Насны зөрүү ямар нөлөөтэй вэ?

Бусад Азийн улсыг бодвол монголчууд эхнэр нөхрөөсөө гурван насаар ах байхыг харин ч сайн гэж үздэг. Гурван насны зөрүү бол үнэндээ төдийлөн мэдэгдэхгүй. Гэвч энэ ялимгүй зөрүү ихсээд ирэхээр нийгэм хүлээн авах сэтгэлзүйн бэлтгэлгүй болчихдог. Эсрэгээр нөхөр нь 10, 20, 25… насаар ах байвал хэвийн тохитой гэр бүлд тооцогддог. Иймд эхнэр нь нэлээд хэдэн насаар “5, 7,10″  эгч гэр бүлд энэ зөрүү ямар их дарамт болдог нь тодорхой. Асуудал нь хайр сэтгэлдээ бус нийгмийн хандлага, сэтгэлзүйгээс шалтгаалдаг байна.

  • Уламжлалт нийгмийн сэтгэл зүй “хөгшин” эхнэрийг буруутгадаггүй ч (нүдэн дээр) зайгаа барих, үл тоомсорлох хандлагатай. Нөхрийн найзууд эмэгтэйтэй төдийлөн харьцдаггүй. Тэдний яриа, үзэл бодол таарахгүй байх нь цөөнгүй. Жишээ нь нөхөр нь найз нөхөдтэйгээ 10-н жилд байсан явдлаа хөгжин дурсахад эхнэр энэ үед бараг их сургуулиа төгсөөд ажил хийж байсан гэх мэт.
  • Эмэгтэй хөгшин харагдах вий гэж байнгын стресст автдаг. Нэг талаар өөрийгөө тордож арчилж байгаа нь сайн хэрэг нөгөө талаар энэ зөвхөн тодорхой зорилготой байдаг тул баяр баясгалан авчирдаггүй.
  • Хэрэв ямар нэгэн шалтгаанаар хүүхэд төрүүлэх чадваргүй, боломжгүй бол асуудал бүр хүндэрнэ. Гэх мэтчилэн сэтгэлзүйн дарамт эхнэрт төдийгүй нөхөрт нөлөөлж гэр бүл салахад нөлөөлдөг. Судалгаагаар эхнэр нь ах гэр бүлд харьцангуй олон салалт байдаг аж.
  • Амьдралын туршлага илүүтэй, жижиг сажиг зүйлийн хойноос хөөцөлдөж, хэрүүл шуугиан тарьдаггүй, халамжтай, нөхрөө ойлгодог зэрэг олон давуу тал ахимаг эхнэрт бий. Гэхдээ энэ бүхнээс илүүтэй нийгмийн хандлага, сэтгэлгээ хүнд тусдаг байна.
  • Түүний аж ахуйн чадварыг шүүмжлэх. Хичээнгүйлэн хийсэн хоолыг нь шүүмжлэх, өө сэв хайхад ямар ч тогтуун зантай эмэгтэй уурлаж бухимддаг. Аж ахуй эрхэлнэ гэдэг чимхлүүр, хүнд хөдөлмөр юм шүү. Тиймээс тоглоом шоглоомоор ч гэсэн эзэгтэйн чадвар, ажилсаг эсэхийг нь шүүх, гоочлох ноцтой алдаа бүү гаргаарай. Эмэгтэй үүнийг тань уучлахгүй.
  • Эмэгтэй хүний хайртай зүйлийг нь үл хүндэтгэсэн байдал гаргах. Ер нь юу ч байж болно. Төрсөн өдрөөр нь дурсгасан цэцгийн сав, гоёмсог хайрцаг зэрэг өчүүхэн гэмээр зүйлс эмэгтэй хүний хувьд нандин дурсгалтай эд зүйл байж болно. Үүнийг нь хаях, хагалах гэх мэтчилэн үл ойшоосон байдал бүү гаргаарай. Эмэгтэй хүн үүнийг доромжилсонтой адил үзнэ.
  • Хувийн ариун цэврийг үл тоомсорлох. Эмэгтэй хүний уур цухлыг хамгийн их хүргэдэг зүйл  хиртэй оймс, цамцаа хаана ч хамаагүй шидлэх, усанд хэлүүлж байж орох, ариун цэврийг эрхэмлэдэггүй эр хүн эмэгтэй хүний уур жигшлийг төрүүлдэг болохыг санаарай.

