Ээжээс нь болж хүүхдээ голох дөхлөө…

Би одоо 23-тай Х*****аа гэдэг. Найз залуутайгаа 4 жил үерхээд одоо хүүхэдтэй болоод сар ч хүрээгүй байна. Надад ийм асуудал байна аа. Бид 2 тэдний аавынд хамт амьдардаг. Харин ээж нь тусдаа байдаг ч намайг төрснөөс хойш өдөр болгон гэрт ирж өдөржин хүүг маань ноолж уйлуулж байгаад явдаг би яагаад ч юм хүүхдээ булаагаад авчмаар санагддаг ч тэгж чаддаггүй. Намайг бүр ойртуулах ч гүй яг л өөрөө төрсөн ээж нь юм шиг бүгдийг хийх гэж байгаан зэвүү хүрмээр санагдаад. Би ороод ирэнгүүт нь л дотор харанхуйлаад явчдаг. Гэхдээ гаднаа тэр байдлаа гаргалгүй зөндөө тэссэн. Харин хэд хоногийн өмнө нөгөөх тэнэг авгай чинь өөрийнхөө хөхийг гаргаж ирээд хөхүүлээд эхэлсэн. Миний дотор зурагдаад л аймаар муухай тийм гэхийн аргагүй мэдрэмж төрсөн. Тэгээд тэр өдөр нь би хүүгээ хөхүүлэх гэсэн миний хүүхэд биш ч юм шиг шууд хаяад гараад явмаар ч юм шиг хөхөө хөхүүллэхээс дургүй хүрээд уйлахаар нь дотор арзаганаад л тэсэхгүй нөхөртөө л жоохон үг хаяад өнгөрсөн. Одоо болтол бачуураад байж чададгүй ээ.

Тэгээд ч хажуугаар нь нөхөр гэж ямарч тусгүй шахуу хүүхэд шөнө уйлаад байхад босж авахгүй хажууд унтаад л зүүдэлж инээгээд л. Харин ч шөнө нойртой хоноод байгаа хирнээ ээждээ хүүхэд унтуулкуу юм гээд өнөөх ээж нь шөнө хамт хононо гээд ирсэн. Нөгөө өрөөнд хүүг маань ээртэл нь уйлуулаад би уйлах бүрд нь тэр өрөө луу нэг шөнөжин гүйж хоновоо. Төрөөд удаагүй бие сульдаад дээрээс нь олон асуудалтай төрсөн болохоор өвчиндөө бачуурааад тэгээд нөхөр намайг ээжтэйгээ нийлж иймэрхүү маягаар тэсэх аргагүй болгож байна аа.

Өнөөдөр тэсэхгүй хүүхэд ч авчкуу гэсэн чин би аваад яахын чи ээж нь биздээ гээд харин ч би хоол цайг чинь хийж өгжийна гээд л бөөн юм боллоо. Бүх нөхрүүдээс би хамгийн сайн нь чамд бол тэнгэрийн амьтан чи жаргаж байна гэнээ. Уг нь жирэмсэн болохоос өмнө үхэх гэж бүгд л үерхэж байсын. Би өөрийгөө хөөрхөн гэж хэлнэ. Хэнд ч гологдохгүй биетэй. Хүмүүсийн гоё гэж боддог бүгд л надад байдаг. (өөрийгөө хэт ингэж бичжийнэ гэж битгий бодоорой) Тэгээд ч төрсөн гээд мухай болоогүй гэдэс байхгүй бс таргалаачгүй. Харин ингэж хэлүүлэх нэг сул тал нь ээж маань намайг нээх хайхардгүй юм харин аавтайгаа бага байхаасаа хойш уулзаагүй юм. Гэр бүл гэж ийм чухал байдгийг би мэдэхгүй ээ. Манай гэрийхэн тийм гээд би ийм байдлаар хэлүүлээд энэ хүнтэй хамт цаашдаа байна гэж төсөөлж чадахгүй нь ээ. Харин би хүүхдийнхээ гэрчилгээг өөрийнхөө нэр дээр авна гэсэн чин чиний хүссэнээр болно гэж байхгүй гэхийн. Гэрлэлтийн баталгаагүй  болохор ааваар нь овоглож болдоггүй биздээ нийлээгүй байж салах тухай боджоогоодоо бас хүүгээ гээд бодохоор хэцүү л юм. Би яах вэ эмэгтэй хүн болгон ингэж амьдардаггүй биздээ. Гэр бүл болгонд ийм юм байдгүй биздээ ядаж байхад (жоохон юмтай юм шиг санагдаад байдаг) ээжээс нь болж хүүхдээ голох дөхлөө. Цаашдаа би яах вэ надад зөвлөх зүйл байвал хэлээрэй. Чин сэтгэлээсэ сонсох болно. Баярлалаа. Хүндэтгэсэн Х*****аa…

88 Comments

  1. Чимка says:

    Манай нөхрийн дүү гэж нэн хачин юм бдг юм. 40 гарчихаад 1 ч ажил хийж үзээгүй. Нүүр амаа будаж шунхдаад шөнө орой бар саваар хэссэн нөхөр сүүдрээсээ салсан авгай. Нөхөр маань надаас хэд ах л даа.
    Охиноо төрсний дараа ээждээ харуулна гээд бид хэд очив оо. Тэгээд дүүд нь охиноо өгчихөөд би хувцсаа тайлаад араас нь орсон чинь охины минь аманд балиар хальс болсон мөөмөө хийчихсэн, 2 3 сороод хөхөж бна гээд маасайтал инээчихсэн сууж бдг юм. Ямар их зэвүү хүрсэн гээ. Цохиод авмаар санагдсан. Хадам авгай гэж эргүү тгсн охиныг минь үнсээгүй. Бие муу бна гээд…
    Би нь кесоров хагалгаагаар төрсөн юм. Тэгээд эмнэлэгээс гарч ирсэн чинь нөхөр маань Гэдэс чинь агшаагүй юмуу гэж тэнэгтдэг юмаа. Тэгээд надад 1 ч удаа хоол хийж өгөөгүй. Нялх биетэй байхад минь. Хоол цай хийж өгөхгүй юмуу гэсэн биш бөөн хэрүүл болсон. Ажлынхандаа бол эцгийн 7 хоногоо аваад хүүхдээ харж бга мундаг аавын дүр эсгээд. Гэртээ бол хоол нэхэж зурагт үзэж орой болохоор гарч явдаг. Ингэж эцгийн 7 хоногоо өнгөрүүлсэн хүндээ. Ямар ч хүнтэй суугаад ямар ч хадамтай болчихов доо. Эмэгтэй хүн буруу хүнээ сонгодог сайн хүнээс зугатаадаг гэдэг үг ер нь үнэн бололтой…
    Анхаарал халамжгүя, өөрийг чинь ойлгодоггүй, ойлгохыг ч хүсдэггүй хүнтэй хамт байна гэдэг жинхэнэ там юм.
    1 гэрт ороогүй байхдаа уйлж дуулаад л орцонд маань хүртэл хонож намайг гуйгаад л гүйдэг бсн хүн ш дээ…

