Би тэвчээд цааш алхах хэрэгтэй юу

Сайн байцгаана уу? Би одоо 20 настай оюутан.Хэтэрхий нуршуу бол уучлаарай!! Би найз залуутайгаа 1р курсдээ танилцаад одоо 2 жил үерхэж байна. Тэр надаас 1 насаар дүү. Анхандаа сайхан л үерхэж байлаа. Тэгээд анх удаа муудалцаад би тэрнээс салхаар шийдээд тэр тухайгаа хэлэхэд би чамд үнэхээр их хайртай чамайг жаргалтай байлгаж чадна гээд салаагүй.Түүнээс хойш намайг хангалттай ихээр хайрлаж би ч түүнд охин биеэ өгч маш ихээр итгэн бүх хүмүүсийн атаархлыг төрүүлсэн сайхан хос байлаа. Гэвч яваандаа бүх зүйл бүтэхгүй болж эхэлсэн. Байнга 7 хоногт бараг 2, 3 удаа хэрэлдэж муудалцана тэгэхдээ бие биендэ адилхан л буулт хийдэг байлаа. Найз залуу маань бас их хартай намайг гадуур явна гэхээр хардаад явуулдаггүй хэрнээ өөрөө нөгөө ангийн охидуудтай нийлээд гадуур явдаг байснаас хэрүүл гардаг болсон. Тэр болгондоо л уучлалт гуйж намайг аргадчихдаг тэгээд нэг их тоолгүй уучилдаг л байсан. Харин үерхээд бараг 5 сар гаруй болж байхад тэрний янз бүрийн юмны password  бүгд хуучин сайн охиныx нь нэрээр байдаг байлаа. Би ч уурлаад солиулжил байсан. Тэгсэн нэг өдөр надруу залгаад хуучин үерхэж байгаад гадаад явсан охин нь эргэж ирээд түүнд хайртай гэсэн би тэрнийг гомдоож болохгүй нтр гэсэн сонин юм ярисан. Би ч яахав уйлаад өөртөө үлдээсэн л дээ. Тэрнээс хойш бүх л юм нэг сонин болж бараг би л уйлж майлж буцаад эвлэрдэг болсон.

Зөндөө л удаа салая гэж бодож байсан ч салах үед тэр хайртай гээд буцаад намайг гуйна тэгээд би өөрөө хайртай болхоороо уучилна. Ингэж явсаар өчнөөн хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд тэр намайг маш олон удаа харааж, алгадаж, тэр ч бүү хэл бага зэрэг зодож байсан. Тэгснийхээ дараа аймар гэмшсэн царай гаргаал уучлалт гуйдаг. Би уучлаад л байдаг. Тэгсэн миний төрсөн өдрөөр найзуудын минь өмнө надтай үерхэхээсээ өмнө өөр охинтой үерхэх гэж байсан. Намайг бараг тохиолдоод л үерхсэн ухааны юм яриад тэгсэн мөтлөө надад л ганцхан хайртай гэдиймдаа. Тэрнээс хойш бас л уучилсан хэрэлдсэн уучилсан хэрэлдсэн гээл ийм байдал үргэлжилсээр л байлаа. Сүүлдээ би хардуулсаар байгаад хартай хүн өөрөө ноотой гэдэг шиг бас хардаж Худлаа яриад л хуураад байгаам шиг санагдаж эхэлсэн. Тэгэхэд сая бас л өмнө нь ямар холбоотой байсан юм мэдэхгүй нэг охины тухай яриа гарч эхэллээ. Тэгсэн хэрнээ би тэр охиныг хэзээ ч бодож байгаагүй ганцхан чамдаа л хайртай гэх юм.

Үнэхээр надад хайртай л байх лдаа. Гэхдээ би хүндлүүлэхийг хүсээд байх шиг. Ирээдүйд надтай хамт амьдрана чи л надад хэрэгтэй гээд хэлдэгч хэрэлдэж байхдаа гаргадаг зангуудыг нь бодхоор энэ үгнүүдэд итгэхээ болижээ. Гэвч хайртай… Нүдээ аниад тэвчээд цааш алхах хэрэгтэй юу эсвэл оройтоогүй дээр нь дуусгах уу?

