Яаах вэ? Заримдаа цохиод авмаар санагдах юм…

Сайн байцгаан уу эрхэм уншигч та бүхэн болон сайтын хамт олноо. Би 2 хөөрхөн хүүтэй эхнэртэй би 30 дөнгөж гарч байна. Мэдлэг боловсрол маруухан. За энгээд өөрт тулгарсан зүйлээ бичий жоохон цэгцгүй болсон байж магадгүй шүү. Бид 2 бусдын адил амьдрал жижгээс эхэлдгээс хойш анх гэр бүл болоход бид 5 ханатай гэр тогоо ороос өөр зүйлгүй л хөдөө амьдрал минь эхэлж байлаа. Бид 2 бол бүүр баруун аймгын хүн. Аав ээж ахан дүүс нийлж байгаад надаа машин авж өгсөн тэр үеээс л амьдрал минь дэвжин дээшилж эхэлсэн юм.авж өгсөн машинаар би анх УБ-УВС-руу хүн зөөдөг. Тэр үед дөнгөж 21-тэй байсан 3 жил тэгж явхад их юм боддогддог юм байсан. Хүн үнэхээр тэвчээртэй л байв л юуг ч хйиж чаддаг юм байлээ. УБ-УВС 1500 км 2-3 өдөр явна бас л чанга байсан шүү анх сүүлдээ сурдаг юм байлээ тэгээд. Анх олсон мөнгөө яаж зохицуулахаас эхлээд л залуу гэр бүлд тохиолддог бүх л асуудал манайд байсан 3 жил явсны дараа би тэндээ дэлгүүр ажилуулж эхэлсэн юм. Эхнэр минь тэндэх ажлыг хариуцаад би бараагаа зөөгөөд хүнээ зөөгөөд л амьдрал бага багаар дээшлээд л хөөрхөн хүүтэй болоод л 2003 онд би анх хүүтэй болсон тэр үед манай амьдрал арай гайгүй болчихсон хөдөөнөө бол под хийсэн амьдралтай байсан харин амьдрал үргэлжлээд мөнгөө хураагаад л бид удаан ярилцсаны эцэст хүүхдийнхээ ирээдүйг бодоод тэгээд ч хураасан мөнгө минь 1 өрөө байр авах хэмжээний мөнгө хангалттай хүрсэн учраас 2005 онд хот орж ирсэн хот анх орж ирхэд яаж амьдрах учраа олохгүй таньдаг хүн ховор жинхэнэ бор зүрхээрээ явсандаа 2 жил.

Харин сүүлийн 3 жил нэг амьдрал нэлээн гайгүй болж бид УБ-УВС гэсэн 10 пургоноор хүн зөөдөг болсон одоо бол амьдрах аргаа олсон л доо болоод л байна амьдрал бид 2 2-уулаа машинтай байртай бүх л юм байгаа тэгэхдээ нэг хэцүү юм байнаа манай хүн үнэхээр үрэлгэн юмаа би бараг хүссэн юм болгонын авж өгөөд байхад л давраад байх юм эхлээд утас дараа нь ээмэг бөгж гээд одоо бүүр машинаа солий гээд байх юм. Яах вэ? Заримдаа цохиод авмаар санагдах юм өөрөө юу ч хйидэггүй хүүхдээ хараад л гэрээ цэвэрлэдэг би ч ажил хийлгий гэж боддогүй заза энгээд та бүхэн надаа туслаарай.

секс.мн дээр ирсэн захидал

74 Comments

  1. Эр хүн. says:

    Машин солих хэмжээнд мөнгөтэй болоогүй ч эмэгтэй хүнд байвал зохих гоёл гангалааны зүйлсээр нь хангаж байх хэрэгтэй. Гэхдээ эмэгтэй хүнийг хэр их баярлуулан түүнийхээ хариуд буцаагаад 3 дахин ихийг авдаг гэдэг байхаа. 🙂 3 машин гэсэн үг хараахан биш шүү, ойлгох оюуны чадвартай хүмүүс нь ойлгох байх.

  2. Эр хүн. says:

    Эхнэртээ юм битгий авч өг гэж байгаа юм биш, мөн авч өгөөд бай гэж байгаа юм биш. Эхнэрийхээ дэндүү үрэлгэн, олсон мөнгөн дээр нь тоглох дуртай болоод байна гэдгээ арай өөрөөр илэрхийлэх хэрэгтэй байсан байх. Амьдралын хатуу хүтүүг үзээгүй, ээж аавыхаа бэлэн мөнгөн дээр тоглож өссөн эрх жаалууд шиг л юм зөвлөх юм.

  3. Эр хүн. says:

    Энд зөвлөгөө бичсэн хүмүүсээс асуух нэг зүйл байна. Та нарын хэд нь УБ – Увсын хооронд хүн зөөж, олсон мөнгөөрөө байр авч, гэр бүлээ тэжээж байгаа вэ? Ер нь Увс хүртэл машинаар явж үзсэн хүн байна гээд гараад ирвэл би үнэндээ гайхна. Уншиж байгаа юмаа ойлгодоггүй юм бол яадаж ийм аргаар мөнгө олох нь ямархуу байх талаар бодоод үзмээр юм.

  4. jagaa says:

    залуу мини арай илуу сэтгээд уз энэнэд бухамдах юу бнаа сайхан гэр бултэй бна л гэдэг чухал ууний оронд чи ууний толоо амидарч бгаагаа бод машинаа солиж унахийн толоо л хун монго хуримтлуулдаг амидралийг арай оороор харах болжээ найзаа

  5. за хө says:

    Ишш ёстой л боловсрол мэдлэг маруухан гэж үнэн хэлжээ өөрийгөө. Ээмэг бөгж утас зэрэгхэн авч өг гэлээ гээд цохихийн гэнэ ээ. Машин бол угаасаа хэсэг унаад сольдог л биз дээ. Ар гэрийг чинь асуудалгүй авч явах гдг ямар том ажил гэдгийг мэдэрхгүй л бна даа чи. Хүүхдээ харж асрах, дэлгүүр хоршоог чинь ажиллуулах гээд зүгээр суудаггүй л юм бна шд. Өөрийгөө өөрчил өө хө

  6. Zulaa says:

    за за эр н бол 2 сайхан хүүхэдийг чинэ гаргаад угтсун хунд аүж угухуус арга байхгуй л дээ

  7. soogii says:

    тэгж л их харамсаад байгаа бол ажил хийлгээ ч эхнэрээрээ.

