Хангүг хөгшид Монгол Охидыг мал мэт зүсэлдэг болжээ

-Тэд охидын аль царай зүс сайтайг нь сонгож байна-

Манай улсад гэмт хэрэг гарах нь ихэсч, гэмт хэрэгтнүүд зохион байгуулалтад орж байгаа гэх мэдээлэл бий. Тиймээс ч хулгай хийдэггүй, худлаа ярьдаггүй хүн алга гэлцэх болсон. Түүгээр ч барахгүй Монгол Улс биеэ үнэлэгчээр дүүрчээ гэх гадны иргэд ч байдаг юм билээ. Тухайлбал, бидний хэлж заншсанаар “Модны хоёр”-т байх “Вайт хаус”, Төмөр замын эсрэг талын “Вояж”, “Рийч пилд” “Пийс Бридж” зэрэг зочид буудлын караокег гол төлөв Солонгосчууд түрээслэн ажиллуулдаг ажээ. Тэдний дийлэнх нь эх орондоо сөжү ууж, мах идэх мөнгөө олж чаддаггүй нөхөд байдаг гэх.

Тиймэрхүү улс л манай улсад ирж; аль өнгөтэй өөдтэй газрыг эзэмшиж, эрх дураараа аашилдаг аж. Мөн тэдгээр иргэн монгол охидын биеийг үнэлүүлж, ширээний хүүхэн нэртэй ажлыг хийлгэдэг юм билээ. Зөвхөн нийслэлд байнга биеэ үнэлдэг 280 эмэгтэй бүртгэгдсэн байдаг бөгөөд тэдний 10-22 хувь нь 15-19, 72-85 хувь нь 29-39 насныхан байдаг аж.

Саяхны нэг өдөр нэгэн жуулчны компанид хэлмэрч хийдэг найзтайгаа уулзахаар Монголдоо л томоохонд тооцогдох “Амуре” зочид буудалд очиход тэрбээр хэсэг Солонгос жуулчдад үйлчилж байлаа. Орой нь буусан буудлынхаа дор байх караокед жуулчдаа зугаацуулах санаатай захиалга өгчээ. Уг караоке тус буудлын подвалийг түрээслэн үйл ажиллагаа явуулдаг аж. Яг тэр үед нь таарсан тул бид бүгд караокед орлоо. Караокены өрөөнд ороход зохион байгуулагч гэх хорь гаруй насны бүсгүй цэсээ авчрах зуураа “ширээний охид захиалах уу?” гэж орчуулагчийн чихэнд шивнэх нь дуулдав. Хэлмэрч ч дуулгавартайяа Солонгосчуудад дамжууллаа.

Нөгөөдүүл нь “тэгэлгүй яах вэ” гэж байгаа бололтой дуу нь өндөрсөөд ирэх юм. Тус караокед ихэвчлэн гадны зочид үйлчлүүлдэг бөгөөд солонгосчууд дийлэнх нь байдаг аж. Учир нь Хангүг залуус “шоучин” бөгөөд мөнгийг хайр найргүй цацдаг ажээ. Тус караокены архи, дарс нь бусад караокеноос огт өөр, дэндүү өртөг өндөртэй байсан юм. Жишээ нь, “Хар Чингис” архи гэхэд л 50 ам.доллар бөгөөд “сеат” гэх иж бүрэн үйлчилгээ байх юм. Нэг сеат нь 200-400 ам.доллар бөгөөд түүнд нь нэг шил виски эсвэл архи, хэрчиж бэлтгэсэн жимс, самар, таван шил шар айраг, мөн тооны ус ундаа багтдаг аж. Ингээд тус караокены зохион байгуулагч эмэгтэй 10 гаруй охидыг дагуулж ирлээ. Солонгосчууд охидыг хонь, ямаа зүсэлж байгаа аятай жагсааж байгаад сонгож авах юм. Солонгосчууд өөрөөсөө ахимаг насны хүмүүсийг их хүндэлдэг учир аль царай зүс сайтайг нь арай мөнгөжүү бас ахмад нь сонгох юм.

Тэдгээр охид аль болох хүний нүдэнд өртөх гэсэндээ тэр үү бараг нүцгэн шахуу хувцасласан байх юм. Тэнд голдуу 16-27 насны бүсгүйчүүд байв. Гэхдээ тэдгээр охидын дийлэнх нь гэр бүл зохиочихсон гэж байлаа. Нөхөр нь эхнэрийнхээ биеэ үнэлж, олсон мөнгөөр хооллож, хувцасладаг болж таарах нь. Ийн шилж, сонгосоор ууж идэх зүйлсээ охидоор зөөлгөж, нөгөө охид нь ч шалмагхан захиалуулаад, аль болох үнэтэй өөрсдийнхөө уух дуртай зүйлсийг авахуулж гаршжээ. Тэдгээр ширээний охид ууж идэх нь ч тоймгүй агаад согтоно гэж ёстой үгүй юм.

