Одоо цаашдаа тэр хөгшинийг яах вэ?

Би гэр бүлтэй болоод 2 жил болж байна. Мастераа төгсчихөөд мэргэжилээрээ ажилласан. Австралиа-д нэг жил томлилтоор ажиллаж ирээд нөхөртэйгөө танилцаж билээ. Би ажилдаа хайртай. Амьдралаа ч босгочихсон тавлаг сайхан үедээ ханьтайгаа уулзсан. Бидэнд ийм тийм гэх ямар ч асуудал байгаагүй. Нэг их удалгүй нэг гэрт орж гэр бүлээ баталчаад 2 талынхаа цөөн хэдэн хүмүүсийг урьж жижигхэн найр хийсэн.

Хань минь өмнө эхнэртэй байсан ч эрт нас барчихсан юм гэж надад хэлж байсан. Би хүнтэй сууж байгаагүй хамтран амьдарагч бол байсан.

За тэгээд жижигхэн найр минь эхэлж 2 талын эцэг эхээ танилцуулахад ээж минь надад худ минь яасан сүрхий ширүүн харцтай хүйтэн хөндий хүн бэ. Хэд гурван үг солиотох уу гэсэн чин хэг ёг гээд хавьтуулахгүй нь ээ яадаг юм билээ гэж байсан. Би олон удаа уулзаж байгаагүй болохоор тэр хунийг анзаараагүй байсан юм. Ээжийгээ л дэмий юм ярьлаа хүний мууд дурлалаа гэж тэр үед бодсоныг минь яана…

Удалгүй би ажилд дарагдсан ар гэртээ хонохоосоо хонохгүй нь их. Эр нөхөрөөсөө санаа зовоод уучлалт гуйхад санаа зовох зүйлгүй гэрт дүү ирсэн намайг ирэхэд хоолтой л байгаа ажилаа элдэв юманд санаа зоволгүй хийчээд хурдан харьж ирээрэй гээд л инээдэг байж билээ.

Жил хагасын дараа бие давхар болчихоод гэртээ сууж нөхөрөө халамжилж хүүхдээ өсгөе гэж бид 2 шийдсэн юм. Төрөх дөхөөд ирэхэд хань минь ээжийг би энд ирж хамт амьдараач гэж гуйя чамд ханьтай бодвол ганцаараа уйддаг байх гээд хадам ээжийг авчирахаар болсон юм. Миний ээжийн бие муу байсан болохоор юм бодолгүй зөвшөөрсөн.

Анх ирээд л тухалсан ч юм байхгүй энэ чин яасан хачин юм ийм юмаар яадаг байна аа гээд л гэрийг минь голж гарсан. Би дотороо аргагүй дээ хөгшин настай хүнийг гэрээс нь хол авч ирээд олигтой ч тухлуулж чадсангүй гэж бодоод аль болох урд хойно гарч том гэдэстэй хэрнээ хэлсэн болгоныг нь л амжуулах гэж зүтгэнэ. Аав ээжээсээ хол өссөн би настай хүн юм даа гээд хүндэлж үгийг нь сонсоно. Сүүлдээ анхаараад байх нь ээ даварч эхэлсэн. Бүүр зандрангуй дуугаар хашгирч юмс авч шидлээд л харааж зүхэх болсон. Хамгийн инээдтэй нь тэрийгээ ганцхан миний дэргэд шүү. Хүүгийнхээ дэргэд намбалаг гэж яана аа…

Нэг өдөр хүнсээ цуглуулчаад ороод ирсэн чин нэг хүн хажуудаа суулгачихсан том өрөөнд байж байна. Би ч бас очоод мэнд ус асуулаа. Ээжийн эгчийнх нь хүү гэнэ. Харваас нүүр ам битүү хавдсан барзайсан архичин. Алт мөнгөний дархан хийдэг ухаантай тэгээд ажил төрөлийг нь дэмжээд өгөөч мөнгө зээлэх гэсэн юм гэнэ. Би нөхөртэйгөө зөвлөнө гэж хэлээд явуулсан чин тэр өдөрөөс эхлээд ээж намайг бүр илт үзэн ядаж эхэлсэн. Гэрт тамхи татна. Хамаа намаагүй хүмүүс оруулж ирнэ. Хоол хийгээд өгөхөөр аваад цацчихна.

Миний тэсвэр алдаад нөхөртөө хэлтэл надад итгээгүй чи миний ээжийг доромжиллоо гээд дайрсан. Тэгэхээр нь би намайг доромжилж хэлж байсан үгийг нь бичэж авсан дуугаа сонсуултал бүр мэл гайхаж цэл хөхөрсөн. Юу хийж яахаа ч мэдээгүй. Аргагүй байх л даа 32 жил бурхан шиг санаж явсан хүн нь ийм ааш гаргаж байхыг сонсвол хэн ч гэсэн гайхна. Тэгээд надтай ч юм дуугарахгүй ээжтэйгээ ч юм дуугарахгүй гэртээ оройтож ирнэ. Ирэнгүүтээ унтаад өгдөг болсон.

