Нууц амрагуудын ялгаа

Эрэгтэй хүн полиграм шинжтэй бол эмэгтэй хүн монограм шинжтэй байдаг. Эрэгтэй хүн, эмэгтэй хүн гэдэг хоёр өөр ертөнц тул аливаа асуудалд, ялангуяа итгэл эвдэн байж, холбоо тогтоосон гэр бүлээс гадуурх харьцаанд нэг адил хандаж хэрхэвч болохгүй. Нууц амраг гэхээр л ижил санаа бодолтой, ижилхэн хүмүүс байдаг мэт ойлголт түгээмэл. Тэгвэл эрэгтэй, эмэгтэй хүйсийнхэн бүх талаараа эрс тэс ялгаатай байдгийг доорх жишээнээс харж болно.

Хөгшин үү, залуу юу?

Эрэгтэй хүнд залуу эмэгтэйчүүд илүү таалагддаг бол эмэгтэйчүүдэд ийм хандлага бараг үгүй. Эрчүүд яагаад өөрөөсөө дүү, бүр олон дахин дүү охид, бүсгүйчүүдийг сонирхоод байдгийн учир нь тэдний эр хүйсэнд байдаг аж. Эр хүйстнүүд бүгд өөрсдийгөө хэзээ ч хөгширч байна, хэн нэгэнд гологдох вий гэж айдаггүй. Тэд харин ч нас ахих тусам улам мэдлэг боловсролтой, амьдралын арга туршлагатай, мөнгө санхүү нь хараат бус, эрх мэдэлтэй, хүчирхэг болдог учраас ийм омог бардам, айж эмээлгүй амьдардаг. Бүхнийг захирч, эзэгнэж байх тэдний далд хүсэл нь нас ахих тусам ил болдгийн нэг жишээ энэ юм. Амьдралын туршлагаар олж авсан сексийн мэдлэгээ залуу, сайхан бүсгүйд үзүүлж, тэдэнд таашаал өгч, сексдээ сайн, мундаг гэдгээ мэдрэх хүсэл ч тэдэнд нуугдаж буй. Харин эмэгтэйчүүд учраа мэдэхгүй жаахан банди нарыг бус үеийнхээ юм уу, нас тогтсон залуусыг сонирхдог. Эмэгтэй хүн хэн нэгэнд эрхэлж, тэдний хайр халамжинд байхыг хүсдэг. Тиймээс амьдрал мэдэх, аливаад ухаалаг хандах, хамгийн гол нь ноён нуруутай сайхан эрийг сэтгэлдээ мөрөөдөж явдаг. Тиймээс хэр барагтай өөрөөсөө дүү банди нартай орооцолдохгүй. Хайр халамж байгаа цагт эмэгтэй хүн уяран хайлж, дасан дурладаг.

Бие үү, сэтгэл үү?

Нууц амрагийн явдлыг эрэгтэй хүн их төлөв физиологийн хувьд ойлгож хүлээж авдаг бол эмэгтэй хүн сэтгэл санааны хувьд ойлгож, тусган авдаг. Сайхны өмнө харц буруугүй гэдэг үгээр эрчүүд өөрсдийнхөө хүүхэмсэг занг хаацайлдаг. Эрчүүд өөрсдөө эхэлж эмэгтэй хүнийг өдөж, гэр бүлээс гадуурх харилцаанд татан оруулчихаад эцэст нь ямар ч шаналангүй бие сэтгэлээ татан авдаг нь тэдний гайхалтай авьяас. Тэд нууц амрагийн явдлыг зүгээр л бие физиологийн хэрэгцээ мэт үздэг. Тиймээс тэд дурлаж догдолж, араас нь гүйж, аргандаа оруулчихаад нэг их удалгүй тэр эмэгтэйгээсээ уйдаж, орхин оддог нь гэм биш зан. Тэдний түр зуурын сэтгэл хөдлөл, зугаа цэнгэл л нууц амрагтай болох хүслийг өдөөдөг. Эрчүүд нууц амрагийнхаа өмнө үүрэг, хариуцлага хүлээж чаддаггүй хэрнээ өөрт нь бухнийг зориулахыг шаарддаг. Эмэгтэй хүнийг өөрт нь бие, сэтгэлээ зориулаад бүхнийг орхин өөрийг нь сонгох тэр цагт харин эрчүүд эргэж буцдаг. Тэдэнд амлалт, хайр дурлалаа сонгох зориг зүрх байдаггүй. Тэгвэл эмэгтэй хүн нууц амрагийн асуудалд зүрх сэтгэлээсээ ханддаг. Хэдий тэд эхэндээ айж, дургүйлхдэг ч амьдралын олон тойрогт эрэгтэй хүний энхрийлэл, хайр халамжийн өмнө өвдөг нугалдаг. Нэгэнт л эр нөхрөө хууран байж өөр хүний өвөрт орсон л бол тэд энэ харилцаанд өндөр ач холбогдол өгдөг. Эмэгтэйчүүд нэгэнт л сонголтоо хийж нууц амрагийн тойрогт орсон л бол энэ харилцааныхаа төлөө бүх эрсдлийг хүлээхэд бэлэн байдаг. Тэдний хувьд нууц амраг гэдэг нууцаар учраад орхиод явах жирийн харилцаа биш аж. Тиймээс хүний эхнэрийг нууц амрагаа болгохоор шийдсэн бол түүний өмнө хүлээх үүрэг хариуцлагаа өндөр ухамсарлах нь эрчүүдийн үүрэг юм.