  2. Anonymous says:

    yohh bi er ni end tend yum bichdeggui l de gehdee chinii tuhai unshsan chine buur uur hurchihlee ter avgai yasan davarchihsan yum be yahaaraa huuhded muuhai hohoo hohuuldegiin teneg amitan be chi odoonoos nohorteigoo joohon yarilysaj uzeltsej diilj avahgui bol er ni l hadam bas nohor gedeg humuus za odoo ch bas bolii gej boddog humuus bish shu tsaashaa l davaraad bn zogsoltgui l davarna shu chinii eej aav ger buliin amidral yamar baih ni yamar hamaatain chinii amidral chine odoo zohioj baigaa amidral chine sh de shono huuhed untuulsangui gej helsen ch chi yamar negen baidalaar nohoroo seree yadagiin pomparsiig ni tsaana ni tavichaad huue avaad og gesen ch yahav de bas salna gej ailga tegeed sain yarilts nohorteigoo eej chine engej bn tegej bn geed er ni hamgiin shildeg arga bol TUSDAA l garah bair holsolood ch bolov tusdaa l amidarsan ni deer dee hunii amidrald guravdagch hun garaad irheer l zaaval heruul uuna ger buleeree l baisan ni deer 

  3. Anonymous says:

    битгий давар

  4. хулан says:

    Хүн угаасаа нэг дургүй болчхоороо яагаад ч эерэгээр харж чаддаггүйн.Би анх тийм л байсан.Өөрийнхөө ээжийг юуч хэлэхгүй.Миний хүүхдийн эмээ гээл.Манай хүүхд ч гэсэн эмээгийнхээ мээмийг идээл байдаг.Хадам жоохон загнах гэхээр уур хүрээл хөөрхийг илүү хараал.Өөрийгөө стресст оруулаал тэрнээсээс болж нөхөртэйгөө хэрэлддэг байж билээ.хадам ч гэсэн миний ханийн ээж.Ээжийг нь алаг үзэх яаж сайн байх вэ дээ.Чиний ээж хайрлласан шиг ханийн чинь ээж ч тэгэж хайрлаж байгаа.Чи жаахан уужуу хандаад үзээрэй.Нөхөр чинь ч тэр хадам чинь ч баярлана.Чамайг ингээд байвал нөхөр чинь:чи угаасаа ааш муутай гээд ойлгохоо байна.Эмээг тэгэж болохгүй.бузар гэж яаж чадна вэ.Чи ч гэсэн хүүгийнхээ хүүхдийг тэгэх эрхгүй байна гээд боддоо.Хожим чамайг бэр чинь тэгүүл хүү чинь өмөөрөхгүй бол чамд сайхан байхуу.Ханийхаа сэтгэлийг бод.Ээжид нь тэгэж хандаж байгааг мэдээд л чамд тэгэж хандаж байгаа.Миний хань одоо хэнээс ч хамгаална.Өөрийнх нь ээжийг хайрладаг болохоор манай гэрийнхэнд надаас илүү анхаарал тавьдаг.манай хүүхэд эмээ эмээ гээл амар үлдээх харуулах хүнтэй.хүүхэд хэзээд л ээждээ л ирнэ.Хадам чинь харж байгаа дээр өөрийгөө хөгжүүл.Гэртээ хэрүүл хийгээд ээжий нь илүү хараад байвал нөхөртөө яаж сайхан харагдах вэ.

  5. tsegii says:

    eejin meem bol eejinh aan hadminh bol hadmiih gedgiig amidral uzeegui te1 mongol huuhnuuded helchii!!!!!!! hadminda hadmaaraa huuhde haruulj bgaga bolj bn gj bododg bol buruu!! chini huuhed chinih uur heniih ch bj bolohgui za!!!!!!!!!! te1 malnuudaa

  6. ыуыу says:

    тарxиний xатангиршил шиг бна.

  7. solongoo says:

    манай ээж миний хүүхэдээд мээмээ хухуулдэг л бсан надаа сайхан л бсан хэдэн минут дуугай би амраад ,чамд хадам болохоор тэгж муухай санагдаж бгаа бхаа ,харин хадам ээж чин хүүг чин хараад сайнл хун бн шдээ ,миний хадам бол харахгүй шуу

  8. solongoo says:

    хадам ээжийгээ ойлгохийг бодоо хуухэд гаргаж бгаагуйл хун бузаар гэдэг болохоос аавийнхан ээж болохоос хондлонгийн хүн биш юм чи чүгээрэй

  9. otgoo says:

    сайн уу би эхнэр хүүхэдтэй эр нохор гэдэг чин хүүхэд гарсний дараа эхнэртэй маш сайн туслах хэрэгтэй тэр бол үүрэг шүү шоно заабал босох эстэй гэхдэ тэр бол хир хайртай бгаагаас баш шалтгаална би их ажилтай бсан ч гэсэн шөнө босдог л бсан төрсөн хун унэхээр их ядарч сульдадаг юм хадам ээж чин өдөр ирдэг юм бол амраад абахгуй юу гэхдэ хадам нөхөж 2 чин ариа л биш ээ чи ясан ч тэгүүлж болохгуй битгий бууж өг хүүхэд гархаас өмнө гэрлэлт батлуулаагуй бол чамаар обоглоно хуулинд тийм заалт бга шуу хүний эрхээр жаргахаар өөрийн эрхээр зөб гж найз мин асуух юм гарбал oogii_198653@yahoo.com ороод ирээрэй

  10. Saraa says:

    Сайн байна уу?
    Чи хүүхэд төрүүлээд эх хүн болсон, одооноос хүүхэддээ сайн сайхан амидрах замд н оруулах үүрэгтэйгээ эхлээд ухамсарла.
    Чиний гоё биэ нөхөрт чини
    Чиний энэрэнгүй их сэтгэл хүүхэдэд чин

    Уужим дотортой
    Урдаа төлөвлөгөөтэй

    Хүнд сайн санаж
    Хүүхдээ сайхан асар

    Хүүхэд өнчрүүлдэг эх муу
    Хүний эв олдоггүй эзэгтээ муу.