  8. bi says:

    миний бодлоор чи эхнэрээсээ уйдчихаад салах шалтаг хайгаад байх шиг байна. тэгээд л энд сэтгэгдэл бичсэн хүмүүсээс “сал ” гэсэн зувлугуу авах гээд л хичээгээд.
    Та 2 боловсрол тааруухан бол аз жаргалийн чини хэмжүүр эд мөнгө, машин тэргээр л хязгаарлагдах байх л даа. хамгийн гол ни элэг бутэн, эрүүл энх, өлсөж зовохгуй байхад асуудал үүсгээд.

    эхнэрээ сургуульд явуулж боловсролтой болгосон нь дээр байхаа. өөрөө ч гэсэн давхар өөрийгөө боловсруулахыг хичээхгүй юу. Чи хөдөлмөрч хүн юм шиг байна. дорхоноо л олон юм сурах байх.
    Ажилт хүсье

  9. Avligaar bayan bologch says:

    Сүртэй залуу вэ? аваад аваад өг олж л байдаг гарч л байдаг цаас шүү дээ .МӨНГӨ гэдэг чинь…

  10. amaraa says:

    авч огно гэхээр гол чини харлаад бгаа бол ЭХНЭРЭЭ ТоРХоМД НИ БУЦААХГУЙ ЫУ омно яж авсан тэр бдалаар ниш дэ харин.овоо мэдрэл уу угуй ю

  11. amaraa says:

    энэ хун болгонд бдаг л зуйл ягаад эхнэрээсээ харамлаад бгаан би харин оорийг чини ойлгохгуй бна.чи харамч ым биш уу

  12. jaga says:

    Чи тэгвэл хуухдээ харад эхнэрэрэ ажил хийлгэхгүй юү, хүүхэд харах тийм амар ажил биш шүү дээ. Эрчүүд бугд л оорсдоо ажилаа хигэд эхнэрэрэ гэрийн ажил хийлгэд суухиг хусдэг. Хүссэнийг н авч өгөх н чиний л үүрэг бх

  13. алла says:

    Чи бол байдаг л нэг хуучинсаг үзэлтэй хөдөөний залуу байна.Хөгжих хэрэгтэй.Бас ямарч богинохон бодолтой юмб дээ.

  14. itgel says:

    hanhuud mgl.n nuhtsuld sar bolgon bol ih l ym shig sanagdlaa. Huurhund chin sanhuugiin medleg alga surgaltand suulgaj ajild oruul!!
    Zalu min heterhii ih ajillah hereg bnuu? Eruul mend ger bul adaglaad amidraliin saihniig mereech ger bulteige tsagiig saihan unguruuleech. Mungu tiim chuhal uu chini huuhduud ger bulees?. Chi odoo hedii ih mungu olj bga ch udahgui tedni huwid mungu oldog hun bolj huwirah wi. Aaw bish!!!! Huuhduuded aaw eejtege hugjildun ineej basch unguruulsen much ih saihan dursamj bolj ulddeg. Etsest ni hamtda zutge. Za amjilt!!

  15. itgel says:

    chi uneher hairtai l bol tiimhen zuil haramlah bsan bolu? my bodloor gui l bhh. hun uneheer hairtai bol bas mungutei bol ter zergiin ym yu ch bish bdgiin. Tuuniihee bayarlaj bga tsaraig harahiin tuld! Mungiig hadgalah gj bish hairtai humuusee bayarluulah gj oldiin bas amidrah gj!
    Saran gdg joohon ymtai busguid helehed teguul mglchuud bas chinii aav eej emee uvuu gd bugd haltar shu chi ch bas. Huduuniihun bas hun shu. Yur ni yahara huduu hot gj yalgadiin? bugd l adilhan mglchuud bizd. Huduuniihun afrikiin haruud ymuu? Joohon bodoltoi bgaach yasan genen ym yaridiin. Mglchuda biy biyne hairlaj hundelj suramar ym!

  16. ХАНХҮҮ says:

    хэ хэ, Миний хөөрхөн бүсгүй гэрийн ар талын бүх ажлыг маш сайн дааж ажиллладаг. Хүүхэд харах, байрны мөнгө төлөх, янз бүрийн бичиг баримт хөөцөлдөх гэх мэт. би л хэнэггүй болохоос биш миний хөөрхөн б үсгүй хүүхдэд, өөртөө надад гээд л
    миний сарын цалинг бүгдийг нь зарцуулж амттан, шимттэн, хошин шогын үзвэр, хувцас гээд л бүх л гоё юмнуудыг авдаг. Цалинг дуусгачихаад миний дараагийн цалинг юунд зарцуулахаа бодоод хүлээж суудаг.Ерөнхийдөө гэр бүлийн нэг сарын зардал сая төгрөг болчихоод байгаа. Энэ хэвийн үзэгдэл үү? Надад хэлээд өгөөч. Дээрээс нь давхар ажил хийдэг намайг хамаг цагаа ажилдаа зарцуулж байна гэж гомдоод байгаа.

  17. ari says:

    Эхнэр чин орон гэрээ сайн авч явж байгаа болоод л одоо чи ингэж амидарч байгаа гэж бодож узсэн уу? ёооооооооооооооооооох их юм харамлаж дээ..

