Энэ чигээр нь явуулах уу эсвэл???

Сайн байна уу? би энэ сайтаар олон удаа орж зөндөө л уншиж байна. Олны хүч оломгүй далай гэдэг үнэн юмаа сэтгэгдэлүүдийг уншиж байхад зөв ч юм бичиж байна буруу ч юм бичиж байна. Гэхдээ бөөнөөрөө хэлэлцвэл буруугүй гэдгийг дагаад өөрийн амьдралаа бичив. Би одоо 26 настай нэг газар мэргэжлээрээ ажилладаг. Анх 21 тэй байхдаа эхнэртэйгээ танилцсан юм. Тэр маань надаас 2 дүү байсан бид 2 танилцаад 1 жил үерхээд гэрийнхэндээ ч мэдэгдээд гэрлэлтээ батлуулсан юм. Гэвч амьдрал бүгд амархан биш юмаа тэр маань оюутан байсан болхоор ажилд орж хүнтэй танилцаж амьдралд оролцоосой гэж бодсондоо бид 3н удаа хүүхдээ авхуулж байсан юм.

Гэтэл одоо манай эхнэр надад хайргүй би өөр хүнд хайртай гэж хэлээд салья гэх болоод жил гаран болж байна. Би түүндээ маш их хайртай гэхдээ үнэхээр өөрийг хүндлээд яваад өгч чадаж байгаа ч тэр маань дахиж хүүхэд олох магадлал маш бага дараагийнх нь нөхөр түүнийг минь энэнээс болоод зовоох вий дээ гэж айж түгшсэндээ би бүтэн жил түүнээс буцаад эвлэрье гэж гуйж байна. Гэвч тэр чадахгүй гэх юм. Би өөрөө тийм халамжтай сайн байж чадаагүй лдээ түүнийгээ маш их гомдоож байсан. Харин одоо бол жаргааж чадна гэдгээ мэднэ  юунаас болж мууддаг байсан тэр бүгдийгээ хаяж чадсан л даа. Би яавал дээр вэ энэ чигээр нь явуулах уу эсвэл ??? Туслаарай анд найзуудаа.

28 Comments

  1. NANDIA says:

    аз жаргалийг хусээд явуулдаа тэгвэл бурхан чамайг охин урийн биэ сэтгэлээр тоглож 3н хуухдийн ами нас хоноосноог чини бага ч гэсэн уучлах бх унэхээр чи оорчлогдож оор хун болсон бол одоо л тэрийгээ харуулах уэ хАрамсла ахиж тэгэхгүй наддаа ир энэ тэр гэж битгий зовоо чамаас тэрэнд огсон зовлон энэ насанд ни хар толбо болж тэрэнд улдэнэ айлийн алаг ур хорвоо дээр чамд ямар гэм хийсэн гэж биэ сэтгэлээр ни тоглоод бга юм бэ бур хэлэх уг олдохгуй ни

  2. bek says:

    зугээрл xолдоод ог .чи иx муу залуу байна шуу.оороо амидарлаа бодоод эxнэрээ тайбан орxи за

  3. Жагаа says:

    Абортонд орох тоолондоо тэр бүсгүй чамд голдоо ортол гомдож, сэтгэлийнхээ гүнд Энэ залуу надад хайргүй юм байна, энэ хүн яагаад ч миний хань биш, би буруу хүнтэйгээ нийлжээ гэж бодож, чамайг үзэн ядаж, уйлж байсан гэдэгт огтхон ч эргэлзэхгүй байна.

    Чи одоо яаж ч тогос шиг гоёж, тахиа шиг донгодоод нэмэргүй, наад бүсгүй чинь хэзээ ч чамайг хайрлаж чадахгүй. Хайрлахыг хүсэх ч үгүй.

  4. bvsgvi says:

    өөрийгөө битгий өмөөрөөд бай эхнэрээ ажил хийлгэх гэсэндээ биш хүүхдээс тээршаасандаа л авхуулаа биз эхнэр болгож авсан хүнээ ингэж тамлах гэж дээ чи үнэхээр өөдгүй залуу байна. одоо тэр эмэгтэйг зүгээр явуулаа. жоохон ч гэсэн жаргал амсаг дээ..

  5. the light says:

    эрчүүд та нар оор хунийх боллоо гэж бодохоос харам сэтгэл тороод тэгж бгаа юм
    чи туунийг хайрлаж чадаагуй болохоор тэр чамаас явж бгаа
    зугээр явуул чи оороо их муу зуйл хийж дээ

  6. BC says:

    ях гэж тэр хуухэдээ авхуулж бгаан чи оороо тэнэг алхам хийсэн бн хуухэдтэй ч гсн ажил хийгээд ывж бдг зондоо хун бншдээ

  7. Dr Bold says:

    ehneree taivan orhiod yavuul malaa. chi baas ter huniig hezee ch jargaaj chadahgui,

  8. jeki says:

    монголийн нэг сайхан бүсгүйгийн амидралаар чам шиг ийм өөдгүй арчаагүй юумнууд тоглочоод бусад эрчүүдийн нэр төрд халдаад байгаа м шдээ…

  9. Цэцэг says:

    Хүлээзнэ дээ. Өөрөө л шийдэг. Сайн сайхныг ерөөгөөд явуул даа.

  10. korea-s says:

    -өрөвдөж яваад нэг насаараа амьдрана гэж байдаггүй юмоо ахын дөө. бурхан багшын сургаальд хүртэл байдаг юм. үйлийн үрийг хэн нэгэн нь хөндлөнгөөс нөлөөлж зайлуулж чадахгүй ээ гэж ирээд.
    – хүн чанар чинь гай болоод байгаам байна даа. явуулчих доо чам шиг сэтгэл сайтай үнэн дажгүй цоглог залууг одоо бол хүүхнүүд булаалцалдаад л зулгаана.