Мартах уу, санах уу?

Эрэгтэй хүн тохиолдлын хавьтлыг эхнэрээ араар нь тавьж байна гэж боддоггүй байхад эмэгтэй хүн нэгэнт өөр амрагтай болсон бол бие төдийгүй сэтгэл зүрхээ өгсөн байдаг. Хүний амьдралд тохиолдлын харьцаа бишгүй л байдаг. Үүнд бас л эрэгтэй эмэгтэй хүмүүс өөр өөрөөр ханддаг байх юм. Эрчүүд санамсаргүй үед тохиолдлоор хэн нэгэнтэй бэлгийн харьцаанд орчихоод эхнэрээ хуурсан гэж хэзээ ч боддоггүй байна. Учир нь тэд зүгээр л эрэгчин зангаараа гэнэтийн учралд орсон гэж өөрсдийгөө өмөөрдөг аж. Эрчүүд үүнийгээ бодож, зовж шанална гэж үгүй. Харин ч бяцхан жаргал амсчихаад додигор алхах вий. Эмэгтэй хүний хувьд нөхрөөсөө өөр хүнд өврөө нээнэ гэдэг сэтгэлээ нээсэнтэй ялгаагүй байдаг. Тэд аливаа учрал, холбоо сүлбээг зөвхөн сэтгэлийн торгон мэдрэмжээрээ хүлээж авдаг учраас бие махбодиос илүү сэтгэл санаа нь хямардаг. Ер нь эмэгтэй хүн өөрийн хүссэн, хайрладаг хүндээ л өврөө нээдэг болохоор гэнэтийн учралд ч сэтгэл зүрхээ зориулж шаналах нь элбэг. Тиймээс хайр дурлал, ор хөнжлийн асуудалд эрчүүд илүү мэдрэмжтэй, ухаалаг хандаж чадвал олон эмэгтэйчүүдэд зовлон шаналал биш, аз жаргал бэлэглэх болно. Амьдрал баялаг, аугаа хайр хэнийг ч ялгалгүй үргэлж аз жаргал авчирдаг юм шүү.

Хүмүүсийн амьдрал

18 Comments

  1. Bilegee says:

    эрчүүдэд бүр итгэхээ больжээ , нэг л дургүй xүрээд байх юм,

  2. sole says:

    үнэн бичжээ.гэхдээ заавал гэр бүлээс гадуур хүнтэй элдэв янз болоод байх хэрэг байна уу даа.эмэгтэй хүн ингэж үнэн сэтгэлээсээ ханддаг ни яах аргагүи үнэн.манай нөхөр намайг гадаадад байх хооронд 1 хүүхэнтэй танилцаад хааяа уулздаг байсан чин нөгөөх ни 2 хон сарын хооронд дасчихаад,уулзахгүй удахаар санаад байна гэж sms бичээд лай болоод,тэнэгтсэн шүү.тийм болохоор эр хүн эхнэрээсээ өөр хүнтэй танилцвал тэр хүн чин дараа ни бие сэтгэлээ татаж авч чадахгүй босгосон амидралыг чин нураахад хэзээд бэлэн байдаг гэдгийг үргэлж санаж яваарай.

  3. medleg says:

    Нууц амрагийн тухайд энэ арай л эртний ойлголт байх шиг байнаа. Одоо ер нь эр, эм хүний нууц амрагийн тухай ойлголт адил болсон гэхэд нээх зөрөхгүй байхаа. Хэн хэн нь ганц хамтрагчтай байхыг чухалчилж байна, хэн хэн нь хамгаалалтгүй харьцаанд орохоос эмээдэг болсон, мөн хэн хэн нь бие биенийхээ өмнө ямар ч хариуцлага хүлээхгүй гэдгээ шууд ярилцдаг болсон байна шүү дээ амьдралаас харж байхад. Харин хариуцлага хүлээгээд, сэтгэлээ нээгээд, сэтгэлдээ орон зай эзлүүлээд эхэлвэл нууц амраг биш аргагүй амраг болж хувирах байхаа.