Би ч бас нөхөр шигээ тоохоо болий дуугарахаа болий тэгвэл энэ хөгшин өөрөө яваад өгөх биз гэж бодоод хэсэг тэвчсэн. Гэнэтхэн шөнө бүр цус алдаж байна гэж хар дарж зүүдлээд миний хувцаснаас нэг нэгээрээ алга болоод байх шиг санагдаад сүүлдээ нүдний ухархаагаар хатгаж өвдөж юм харж чадахгүй болтолоо бүрэлздэг болсон.

Нэг өдөр дүүгээ дуудаж байгаад гэрээ цэвэрлэсэн юм. Би орныхоо байрлалыг өөрчилж цонх уруугаа хүйтэн салхинд дор хэвтмээр санагдаад зөөтөл доороос нь шилтэй хүрэн өнгийн шингэн юм байсан. Онгойлгоод үнэртсэн чин хачин муухай үнэртэй. Их өтгөн талдаа булингартай юм байсан. Найз хүүхэндээ үзүүлсэн чин би таньдаг хүндээ өгчий юу гэдгийг нь мэдэж магад гээд аваад явлаа. Нөгөөдөр утасдаад янз бүрийн л юм хольчихсон байна. Дотор нь үс, шүдний хэлтэрхий ч байх шиг гэж хэлэхээр нь шууд хадам санаанд буугаад таньдаг мэргэн хүнээ гэртээ урьж авчираад үзүүлэхэд хараасан байна гэдэгт итгэлтэй байсан.

Бурхан минь гэж. Тэнгэр хөмрөх шиг л болсон. Муухай ааштай буруу зөнсөн хөгшин гэж бодож байсанаас биш муу санаатай шулам гэж бодоогүй. Нөхрийн минь хуучин эхнэр ягаад өнгөрсөн тухай ч бодол эргэлдэх шиг. Сүүлийн үед бие ч тавгүй байгаа бодогдоод маргааш нь шууд цоожоо сольчихсон. Нөхөртөө тэр олсон юмныхаа талаар хэлээгүй ээ. Би ээжтэй чин амьдарч чадахгүй. Гэртээ ч оруулахыг хүсэхгүй байна. Чамайг ингэ тэг гэхгүй надтай цаашдаа амьдарий үр хүүхдээ хамт өсгөе гэвэл надад сайхан байна. Үгүй ээ би ээжтэйгээ амьдарна гэвэл би бас үлдээч гэж хэлэхгүй ээ гээд л хэлчихсэн. Тэгсэн тэр би ээжийг гэрт нь хүргэж өгөөд учир начираа хэлэе. Тэндээ хоночоод маргааш ирнэ гэж хэлээд гараад явсан. Би маргаашийг хүлээж л сууна. Одоо цаашдаа тэр хөгшинийг яах вэ? Би яаж амьдарах уу гээд л бөөн бодол. Хадамтайгаа таарахгүй байна гэдэгийг сонсоод хүргэн бэрүүдийн л буруу. Өөрсдийн ээж аав шигээ л хайрлавал хэн ч гэсэн хүү минь охин минь гэд уяраад ирнэ ш дээ гэж би боддог байсан.

Одоо бол хадамдаа тарчлагдаж байгаа олон хүргэн бэрүүдийг ойлгож байна. Сайн танилцаж дотор гаднагүй мэдэлцсэний дараа ураг баригдалцахгүй бол зовлон нэгээр дуусахгүй юм байна. Үр хүүхэд минь эрүүл энх элэг бүтэн өсөөсэй билээ…

cekc.mn дээр ирсэн захидал

43 Comments

  1. хөөрхөнөөө says:

    яасан аймар юм бэ би тэгвэл суух хүнийхээ ээжийг сайн судлахаас тэр мээнь их сайхан хүн бий ээд байдаг ийм хүн байж юу магад айчихлаа. Яадаг ч байсан та
    сэтгэлийн тэнхээтэй байгаарай. Нөхөртөө хэлчихгүй юу муухай юмыг

  2. erguu says:

    ямар сайндаа л хадам ээжээс холхон бай гэж дуу байхав дээ

  3. Ээгий says:

    Бузрын хар амилсан шулмас вэ бүүр аймар дотор хүйт оргичлоо. Хэзээ ч бүү босгоороо давуул. Лам хард сайн даатга. Үр хүүхэд гэр бүлээ хамгаалж хүчтэй байгаарай. Чи чаднаа. Амжилт хүсье. Удахгүй хадам чинь чад хийхийн ерөөл тавья

