Хэн нь хүүгийн маань аав юм болоо?

Би одоо 20 настай. 4р курсын оюутан. Ангийнхаа залуутай гэрлээд 2 жил болж байна. Хөөрхөн хүү маань одоо 8 сартай. Хүн бүр намайг ямар эрт хүнтэй сууж хүүхэд гаргадаг юм вэ гэж хэлдэг. Анхандаа бид 2 хайр дурлалдаа согтоод амьдралыг дэндүү сайхнаар харж байжээ. Манай аав ээж нөхрийг маань бага зэрэг голдог ч тэрийгээ ил гаргалгүй бид 2т маш их дэмжиж туслаж бид хамт амьдардаг байлаа. Хадмууд маань харин хүүгээ манайд байгаад нь санаа ерөөсөө ч зовохгүй бидэнд туслахгүй байж том хүүдээ бүхнээ зориулаад байгааг нь хараад би их гайхаж бас уур хүрдэг байсан. Хүү маань гараад мөнгөний хэрэг их болж эхэлсэн өмсөх хувцасаа хүртэл манайхаар авахуулаад байгаа нөхөртөө би уурлаж эхэлсэн. Удалгүй аав маань маш өндөр цалинтай ажилд түүнийг оруулаад унаж байсан машинаа өгсөн. Хөөрхий аав минь намайг л бодож тэр шүү дээ. Гэтэл хадмууд нөхрөөс маань мөнгө нэхэж эхэлсэн. Би огт өгдөггүй байсан. Сүүлдээ манайхаас худлаа хэлж мөнгө аваад дараа нь бүр хулгай хийсэн. Энэ бүхнийг би эхэлж мэдээд гэрт нь хамт очоод бүгдийг нь хэлж бөөн хэрүүл болоод сүүлдээ бүр тэр хүн намайг ээжтэйгээ нийлж зодсон.

Ингээд л бид салж тэр юу ч үгүй хөөгдөөд явсан. Харин одоо тэр уучлалт гуйгаад хүүгээ санаад байнаа гээд л байхын. Бас би бүр арван жилд байхдаа үерхдэг байсан хүү маань одоо гараад ирсэн. Тэгээд тэр миний зүүдэндээ ч бодож байгаагүй зүйлийг надад хэлсэн. Чиний төрүүлсэн хүүхэд минийх юм бишүү гэж. Нөхөр бид хоёр хүүхэдтэй болохыг төлөвлөдөггүй ч хамгаалалтгүй удаан хугацаанд бэлгийн харьцаанд орж байсийн огт жирэмсэлж байгаагүй. Харин хуучин найз залуутайгаа санаандгүй уулзаад бид сэтгэл хөдлөлдөө автаад би түүнтэй унтсан. Энэ явдалдаа би их ичиж бас өөрийгөө буруутгаж нөхрөө харах бүртээ битүүхэн гэмшиж бүтэн сар явсан. Мэдээж тэр хугацаанд нөхөр бид 2 бэлгийн харьцаанд орсон. Гэтэл би жирэмсэлж бид баяр хөөр болон хүүгээ гаргасан. Хүү маань аавтайгаа төстэй. Надад ийм л зүйл тохиолдоод байна даа. Хэн нь хүүгийн маань аав юм болоо гэнэт гарч ирээд надад хайртай гээд хүүгээ шинжилгээнд оруулвал ямар вэ гэж хэлсэн тэр хүнд би итгэх үү? Эсвэл гэр бүлээ хамгаалж үлдэхийн тулд нөхрөө уучлаад хүүгээ элэг бүтэн өсгөх үү? Эсвэл ээж аавынхаа илтгэлийг хөсөрдүүлэлгүй хүүгээ сайхан өсгөөд ганцаараа бүхнийг даван туулах уу? Энэ шаналал дүүрэн өдрүүдтэй хамт өнгөрч байгаа залуу нас минь хайран санагдаж хүүхэд тэвэрсэн гэрийн авгай болсондоо харамсаж шөнө болгон л уйлж байна.

