Хадмууд ойрхон байдаг болохоор жоохон асуудалтай…

Би энэ сайтад орох дуртай. Та бүхэнтэй сэтгэгдэлээ хуваалцаж бусад хүмүүс яаж ханддаг талаар саналыг нь сонсох гэсэн юм. Би одоо 30 настай, нөхөр 3хүүхэдтэйгээ амьдардаг. 2-уулаа амьдралын төлөө зүтгэж сайн сайхан амьдралыг босгож чадсан гэж би хувьдаа боддог. 2-уул тус тусын ажилтай, гэр оронтой, машин тэрэгтэй сайхан л амьдарч байна. 3хүүхэд маань овоо том болоод эхнээсээ гараас гарч л байна. Эхнэр нөхөр л болсон хойно гэр бүлийн хэрүүл маргаан байлгүй л яахав. Тэр болгонд ач холбогдол өгөөд байдаггүй, 2-уулаа ярилцаад буруу зөрүүгээ ойлголцоод явдаг тийм л гэр бүл л дээ. Миний асуух гээд байгаа зүйл гэхээр манай хадмууд ойрхон байдаг болохоор жоохон асуудал гарах гээд байдаг юм. Манай хадмууд уул нь аятайхан хүмүүс л дээ. Тийм ч хөгшин ч биш. Асуудал нь ямар нэг зүйлийг шийдэхдээ заавал ийш тийшээ сүр болж болчихоод өөрсдийнхөөрөө шийдчихсэн байна. Энэ нь ч яахав зан нь юм чинь гээд би нээх тоодоггүй. Хүүхдүүдийнхээ асуудалд оролцохгүй байгаа юмуу гэхээр оролцоод танай эхнэр /нөхөр/ чинь тэгээд байна гээд хүүхдүүддээ сал энэ тэр гэсээр байгаад хүүгээ  хүүхдийг нь бүлтэгнүүлж байгаад эхнэрээс нь салгаж байсан. Тухайн үедээ манай гэр бүлийг анзаардаггүй байсан болохоор нь тоодоггүй байсан чинь өөр оролцох асуудал байхгүй болсон юм байлгүй манай гэр бүлийн асуудалд оролцоод байдаг болчихлоо. Манай нөхрийг өглөөнийхөө цайг ууж байгаа юу, цайндаа яг юу идэж байна энэ тэр гэж асууна. Уул нь нөхөр бид 2 өглөө ажилдаа гарахдаа цай энэ тэрээ уугаад гардаг л даа. Би л нөхрийгөө хааяа юм уухаар нь хэтрүүллээ гэж үглэдэг болохоос бусад тал дээр 2биенээ ойлгоод яваад байдаг юм.

Одоо тэгсэн чинь манай хадам ээж манай нөхрийг орой болгон ажил дээрээс нь авч бай гээд байх юм. Манай нөхөр ажлаа тараад ээжийгээ аваад ирэх гэсээр байтал 9-10болдгийн. Энэ байдал удаан давтагдаад байхаар заримдаа уур хүрээд бухимдаад байхын. Тэгээд хэлэхээр ойлгохгүй ээж минь гээд үг сонсохгүй юмөө.нэг удаа авахуулахгүй байсан чинь хадам ээж утасдаад манай хүү намайг авахгүй байна. Чамаас зөвшөөрөл авахуу гээд байсан. Би бүр гайхаад уурч хүрэх шиг. Эхнэр хүүхдүүдтэй хүн чинь тэр болгон ээж аав гээд байж болохгүй гэдгийг ойлгохгүй байх шиг байгаан. Манай ээж аав ажил хийдэг л дээ. Гэхдээ хүүхдүүдээ ав энэ тэр гэж бөөн юм болоод байдаггүйн. Хүүхдүүддээ төвөг удаад яаахав гэж бодоод тэгдэг байх гэж боддогийн. Манай хадмууд болохоор арай өөр ээж аавыгаа тэгсэнгүй ингэсэнгүй гээд байнга л уцаарлана. Жнь: ээж аавыгаа захаас хүнс авахад нь  машинаар аа хүргээд өгсөнгүй ч гэх юмуу. Өөрсөд дээр нь зочилж ирсэн найз, эсвэл хамаатан саднаа гэрт нь хүргэж өгчихөөд ир гэнэ, Эсвэл ах эгчийнхээ гуйсан юманд яваад өгсөнгүй гээд л. гэрт нь орохоор юм хийж өгсөнгүй гээд бухимдаад л байна. Би уул нь хэрээрээ л ойр зуурынх нь шал шавхайгаас авахуулаад арчаад л хийж өгөөд л байдаг л даа. Дээрээс нь хүүхдүүдээ тэгж сурга ингэж сурга гээд л баахан лекц уншина.

