Дүү бид 2 яагаад ийм ялгаатай үзэл бодолтой байна…

Захиаг минь уншиж байгаа танд өдрийн мэнд хүргэе. Би айлын ууган охин. Нас залуу ч эрт сургууль төгссөн учир гэр бүл, ажил төрөлтэй. Миний амьдрал өөрийнхөө хүсэж зорьсноо биелүүлэхийн төлөө хөдөлмөрлөсөн, сурсан ийм л байдлаар өрнөж байна. Залуу гэр бүлийн хувьд хэн хэн нь, миний охин ч цэцэрлэгтээ яваад бүгд цаг зав муутай. Миний гэр бүлийн амьдралд асуудал үүсээд биш төрсөн дүү минь асуудалтай тулгарчихаад, эгчийн хувьд санаа зовж, яах учраа олохоо байхдаа хүнтэй санаа бодлоо хуваалцах гэж энэ захиаг илгээж байна. Миний дүү охин хүүхэд. 22-той ч надад хүүхэд шиг санагддагийн. Одоо 4 дүгээр курс. Жаахан байхын л ном уншаад ойлгохгүй байна, шүлэг цээжлэх гээд удаан байна. Би хэнийг нь дуурайгаад ийм тэнэг юм бол гээд л байдаг байсын. Их идэвхитэй хичээнгүй учраас онц сурлагатай байлаа. Оюутан болсон бас л хэлдэг нь хэвээрээ… Эгчийг харахнээ нэг уншаад юуг ч ойлгоно би гэж тэнэг гээд л… Би хичээлийг удаан сууж хийдэггүй, дүү маань харин хичээлээ үдшийн бүрий, үүрийн гэгээтэйд ч хийж л суудаг. Дүүгээ би их үнэлдэг. Харин өнөөдөр надад эгчээ би үнэхээр залхаж байна. Хүн яагаад заавал чадахгүй байж чадаж байгаа юм шиг царайлж, хүний үнэлэмжинд тааруулж амьдрах ёстой юм бэ. Энэнээс цаашаа сурна гэж бодохгүй байна. Яахав чадвал төгсч дипломтой болно. Би ажил хийж, мөнгө хураана. Тэгээд бизнес эрхэлнэ. Мөнгөтэй болчихоод хүүхэд байхын мөрөөдлийнхөө сургуульд очиж мастер хамгаалвал тэгээд л сургуульд сурна гэж ахин дуугарах ч үгүй.

Ээж аавын санаанд нийцүүлж, хүчрэхгүй толгойгоо зовоохоо больё. Би үнэхээр цөхөрч байна. Хэцүү ч гэлээ би ажил хийнэ. Эхлээд мөнгө хураахын тулд гэрээний ажилчдын энэ 4 сарын бүртгэлд бүртгүүлнэ. Эгчээ та намайг мэднэ хичнээн их чармайсныг. Даанч тан шиг толгойтой биш дээр нь болдоггүй зүйл гэдэг яагаад ч болохгүйн байна гэж хэлдэг юм байна даа. Би хувьдаа хүн толгойныхоо хүчин чадлыг ашиглах ёстой гэж боддог. Дүүгээ ажилчин болно, сурахгүй гэдэг нь надад их хүнд цохилт боллоо. Эгчийн зүгээс өгөх ёстой зөвлөгөөгөө бүгдийг нь хэллээ. Мэдээж ээж, аавын эсэргүүцэлтэй тулгарах ч дүү маань өөрийхөөрөө, зөрүүд учир шийддвэртээ баттай байна гэдэг баараггүй байх. Би нэг зүйлийг ойлгохгүй юм. Дүү бид 2 яагаад ийм ялгаатай үзэл бодолтой байна. Гэхдээ л би дүүгээ яагаад ч юм өрөвдөөд байхын. За яах вэ дээ өөрөө шийдэг, хэцүү үед нь би дүүдээ тусалчихна даа, хүний дор оруулахгүй дээ гэж бодовч нэг л биш байнаа би.

16 Comments

  1. asdf@adf.com says:

    жужойгчин дуучин гээд л урлагийн талдаа хун байж магадгуй юм шиг санагдаж бн

  2. N.ka says:

    syrgyylia togsson ni deere gehdee dvvge naiz zalyytai bolgo dan hicheel syrgyyli bodood gvigeed bwal amarhan zalhan bas ydarna shde hvntei naizlaad irheer aynda setgel sanaan orgogdood irnee

  3. ROFL says:

    төгслөө гээд бас 1 диплом гол гарна даа ажил хийж узэгээ!!