Миний үеийнхэн гадаадад сургуульд явж болзоонд явж байхад би гэдэг хүн ийм байдалтай. Би сэргэлэн цовоо эрч хүчтэй амьдарч амжилтанд хүрмээр байна. миний ганц гэрэл гэгээ хүү минь гэж бодож байгаа ч гэрийнхэн маань байнга үглэж намайг улам харанхуйруу түлхээд байхын. Одоо би яавал дээр вэ бас тэр шинжилгээг хаана яаж хийлгэдэг юм болоо надад зөвлөөч.

секс.мн дээр ирсэн захидал

28 Comments

  1. Mr.M says:

    Даварчихсан хүүхэн байна.

  2. Yooy says:

    у вэ? чи оороо ариухан амитан биш байна шдээ. У вэ. унэхээр инээдтэй ум байна. Хэхэ за за

  3. Erdenechimeg says:

    Ганцаараа байхад чам шиг залуу насанд алдахгүй л дээ гэхдээ хүүхэд яах бол гол ни хүүхэд унтаж хэвтсэн асуудал бол яах вэ байжил байдаг юм. Анхний хайртай залуутайгаа хүнтэй суусаний дараа юу яах хүсэл бүх л эмэгтэйчүүдэд байдаг юм. чи ийм хүслээ л биелүүлж энэндээ харамсаад хэрэггүй Гол ни хүүхдээ яаж сайн хүн болгох вэ эцэг ни хэн бэ гэдгийг тогтоох ни чухал даа

  4. gerle says:

    Өөрт тохиолдсон зовлонгоо ойр дотны хүндээ ярьж сэтгэлээ онгойлгоно уу гэхээс хэн нэгнээс зөвлөгөө авна гэдэг миний бодлоор утгагүй санагдах юм.Бид нар бодит байдлыг үнэнээр нь мэдэхгүй ш дээ.Тийм болохоор энд амьдарлаа бичээд зөвлөгөө хүсээд оронд нь баахан хараал ерөөлийн үг унших нь чамд хямарсан сэтгэлд чинь улам л дарамт болох юм биш үү.Гэр бүлийн амьдралд хэн нэгний 100% буруу гэж байхгүй ш дээ.2 лаа л тодорхой хэмжээгээр буруутай л байгаа. Хүн юу тарина тэрийгээ л хураадаг гэдэг дээ.Одоо чамд тулгараад байгаа асуудал өмнө нь чиний л хийсэн үйлийн үр юм чинь өөрөө сайн гэгч тунгаагаад өөрөө аль тохиолдолд нь амар тайван жаргалтай байхаараа шийдсэн нь дээр байхаа.Залуу хүнд алдах онох юм байлгүй л яахав, гэхдээ дахиад л тэр алдаагаа давтахгүй л байвал болоо.Хүнд гомдоод ч яахав өөртөө гомдоод ч яахав. Цаашид яах ва гэдгээ л сайн бод.

  5. hi says:

    Shinjilgee hiilgesen deer bhoo. Yamar ch bsan henii huuhed we gedgiig medeh heregtei shuu dee. Bas ter huuchin nuhurteiguu ergeed suuna gesen bodloo shuud awch hay teren shig hudlaa yum bhgui shuu.
    Harin naad 10 jiliin zaluugaa joohon ajiglaj l bai daa. neg ih yanz bur bolood dotnosood bh hereggui zugee l harj bai. Ayandaa yamar hun gedeg tar ni tanigdana sh dee.
    daraa ni shiidwer gargahad hojimdoh yum bhguiee. Chinii nas chini zaluu bna. Bas geriinhenteigee sain yarilts. Uilaad ch hamaagui. YUnd mash ih emzeglej bgaagaa, yamaar bgaagaa, ted nar chamaig yu hiigeesei gej husej bgaag ch bas med. Sain hariltsan yariltsahad oilgoltsono. yamar neg shiidwert hurehgui bsan ch gesen hamaagui. saihan yariltsahaar setgel ongoigood shal uur bolchihno. chi ch ter geriinhen chini ch ter.