  18. cleopatra says:

    Хүүеэ манай хүүхнүүд яасан сайхан эв нэгдэлтэй, бас шинэлэг үзэлтэй байнаа.Яг үнэн шүү.Танай гэргий ямар завхайраад шоудаад яваа биш.Нээрээ л гэрийн ажлыг үнэлэггдэггүй хөдөлмөр гэдэг юм аа.Чи асрагч, үйлчлэгч, гэрийн нярав угаалгачин гэх мэтийн хүмүүст хэдийг төлөхөө бодоод үз дээ. Залуу минь.Эмэгтэй хүн залуу сайхан байхдаа л гоёхгүй бол хөгширцөн хойноо алтан шүд хийлгэх хэрэг үү?
    Наад хүнээ гэртээ зарж өөрийн гэсэн орлогогүй нэр хүндгүй байлгаж байхаар чи мөнгө төлж сургалтанд явуулаад ажилтай болгосон нь дээр юм байна. Тэгвэл тэр хүн чинь өөрийгөө үнэлэх үнэлэмж дээшилж, мөнгө төгрөг зарцуулах ухаан сууж, өөрийн гэсэн хамт олонтой байх болно.Би ч ажил хийлгэдэггүй гэчихжээ. Чи өөрөө бас хардаад ажил хийлгэдэггүй юм биш үү?
    Тэгвэл тэр хүн чинь чиний гэр гэдэг нэр хүндгүй цалин өгдөггүй компанид мөнгө зарцуулах эрхгүй ажилладаг юм байна шүү дээ.Мөнгө өгдөг, ажил хийдэг гэж үнэлдэг компанид оруулаа.Тэгээд үзэл бодлоо жаахан өөрчил за?

  19. SARAA says:

    за аягүй бол нэг сайндаа ямбий аксент л унуулаа биз. Тэрийгээ солихгүй бол ичээд байгаа байлгүй дээ. Өөрөө жип унасан байгаа даа. Битгий та нар эмэгтэй хүнийг ингэж дорд үзэж байгаачээ.Хамаг ар талыг чинь авч явж байгаа хүн биз дээ. Эмэгтэй хүнийг мөнгө үрдэг л гэдэг авсан юмыг нь хуваагаад л хэрэглэдэг биз дээ.тийм л их мөнгө олдог юм бол хангалуун сайхан амьдруулах л хэрэгтэй штэ.Авч өгч чадахгүй бол ажил хийлгээч. Өөрөө мөнгөө олоод машинаа аваад унаж чадах л байлгүй.

  20. jerry says:

    chinii 2-n 2 hvvhdig tvrvvleed ervvl saryyl usuguj bhad chi yamar hachin yum yariad bj bdag hvn bee. ygaasaa hvvhed harj ger ornii ajil hiine gdg uuruu ih hvnd hudulmur. chi uuruu hvvhdee haraad 1 sar gertee bhaad vzehgvi yu tgd oilgono biz. ytas eemeg bugj huwtsas hynar gdt chine hvniii heregleeniii l yum. yum ih yum bododgiii teriigee ygaasaa awch uguh l eostoi yum chine. chi uuriinhuu untsuguuus l harj ene zvileee bichsen bolhooor l zarim 1 hvn ehneriiig chine yun dawartsaniiin ajil hiilge ene ter gj bichij bgaaa.tgd eur ni yag yu asyyyh gj bgaag chine oilgosongvi. bi ehnereee tsohichih yy yah yy gj asyyj bgaaa yum yy dyrak chine. bvvr zewvv hvrchleee. harin chine chamiag uuriiig chine tsohichihmoor sanagdlaaa. ene ayagvi bol ichihgvi ehneree zoddog bgaa daaa. cham shig bogino yhaantanyyd tsuuun bgaasai bileee

  21. oogii says:

    машин чин сабирцийн бишүү xэxэ солиоч

  22. заавал уншаарай says:

    чи сайн залуу байна чиний эхнэр бүр л сайн хүн байна. Эхнэрийн чинь ааш бол цаг үетэй хобож гарч байгаа ааш байна та 2 таарсан дээшлэх сайхан хувь тавилантай хүмүүс байна зарим залуус яаж зүтгээд ч сайхан амьдралыг босгож чаддаггүй шүү дээ

  23. Busgui says:

    YOOOY GANTS EEMEG BOGJ MASHIN SOLIH ENE TERIIG CHI EHNEREEREE SHAARDUULCHAAD TSOHIJ AWMAAR SANAGDANA GENUU. CHI ZUGEER SANAAGUI BAIHAD N BELEGLEH YOSTOI BAIDGIIN

  24. zarim xumuust says:

    эxнэр чин зовлон мэдэxгүй болоxоор тэгэж б.на гэx мэтийн юм бичсэн xүмүүст xандаж xэлэxэд -чи өөрөө гэртээ 2 xүүxэд төрүүлээд гэрээ xараад эр нөxрийнxөө ажил xийж, мөнгө олоx боломжийг ни бүрдүүлээд гэртээ б.ж үзсэн xүн үү сайн бодоод үзмээр юмаа эxнэр чин б.гаагүй бол чи өдий зэрэгтэй яваа ч уу үгүй ч үү олсон мөнгөөрөө зад шоудсан тэгээд ч эxнэртэй болоогүй бол гэрийнxэн чин мөнгө олж б.гаа машинийг чин авч өгөө ч уу үгүй ч үү тэгээд сайн бодоод үзээч. юү юү ч үгүй б.xаар б.гааз xарамлаад б.гаа эд xөрөнгийг чин эxнэр чин бас бүтээлцсэн б.гааз дээ

  25. sain togtoj unshaarai says:

    эмэгтэй xүнийг гэрээ цэвэрлэж xүүxдээ xараад сууxийг xүмүүс ажилгүй л гэж ойлгоод б.даг юм тийм биш шүү эр xүмүүс бол xэзээ ч ойлгоxгүй xүүxдийг ни xаруулаад 7 xоног гэрт ни байлгавал заx зуxаас ни мэдэж магадгүй юм даа эрчүүд бол өглөө 9-с оройн 6 xуртэл л ажиллаад гэртээ ирээд ажилдаа явсан ядарсан xүмүүс xэвтээд идээд сонин уншаад л унтдаг биздээ тэгвэл эмэгтэй xүмүүс чин өглөө нөxрөө ажилд ни цай ундтай явуулаxийн тулд нөxрөөсөө ч эрт босоод шөнө гэрийнxнийгээ унтаж амраxаар л xамгийн сүүлд амардаг xамгийн xэцүү ажилтай эр xүн та нарийн тушиг тулгуур xүүxдүүдийн чин xаламжит ээж ни шүү дээ xэрвээ эxнэр чин залуу xүн бол xүссэн юмийг ни аваад л өг энэ амидралд чи л ганцаараа амидралаа босгоx гэж зовоогуй шүү чиний ар гэрийг өдий зэрэгтэй авч яваад 2 сайxан xүүг чин өсгөөд яваа эxнэрээсээ юугаа xарамлаав xэрвээ эxнэрт чин өвчин тусаад үxэxээс аваxуулаад ямар нэгэн юм болбол л чи ямар иx xэрэгтэй чиний мөнгө олоxоос бусад ар гэрийн бүx юмийг чин ямар сайн авч явж байснийг ни ойлгоx болно өнгөрсөн борооний xойноос цув нөмрөx xэрэггүй шүү залуу мини эxнэрээ жааxан ч гэсэн баярлуулж эрxлүүлж xайрлаж xаламжилж яваарай. залуу xүн байж ганцxан мөнгө олоx, мөнгөө бага үрэx туxай санаа зовоод амидраx xэцүү шүү түүнээс өөр амидралд чин элэг бүтэн xалуун ам бүлээрээ аз жаргалтай амидраx чуxал шүү ТАНАЙ ГЭР БҮЛД XАМГИЙН САЙН САЙXАН АЗ ЖАРГАЛИЙГ XҮСЫЭ

  26. busgui says:

    xи xи энэ саран ямар тэнэг гар бэ угаасаа ходооноос ирсэн гд бхад надад бол амидралд тулгардаг л асуудал ийм юмийг шийдэж чадахгуй эхнэрээ яхуу гж асууж бгааг ойлгохгуй бн хумуусээс зодоочгдг уг сонсоод эхнэрээ зодох гсиймуу харин эхнэрийн хуүйд сайн л гэргий бн би ч гсн хуугээ гантсаараа осгож бга надад нохор гж бхгуй гж хэлж бно би тэр хунээр ю ч абахуулж узээгүй би л ажил хийж хуу гэр орон хоол хунсээ абдаг 25тай гэхэд надад ахдсан ачаа ч би гутардаггуй надад харж баясаж хайрлах эрч хуч огох хуу бна шуу дээ тиймуу

  27. kkkkkkkkkk says:

    эсвэл мал амьтан гэж боддиймуу хэхэ

  28. kkkkkkkkkk says:

    энэ xөдөөний нөхдүүд эхнэрээ гэрийн зарц боол гэж үздэг юм байхда

  29. bvsgvi says:

    ямар тэнэг залуу бэ нөгөө солий гэсэн машин нь exell elentra байхаа хэхэх

  30. asdf@adf.com says:

    цохиод авна гэнэээ??????? ёоооооооооооооооо увсыхан ийм балай юмуу эсвэл угаасаа өөрөө ийм хүнүү бурхан минээ. эд хөрөнгөө харамлаад эхнэрээ цохиж авна гэнэ шүү. Ямар ч амжилттай явж байгаа эрийн ард эмэгтэй хүн байдаг юмшдээ!!!!!!!!!

  31. Man says:

    Ýõíýðòýý Àëòàí çàãàñíû ¿ëãýðèéã àâ÷ ºãººä öýýæèëòýë óíøóóë.Õ¿¿õýä áàéõäàà ñàéí óíøèæ îéëãîîã¿é þì øèã áàéíà.

  32. Arkhemed says:

    Хайртай юм бол аваад өгөөд байхаасдаа. Яагаад цохиод авна гэж та 2 чинь хэл амтай хүмүүс биздээ ярилцаад үзэлдээ

  33. kwanon says:

    10 хуруундаа алтан бөгж зүүсэн ч эдийн шуналаар дүүрчиж. Арчаагүй эхнэр байна.
    Эр нөхрөө урам зориг өгөөд сайхан амьдралын төлөө зүтгэхийн оронд чамаар тэжээлгэж байгаа нь зохимжгүй.

    Зүгээр л нэг өдөр босоогүй амьдрал
    Зүдэрч босгосон амьдрал юм байна.

    Ухааруулах хэрэгтэй. ажил хийлгэ. гэрийн авгай болоод сэтгэлгээ нь хүртэл гэрийнхээ хэмжээнээс давахгүй л болов уу даа.

    АМЖИЛТ ХҮСЬЕ

  34. naturally. says:

    ehnereesee iluu mungunduu hairtai ain.uhleel de chi.ene nuhuriig baharhaad bga humuus ijilhen sanaa bodoltoi bh ni todorhoi.ehner chin chamd huuhed turuulj uguhuusuu iluu mungu turuulj uguh yostoi yum bj l de.ehnert chin yamarch medel bdaggui gedeg ni haragdaj bna.ih mungu oldogooroo chi ehneree yu gedeg bol do.harin bi gadaad orond bdag.eej emegtei duu naraasaa yu ch haramladaggui.emegtei hun l bolson hoino edelj hereglej umsuj zuuh durtai bgashd.ene saran gegch oilgoj unshaach.2-laa huduunuus hotod irsen gej bhad.tegeheer saraniihaar bol 2-laa haltar l bndag.

