Сэтгэл зүйн дарамтыг яаж зогсоох вэ?

Сайн байцгаана уу. Олон жилийн турш намайг үнэхээр туйлдуулж, сэтгэл зүйн хувьд байнгын түгшүүртэй байлгаж байгаа нэгэн хэцүү асуудлыг хуваалцаж, яг ийм зүйлтэй тулгарч байсан хүмүүсээс хууль эрх зүйн болон практик зөвлөгөө авах гэсэн юм.

Хосын харилцааны гүн ухаан, ухамсарт дотно байдлын гарын авлага

Би нэг залуутай бага залуу насандаа маш богинохон хугацаанд үерхэж байгаад салсан юм. Тэрнээс хойш аль хэдийн 8, 9 жил өнгөрчээ. Гэтэл энэ олон жилийн хугацаанд тэр хүн надаас огт салж өгөхгүй, тасралтгүй холбоо барих гэж оролдож байна. Дугаарыг нь олж мэдээд блок хийхээр л өөр өөр дугаараас залгаад унана. Эвээр хэлж, гуйж үзсэн, уурлаж загнаж, харааж ч үзсэн, бүүр таг чимээгүй огт тоохгүй байж ч үзсэн… Ямар ч арга хэрэглээд үнэхээр нэмэргүй юм байна.

Би энэ олон жил ганц бие явж байгаад саяхан найз залуутай болсон. Тэгсэн чинь энэ мэдрэл амьтан шөнө оройн цагаар элдэв танихгүй дугааруудаас мессеж бичиж, залгаад амьдрал уруудаж, намайг үнэхээр туйлын тавгүйтүүлж байна. Уг нь үерхэж байхдаа надаас өвөл, зуны хувцас, хоол унд, хэрэглээний мөнгө хүртэл авдаг, дандаа надаар тэжээлгэдэг байсан хүн шүү дээ.

Би энэ залууг яаж бүр мөсөн амьдралаасаа холдуулж, амар амгалан амьдрах вэ? Цагдаа, шүүхийн байгууллагад хандвал ийм хэргийг шийдэж өгдөг үү? Олон жил үргэлжилсэн энэ сэтгэл зүйн дарамтыг яаж зогсоох вэ, зөвлөөч бүсгүйчүүд ээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.