  6. herlen says:

    za daa ali ali er n demidoo…bas archagui erchud bn shuu bn gol n zalhuu ym a…huuhdiinhe shinjilgeeg n gantsara ochij uzuled tgd aab n ali n be gedgiign medched tgd hen n ch helelgui tas gurii uur ym bxgui tgd gantsara bsnn deer bxdaa ohin min…iim ijilhen maarkiin 2 zalug shilj songood ur dun n yg l ijilhen henig n ch songoson

  7. bikd says:

    1 р эмнэлэгийн ард шуух эмнэлэг бгаа. тэнд оч. 2 нохрийн бас хуухдийн чинэ ус байхад л ок. амжилт

  8. marcy says:

    Шүүх эмнэлэг дээр эцэг тогтоодог юм гэхдээ үнэтэйн ба лээ 200 300 гэлүү дээ . Үнэхээр хүсээд байгаа бол 10 жилийн залуугаараа төлүүлээд тогтоолгохгүй юу

  9. Жагаа says:

    DNA test буюу генийн шинжилгээгээр л хүүхдийн эцгийг тогтоодог болоод байгаа. урьд өмнө цусны шинжилгээгээр бас хүүхдийн эцгийг тогтоодог байсан. Гэхдээ генийн шинжилгээ нь илүү найдвартай. Манайд харин генийн шинжилгээний лаборатори гэх юм байдаггүй л юм билээ. Тэгсэн хэрнээ анагаахын их сургууль дээр генийн талаар оюутнуудад заадаг гэсэн. Тэгэхээр анагаахад генийн хичээл зааж байгаа багш нар л энэ шинжилгээг монголд хаана яаж хийдгийг мэдэх байх.

  10. life is game says:

    Унэн ум шиг сайхан ум байхгуй. чи унэхээр эргэлзэж байгаа бол шинжилгээ хийлгэ тэгээд хуугийнхээ хуви заяа удамийг унэнээр ни хадгалдаа. шинжилгээний дараа хариу оор гарвал яахаа оороо мэддээ.

  11. N.ka says:

    nowshiin nohor bn da salsanaaraal sal hvn syrsan zanga tawidaggvi um bas ter 10 jiliin hairaa ch bas zail gej hel yu we ter odoo aaw nich bai bish bai terend ymar hamaatain hvvhde bitgii shinjlvvl ene asyydala martaad hesegte gantsaaraal bai neg nartai odor zayanii hani zam deer chin garaad l irne gedegt itge.harin aaw eej chin ahiad chamaig aldahwii gej sanaa ni zowsondoo l vglej bgaan chamd hairtaidal ter.

  12. enhzaya says:

    хуучинтайгаа лав эргэж нийлээд хэрэггүй шуу, энийг л захийий

  13. amidral says:

    дахиж нийлж хэрэггүй.

  14. ОД says:

    ЯМАР ХЭЦҮҮ ЮМБЭ. ЧИ ХУУРСАН БАЙНА. ТӨӨЛӨӨСӨНД ЧИНЬ ИЙМ АМЬДРАЛ ӨГЧЭЭ БУРХАН ЧАМД. ЭР Ч БАЙ ЭМ Ч БАЙ СОНС. ХУУРАМЧ АМЬДРАЛ ӨӨДӨЛСӨН УДААГҮЙ. АЛДААГАА БИТГИЙ ДАВТААРАЙ.

  15. uhaalag baigaarai says:

    хусээд байгаам бол шинжлүүлэхгүй юу дээ, үр дүн нь юу ч гарсан бай аль аль нь л дэмий сонголт байна, хойшид иймэрхүү өндөр төлөөстэй дэмий юманд битгий өөрийгөө хийж байгаарай… 3 дагч этгээд л дээр байх. нөхрийгөө засрахнуу нэг жоохон харвал харах л юм, хүүхэд хийхээсээ өмнө бодолтой байхыг хичээж байгаарай даа..