Сонгосон үйлчлүүлэгчээ Султан хаан шиг ам хамар руу нь идэж, уух зүйлийг нь дөхүүлж өгөөд л энхрийлж нялцагнах нь Монгол охидын маань эрхэмсэг ааль биш байлтай. Ийнхүү хацар гоо охид маань амар хялбар аргаар мөнгө олох гэсэн хүсэлдээ дийлдэн хөгшин Хятад, Солонгосчуудын өврийг дулаацуулж явдаг нь энэ ажээ. Караокенаас гараад өөр хоорондоо тохирвол буудалд орох бөгөөд нэг удаа ширээний хань болж бие хаагаа илүүлэн таалуулахад 20 мянган төгрөг байх юм. Зуучилсан газар нь таван мянган төгрөгийг авч, үлдсэн мөнгийг охидод өгдөг ажээ. Үүнийг зохион байгуулагч, зуучлагч нь ихэвчлэн урд нь өөрөе биеэ үнэлэгдэг байсан эмэгтэйчүүд байдаг бөгөөд охидыг огт дарамтлалгүйгээр биеийг нь үнэлүүлдэг аж. Тэдгээрийн дунд зохион байгуулалттай бүлэг үүсч хяналтдаа байлган орлогоос нь хувь авдаг гэх яриа ч охидын дунд гарч байсан юм.

Цагдаагийн байгууллагын явуулсан судалгаагаар биеэ үнэлэгчдийн 68 хувь нь гэр бүлээ тэжээх зорилгоор биеэ үнэлдэг бол 11 хувь нь сургалтын төлбөрөө олох зорилготой байдаг аж.

Нийслэлийн хэмжээнд зочид буудал 273, баар цэнгээний газар 1214, саун массажийн 178 газар үйл ажиллагаа явуулдаг аж. Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас 156 саунд түвшин тогтоох шалгалт хийхэд 21.1 хувь нь байрны орц, хонгилд байрлаж 24 цагаар ажилладаг гэсэн нийтлэг зөрчил илэрчээ. Дээрх газруудаар явж, биеэ үнэлдэг эмэгтэйчүүдийн орлого өдөрт дунджаар 45 мянган төгрөг бол нийслэлийн хэмжээнд ажиллаж буй дээрх газрууд хоногт 24 сая  гаруй  төгрөгийг зөвхөн энэ төрлийн үйлчилгээнээс олдог байх нь. Цагдаагийн алба хаагчид “Монголынхоо биеэ үнэлэгчид, хулгайчдыг дийлэхгүй байхад хаа байсан Хятадад яваа хүмүүсийг бид яаж цагдах билээ” гэж байх юм. Одоо оюутан сурагчдын зуны амралт эхэлчихсэн учир охид хүүхнүүд маань урд хөрш рүү ёстой л вагон вагоноороо гарах болжээ.

Зөвхөн Эрээнд гэхэд л мянга орчим биеэ үнэлэгч байдаг гэсэн тоо байдаг. Тэд тэндэхийн цагдаа нартай үгсэн хуйвалдаж, Монголоос цагдаа нарыг ирэхэд усанд хаясан чулуу шиг “нуувчиндаа” орж, алга болдог гэнэ. Мөн тэдний сарын виз нь дуусах үед л хил дээрээс барих боломжтой бөгөөд одоогоор барьсан тохиолдол гараагүй байгаа гэнэ. Энэ мэтчилэн харийн орнуудын хөгжлийг дуурайж болох ч буруу бусармаг зүйлсийг нь хуулахгүй байвал дээр санагдлаа.

Гадаадаас манай улсад ирж ажилладаг иргэд ямар бизнес хийж хаагуур явдгийг хянаж цагддаг газар манайд байдаг эсэх нь эргэлзээтэй. “Эмс садарлавал улс мөхөхийн шинж” гэдэг учраас энд тэндгүй явж, харийн эрийн өврийг дулаацуулж яваа монгол охидоо хазаарлах цаг болсон юм биш үү.

Б.Ананд

26 Comments

  1. ganbaatar says:

    mongol uls 2050 on gxd moxno gdg ni barag unen bxooooo ene baidlara bol

  2. dumbass says:

    xаxа эд нарсн гөбс нь хөлдлөө л дөө зузузу

  3. gangar says:

    Гашуунч гэсэн унэнийг бичжээ ЭЛГЭМСҮҮ Чамд их баыраллаа солонгост унэндээ яг ийм л амидрал ургэлжилдэг юм. би ч гэсэн монгол хуухнуудээ хараад элэг эмтрээд л явдаг юм ажил эрхэлдэг би унэндээ юу ч хийж чадахгуй л дээ гадаад хунтэй суугаад байна гэвэл эндүүрэл шуу за тэгээд солонгос хуухэнтэй суусан залуу ч бас байна хуурхий тэр залуугийн нудэнд хацар гоо охид маани тороогуй юм байдаа бас л буун дарамтан дунд амидарч байгаа байдийн Хуний нутаг бол хуний л нутаг шуу БУСГУЙчУУДЭЭ

  4. emma says:

    Болд яг хэлсэн

  5. bold says:

    Даяаршил гэнэ шүү.Яагаад даяаршина гээд байгаагий цаад агуулгыг ойлгож байна уу.Хэт өндөр хөгжсөн орны буурай бусдыгаа үтэр түргэн устгах бодлого дэлхийн хүн ам хэт өсөөд бөмбөрцөг дэлхий ачааллаа даахаа больсон тун удахгүй хүчтэй нь хүчгүйгээ залгих болно үүний эхэн шат нь юм шүү дээ.Монгол өнөөгийн нийгмийн болон иргэдийн сэтгэхүй нэн ядуу дэлхийн оюун санаанаасаа бид нийгмээрээ 1000 жилийн хойно байгаа гэдгээ л мартаж болохгүй

  6. hm says:

    бүх л улсад иймэрхүү асуудал байдаг л байх. гэхдээ монголчууд ядуу байгаад хонохгийн хоол хэрэгтэй байгаад гол учир байна. Өнөөдөр хоолгүй хонож байгаа хүн би улс үндэстэнээ бодож байнаа гээд өлсөөд хэвтээд байхгүй нь тодорхой. Мөн хайр сэтгэлээрээ гадаад залуустай суугаад гадаад оронд амьдарч байгаа сайхан охид ч их л байна. Тэднийг харахаар монгол залуучууд ийм сайхан охидоо алдаж байх гэждээ л гэж бодогдох юм. Гэхдээ бид хөмөрсөн тогоон доторх монголд биш даяаршиж байгаа эрин зуунд амЬдарч байгаа болохоор энэ байдлыг зогсоож чадахгүй л дээ. Лалын шашинтангууд шиг хүчээр л хааж боодог юм биш бол хүн сууяа гэсэн хүнтэйгээ суух эрх нь байсаар л байх болно.

  7. gjjglfgbfdhfrdhb says:

    hoshnogo bugs n ulaichihsan yasan muuhai zurag ve. ene ohiduud yugaa bodpj ingedeg bnaa

  8. batjargal says:

    Хүн хүний л ухамсар гэхдээ тэр хэсэг бүлэг хүмүүс дох дээр нь хараал идсэн хятад хүүхэд тээж ирээд төрүүлэнэ.Нөгөө (нөгөө Монгол цэвэр цус хэдэн жилийн дараа 100ний 40хувь болчихсон байвал тэр цагт Энэ мөнгөө булаацалдсан 76 пизда яах бол бас нэг үлгэр зохиондоо

  9. smile says:

    жирийн монгол бусгуй ямар ухаантай юм бээ. баярлалаа. танай гэр булд аз 60 л хусий!!!

  10. hsdkjahda says:

    эрэгтэйчүүд бараг илүү садар байгаадаа, эрэлт байгаа бхгүй юу

  11. Гөөлөө says:

    Энэ даяар Монгол, энээ тэрээ нь бас нэг бодлын зөв л юм хийдэг байсан юм байна шүү.

  12. элгэмсүү-д says:

    Ерөнхий сайдын ивээлд багтдаг Эмэгтэйчүүдийн жендерын хороонд хандвал зүгээр юм байна.Эдний хурал нь 2 жилд нэг удаа болдог.Энэ хурлаар Монголын нэр нөлөөтэй гэх бүх л эмэгтэйчүүд оролцдог ба үүгээр маш их хүмүүстэй танилцаж энэ асуудалд туслалцаа авах хамтран ажиллах боломжтой болно.Энэ газар нь Худалдаа Аж Үйлдвэрийн танхимын байранд байрладаг.

  13. жирийн бүсгүй says:

    Эх оронч, монгол сэтгэлгээг багаас нь төлөвшүүлэх ёстой гэж бодогддог. Монгол хүн бүр өөрөөрөө бахархаж, би монгол хүн гэж омог бардам боддог байх нь эцэг эхийн олгож буй хүмүүжил, өсөж буй орчингоос шалтгаална. Тийм ээ нийгэмд дээр өгүүлсэн сөрөг үзэгдлүүд байсаар байна. Гэвч энэ бүхнийг үгүй болгоход хүн бүр өөрийн үр хүүхдийг зөв хүмүүжүүлэхээс шалтгаална. Ингэснээр дараагийн үе ийм бузар булайгаас ангижирч чадна гэж бодогддог. Би хүүтэй ээж хүн. Хүү минь хэдийгээр бага байгаа ч би үргэлж чи бол монгол хүн, хүн бүр хүсээд монгол болж төрж чаддаггүй юм, тэгэхээр чи маш их азтай төрсөн, монгол хүн бүр сайн хүмүүс байдаг, чи сайн хүн болох ёстой гэж хэлж ойлгуулахыг хичээж байдаг. Хөдөө явахаараа монгол ахуйг таниулахыг хичээж, монгол хүнд аргалын утаа яагаад сайхан санагддаг, морь унасан адуучин эр адуугаа туугаад явж байвал хүүдээ харуулж яг л зураг шиг харагдаж байгаа биз гэж хэлдэг. Монгол хүн айргаа уугаад морин дэл дээр дуу аялан давхиж явахыгаа жаргал гэж боддогоороо бусад орны хүмүүсээс ялгаатай гэж хэлдэг. Мэдээж хүн бүрт эх орон нь сайхан санагддаг. Бид монгол хүмүүс учираас монгол эх орноо хайрлаж бахархаж, гоё сайхан бүхнийг нь харж баясаж явах ёстой гэж сургадаг. Би хүүгээ сайхан цэцэг хараад ээждээ үзүүлэхийн тулд таслах хэрэггүй, ээжийгээ дуудаад харуулж бай, тасалсан цэцэг дахин амилахгүй үхдэг гэж сургасан. Цэцэг хүнд өгөхөд сайхан ч хүмүүс бие биедээ бэлэглэх цэцгээ тусгай хүлэмжид тарьж ургуулаад дэлгүүрээр зарж бие биендээ бэлэглэдэг, харин хээр ургасан цэцгийг хүүхэд бүр ээждээ өгөх гэж таслаад байвал эх орон минь цэцэггүй болчихно гэж сургадаг. Хэдийгээр жижиг ч гэсэн өчүүхэн зүйлээс эх оронч хүмүүжилийн суурь бий болно гэж боддог. Хогоо заавал хогийн саванд хийж байх ёстой гэдэг хүмүүжлийг эцэг эх нь л олгох ёстой. Би нийтлэлээс өөр зүйл яриад байгаа юм шиг санагдаж магадгүй. Гэвч бүсгүйчүүд, залуу охид буруу зам сонгож байгаагийн нэг шалтгаан нь суурь хүмүүжил. Анхнаасаа суурийг нь зөв тавьсан бол яаж ч хэцүү байсан биеэ үнэлэхгүйгээр ажил хийгээд явж байгаа охид эмэгтэйчүүд зөндөө бий. Тэгэхээр амар хялбар аргаар мөнгө олох, биеийн амарыг бодох, хүндээ хөнгөнөөс өгөх нь тэдний толгойд байгаа ухамсараас л шалтгаалж байна гэж бодсоноос л эх оронч хүмүүжлийн тухай сөхсөн хэрэг. Бидний эх оронд ажлын байр маш их байна. Хийх ажил ч их байна.Өөрийгөө монгол гэж бахархан бодож чадаж байгаа хүн харийн хүний өмнө тэгж бөхөлзөхгүй л байсан болов уу даа.

  14. men says:

    Эрээнд байгаа монгол хүүхнүүд 30,40 юаниар (6-8000 төг) хужаа өвөр монголуудад гусуулдийн байна лээшд. тэд нарт нь эхнэр байтугай найз хүүхэн ч олдохгүй. монгол хүүхэн дээр анх гарч эр хүн болсондоо баяртай байдаг гэсэн.

  15. marry with chinese says:

    хужаатай суугаач хүүхнүүдээ. тэд нар чин авгай авах шансгуй гарууд, хүүхэнд үхдийшд.

  16. dandar says:

    яндаа арчаагвигээсээ болж бга юм
    монголчууд мин хаанч очсон
    ууртуу л арчаатай бай чамайг хэнч
    бодохгуй

  17. ohhoho.. says:

    энэнээс дор олон асуудал бий шуу дээ. тэрэнд л илуу анxаармаар байx юм. миний бодлоор коррупци гэж буxнийг муу мууxай болгож бга муу мууxайн ундэс бна. гол юмаа xаралдаа.

  18. Dalai says:

    хохи нээ! Нөхөрт гарчаад тэндээ үхнүү үлднүү тэдний хэрэг! Битий харин ирэж цус бузарлаж энд төрөөд бай! гуйж байна…. Солонгос бол агуу гүрэн, соёлтой ни танилтсана гэж ярилцлага өгсөн пиздануудийг харахаар огиудас хүрхийн сда!

  19. ЭЛГЭМСҮҮ says:

    Солонгос нөхөртэй болох гэж нэт дээр зар тавьж өөрийгөө илчлээд, эсвэл битүүхэн мөрөөдөөд явдаг охид, бүсгүйчүүдээ!!! Нааш ир. Би та нарт тэнхээгээрээ зуучлаад өгье.

    Нэг хүн ч гэсэн зөв сонголт хийгээд сайхан амьдравал би хувьдаа туйлын баяртай байх болно.

    Би Солонгос гэгч энэ хойгт нилээн хэдэн жил амьдарлаа. Солонгос нөхөртэй нутаг нэгтнийхээ гашуун нулимсыг бишгүй л харж дэмий бачимдахаас өөр туслаж чадахгүй юм.

    Тэгээд энэхүү бичлэгийг уншаад нэг ч гэсэн бүсгүй бодлоо өөрчилж ухаараасай гэсэндээ чадан ядан эрээчиж сууна.
    За үндсэн ажилдаа орье.
    Та нэг сайн бод доо !!!

    Ямар хүн зуучлах албаар дамжуулан зүсийг нь мэдэхгүй, хэлийг нь ч ойлгохгүй эхнэр өөртөө хайх вэ???

    Эх орных нь эмэгтэйчүүд “гөлөөөг” ч гэж харахаа байчихсан, ямар нэгэн “но” той гар, өөрөөр хэлбэл хэн ч тоодгүй, борлогддоггүй, хатуухан хэлбэл “хүний шаарууд” л ийм аргаар эхнэрээ хайж байгаам.