    Эв нэгдэлтэйгээр
    ирээдүйн жаргалаа хамтран хөдөлмөрлөж босгодог.

    Сайн сайханийг хусэн эрөөв!

  11. Anuira says:

    Төрсөн үрээ голно гэж хэзээ ч байх ёсгүй шүү хө

  12. sain says:

    сугаагүй байсан ч нөхрөөрөө овоглож болдог л юм бналээ. Дүүрэг дээрээ очоод л хамтран амидрагчийн өргөдөл бичээд л болж бсан шдээ. Би бас суугаагуй ээ гэхдээ хүү маани нөхрөөр овоглодог. яахав дээ эцэгтэй хүн шүүдээ. Салахийн хооронд гэрлэлт энэ тэр гээд яхаү гээд бодоод л явдаг гэхдээ хадмууд хүүхэдтэй байж батлуул л гэх юм ямарч байсан өөрийн бодол өөртөө зөв шүү

  13. gangan amidral says:

    Би ч гэсэн Хадам ээжээсээ хүүхдээ их харамладаг. Юм л бол миний хүүхдийг нэрээр нь чанга чанга дуудаад л орилоод л тэр нь эрхлүүлж байгаа царай нь. тэгээд миний хийж байгаа бүхнийг тийм биш л дээ тэгдэг байхгүй юу гээд л сургах гээд тэнэгтээд байдийнн. Харин тэгэх тусам нь би өөрөөс нь албаар зөрдөг юм. Тэгээд чи шууд хэлж бай. Би лав тэгдэг. Заваараад өөрийхөө идэж байсан юмаа амнааасаа гаргаж өгөөд л өөрийхөө ууж байсан цайгаа хүүхдэд өгөөд л…. Тэгхээр нь би битгий амнаасаа хүүхэд хооллоод бай тусд нь аяганд хоол цайг нь хийж өгч бай хүний аягаруу зүтгэдэг хүүхэд болно ш дээ гээд шууд хэлчихдэг. Жишээ нь хадам авгай орж ирээд за би хүүгээ аваад салхинд гарганаа гээд ороод ирэнгүүт нь би өө зүгээр зүгээр би өөрөө аваад гарлаа би ч гэсэн агаарт гарнаа гээд хүүгээ аваад гараад явчихдаг юм.

  14. kkk says:

    хвнд бэтгий муу санаж бай дүү минэ,харин сайн хадам бна шд,би л лам хүүхдээ хадамууд бас нөхөртэйгээ сайн зууралдуулхийг хичээдэг харин өөрийнхөө ээжээр хүүхдээ харуулаxаас зайлсxийдэг (миний муу ээжийг ядраачихна шдэ)..,xа xа

  15. uuganaa says:

    адсага шиг ааштай хүүхэн бэ чи яасан, ийм болохоор чинь л нөхөр чинь тийм зэвүүн байгаан ш д.

  16. TG says:

    ТЭНЭГ МАТАРАА МАНГАСДААД ЗАЙЛУУЛААЧ ТЭНГЭРИЙН ОРОНД АМЬДРУУЛЖ БАЙГАА ХҮҮТЭЙН ЦУГ

  17. Mr.Man says:

    өөдөсхөн жаахан ачаа үзхээр өөрөөс нь илүү хайртай болно оо гэж. Хадам ээжийн буруу байхгүй шдээ, анхны ач нь л юм байлгүй дээ. Нөхөрөө бас бодох хэрэгтэй та 2-н төлөө хэдэн цаас олох гээд өдөржингөө ажилдаг юм байлгүй. Би анхны хүүхдээ төрхөд нэг зэрэг 4 газар ажилладаг байсан их ядардаг байсан болхоор шиөнө сэрж чадахгүй унтчихдаг байсан. Манай эхнэр нэг ч удаа гомдолж байгаагүй л юм даа. Чи одоо айлын эрх охин биш болсон шүү дээ, ЭЭЖ ХҮН БОЛСОН гэдгээ ойлгох хэрэгтэй байх.

  18. naran says:

    Дөнгөж ээж болж бгаам бол хүүхдээ харамлаад бгаан бгааз дээ. Жаахан тайван уужуу бай, гэхдээ эхийн нь дэргэд эмээ мөөм хөхүүлэх ч арай л дэндэж байна. Зүгээр л би өөрөө хөхүүлнээ гээл авчихгүй юу. Өдөр хүүгээ унтах хооронд нь хамт унтаад нойроо ав. Нөхөр чинь шөнө босож чаддаггүй жаахан хүү юм бна. Тэгвэл одоо өөрөө л гүрийхээс. Гэхдээ үрээ хараад баярласан эцэг хүн арай өөр бдгүй билүү. За за мэдкү, сүүлдээ би ч өөрөө юу бичээд эхлэв бүү мэд.

  19. deep says:

    yooo ter xadam eej boliyoo ter noxor suudertee l xoxoo xoxuulj suuxgui za busad n ch duurch xoxoo l ogdog n arai denduu muu ertoimaa. za tgd chi ooriigoo bi tm goyo sxan geed tenegteed blgui xuuxdee sn asarxiig xichee ex n xeer alag bol unaga n shiir alag gj medne bzdee tmu? yu gsn ug we gxr chi bas tm xair dutuu osoj tornison yum bol chi xuuxdee tm bolgomoorgui l bgan bol salalt xereggui xarin ter teneg dawarsan etsegtei n sn yarilts ailgaj surduul chi l tm boltol n dawraasan bn teserex uedee teserch bai bi bsn bol xuuxdee bulaagaad l awax bsn, golno en ter ch gexshig noxor xuuxdtge xamtdaa yaaj amidraxaa l ireeduigeel bodoldoo ingej internet xarj suux zaw bgamu mongo ol mongo ol noxorchinch bas za amjilt x…….aaaaaaa

  20. zulaa says:

    Тэр гуа гэж хэн бэ, яг тэр хадам ээж шиг ы, сэтгэтсийн оорчлолттэй дурак бх ы, л дэ.