    чи өөрөө нөхөртөө сэтгэл гаргахгүй байхаар чинь төлөөстэй л байгааздээ

  16. boogii says:

    би нз охинтойгоо муудалтсад бга юнаас гэхээр их амархан бид 2 утасаар ыриад тэггэд юм асуухаар нэг л сонин харуйлт огоод бга чи хаан бган гэхээр газар дээр бн а ч гэдэг юмууу санаад бна гэхээ би тэгээд санахгуй бга юмууу ч гэх шиг би тэгэхэр ни чи нэг л сонин бна гэхэр чи битгий оорийнхооо бодолийг хвнд тулгааад биа тэгээд бид 2 дуу дуугааа хураагад сввлдэээ ырихаас дургуй хырээд тэгсэн мортлооо би бодооод санаад бга яхууу урдан зугэр л бсан тэгээд хэлэхээр уурлаад баг энэ ынзаар бид 2 холдооод бвр сввлдэээ салах юм шиг санагдаадд бна яхууу нзуудааа

  17. tulga says:

    ганцаараа бай. хэний ч царайг битгий хар. ирээдүйд сайн хань олдоно. харин тэр үед нь чи энэ тухайгаа битгий хэлээрэй

  18. Vogue says:

    chi ch, ter nohor chin ch,bas ter 10jiliin suuld garch irdeg nohor chin ch bugd ta nar zavharsan nohduud bna,humuujil eos surtahuun ch gej baihgui har bor amidraltai,niigmiin dood tuvshnii ulsuud bndaa,chinii l songson baiguulsan gavya chin ene,huuhdiihee jinhene etzgiig meddeggui hvnd yuch gej zovlood huleej avah tolgoi chi monuu? bas ter hadamuud hehe guie tiim adguus shig avirtai bhdaa yahavdee sanaand ch bagtahgui bna
    zaza sanaa bodloo bichlee iim haranhui buduuleg humuusiig haraad shoolohoos zovlogoo ogch uneheer chadashgui ni,humuus chamaas harin suraltsaj surgamj avaasai

  19. oogii says:

    Хүн бөөлжсөн бөөлжсөө эргэж долоодоггүй биз дэ. Яг тэрэнтэй адил. Хулгайч, зодоончоос салчихаад эргүүлж засаж авна гэж л лав байхгүй.Дахиж эр хүний гарийн шүүс болж явснаас ганцаараа дураараа салхи татуулаад л явж бай. Тэгэж байтал заяаний хань зам дээр гэдэг дэ…… арай өөр ухаантай хүн таарах байлгүй дэ.
    Харин хүүхдээ тэр эцэг нь байж магадгүй гээд байгаа хүнтэй нь хамт шинжлүүлээд үзэхэд гэмгүй.
    Эцэг нь хэнийг мэдэхгүй байж гэр бүлээ аварна ч гэх шиг дэмий юм бүү ярь да.

  20. uranzurag says:

    шал завхарсан юм.
    одо тэгээд шинжилгээгээ л хийлгэх болж дээ.
    ядаж байхад чи бас аль нь аав нь вэ гэдгийг мэдэхгүй гүйж явсан нөхөр байна шд.
    шинжилгээл өг, тэгээд жинхэнэ аавтай нь амьдар. шинжилгээний хариу гартал нөхөртөө хэлээд яахав дээ. ахиж битгий ийм балай юм хийгээрэй дээ.
    дээр нь нэмхэд- хөрөнгө мөнгөөр бас далайлгах гээд байдаг зантай бүсгүй санагдлаа чи.

  21. Hun says:

    10 жилийн хүн бол хэрэггүй. Арай миний хүүхэд биш биз гэж хэлж байгааг бодход үнэн тэнэг гар бололтой хүнээр тэгэж тоголж байдаг нээрээ хэлэх ч үг алга.