    Ирээдүйд таны нөхөр болох гэж буй солонгос эрд чинь тахир дутуу, сэтгэцийн гажиг, ядуу, архичин, гаж донтон гэх мэт эдгээр шинжийн аль нэг нь зайлшгүй байх болно.

    Энгийн сайхан амьдрах гэж яваа “эрүүл” эрчүүд нь эхнэрээ өөрөө олоод авчихна.

    Олон юм нуршиж онолдолгүй би өөрийн нүдээр харж, чихээр сонссон хэдэн бүсгүйн амьдралыг ярьж өгье.

    Жишээ 1.

    42 настай “Х” бүсгүй нөхрөөсөө салснаас хойш охин, хүү хоёрыхоо хамт айл айлын карма өрөө дамжин 10аад жил амьдарчээ. Жилээс жилд юмны үнэ нэмэгдэж буй өнөө цагт хоолгүй хонох бол энүүхэнд, Эзэмшсэн мэргэжил байхгүй болохоор ажилд авах газар ч хомс. Сүүлдээ нэг хорооллын орцны жижүүрийн ажлыг хийж умгар өрөөнд нь хоёр хүүхдийн хамт хэсэг амьдарчээ.

    Амьдралын хатуу хэцүүг ганцаараа туулхад дэндүү хүнд байсан тул гадаад баян эртэй сууж сайхан амьдрахаар сэтгэл шулуудан энэ шийдвэрийг гаргасан гэдэг.

    Нөхөр Ким нь 44 настай, нэгэн тосгонд эцэг эх, ганц бие төрсөн ахын хамт гэр бүлийн газар тариалан эрхэлж амь зууна.

    Эцэг эхийн нас нилээн дээр гарсан тул тэдэнд шинэ бэр хэрэгтэй болж зуучлах албанд 5000 доллар төлсөний эцэст сая л нэг “зарц” бэртэй болж санаа амарцгаажээ.

    “Х” бүсгүйг анх ирхэд нь залуу хүн биш хөгшин эхнэр авчирлаа гэж хадмууд нь нилээн дургүй угтлаа.

    Мөрөөдлийх нь сайхан амьдрал угтсангүй ээ.

    Өдөр болгон өглөө 5 цагт босож будааны усан талбайд борви бохис хийлгүй ажилна. Эхний үед шувт усан дотор ажиллахаар дасахгүй, биеэр нь усан хаван гүйж, нуруугаа ч тэнийлгэж чадахгүй хэвтэхэд хөгшин хадам эх, хайртай нөхөр хоёр нь зодож өшиглөж байгаад ч хамаагүй талбай руугаа чирэээд л гаргана. Энэ ч бас гайгүй.

    Шөнө болхоор согтуу ах дүү хоёр ээлжилж эдлэн элдвээр зовооно. Учир нь 5000 долларын талыг нь ах нь гаргасан учир хамтран эзэмших эрхтэй аж.

    Нулимсаа ширгээж, зовлонгоо тэвчиж амьдарсны хүчинд 4 жилийн дараа сая л нэг хүү охин хоёроо дэргэдээ авч чаджээ.

    Одоо л нэг сайхан амьдрана даа, хүүхдүүдээ”соёлтой” орны сургуульд сургаж эрдэм чадалтай хүн болгоно гэсэн хүсэл нь ч талаар болов.

    Хүүхдүүдийг сургах мөнгө байхгүй, тэгээд ч тариачин хүнд бичиг үсэг хэрэггүй гэсэн шалтгаанаар сургуульд оруулсангүй. Өглөөн нарнаас үдшийн бүрий болтол эх хүү охин гурав тариан талбайд ажиллах болжээ.

    “Барын зулзагыг бага дээр нь” гэгчээр том хүүг нь /15 настай/ ах дүү хоёр ээлжлэн зодно. Ердөө л муухай харлаа, удаан хөдөллөө, хоол их идлээ гэсэн шалтгаанаар.

    Харин цэцэг цэврүү шиг ургаж яваа нялх охиныг нь /12 настай/ ээж, ах хоёрых нь нүдийг хариулж байгаад энд тэндээс нь базаж айлгаж, ичээнэ.

    Энэ бүхнийг хүү нь харж тэвчилгүй нэг өглөө сэрхэд нь ээждээ захиа бичиж үлдээгээд тэр гэрээс оргожээ.

    “Бидэнд ийм амьдрал бэлгэлсэн таныг уучилж чадахгүй, Үүрд баяртай” гэсэн зурвас.

    /Энэ захиаг бидэнтэй уулзахдаа уншуулж байсан/

    Хүүг явсны хэдэн сарын дараа бидний хэсэг нөхөд ээж, охин хоёрыг оргуулах гитлерын төлөвлөгөө боловсруулж амжилттай хэрэгжин тэднийг “Гадаад эмэгтэйчүүдийг хүчирхийллээс хамгаалах” төвийн байранд хүргүүлсэн юм.

    Гэвч “Х” бүсгүй тэнд долоо ч хонолгүй өөрийн хүсэлтээр буцаад будааныхаа талбай руу явсан юм.

    “Хэрвээ хүү маань эргэд ирвэл эндээс намайг олохгүй. Тэхээр би хүүгээ тэнд л хүлээе дээ” гээд дэндүү гашуун нулимстай буцаж билээ.