34 Comments

  1. hosoo says:

    эгчээ битий сэтгэлээр унаа.танид тэр залуугаас өөр тарайлаг сайxан сэтгэлтэй залуу олдноо.зугээр сал эгчээ. тийм аймар бxда ядийн оxин хунийг зодоод аймар залуу вэ? танид хэлхэд зугээр л сал эгчээ

  2. khosoo says:

    эгчээ битий сэтгэлээр унаа.танид тэр залуугаас хуурхун сайxан сэтгэлтэй залуу олдноо.зугээр сал эгчээ. тийм аймар бxда ядийн оxин хунийг зодоод аймар залуу вэ? танид хэлхэд зугээр л эгчээ

  3. baastai bulhan :D kkk says:

    чи сэтгэл унаж ях гээв ээ?
    тэр хун чинэ удахгуй чамаас салахийг бодно тиймээс чи эрт салсан ни дээр гэж бодож бна монголд сайхан зулуус зөндөөш дээ

  4. 23tai zaluu says:

    Бүсгүй минь чамайг сайн ойлгож байна. чи тэрнийг уучилсаар байгаад тэрний хувьд чиний уучлал үнэгүйдсэн байна. чи хангалттай зовлоо шүү дээ. одоо тэрний ээлж болчихоод байна. Чи тэрнийг зовоо. хаяал яв чамайг хаанаас ч олж ирээд яаж ч уучлал гуйсан битгий уучил. Чамд гар хүрснийг нь сануул. Битгий нүүр өг. Ингээд удаан хугацааг өнгөрөө. Удаан хугацаа гээд хэлэхээр бүсгүйчүүл та нар минь 7хон хоногтой андуураад байдаг шүү. би 1,2 сарын тухай ярьж байгаа шүү. энэ хугацаанд залуу чинь 2,3 ирж байгаад болчихвол тэр чамаар зүгээр л зугаацаж байж гэж ойлгоход бараг болно. Одоо тэрнийг шууд март. Өөр чамайг хайрлаж чадах, чамд үнэн ч байж чадах олон залуус бий шүү бүсгүй минь бүү шанал. харин нэлээн хэд ирж байгаад чимээ тасарвал чи тэрний амьдралын ханиа олох сонголтон дунд том байр суурьтай байж гэж ойлгоод дахиад жоохон харзана. харин одоо болтол тэр ирээстэй, залгаастай, бичээстэй байгаа бол чи тэрэнд дахиад нэг боломж олгоод үзэх хэрэгтэй. яагаад гэвэл чи тэрэндээ хайртай шүү дээ. Болзол тавиад уучлаад үзээ. Энэ удаа тэр үнэхээр гэмшсэн байхаа.

  5. smile puje says:

    zugeerl hay aytaihan zaluus zondool bnashdee tm bz de

  6. BbL says:

    Ийм явдал яг надад тохиолдож байгаагүйч. Би сайн мэднэ надад ийм найзууд зөндөө л байна хайртай тэгсэн мөртлөө халамжилж чадахгүй. Хартай өөрөө явдалтай гээд л. Бас зоддог яг л танай найз залуу шиг тийм. Шулуухан хэлэхэд салсан нь дээрдээ

  7. man says:

    huue, chinii naiz zaluu gej neg yum yamar davartsan bovka ve, yun iluu dutuu ohid huuhen be, chi ch gej chi, yun boginohon uhaantai yum be dee.
    Ta 2 suuval ur huuhed chini zovno shuu.
    Erthen salj uz. bur unshsandaa uur hurchihlee