  4. hehehe says:

    хэ хэ тэр зурагных нь өмнө зул асаа гэдэг туслагчийн үг ёстой сайхан санагдлаа. Яг тэг. хэхэ чамайг алах гэж байгаа юм чинь яадаг юм. Гэхдээ хадамууд яагаад ийм байдаг байнаа. Би хадам ээждээ зодуулаад хэлэх хэлэхгүйгээр доромжлуулаад хэрэлдээд салсан. Удалгүй манай ажлын газар хулгай орж зөвхөн надтай холбоотой юмыг хулгайлаад аваад явсан байсан тэгээд бас би удаагүй нээх жижиг юмнаас болоод ажлаасаа халагдсан. Шөнө би хадам аав ээж 2ыг сэтэрхий хутгаар зулай руу минь шааж байна гэж зүүдэлдэг байсан. Тэгээд хүнд үзүүлсэн чинь хараал хийлгэсэн байна гэсэн. Бузрын шуламсан хадмууд сөнөтүгэй үхэж далд орвол таарна

  5. чамд зөвлөхөд says:

    Би сүрхий лам хүн биш шүү. Басл нэгэн залуухан ээж хүн. Надад бас нэг тийм юм хийлгээд байдаг хөгшин байсан юм их аймар шүү тийм хүн их байдаг байхаа цаанаасаа хар мөртэй. Би өвөөгийн охин байсан болохоор бага сага юм мэднэ. Тэгээд л өөрөө сэтгэлээрээ заслаа хийгээд явчихдаг. Ямартай ч хүн бүхэнд харж явдаг сахиус гэж байдаг даа. Одооны залуус залуу болоод тэр үү бурхан номоос хол хөндий байдаг буруу юм шигээ. Ядаж л сардаа хэдэн удаа зав гаргаад заавал гандан гэлгүй хийд дуганд амьдралаа даатгаж баймаар даа. Ном уншлага гэдэг чинь энергийг засч байна гэсэн үг. Ус хүртэл ямар их энерги шингээдэг гэдгийг эртнээс мэдээд рашаан болгож ариулдаг шүү дээ. Сүсэг байхад сэжиг заавал арилнаа. Чамд амжилт. Цагаан сүүгээ хөхүүлэх эх хүний буян заяа хэзээч хазайдаггүй юм аа. Битгий гэр орондоо сэв оруул.

  6. чамд зөвлөхөд says:

    Хаа гэзэр тийм хөгшчүүл их байдаг юмаа. Цаанаасаа шуламын заяатай төрсөн юм байгаа биз үг хэл үйл хөдлөл нь гай барцад дагуулдаг … За энэ ч яахав. Эргүүлж хараал хийлгэж өөрийн үр хойчдоо барцад тариад яахав ээ.
    Гэрээ дахиад сайн шалга нэлээн хатуухан хараал хийлгэсэн байна даа. гуталныхаа улавчнуудыг аваад үз хаалга ор дэр болвол бүх зүйлээ ариутга. Гэрээ сайхан цэвэрлээд гандангаас рашаан утлага аваад рашаанаа устай холиод тэрүүгээрээ гэрийнхээ бүх булан тохойг ариул арцаараа бас. Өглөө болгон сүүнд Отгонтэнгэрийн цэвэр арц хийгээд тэр хөгшний зүг рүү өргөж бай. Хар замыг цагаан сүүгээр дарж байна гэсэн үг. Хариуд нь хар юм бодолгүй хамгаалалт сайн хийлгэ. Тэгээд үргэлж сүү өргөж бай. Уг нь төрсөн эх нь юм байгаа биз дээ. Цагаан сүүгээ хөхүүлсэн эх хүн хүүхдэдээ тийм юм хйимээргүй юмаа. цөвүүн цаг болжээ.
    Шинэ хүн чинь төрөхөөс өмнө наад муу энергээ гэрээсээ заавал арилга. Хүүхдийн чинь насанд цөв суухын нэмэр. Сайн ном уншуул. Муу зүүд зүүдэлж гар хөл татах нүд бүрэлзэх чинь яг хараагдсаны шинж. Чи эхийн цагаан сэтгэлээр ариун сайн сайхныг ерөө. Сайхан сэтгэл сайн энерги мууг ямагт даван туулна.

