Одоо ой гутдаг

Сайн байцгаана уу. Эргэн тойрноо хараад анзаараад байхнаа манай зарим эрчүүд юу ч чадахгүй хэвтэж байж хүүхэмсэг, хартай, үглээ, арчаагүй, дээрээс нь гар хүрдэг нь арай илүү олон ч юм шиг санагдах боллоо.

ЭРЧҮҮДИЙН БЭЛГИЙН СУЛРАЛ ЭСРЭГ ХОЙД СОЛОНГОСЫН БЭЛДМЭЛ

Манай салсан нөхөр цагдаа хүн байсан юм. Их онгироо, найзууд нь “мундаг” гэж хошгоруулж дагуулаад л гадуур хонуут өнжүүтээр их ууж идэж шоуддаг байв. Тэгээд хэлэхээр өөрийнхөө бурууг хэзээ ч хүлээдэггүй, “Чиний буруугаас болж би ингэж явна” гэдэг байсан төдийгүй намайг найзууддаа “шулам” гэж муулдаг байж билээ. Надтай танилцахдаа “Өмнө нь амьдралтай байсан, нэг охинтой. Эхнэр маань вьетнам хүнтэй сууж байгаад явчихсан” гэж хэлсэн нь ч худал байсныг сүүлд мэдсэн.

Анхны эхнэрээсээ бас л хүүхэн шуухан, архи дарснаас болж, хэд хоногоор утсаа унтрааж алга болдог зангаасаа болж салсан юм билээ. Салсныхаа дараа хүүхдийнхээ тэтгэмжийг ч төлдөггүй, би өмнөөс нь төлөх үедээ төлөөд явдаг байхад харин эсэргээрээ намайг “хүүхдийн мөнгө өгүүлдэггүй” гэж худал ярьж явдаг байсан. Эцэст нь надаас салж, одоо 2 хүүхэдтэй хүнтэй хамт амьдарч байгаа. Ийм хүнтэй амьдарч байснаа бодохоор л одоо ой гутдаг.

Тэр хүн хэзээ ч буруугаа зөвшөөрч байгаагүй. Надаас салсныхаа дараа хэрэгт ороод 1 жил хоригдсон. Гарч ирчихээд “Чамаас болж ажилгүй, амьдралгүй боллоо” гэж хэрүүл хийдэг. Уг нь цагдаагийн албанаасаа халагдсан нь бас л архи ууж, худлаа ярьж яваад даргадаа баригдсаных шүү дээ.

Би тэр хүнд ердөө л “Архиа больчих” гэдэг ганцхан шаардлага тавьдаг байсан. Намайг өөрийнх нь төлөө яаж хичээж ирснийг, байгаа бүхнээ зориулж, хоригдож байхад нь хүртэл өмгөөлөгч авч, эргэж тойрч, хорих ангийнх нь дансанд мөнгө хийж байсныг минь тэр хүн хэзээ нэгэн цагт ойлгох болов уу? Тэр ер нь ухаарах хүн мөн үү?

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.