Шалиг хүн гэж ямар?

Та нарын хувьд насны зөрүү хэр чухал вэ, 10 насны зөрүү их сонсогдож байна уу. Тиймээ би мэднэ, өөрийгөө ийм ах хүний сэтгэлийг татаад хааяадаа уулзах гээд явдаг болно гээд төсөөлж ч байгаагүй. Өмнө нь ах хүнтэй уулздаг хүмүүсийг хараад гайхдаг л байлаа. Гэхдээ та нар бүр гүнзгий битгий бодоорой зүгээр л ер нь дөнгөж эхэлж байгаа гэж ойлгож болно. Одоо болтол хүнтэй унтаж үзээгүй ээ, нөхөртөө л зориулна гэж боддог. За гол зүйлдээ оръё, хамгийн анх нэг жилийн өмнө энэ хүнийг зүгээр л харчихаад ямар гоё хүн бэ гэж бодож байсан удаатай гэхдээ тэгээд нэг бодоод л мартагдсан асуудал, гэтэл саяхан тэр хүнтэй албаны журмаар уулздаг болсон, тэгтэл намайг нэг удаа хоолонд цуг орж юм ярья гэхээр нь цуг хоолонд орлоо, тэгэхдээ надад амьдралаа товч бөгөөд тодорхойгоор бүгдийг нь ярилаа. Дараа нь дахиад хэд хэд намайг хоолонд урихаар нь татгалзсан, тэгээд саяхан дахиад л албаны бус журмаар уулзъя гэхээр нь уулзтал бас л надад хамаг юмаа л яриад байх юм…

Ер нь энэ хүнийг уурлаж байхыг нь би огт харж байгаагүй их зөөлөн тайван эелдэг хүн шиг санагдсан, бусад хүмүүс ч тэгж ярьдаг шиг байна лээ. Бас их боловсролтой, ухаантай. Гэхдээ нэг танил нь санамсаргүй байж байгаад наад хүн чинь шалиг бас худалч гэж хэлэв… Би ч өөрөө яг сайн мэдэхгүй л байна л даа. Тэгээд сэтгэлд жаахан сэв суугаад байна. Би энэ хүнийг их хүндэлдэг. Гэхдээ нэг бодлын ганц бие эрх чөлөөтэй дураараа хүн олон бүсгүйчүүдтэй уулзаж үздэгийг нь бас хэтэрхий буруугаар ойлгосон байж ч болох юм гэж нөгөө төлөөс ойлгож болох ч юм шиг… Надад, одоо гэр бүлийн сайхан амьдралыг хүсч байна гэж ярьж байсан, арга ч үгүй лдээ. Өө нээрэн бас нэг юм хийж байсан чинь завсраар нь надад хальт манай гэрт очиж хийх үү гээд хэлж байсан тэгэхээр нь би нээх тоогоогүй зүгээр л сонсоогүй юм шиг өнгөрөөсөн. Гаргаад байгаа зан үйлдлүүдийг нь харахаар надад өөрөөр л хандаад байгаа юм. Миний өөрийн энэ хүнийг гэсэн сэтгэл бол одоохондоо хүндэтгэл юм даа гэхдээ бас ч гэж муугүй ээ, хэхэ.

Хааяа би чинь залуу хүн шүү дээ, намайг гэсэн үеийн залуучууд байхад яагаад заавал ийм зөрүүтэй хүнтэй уулзах гээд байгаа юм бэ ч гэж бодох шиг. Гэхдээ хариулт нь тодорхой л доо шаардлага маань өндөр байгаад байдаг болохоор сэтгэлд огт нийцэхгүй юм, үеийн залуучууд маань. Уг нь шаардлага өндөр байх буруу гэдгийг мэдээд байгаа мөртлөө өөрийн эрхгүй сонжоод… Тэгээд л болоо, хэхэ. Миний хувьд бусад эмэгтэйчүүд шиг санхүүгийн тусламж авна, холгоно энэ тэр гэсэн бодол байхгүй ээ. Угаасаа хүмүүжил маань биш. Ирээдүйгээ л боддог, сайхнаар төсөөлдөг. За тэгээд миний асуумаар байгаа зүйлүүд гэвэл:

Хэрвээ шалиг зангаараа надтай харьцаж байгаа бол би хэн нэгний зам зуурын хүн болоод өнгөрөхийг үнэхээр хүсэхгүй байна, намайг хүндлээсэй гэж хүсч байна. ( Гэхдээ одоогоор хүндэлж л байх шиг байна.) Ашиглах санаатай байсан ч гэсэн хамаг амьдаралаа яриад илэн далангүй байна гэж байдаг уу? Хэн хамаагүй хүнд ингээд ярих уу?

