Сайн хадам гэж байдаг болов уу?

Сайн байна уу? Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Миний амьдрал зовлонтой бишээ. Жирийн л нэг амьдралаар амьдарч яваа нэгэн. Би нөхөртэйгөө 10 жилийн 9-р ангидаа танилцаад саяхан хөөрхөн хүүтэй болсон. Бид 2 манай ахын хажуу өрөөнд амьдардаг. Ах маань саяхан хүнтэй суусан бөгөөд одоо өнөө маргаашгүй төрөх гэж байгаа. Бид 2 тусдаа гармаар байдаг. Уг нь манай нөхөр байртай гээд байгаа тэр нь ээжийнх бас өөрийнх нь нэр дээр байдаг боловч ээжийнх нь эгч нь хүүхдүүдтэйгээ байдаг. ээж нь нэг лагерийн газар ганц үхэртэй ганцаараа амьдардаг. Тээд би хэлдэг л дээ ээж чин ганцаараа амьдарч байхаар гэртээ ирээд эгчтэйгээ амьдарч болохгүй юу гэхээр хэрэлдээд таарахгүй гэдэг. Манай нөхөр ээжийн эгчийг л үхэхээр тусдаа гарна даа л гэдэг. Ядаж байхад хадам эгчтэй хамаг юмаа зориулна эгч нь юу гэнэ яг тэрүүгээр нь. Ганц хүүхдийнхээ амьдралыг бодохгүй. 2 жилийн өмнө бид 2 машин зээлээр авлаа. Тэрийгээ 6 сарын хугацаанд төлж дуусгасан. Хэцүү байсаан сард 20,000 цалинг гар дээрээ аваад төрөхөөсөө 10 хоногийн өмнө амралтаа авч байсан. Тээд машинтай болсон бид 2 хэрүүлээс салахаа болисон. Учир нь ээжийнх эгч нөхрийн маань амралтынх нь ганц өдрөөр тийм ч дэлгүүр ийм ч дэлгүүр явий гээд л. Тээд болоогүй ээ муу машин авсан энэ тэр бас орон гэргүй байжийж хүүхэд гаргалаа гээд л гэхдээ хүүхдэд маань сайн байдаг л даа.

За яахав энэ бүгд надад хамаагүй ээ би тоохгүй байж чадна. Би тэр байранд ч амьдрахыг хүсэхгүй байна. Би энэ жил заавал зээлээр байр аваад тусдаа гарна. Гэхдээ яаж хадамтайгаа хамт амьдрах вэ? аймаар заваан бас хүүгийнхээ 100% буруу байсан ч хүүдээ юу ч хэлдэггүй. Энийг яахав ганц хүүхэдтэй хүний эхийн сэтгэл гэж бодий. Заваан нь арай дэндүү нас насаараа ганцаарааа амьдарсан. Нөхөр маань тусдаа гарангуутаа ээжийгээ авна гэдэг юм. Яаж хадамтайгаа амьдрах вэ бодохоор л…  надад зөвлөгөө өгөөч

23 Comments

  1. ooo says:

    ууув энэ ёсуй нэрт аймааар xууxэн бна шуу. жирийн бусгуй xуний бодол байлаа гэвэл алваа

  2. Эсүй says:

    Байраа өөрийнхөө нэр дээр байлга
    анхнаасаа машин чинь чиний нэр байсан бол
    Хүмүүс хүний юм гээд сүржигнээд бас айдаг л байхгүй юу чамд гэж хэлэхэд хань минь нөхөр минь Хадам минь гээд хамаг байдагаа барсан хүүхнүүд эргээд Юу сонсдог гээч Иймэрхүү зүйлүүдийг огт хийгээд хэрэггүй Чимээгүйхэн л бай Харин бүх үл хөдлөх хөрөнгө холбоотой зүйлээ цэвэрхээн Чимээгүй гэмгүйхэн Өөрийнхөө нэр дээр болгочих
    Хэзээ нэгэн цагт өвдөж зовох үед чинь иймэрхүү зүйлс хэрэг болно Одоо тэгээд хүний чанар гэж хэцүү болсон цаг хэзээ нэгэнтэй нь хаяад сүүлээр явахыг мэдэхгүй хорвоо хойно Эдийн засагаар сайхан чангахан байх хэрэгтэй Зальжин байсан хүмүүс л хожно Чиний нэр байгаа цэвэрхэн байранд хадам чинь чимээгүйхэн амьдрах байлгүй

  3. a1a1 says:

    сайн хадам бна.та нар их азгүи ыма.хадам гэдэг бол басл хүн шүү дээ.их муу улсууд таараад бна даа.бүсгүйчүүд мин.