    Хүү нь яваад сураггүй одоо яг 2 жил болж байна. Харин “Х” эгч маань охинтойгоо хамт будааны талбайд ажилсаар л байгаа…

    Жишээ 2.

    “У” охин дөнгөж 19 настай. Бас л амьдралын эрхээр аав ээж, олон нялх дүү нартаа нэмэр болох гэж “баян” солонгос эртэй суужээ.

    Сар болгон гэрт нь 500 доллар өгнө, сайн сургуульд сургана гэж сайхан амлалт өгсөн нөхөр нь тахир дутуу хүний тэргэн дээр суусан, халзан толгойтой 52 настай өвгөн Инчеон дээр тосон авчээ.

    Бод доо 19, 52 гээд.

    Гэрт нь дагаж очвол бүүр аймшиг.

    94 настай хэвтэрт байдаг хөгшин эцгийхээ хамт амьдарна.

    Ингээд л “У” бүсгүй өтгөн шингэнээ өөрийн мэдэлгүй цувуулах эцэг хүү хоёрын “асрагч” эхнэр болжээ.

    Хайран залуу нас. Өөрийхөө амьдралыг ийм аргаар золиослон аав ээж, ах дүү нараа тэжээх сайхан сэтгэл.

    Ямартаа ч дүгнэлт хийхэд миний толгой хүрч ойлгохгүй байгаа юм.

    Жишээ 3.

    21 настай “Б” бүсгүй нэгэн хувийн дээд сургуулийг нягтлангын мэргэжилээр төгссөн, бас ч гэж боловсролтой, хэн ч харсан сайхан хүүхэн.

    Нөхөр нь 46 натай, жинхэнэ мангас. Амьдрал нь яг аймшгийн кино.

    Архичин нөхөр нь аймаар санаатай.

    “Б” бүсгүйг онгоцны буудал дээр тосон авч гэртээ ирэнгүүтээ, барьж ирсэн чемодан, өмссөн хувцас, гар цүнх, бичиг баримт тэр байтугай үснийх нь боолтыг хүртэл хурааж аваад хаячихсан гэдэг.

    Гадагшаа явахдаа үргэлж гаднаас нь цоожилж явна.

    Хэл сурчна гэж айгаад гэрт нь зурагт ч байхгүй, радио ч байхгүй, хөгжим ч байхгүй, утас ч байхгүй.

    Байдаг нь нөхрийх нь гар утас, компютер хоёр нь нууц кодтой болхоор асааж унтраахаас хэтэртэл хэрэглэгдэхгүй.

    Нөхрийхөө нэрийг ч, ямар ажил хийдэгийг ч мэдэхгүй 3 жил хамт амьдарсан аж.

    “Б”-г гадаад ертөнцтэй холбож өгдөг ганц юм нь “Цонх”.

    Орой болгон согтуу ирэх нөхөр нь элдвээр тамлан зовооно.

    Хамгийн аймшигтай нь компютер дээрээ +18 кино тавьчаад, дуурайж хийхийг шаардана.

    Элдвээр тамлана, хэлсэнийг нь хийхгүй бол зодуулна. Гар хөлийг нь хүлж байгаад яргална. Зарим үед тэр их өвдөлт шаналалыг тэвчихгүй ухаан алдах үе зөндөө байдаг байсан гэсэн. Яг л аймшигын кинон дээр гардаг шиг.

    Сав руу нь савх чихэж байгаад цоолчоод цус алдаад ухаан алдчихаар нь нөхөр нь эмч эгчээ дуудан гэрээрээ эмчилгээ хийлгэн амьд гарсан ч, хэзээ ч хүүхэдтэй болж чадахааргүй болжээ.

    Бидэнтэй анх уулзахад 39-хөн кг жинтэй, тамир тэнхээ юу ч байхгүй яаж амьд аваад байгаа юм болоо гэмээр бүсгүй байсан. “Би монголд байхдаа 70 кг жинтэй таргандаа ордог байсан юм. Турахыг маш их хүсэж мөрөөддөг байлаа, харин одоо ийм болчихсон” гээд муухан инээмсэглэж билээ.

    Элчин болон МИАТ-ыхантай ярьж байгаад энд тэндээсээ цуглуулж онгоцных нь билетыг авч өгөн нутаг буцаах гэсэн боловч биднээс зугтаад сураггүй алга болсон юм.

    Дам сонсохнээ халтарууд, төлөгүүдэд биеэ үнэлж мөнхийн согтуу явдаг болсон сурагтай.

    Охидууд минь дээ та нар ийм л амьдрал руу тэмүүлээд байна шүү дээ!!!

    Дээр өгүүлсэн 3 бүсгүйн түүх бол бодит жишээ. Би элгээ эмтлэн, нулимсаа дуслуулан өөрсдийх нь амнаас сонссон түүх.

    2007 онд “Азийн эмэгтэйчүүдийн бага хурал” Сөүл хотод болсон юм. Энэ хурлын хамгийн тулгамдсан асуудал нь Солонгос иргэнтэй гэр бүл болсон гадаад эмэгтэйн жендерын асуудал байлаа.