  35. saran says:

    сайн бн уу залуусаа.би лав нохор сайн залуу байна гэж бодож бн.харин тэр эхнэр болох худууний халтар хуухэн даварч бн аа.даварсаар даварсаар давгийн оронд гэдэг уг байдаг ш дээ.аыгуй л бол хэрэгтэй хэрэггүй юманд хиний мунгу урдэг ажилгуй гар бгаа л даа.шал тэнэг юмаа.ядаж бхад би худууний халтаруудад унэн дургуй.суулдээхөтөд бгаа нэг халтар залуу дагаад явах вий дээ залуу мини анхааралтай л бгаарай.

  36. ee says:

    Эхнэртээ гар утас, ээмэг бөгж авч өгөлгүй яадгийн. Тэгээд ажил хийхгүй гэртээ хүүхэд харна гэдэг чинь гадуур явж ажил хийхээс их ажил амжуулдаг юм. Энгээд эрчүүд эхнэр нь ар гэрийг нь авч явж байхад ажил хийдэггүй барьдаггүй гээд солиороод явчихдаг юм. Чамайг төдийгөөс өдий болтол амьдралыг чинь сайжиртал чамтай хамт зүтгэж чиний ар болж явсан жинхэн сайхан монгол бүсгүй байна. Чи яасан бариар нарийн амьтан бэ. Нэг машинаа солий гэсний төлөө зохиод авмаар санагдаад байхдаа яадгийн. Машинаа солиод та хоёр л хамтдаа хэрэглэнэ ш дээ. Ямар танай эхнэр ганцаараа тэр машинийг унаж давхих гээд байгаа биш. Эхнэр авсан бол тэжээж сур за. Хэрэв тийм зардал гардаггүй гэрийн зарц хүсэж байсан бол одоо найд айлын охинд гар хүрэхээсээ өмнө гэр лүү явуул:.

  37. help says:

    Баруун аймгийнхан ийм ш дээ балай хүн муутай өмхий санаатай ногоорсон пизда минь. чи өөрөө гэртээ суугаад хүүхдээ хараад үз л дээ. Утас ээмэг ч гэх шиг авч өгөхгүй яадийн чи хүний үрийг зовоож байгаа байж. бүр дургүй хүрчлээ

  38. Emegtei Borhon says:

    суртэй ум. Сайн хани чини бол аваад л огно биздээ. Манай нохор миний уу хэрэглэж байгааг эрөөсөө мэддэггүй шуу хэхэ. Чи бас эм хошуутай сайн гар байх ни бас.

  39. teneg says:

    увсынхан ч иймэрхүү л хүмүүс байдаг юм даа. их юм харамлаж дээ хэнээс харамлаад уур нь хүрээд зодмоор санагдаад байгаагаа бодмоор юм даа өөрийнхээ эхнэр хүүхдийнхээ эхээс шүү. тийм үрэлгэн л юм бол өдийд та 2 эхэлсэн байрандаа л байгаа. утас солихоо хүртэл чамаас гуйдаг, чи ч новш юмдаа чамайг даварсан гэмээр байна. залуудаа эдэлж хэрэглэхгүй бол хэзээ хэрэглэх юм,наад хармаласан чинь хар нохойн замаар орно доо.

  40. emegtei says:

    Ямар машиныг солих гээд байгаан?
    За ер нь тэгээд аваад өгөх чадал байвал аваад өгчихгүй юүдээ

  41. Easy says:

    Яах гээд гэрт нь суулгаад байдаг юм бэ дээ? Эсвэл чи тийм их хартай нөхөр үү? Нэг хүүхэд хөлсөлж аваад л хоёр хүүхдээ харуул л даа… Эхнэрээрээ ажил хийлгэ. Мөнгийг яаж зовж олдогоо харуул, мэдрүүл.

  42. enkhriimaa says:

    Юм бүхэн 2 талтай байдаг шүү дээ. Мэдээж эхнэрээ та юу ч хийхгүй гэрт суудаг гэж бодож болохгүй. Учир нь харахад зүгээр суугаад байдаг мэт боловч ар гэрийн ажлыг зохицуулна гэдэг үнэхээр их стресстэй ажил. Нөгөөтэйгүүр, ар гэрийнхээ амьдралыг өнгөлөг, өөдтэй байлгах гол ажлыг нь та нугалж байгаа болохоор эхнэр тань таныг ойлгох л ёстой. Харин та хоёр энэ сэдвээр ярилцаж байгаагүй учраас хэн нь юу бодож явааг яаж мэдэх вэ. Тиймээс ярилцаад үзээрэй. Хүссэнийг нь авч өгөөд байхаар эхнэр чинь таныг болж байгаа юм байна л гэж ойлгоно шүү дээ. Өөрийнхөө ямар их хөдөлмөрөөр энэ бүх мөнгийг олж байгаагаа эвээр тайлбарлаад, мөнгөө арай хэрэгтэй зүйлд зарцуулцгаая, машин солих нь гарцаагүй тулгамдсан асуудал биш шүү дээ гэж хэлээд үз. Хүүхдийн чинь эх, эхнэр хүн ойлгохгүй байна гэж байхгүй дээ.