  4. ыуыу says:

    манай эxнэр намайг анx машин авна гэxэд за дуртай юмаа авалгуй яxав, дараа бол давраxгуй шуу гэж билээ. суугаагуй байxдаа л тэгэж байсан. дараа ни би эгч дуу нартай тус болоx гээд энд тэнд xамт яваx, эсвэл манай дуу ирээд машин авxаар уурлаад байдаг байсан, тэгэж бгаад заавал заруулж санаа амрана гээд зарсаний дараа мөнгийг ни бушууxан урж дуусгий гээд тэгсэнээ дараа ни машин авбал би өөрийнxөө нэр дээр авна гээд цалингийн зээл аваад л машинаа авчиxсан, би юу ч xэлээгүй дуугай л байсан, тэгсэн дараа ни дуу ни гадаад сураx боллоо төлбөрийг ни xийxгуй бол болоxгуй гээд зарна гсэн дуугай л байсан, тэгсэнээ мөнгөний xэрэг болсон чинэ чи xэрэглэ гээд байxаар ни аваад xэрэглэчиxсэн, тэгээд өгнө дөө л гэж бодож байтал нэг өдөр нэxээд боломжгуй бна гэтэл уурлаад чамаас ямар мөнгө гуйгаа юу гээд xэрэлдээд байж билээ. аав ээж ни болxоор уг ни мөнгөтэй улс мөртлөө оxинийxоо сургалтад мөнгө өгөxгүй манай эxнэр айлийн том учраас заавал ганц дуугээ гадаадад мэргэжилтэй болгоно гээд л. ер ни тэгээд эмэгтэй xумуус xогийн гэдэг ни энэ мэтчилэн олон зуйлсээс xарагддаг. нөхрийнxөө ар гэр аав ээжийг ни xажиглаад ингэж бодож сууж өөрийн аав, ээж, аx дуугийн төлөө бол яаж байгаа болоо. тэрийгээ нэг бичээрэй.

  5. chamd gj xelexed says:

    za xuuxee , chi ch bas xeden jiliin daraa xadam eej bolno doo, ter ued chamaig bas zabaan xugshin geed xuugiin chini abgai xelex tsag irex blgui dee, gantsaarang ni bailgaj bgaad uxuulex sanaatau uu, tegbel chinii amidral ene nasaaraa oodloxgui shuu . sain l bodoj uzeerei, amidral gedeg uridchilna taax argagui dee, xu

  6. bi says:

    Setgel uvdchihluu. . .Gants biy hugshind haaya ochood tuslaad uguhiin orond zavaan ene ter geed bur ertnees eldev ym bodson bhiin.hund ter tusmaa nastand tuslaj yvbal zaaval buyn ni irdeg l gesen.ter eej ger horoolold gants uneetein bol zavaarahaas yahavdee..harin ch uvchin helehgui yvaa ni ih ymdaa..evii bur uruvdchihluu. . .

  7. zail says:

    мууу тэнэг матрууд өгж бгаа зөвөлгөөгөө харцгаа даа. та нар бүгд хадамууд болцгооноо. тэр үед яааж дуулхы чинь харнаа. чи ч гэж чи яасан их юманд санаа зовдог гөлөг вэ? чадахгүйн бол яах гэж нөхөр авдын

  8. chono says:

    Эцэг эхийн зугээс хуухдуудээ сонгосон амидралаар н амидруулсан н зов байхоо, 2ийн хооронд хошуу нэмж хэрүүлийн уусвэр бий болгоод байхаар насанд хурсэн хумуус гэдгээр н ялгаагуй хундэтгэж узэх л хэрэгтэй байх.