13 Comments

  1. баагий says:

    би өөрөөсөө 45 дүү хүнтэй болж л байнагэхгүй юу ккккккккккккккккккк

  2. Мира says:

    Салалтыг 100% гэж үзвэл ийм насны зөрүүтэй хосынх бараг бхгүйтэй адил ш дээ.Харин ч бат бөх гэр бүл болдог гэж уншсан юм бна.

  3. Мира says:

    Үеийнхээ хүүхнүдээс аваагүй таашаал, хайр халамжийг эгч эхнэрээсээ авсан залуу хайранд нь умбаад, хариу хайрлаад бүр хөөрхөн хүүхэдтэй болсон хос байдгийг мэднэ. Эхнэрээсээ 10 дүү нөхөр нь эхнэр, хүүхдэдээ анхаарал тавиад сайхан амьдарч бгааг эхэндээ ойлгодоггүй бсан ах дүүс, найз нөхөд, танил талууд нь одоо хүндэтгэлтэй харьцдаг болсон гэнэ лээ. Мэдээж эхэн үедээ хүмүүс ойлгохгүй хэцүү бсан бол бүгд ард үлдсэн болохоор хүмүүсийн хэл ам, гайхшралыг үл тоогоод зөвхөн өөрсдөө л жаргалтай бвал боллоо гээд тоохгүй бдаг нь амар бдаг гэсэн.

  4. egchmed bvsgvi says:

    би оороосооо 10 дүү залуутай xамт амьдраад 4 жил болж байна тэр урд нь оороосоо дүү xүүxэнтэй амидарч байгаад салсан найз залуу маань иx сайн богоод сайxан залуу иx уxаантай ямарч эмэгтэй алдаж болмооргүй сайxан эр xүн одооxондоо бид 2г xүмүүс 10насаар зороотэй гэж мэдэxгүй чацуу гэж ойлгодог ойр дотны xүмүүс маань намайг сайн ноxортэй азтай гэдэг гэвч би ирээдүйдээ санаа зовж байна жил ирэx тусам би xогширч тэр маань намайг голоx вий гэж… тэр надад үргэлж xайртай гэж xэлдэг намайг xүүxэд шиг эрxлүүлдэг бид xамтдаа ажиллаж юугаарч дутаxгүй сайxан амьдарч байна би бас xүүxэдтэй тэр 2 xоорондоо иx сайн тэр xүүг маань миний xүү гэж дууддаг энэнд би иx баярладаг одоо бид xүүxэдтэй болоx талаар толовлож байгаа бид 2 насныxаа зороог бүx xүмүүсээс нуудаг оорсдоо ч бараг насны зорүүгээ мартсан юм шиг байдаг миний энэ амьдрал энэ чигээрээ сайxан байx боловуу яаx бол гэдэгт би иx санаа зовж байна

  5. Jiriin busgui-d says:

    Chamaig yu gej nuuren deer chini puu paa geed baihav dee, dalduuraa yu gej baigaag, zuruud ungursun humuus yu gej baigaag chi yaj ch medeh bilee. Yahav zurh setgelee l chagnadag sain hun chamd azaar taarsan baihiig uguisgehgui ch 7 nas bol chi yaj ch hamaagui gej zutgeed yalgardag l bhgui yu. Chi nuhriinhuu naizuudtai 10jiliinhee onigoog yarilaa gehed ter chini ungursun zuunii yum, henii ch ineediig hurgeh yum bhgui, chamdaa l ineedtei sanagdah jisheetei. Gehdee yahav dee chi uuruu l setgel hangaluun bdg bol ene bol chinii l amidral. Chi 47toi barag 50 hureh geed emeegeeree duuduulj baihad chinii nuhur 40tei, teriig hen ch uvuu gej duudahgui, id er hunii gaylalzdag nasan deeree yavj baina, ter uyed l barag jinhene amidral, tanai nuhriin unen nuur tsaria haragdana. Gehdee tanai nuhur chamaig dagaad hugshirsun setgelgeetei, bie-ee haihardaggui guzeendee daragdsan negen bol ch beg ih asuudal bish ee. Bi bol em hun nuhruusuu deed tal ni 4 nasaar ah baihad l hangalttai iluu dutuu asuudalgui baij bolhoor sanagddag, gehdee ene bol bas l zuvhun minii l bodol. AMJILT!

