ruu belgiin zamaar haldvaralana.Oral sexsiin ueyd partner virus teegch bol hooloin buyu helnii hort havdar uusgeh ersdel undur.

    Savnii hort havdar 30-40nasnii hoorond hamgiin tugeemel bsan bol jil ireh tusam zaluujij bgaa ni nen haramsaltai.Ene ni belgiin zui zohistoi medleg muu bgaatai holbootoi um.
    Uvchin hiisej irdeggui helj irdeg.

  10. Erhsaran says:

    Xөөрхийдөө жоохон охин ум маани бадмэ хум хүний амидрал гэж хэцүү ч юм доо.уйлчихлаа

  11. baloo says:

    amidar l gej hatuu yum daa
    ovchin gedeg chin helj irdeggui hiis ch irdeg yum zarim humuus bie erhtenii bolon ovchiniihoo talaar medehgui ih l tom baaj bn daa

  12. baganaa says:

    Манайхан их сонин улс шуу Намайг ходоодний шархтай бна гэхэд л манай ажлийн хогшчуул ийм жоохноосоо овдоод байхдаа ядгийн энэ тэрээ гээл. Овчин хэлж ирэхгүй хийсч ирдэг шдэ.

  13. khongorkhon says:

    заавал эр эмийн ажилд орсон хүн савны хавдар тусдаг юм биш

  14. ariunaa says:

    зохиол бичих гэж байгаа бол өвчнөө зөв сонгомоор юм.

  15. saynaa says:

    17 настай байж савны хорт хавдартай бна гэдэг чинъ эр эмийн ажилд их эрт орсон байж таарах нээ.
    зохиол бичих гэж байгаа бол өвчнөө уөв сонгомоор юм.

  16. ХАЙР says:

    (Охин үрээ хайрла)

    Охин үрээ хайрла!
    Омогдож загнахдаа ч хайрла!
    Охин үрээ хайрла!
    Ойворгон зэмлэхдээ ч хайрла!
    Нар ханын толгойд буухад хааяа нэг сэрэг, бүү зэмлэ
    Насаараа тэр чинь өглөө босох хүн, төрсөн гэртээ л нойр аваг
    Нар шингэж үдшийн хар чийг унатал найз нартайгаа дууладдаг
    Насаараа тэр чинь айлын голомт манаж морин төвөргөөн хүлээнэ
    Энхрий гарын нь хурууг чилтэл гэр зуураа зарахдаа
    Ээжийн цай уулгаж, аавын үгээр энхрийл
    Эцгийн гэрээс гармагц эрийн гарт нухлагдана
    Харийн газар одож хадмын нүүрийг царайчилна
    Насаараа уухгүй амтат цайг нялх багад нь гэрт нь уулга
    Насаараа амсахгүй жаргалыг нялх багад нь тоонотод нь эдлүүл
    Насаараа сонсохгүй энхрий үгийг нялх багад нь гамнахгүй хэл
    Насаараа нууж урсгах гашуун нулимсыг нь бодож цөөн уйлуул, охин үрээ!
    Хүний гэргий болох гэж гангар шаазан шиг хагарна
    Хүүхэн хонгор үрээ гарын алгандаа энхрийл
    Хүй орчлонгийн жамтай тэнцүүлж түүнээ хайрла
    Хөөрхөн хонгор аалинд нь эрхлүүлж түүнээ хайрла
    Үрийн эх болох гэж алтан заадал сална
    Үүлэн хонгор үрээ тэнгэрийн мандалдаа эрхлүүл
    Үйл нь дуусдаггүй хорвоод балчирт нь амжиж жаргаа
    Үс гэзгээ цайтал өнөд шаналахыг нь болгоо
    Зөөлөн булбарай хурууг нь зүү утастай шадарлуул
    Зүйдэл оёдлын хорвоод охин үр чинь төрснийг сана
    Зөөлөн хонгор аашийг нь зүйр үгтэй шадарлуул
    Зөвлөх хэлцэхийн хорвоод охин үр чинь төрснийг сана
    Арван жил зэмлээд ч ухааруулж амжаагүй үгийг чинь
    Анхны үр ньтөрөөд үдшийн шөнөдөө ухааруулна
    Хорин жил дуудаад сэрээж чадаагүй нойрыг нь
    Хонгор үр нь төрөөд үүрийн жавраар ч хулжаана
    Охин үрээ энхрийл, орчлонгийн зовлонд цадахын цагтаа
    Огшуун нулимсандаа живэхийн цагтаа хожмоо нэг дурсана
    Аавын гэрт жаргасан даа гэж хэзээд нэг тайтгарна
    Ээжийн өвөрт эрхэлсэн дээ гэж эрхгүй нэг уужирна
    Охин үрээ хайрла
    Хясаа сувдаа нуудаг шиг хайрла
    Охин үрээ хайрла
    Үүл усаа хураадаг шиг хайрла
    Охин үрээ хайрла
    Уул эрдэнээ нуудаг шиг хайрла
    Охин үрээ хайрла
    Ус загасаа цэнгүүлдэг шиг хайрла
    Хатуугаас хатуу үгийг ханатлаа үр чинь сонсоно
    Хавраас намар хүртэл төрхөмдөө очиж хэлэх үү?
    Хайртай охиноо зэмлэхдээ харцаараа ч болов энхрийл
    Хаврын шувууд шиг намрын жимс шиг үгийг охиндоо хэл
    Бусдыг хайрлах л гэж төрсөн юм охин үрээ энхрийл
    Буцаж урсдаг ус байхгүй, эргэж та нарыг хайрлахгүй
    Эргүүлэгт орчлон харин охин үрийг чинь хайрлахгүй
    Энгэсэгт хацраар гэрэлтэвч зовлон нь та нарт харагдахгүй
    Үндэс нь газарт цэцэг нь тэнгэрт
    Үүн лүгээ адил санаж охин үрээ хайрла
    Тэнгэрт чинь нар ч бий хур ч бий аянга ч бий
    Тэнгэрлиг охин үрийг чинь жаргал ч тосно зовлон ч тосно
    Хөөрхий түүнийг нялхад нь жаргаа
    Хүүрнэн сургаад яах вэ дээ орчлон түүний багш юм
    Хүний л гарт очих бүсгүй түүнийг энхрийл
    Хүний л эрхэнд жаргах охин үрээ хайрла

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.