Намайг энэ муу ер нь юу гэдгийн гэж боддог юм боловуу гэж сүүлийн үед бодоод байдаг болчихлоо. Тэрнээс биш бага зэрэг надаас санаа зовмоор юм. Өглөө унтаж байхад хар өглөөгүүр ийшээ ч явмаар байна, тийшээ ч явмаар байна гэнэ, чадахгүйнээ гэж нөхөр маань хариулахаар уурлаад утсаа тавьчихдаг тийм л хүмүүс байна даа. Уул нь ээж аавынхаа гуйсан юманд явалгүй л яаахав. Тэглээ гээд цуг байдаг ч хүмүүс биш. Тусдаа амьдарч байгаа хүүхдээ тэгээд байхаар надад заримдаа төвөгтэй санагдаад уур ч хүрэх шиг. Би эсвэл илүү эмзэгээр хүлээж аваад байдгийн боловуу. Та бүхэн саналаа ирүүлээрэй.

29 Comments

  1. lolipop says:

    эртнээс өөрийгөө ойлгуулахгүи дэ,нэг л аргий ни олохгүи л бна да,тайван замаар дайн хийсэн ни дээрээ,сайхан энээж байгаад л далд утгаар xэлээд бхгүи юу,али эсвэл ээж чинэ ингээд бна гээд л уйлаад бай,уул ни нухур чинэ чамд хайртай бол манай эxнэртэй бэтгий хариц,тайван байлга гэж хэлмээр ийн..,али эсвэл ядаргаанд орсон гээд эмнэлгт хэвтчих,тэгээд нөхөртөө намайг таван бхгүи бол болохгви эстрэсст орсон бна гээл…,манай бэр эгч бол бввр сэргэлэн шд кккк дөнгөж 3н сартай жирэмсэн бж манай ээж гэрт ни 2хоноод явсаний орио ни ухаан алдаж унаад аxийгаа дуудаад аx ни эмнэгт хвргэж өгсөн бараг зулбах дөxсөн бна майна болоод кккккккк….манай ээж бүр айгаад тэднийхээр дахиж орxоо ч болисон,утсаар ч яридаггүи шд..ярих юум бол заавал нэг асуудал болгоно бас л утсаар ярисанаас болж утсаа гудамжинд хүнд булаалгаал хойноос но хөөж байгаад халитарч унаад зулбах гээд гээл кккккк.. бид нар огт харитсдаггүи,тэр ни ч амар бдгийн өөрсдөө л болж байвал болоошдэ..уул ни янз янзийн арга зөндөө л бна дө, өөрөө их сэргэлэн л бх хэрэгтэй

  2. dori says:

    Тэгвэл нөхөртэйгээ ярилцаж байгаад хол нүүж очоод амьдар. Тэгвэл адаглаж нөхрийг чинь дуудах, танай амьдралд оролцох нь багасах болов уу ээ дээ энэ амьдрал хэцүү ч юмаа даа

  3. nandia says:

    aa tiin nuhurtuu bol eej chini inged tged bna geed heleed bsanii hereggui etsciin etsest eejiinhee tal d orno tged suulde naadah chini bur hundreed heruul bno suulde salah sarnihdaa tulna

  4. nandia says:

    yag l manai hadamuudtai adilhan humuus bnaa,Uursduusuu uur huniig hun gej boddoggui uursduu bolhoor eej aaviigaa toosongui orj garsangui yum humand tusalsangui gedeg hernee manaihnii gereer oruuldaggui orson bh yum bol hazgar hurgen hadamsag ene ter gedeg ged boddoo. manai nuhur tged eejiinhe ugend orood huu bid 2 oos salaad yavsoon. Naad uul chini uhen hetleel chamaig daramtlana. Hadam avgaidaa hel heruul hiilguigeer, eej tantai yarih yum bna ged bolood bga uil yavdlaa hel, herev uurt chini ingej handaad bval yamar ve ged hel oilguul aidrald baga oroltsoo ged tegehgui bol naad yavdal chini bagasch namjina gej bol baihgui shu

