Эрчүүд ч бас уйлдаг

Усан нүдэн гүнж нар эрчүүдийг огт уйлдаггүй гэж боддог. Гэвч эрчүүд ч бас хүн л юм хойно уйлдаг. Хар дарсан зүүднээсээ сэрэхэд нь эр хүнд хэн нэгний тусламж хэрэгтэй. Хэрэв эр хүн ер бусын чимээгүй болж, дуугаа хураавал түүнээс ажил дээр нь юу болсныг асуу.  Ажилтай холбоотой зүйл биш байсан ч түүний сэтгэлийн хаалгыг нээж чадвал тэр танд бүхнээ уудлан ярина. Гэвч энэ бүхэн зөвхөн ганц шөнийн ажил биш. Хэрэв та түүний итгэлийг төрүүлж чадвал та түүний сэтгэл хөдлөлийн бүх нууцыг олж харна.  Таны хийх зүйл бол эр хүнийг  ойлгож, сайн талыг нь олж харах.

Хатуу ширүүн байх гэж хичээдэг эрчүүд

Ийм эрчүүд нулимс унагахгүй. Харин таныг өөрийг чинь уйлуулчихаж мэднэ. Учир нь тэдний зөн билиг нь түүнээс хүчтэй байж, бүсгүйгээ өмгөөлж, хамгаалахыг шаардаж байдаг гэж “ Хэрэв энэ хайр юм бол би яагаад жаргалгүй байна вэ? “ номын зохиолч  Скот Кудиа ярьж байна.  Сэтгэл хөдлөлөө ил гаргадаггүй эрчүүд ямар нэгэн жүжиг тавих нь ховор бөгөөд ямар ч бэрхшээлтэй тулгарсан юу ч болоогүй мэт байж чадна.

Гэвч үүнийг нүүрлэх гэж буй их аюулын өмнөх нам гүм байдал гэж ойлго. Үнэн хэрэгтээ түүний сэтгэл дотор шуурга болж байгаа. Ийм эртэй тулж ажиллах хамгийн зөв арга бол орондоо орсон хойно нь түүнийг энхрийлэн хайрлах” гэж Кудиа ярьж байна.  Хайртай эрдээ түүнийг өөрийнх нь баатар гэж хэл. Эрчүүд өөрсдийг нь ингэж бодоход дуртай байдаг. Түүнд сүргийн толгойлогч гэдгийг нь ойлгуулвал тэр гараа халаасандаа хийн холхихоо болино.

Хүүхэд шиг уйлдаг эрчүүд

Юу ч бүтэхгүй мэт санагдсан үед эрчүүд ингэж аашилдаг. Гэвч түүний нулимсанд хууртах хэрэггүй гэж сэтгэлзүйч Жорж Вейнберг ярьж байна. Зарим эрчүүд нулимсаа  урсгаж уураа гаргадаг. Хүүхэд шиг  уйлж байж тэд муу энергиэ гаргадаг байна.
Ингэж айлгахыг нь тоох хэрэггүй. Гэхдээ түүнийг  яагаад ингэж байгааг нь ойлгохыг хичээгээрэй.  Мэдээж түүнийг тайтгаруулах хамгийн шилдэг арга бол секс.

Сэтгэлийн хөдөлгөөн ихтэй эрчүүд

Хэрэв хайртай  залуу чинь романтик кино үзсэн ч нулимс унагадаг сэтгэлийн хөдөлгөөн ихтэй нэгэн бол та өөрийгөө азтайд тооцоорой.  Ийм эрчүүд ихэнхдээ  нээлттэй хүмүүс байдаг бөгөөд сэтгэл хөдлөл, үг хэл нь толины тусгал мэт ил байдаг. Тэр хэнтэй ч хэзээд ч бодлоо хуваалцахад бэлэн.

11 Comments

  1. bayraa says:

    хааяийн хэлдэг зөв шүү эрчүүдээ, хэзээ ч эмэгтэй хүнд нулимсаа үзүүлэх хэрэггүй. Хааяа уйлмаар санагдах үед байдаг л юм, сайхан пиво ууж сууж байгаад л уйлчихаа. ккк

  2. Ehner says:

    Эр хун хун л юм чини уйлжилж таараашдээ. манай нохор хун харахад нээх шируун юм шиг мортлоо надад бол зоолон уяхан хундээ. заримдаа бас уйлна аа. Ээжийгээ онгороход их уйлсан шуу хани мини.