  4. Emma-d says:

    эмма ямар сунс шиг зураг тавиа бэ хэхэ

  5. Ц.ЭЛГЭМСҮҮЭНЭРЭЛЭНГҮЙ says:

    СОЛОНГОСТ ИЙМ АМЬДРАЛ МАШ ИХ ГАНЦ НЭГЭЭР ТОГТОХГҮЙ БИТГИЙ СОЛОНГОС ХҮНТЭЙ СУУГААРАЙ

  6. onom says:

    аай арай нэг талийг барисан юм бичээд бга юм биш уу. тэр элгэмсэг энэ тэр гээд бга нөхөр. xэтрүүлээд xэрэггүй. магадгуй ганц нэг ийм амидрал байсн байж магадгуй. гэxдээ солонгост бэр болж очсон буx xунийг ийм гэж xэлж болоxгуй байx. би л тэгэж бодож бна. сэрэмжлүүлж, ийм амидрал бас байна гэж бга чинэ болж бна. гэxдээ бугдийг xарлуулаx гэж xэтэрxий xичээгээд xэтрүүлж болоxгуй байx.

  7. hen ch bish says:

    элгэмсүүгийн 100 хувь зув боловч нөгөө талаас н авч үзвэл одооний эрчүүд гэр булээ тэчээх бүү хэл өөрийгөө тэжээх чадваргуй болсон байна. шоү зугаа цэнгэл хөөцгөөгөөд. тэгэхээр хүүхнүүд н гадагшаа гарахгүй гээд яхавдээ. гайгуй боломжийн залуус бугд хунтэй суучихсан. гайтай хэд н л үлдсэн шивдээ. тэгэхээр эр нөхөр олохийн тулд гадагшаа явахгүй гээд яанам. аль эвэл хэн нэгний хоэрдогч нь болохийг хусэхгүй л бол

  8. emma says:

    Элгэмсүү чамайг дэмжиж бгаа шуу.
    Иймэрхүү хумуус л янз бурийн сайтаар сэрмжлүүлэг бусдад анхааруулага болсон ур өгөөжтэй мэдээлэл цацах хгтэй байгаа юм даа.Шаал дэмий юм чалчсан хумуус нъ ихдчихээд ядаргаатай байдаг.

  9. Ц.ЭЛГЭМСҮҮЭНЭРЭЛЭНГҮЙ says:

    БИ СОЛОНГОСТ АМЬДАРДАГАА ЭД НАРЫН САЙН МУУ САЙХАН МУУХАЙГ БҮГДИЙГ МЭДНЭ ИХ МУУ МУУХАЙ ХҮМҮҮС ШҮҮ МОНГОЛ ХҮНИЙ НАЙЗ НӨХӨР ХАНЬ БИШ ..ИЙШЭЭ СОНИРХОЖ БАЙГААРАЙ http://www.mglclub.com/

  10. Darjaa says:

    Ц.ЭЛГЭМСҮҮЭНЭРЭЛЭНГҮЙ чи солонгос д байдаг болж таарлаа тийм үү…хамгийн сүүлийн өгүүлбэр их таалагдлаа кккк…дээрх бичлэг бол бүгд үнэн санагдлаа…

  11. Ц.ЭЛГЭМСҮҮЭНЭРЭЛЭНГҮЙ says:

    Солонгос, Хятадын соёлын довтолгоонд манайхан өртөөд нилээн хэдэн жил боллоо. Анх ганц нэг кино үзчихдэг байсан юм аа. 3 дахь киноноос эхлээд л явцгүй болж ирсэн юм. Гэтэл улам лавширан тахин шүтэгчид нэмэгдээд байх юм. Харамсалтай юм аа. Тэгээд би бодож үзлээ. Бас хэсэг блогчдын хэлсэн зүйлийг хураангүйлаад бичихээр шийдлээ.

    Монголчууд Солонгосчуудыг сайн мэддэг болсон байх. Ямар хүмүүс байдаг, ямар зан араншин, соёл шүтлэгтэй гээд л. Тэгээд доор сийрүүлэн бичвэл ийм байна.

    1. Солонгосчууд нэр цээжлэх дургүй улс

    Хэрэв та солонгосд очоод хэдэн хүнтэй найз болвол зөвхөн нэгнийх нь нэрийг нь цээжилсэн байхад л хангалттай юм шиг байгаа юм. Тэгээд нөгөө найзыг нь дуудах хэрэг гарвал тэрний найзаа гээд л болоо. Жишээ нь Үнжээ (энэ нэрийг гүй ээ мөн олон сонсож байнаа. Ямар хүн байдаг юм болоо нэг харах юмсааан). Үнжээгийн найзаа, Үнжээгийн найзын найзаа гэх мэт. Хэрэв энэ хүний гэрт нь зочилбол аав ээжийнх нь нэрийг мэдэх бүүр ч шаардлага байхгүй. Үнжээгийн ааваа, ээжээ, дүү, ахаа, эгчээ. Ганц хүний нэрийг мэддэг байхад танил бүх хүмүүсийг нь хэнээ гэхгүйгээр дуудчиж болж байгаам. Гэтэл бүүр хамгийн гайхалтай нь энэ Үнжээ гэгчийн аав ээж нь нэг нэгнийгээ Үнжээгийн ааваа, Үнжээгийн ээжээ гэж дууддагт байгаам. Одоо манайхаар бол өвгөөн, хөгшөөн, ханиа, хайраа гэхгүйгээр хүүхдийн ээжээ, ааваа гээд л дуудах нь байна шдээ. Хэрэв манайд хэн нэгнийг Балдан гуайн бага охины хуучин найз залуугын шинэ найз охион гэж дуудвал яах болоо? Аягүй бол зодоон болно шүү.