  5. oogii says:

    er n bol uul usnii oir n urag sadnii hol n deer bdag gdg ih vnen vg shvv de. bi hadmiindaa hamgiin udaan n 3 l honoson tsagaan saraar… minii eej aaw 2 tedniid ireed namaig ymar ih uruwdsun geech. huue tsai chana odoo buuz jigne. huue ter shal zawaan bna gd l… bi 1 tsagiin dotor 3 udaa shal ugaagaad oroi gehed nuruu tataad tgeed l bas margaash nuguudur n shal ugaagaad l ugaagaad l bsan… ta nar namaig ajilgvi yum hiij chadkvidee ingej bichlee gej bitgii heleerei. bi ailiin tom hvvhed bhoor gertee bol ali boloh ajiltai tsewer tsemtsger baidag. manai hadmuud nadtai ve tengiin zunduu olon hvvhedtei bj beriig irsen deer n gesen shig l aimar bsan. er n tgd er hvn bol ger bvlee aimar boddiin bna lee. namaig nuruu uwduud bna gd bhad nam hurhiraad l bsan… tegeed hezee ch manai gert yum hiij bgaagvi ee. bi bolon manai geriinhen ch gesen yum hum hii eneter gdgvi.. bi tgeed odoo bol hamaatan sadan hadmuudaasaa hol bdag. haaya l neg orood gardag. er n l bi bol hadmuudtai bwal alatsaad hamgiin svvld n nuhuruusuu salaal duusah bh da. za dendvv olon yum bichchlee. chi ali boloh nuhurtuu l ene bvgdiig oilguul za…

  6. Зочин says:

    сайн уу, Би яг ийм хадамтай болох дөхсийм даа. Үнэхээр хэцүү. Аавыг нь зовоож, нэхэж амьдардаг бүхнээ нэхээд л үгүй гэвэл уурлаад үхнэ нтр гээл. Тэгээд сүүлд нь би хүүтэйгээ хамт хэд хононо гэж хүүхдээ дуудаад тэр явж бид 2 салж би эргэн тойрноо ухаарах сэхээтэй болсон юм. Одоо ээжид нь уур хүрдэг ч эхнэр ээж 2-оо зохицуулж чадаагүй арчаагүй эр хүнийг бүүр ч үзэн яддаг.

  7. Зочин says:

    Тэнэг хадам байна даа. Яанаа хорвоо гэж ийм л байдаг шуу дээ.

  8. bi says:

    АЛТМАА ГЭЖ ТЭНЭГ ГАРУУ ҮГҮЙ УУ ӨӨРӨӨ ЭСВЭЛ ХАДАМ ЭЭЖ Нь БХАА ЦХАМ СХИГ ГАРУУД Л ГЭР БҮЛ САЛГАЖ БН ЗАА

  9. bi says:

    би ч бас хадамтайгаа бдаг харин чи их ухаантай хүүхүн юмаа, би лав тэсдэггүй. шууд л хэлчихдэг нялуунаас шулуун ни дээр ш дээ анхнаасаа чи давраатсийн бишүү би нүүр өгөхөө бтсан эхлээд баахан хамаатай садан бусад хүүхэддээ муу хэлж явна сүүлдүү болидог юмаа ДЭЭР Нь НУХУР ЦХИНИ ҮНЭХЭЭР УХААНТАЙ ГЭР БҮЛЭЭ БОДОЖ Л БГАА БОЛ ОЙЛГОНО ОЙЛГОХ ЦХ ЭӨСТӨИ

  10. ssss says:

    за ёстой хадам бэрийн дайн эхлэх гээл бгаам бна да чи хэрүүл хийж болно тэгэх юм бол бүр их чамиг хавчиж хяхаж дарамтлаж чи сүүлдээ салах л болох байх аль болох зальтай ухаантай бай ээж минь аав минь би хэнийг явуулж ав гэж хэлэх уу ю хэрэгтэй бна бие н яаж бна гээл санаа тавиал нээх суйд бол хамаг юмий н хийхгуй ч арагтсаагаал залитай л бай аындаа наад асуудал чинь намжаад байнга наашаа ав ингэ тэг гэхээ болиод ирдэг юм тэгээл нөхрийгөө аыгуй ядарч байгаа би шөл хийж огч байгаа өглөө тийм юм идээд ингэж халамжлаад гээд асуухаас н өмнө хэлээд байгаач тэгээд ч тэд нар суулдээ тийм юм асуухаа ч болино чамд бурэн итгэж дарамтлахаасаа илүү тус нэмэр болхоо бодоод ирдэг юм чи битгий хэрүүл хийж амьдралаа 2 ийн хооронд юман дээрээс сүйтгээрэй чи залуу хүн байн өөрийнхөөрөө амьдрах чинь зөв гэхдээ нөхөр хүүхэддээ хайртай бол өөрийнхөө дургуйтцэлээ дараад тэд нарынхаа төлөө хэдхэн жил гараа хөдөлгөөд нүүрэндээ хуурамч инээмсэглэлтэй байхад чи эргээгээд тэрнээсээ илүү их юм олж авна шуу гэж захъя

  11. agaa says:

    яахав албагүй зүйлийг хийлгэх хийх эсэхээ та хэд өөрсдөө л шийднэ ш дээ. хүн бүр аав ээж шиг чинь байх албагүй л дээ. тэр байтугай л зовоодог хадмууд зөндөө л байдаг.

    ер нь бол аав ээж нар хүний гарт орчоогүй байгаа бол холхон байгаад, бага л орооцолдсон нь дээр дээ. чи өөрөө нөхрөөрөө орой болгон авахуулж бай, хүүхдүүдээ оройн цагаар тардаг дугуйлан курсд оруулаад долоо хоногтоо зарим өдрийг нь хадмыг чинь очиж авч чадахааргүйгээр зохицуулбал хадам чинь гэртээ хүргүүлэх өөр арга, хүн хайгаад олно, тэгээд л бага багаар шат ахина ш дээ.

    хэсэгтээ гадаадад юм уу, өөр хол дүүрэг, аймагт холхон зугатчиж болохгүймүү.

  12. any says:

    юун сүртэй юм бэ,ээжийгээ ажлаас ни авалгүй л яахав дээ.нөхөртэйгээ ийм юуман дээр муудалтсах чин муухай л байна да.хөгшин хүмүүс хэр удаан амидрах вэ дээ,битгий тэгэж муухай санаатай байл даа,чи тэр хүнийг муу муухайгаар бодоод байх юум бол бүх л зуйл ни чамд таалагдахгүй улам л дургүй чин хүрэх болно,зүгээр л сайхан сэтгэл гарга.

  13. altmaa says:

    Ээжийгээ удур бүр ажлаас авдаг нөхөртэй байх тийм хэцүү гэжүү?
    Орой бүр хүүхнүүдтэй зугаалж алга болоод байгаа биш,ээжийгээ хүргэж өгөлгүй яахав дээ
    Чамаас айгаад ээжийгээ харанхуйд ганцааранг явуулах болж байна уу.Энэ тал дээр би нөхрийг чини ч ,хадмыг чини буруутгаж чадахгүй байна.Жаахан ч гэсэн ээждээ туслаад явж л байг л дээ.
    Чи харин өөрөө даварсан эмэгтэй юу үгүй юу.

  14. Bilegee says:

    бусад хүүхдүүдэд нь нөхрөөрөө дамжуулж хэлүүлж бай, 2,3 удаа гуйлтанд нь явахгуй хая, дандаа хэлсэн болгонд нь очихоор даварч байгаа юм тэгээд аяндаа төвөг удаад байдгаа больдог юм, баяраар бол бүх хүүxдүүдийнх нь оролцоотойгоо ажиллаж бай ойрхон болохоор тэгж байгаа юм.