  21. mongoo says:

    манай хадам манай хүүг аваад байдгийн. гэхдээ хөөрхий намайг унтаж амар л гэж авдийм шиг байгаан. би гэхдээ өгөх их дургүй байснаа хөөрхйи үнэхээр хайрлаж, өхөөрдөж байгааг нь хараад за юунд нь хүүгээ харамлахав дээ гэж бодоод одоо тоохоо ч бйасан. юм л бол миний хүүг аваад намайг унт унт л гэдгийн.

  22. enerel says:

    ugui ee neeree uuriin chini chamaig toodoggui eejees l deer saihan hun bainadaa, zarim suu ni gardaggui shanaldag huuhnuud hadam baitugai hunii huhiig huhuuldiishdee minii duu!!! amidral uzeh boloogui baina daa!!!

  23. bebe says:

    пөөx танай хадам ээж чинэ бүүр жинхэн сэтгэцийн өвчтэй хүн бна да,забаарсийн лала бүр хүүхдийг зодоод айн майр майр

  24. amidraliin erheer says:

    bi hvvgee 8n sartai bhad ni amidraliin erheer gadaadruu ajil hiiheer yavsan yum.harin hvvg maani hadmuud bas manaihan 2 gereeree harj handaad bolchihno geed yavuulsan yum…3n jil ajillah hugatsaandaa hvvteigee zav l garval messenjirt hamt bdg bsan eh vriin holboo vneheer aguu yum bna le,ih hetsvv baisan kameraa asaahaar hvv namaig haraad l MUUM MUUM geed l bayarlana..Ongotsnii buudal deer buugaad hvvgee haraad uuriin erhgvi suhruud suuchihsan..ih tom bolood beie daachihjee,ta dahiad namaig betgii orhij yavaarai geed l..ereed bair avch tusdaa amidarlaa Harin hadam eej manaihaas saldaggviee..yas yuman deer Hadam eejees l bolj eh vriin amidiin hagatsal vzsen yum shde,zaginaj zandrana bvr tevchihiin argagvi(nuhur maani namaig jiremsen baihad hagalgaagaa daalgvi nas barchihsan yum)hurimaa hiigeed hadamiindaa hamt amidarch baisan bolhoor uguluunuus avhuulad shunu dul boltol borvi bohis hiilgvi l ter geriin bvx l yumiig hiideg baisan nuhuriin chine bei muu baihad ajild orj yaah geed baigaan geed l,hvvgee nas barsnaas hoish bvr aimar bolson ter vedee eh hvn yum chine setgel ni tavgvi baigaaz geed l bvx yumiig shvdee zuugaad l unguruudug baisn…za za ene bvgdiig bichvel ix yum boloh bh geed boliloo… Odoo hvv maani 4nastai bid 2 shine horoolold huurhun tuvhnuud saihan amidarch bga,Harin hadam eej bol bainga manaihaar,arga ch vgvi biz achiigaa sanaa bailgvi gej boddogch Hvv maani ih durgvi zugataagaad l arhi uudag muuhai emee geed bhiin,harin manai eej aav deer ochih ih durtai(gehdee golduu l hadam deer ussunduu,manai eej aav Darhand bdgiin)..hvvg zugataagaad bhaar hadam eej chamaig ereel hvvhed ingedeg bolchihloo chi l yanz bvriin yum zaaj ugch geed namaig zagnaj haraanaa,argaa baraad hvvdee guilaashd minii hvv emeegee betgii tegej baildaa eejiig ni zagnana shde gehed yu gesen geech ….Emee Muuhai muumuunduu tos tvrhecheed namaig ed ed geed bdgiin,muuhai amttai muuhai muumiig edehgvi geheer namaig chimheed zodood bdgiin gej helsen dee !!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!! yu ch gej helhee medehgvi bna,…Ene bvgd minii l Buruu…anhnaas ni uruvduj davraasan minii l buruu,getel hamgiin uruvdultei amitan bi l bolj tugschiin…nadad odoo boltol yamarch erh chuluu alga…uud bolson nuhutuu ch gomdoj yavdag,(eejees aigaad bna odoo arai ert bn geseer baigaad abortond orj anhniihaa vriig zulbuulj baihada l bi Uuriiguu ene ger bvlees tataj avah baisiin…daan ch genen teneg bj de,odoo engeed l vilee vvreed yavjiin…nad shig bdald betgii orchoosoi gej vvniig bichlee,setgel vimreed jooxon zambaraagvi bichchihlee uuchlaarai…heleh gesen gol sanaa maani Hvniig uruvduj uuriiguu bvv garguund ni hayaarai!!!

  25. khongorkhon says:

    төрсөний дараах хямрал байлгүй дээ. ээжтэй нь чи өөрөө л харьцахгүй юу даа. уучлаарай та манай нөхрийн ээж нь байж болно, гэхдээ эхнэр нь биш биз дээ. наад хүүхэд чинь надаас гарсан хүүхэд тийм болохоор би ээж нь та эмээ нь тийм болохоор хэт бидний харьцаанд оролцоод хэрэггүй л гэхгүй юу тэгээд жоохон өөрийгөө тайвшруул. аль болох тайван бай юм болгонд бухимдаад хэрэггүй тайван хөгжим сонс хүүхэдтэйгээ өдөр хамт унт

  26. bayaraa says:

    чи өөрөө эцэггүй өссөн байж хүүхдээ төрсөн эцэгтээ нь цуг өсгөхөө бодох хэрэгтэй. Чи эх хүний хувьд үрдээ эхийн сайхан сэтгэл , хайр халамж хэрэгтэй болохоос чиний наад царай , хөх бөгс чинь хүүхэд хэрэг болох нь юу л бол доо

  27. hn says:

    за тануус болиж үз аягүй бол энэ бузар гэж бичээд бгаа гарууд бүгд л эмээгийнхээ мөөмийг хөхөж өссөн байгаа да чи ч гсн т1 юмуу хадам ээж чини траншэйнд амидардаггүй өвгөнтөд байдаггүй байлгүй дээ сонин сонин юм бичих юмаа хэлэх үг алга . харин ч хараад өгөх хадам ээж байгаадаа баярла … сайхан аашилж байгаад тэхэрч ав малаа. чиний тэр төрсөн эхээс л дээр байна за… битгий ингэж арчаагүй зан гаргаж бай!!!!