    20 гаруй орны төлөөлөгчид өөрсдийн санал бодлоо солилцон, нэн түрүүн хийх ажлын жагсаалтанд хамгийн хэцүү нөхцөлд амьдарч буй солонгос хүнтэй гэр бүл болсон гадаад эмэгтэйчүүдийг олж тогтоох, тэдэнд тусалж дэмжих асуудал байсан юм.

    Тухайн улсын ЭСЯ, сайн дурын нийгэмлэг, холбоодын тусламжтайгаар энэхүү судалгааг хийх болсон юм.

    МУ-ын 2400 гаруй эмэгтэй солонгосын бэр болсон юм байна лээ./2008 оны байдлаар/

    ЭСЯ хоёр улсын хоорондын дипломат харилцаанд л анхаарлаа хандууж ажиллана уу гэхээс иргэний асуудалд оролцохгүй гээд халгайхгүй, Солонгос тал болохоор та манай улсад түр оршин суугч болохоос биш манай улсын иргэн биш гээд ойртуулахгүй.

    Янз бүрийн ТББ, холбоо, нийгэмлэг байдаг ч таныг үсрээл л долоо хоног орогнуулаад эргээд амбаардаад л гаргана.

    Ингээд таньд дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу гэгч болно.

    Хэрвээ энэ бичлэгийг уншиж суугаа солонгос нөхөртэй хүнд хэцүү нөхцөлд амьдардаг бүсгүй байвал таньд бяцхан зөвлөмж өгье.

    Таны нөхөр таныг элдвээр зовоон, тамлаж залхаадаг бол та дор дор нь хаа нэгтээ, хэн нэгэнд мэдээлж бай.

    Жишээ нь хөрш айлыхандаа хөхөрч няцарсанаа үзүүлээд харуулчих, нөхөр ийм болгосон гэдгийг татаа тунгаадаад ч хамаагүй ойлгуул.

    Хорооныоо цагдаад очоод зодуулсан шарх соривоо харуулаад тэмдэглүүлхэд бүүр сайн.

    Хэрвээ цохиод зодоод унах л юм бол хөршийхөндөө дуулдахаар сайн хашгир. Ичих хэрэггүй, битгий нэрэлх.

    Энэ бүгд чинь эргээд эд мөрийн баримт болж, шүүх хурал дээр нотлох баримт болно. Үгүй юмаа гэхэд цагдаад хэдэн удаа тэмдэглүүлсэн байхад тэдний хараа хяналтанд орж таныг эргэж тойроод, магадгүй амийг чинь аврах ч юм билүү…

    Өмгөөлөгч авна гэж санахын гарз. Дор хаяж 5 сая вон төлжийж хамгийн хямд иргэний өмгөөлөгчийн барааг харна.

    Ямар нэгэн асуудал гарвал 24 цагаар ажиллах энэ утас руу утасдаарай. Тэнд солонгос нөхөртэй монгол эмэгтэйчүүд ажилдаг болохоор таньд заавар зөвөлгөө өгнө байх.

    Солонгост суурьшигч гадаад эмэгтэйчүүдийн шуурхай утас 1577-1366

    Хүчирхийлэлд өртөх, аюултай байдал тулгарах тохиолдолд төрөлх хэлээрээ мэдээлэл авах боломжтой бөгөөд туслалцаа үзүүлэх, шаардлагатай нөхцөлд эрхийг нь хамгаалах, зөвөлгөө өгөх байгууллага юм.

    Заавал солонгос хүнтэй сууж, эсвэл салаад энд үлдэх гээд байлгүй нутагтаа байсан нь эсвэл даруйхан буцсан нь дээр шүү.

    Нутгын маань тэнгэр л бидэнд ээлтэй юм шүү дээ.

    Жич.

    Солонгос хүнтэй гэр бүл болход зуучилдаг хувь хүн, байгууллагууд нь нөхөр болох хүнээс 6000-8000 доллар авна. Бичиг баримт бүрдүүлэх, шаардлагатай бол монголд гэрлэлтээ батлуулах гээд зардалд үсрээл 500-2000 доллар орно.

    Аль аль талдаа хэрэгцээ шаардлага их байгаа болохоор энэ хүний наймаа удах тусам улам бүр газар авч байна.

    “Эмс садарлавал, төр самуурна” гэдэг дээ.

    Хууль дүрмээ чангатгаад, хатуу хараа хяналт тавиад, ял шийтгэлийг нь өндөрсгөвөл энэ бизнес устаж болмоор л юм шиг.

    Зөвхөн 2400 эмэгтэй солонгос хүнтэй гэр бүл болсон гэхэд цаана нь, хятад, герман, америк гээд л өөр орны иргэдтэй гэр бүл болсон эмэгтэйчүүдийг нэмбэл энэ тоо хэд дахин өсөхийг бүү мэд.

    3 сая хүрэхгүй хүн амтай манай улсын тулгамдсан асуудал яах аргагүй мөн юм шиг.

    Төрөөс нь арга хэмжээ авдагүй юм аа гэхэд охидууд минь та нар өөрсдөө энэ мөхөл рүү битгий гүйж орооч.