  3. tuulmaa says:

    уйлах сайн шдээ.

  4. miigaamiigaa@yahoo.com says:

    Ãàð÷èãã¿é ø¿ëýã… ãýæ íýã ø¿ëãýðõ¿¿ þì áè÷ñýí ºìõèé àìòàé õóæàà ýíèéã óíøèæ áàéâàë õîë î÷èæ õóö õîãîí äýýðýý î÷èæ àìüäàð…

  5. sisi says:

    эр хүний нулимасыг үзэхээр муу байдаг гэж ярьдаг. яагаад тэгдэгийн болоо

  6. ДАДА says:

    Би ч гсэн хэтсүү асуудал гархаар хүнд мэдэгдэлгүй уйлр сэтгэл ээ тайвшруулдаг. Сайхан болдог шүү

  7. jiriin busgui says:

    Нөхөр минь эмээгээ өнгөрөхөд уйлсан. Тэр мэдээг авах үед бид өглөөний цайгаа ууж байсан юм. Чимээгүй болоод юмаа идээд байсан. Би шууд босч очоод толгойгоор нь тэврэхэд асгартал уйлсан. Тэр зүгээр л идэх юмаа ам руугаа чихээд байсан юм билээ. Нулимс нь гарах гээд, гаргахгүйн тулд юм идэж байсан. Эрэгтэй хүн гэдэг хүн л юм чинь уйлах үе гарна. Тэр үед дэргэд нь байж, зовлонг нь хуваалцаж байгаагаа ойлгуулж байх нь зөв. Нэгд сэтгэл нь хөнгөрнө, хоёрт тайвширахад нь тус болно, гуравт чамд улам итгэнэ. Харин эр хүн бүсгүй чамаас болж уйлж байгаа бол, чи түүнийг уйлтал нь гомдоож байгаа бол өөртөө дүгнэлт хий. Хайртай хүнээ уйлуулах, хань нөхрийнхөө хийморийг гундаах хэрэггүй. Гэвч зарим залуус бүсгүйг өөрийн болгохын тулд уйлаад гуйх тохиолдол байдаг. Энэ нулимсыг би матрын нулимс гэж боддог. Энэ бол зөвхөн тоглоом авахуулахын тулд уйлж буй хүүхдийн нулимсны дайны үнэ цэнэтэй л нулимс. Хүүхэд тоглоом авахуулж чадахгүйгээ мэдээд уйлахаа больж мартчихсан гүйж явдаг. Айлгаж байна гэсэн үг. Ийм эрийн нулимсыг харахаар дотор эвгүйцдэг. Тэр үед яана аа эр хүний нулимсыг үзэх муу юм гэнэ лээ шүү гэж бодогддог. Гэвч энэ нулимс үнэн хайрын нулимс байдаггүйг амьдрал надад харуулсан. Минийх болооч гээд уйлж байсан залуусын нэг нь ч хайрандаа тууштай байж чадаагүйг амьдралдаа би харсан. Тэгэхээр эр хүний нулимсны үнэ цэнийг ялгаж ойлгох нь маш чухал гэж хэлмээр байна.

  8. ixmedex says:

    xааяа уйлаxад сэтгэл онгойx шиг болдог шүү.
    xамгийн сүүлд 3н жилийн өмнө уйлсан юм бна

  9. zochin says:

    яасан хөөрхөн залуу вэ? хэрэвээ над дээр яг энэ зурган дээрхи шигээ уйлаад ирвэл тосоод авах сан

  10. hi says:

    эр хүн зүрхэндээ уйлдаг юм гэхдээ хаяа гол дээр ганцаараа очоод уйлвал сэтгэл санаа сэргээд л ирдэг юм эмэгтэй хүнд харин нулимсаа хэзээч бүү үзүүлээрэй эрчүүдээ

  11. miigaamiigaa@yahoo.com says:

    ÿã ¿íýí áè÷ñýí áàéíà ø¿¿…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.