    Нөхрөө засрахнуу нэг үз хэрэв болохгүй бол заавал болгох гээд зүтгээд байх шаардлагагүй залуу байна

  22. Bayar says:

    Нээрээ чамд зөвлөхөд нөхөртэй байхад чинэ чамайг хүмүүс эргүүлээд салсан хойно чинэ чамайг хэнч тоохгүй шүү, хүний юм нүдэнд илүү сайхан харагддаг юм, эзэнгүй болсон хойно бол хог хаягдал гэсэн үг

  23. Зөвлөх үйлчилгээ says:

    Салсан хүнтэйгээ эргэж нийлээд хэрэггүй. Элэг бүтэн энэ тэр гэж ярьж л байдаг юм. Тэр бол дэмий л асуудал. Чиний бичсэнээс үзвэл тэр залуу чинь ухаан муутай чиний хань болохгүй хүн байна. Гэр бүл нь ч тэр. Хүүгийнхээ гэрээс хулгай хийнэ. Үнэн бүтэхгүй гарууд байна. Нөхөр чинь тэр гэр бүлд өсөж төрсөн хүн. Бас гэрийнхэнтэйгээ нийлж зодно. Ухаан муутай улсуудаас хол байсан нь дээр. За тэр 10 жилийн хайр бол бүр цаашаа ш дэ. Чи муу хог тэрний дэвсгэр болж явсан биз дээ гээд л нэг л өдөр хэрүүл хийж зодно. Амьдрал их ширүү. Хатуу байдаг юм. Энэ 2 оос өөр сонголт амьдралд зөндөө бий.

  24. Bayar says:

    Эмэгтэй хүмүүс яхаараа ингэж тэнэгтэж 10 жилийнхээ ч юмуу анх сэтгэл алдаж байсан хүнтэйгээ нөхөр хани ижилтэй болсонийхоо дараа холбоо тогтоож унтдаг байнаа, би энэ бүсгүйгээс гадна өөр бас эмэгтэйчүүдийг мэдэх юм байнаа,
    чамд зөвлөхөд 10 жилийн чинэ тэр найз хэрэггүй дээ, чамайг энэ нөхөртэйгээ яаж хийдэг байсан энэ тэр гээд л асуудал бол үүснэ шүү, харин авай л нөхөр чинэ засрахнуу нэг хараад үзвэл яасан юм бэ? Засрахгүй бол ганцаараа насийг барж дээ

  25. hor says:

    наадах нилээн асуудал үүсжээ ,хайр сэтгэл байсийн бна дараа ни чи хуурсийн бна, гэтэл хуухэд гараад ирж ,хулгай мөнгө төгрөгний хэрүүл болсийн бна тэгээд 2 лаа боловсрол , сурж мэддэг насан дээрээ байж нөхөр чин итгэл даах битгий жижигхэн залуу байждээ дөнгөж 20 одоо яая гэхэв бусдийн адил амидралийн бараанийг туулждээ яхав шинжилгээ өгөөд уз 1-р эмнэлэг дээр , хуули ёсний эхнэр нөхөр биш бол аз чин мэдэг тэр одоогийн залуу чин хуухдийн эцэг бол аз чин
    ,тэгээд одоо хуухдээ 1.5 сар хургээд сур сур ю хийж суухав

  26. gg says:

    Harinee hu bugdeeree bodii yrii tegj baigaad neg shiidber gargatsgaah uu daa ain.

  27. Монгол says:

    бие үнэлдэггүй янхан өөр юу ч хэлэхэв дээ

  28. oldoh says:

    шинжилгээ өгүүл. эхний нөхөр чамайг ашиглахын тулд л суусан бна. яг манай нөхөр шиг. эд мөнгөнд дуртай хүмүүс эд баялгийн төлөө юу ч хийхээс буцдаггүй юм бна лээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.