  28. bbj says:

    Дээрхи бичсэн хүний адилаар чамд төрсний дарааx стрэсс, болон дэпрэссэнд жаахан нэрвэгдсэн байх, тайван байж жаалхан хүүхэдээ бодох хэрэгтэй, хүүгий чинь ая тухтай байдал эрүүл бойжих гэх мэт асуудлууд хамгийн чухал, хүүхэд өвдхөөрөө их хэцүү байдаг шүү, бүx зүйл сайхан болноо, жаахан тэсээрэй, одоохондоо салах талаар бодоод хэрэггүй байхаа, бухимдсандаа л ингэж бичсэн байлгүй дээ! зарим хүмүүсийн бүдүүлэг гэмээр комэнтүүдийг бүү тоогооорой, дөнгөж нярайлсан хүнийг бас элдвээр хэлээд яах вэ дээ хүмүүсээ…за амжилт хүсье чамд, чи зөв шийдвэр гаргаж чадна гэдэгт итгэлтэй байна! 🙂

  29. wild flower says:

    Чам шиг давруун юмнуудийг хорвоо дэлхий өөрөө номхоруулахаа мэднээ.Хуухэдээ өөр дээрээ овоглоод тэр гэр булээс зайлаад өг.Чамайг янханий буудал хулээж байгаа ок.

    Хмммм бага зэрэг царайлаг төрчихөөр сайхан хуухний хэмжээнд оччихлоо бодоо юу.Дан ганц царайндаа бардсан хатингар тархитай хуухэн хаана ч явсан гологдол хэвээр улддэгийн мэдэж ав.

    Жинхэнэ сайхан хуухэн бол авъяас
    чадвар хурц ухаан,хунлэг сэтгэл,хөдөлмөрч зан,зөөлөн зангаараа хун бухний хайрийг татаж хавъ орчноо гэрэлтүүлэж явдаг юм.

    Би өөрөө тийм ч сайхан хуухэн бишээ.Тийм болохоор 2лаа хамтдаа сайжрая тэхүү.Эхлээд сайхан талаас юмийг харж суръя.Хунд баярласнаа угээр уйл хөдлөлөөр илэрхийлэж суръя.
    Юм болгонийг муухай талаас бодоод явбал хурдан хөгширч өвчиний уур болвол яана.
    Ургэлж инээмсэглэж яваарай.Хөөрхөн хуухэдээ өнчрүүлэж болохгуй шуу.Даруу зан зөөлөн сэтгэлтэй хунд заавал жаргал ирдэг юмдаа.
    Дээр жаахан хатуу хэлсэн бол уучлаарай чамайг ойлгоосой гэсэндээ л зориуд хэлчихлээ.

  30. Constantine says:

    хүүхэд шөнө уйлаад байхад босж авахгүй хажууд унтаад л зүүдэлж инээгээд л.(элэг хатахнээ :D) Амиа бодсон хайнга хар хүүр вэ нөхөр гэж хэлэхэд хэцүү л юм.

  31. XT says:

    хадам ээжээрээ хүүхдээ харуулаад өөрөө тэнхрэхээ бодоорой.

  32. Orion says:

    Шууд хадам ээждээ ямар ямар зан нь таалагдахгүй байгааг хэлэх хэрэгтэй. Нялуунаас шулуун нь дээр. Тэгээд хадам ээжийнхээ тэр үед ямар зан гаргаыг харахгүй юу даа. Тэр үед л бүх юм ойлгомжтой болно ш дээ.

  33. uka says:

    chinii ungutei zustei, bie haatai bh chini hend ch hamaagui.huuhed gargaad gedes guzee bhgui ch geh shig, salhad asuudalgui uchnuun zaluus namaig toono geh geed bga yumuu. chi uneheer ger buliin une tsene gedeg zuiliig medreegui uschee.eh hun uriinhee uriig erhluulhed yu ni buruu bdag yum, chamaas bulaagaad awchihgui harin ch tus bolj bga yum bishuu, teneg awgai ch geh shig,chi uuruu jinhene teneg archaagui sul doroi amitan bna daa.hun jargal daadaggui zowlon daadag yum, chi heterhii biee toochij za.

  34. Kkkkkkkkkkkkkkk says:

    Би лав хэзээ ч бэрийнхээ хажууд мээмээ гаргаад ач хүүгийнхээ ам руу хийхгүй ээ, ,,,Хичнээн хайртай ч байсан гэсэн кк

  35. 111 says:

    бас энэ өөрийгөө нэээх гоё сайхан биетэй юу юу гэнэ вэээ, наад толгойгооо цэнэглэ тэнэг хүүхэн минь. үнэхээр би энд зөндөө нийтлэл уншиж бсан ч чам шиг т1 новш арай таарсангүй, хэлье гэсэнээ хэлэхгүй гарч чадсангүй.
    иймэрхүү зүйл бодож явдаг өөрдийгөө тэнгэрийн дагинууд гээд бодцон т1 хүүхнүүдээс хол яваарай залуусаа!!!

  36. 111 says:

    та нар чинь ямар сонин хүмүүс вэ?? хадам ээжээсээ бузартах байсийн бол хүүтэй нь яах гэж суусийн?? бүгд л бузар балиар авгай гэхийн. та нарийн ээжийн бэр чинь тэгж хэлвэл харин тийм бузар авгай гэж хэлэхүү??? яасан арчаагүй ухаан муутай хүмүүс вээээ бурхан минь. ямар ч эх хүнээс бузартана гэж байдаггүй юм. хүүгийнхээ хүүг хорлох гээд л тэгж яваагүйн ойлгомтой. 1 өдөр чи т1 хүүхэн чамд чамс дор бэр заяана даа… юм гэдэг ээлжтэй байдгийм!!!