    -ойрдоо орсонгүй манайхаан мэнд амар сайн байцгаануу? хэ хэ. санасан байна шүү

  11. ОД says:

    ЭРЧҮҮДЭЭ БООВОО ЗАХИРЧ СУРЦГААЛДАА. МИНИЙ МОНГОЛЫН ЗАЛУУСАА… БИД ХАРИУЦЛАГАТАЙ БАЙЖ ЭНЭ МОНГОЛ УЛСАА ХӨГЖҮҮЛИЙЛДАА ИРЭЭДҮЙД ДАНДАА ААВГҮЙ ЭЭЖГҮЙ ХҮҮХДҮҮД БАЙХ ЮМУУ ХААШАА ЮМ.

  12. lol says:

    хумуус энэ залууг алаа хаячжээ коммэнтөөрөө

  13. uhamsar says:

    Би энэ мэдээг уншаад ухаан алдах шахлаа хайрт бсан бол яах гж 3 удаа вэ би эрхтэй хүн тэр бүсгүйг өрөвдөж бндаа сайхан бүсгүйгээр тоглоод одоо чи замд нь саад болоод хэрэггүй тэр чинь түүнд буян бно новшийн залуу минь

  14. uranzurag says:

    3ч бай 30ч бай хөрсөн сэтгэлийг эргүүлэх хэцүү.
    түүнийг хүчээр хажуудаа байлгах эрх чамд байхгүйг ойлго.
    магадгүй чамаас илүү хайрлан жаргаах хүнээ олчихсон ч юм билүү.
    хайр бол нигүүлсэнгүй, өрөвч, хүнийг баяжуулахгүй хоослохгүй.
    хайртай гэдэг үгээр хүнийг хажуудаа чөдөрлөж болохгүй ээ.

  15. Enya says:

    Алаа хаячдаг гар байнадаа чи чинь харин! 3н удаа арай хэтэрнээ! Нэгэнт сэтгэл нь хувирсан эмэгтэйг бариад хэрэггүй дээ өөрийгөө ч өрөөлийг зовоохын дараа биз! Ер нь ч чи арчаагүй залуу байна!Чиний хажууд ямар бүсгүй тэвчдэг юм!

  16. Seegii says:

    Ymar amia bodson zaluu ve? Zugeer taivan orhid yvuul! Ter niit emegteichuudiin 70% ni gej deer bichsen hudlaa shvv. Minii tanidag emegteichuudiin ihenhi ni olson huuhdee gargahiig boddog.Anhnii olson huuhdee barag bugd l turuulsen. 3 bol heterhii ih bna. Huurhii busgui!

  17. Mongol says:

    ЗҮГЭЭР ХОЛДООД ӨГ

  18. hi says:

    заааа юун ч энэрэнгүй юм дэ.

  19. gah gah gah says:

    чамтай байлаа гэхэд ондоо залуутай явалдаж л таараа. харин чи тэрийг нь тэвчиж чадах уу

  20. darjaa says:

    сэтгэл нь хувирсан бүсгүйг барьж тогтоох гээд дэмий биз дээ.

  21. khongorkhon says:

    за ер нь бол 3 удаа гэдэг чинь нийт эмэгтэйчүүдийн 100-ны 70-аад хувь нь байдаг ш дээ. гэхдээ милээн хэнэггүй л толгойнууд байж даа. чи хүүхэдтэй болж чадахгүйг нь мэдэхгүй шүү дээ. сэтгэл нь чамайг гэхгүй байгаа хүнтэй чи буцаж орооцолдоод хэрэггүй байхаа шууд л зам тавьж өг дөө.

  22. Man says:

    За наадах хүүхнээ тайван орхи. Одоо тэгээд дараачийнхаа хүүхнээ битгий тэгээд сэглээд хаячихаараа.

  23. baloo says:

    4 udaagaa gej bhgui blguidee amid hun yum chin
    chi alaad haytsan bn shdee

  24. soli says:

    юу вэ? 3 удаа гэнээ? арай хэнэггүй гэхэд арай л хэтэрсэн байан шүү дээ. хамгаалалт хэрэглэхэд яадаг байнаа,та 2 ч 2-уулаа адилхан дүүрчихсэн гарууд байнаа. эхнэр чини харин яаж амид мэнд яваад байгаа юм бэ? аймаар юмаа.

  25. uhaalag baigaarai says:

    3 дахь дээрээ чиний амыг их л харсан байх даа. хүнд хязгаар гэж байдаг ш дээ, тэрийг нь тултал гишгэчихэж дээ, эртхэн тоормослохгүй дээ. ганц удаа гомдоогоод дахин тийм алдаагаа давтахгүйг л хичээх байсым даа. одоо ухаарсан чинь ч худлаа ш дээ, 2 дахь 3 дахь дээрээ, бас өөр зүйлсээр гомдоож байхдаа чи өөрийг нь бодсон гэж өөрөөсөө бурууг зайлуулж байгаа нь таалагдсангүй, эмэгтэй хүний чиний гараар орж эмзэг зөөлөн сэтгэлээ устгуулж дээ…

  26. hor says:

    аяяа энэ хатуудсан бнаа залуу мин тэр чин хун шуу дээ 3 удаа чи ч , өөрийгөө л бодож дээ одоо сэтгэлийг ни бодоод буу зовоо , тарчлааж зовоосноороо чи харин холдож буян болох байхдаа хөөрхий , яая сав гэж бөөн урагдсан сорви ….

  27. kkk says:

    îðîéòæýý ãýæ

  28. bill says:

    3 удаагийн аборт 🙂 сэглээд хаячжээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.