  43. Altka says:

    Жагаад хоэ та 2 хуухдээ хараад одор шоногуй гэртээ гэрийн ажил хийж сууж узсэн юму? Энэ чин унэхээр хэтсүү тэр тусмаа гадуур гарахгуй бх юм бол. Мэдээж хуухдууддээ хайртай болоод л одийг хуртэл хумуужуулж бга биздэ. Оороо амидралийг ойлгох болоогуй бнда. Харин энэ асуултийн эзэнд та их азтай хун юм бнда. Хэдийгээр таний эхнэр оороо монго олдоггуй ч гэсэн гэрийн эзэгтэй гэдэг чин монгийг яж зохитсуулж урэхээ мэддэг юмаа. Та тийм ашигтай ажиллаж бга бол нэг ганган машин аүаад огоход яхаүдэ тэ. За ажлийн ондор амжилт хусиэ.Jagaad hoe ta 2 huuhdee haraad odor shonogui gertee geriin ajil hiij suuj uzsen yumu? Ene chin uneheer hetsuu ter tusmaa gaduur garahgui bh yum bol. Medeej huuhduuddee hairtai bolood l odiig hurtel humuujuulj bga bizde. Ooroo amidraliig oilgoh boloogui bnda. Harin ene asuultiin ezend ta ih aztai hun yum bnda. Hediigeer tanii ehner ooroo mongo oldoggui ch gesen geriin ezegtei gedeg chin mongiig yaj zohitsuulj urehee meddeg yumaa. Ta tiim ashigtai ajillaj bga bol neg gangan mashin awaad ogohod yahawde te. Za ajliin ondor amjilt husie.

  44. ReaL says:

    medqu ene nuhriin bichsen nileen davstai bh shig bnaa. anhnaas ni avch ugsuur bgaad muu zan surgachihaad odoo yaah ve gedeg chini yu gesen ug uu? yum bichej bga bol unenee bicheh shig saihan yum bhgui sh de

  45. 77 says:

    сайн бна уу? юуны өмнө чамд бага юуманд итгэмжтэй бж амжилтанд хүрсэнд баяр хүргэе
    1. чиний үүрэг бол эхнэр хүүхдээ тэжээх харин эхнэрин чин үүрэг хүүхдээ өсгөх хүүхэд өсгөнө гдг тиймч амар биш чи эхнэртээ баярлах хэрэгтэй тэр бхгүй бсан бол яахуу?
    2. чи их хөдөлмөрлөж одоогийн амжилтандаа хвсэн болохоор эхнэр чин ойлгохгви бгаа юм шиг санагдаж магадгүй эхнэрийгээ ажилд оруулж мөнгөний үнэ тсэнийг мэдрүүлж болох юм

  46. Joe says:

    Chi uuruu yadaj 7 honog tasraltgui gertee baij huuhduudee harj geree tseverleed hooloo hiij huvtsasaa ugaaj hool hunsee tsugluulaad baigaad uz dee. Daraa ni ehneree muulah geed uz

  47. saran says:

    Хуний хэрэгтсээ шуу дээ одоо, наад мэтийн зуйлууд чини чи экхнэр хухэдгүйгээ монготэй байгаад жмар сайхан амидрал байдийн. Наад хун чини чиний 2ийн 2 хуухдуудийг хараад байж байхад ажилгуй гэртээ суудаг гэх жм , тэр дээр хуний хэлсэнчлэн асрагч аваад толбор толоод узэхгүй жу хэр зардал гарах ни вэ бас тэр хуний хуухдуудэд чини гаргаж байгаа сэтгэл ээжээс ни давж гарахнуу гээд нэлээд жмби шуу хо, харин ч чиний экхнэр жун дуулгавартай жм гэртээ суугаад байдаг би 3 хуу осгосон хэстүү ажил шуу .харин зарим тохиолдолд тоотсоо жмаа дандаа тсуг хийж толовлож бай тэгүүл хэн хэндээ ойлгомжтой байдаг жм
    .сардаа заавал монго далд хийж хадгалах гэх мэтээр зуршил болгочихоо миний дуу , тэгээд суруул хуухдууд чини хуртэл чамайг ойлгоно.Тэрнээс экхнэрээ муугаар бодоод жу ч биутэхэгүй танайхан бол муулана ногоо тал чини чамайг харамч гэнэ тэгэхлээр та 2ийин л зохитсуулах асуудал наадах чини.

  48. 1111111 says:

    тийм хуухнийг хаячээ! монголчууд зарим ни мунгуний унэ цэнийг мэдэдгүй хумуус их бдаг ш дээ ,чи унгурсун амдралтайгаа эвлэр ,энэ бол чиний хуби тавилан .

  49. nara says:

    би бодохдоо хэрвээ би гэртээ хүүхдээ хардаг бол энэ зэргийн юмыг манай нөхөр аваад л өгнө. амъдралын л хэрэгцээний зүйл бна.

  50. uyanga says:

    utas mutas chini zugeer l neg hereglee shde. eemeg bugj ehnertee awch ugulgui yahaw dee.beleg bolgood l ugdug zuil shd.uchnuun jil hanilchaad. chinii amidral deeshilhed ter hunii oroltsoo zunduu l bsan bgaa shd.

  51. zochin says:

    гэрийн ажил хүүхэд харах гэртээ байнга суух гээд ямар хэцүү гж бодно чи тийм л мөнгөтэй юм бол аваад өгөөч хүн л юм чин чамтай адил сайхан амьдрахийг хүснэ чи сайн хүн биш миний хувьд юм мэдэхгүй гэнэн хүмүүсд л чи сайн хүн байх чиний хувц хунар хоол унд бүх юмийг чини л хийж байхад зарим ийм тэнэг эрэгтэйчүүд үүргээ мэдэхгүй дандаа солиорч байх юм чамшиг ийм нарийн харамч хүнтэй суугаагүй бол өдийд дуртай юмаа унаад явж бгаа чамаар ингэж гэртээ юуч хийхгүй суудаг гэж хэлүүлэхгүй тэр талаас нь бас бод

  52. bbb says:

    zaluu mini mongoo ch ol mashinaach ab xiij bolox bvgdiig xii daraan neg bodooroi uur chin lab xvrexgvi bxaa

  53. Emu says:

    юу юу гэнэ ээ , ах ухаантай бгаарай даа ! Хани ижил чини л байгаа болохоор ингэж сайхан амидарч бгаа гэж бодож үзсэн үү ! Наад давраад бна авч огч чадахгүй гээд бгаа юмс чини наад захийн хэрэглээ за ! Ийм очүүхэн байж яаж хүнийг хайрладаг бна аа ! Хүссэнийг авч огч чаддаггүй юмаа гэхэд ядаж баярлуулхийг хичээж бгаарай эхнэрээ ! Ёооё оо наад амидарлийг чини босголцож, бас хоёр хүүхдийг чини торүүлж осгож бгаа хүнийг ядаж хүндлээч ухвар мочид залуу мини!