    2. Солонгосчууд өөрөө өөртэйгөө их ярьдаг хүмүүс

    Батаа (гэр бүлийн хүчирхийлэлд Үнжээ гэдэг кино үзэхээс өөр аргагүй болсон хүн) ахын хэлсэнээр хэрэв та Солонгосд очвол хэн нэгэн баян хүнийг ол. Тэгээд сайн дага. Ялангуяа ганцаараа байх мөчийг нь тэсэн ядан хүлээ. За ганцаараа тэр хүн нэг газар байгаа бол хаана ямар мөнгө, хадгаламжийн дэвтэр, үнэт цаас, хувьцааны бичиг, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гээд бүх зүйлээ нууснаа ярьна. Тэгээд мэдэж аваад, хайж олоод, барьцаа болгож тавиад зээл ав. Тэгээд л баяжлаа гэсэн үг.

    3. Солонгосчууд ухаж ойлгохдоо муу хүмүүс

    За бүхэл бүтэн улсын бүх хүмүүсийг ингэж хэлсэн нь болж байна уу гүй юу. Гэхдээ хийсэн кино болгон дээр нь энэ зүйл ажиглагдаж байна. Нэг хүн ярина, сонссон нэг нь “Тэр чинь тэгээд тэгнэ гэсэн үг үү?” гээл маанаг царайлаал заавал асууна. Жишээ нь “Би чамайг цаазаар авахаар яллаж байна” гэж нэг түшмэл хэлвэл ялтан этгээд “Би одоо тэгээд үхнэ гэсэн үг үү?” гээл маанаг царайгаа гаргаад л асууна гэх мэт.

    4. Арчаагүй хүмүүсээ хүндэлдэг хүмүүс

    За юу гэх гээд байна вэ гэвэл кино болгон дээр нэг мэдрэл муутай (голдуу эрэгтэй хүн байна) хүн заавал байна. Тэр нь тэгээд нүүр амаа сонин сонин болгож харна, хэн нэгэнд байнга зодуулна(жишээ нь эхнэртээ), үглүүлнэ. Миний ойлгосноор бол уг дүрээр л киногоо чимэх гээд байгаа бололтой. Гэхдээ яаж сэтгэхээрээ дандаа доожоогүй, мэдрэл муутай, архичин голдуу хүмүүсээр киногоо чимдэг байнаа.

    5. Солонгосчууд их яргачин хүмүүс

    За Бороо ийн өгүүлсэн билээ. Юув гэхлээр, хэрэв хэн нэгэн хүн кинон дээр үхэж байгаа харагдвал хажууд нь байгаа хүн туслая гэж заяа нь бодохгүй. Ядаж түргэн дуудна гэсэн ойлголт ч байхгүй. Үхэх гээд тарчилж байгаа хүнийг нэрээр нь дуудаж сэгсэрнэ, цохино, алгадна, амьсгалж ядаж байхад нь чанга тэврэнэ. Ядаж өрөвдөөд тайван үхүүлчихнэ гэж байхгүй шүү. Тэгээд нээх манжаа, үхсэнийх нь дараа үүрч гүйгээд эмнэлэг дээр авчирна. Лаг HERO болох бөөн хүсэл дүүрэн хүмүүс юм шиг ээ.

    6. Солонгосчууд ижил хүйстэн хүнийг дэмждэг

    За энэ бол ижил хүйстэн хүмүүст тун сайхан мэдээ шүү. Энд хүн хавчиж гадуурхаад амьдрахад хэцүү байвал Солонгос явж тайван амьдар гэж зөвлөх байна. Учир юу гэвэл Солонгосын ямарч кинон дээр, бүүр хаа байсан хэдэн зуун жилийн өмнөх түүхэн кинон дээр хүртэл заавал нэг гомо залуугийн дүрийг байлгана. Орчин үеийн кино байтугай хаан маантай түүхэн кинон дээрээ хүртэл гомо залуугийн дүрийг байлганаа гэдэг чинь нэг юм хэлээд байнаа манайхаан.

    Тэгээд эцэст нь хэлэхэд их хэрүүлч, өшөөч хүмүүс. Суваг солиол явж байх хооронд заавал нэг хэрүүл хийж байгаа үе юм уу хэн нэгэн “Би хэзээ ч өршөөхгүй” гээд хөмхийгөө зуугаад хэлж байгаа үетэй тааралдана.