Сүүлдээ хүүхэмсэг шалиг 2 ижил утгатай билүү ямар хүнийг ийм хүн гэж хэлэх үү ч гэж бодоод эргэлзэх шиг. Эсвэл би хэт эмзэг бодоод хүлээж аваад байгаа юм бол уу

Энэ хүнийг хуурамч зан гаргаж байна гэдгийг яаж мэдэх үү? (Хэрвээ энэ хүн чин сэтгэлээсээ байхад нь би ингээд хардаад явж байгаа юм биш биз гэж ч бодох юм. )

Ер нь шалиг хүн засарна гэж байдаг уу? Та нарынхаа сэтгэгдлүүдийг л сонсмоор байна даа. Надад юу гэж зөвлөмөөр байна, хэлмээр байна, намайг яах ёстойг. Юу ч болоогүй байж гэж бодож болно лдоо харин тэр тусмаа юу ч болж эхлүүлээгүй байгаа дээрээ ер нь яах ёстойгоо яавал дээр вэ гэдгээ мэдээд авах нь хэрэгтэй байх гэж бодсон юм.

Жоохон хүүхэд шиг юм бичиж инээдтэй санагдуулсан бол уучлаарай, одоог хүртэл тохирох хүнээ хайж хүлээж явсаар үерхэж үзээгүй болхоор ямар ч туршлага байхгүй ээ, тэгээд та нараасаа асууж байгаа нь энэ. Цаг заваа зориулан уншиж зөвлөгөө өгөх гэж байгаа танд баярлалаа.

секс.мн дээр ирсэн захидал

23 Comments

  1. ану says:

    Би ч гэсэн ийм хүнтэй байж үзсээн насаар ах хүн чамайг санаагаар идээд л дуусдаг юм.Сэтгэлээ эртхэн татаж авсан нь дээр шүү. Шал дэмий асуудалд хутгалдаад хэрэггүй байх дараа нь сэтгэлийн зовлонг эдлээд л дуусдаг юм. Үзсэн хүн нь хэлж байхад эртхэн салсан дээрдээ хөгшөөн

  2. ohhoho.. says:

    суртэйн. 2 xууxэд гаргаад тэгэд xууxнууд бугд адилxан л болношдээ.

  3. BT says:

    Таivan-aa чамаас зөвлөгөө авмаар байнаа. email хаягаа өгөөч.

  4. saagii says:

    nasnii huvd 10 bolno harin sain shinjij turshih heregtei

  5. kkk says:

    би лав 10 насаар дуу найз охинтой байж узсэн, али алинд маани гого байсаан

  6. uhaalag baigaarai says:

    тэр хүн ямар нэг юм амлаагүй, амжаагүй байхад нь хөөрчихсөн явж байх юм. яахав залуу халуун нас байхад хүссэнээ хийгээд, таалсан хүнтэйгээ дотносоод үзэхгүй юу. 35 хүрээгүй байгаа хүн ч гэсэн чи 10 жилийн дараа хэр их амжуулсан сууж байх билээ, тэрүүн шиг бас л эхнэр авалгүй амжуулаад л явж байсан л байна ш дээ. тэр гоонь эрийн амьдралдаа хэт үнэнч үү, эсвэл үнэхээр гэр бүлтэй болохоор шулууджуу, чи тэгээд эрсдэлтэй алхам хийлээ гээд дараа тэр хүний зам зуурынханд яаж хандах вэ, бүгдийг нь сайн тооц доо. их л тооцдог хүн байна. ихэнх охид юун тооцоо, тааллаа, наалдлаа, унтлаа, жирэмсэллээ, гэрлэлээ, үлдсэн амьдралаа сайтай муутай үргэлжлүүллээ конец л байдаг биз дээ хэхэ..