  7. sarnai says:

    Ямар аймар юм бэ? Бурхан минь ийм хүмүүс цөөхөн байгаасай. Үнэхээр хамамтай амьдрана гэдэг там

  8. cholk says:

    яаанааа хэлэх үгч алга амжилт хүсий зоргтой бгарай

  9. Bilegee says:

    xөөx яанаа, сэтгэцийн янз бүрийн өвчитэй юм болов уу? түүнээс бэрээ аллаа гэхэд xүү нь зовно гэж боддоггүй юм гэж үү нэг бол xүүгээ xарамлаад байдаг юм болох уу , цоо эрүүл биш байхаа гэж бодогдоод байх юм

  10. egch says:

    ¿õñýí ÷è ºìõèé㺺 òàâèõã¿é ãýæ ¿ã áàéäàã ø¿¿äýý . õàäàì ãýäýã õ¿ì¿¿ñ ÷ õýö¿¿ äýý .õàäìûí õýö¿¿ã ìýääýã áîëîõîîð áè ë ëàâ ººðèéíõºº õ¿¿õäèéã ÷ õ¿íèé õ¿¿õäèéã ÷ çîâîîõã¿é ñàéí õàäàì áîëíî ãýæ áîääîã øäýý .ýõíýýñ íü ñàéí ÿðèëöàæ ,ººðèéíõºº õ¿¿õýä øèã ë õàðüöàæ áèå áèåíýý ñàéí îéëãîæ àìüäàðâàë áîëíî ãýæ áîääîã øäýý

  11. tuslagch says:

    холхон бай. сайн ном уншуулаарай.гэртээ найз нараа авчраад зад дуулаад сайхан наргиад хоно. муу юм алга болно.битгий мартаарай/амжилт хүсиө !

  12. tuslagch says:

    хадам ээждээ гандан гараад маанийн өрөөл уншуулаад …зурагнийх ни өмнө зул асаа… нам шүү дээ.

  13. mmmmmmmmm says:

    xэцүү юм даа…алт шиг xадамтай байxад тэнэг нөxөр таардаг….бас эсрэгээрээ..юу ч гэмээр юм бэ дээ..болгоомжтой байгаарай бүсгүй минЬ

  14. зочин says:

    ээ бурхан мин, кинон дээр гардаг шиг ийм аймшгийн зуйл бас байдгийм байжээ. дотор арзайчлаа.

  15. TABNAG says:

    энэ бол ерөөсөө ухамсар муутай хөгшид хүүхэд хүүхнүүдийн солонгос кинонд тархиа угаалгаж байгаагын нэг жишээ

  16. hor says:

    Муу хадмууд үхэх хүртлээ зангаа тавихгуйдэ,тгээд шилтэй зуйлийг ни бариад нэг сайн хэрэлдэж аваад оорлуу ни шидчихгүй,манай хадмууд бас л новш зан гаргадаг хэдий ч танай хадмийн дэргэд л бол хүн л юм бна.Би мөчөөгөө өгдөггүй сайхан муудалцана , тэглээ гээд нээх дордсон зуйл алга харин надад муу үг чулууддаг хэрнээ бусдад хүргэнээрээ бахархаж яридаг юм бн лээ хахаа хорвоо ч хачин юм даа

  17. Hongoroo says:

    Ямар ч аймаар юм бэ дээ тэр хүмүүс. Гэхдээ арай ч бас төрсөн хүүхдэдээ хараал хийнэ ч гэж юу байхав, (ану-2 т).

    2 явдал санаанд орчихлоо.
    – хэдэн жилийн өмнө нөхрөөсөө салах гээд харьцаа муудсан ч ямар надад гэм хийсэн биш гээд баяр болохоор ганц чихэр, вино эсвэл сүү ч юмуу бариад хадмынхаараа орж гардаг байлаа. Гэвч 2 удаа гутлын дотор талд элс хийчихсэн байснаас хойш очихоо болисон. Өмнө бусад хүмүүст ингэсэн тэгсэн гэж яриаг нь сонсож байсан ч сайн юм хийж өгч шалихгүй ч муу зүйл хийж байгаагүй, тэгэд ч ачийнх нь ээж юм чинь надад тийм юм хийнэ чинээ даанч санаагүй байж билээ. Хөгшин настай ч гэсэн хүн л мөн юм чинь сайн муу байж л таараа. Нээг их сайн хүн болох гээд хүнд итгээд гүйгээд байх дэмий л санагдсан.

    – Миний нэг уулздаг залуугийн эхнэр 35 ч хурэлгүй өвчнөөр нас барсан, 2 хөөрхөн хүүхэдтэй. Бид 2 бие биендээ сайн ч хамтдаа амьдарвал таарахгүй гэдгээ сайн мэддэг болохоор бие биендээ саад болохгүй гэдэг байлаа. тэр залуу 4, 5 сарын өмнөөс найзтай болоод гэрийнхэндээ танилцуулсан гэж байсан. Тэгсэн тэр нь одоо бас л эмнэлэгт хэвтэж байхын. Зүгээр л ядаргаанд орсон гэнэ, ганц бие 30 орчим насны эмэгтэй яахаараа ухаан алдаж унаталаа ядаргаанд орж 2 ч удаа эмнэлэгт хэвтэж байдгийн. Энд залуугийн ээжийг нь муу санаж хэлэх гээгүй ч гэсэн дээрхийг уншаад надад л нэг л хачин санагдаад явчихлаа.