  4. miigaa says:

    эхэлсэн бол дуусгах хэрэгтэй дуусга сайн шах шахаад өг дараа нэг өдөр дуучин чмад баярлан дуучин буун хий хоосон муруудулд умбаж бна тэр манан арилах уэд дууч0ин хэцүүдэн

  5. WARWAR says:

    аав ээжийн хүүдүүд дотороо ондоо байдаг н үнэн ш дээ. би хичээлдээ гайгүй байсан хэдэн хэлээр яридаг бол миний дараагийн эрэгтэй дүү хичээлдээ тааруухан харин бага эмэгтэй дүү бол эстөи мундаг хичээлдээ сайн 3н хэлээр чолоотэй яридаг тэгэхээр янз янз байдаг шүү

  6. Цэцэг says:

    Яг энэ үед эгч хүний зөвлөгөө, бас дэмжлэг хэрэгтэй дээ. Ямар ч байсан сургууль соёлыг нь төгсгөх хэрэгтэй шүү.

  7. fsfsd says:

    хашир зөвхөн өөрийгөө муу гээд л бодчихсон хүн байна. Өөрийгөө сайн, ухаантай чадалтай гэдэг итгэлийг өөрт нь төрүүлэх хэрэгтэй. Тэгвэл бүх юм ок болно.

  8. Уянга says:

    Дүү чинь юу хүсэж байгаагаа сайн мэддэг зоригтой охин байна. Үнэхээр хүсэхгүй зүйлдээ цаг заваа гарздах нь сүүлд зүгээр л харамсал болж хувирдаг, хүсээгүй зүйлд толгой дандаа хүрдэггүй. хүний хүслээр явсан хүн биш, өөрийнхөө хүслийг дагасан хүн л амьдралаас аз жаргалыг олж авдаг, зовлон нь хүртэл аз жаргал санагдана. Өнөөдрийн нийгэм заавал диплом гэх цаас шаардаад байгааг сайн ойлгуулахгыг хичээгээд болохгүй бол зоргоор нь тавьсан нь дээрээ. Миний бодоор их л ухаантай сэргэлэн охин байна дүү чинь

  9. zochin says:

    найзуудаа ёстой тийм юм байхгүй шүү. дүүгээ заавал сургуулийг нь. төгсгө, би ч тийм. унэхээр хэцүү, нэг юм унших гэж за бараг хамаг тархиныхаа судсыг тасартал уншдаг байлаа, юм ойлгодоггүй, нэг ойлголоо гэхэд амархан мартчихдаг, одоо ч тийм, гэхдээ би: хүн сургуульд сурсан болгоноо цээжлэхгүй гэхэд, сургуулиас хүмүүжил, ухамсар, хариуцлага гээд их олон юм сурдаг гэж боддог, би хэдий бас ой муутай тэнэг ч одоо 3 сургууль төгссөн, дор дор нь нэг юм хийгээд л мартаад л явдаг байсан. үүнийхээ хүчээр би гайгуй ажил хийдэг, хэдий сургуульд сурсан болгоноороо ажлаа хийдэггүй ч 3 дипломийнхоо хүчээр мөнгө олдог, гайгүй цалин авдаг, хэнд ч дээрэмхүүлдэггүй, хэнээс ч гуйдаггүй, өөрийгөө авч явах ухамсар сэтгэхүй хариудлагатай болсон, тиймээс тэр тусмаа эмэгтэй хүн номын дуу сонсох үнэхээр чухал. би эдийн засгийн мэргэжилтэй хүн, гэхэд би эдийн засгийн онол сайн мэдэхгүй, тэглээ ч би ширээний ард суугаад тоо нэмж хасах ажил хийж чадна. тиймээс сургуульд сурч диплом өвөртлөх үнэхээр чухал шүү, дүүд чинь болон чамд амжилт хүсье.