  7. love hurtz says:

    chinii zahidliig unshaad nadad tursun bodol gevel..
    bas l uuriiguu het unelchihsen ohin.
    uyrhej untaagui geheer 25naas hetrehgui bh ni..tegeed 10aar ah huntei..gue yahav,baij boloh..
    tegeed gert ochij hiih uu,ntr geed..
    gert eregtei emegtei humuus 2uulahnaa ochdog gants l shaltag bdgiig erh bish medej bgaa biz,chamd bodloo helchihej bgaa ni ter bish uu.
    ugaasaa chi yamar hamt amidarch bgaa bish,uurtai uguig ni medehgui.
    tegtlee itgeed hereggui.
    daraa ni haramsahgui gej bodoj bval bas chinii ter undur “bosgo”-iig davj bgaa bol tegeed untahgui yu.

  8. Ramirez Sanchez says:

    2 оронтой тоо бол их шүү дээ 1 оронтой дотор бол болно 2 оротой руу орсон бол больсон дээр л дэ!!!
    Уранзурагт 3. арай дэдүү завхай гэж

  9. Taivan says:

    Надад МаяВью болон Пийч нарийн сэтгэгдэл таалагдлаа. Бараг харьцаж үзээ ч үгүй байж энэ шалиг эр болов уу гэж болгоомжлоод байх нь угаасаа утгагүй. Магадгүй тэр бас л чам шиг хань болох хүнээ хайгаад л хүн хүнийг туршиж үзээд яваа хүн ч юм билүү. Өнөөгийн хүнийг мөсийг уландаа гишгэсэн нийгэмд сайн хүнийг шууд л олж авах нь угаасаа маш хэцүү. Мэдээж юуны туханд хүрэлгүй өврөө дэлгэчихвэл төдий хэмжээгээрээ л тэр хүнд үнэлэгдэж харин ч чамаас хурдхан холдох хүслийг түүнд төрүүлэх болно. Тэр залуу чинь чиний хэлснээр тийм ухаантай, тэгээд дээрээс нь эхнэргүй юм бол ирээдүйн ханиа хайж яваа нэгэн байх бүрэн боломжтой. Ингэж хайж явахдаа мэдээж хэр хурдан өвөрт нь орж байгааг нэгэн шалгуураа болгох нь дамжиггүй. Учир нь ихэнх ухаалаг хүмүүс өөрийн болон өрөөлийн үнэ цэнийн талаар тодорхой ойлголттой байдаг. Худлаа жүжиглэхийг бас анддаггүй юм. Тэгэхээр унтаж хэвтэх асуудал дээр чи яаралгүй өөрийн зүгээс тавих ёстой шаардлагуудаа сөргүүлж тавих хэрэгтэй. Гэхдээ битгий хуримаа хийсэний дараа унтана мунтана гээд хөдөө царайлчихваа. Хамгийн гол нь тэр хүнийг үнэхээр л сонирхож байвал чи өөрөө түүнийг судалж ойлгохыг хичээх хэрэгтэй. Чи ийм сайтанд ороод л энэ нөхөр шалиг уу биш үү гэдгийг мэдчихдэг бол ч сайхан л байна.

  10. uranzurag says:

    эрчүүдийг 1.завхай, 2.хэт завхай гэж ангилдаг гэсэн онигоо байдаг.

  11. Man says:

    Чамайг цаадах чинь алив агаа агаа нь гэсээр, харин чи агаа агаа гэсээр байгаад… тэгээд сүүлдээ юу болдог билээ. Тэгээд цаадах чинь дараа нь чамд уучлаарай агаан дүү надад дахиад нэг агаан дүү гараад ирлээ би ямар олон агаан дүүтэй юм бэ…агаа агаа гээд ирэх охин амьтныг цаашаа гэхээр гомдох гээд байна гэнэ дээ.