  15. sar says:

    neereel hetsuushuu manai eej bas iimerhuu , iishe tiishee nohor huuhedteigee amraltand yavchihaar nadtai yavsangui geel end tend hoolond orsniig sonsohoor nadtai hamt hoolond orsongui nadad mongo ogsongui namaig harsangui geel uneher zarimdaa yadargatai baidag yum oodoggui baisan bol surchihsan baih baisan biz,getel esergeeree bolomj oldvol yum hum avch ogood iishee tiishee daguulj yavaad baihaar ulam davarchihdag yum bolovuu bas uneheer ttegehed zarim etseg ehuud huuhed shuuhaddaa daraa bolchihguihen baiy gedeg bizdee medehgui yumdaa ene asuudliig yaj shiidehiig

  16. Maya says:

    Арай ч дэндүү хадам байнаа, өдөр бүр ингэж арай хутгалдаж болохгүй ээ, бүр өдөр бүр хүүхдээрээ ажлаасаа авахуулаад байхдаа яахавдээ, хүүдээ хайртай хүн бол хүүгээ амраг гэнэ биздээ, ажил дээрээ мундаг бүн болж харагдаж хүүхдээрээ авахуулдаг гэж томорч л байхгүй юу. Нарийн арга хэрэглэж яаж ийгээд өөрийнхөө амьдралд бага л хутгалдуулах хэрэгтэй байхаа. Хэцүүдсэн үөд туслалгүй яахав,

  17. cahirmaa says:

    хадамууд дээрээ очиж сайтар ярилцаж ойлголцвол ямар вэ, чамайг ингэж бодож байгааг чинь, тэгж яршиг төвөг удахад ямар хэцүү байдгийг мэдэхгүй л байгаа байх, дуугай хүлцээд байгаад байж болохгүй ээ, ямар ч байсан ойлгуулах хэрэгтэй. Миний ойлгосноор өөрсдөө мартагдахгүйн тулд анхаарлын төвд байхын тулд эсвэл мундаг хүн болж харагдахын тулд зарим хүмүүс хүний хэрэгт оролцдог

  18. miigaamiigaa@yahoo.com says:

    ͺõºðèéí ÷èíü ãýð á¿ë ýâñýã ñàéõàí ë ñàíàãäàæ áàéíà. ͺõºð ÷èíü ÷ õàëàìæòàé ñàéí ë õ¿¿ áàéíà. Óðàã òºðëèéí õîë íü ë äýýð áàéäàã þì.

  19. Zochin says:

    Эх хүний хүүтэйгээ ойрхон байж, хүүхдээ сургасаар байх хүслийг нь буруутгах хаашаа юм. Би өөрөө ээж, ирээдүйд охин маань томроод хүнтэй суусан хойно нь ч би үргэлж хажууд нь байж зааж сургах юмсан гэсэн хүсэл надад байдаг. Амьдралд алдаж, уйлж хэн нэгэнд хаягдаж гомдож шаналж явахад нь хажууд нь түшиж энэ амьдралаас олж мэдсэн зүйлээсээ сургаж зааж ухааруулах юм шүү гэж боддог. Гэхдээ танай хадам арай дэндүү юм байна. Тийм хадмуудтай муудалцвал дэмий байхаа. нэг удаа хэрэлдэж болох ч .. төрсөн эцэг эхийг нь нөхрөөсөө бүр салгаад холдуулж чадахгүйгээс хойш, яаж ч муудсан эргээд худлаа ч гэсэн эвлэрч ээжээ ааваа гэж байгаарай. Настай улс хүлээж авдаг юм. Нэг бол бүр хол амьдар, гадаадад гарч амьдарч чадахгүй бол өөр хол газар нүүх ямар нэг шалтаг ол. Тэгж чадахгүй бол тэгээд сайн бэр нь болж хөлд нь сөгдөж амьдрахаас өөр сонголт байхгүй юм байнаа. Тийм улсууд нэг муудвал, нэг дургүй нь хүрвэл ах дүүсээрээ чамайг муулсаар, хүүгийнхээ толгойг эргүүлээд чамаас салгаж дөнгөнө шүү. Хүүхэд шуухад хамаагүй байдаг юм билээ.