  9. chono says:

    Ёр н одоо чин хадам гэхээр л угээр н байж, хуухэд шиг н заганан гэдэг хир зов санаа вэ. Зарим хумуус ухтлээ тэнэг, муу санаатай хэвээрээ улддэг тэрний толоо ухаалаг хумуус бэр хургэн нэрийн дор амидралаа заалгуулж амидрах ёстой гэжүү. Сайхан цагт хумуус ухаалаг хогшид энэрэлтэй байхад хамт амидрах, унэлэх хундлэх асуудал биш байсан байх л даа.Одоо бол али али талдаа байдаг байх.

  10. Mr.Man says:

    Зарим нэг хэтэрхий дураараа, хэтэрхий амиа бодсон хүүхнүүд байх юм аа. Чиний тэр заваан гээд байгаа эх хүнээс хайрлаж явдаг хүн, хүүгийн чинь эцэг төрсөн гэдгийн санаач, тэр хүн байхгүй байсан бол чиний хүү байх уу. Тэр эх хүн хэдэн жил л амьдрааж дээ, бүх насаараа хамт байхгүй шдэ. Иймэрхүү хүүхнүүдийг зайл гэмээр болох юм. Ийм эхнэртэй болчоогүй нь аз юм даа.

  11. kkkkkk says:

    Хадам ээжтэйгээ их бодож л хэдэн жил л амьдрана биз дээ. Нөхөртэйгээ бол насан туршаа амьдрана. Дэмий юмнаас болж нөхрийнхөө сэтгэлд сэв хийх гэж байгаа юм биш биз. Яахав дээ хөгшин хүн заваан л байна биз. Тэр хөгшин хир удаан амьдраа аж дээ. Айлын ганц хүүтэй мэдсээр байж суусан бол тэвчээртэй ур ухаантай л байх хэрэгтэй байх даа

  12. mongoo says:

    ээж нь ганцаараа юм бол цуг байхаас яахав. чи заваан гэж бодхоосоо өмнө давуу талаа бодоо. оройтоод ирхэд хоол хийчнэ. хүүхэд хараад өгчихнө гэх мэт. тэгээд шууд л ээждээ энэ гэр ийм л байх ёстой гэдгийг ойлгуул. шуудз л хэлэхгүй юу. энийгээ цэвэрлэ энэ тэр гээд. тэгээ л заваараад бйаж болохгүй гэхгүй юу.

  13. khongorkhon says:

    байраа ав гэхдээ өөрийнхөө нэр дээр ав. хамт амьдраад үзэхгүй юу даа. харин тэр эгч бол зайлаа л байна ш дээ. эгч нөхөр 2-ынхоо нүүрэн дээр ганц 2 үг хэлж байхгүй юу, таны гэр орны ажлыг амжуулах гэж машин авсан юм уу. гэхгүй юу тэгээд миний нөхөр бас амармаар байна. ганц амралтын өдрөөр нь амруул гэхгүй юу

  14. kkk says:

    nzaa ene ih hetsuu asuudal l da. herev nuhur chin eejiigee orhih l yum bol huuhed chin aaviigaa ch yumuu chamaig ch yumuu orhij l taarna. tehdee sain bodoe. leasing gdg chin zovoo. tehdee ooriinhoo ner deer av. harin hadam eej chin her uhaantaigaas ih yum shaltgaalnadaa. uher maltai hun hotiin utaand amidrah bolov uu daa. hadam eejtei chin hamtdaa baichih hun baihguimuu

  15. mancha says:

    айлийн ганц хүүнүүд хэцүү маа сонсоод бхад яг ээжийг нь бэр халамжлах болно яахав гэхэд бэрээ голоод дарамтлаад ганц хүүгээ бүр шүтцэн

  16. ****Ц.ЭЛГЭМСҮҮЭНЭРЭЛЭНГҮЙ **** says:

    ХЭСЭГТЭЭ АРГА ЭВИЙГ НЬ ОЛЖ Л АМЬДРАХ БОЛОХ НЬ ДЭЭ ЕР НЬ ХАДМААСАА БОЛЖ Л ӨГВӨЛ ТУСДАА БАЙХ ХЭРЭГТЭЙ

  17. cahirmaa says:

    сайнуу бүсгүй минь лизингээр байр авах чинь маш зөв санаа байна, хадам чинь ухаантай л хүн бол эрвийх дэрвийхээрээ ажиллаж зүтгээд байвал чамайг үнэлнэ ойлгоно байхаа, хадмийн чин эгч олон хүүхэдтэй болохоор хадам чинь байрандаа байлгаж байгаа нь бас ч аргагүй төрсөн эгч нь шүүдээ, тэр байрыг одоохондоо мартдаа