  37. k says:

    yanaaaa icheesei ta nar bichsen zuileeseee eejiin moom baliar buzar bdag gej medehgui l yum bn ehiin suun tsagaan setgel geed l harin chi yasan muuhai huuhen be hezeee negen tsagt yg chinii ber chin chamd iim zan garganadaa ter ued chi oilgonodoo baliar muu hog we heleh ug ch alga ene deer setgegdel bichsen baliar zawaanaar n duudsan yumnuuud oorsdooo zawaan sejgiin bug chotgoruud bnadaaa harahad tsewerhen saihan mortlooo dootood setgel n gej awah yum bhgui otoj omhiirson yumnuud unendee buhimdlaaaaaaaa

  38. Kkkkkkkkkkkkkkk says:

    Ямар ч эмэгтэй өөрийн тээж төрүүлсэн хүүхдээ хэнбугайгаас ч, ямар ч нян бактераас , тэр байтугай ямар ч дээд зэрэглэлийн ариутгагдсан эмнэлэгт эмчид хүүхдээ үзүүлж байхдаа ч эх хүн хүүхдээ инстинктээрээ хамгаалж байдаг. Юун хадам ээжийн хиртэй мээм бэ!!! хэрвээ чамд бохир санагдаж байвал чи шууд хэлж байх хэрэгтэй. Эх хүн хүүхдээ , муухай болов уу гэж бодсон болгоноосоо хамгаалахад буруудах зүйл ердөө ч байхгүй. Би лав иймэрхүү асуудал дээр бат зогсдог.

  39. yunas aisan yum be says:

    наад муухай авгайдаа буу нуур өгөө, шууд боли гээрэй, ясан сэжгийн юм бэ? хэт арчаагуй, дорой байгаад байвал чамайг дарлах гэж, харцаараа байлгах гэж оролдононс шуу дээ. гэрлэлтийн гэрчилгээ байхгуй бол хуухэд чиний нэрээр овоглогдоно. хуухдээ аваад өөрийн ээж дээрээ хэд хоног очооч, тэр муухай авгайг өөрийн гэрт буу оруулаарай

  40. bambaruush says:

    Hi bich gesen chamtai ijilxen oorool xvvxdee osgoj bna ene minii huwid jargal manai nohor ogloo bolgon ajildaa ywdag bolxoor nadad negch udaa tusalj baigaagvi e xvvxed awax tal deer namaig anx torood baixad minii xadam ex bas l ireedl xvvxdiig min awax gene vnendeel bol bi ix durgvi baisan gert irne gexleer vstei tolgoi arzaij duugarxaas xvrtel uur xvrne eswel manai noxor eejiind ochie geedl eoe odoo bodxoos uur xvrmeer tegeed tvvnii axiinx bi ger bvliinxen ireedl odorjingoo oxiniig min eeljilj awaad nadad ogoxgvi xoxvvlex gejl neg awna tegeed ondoo oroond orood xoxvvlj baixdaa oxinoo xaraadl uildagsan anx 2 sartai vaccanishin xiilgex geed emnelegt ochood emch tarisan oxin min uchirgui uilaadl bich bvr dagaadl uilchij bilee daraa ni emcheesee sanaa zowson gej tegeedl oxinoo 2 sartai baixad ni bid 3 ondoo xotod ajilxaar ywaad tednii ger bvliinxnees xoldoj bi gedeg xvn boon bayr bolj oxintoigoo 2uulxnaa odorjingoo saixan bnadaa odoo minii oxin 7 sartai oxin min anx xeld oroxdoo eejee gej xeld orson odoo bol baingal eejee eejee gej vgleestei tegeed neg odor xadamtaigaa yrisan chin xarin oodoos odoo oxin chin baingal eejee gej bna ta 3-g butsaj irxed oxiniig chin oorchilnoo bainga eej geed baixgvi ondoo xvmvvsrvv ochdog bolgono gedeg bgaa eoe ter vgiig sonsoodl dotor muuxairaad ywchixsan xariud ni oo tegex shaardlaggvi bi ogt oxinoosoo ydraxgvi bna gesen ayndaa tom bolxoor ta nar deer ochdog bolox bailgvi geed utsaa taslaad shuudl noxortoo xelsen tanai ex tegej bna bi tegexiig xvsexgvi bna shvv gesen chin arai manai eej tegej xeleegvi bailgvidee gej baisan odoo butsaad ochono gexeerl minii ys xawtaij bna aiadl bainga xadmiin tsaraig xarna gexees .

  41. сонин юм аа says:

    чи ч арчаагүй эрхийн тэнэг юм байна даа. хүний тус ойлгодоггүй. Ийм арчаагүй амьтанд муу хэлүүлчээд очиж тусалж байхаар хадам чинь огт очихгүй 3ланг чинь үлдээчихвэл таарах юм байна.

  42. сонин юм аа says:

    миний хувьд чи ч юу ч мэдэхгүй ээж болох болоогүй эрхийн тэнэг байна даа. чамд туслах л гэж хүүхдийг чинь тэгж авч байгаашд. бусдыг хүндэлж сурах хэрэгтэй шүү.

  43. тэнэг says:

    Эмма-ай 100% санал нэг байна. Чи бол дураараа зөвхөн хар амиа хичээсэн,өөнтөгч, хүний тусыг үл мэдэгч даварсан тэнэг хүүхэн бна. Яахаараа иймэрхүү юмнуудад сайхан хадам. сайн хань таардаг байнаа. Чи азтай л юм.

  44. monda says:

    жаахан тайвшир… төрсний дараа их хэцүү юм болгонд бухимддаг юм. хүүхэд чинь 5 сар хүрээд гайгүй болчихноо. тэгээд хадмийнхаа тусыг жахан эерэг талаас нь хүлээж авч бай.

  45. emma says:

    Хуний зан төлөвийн 80% бага насанд төлөвшиж, ертөнцийг харах нуд идэр насанд , харъцааний соёл нийгэмд хөл тавъснаас хойш 100% төлөвшдөг юм.Ихэвчлэн өсөж хумуужсэн орчин эцэг эхийн тусгал сууръ харектерт хамгийн их нөлөөлдөг.Генъ удамшил сайтай хуний хуухэд бутэн өнчин байсан ч хун чанар сайтай поситев сэтгэлгээтэй болж төлөвших нъ бий.Чи өөрөө аавгуй өссөн юм бнашдээ.Хунд хайрлуулаж узээгүй хун юмаадаа.Хуний сайхан сэтгэлийг ойлгож чадахгуй хувиа хичээсэн өөнтөгч зан чинъ давамгайлжээ.
    Өөрийн чинъ далд ухамсарт хумуужлийн ямар нэгэн доголдол яваад байх шиг.Чиний бичсэнээс би ийм л дугнэлт гаргалаа.
    Дураараа, хуний уг сонсох дургуй, цамаан,санаачлаггуй,хуний тус хургэсэн сайхан сэтгэлд хундэтгэл узуулэж талархаж мэддэггүй,аливаа асуудалийг хар талаас нъ сэжиглэж бодомтгой,буруу тийш нъ мушгиж ойлгомтгой негатив сэтгэхүйтэй.
    Энэ хорвоо дээр эм хун болж төрсөн л бол эрт орой хатан ч байна уу гунж ч байна уу бугд хуухэд гаргадаг юм.Төрсний дараах бие организмд гарах өөрчлөлт тийм ч аймшигтай хун айж нохой ургэмээр болдоггуйг миний бие өөрөө туулж узсээн.Харин ч бур эмэгтэйлэг уян налархай зөөлөн зан чанартай болсоноо санаж бна.Эр нөхөртэйгөө баръцаж шөнө хучээр босгож нудийг нъ улайтал тамалсан хуухнуудийг харахаар дургуй хурээд байдгийн.Өглөө эрт ажилдаа явах тусгай уурэгтэй эр хунийг тэгж зовоох хэрэг байхгуйшд уг нъ.Дур нъ хурэхээрээ нойроо хасаад ч болов хажууд тусалдаг л юм.
    Чамайг бол ёстой даварсан ёс мэддэггүй хумуужилгуй гудамжний зантай хуухэн гэж хэлэхийн бна.Эмээгийнхээ хөхнөөс хуухэд бузартав гэж…. чиний нөхөр бузартай хөх хөхөж өссөн болж таарах нээ?хуцдаг новш вэ

  46. Заяа says:

    чи өөрөө бас дэндүү бодож байнаа. Би лав хадам ээж хүүхдэд хөхөө хөхүүлэхэд чам шиг эмзэглэхгүй. Ямар ч байсан хүүхэд гаргасан эх хүн шүүдээ. Хөөрхий чамд харин ч зөндөө туслаж байна. элдэвийн юм бодож ялангуяа муухай санаа гаргаж биеэ зовоож байхаар ийм гоё тусладаг хадам ээжтэйдээ баярла. Өөрийн чинь ээж шиг байвал яана?
    чи лав хүнээр дутаж юм болгон дээр ганцаардана. Хатуухан хэлэхэд чиний л сонгосон амьдрал чи тэр хадам ээжид л хөхийг нь балиар заваан гэж битгий хэлж хүний сайхан сэтгэл рүү ус цацаарай. Магадгүй чи 25 жилийн дараа хүүгийнхээ хүүхдийг дуугай болгох гээд аргагүйн эрхэнд хөхөө өгтөл бэр чинь тэгж хэлбэл баярлахгүй л байх. Хадам ээж чинь чамд та 2т амьхандаа л туслах гэж ирсэн байна шүү дээ. Яах гэж ийм атгаг санаа агуулж байдаг юм.

  47. emegtei says:

    миний бодлоор хадам ээж чинэ хуухдэд чинэ их хайртай ум б,на. би өөрөө бас хадамуудтайгаа амидрадаг. манай охин 1 настай. Манай хадам ээж надад эр ни тусладаггуй б,сан хуухдийн хувтсасч угааж узээгүй баас шээш бол бүүрч тэгсэн хэрнээ намайг ирт бос хуухдээ унтуулчаад ингэ тэг гээд б,хан ном уншина. ингэж болохгуй тэгэж болохгуй гээд л бас гэртээ нохой тэжээнэ.
    надад их хэцүү б,сан. тэгээд би биэ муудаад ыдаргаанд ороод эмнэлэгт хэвтэж билээ. тэгээд би өөрийн ээж аавтайгаа цуг сар болсон их жаргалтай сайхан б,сан. Манай ээж ч бас манай охин хөхөө хөхүүлдэг б,сан. Танай хадам хуухдийг чини харвал чамд л сайн биз дээ. чи ажил турул хийхгуй ю. чи ымар сайхан хүүхэн ч гэсэн хүүхдийнхээ ирээдүйг бод төрсөн эцэгээс ни өөр ымарч хун хүүхдийг чни хайрлаж чадахгуй шуу амжилт.

  48. чи яасан инээдтэй юм бичдэг хүүхэн бэ? хадам ээж чинь хүүгийнхээ хүүхдийг өхөөрдөж хайрласандаа тэгж байхад, чамд зөндөө л тус болжийн ш д. юун болку гэж. чиний ээж биш болохоор тийм юм уу? би лав хадам ээждээ хүүгээ орхиод хааяа гарахдаа уйлаад байвал хөхөө хөхүүлчих гэдэг л байсан. ялгаагүй л ээжүүд ш дээ. чи бас их өөрийгөө бодсон муу санаатай атаархуу хүүхэн байна ш дээ. ийм санаатай бол ганцаараа хүүхдээ тэжээгээд яв за. харин ч тус болоод харж өгч байгаа эхийгээ ингэж доош нь хийдэг хүн байх ч гүй. чиний хүүг л авчив гэж дээ. муу санаалаад байлгүй зүгээр орхи. тэртээ тэргүй чи нөхөртэйгөө амьдарна барина гэж хүүхэд төрүүлж одоо амьдарч байгаам байгааз дээ. тэгээд анх нөхөртөө хайртай байсан шигээ эхийг нь хайрлаж халамжил за. чадкуу юмаа гэхэд дуугүй л бай л даа. чи даварцан тураал шив дээ. дээр бичсэн хүмүүс зарим нь бүр хөөргөцөн аан энийг

  49. tata says:

    заза. тэхээр ийм бна. эмэгтэй хүн төрөсний дараа мааш эмзэг бдын. 2сарын дараанаас бие чинь тэнхрээд, сэтгэл санаа тогтворжоод ирнэ. тиймээс одоо битгий жаахан юманд бухимд заа. тэр хадам ээжтэйгээ урьд уулзаж бгаагүй муу. чиний нөхрийн л ээж биз дээ. яахв чиний хувьд браг танихгүй шахуу хүн ирээд хүүхдий чинь аваад бхад харамлалгүйл яаахав дээ. тэхдээ тэр бас эх хүн, бас одоо чиний ээж болсон тэрний хувьд эмээ болсондоо хязгааргүй баярлаал тэр нялх юмыг хайрлаж бгаа шдээ. бас чамайг нялх сул биетэй бгаа амраг л гэж боджийгаа шдээ. нөхөрий чинь хувьд жаахан халамж муутай дүйнгэ гар бололтой. сн хүүхдий нь авхуул. алийн болгон ээж эмээ 2нь аваад бдын. тэгээл өөртөө хэцүү бгаагаа хэл. чиний оронд төрсөн бол одоо болтол баашлаад үхэх гэж бх блгүй. тэрийг ойлгуулж хэлээ

