Сексийн тачаангуй байдлаа яаж хадгалах вэ?

Сексийн тачаангуй байдлаа хадгалахын тулд бүжиг, фитнесээр хичээллээд зогсохгүй мөн сексийн хүмүүжил эзэмших хэрэгтэй гэнэ шүү. Түүнчлэн зөв хооллолт чухал нөлөө үзүүлдэг ажээ. Учир нь зарим нэг хүнсний бүтээгдэхүүн зөв энергийг ялгаруулдаг байна.

Тухайлбал далай тэнгисийн гаралтай бүтээгдэхүүнд болон загасанд биологийн олон идэвхт бодис төдийгүй маш амархан шингэдэг эрдэс бодис агуулагдсан байдаг бөгөөд энэ нь эрэгтэй, эмэгтэй хүний дааврыг боловсруулахад онцгой нөлөө үзүүлдэг гэнэ.

Харин хөх тарианы үрийн гурилаар хийсэн талх, хөц будаа, хүнсний ногоо нь цайрын эх булаг болдог бөгөөд бие организм дахь пролактин гормоны түвшинг бууруулж, илүүдэл пролактин – гормоныг гадагшлуулдаг хэмээн үздэг байна.

/Хань/

3 Comments

  1. SEXY says:

    секс сэтгэл санаа 2 салшгүй холбоотой байх аа.

  2. vov says:

    хүн төрөхдөө л дур тачаал ихтэй багатай гэж төрдөг.

  3. ЭЛГЭМСҮҮ says:

    ОК

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.