  8. zoy says:

    ene deer bga hunii helsen zuv shu zaluu hun bjiij gants zaluug harij amidrana gj yu bhav chi ymar huuhed ene tertei bolson bish hairtai gj hun bolgon l amniihaa zorgoor heldeg vneher hairtai bol gargaj baigaa zan aash n arai l bishee tiimees zuger l salj vz 2 jil gdeg ihde ch bish bagadaa ch bish hun bolgon l iim zamiig tuuldag emegtei hun hamgiin turund uuriiguu l bodoj amidrah ystoishde bas mash zuv songolt hiih ystoi

  9. helii says:

    1. Chi ih zaluu bna. Dunguj 20!!!
    2. Gar hurnee gedeg baij bolohgui hereg. Odoo ch bai, ireeduid ch bai, gerlesen ch bai, gerleegui ch bai. Gar hurne gedeg uuchlashgui. Chi harin uuchlaad ingeed yvaad bval deer hunii helsneer udahgui chamaig MISHOK bolgoh yum bna.
    3. Uuriinhuu ireeduig bod. Ene bol chinii amidral. Uur shan shan zaluuchuud zunduu l bna shuu dee.
    4. Yasan huuhemseg novsh ve!!! Durtai bsan, uyerhej bsan ohin ch geg shig yugaa hutsaad mangartaad bgaan.
    2 jil bolson yum bol salahad hetsuu l bh bh. gehdee Ireeduin uuriin 20 jilee bodood sal sal.

  10. behee says:

    муу бааснууд баасаа арилгаж чадахгуй байж хайр дурлал гээд юм бичээд бдаг болчижээ. хичээл номондоо энэ их анхаарлаа тавина биз дээ.

  11. heiko says:

    uulan hair gdg chini durgui hurgeel haihaar duuschihdag yum bnle chi yg tegj bh shig bnle
    ghdee udaan hamt bsn bolhoor joohon dastsan teedl genet salchii gheer hetsuu sanagdaj bga bh chinii bichsenees harhad naad boy chin chamaig haralhaa bolichjee heruul margaan bol hair durlaliin tugsgul bish harin ul toomsorloh yvdal bol hair durlaliin tugsgul shu zodno gdg chini araar tavin todorhoi shu dee ul toomsorloj bn gsn ug tiim bolhoos salsan dr gj bodoj bn

  12. Erdenechimeg says:

    Миний дүү одоохондоо хичээлээ хий наад залуугаа зугэр л зөнд ни орхичих цаг хугацааны эрхээр тар ни танигдана

  13. SKu says:

    20 нас гэхээр хаашаа юм үерхэж болдоггүй нас юмуу. Эсвэл та нар тийм хүн тоох эцэсгүй хүмүүс явсиймуу? Та нарыг 20 насандаа хичээлийг нэгдүгээрт тавиад явж байсан гэвэл шаа л гэж хэлнэ. Яахавдэ залуу хүн асуудлаа асуугаа л биз хэлээл өгөөч. Захидлын эзэнд гэж хэлэхэд чи салсан нь дээр. Уг нь зүгээр муудалцаад байдаг байсан бол бас яаая гэхэв. Угаасаа 2 ондоо хүн цуг байгаа юм чинь яг адилхан үзэл бодолтой байна гэж байхгүйшдээ. Чамд одоо гар хүрч байгаа бол больсон нь дээр л дээ. Гэхдээ чамд гэнэт салахаар хэцүү байх учраас алхам алхамаар холдвол ямар вэ? Өөртөө аль болох ашигтайгаар л юмыг эргүүлж сурах хэрэгтэй.

  14. converse43 says:

    салсан дээр дабартсан батцаан бэ ядаг өдий багаасаа хүүхэд зоддог жинхэн араатан бнда

  15. aruika says:

    иш сэx бомб хэлж байгаагаас биш унэн уг хаххаха балайр ягаан боовтой юм

  16. dj says:

    эртхэн салсан н дээр шүү надад бас ийм зүал тохиолдож байсан. салсан н хамгийн зув шийдвэр

  17. Sex.Bomb says:

    Ireedyid Naadah chn chamaig zovoon doo.