  10. shudraga says:

    hi! tanai ohin duu chin harin uhaantai ohin bna. chadahgui baij hii hooson diplomnii tuluu hairan tsag, zav, mungu. bi gehed l ediin zasagch meregjiltei hernee neg gazar hudaldagch hiij bna. odoo bodood bhad bi eruusuu bi yund durtai ym namaig yu az jargaltai bolgodogov , bi yunaas taashaal avdag ve gej er bodoogui, bodoh bolomj ch uguugui.aav eejiin , ergen toirnii humuusiin zuvulsunii daguu ediin zasagiin angi songoson. bi gedeg hun tolgoigoo bish garaaraa ym hiiheeree heneesch iluu hiideg ym. hurdan shuurhai ymnii ev ayiig olood heneesch iluu goyo saihan hiideg. odoo bodood bhad bi ene davuu talaa ashiglaad neg mergejil ezemshih bsan ym. deer bichsen humuust helhed ymar ch bsan surguulia tugsuud av geh ym tegeed yahiin neg diplom tevereed gertee gedsee ileed suuj bhuu ternii orond chaddag ymaaraa ajil hudulmur erhleed amidarlaa avaad tolgoi deeguur yvj bsan ni deeruu????

  11. Nox-77 says:

    Амидраx уxаан-нд суралтсаxгуй юм бол толгойто байгаад яааx юм бээ!

  12. mancha says:

    дуу чин чамаас ухаантай охин бн
    хун заавал толгойгоороо биш чаддаг юмаарааа хоолоо олж иддиймааа
    чам шиг хумуус их бга болохоор одоо хий дэмийи дипломтой ажилгуйчууд их бн шүү дэээ

  13. zolbooshko says:

    яаж ийж бгаад сургуулиа төгссөн ни дээр ээ, одоо чин сургуули төгсөөгүй xүн xүн биш болчиxоод бга юм биш үү, бүx xичээлдээ сайн бx албагуй ш дэ мэргэжлийнxээ төгсөөд xэрэг болоx гол xэдэн xичээлээ xийгээд будсийг ни xуулаад төгсчиx өө xө, иxэнx ни тэгж л сурдаг ш дэ угаасаа, тэр xэргтэй xэрэггүй олон xичээлийг бугдийг ни xийx гэвэл ядаргаанд орж шар xаданд очиx блгуй дэ кккк

  14. gerel says:

    миний бодлоор бол дүү чинь яаж ийж байгаад сургуулиа төгсөөд ядаж нэг дипломтой болсон нь дээр ээ. мөнгө бол яахав дээ, ажил хийгээд олж чадах л байх. ядахнаа баклаврын диплом өвөртөлсөн байхад боловсролгүй гэж хүнд муу хэлүүлэхгүйгээс гадна ядахнаа дипломгүй хүнээс дээхнэ шиг цалин авах байлгүй. гадагшаа гарч ажиллах бол яахав дээ энэ жилдээ чаддаггүй юм аа гэхэд ирэх жил сургуулиа төгссөнийхөө дараа хөөцөлдөж болох л зүйл. тэгээд ч ер нь гадаадад гарлаа гэхэд бөөн бөөнөөр нь мөнгө олно гэж үү? тэвчээртэй ухаалаг хүний л чадах ажил байх. танай дүү чинь сургуулиа төгсөж чадахгүй гээд төгсөхийнхөө даваан дээр шантарч байгаа бол харь элгийн хүний нутагт оччихоод өө зовлоо барилаа ажиллаж дийлэхгүй нь гээд унжиганаад буцаад ирэхийг байг гэх газаргүй л юм байна. юутай ч сургуулийг нь эхлээд төгсгөсөн нь дээр байх аа. тэгээд ч манай монголд багахан зэргийн сэргэлэн байхад хүнээс хуулж байгаад ч гэсэн шалгалт шүүлгээ өгөөд диплом авахад амархан шүү дээ.

  15. YeS MaN says:

    Duu chine esvel Jaahan oi togtoolt muutai yum bishuu?Zaaval neeh ih surguuli tugshuuruu l gegeerchih yum bisheshdee.ih surguuli tugsuud Diplom uvurulsun ajilgui humuus zunduu l baina.Uuriinhiinh husel ermelzleer ni yavuulaad haraad ajiglaad bval yasiin?Uuruu tegeed yavj baigad hul deeree boschihch yum biluu?

  16. tata says:

    өөрийн бодол өөртөө зөв өө гэж. юм л болвол бүх хэрэгт нь оролцох хэрэггүй. одоо насанд хүрсэн яахаа өөрөө мэднэ ш дээ. тэгээд ч эгч дүү 2 гэхээрээ заавал нэг ижил үзэл бодолтой бна гэж бхгүй. алсаас хараал ажгилж бай. буруу шийдвэр биш бх.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.