  12. Medeejiin umiig asuux um... says:

    Дээр бичсэн the man-ийн комментийг унш л даа. Дэндүү ойлгомжтой юман дээр толгой нь эргэчихсэн явах юм.
    Яаж ийж байгаад чамайг уяраагаад унтах гэж байгааг мэдэхгүй байна уу, эсвэл мэдсэн ч яадаг юм гээд доор нь хэвтэх гээд байгаа юм уу.
    Эрэгтэй хүмүүс бүгдээрээ адилхан байдаг. Би ч бас тэдний нэг. Боломж гарвал таалагдсан гайгүй бүсгүйтэйгээ яаж ийж байгаад л унтахыг бодно шүү дээ… Унтахын тулд юу л бол юу ярьж уяраадаг юм. Эхлээд хоолонд орно, олон янзын юм ярина. Байдлыг чинь хараад хэзээ боломж бүрдэхийг нь хүлээнэ. Хэдий удаан уулзаж байсан ч унтахгүй гэж байгаа дүр үзүүлээд л яваад байна. Тэгж тэгж байгаад л нэг боломж гарвал дараад авдаг юм даа.
    Эрчүүд бид нар бүгдээрээ адилхан. Тэр нь тэрнээс илүү гэх юм байхгүй шүү.
    Харин арчаатай эрчүүд нь энэ шалиг зангаа нууцалж далдуур хүссэн нэгэнтэйгээ эвтэйхэн унтчихаад л гэр бүл, үр хүүхдээ гэж явдаг юм.
    Үүнээс илүү сонин содон зүйлийг эр хүнээс, тэр тусмаа чамаас олон ах хүнээс харах гээд хэрэггүй дүү минь… Мэдэж аваг гэсэндээ цаг гаргаж бичлээ шүү… Сайн уншиж аваад тархинд дотроо хадчихаарай.
    Том анхааруулга өглөө шүү. Дуртайдаа өөрийнхөө толгойг эргүүлж доор нь орж хэвтвэл чиний л хохь болно гэж мэд.
    Тэглээ гээд эрчүүдийг ямар муухай хүмүүс вэ гээд байх ч юм байхгүй шүү.
    Эрчүүд гэдэг чинь эрчүүд. Юу хүссэнээ гүйцээж явдаг зантай хүмүүс. Муулах, муугаар бодох хэрэггүй. Эргүүтэж яваад ирээдүйн нөхөр чинь болох хүнээсээ өөр хэн нэгэн эр хүний олз болвол тэр л биз.

  13. lolo says:

    Очоод та надтай гэрэлхүү гээд л асуучих тэгээл царайг нь ажих хэрэгтэй. Өөдөөс чинь хараад маасайтал инээж байвал худлаа л залуу харин жаахан ч гэсэн бодож байвал чамайг бас тэр хэмжээгээр боддог байх 😀

  14. the man says:

    Би бас ийм л залуу байлаа.Таалагдсан xүүxэндээ өөрийнxөө амьдралийн ярий гэсэн xэсгээ л ярина , тэгээд яж ийж байгаад орондоо оруулаад авчиxдаг, нэг л тийм уxаалаг сайxан залуу гэдэг чинь байлаа.тэгж байгаа д л нэг уxаарсан юм даг гэр бүлийн амьдрал xэрэгтэйг. Би одоо эxнэр xүүxдэдээ xайртай гэр амьтай залуу,гэсэн xэдий ч нөгөө шалиг байсан зан минь байж л байдаг юм.Боломж гарвал нуxаж л таарна гэсэн бодол,гэxдээ гэр бүлийн амьдралаа нурааxгүйгээр…..
    За да эрчүүдийн иxэнxи нь надтай адилxан дөө

  15. peach says:

    ashiglah gd bnuu? geed bhiin. ashiglah gdgiig chi untah gj l oilgoj bgaa, teheer untahgui l bai lda. hamaagui uulz, yarilts, ajliin tal deeree ch heviin l bai. harin jiliin tursh ch yumuu untahgui bhad l naad hvn chin chamaas yu hvsj bsn be gdg n medegdeed ehelne shdee.
    neleen hugatsaa yavad irheer bi chamd dassan bn, sn bolood bn enee teree gj l taaraa. er n bvh l erchuud iimerhuu bdlaar nairaagaa ehleel untchaal salhiig hvsdeg. ter ved n l untahgui baival l boloom bishuu?
    ashiglah gd bgaam boluu gd bgaag chin yostoi oilgohgui bn.

    yadj chi jil teseeed hvsseniig n ogohgui bval tsaashaanaa naad bodood bgaa amidraliin hani ene ter gesen asuudlaa bodoj boloh bh

  16. Oхин says:

    Надтай адилхан юм гээч кк …
    миний хувьд хэдэн жилийн өмнө болсон явдал, чамд гэж хэлэхэд тэр хүнд чамтай унтаж үзэх гэсэн, бас чиний залуу насанд шунасан хүсэл нуугдаж байгаа болов уу…
    бодолтойхон бас ухаалаг байгаарай
    амжилт хүсье!

  17. life is game says:

    зугээр л жужиг байна.