    Тэр Эхнэрийн Урхи гэдэг киног ам барьж байгаа жүжигчид яг галзуурч байгаа байхаа. Удахгүй мэдрэлийн тасагт хэвтэх байх шүү хөөрхийс.

    За тэгээд эцэст нь хэлэхэд бүсгүйчүүд, охидууд, зарим залуус, хайрт эхнэрүүд минь магадгүй нөхөр/эхнэр чинь ажлаа тараад ядраад ирсэн байх, ажил дээрээ асуудалтай байгаад түүнийгээ зохицуулах гээд их ч стресс-дсэн байх. Гэртээ ирээд нэг тайван амрах гэхэд нь битгий хэрүүлийн буг шингэсэн солонгос кино үзэх гэж суваг булаацалдаж зовоогооройдоо

  12. Ц.ЭЛГЭМСҮҮЭНЭРЭЛЭНГҮЙ says:

    Нэг хэсэг Монголчууд гадаадад амьдрах өвчин тусч, хүүхнүүд гадаад нөхөртэй болохын хэнээ тусч баахан гүйсэн. Энэ дүйвээн хичнээн ч хүнийг хамарч, хичнээн ч охид бүсгүйчүүд хилийн цаана, ёсыг нь мэдэхгүй хүний нутагт амь зуух гэж хэрхэн зовж зүдэрч байгааг бид мэддэггүй. Мэдлээ гэхэд “Яах гэж гадагшаа явсан юм. Амар хөнгөн амьдрал хөөлөө. Тэдний хохь нь” гээд л өнгөрдөг. Алдаж гишгэсэн, амьдралд хөл алдсан хөөрхий бүсгүйчүүдийг хэн ч сонсож, хэн ч өрөвдөж, хэн ч тэдэнд туслах юмсан гэж өрөвч зөөлөн сэтгэл гаргаж байсангүй. Харин өнөөдөр бид алдаж гишгэсэн, алс хол хүний нутагт зовж шаналж, ядарсан нэгэндээ дэм болох цаг ирж. Бид чинь дээрээ төртэй, дэргэдээ Засагтай, өрөвдөж хайрлах ах дүүстэй өмгөөлж хамгаалах хууль цаазтай бүрэн эрхт тусгаар улсад бүртгэлтэй хүмүүс биз дээ.
    -Уучлаарай. Чиний сэтгэлийн шархыг хөндөж ярих хэцүү байна. Яагаад Солонгос хүнтэй суух болсон юм бэ?
    -Намайг Ч.Наран гэдэг. Би ээжтэйгээ, дүүтэйгээ нэгдүгээр хороололд ТҮЦ ажиллуулж амьдардаг байсан юм. Орлого бага, гэхдээ болдог л байсан. Гэтэл 2001 онд дүү маань “Арилжаа наймаагаа өргөжүүлье. Би барьцаагүй зээл найзуудаасаа авах боллоо” гэж хэлсэн. Тэгээд л тэр хүмүүсээс 10 сая төгрөг зээлээд наймаа хий гэсэн боловч шатчихсан. Зээлээ төлж чаддаггүй, хүмүүс мөнгөө нэхээд, дүүг маань ч элдвээр дарамтлаад байхаар нь гадагшаа явья, амьдрал ахуйгаа ч өөд татья, өр зээлнээсээ ч гарья гэж бодсон. Тэр үед надад үүнээс өөр арга байхгүй л юм шиг санагдаж байсан.
    -Тэр хүнтэй яаж танилцсан юм?
    -“Зар мэдээ” сонингийн зараар очоод л уулзсан. “Хан пид” нэртэй зуучлах товчооныхон гадаад паспортоо бэлдэж байгаарай гэсэн. Гурав хоногийн дараа дуудаад “Чи их азтай юм” Их сайн хүн олчихлоо. Одоо явахдаа бэлд” гэж хэлсэн. Тэгээд л 2006 оны 2 сард Солонгос улсын иргэн У Шин Гын гэгч хүнтэй зуучлах товчоогоор дамжуулж танилцан гэр бүл болсон. 2006 оны 4 сард Солонгос улсад очиж У Шин Гынтэй хамт амьдрахаар болсон. Эндээс л миний хар дарсан зүүд шиг аймаар амьдрал эхэлсэн.
    -Тэр хүнтэй албан ёсоор гэрлэсэн юм уу? Хэр амьдрал ахуйтай хүн байсан юм?
    -Энд гэрлэлтээ батлуулсан. Намайг очингуут бүх бичиг баримтыг маань У Шин Гын өөрөө хураагаад авчихсан. Гэр нь Сөүлээс хол жижиг тосгонд байдаг байсан. Очсон өдрөөсөө л би этгээд сонин гаж зуршилтай хүнтэй нийлжээ гэдгээ мэдэж эхэлсэн. Том байшинтай. Өөрийн гэсэн бизнестэй хүн л гэсэн. Хашаандаа бараг гуч гаруй нохойтой. Бараг нэг метр өндөр аймаар том биетэй, зэрлэг нохойнуудтай. Нохойны хашаа цэвэрлэж, зогсоо зайгүй ажиллаж байсан. У Шин Гын их балмад зантай. Тэжээж байсан нохдоо гэдсийг нь хүү татаж алж, тэндээсээ кайф авдаг. Хүн айлгаж ичээж зугаацдаг зантай хүн байсан. Нэг өдөр баахан хархны зулзага аваад ирсэн, миний толгой дээр асгаж, намайг орилуулж чарлуулж, зугаацсан. Үнэхээр аймаар.
    -Тэр хүн харх тэжээдэг байсан юм уу?
    -Солонгос аймаар их хархтай. Тэр нохойных нь байрны дээр хархнууд бүр үүрлэчихсэн байдаг юм. Хархны зулзага гээд хачин муухай улаан нялцгай юм саванд хийгээд авчирчихсан, толгой дээрээс асгаж, хувцасруу хийгээд л инээд байсан. Үнэхээр аймаар /уйлав/