  18. ,,,,,,, says:

    zvgeer l naad bandia……….tsaishaa zail geed l hel suugaachgvi bj gar hvrne gj yu bdiin be ain chi iim hvntei uchirsan yumchini enenees ch ilvvtein uchirna za…..

  19. altmaa says:

    Өөрийгөө хайрлааохин мини.Хар залуугаараа ингэж стрэсстэй амидарч явах ни эрт хөгшрүүлж,өөдрөг үзэгүй,хиймори сүлдгүй нэгэн болгож хувиргана чамайг.
    Хэн нэгэнтэй дарамттай амидархаас холдоод явчихсан ни дээр.Дараа эргэж хараад өөртөө баярлах болно.

  20. Nowsh says:

    2лаа танилцая. би наад залуугаас чин илуу байж чаднаа

  21. brabus says:

    чанд үнэхээр сайхан зөвөлгөө өгмөөр л байна даанч залхуу хүрээд байна өөрөө бодоод олчих за mr.mercedes-benz

  22. Эсүй says:

    Дүү минь ээ 20 нас?
    Юун залууд зодуулж явах вэ? Үерхээд дурлаад хайрлаад явж болно гэтэл ийм залуухан сайхан насан дээрээ яваж байж үеийн залуус тэнгэрт гараад хаданд авирсан юм шиг ийм муу залуугын юунд нь болдог юм Удахгүй жирэмсэн болгочоод хаяад явах өөдгүй арчаагүй залуу байна Дүү минь эцэг эх чинь чамайг сургууль соёлд сургах гэж мөнгө төгрөгийг хуруу хумсаа хугалан байж олсноо өгч байгаа даа гэтэл Чи миниь энд нэг залууд хараалгаад зодуулаад гээд яриад сууж байдаг Ээж ааваа хайрлаад ирээдүйгээ бодоод хичээл номондоо анхааралаа хандуул
    Наад залуу чинь удахгүй янв бүрийн бэлгийн замын халдварт өвчин аваад ирэхвий дээ Ухамсартай залуучууд наснаас хамаархгүй эмэгтэй хүнийг хайрлаж хүндэлдэг юм Гар хүрдэг нөхдүүд сэтгэцийн юмтай шүү дээ Ямар сайндаа ухамсартай уян сэтгэлтэй Монгол эр хүн ээжээс төрчөөд эмэгтэй хүн рүү гар дайлах юм бод

  23. Zahidliin ezen says:

    баярлалаа та нарт!!!

  24. Hongoroo says:

    Миний бодлоор наад залуу чинь чамд тийм ч хайртай биш байхаа. Чи зүгээр л түүний хажууд байхад маш сайн хань,найз эмэгтэй магадгүй чамд их дасаад хамт байхдаа өөрийнхөөрөө байж чаддаг. Дотроо бол тэр өмнөх зууралдаад байгаа охидууд нь нааштай бол тэд нарыгаа л илүү гэх байх. Хамгийн гол нь чамд гар хүрнэ гэдэг хүлээн зөвшөөрөхөд хэцүү л юм байна.
    Нас чинь залуу байна юундаа тэгэж хэн нэгний (чамд хангалттай хайртай биш хүний) хараанд орох гэж яардаг юм бэ. цаана нь чамайг илүү сайхан ирээдүй илүү сайхан залуу хүлээж байгаа ч юм билүү. Яарах хэрэггүй дээ дүү минь. Нэг сайхан дурсамжтай л үлдэнэ биз.

  25. hm says:

    энэ зарим хүмүүс нэг л их жоохон юм байж хичээлээ хий л гэх юм. өөрсдөө 20-тойдоо хичээл л хийдэг бсан гэж итгэхээс… би лав 6-7-р ангидаа дурлацан л гүйж явсан даг.