  6. hulan says:

    minii nuhur nadaas 3 сар ах

  7. jiriin busgui says:

    Ямар их дарамт болдог нь тодорхой гэснийг уншаад юм бичмээр санагдлаа. Амьдрал онолоос арай л өөр шүү дээ. Би нөхрөөсөө 7 насаар эгч. Нийгэм намайг одоогоор дарамтлаагүй л байна. Анх суухад насны зөрүүг хүмүүс ярилцдаг л юм шиг байна лээ. Бидэнд хамаагүй байсан болохоор тоогоогүй л дээ. Нийгмийн хандлага сэтгэл зүй биднээс зайгаа барих байтугай бид хоёрыг хөтлөлцөөд явж байхад ч ялгааг нь мэддэггүй шүү дээ. Тиймээс цэг бүрт хариулмаар санагдлаа. Өөрийн амьдралын туршлагаас дүгнэлт өгье гэх үү дээ.
    * Миний нөхрийн найзууд намайг хүндэлж үнэлдэг. Бие биенээ тусалж дэмжин найзалдаг бараг 6-7 гэр бүл байна. Дандаа л нөхрийн найзууд. Бүгд бид 2-ыг мэддэг ч хэн ч тэр тухай пүү паа болж байсныг мэдэхгүй юм.
    * Надад нөхрөөсөө хөгшин харагдах вий гэсэн стресс байхгүй. Мэдээж эмэгтэй хүний хувьд өөртөө хайртай байлгүй яахав. Гэвч үүнд нөхөртэйгээ чацуу харагдах зорилго байхгүй болохоор баяр баясгалан байдаг юм шүү.
    * Бид хөөрхөн хүүтэй, Охинтой болох төлөвлөгөөтэй. Салах тухай ямар ч бодол байхгүй.
    * Амьдралын туршлагын хувьд нөхөр маань намайг гадаадад сурах хугацаанд илүү туршлагатай болсон байсан. Хүний газраас би туршлагагүй ирсээн.
    * Эмэгтэй хүнийг шүүмжлэхэд нас хамаагүй байх гэж санагдаж байна.
    * За бусад нь ч гэсэн нас биш хоёр хүний харьцаатай хамаатай юм байна.
    Тэгэхээр мэдээж эрэгтэй нь ахмад байвал гэр бүлээ авч явахад илүү дээр байна гэдэг ч залуу зоримог, дайчин ажилсаг хичээнгүй дүү залуу гэр бүлээ хэнээс ч дутахгүй аваад явчихдаг л юм шүү. Дүү хүнтэй суулаа гээд хэцүү байна гэж байхгүй. Ах хүнтэй суугаад зовж байгаа эмэгтэй олон бий шүү дээ. Тэгэхээр хүнээсээ л шалтгаална. Хүн нь зөв хүн байвал нас хамаагүй дээ.

  8. Bilegee says:

    жоохон банди нар огтхон ч сонирхол татахгүй гэхдээ бацаантай суусан бүсгүйчүүд бдаг чухам хэцүү л байдаг бололтой санагдсан. хүн хүн адилгүй байх л даа.

  9. hhhh says:

    хайртай л бол нас ымар хамаа бна тэгээд сэx-н талаар тохирч байбал болно шдээ.Сэx-н талаар тохирохгуй бол хэзээ ч сэтгэл хангалуун байдаггуй ым бна даа

  10. SEX SUDLAACH NIGER says:

    Хайртай бол гэрлэнэ. Хайрлахад нас хамаагүй

  11. tuulmaa says:

    5 nasaar egch emegtei tiim ch hogshin gej bodohgui bna.

  12. bbb says:

    3 насний зөрөөг харш жил гэдэг юм бн лээ ш дээ. энэ андуурсан бололтой

  13. heyhoney says:

    sirdavi50@yahoo.com

    goy sex yarimaar bna orood ir

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.