  18. ыуыу says:

    Зааз ю вэ энэ одоо. инээд xурчиxлээ. xууxнууд ингээд буур инээд xургэxээс долоон дор юм яриад, эргүүтэд, солиороод, галзуураад эxлэxтэй зэрэг xэлэx ч уг олдоxгуй юм. ягад эмэгтэйчүүд ийм xачин тэнэг гэxэд уг олдоxгуй байдаг бнаа. xараал xийлээ, бие муудлаа ч гэx шиг. боли за. эмэгтэйчүүдийг муу xэлээд яаxав, гэxдээ та нар минэ арай дэндүү сэтгэлзүйн ер ни юутай xумуус юм. өөрийнx ни xийж бгаа тэр зуйл чинэ нэг л сонин, бас тэнэг зуйл гэдгийг бага ч гэсэн өөрсдөө мэдээд бга юм биш уу. тэр зуйлээ нөхөртөө узуулээд энэ юу вэ, ягад энд бга юм бэ гэж асууж болоогуй юмуу, бас найздаа өгч байxаар нөхөртэйгээ эxэлж яриад xамт яваад кримналистикийн шинжилгээ өгөxгүй яасийн. яг яс ыман дэр тийм юм xийxээсэээ санаа ни зовоод бга юм бна ш дээ. тэгсэнээ найз xууxэнтэйгээ нийлээд xадмийгаа яаж муулж байсан болдоо. тануус эрэгтэй аx, дуу гэж бна уу, танай ээжүүдэд бас бэр гэж бна уу. тэр бэрүүд яг танус шиг аягладаг бол яана. танууст яаж xэлээд ойлгоxгуй улсдаа. манай эгч нар бас танар шиг ингээд солиороод явдаг, би xэлдэг, xэлээд xэрүүл болдог, адаг суулд ни чиний сайн яваа чинэ бид нар чамайг ламдуулаад тэр шуу гэx юм. сэтгэлийг ни бодоод дуугай байядаа л гэж бодоx юм. ер ни xууxнууд xадмийгаа муулж байвал би лав 100 xуви итгэxгүй, эвгүй улс, юу ч гэж өөрсдөө зоxиож бодоод, тэрэндээ итгээд явж мэдэx сонин сэтгэxүйтэй xумуус шуу.

  19. Зөвлөх үйлчилгээ says:

    Яасан аймаар хөгшин бэ. Хараал энэ тэр зөрүүлж хийлгээд хэрэггүй. Гэртээ ном уншуул, мөн нар сайн оруулж бай, бас хөгжим тавьж бай. Муу юмс үргэнэ. Хадмындаа очоод аяга цай ч ууж болохгүй шүү. Ер нь тэднийд цагаан сараар нэг очвол очиж бай. Өгсөн юмыг нь ууж идэж байгаа дүр эсгээд хаяж бай.

  20. tuya says:

    eej chin tiim hun bgaa yum chin, nuhur chin bas tiimerhuu l bgaa da. huu n eej aaviigaa todorhoi hemjeegeer duiraidag shuu de. nuhuruu bas sudalsan deer bh aa.

  21. any-2 says:

    namain nz zalu aavtaigaa 2laa amidardag. aav ni nz zalugin eejees salaad arhi uudag arhichin boltson bolohos yor ni bol gaigui sain hun shig sanagddag. eej ohin duu 2n hayaad yavsan gsn. hoorhii nz zaluu maani deed surguuli togsoj chadaagui, gej bodohor yamarshuuhan eej gedeg ni haragdaj l bn. anh nadtai taniltsah eejige muuldag l bsan. bi ch hayad yavsand ni tegdeg ged toodoggui gsen, tegtel sayahanaas nz zaluu bid 2 n haritsaa muudaad , minii biye shaltgaanguigeer muudaj ehelsen. tegtel ter muu avgai, ohin duutei ni hamtarch oorihnoo torson huu bolon nadruu haraal hiiseng medsen . ghde odoo haraalig ni hariulsan. minii biye ovodohoo bolichij , nz zalu bid 2 n haritsaa zuger bolson. aimar shulam shig chavgantsuud bdag yum bilee. gehde bi odoogr nz zaluudaa helj chadahgui l bn. nadad itgehgui bh geed. ugaasaa ter shashin boo morgold itgedeggui uchras.
    odo boo morgol mongold hogjood amid yavah ch batalgaa alga humuusee

  22. any says:

    nadad ch bas sayahan iim zuil dohiolson. uneheer aimar gehde manai nz zaluu bid 2 zuger odoogor hamtran amidragch,

  23. Xair-d says:

    тэнэг уманд итгээд байхдаа яахавдээ. Яаж орнийхоо байрлалийг соливоо гэнэ шуу. Тэр авгайгаар баас шээс шилэнд хийлгэнээр ухэх болж байна уу хахахаха. Бас болоогуй тэнэг бацаан бэ чи.