  18. teneg says:

    Хэдхэн жилийн дараа өөрөө хадам болхоороо Бурхнаас хариугаа авна гэдгээ санаж хадамтайгаа харьц гэж зөвлөх байна.Ер нь олигтой эр хүн ээжийг нь үзэн яддаг хүүхнүүдийг удаан хайрладаггүй.Яагаад гэвэл ээж аав төрөл садныг сонгодоггүй,харин найз нөхөд,эхнэрийг сонгодог.

  19. zochin says:

    Байр авбал өөрийнхөө нэр дээр л аваарай да.
    Гэр бүлийн салалтанд эмэгтэй хүн л хамгийн их хохирдог юм шүү.юмыг яаж мэдэхэв гэдэг үүднээс дотороо бодолтой байсан нь дээр. Танай нөхөр чинь бас л нэг тэнэг тэнэг юм ярьдаг чиний ууурыг нилээн хөдөлгөөд байдаг шиг хүн бна.
    Хамт амьдрахад тэвчишгүй санагдаад хэлэх хэлэхгүйгээр хэлүүлээд сууж байхдаа энэ айлын хаалгыг дахиж хэзээч нээж орохгүйгээр өөрийнхөөрөө амьрах юм сан гэж бодогдох мөч бий болдог л юм. Яг тийм л мөчид өөрийн гэсэн орон байртай ч болоосой гэж ямар их харамсдаг гээч.Ихэнх эмэгтэйчүүд орон байргүйн улмаас нөхөртөө дээрэлхүүлээд л яваад байдаг.

  20. zochin says:

    Харин тийм.кккккккккккккккккк-ийн хэлдгээр гэрээ хүн байж суухын аргагүй гял цал байлгаад байвал хадам чинь санаа нь зовсондоо арай цэвэрч байх болов уу. Эсвэл хэцүү санагдаад тэр зусландаа очиж хэвтэх биз. Өөрсдөө байртай байж хүн байрандаа суулгачихаад өөрсдөө энэ тэрийгээр нэг тарж амьдраад байдаг яасан мунхаг мулгуу гарууд вэ? Чи бас л нэг хүн тамалсан хүнтэй таарсан бна да.
    Хэрэв чи боломжийн ажил төрөлтэй, гайгүй цалин мөнгөтэй бол наад залуудаа өөртэй өөргүй нь амьдарчихаж чадна гэдгээ эртнээс сайн мэдрүүлж байсан чинь дээр шүү.

  21. Kkkkkkkkkkkkkkk says:

    Тусдаа гараад хадам чинь хүрээд ирвэл, чи гэртээ маш цэвэрхэн бүх зүйлийг өөрийнхөө санаснаар цэвэрлэж бохир зүйл гэртээ бүү байлга. тэгвэл хадам чинь угийн заваан юм бол ийм цэвэрхэн газар тэсэхгүй лагертаа очиж өөрийн дураар сайхан заваарья гээд л алга болж өгөх байлгүй дээ. хэхэхэ..

  22. tata says:

    юу гэнээ хадам ээжийгээ заваан болхоор л хамт амьдармааргүй бгаа муу? наадхы чинь одоо юу гэж ойлгохов?? цаана чинь жинхэнэ хадамдаа дарлуулаал бжийгаа өчнөөн зовлонтой хүн бна. тэд нар чам шиг ингэж гоншигонохгүй л бгаа бхгүй юу? хуцваа. нэгэнт чи хүүтэй нь суусын бол ээж чинь мэдүү? хэрэв чиний ээж бсан бол чи яавч ийм юм бодох ч үгүй бсан даа. нөхрий чинь 100% зөв. ганц хүү нь юм бол ээжтийгээ одоо харж хандах цаг нь ч болсон. өөрөө эх болчоод ийм юм бичээд сууж бх гэж ичээч чи.

  23. zol says:

    гайгүй дээ бүх зүйл сайхан болн доо итгээрэй харин хадамтайгаа амидарн гэдэг хамгин гол асуудал байна даа эвтэйхэн бодож байгаад болоорой сайн сайханг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.