  54. uhaalag baigaarai says:

    эмэгтэй хүн гэдгийг ойлгох чадваргүй эргүү нь дэндсэн эхнэрээ үнэлдэггүй эвгүйтвэл зодож мэдэхээр эрхэндээ хатцан жаал байна даа.

    эхнэрээ ажил хийж орлого олбол нэг ч төгрөг битгий аваарай чи, өөрт нь зориул. үр хүүхэддээ гээд өөрийгөө гаргуунд нь хаясан хойно нь чи өөр хүүхний гоёыг гайхаад илжигтэх цагт чинь бүх юм оройтсон байх болно.

    эхнэр чинь чиний нүд сэтгэлийг баясгаж амьдрахын тулд аз жаргалтай, хүссэнээрээ байж, гоё ганган юм эдэлж хэрэглэж байж наад амьдрал чинь тэгшрэнэ. харамласан хоол чинь хар нохойн замаар орохоос өмнө хайртай ханьдаа зарцуулж сур. чи түүнийг үнэлдэггүй учраас үнэгүй хүүхэн болгож хараад байна, тэгээд болоогүй үнэтэй хүүхэн рүү шүлсээ гоожуулаад, байдгаа барих мөнгөтэй болчуул эрчүүдийн жинхэнэ чанар танигддаг юм даа.

    одоохондоо чи ядуу бөгөөд залуу байгаа болохоор ойлгох болоогүй байна. эхнэр чинь ч гэсэн бодвол орлого олох, зарцуулах талаар бүрэн ойлголт сууж амжаагүй л байгаа нь түүний ч 100% буруу биш. тэгээд ч чамайг тэр хэмжээний юм авч өгөх чадал чансаатай гэж итгэдгийг бодоход чи түүний хувьд одоохондоо үнэ цэнэтэй байна, эргүүлээд чи үнэлж сурахгүй бол их л эвгүй юм үзэх байх даа, эхнэрээ хайрлаж, хүссэнээр нь байлгахыг хичээж амьдраарай. ухаантай хүнийг хайрлаж жаргаахад улам өнгө орон гялалзаж, жаргал нь чамд ирнэ.

    ухаан муутай гэж бодож байгаа бол өөрөө л мэд, яах гэж тэнэг авгай авах шийдвэр гаргасын өөрөө!!!!

  55. Ankhaa says:

    Тэнэг залуу бна даа. Хоорхий эхнэрээсээ ямар их юм харамлаа вэ!!!!! Эхнэр хуний ээж хуний ажлийг чам шиг новш ойлгох чадвар бхгуй л дээ. Харамч балиар амитан бна ш дээ чи чини харин!!!

  56. nandin says:

    За залуу минь, чи ердөө л ийм юмны төлөө цохиод авмаар болж байна гэж үү?
    Эхнэр чинь ажилтай байсан бол өөрөө л авчихна шүүдээ, эхнэрээ ажил хийлгэ, тэгэхээр сарын цалингаараа ээмэг бөгж, хэдэн жилийн цалингаараа машин авах уу, өөрөө мэддэг болчихно, чи өөрөө зохицуулах хэрэгтэй, цохиж энэ тэр бол шал утгагүй,цохилоо гэхэд бүх юм сайн сайхан, санасанаар болохгүй, улам л дордоно, шуналтай байна гээд салбал бүр утгагүй, чи чадалтай юм бол аваад л өг л дөө, бүх эмэгтэйчүүдийн мөрөөдөгийг л мөрөөдсөн байна,

  57. Zuulmaa says:

    иймхэн хусэлийг н биэлүүлж чадахгуй байна гэдэг хэтсүү л юм чамаас тийм ч хэтсүү юм гуйгаагуй л байна .бас ю ч хийдгуй хуухдээ хардаг гэчихжээ. Хийж л байгаан бишуу . тэгвэл асрагч аваад мунгу тулууд хуухдээ харуулаад гэрээ тсэвэрлүүлээч эмэгтэй хуний худулмурийг унэлэх хэрэгтэй тсаг н иржээ гэж бодов.миний хувид

  58. bayar says:

    suurii ni zuv tavisan bol ed mungu oldohoo hureheer uuruu orood l irdeg yum shuu dee, gol ni zovohod hamt baisan haniigaa gomdooj bolohgui dee. hoyoriin hoyor huuhedee hun bolj usgunu ar geriin ajil amjuulna gedeg chine heden haltar tsaas olohoos hestuu ajil shuu dee. gehdee medeej odoo ehneree ajiltai hamt olontoi bolgoh tsag ni boljee. geriin nergui ajild udaan zutgesen yamarch hunii tesver tevcheer aldardag unirhdag tunirhdag yumaa. chadal baigaa yum bol avay geseniig ni avch uguud ajild hurdan oruulsan deer dee. zarim humuusiin heleed baigaa shig ur huuhdiin ireeduin chine batalgaa huraasan heden haltar tsaas bish ta hoyoriin evtei nairtai biy biynee hudetgesen hamtin amidral haluun am bul chine shuu dee. aan tiin ehneriin chine niildeg naizaldag humuust bas ih uchir baidag yum shuu teden dotor ni ataarhuu chutuurhuu horlontoi humuus bas baidag yum saintai nuhurluul sarny gerelee gej hurdan ajild oruulj zuv saihan hamt olon naiz nuhudtei bolgoo.