    -Тэр тосгонд чи хэр удаан амьдарсан юм?
    -Таван сар хэртэй болоод Сөүлрүү орж ирсэн. У Шин Гын урьд нь бас Монгол эхнэртэй байсан. Намайг очиход ч тэр хүүхнээсээ салаагүй байсан.
    -Энэ чинь юу гэсэн үг үү?
    -Ерөөсөө л Монгол хүүхнүүдийг эндээс аваачиж, зугаа гаргаж, эцэст нь янханы газар өгчихдөг хүн байсан юм билээ. Надтай суухаасаа өмнө Алтанцэцэг гэдэг Монгол охинтой сууж байсан. Тэр хүүхэн нь бүр хэвтэрт ортлоо бие нь муудаад Монгол руу эргэж ирсэн гэдгийг би хүнээс сонссон. Солонгосын хуулиар бол гэрлэлтээ цуцлуулаад нэг жил болсны дараа л дахин гэрлэлт батлуулах ёстой. Тиймээс намайг Солонгост аваачсныхаа дараа гэрлэлтээ батлуулж чадахгүй байсан. Энэ хүнээс би хэдэн сарын өмнө гэрлэлтээ цуцлуулсан. Гэтэл дахиад л Монголоос нэг охин авааччихсан сураг байгаа. Өөрөөр хэлбэл хоёр жилийн дотор гурван монгол авгай авсан гэсэн үг. Үнэнийг хэлэхэд авгай ч гэж дээ зодож, дарамталж, найз нарынхаа гарт өгч хүчирхийлж, зугаагаа л гаргадаг хэрэг шүү дээ. Намайг очсны дараа Чи хүнд хэдэн төгрөгөөр хүүхэд гаргаж өгөх вэ? Чиний бие эрүүл юм байна” гэж хэлж байсан. Тэр үг хэл нь яах вэ гэхэд аймаар зодож нүддэг. Толгой руугаа би энэ хүнд модоор цохиулж, ухаан алдаж, таван удаа оёдол тавиулж байсан. Гартаа юу дайралдсан болгоноороо цохидог, яг л зарц барлаг шиг амьдарч байсан. Их олон найз нартай. Тэднийгээ дуудаад л намайг өгөөд явуулчихдаг. “Энэ миний найз. Чи энэ хүний хүссэн бүхнийг хийх ёстой” гэдэг байсан.
    -Тэр найз гээд байгаа нь ямархуу хүмүүс юм?
    -Биеэрээ дүүрэн шивээстэй, манайхаар бол мафийн бүлгийнхэн байдаг. Тэр хүнийг дагаад л гэрт очдог. Хоол ундыг хийж, шал шавхайг нь угааж, тэдэнд хүчиндүүлж, юу хүссэнийг нь л хийдэг. Хэд хоноод л тэд намайг буцаагаад У Шин Гынд аваачаад өгчихдөг байсан. /уйлав/ У Шин Гын хамт байх хугацаанд энэ хүн намайг зодож нүдэн, ёс бус үйлдэл хийхийг шахан дарамталж, этгээд зэрлэг эрүүл бус хүний авир гаргаж байсан учраас би маш их сэтгэл санаа бие мах бодидоо хүнд гэмтэл авч хохирол амссан. Энэ хүн нь Монгол эмэгтэйчүүдтэй гэрлэнэ гэж хуурч аваачдаг л хүн.
    -Чи зугатааж болдоггүй юм уу?
    -Би зугатаах гэж их олон удаа оролдсон. Дороо л баригдчихдаг. Цагдаа нартай хүртэл хэлхээ холбоотой. У Шин Гын гэгч энэ хүн 2 жилийн дотор 3 Монгол эмэгтэйтэй гэр бүлээ батлуулж Солонгост аваачаад хувийн эрх ашгийн үүднээс бусдад дамжуулж зарах зорилготой гэрлэдэг юм билээ. 2008 онд Дундчонд байдаг бүлэг хүмүүст намайг аваачиж өгчихөөд яваад өгсөн. Тэнд байдаг хүмүүс нь мафийн бүлгийн хүмүүс. Надаар ажил хийлгээд мөнгө өгөлгүй зодож, хүч хэрэглэж, дур хүслээ хангадаг байсан. Би аргаа барахдаа бүр цаашаа хөдөө, аралруу хүртэл зугатаж үзсэн. Кымил гэдэг арлын цагдаа нарт баригдсан. Тэр арлын цагдаа энэ хүмүүстэй холбоотой байсан. Тэр цагдаа хүртэл намайг буудалд дагуулж ороод хүчирхийлэхээр зодож нүдэн шидэж миний цүнхтэй хувцас мөнгө бүх зүйлсийг аваад явсан. Өглөө буцаж ирнэ эндээ унтаж бай гээд явах үед нь би шөнийн 3 цагт тэр буудлаас электрон түлхүүрийг нь эд мөрийн баримт болгож аваад зугатсан. Сөүл хүртэл 350,000 воноор таксигаар зугатаж хүнээс мөнгө зээлээд байр хөлсөлж байтал миний гэрийг хайж олоод Юнсангү Ханнамдун гэдэг газраас дахиад л намайг бариад авчихсан. Баахан зодож . Ким На Ёон гэгч эмэгтэй хэсэг бүлэг хүмүүсийн хамт намайг барьж аваад өөрсдийн бааранд хорьж биеэ үнэлэхийг тулган шаардаж, хэлсэн үгээр нь байхгүй бол шоронд гүтгэж хийнэ гэж 5 жил хориулна мөнгө нэхэж дарамталдаг байсан. Тэнд би олон сар хүний эрхэнд тарчилсан. Тэр баар нэртэй янханы