  24. temee says:

    aimar aimar aimar bas dahin aimar/kino hiivel yasiin delgeruuleed.

  25. Saran avhai says:

    За дуу мини. Бичсэнийг чини уншлаа. Чи ээжийнхээ хэлсэнийг санаж байвал сайн. Хуний эх хун мэдэж байгаа даа. чи одоо нэгэнтэ жирэмсэн ум бол наад хуухдээ гараад бас оороо биэ даасан хэвээрээ байгаарай. наад хумуусийн чини зэс ни хуухэд гарах еуд улам цухуйж ирнэ дээ. наад нохор санаатай умаа сайн танисан умуу. ийм ээжээс гарсан хун ямар олиог байв гэж. Эрөөсөө итгэж болохгуй.Наад нохор чини амидрал узсэн муу санааний уур байгаа шуу. Нас барсан эхнэртээ хэр хандаж байсан ум болдоо(судал). Наад хадам шуламаасаа хол бай. Бас наад нохороосоо болгоожмтой бай. Ээж аавдаа болсон явдалаа хэлээ. Мэдэж байх ни дээр шуу.Оорийн амидрах чадвараа алдаж болохгуй оороо байнга давамгай байж хашир бай. Чи амидрал удаан наад хунтэйгээ байна гэхэд сонин байна аа. Танай хун чамаас маш олон ум нуусан байна даа. нээх хэрүүл хийгээд яахавдээ. Наад хуухдээ гартал чимээгүй биээ бодоо. Маш санаатай бай за.
    За сайн сайхнийг хусэн эрөөэ. Биэ сайн бодож байгаад хуухдээ гаргаарай.

  26. altaa says:

    naad nohroosoo salaa. iim baliar eejtei udam sudar muutai humuus oodlohgui ee.bas omnoh ehner n nas barchihsan ch geh shid. muuhai humuus bnaa.ooriigoo bas huuhdee hol bailga naad humuuseesee. tiim muuhai eej aavtai humuus chin saihan amidardaggui umaa.chi hojim n oilgono.huu n oligtoi yavahgui ee huugiinh n zovlongoos chi uureltsene.

  27. Hadam uu says:

    Ер нь л тэгж магадгүй хүмүүс юм шигээ. Би анх удаагаа хүнтэй суугаад хадам гэдгийг сайн мэдэлгүй гэртээ аваад ирсэн чинь бараг амьдралаа там болгосон. Орой ирэх болгонд хадаас өө эрсэн харц, хүйтэн царай, аа бас их муухай санаатай хүн байсан. Арай гэж буцаасан даа. Бараг намайг буцаалаа гэж надтай барьцалдаж авах шинжтэй, ёстой сэжгийн авгай байсан. Хүүгийнхээ дэргэд бол худлаа инээгээд л шал өөр байдаг. Ямар муухай хүн гээч.

  28. tui says:

    deer bichsen sony ta aztai hun yum. gehdee ta hadamdaa hairtai bailaa geed ter hadam taniig hairlah albagui buyu busdiig het uuriinhuu nudeer haraad bn. uuduus chin hyalaw hiigeed bdag hugshin emgen chamaig hun gej toohgui haraaj zuhed bwal chi uuduus tandaa hairtai shu geed sain sanaaniihaa shar tosiig huleeh u. hun hun uur dahin dawtagdashgui.

  29. j says:

    ёооё юу уншчихваа зоригтой байгаарай хүүдхээ бодоорой муу бүхэн холуур өнгөрөх болтугай

  30. zochin says:

    Уучлаарай, наадах чини унэн л бол ёстой хэлэх ч уг алга.., миний амидралд ч бас хадмууд оролцоод гэхдээ ийм аймаардаа тулаагуй л дээ гэхдээ ер ни цаашдаа яах ч üм билээ гэж би бодоод, бас хунтэй муудалцаж, амидралаа эхлээчгүй байж тэр тусмаа хадмуудтай муудалцаад яахав гэж бодоод, бид 2 бас 2 тийшээ болчихсон байгаа,ээж аавигаа бодоод угэнд ни ороод явбал яв, оорийнхоо амидралиг бодоод надтай улдээд 2 уулаа хуухдээ гаргаад цаашдаа амидраад явия гэж хэлсэн, одоогийн байдлаар нааштай хариу гараалгуй л üм шиг байна…бид 2 бас анхни маани хуухэд он гараад торох гэж байгаа…
    Та 2н амидралд амжилт хусэе! Нааштай эргэх болтугай.., тэр авгайг бол гэртээ оруулсани хэрэггүй хэвээрээ л байсан ни дээрээ…