    Гэр бүл болоход зуучилдаг БРОКЕРУУДАА та нар хүний зовлонд цадах болоогүй юу !!!

  20. ЭЛГЭМСҮҮ says:

    ЭРХ ЧӨЛӨӨГҮЙ ГЭРИЙН БООЛ ЖАРГАХ НАСАНДАА ИНГЭЖ АМЬДЫН ТАМД УНАХ ГЭЖ ………ЗУРАГТАА АСААГААД ХАР ДАА ӨДӨР ТУТАМ ҮНЭН МУУХАЙ СОГИЙН ТВ-ГАРДАГ КИНОНЦОР НЭВТРҮҮЛГИЙН БАЛИАР ЗАВААН ОЙ ГУТМААР ГЭЖ ЯАНАА>>>>>>>>> ДАНДАА БҮСГҮЙЧҮҮДИЙГ ГУТААН ДОРОМЖИЛСОН ……..ЗАНДАРСАН ХҮЧИРХИЙЛСЭН НОХОЙН ГӨЛӨГНӨӨС Ч ДОР ҮНЭЛСЭН ХҮНИЙ ТАМТАГНУУД!!!!!!!!!!!!!!!

  21. Hn says:

    1 shil arhinaas ni ch hyamdhan huuhen baih daa yahav dee. Arai denduu yuma. Odoonii ohid gej het hyalbar argaar mungu oloh sonirhol ni diiltsen. Uhaan muutai novshnuud…

  22. ??? says:

    за байнгал ийм ым бичсэн бх юм дэлхийн өнтсөг булан буртл ийм зуйл зөндөө бгаа өөрсдөө дуртайдаа муу муухай газраар ни явчаад монгол охид гэээдл хутсалдаад бхийн сайн сайхан бухэн муу муухай бугд холилдож бдаг хорвоо биээ унэлэх ни унэлээд мөрөөрөө тайван зов замаар явах ни явна л биз гайнуудаас болж нээрэвтэж элдэв хараал хэлж суудаг ёстой илуу зан гай бдаг бгаа да

  23. messi says:

    Монгол улс өсөж өндийх сөнөж мөхөхийн алийг нь сонгохын ирмэг дээр ирсэн мэт л санагдаад байдаг боллоо. Доод улсуудыг буруутгах арга алга бүтэн сар ажлаад хэдэн төгрөг авна хаанаа ч хүрэхгүй аргаа барсандаа нэг амьдрах насандаа энэ солиорцон нийгэмд хүний өмсөж зүүхийг бүгдийг биш ч талыг нь хэрэглэе гэж боддог байхдаа гол нь манай дээд хүмүүс хэтэрхиий удаан олон жил буруу замаар явчивуудаа л гэж санах юм. уулна монголын минь заяа их л юмсандаа

  24. SET says:

    HARALDA TA NAR ZUVHUN UURSDUDEREE…
    EREGTE EMEGTEIGU SADARLAJ NEG NEGNEE HURSAN MEHELSEN GOMDSON UILSAN GAIHASHIRSAN ZALHSAN USHURHSUN ZUHURSUN SALAHAS UUR ZAMGUI BAIDALD ORZGOOSON BUUN HUUHED ERUUL BISH ORCHIND USGUSUN HUMUUS L BGA BIZ DE.
    JIRIN IRGED N INGEJ AMIDARCH BAIHAD
    TEGED SONGOSON ARD TUMENDEE AMIDRAHIIG ZAAJ UGJ BGA ZALITAI MEDLEGGUI SOEOLGUI HUURAMCH
    ULS TURCH GEEH HUMUUS N ULS ORNIIG EOSTOI SANDAACHICH DUUSGAJ BGA BIZ DE

  25. hen ch bish says:

    Хамаг Монголын минь хүүхнүүд болохгүй байгаа бүгдийг гаргаад хилээ хаачих юмсан. миний хувьд царай цүс хэнд ч гологдохгуй гэж боддог ч эхнэртээ араар тавиулаад одоо хайргүй хунтэйгээ нэг гэрт байна. салахад ч хэцүү байх ч хэцүү. сэтгэлд нийцсэн хүн таарвал тэгж байгаад ну атай болно гэсэн бодолтой байгаа. үнэнийг хэлхэд эрчүүдээс илүү эмэгтэйчүүд н явдалтай юм даа тэгээд мань мэтийн эрчүүд нь хэн ч биш болох юм. тэгээд л ну а тай болчихоор л муу муухайгаар дуудуулна биз та нарт овоо хэрвээ босгоогуй бол шаазгай юун дээр суухав дээ

  26. SET says:

    Эмс садарлавал улс мөхөхийн шинж …AAALI HEDIIN MONGOL ULS MUHZUN YM BISH UU?!
    ODOO ENENEESEE DORDOOD AFRIK INDIA BANGLADESHI LATIN AMERIKIN ULSUUDAS DORD BOLOH U ESVEL ZOGSOJ HUGAZAANII DARAA AIIJMAAR DEERDEEH U GEDEG DEEREE L BN SH DE…
    ENE BOL BODIT UNEN

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.