газраас 2009 оны 11 сарын 12-ны өглөө би гарч зугатаж байгаад Ким На Ёон гэгч тэр эмэгтэйтэй баарны ойрхон таарч баригдчихсан. Тэр эмэгтэйд зодуулж хөдлөж, чадахгүй болтлоо хүнд гэмтэл авсан. Намайг зодуулж байх үед хажуугаар өнгөрч байсан хүмүүс цагдаа дуудаж тэр даруй ойрхон байдаг Цагдаагийн хэсгийн хүмүүс ирж Ким На Ёон гэгч эмэгтэй болон намайг баривчлан цагдаагийн хэсэг дээр авч ирсэн юм. Гэтэл энэ эмэгтэй Солонгос хүн учраас худлаа хэлж намайг орхичихоод гараад явчихсан. Цагдаа нараар дамжуулан “Чи гараад ир. Чамайг яах ч үгүй” гэж ярьдаг байсан. Гэвч би “ Заавал Монгол руугаа явна” гэж цагдаа нартай хэл үг хийсээр байгаад энд ирсэн.
    -Чамайг зодож, хүнд гэмтэл учруулсан Ким На Ёон гэгч тэр эмэгтэй яасан бэ?
    -Тэр хүн намайг зарж, мөнгө олж, боолчилж байсан. Бас зодож гэмтээсэн. Тэгсэн хэрнээ ямар ч ял зэмгүй салсан. Бараг би өөрөө л буруутан болж хоцрох шахсан. Солонгосын цагдаа нар тэр хүнтэй хуйвалдаад л өнгөрсөн. Хэн нь хэнийгээ зодсон бэ? Гэдгийг тэр гудамжинд байсан хүмүүс, гудамжны хяналтын камер гэрчилнээ гээд байхад цагдаа нар миний үгийг нохой хуцсны дайтай ч сонсоогүй.
    -Чи солонгос хүнтэй суугаад юу хожсон юм бэ? Тэр хүнээс мөнгө авч байсан уу?
    -Ямар ч мөнгө аваагүй. “Хан пид” гэгч тэр зуучлах товчоо У Шин Гынээс 15 сая төгрөг авчихсан юм байна л гэж олйгосон. Тэр Солонгос эртэй амьдарч байхдаа ч би мөнгө авч байгаагүй. Надад нэг банкны карт өгсөн. Тэр нь автобус, хоолны мөнгөнөөс илүү мөнгө байгаагүй. Би амьдрал ахуйгаа дээшлүүлэх гэж л явсан. Гэтэл 3 жил гаруй хугацаанд хүний нутагт зовж шаналж байгаад л ирсэн. Үнэхээр энэ гэрлэлт миний амьдралд том хар толбо болж үлдлээ. Одоо ч гэсэн би байнгын сэтгэлийн дарамттай, айдас хүйдэс дунд амьдарч байна.
    -Чамайг У Шин Гынтай суухад зуучилсан тэр зуучлах товчооныхон байгаа биз дээ? Тэр хүмүүстэй уулзсан уу?
    -Би тэр хүмүүсийг хаана байгааг олохгүй байгаа. Солонгост байхдаа би “Хан пид”-ынхантай утсаар ярьж, хэд хэдэн удаа гомдол гаргасан.” Өө чи л болохгүй байна. Наадах чинь сайн хүн” гээд тоодогүй байсан. Намайг аргаа бараад зугатаасны дараа “Хан пид”-ынхэн манай гэрт ирж, ээжийг маань дарамталж, мөнгө төгрөг нэхсэн байсан. Би энэ зуучлах товчоог хайгаад олохгүй байгаа. Гэхдээ ямар ч байсан олж, тэднийг цагдаа нарт өгнө. Над шиг олон эмэгтэй ингэж зовоосой гэж хүсэхгүй байна.
    -Ямар ч байсан нутагтаа ирлээ. Одоо яаж шуухан амьдарч байна?
    -Хар дарсан зүүд шиг өнгөрсөн гурван жил би нутгаа санаж л тайтгардаг байсан. Гэхдээ тэнд байх хойгуур маан өнгөрчихсөн. Муу ээжтэйгээ ч уулзаж чадаагүй. Намайг оргочихлоо гэж “Хан пид”-ын хүмүүс гэрт ирж, манай ээж эрэгтэй дүүг минь дарамтлаж, эрэгтэй дүүг ээжийн дэргэд зодож гэмтээгээд тархинд нь хүнд гэмтэл учруулж сэтгэл мэдрэлийн өвчтэй болгочихсон. Эрэгтэй дүү энэ бүхнээс болж намайг буруутгаж өөрийн биеийг авч явах чадваргүй тархи мэдрэлийн өвчтэй болсондоо шаналан намайг ирснээс хойш удаа дараа зодож алахыг завдаж, байнга ална гэж заналхийлж байна. Дүү маань надаас л болж, тархи толгойны өвчтэй болчихоод байна. Тиймээс дүүгээсээ айж төрж, өссөн гэртээ орж чадахгүй бас л хүмүүсээс нуугдаж амьдарч байна даа.
    -Чи энэ талаар хууль хяналтынханд мэдэгдсэн үү?
    -Мэдэгднээ. Хүний эрх гэж байдаг. Би Солонгосын элчин сайдын яаманд гомдол гаргах болно. Солонгост хүний эрх яаж зөрчигдөж байгааг бүх хүнд мэдэгдэх болно. Над шиг хүний наймааны золиос болсон олон зуун охид байгаа. Тэр хүмүүс өчнөөн их хохирчихоод бусдын хэл амнаас айдаг, ичдэг, нэр нүүрээ бодож байна гээд хохироод л үлддэг шүү дээ. Би тэр хүмүүсийн өмнөөс тэмцэх болно.