  31. mn says:

    ямар аймаар юм бэ. хэрэгт дурлаж байгаа юм биш шүү гэхдээ дахиад бичээрэй

  32. sony says:

    БИД НЭГ ТАЛЫГ БАРЬЖ БОЛОХГҮЙ ШҮҮ. ДЭЭР НЭГ НӨХӨР ХӨВСГӨЛ, УВС, ХОВД, КАЗАКУУД БҮГД ЦААШАА ГЭХ МАЯГИЙН Ч ЮМ БИЧИЖ БАЙХ ШИГ. БИ ЭНЭХҮҮ КОММЕНТИЙГ БИЧСЭН ЭМЭГТЭЙГИЙН БИЧСЭН ЗҮЙЛД БҮРЭН ДҮҮРЭН ИТГЭЖ ЧАДАХГҮЙ БАЙНА. ХЭТ НЭГ ТАЛЫГ БАРЬСАН ЮМ. УГ НЬ БИД БҮХЭН ЧАДДАГ БОЛ ХҮРГЭН БЭРҮҮД НЬ ХАДМЫГАА, ХАДМУУД НЬ ХҮРГЭН БЭРҮҮДЭЭ ӨӨРСДИЙНХӨӨ ААВ ЭЭЖҮҮД, ХҮҮХДҮҮДЭЭС ИЛҮҮ ХАЙРЛАДАГ БОЛООСОЙ. ЕР НЬ БОЛ ХҮМҮҮС НЭГ НЭГЭНДЭЭ ИТГЭЭСЭЙ, УРАМ ХАЙРЛААСАЙ Л ГЭСЭН ҮГ ШҮҮ ДЭЭ. ХЭРЭВЭЭ ТЭГЭЖ ЧАДДАГСАН БОЛ НАДАРХУУ БАЙХГҮЙ ЮУ. МИНИЙ ОНГОРОО ГЭДЭГ НЬ ААН. МАНАЙ ХАДАМ ЭЭЖ НАДАД АМЬ ШИГЭЭ ХАЙРТАЙ. НАМАЙГ ОХИНООСОО ИЛҮҮ ХАЙРЛАЖ, ӨЛСГӨЧИХӨВ ҮҮ, ЦАНГААЧИХАВ УУ, ЯДРААЧИХАВ УУ ГЭХИЙГ НЬ ЯАНА. БИ НЬ ОНГИРОО ЮМ БОЛОХООРОО ЯАХАВ ДЭЭ, ЮМ Л БОЛ ЭЭЖИЙГ ДААРУУЛЧИХВИЙ, ЯНЗ БҮР БОЛГОЧИХ ВИЙ Ч ГЭХ ШИГ. ГАДАА ХӨГШЧҮҮДТЭЙГЭЭ ДААЛУУДААД СУУЖ БАЙХАД НЬ АЛИВ ЭЭЖ ДААРЧИХАЖ БАЙГАА ЮМ БИШ БИЗ, ОРЖ ЦАЙГАА УУ, ЭНЭ ТЭР ГЭЭД ЖООХОН Ч ГЭСЭН СЭТГЭЛЭЭСЭЭ ХАЛАМЖЛАХАД ЯМАР ДУРТАЙ ГЭЭЧ. ЗҮГЭЭРЧГҮЙ НӨГӨӨ БАЙРНЫХАА ХӨГШЧҮҮДЭД ГАЙХУУЛААД СҮЙД БОЛДОГ ЮМ ШИГ БАЙГАА ЮМ. ЕР НЬ БОЛ ХАР МУУ САНААД Л БАЙВАЛ ХАРИУД НЬ НЭГ ТИЙМЭРХҮҮ Л ЮМ БАЙХ БОЛОВ УУ. САЙН САНААНЫ ҮЗҮҮРТ ТОСОО ГЭЖ ӨВГӨЧҮҮД БУУРЛУУД МААНЬ ОРГҮЙ Ч ХЭЛЭЭГҮЙ Л БОЛОВ УУ. ЭЦЭСТ НЬ ХЭЛЭХЭД АМИНДАА АРЧААТАЙ МУУ САНААГ ЭНД ҮГҮЙСГЭСЭНГҮЙ.