  59. Цэцэг says:

    Эхнэрийнхээ оронд өөрөө нэг өдөр гэртээ суугаад үзээрэй. Яаж үгээ хэлж, үсээ зулгаах бол. Чиний олж буй амжилтын чинь тал нь эхнэрийн чинь ар гэрээ хариуцаж буйтэй шууд холбоотой шүү. Тиймээс эхнэрийгээ мөнгө олдоггүй, гэртээ суудаг энэ тэр гэж хэлэх хэрэггүй. Үнэхээр мөнгөө дэмий юманд үрэх гээд байгаа мэт санагдвал эхнэртэйгээ ярилцаад үзэхгүй юу. Эхнэр чинь өдий хүртэл чамд итгээд амьдарч байсан хүн ойлгох байлгүй дээ. Ярилцаад үзэхэд чи өөрөө буруу ойлгож явсан ч байж болно шүү дээ.
    Нөгөө талаар одоо хүний хэрэглээ хэт өндөр болж байна шүү дээ. Би ч гэсэн эхнэр хүн, эмэгтэй хүн. Сайхан хувцаслаж, сайхан машин унах дуртай. Тэглээ гээд ар гэрээ хаяад, нөхрөө хүндлэхгүй байсан удаагүй.

    Ар гэрээ сайхан авч явж байгааг нь урамшуулаад машиныг нь шинэчлэхэд буруу нь юу байхав, гэхдээ юманд хэмжээ хязгаар, бидэнд ирээдүй гэж байх ёстой гэдгийг ойлгуул.

  60. huhu says:

    гэртээ ажилгу суудаг ч гэх шиг чи өөрөө гэртээ суугаад 2 хуухдээ хараад уз гэрийн ажил хуухэд харах умарч нэр хундгу мөртлөө хамгийн хэтсүү ажил шуу дээ

  61. . says:

    гэртээ байдаг эхнэрт машин хэрэггүй ээ. тэрийг нь шууд зар. тэгээд яах нь хар. битгий давраад байгаарай гэж хэл.

  62. Emegteichuud iim l baidag. Bolomj ni bval avch ugch l baihgui bol bolohgui dee zaluu min.

  63. neg nutgiin busgui says:

    залуу увсийнх þìóó нэгч гэñэн нутгийн х¿н сайн ÿâàãäýý àæèë õèéëãýý õº

  64. undraa says:

    заза сайхан залуу байна манай нохохр та 2 тэс оор надаа ганц ч юм авж өгж байгаагүй шдээ тгд би өндөр их цалин авдаг гэж онгироод л ийм нөхөртэй болох юмсан

  65. undarmaa says:

    өнөөдөр болж байвал маргааш хамаагүй гэж боддог юм байна ирээдүйд хэрэгтэй гээд мөнгөө хадгалахгүй эхнэр бас ухаангүй байна шүү ажил хийлгээч чи

  66. boloroo says:

    яаж монго олдгийг ойлгуйлаачэ ажил хийлгээ яаж монго олдгийг мэдэхгүй болоод л тэгэж байгаан

  67. Жагаа says:

    Ингээд хэлэхээр хүүхдүүд ямар хамаатай юм бэ, би гоё машинтай болмоор байна гэж хэлж зүрхлэх эх хүн байхгүй

  68. Жагаа says:

    эхнэрийн чинь хувьд өнөө маргааш алт мөнгө зүүж, аятайхан машин унах нь ирээдүйд хоёр хүүхдээ эрдэм номтой хүн болгохоос илүү чухал юм байна л даа. Гэртээ ажилгүй сууж байгаа бүсгүйд уул нь машин унаа огт хэрэггүй санагдана. Эхнэр чинь олон юм шаардаад байвал одоо байгаа машиныг нь зараад бүр машингүй болгочихгүй юу дөө. Тэгээд тэр мөнгийг нь хүүхдүүдийнхээ нэр дээр банкинд урт хугацаатай хадгалчих.

    Эхнэр чинь уурлаад байвал би хүүхдүүддээ байр орон сууц зэрэг үл хөдлөх хөрөнгө авч өгч чадахгүй ч ядаж банкиндаа хэдэнд төгрөгтэй үлдээмээр байна. Чи бид хоёр өөрсдөөсөө илүү хүүхдүүдээ анхаарах хэрэгтэй гээд амыг нь таглачих.

  69. uyngaa says:

    ийм нөхөртэй болчих юмсан хөдөлмөрч хэхэ амжилт сайн залуу байна ажил хийлгээ үнэ цэнийг ойлгуул мөнгөний

  70. unshigch emegtei says:

    эхнэр чинь яааж мөнгө олдгыг ойлгоогүй болоод тэгээд байх шиг байна зүгээр ажил хийлгээ хө

  71. Unshigch says:

    ар гэрээ аятайхан аваад яваа гэргийдээ боломжтой бол машиныг ни солиод өгөхөд яахав дэ. Боломжгүй бол учирлаад хэлэхэд өдий хүртэл ханилсан юм чин ойлгох байлгүйдэ. Хамт зовсон юм чин хамт жаргах л хэрэгтэй шүүдэ.

  72. Bilgee says:

    Мөнгөтэй, завтай хүн мөнгө үрэхээс өөр юу хийхэв дээ. Цалин энэ тэр нь бага, өдрийн хагас ч бай хамаагүй, ажил олж хийлгэ.

  73. michid says:

    тийм л хангалуун сайхан амьдарч байгаам бол солиод өгчихөөч дээ, яадгийм, гэртээ суугаад юу ч хийдэггүй л гэх юм, гэрийн ажил хийж, 2 хүүхдийг чинь харж сууна гэдэг бас хэцүү шдээ,. ядаж хүссэн юмыг нь авч өгч сэтгэлийг нь жаахан ч гэсэн сэргээх хэрэгтэй байхаа.

  74. dido says:

    иймэрхүү юм авч өгөхгүй чамайг харин би огт ойлгохгүй бна. чамаас ямар алтны орд аваад өг гэж байгаа биш. байдаг л зүйл нэхсэн бна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.