  18. kk says:

    hamag amidralaa yaridag er hun bol hereggui dee.huuhen shig eldviin yum buvtnaaad naadah chin uyraah geel uzeed bhgui yu daa.10 nas ah hun chin ugaasaa l huuhen yaj urhidhaa meddeg boltson bgaashd.chinii huvi huniig chin sain sudalchihaad ene huuhentei iimerhuu maygaar haritsval uyrna ch geh yumuu neg tiim arga heregleed bga bh za medehgui ee ooroo l naad tolgoigoo shiid.

  19. medku says:

    шууд л тэрэнтэй унтчаад иаж хумууст баригдахгуй байх вэ гэл асуучих л даа
    би хунтэй унаж узээгүй ч гэх шиг чиний унтсан унтагуй умарч хамаагуй за
    битгий гэнэн охин шиг дур исгэ
    өүэртыүйиөп[]\асдфгхжкклл;зxцвбнм,./><МНБВЦXЗАСДФГХЖКЛ:гхфФфөүэртыүйөп}{ПӨИҮЫТРЭҮӨ1234567890=-

  20. MyView says:

    Хай найзаа, би чиний захиаг уншаад шууд төрсөн сэтгэгдэлээ бичэж бна. Тэр залуугын хувьд одоогоор чи элдэв юм бодолгүй, зүгээр албаны болон найзын хувиар хандаж хоолонд орохдоо орж, харицан ярилцаж, тэр хэрээр бие биенээ таниж, илүү дутуу байдал гаргахгүй жил гаруйн хугацаанд энэ хүндэтгэлээ хадгалж явбал тухайн цаг үед эргэлзэж бсан үзэл бодолд гарц гарч ирнэ байхаа. Юу юуны туханд хүрэлгүй энэ хүн шалиг уу? Энэ хүн намайг ашиглах нь гэж байна уу? Унэн сэтгэлээсээ хандаж байна уу? Гэх мэт дэмий бодол санаанаас даруй сал. Цаг хугацааны хүрд эргэлдэх хором бүрт тэр хүн хэн гэдгийг чи үйлдэл бүрээс нь мэдрэх болно. Тиймээс одоогоор өөрийгөө үнэлэх үнэлэмжээ алдахгүй байдлыг хурцатгахгүй байсан нь дээр гэж бодож бна. За тэгээд 10 нас гэдэг бол нэг их хол зөрүү гэж бодохгүй бна. Ялангуяа өндөр боловсролтой , шалгуур өндөртэй бүсгүйчүүд тиймэрхүү бие даасан, байр сууриа олсон залуучуудтай их зохицдог юм шигээ . Дүү залуучууд болон нас чацуу залуучуудын зугаа цэнгэл хөөсөн болон мэдэмхийрсэн гэх мэт хачин үйлдэлүүд мэдээж гологдоно. Тиймээс заавал нас зүс гэлтгүй зөв үзэл бодолтой, хүний хүндэтгэл хүлээж чаддаг боловсон залуучууд л бүсгүйчүүдэд сайн хань болж чадна гэж бодож явдаг. Тиймээс хүн амьтаны яриа болгонд итгээд байлгүй, өөрт төрсөн үзэл бодол, зөн совиндоо найдаж, зөв цагтаа очиж байж оновчтой шийд гаргарай гэж хүсий.

  21. maxi says:

    zurh setgelee chagna…uuriin bodol uurtuu zuv

  22. 111 says:

    харин ч шалиг эрчүүд хүүхнүүдийг яаж хуурч итгүүлэхээ сайн мэдэж байдаг. тэд маш нарийн аргатай бас зальтай!!
    тиймдээ ч олон хүүхнүүд тэдэнд хууртагдаж урхинд нь орсон байдагийг санахад илүүдэхгүй боловуу..
    тэд хүүхнүүдийн эмзэг талыг олж ашиглаж байдаг. жишээ нь чи өрөвч бол өрөвдмөөр юм ярих жишээтэй.

  23. s says:

    наад хүн чин чамтай унтаж үзэх л гэж байгаа юм шиг санагдаж байна. хол бай. найз ни чамд тэгж хэлсэн бол тэр хүн найзыгаа мэдэж байгаа шүү дээ. чамайг юм үзээгүй онгон гэдгийг чин аягүй бол гадарлаад толгойг чин эргүүлэх гэж сайн хүний дүр эсгэж байгаан.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.