  33. xxx says:

    хөвсгөл, увс, ховд, казак гээд энэ үндэстэнгүүд аюултай. холуур холуур

  34. MONGOLIA says:

    Uvs garaltai humuus haraal ih hiideg gsn uws huntei suuwaa lol

  35. tugsuu says:

    Ямар заваан авгай вэ. Энэ үнэн л бол хэлэх ч үг алга.

  36. happy says:

    uu chinii zovoo tegej heleed yavuulsna ni. aimar yum. hervee chi ter chigtee tevchsen bol ta 2iin 1 ni amia aldah ch bsiin bilvv. iim hvmvvs zasarna gej bhguiee. bvsgui mini nuhur chini chamaig songoh l bolno. harin chi terend eejiig ni bitgii baingaa muuhaigaar heleerei tegeh tusam chi ch ooroo nervtene nuhur chini ch hetsvvdne. zugeer l iim zuil boloogui yum shig hvvhdee bodood setgel snaaagaa taivshruulaad saihan hervvl uruulgui setgel taivan amidar. hadam deer bol jildee 1 l tsagaan saraar och busad ued ni nuhuuruu l yavuul gehdee ene bvgdiigee nuhurtee nuuj haalgui sain taibarlaj yariltsaarai daa. nuhur chini chamd itgen yagad gvl bichlegiig sonsson uchraas.herev hadam chini yanz bvriin yum nuhruur chini yavuulbal bolgoomjtoi handahad ilvvdehgui shvv /chinii bichsenees tiim yum hiij chadaj bgaa hvn blhr 1 l aimaar sanagdaj bn tiimes l uuriiguu hvvhdee sain bodoroi doo, heriin hvn hichneen durgui ch tiim yum hiilgeed yavj chadahgui shvv/. za tgd nuhurtuu ene talaar dahin yarihgui ingeed l zohitsuulii geeed ertnees heleed tohirchih hichneen hestvv ch helmeer bsn ch /uuralsn hereldesn uydee/ helee hazaad tevch zvgeerl martdaa. amjil hvsii daa tanai ger bvld!!!!

  37. lol says:

    ter duud ni mungu zeeluulchihgui yasiin. ugaasaa hadmuud uuriinh ni taliin humuust tusalsangui ene ter geed l buun yum boldog sh de. hadam beruudiig heruuliig hend ni ch buruu uguhiin argagui tiim l zuil. tiimees anhnaasaa heruul hiiheergui l hadamiin huutei suuh heregtei de…
    haalganii tsoojoo solij bariad chi bol zerleg owsgootoi gar bn do hehe.

  38. boloroo says:

    yamar aimaar yum be gertee ch taiwan amidarch boloxgui yum baian shtee. ter xaraaliig n yanzluulaxgui bol neeree ch ugui xuuxed turj barixad muu yum bolox wii dee, yumiig yaj medexew xun amtnaar aywaad uzuulexgui yu, naad xadmaasaa xol baix xeregtei yum bainaa. darxad@yahoo.com deer Xuwsgul zugiin boo baidag ene xunees ter xaraaliin taliin yumaa asuugaad awaxgui yu. aimaar yum, xadmaasaa l xol bai gertee ch bitgi oruul

  39. uranzurag says:

    хадмуудаас тусдаа амьдарч, хааяа нэг эргэж тойрчихоод, баяраар уулзаад байх шиг сайхан бас амар зүйл хаана байнаа.
    гэр бүлээ салгаж яах юм.
    харин хадам чинь азаар тусдаа гэр оонтой юм бол тэндээ л байг.

  40. Sarnai says:

    хаашаа юм вэ? жирэмсэн бэрээ харааж алах гээд бгаа хадам ээж үү?
    Яаж бгаа юм бол? өмнөх бэр нь ч хараалгуулж үхсэн ч юм бил үү? яааааааасан аймаар юм вэ?
    бурхан минь, ер нь энэ хадам ээж гээд бгаа хүмүүсээс холхон л явмаар юм бна ш тээ тийм үү?……

  41. ХАЙР says:

    яаж ашгүй орныхоо байрлалыг солио вэ. мэдээгүй удсан бол бүр амь насаа ч алдах байсан байна ш дээ. болгоомжтой байхгүй бол хэцүү цаг үэд бид нар амьдарч байгаа юм байна шүү

  42. uhaalag baigaarai says:

    пээ бүү үзэгд аймшигтай юм байнаа. айчихлаа. аймаар муухай улсууд байх нь байдаг л гэсэн. яаж яваад учирчихдаг юм бол доо.

    зоригтой байгаарай.

  43. max says:

    ямар муухай хүн бэ? чи тэр мэддэг хүмүүсээс ни яах талаара сайн асуу ёо би бүр айчлаа тэр чавганцаас… таниж мэддэг мэргэчтэйгээ зовлолвоов үз. хараалыг хараалаар хариулна гж байдаг биз дэ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.