  26. Боогий says:

    Энэ хүмүүсийн бичиж байгаа зөв л дөө. Гэхдээ мань охин ойлгохгүй байхаа. Би лав 20 дөнгөж гарантайдаа бас л өөрийгөө бүх юмыг бодож тунгааж өөрөө дандаа зөв шийдвэр гаргачих ухаантай гэж боддог байлаа ээж аав эгчийн хэлээд байгаа зүйл шал тэнэг санагддаг байлаа. 20 нас бол ёстой юм юм эхлэхэд арай л эрт нас. Яг тухайн үед бол оройтож байгаа юм шиг санагдаад байж магад. Тэр бол худлаа. Тиймээс сайн бодохгүй юу доо. Чамд алдах юм байхгүй. Харин чи ирээдүйгээ алдаж байж магад юм.

  27. khongorkhon says:

    салаа хөө залуухан байна ш дээ. тэгээд сурч байгаа мэргэжилдээ анхаарлаа хандуулж сайн сур, юун багаасаа хүнд алгадуулж, зодуулахгаад хүсээд байгаа юм. яваандаа наад залуу чинь чамайг хүн гэж тоохгүй, хүүхнүүдтэй явалдаж хэрэлдхээрээ чамайг үхэхээс наагуур болгож зодно. тийм болохоор одоо ингээд дуусга наад харьцаагаа. ирээдүйд чамд өөр зөндөө залуус гарч ирнэ

  28. Er hun says:

    яандаа охин мини юн хар залуугаасаа уэрхэл амидрал яридаг мониднууд вээ… хичээл номоо унш хий ай одоо насан дээр чини юн залуугийн тухай бодох хичээл номоо бод чамд тэр тухай бодох цаг удахгуй гарнаа

  29. saraa says:

    бол доо охин мини
    эртхэн салсан ы дээр

  30. Цэцэг says:

    Ийм арцалдаад байдаг залуутай өмнөөс нь үзэлцээд л байвал ямар ч үр дүнд хүрэхгүй дээ. Чи өөрөө жаахан уужуу байж, илүү ухаан гаргавал яасым. Битгий тоо, жаахан үнэтэй бай. Тэгвэл чамайг аяндаа хүндэлнэ.

  31. zaluu says:

    yasan mundag setgelin tenheetei ohin de amidra boli gesen husel ermelzeltei sain ohin boltoidog nas chini jaahan umaa er ni zalugasa yanz burin um uzelgui l yahawde odoo ch niigem uur bolson hoino.naad zalugasa erthen bolido songolt arwin shu de amidrald eswel chi tiim hun toohorgui ohin umuu ugui blguide amidral bayan shude erthen deer ni boli do odoo gar hurj bga bol yawandaa ch mishok bolgono do erthen deer ni bolioroi aras chini guiged bwal tag alga bolchih bolq bol gerihende heleed yaaj iij bgad salda hehe

  32. heleed yu gehu says:

    https://www.cekc.mn/family/love/63153

    , ер н эмэгтэй хумуус өөрнаг н гэсэн сайхан залууг тоохгуй мөртлөө өөр олон хуухэнтэй явдаг залууг сонирхдог тэнэг хумус шуу.
    тэдний нэг л байна,

  33. angela says:

    Хүүеээ суугаачгүй байж юун алгадах зодох вэ? Тийм юм байж болохгүй шүү дээ. Миний бодлоор эртхэн салсан нь дээр байхдаа. Ийм эрт зодолдож араараа тавилцаж байгаа хүмүүс… ирээдүйгүй харагдаж байна даа. Би нөхөртөйгөө 8 жил хамт байна. надад хүрэх нь байтугай харааж ч байгаагүй юм байна.

  34. Хүүхэд ээ хичээлээ хий says:

    Хүүе охион, хичээл номоо хий айн….

    Юун хайр дурлал хэрүүл шуугиан бэ?
    Хийх юм чинь урд чинь байхад өөр хүн амьтантай холбогдож проблем цуглуулах хэрэг байна уу?

    Монголоороо сэтгэ айн, юун хайр дурлал вэээ…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.