  13. àðèóí ¿íýí says:

    одîî öàãò íààä îéëãîëòîîðîî õîë ÿâàõã¿é ë áîëîâóó äàà. Õ¿¿õí¿¿ä ìºíãºòýé áîëîõûí õèðýýð ãýäñýý óíæóóëñàí õàëçàí õºãøèí ýð÷¿¿äýýñ èë¿¿ ä¿¿ çàëóóñûã ñîíèðõîîä çîãñîõã¿é ãýðëýõ õàìò àìüäðàõ íü èõñýæ áàéíà. Ìèíèé ýðãýí òîéðîíä àæèãëààä áàéõàä òèéìýðõ¿¿ ç¿éë èëò èõñýæ áàéíàà.

  14. baagii says:

    сүүлийн 2 өгүүлбэр л сайхан байна.

  15. suugii says:

    Hen ch bish-d Er nuhuriin haiar halamj hangalttai baidag bol emegtei hun hezee ch uur huntei bolohgui ene bol 99 hubiin magadlaltai gej bodoj bna.30 garsan gee l tegj ybdaggui ym.Tegeheer chi ehneree l hairla.

  16. onom says:

    полигами, моногами уым бишуу. уг ни унэнд дөхүү xуулсн бна. гэxдээ наана чинэ полигами xууxнууд орж ирээд эсэргүүцэж өгнө дөө одоо. эмэгтэй полигами-нууд бие биедээ онгирдог юм гэсэн xэxэ… эрчүүдэд бол бэлэн бор л xарагдаад байдаг, онгирдог гэxээр сонин санагдад бга юмдаа.

  17. hen ch bish says:

    үнэн юм шиг байна. миний бодолтой таарчил байна. гэхдээ 30 дунгуж гарч яваа бүсгүйчүүд бас дурлахгүйгээр зүгээр л өөр мэдрэмж хайгаад явдаг байхаа. 30 аас дээш насныхан бодлоо хэлээч. манай эхнэр яг тэр насан дээрээ ирж байгаа анзаараад байхад үүр залуу сэмхэн хусээд байх шиг. нэтээр /чатаар/ сэкс хийж байгаад баригдсан. цаашид яах ч юм билээ яаж урьдчилан сэргийлэх үү арга байгаа болов уу?

  18. JARGAL.B says:

    яг зөв бичижээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.