  20. GHJ says:

    UU BI CH OVOO UDAAN TESSEN GANTS UDAA HUN BOLJ TURCHUUD ER NI INGEJ BDAG HEN YUM BE GEED HADAMGUI BOLSON HUUGIIN NI HARIN AVAAD ULDSEN HOID NASANDAA HUN BOLJ TURUU CH UU UGUI CH UU DARAMTGUI AMIDARDAG YUM BGAA BIZDE HEHEHE

  21. Tselmeg says:

    ooriinhooroo bai gedeg zov shuu. Manai hadam bas ogloonii tsai uuj baigaa yu ene ter gedeg… Gomdoochihguihen shig amiig n taaruulaad l daraa n alialj baigaad aav turchihaj eej um ogch baigaa bizdee…geh met helsen ugnuudiig n ineej baigaad l butsaagaad hayadag.Haa ochij nohor maani 99% minii tald baidag.Tegsen hirnee eejdee ch bas um heldeggui.Tegsgeed l argalaad ogdog. Hamgiin hetsuu n yaaj ch hicheegeed urd n gomdson tom gomdol gardaggui um bilee…Hadmuudaas holhon l baisan n deerdee!!! Tegehdee suuliin ued hadam eejtei taivan baidlaar tulaldaj ehelsenees hoish ih goyo sanagddag bolood baigaa shuu xaxaxa.

  22. Хаос says:

    Уг нь ээждээ хайртай эр хүн эхнэртээ хайртай байдаг юм. Хүн ямар мөнхрөх бищ дээ.Эргэх хорвоогийн жамд эхийн халуун хэвлий эргэж дахин олдохгүй гэдэг үг байдаг хойно амьд мэнд, эрүүл энх байхад нь хүссэн цагт нь тусалж л байг.

  23. hi says:

    би бас хадмуудаа зайлаасай гээд ном хуртэл уншуулсан гээд боддоо.

  24. tim says:

    Унуух солиотой хадмуудийн нэг. Хуухдуудийн амидралд хутгалдаад.

  25. Erdenechimeg says:

    Өөжийнхөөрөө бай даа өөр юу хэлэх бэ дээ

  26. Bolor says:

    Hi. Yasan hetsuu yum be tee, bainga tegdeg bol daramttai yum bn daa. Nohorteigee sain yariltsaad eyeldegeer helvel yasan yum be? hugshin humuusiig chin yaltai ch bilee dee! Ta nariin anhaarliig yalanguai huugeeree halamjluulah gd l bdg yum bh daa. Oor huuhed bdg bol ted nartai ni yariad Eej aavdaa eeljeer tusladag yum uu yadag yum. 3 huuhedtei hund daraa bolood tegtelee hugshin bish bj hetsuu l yum bn daa

  27. ccc says:

    Sain bnu. Cini uurlax cin tumen zov.Tanai xadam jacan davarcan emegtei ve, timerxuu xadmac xol bcan xamagui deer gez bodoz bna.Bi odo 50 xurex gez bna,ali boloxor oorigo avaad javxig xicedeg.Bugdere l tuc tucin amidraltai jum cin 2 xun taaraad amidraxad 3dagc xun dundur ni orox xgui gez boddog.Medez unagui bol card 1 uda tucalz bololgui jaxav, odor bgon bol estoi butexgui jum bna.

  28. heyhoney says:

    yasn davartsan hadmuud ve hedii eej aav ni ch gesen arai ch tegj bolohgui bizde oorsdiigoo burhan gej bodood bh shig bna daa naad hadmuud chine

  29. zochin says:

    энэ байдлийг ны ургэлжлүүлээд байвал хэзээ ч дуусахгуй байх аа, нэг сайн хэрэлдээд ч болтугай болиулсан дээр, 3 хуухэдтэй юм чин нохор чин чамаас салчихгуй байлгуй дээ, даварсан хадам байна, манай хадам ээж ч гэсэн дандаа манай нохор луу утасдаж яршиг товог уддад юм, бас намайг энэ нэг амитан яав л гэж гэсэн байдлаар их эвгүй зан гаргадаг юм харин бусгуй мин чи ямар нэгэн алдаа битгий гаргаарай хэрэлдэхээсээ омно, оор юман дээр гаргасан алдааг чин соргогоор ашиглана шуу хадмууд

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.