  50. naba says:

    хуухдийн гэрчилгээг аавынх ни нэр дээр 2-уулаа хамт паспортаа авч очиод авч болно л доо тэгэхдээ чи нохортоо хайртай хамт амидрах бол

  51. ezi says:

    битий нэр дээр н шилжуул давартсийн ясан?баталгаагуй басанч чи зовшоорвол аавийх н нэр дээр шилждийн чи угуй гэхэд хангалттай сайн бодож бгад шийдээрэй дуу мин онтсгуй залуу бна яж насаараа тийм хунтэй амидархавдээ

  52. Erelheg says:

    юун суртэй хуухэн бэ чи. Наад хадам чини харин тус болох гээд байхад чи л дургуйдээ суртэй болгож хараад байна шуудээ. Чи харин азтай хуухэн байна. манай хадам бол харах ни битгий хэл харж огооч гэхэд шууд дургуй байсан шуу. Бас нэг юм тороод эмзэг байна. хадмуудтайгээ эвтэй байвал чиний л амидрал хаялбар болно шуудээ. нэгэнт нэг ураг торолд багтсан юм чини асуудлийг зовоор харж шийдэж сурдаа дуу мини. Амжилт.

  53. sss says:

    төрсний дараа сэтгэл санаа тогтворгүй эмзэг бдаг юмаа. харин ч хадам ээж чин хүүхдийг чин хараад өгч бгаа бол өөрийгөө сайн тэнхэрүүлж аваад эртхэн ажил төрөлдөө орохоо бодсон н дээр биш үү. хүүхэд харах хүнгүй ганцаараа хүүхдээ харах ч тийм сайхан ажил биш дээ. жоохон уужуу тайүан юманд хандах хэрэгтэй дээ. тэгэж бгаад хадам ээжийгээ гомдоочих гэж бгаан. хүнийг хайрлаж бж хүнээр хайрлуулдаг юм ш дээ

  54. ßìàð ñîíèí õ¿ì¿¿ñ âý says:

    Ýíä äàí òýíýã¿¿ä þì áè÷æýý. Ýíý íèéòëýë áè÷èã÷ ÷ ãýñýí ¿íýí òýíýã ýðã¿¿ ìàë áàéíà äàà æèíõýíý. Á¿õ þì ÷èíèé õ¿ññýíýýð ÷àìä òààëàãäàæ áàéõ ¸ñòîé þó. ªºðèé㺺 õººðõºí íòð ãýýä áèå òîîãîîä èõ þìàíä áîä÷èæ. Òýãýýä áóñäûã äîðä ¿çýæ áàéíà. ßäàæ æèíõýíýýñýý òîìîð÷èõîîä òýãýýñýé. Ýñâýë õººðõºí öàðàéãàà ãàéõóóëààä ÷àìàéã äîëîî÷èõ øàõñàí õ¿ì¿¿ñ îëîîä áèåýý ¿íýëýýä ÿâ. Íààä õººðõºí ãýýä áàéãàà öàðàéãàà çàð. Òýð¿¿ãýýðýý öàéãàà ñ¿ëýýä óó. Áàëèàð õºõ ãý÷æýý òýð¿¿ãýýð íºõºð ÷èíü õ¿í áîëñèéí. Ìèíèé ýýæèéã áàëèàð õºõºº õºõ¿¿ëýýä ãýõ þì áîë áè лàâ òýíýã õ¿¿õíèéã õººæ ÿâóóëíà. Õîîë öàéã ÷èíü õ¿ðòýë íºõºð ÷èíü õèéæ ºãäºã ë þì áàéíàøäýý. õàëàìæã¿é áèø ë þì áàéíà. Á¿õ ýð÷¿¿ä õ¿¿õäýý øºíº áîñ÷ àâäàã ãýðýý öýâýðëýäýã õîîë õèéäýã áàéæ ÷àääàãã¿é þìøäýý. ×è ýýæ ìèíü òîîäîãã¿é ãýñýí áàéíà. ×è õàéð õàëàìæã¿é õºíäèé õ¿éòýí îð÷èíä ºññºí ó÷èð ÷è ÷ áàñ òèéì õºëä¿¿ áîëæýý.

  55. Nina says:

    Муу ч гэсэн хүүхдийн чинь эцгийн төрсөн эх. Юундаа тийм их балиар заваан бузар байв гэж. Таны хийж байгаа чинь надад таалагдахгүй байнаа л гээд шууд хэлчихээч. Хүүхнүүд яахаараа тэнгэрийн дагина байсан юм шиг царайлдаг байна аа. Хүнийг хүндэлж байж өөрийгөө бас хүндэтгүүлж хайрлуулдаг гэдгийг ойлго бяцхан тэнэг ээж минь

  56. DR says:

    yasan shevshigtei avgai ve? paaaa yaj nyalh amitand huhuu huhuulj chadaj bnaa, pizzz naad avgai nuhur 2-too bitgii tsarai uguurei, ulam davrana

  57. wow says:

    тэнэг новш вэ? балиар мээмээ хөхүүлээд байхдаа яадаг юм гэрлэлтийн баталгаа байхгүй бол чиний нэр дээр л бүртгэнэ тиймээс сайн бодож байгаад шийдвэр гаргаарай бодвол хайртай болоод л хүүхдийг ни гаргасан байх тиймүү үгүй бол салсан дээр байх

  58. Zaluu says:

    Ямар лалрийн авгай вэ Нохор чинь ч дээ таарсан арчаагуй эр байна даа Чааваас гэж шууд салаад хуухдээ аваад яаваач Ингэж дээрэлхүүлж амьдрана гэж юү байсийн

  59. AHHA says:

    Заваарсан юм. Нөхөр, хадам ээж та гурав цуг сууж байгаад ярилц

  60. Эсүй says:

    Сайн уу миний дүү
    Миний анхы төрөлт дээр манай хадам ээж миний ээж 2лаа ирсэн л дээ Хүний нутагт их хэцүү гэхдээ л хүүхдийг маань ээлжлээд ирээд харсан даа Сүүлдээ ядраад байхаар нь Монгол руу явуулсан тэгээд өөрөө ажил төрөлөө хийх гээд түр хүүхэд харуулах нэг Монгол охин олж авсан юм гэтэл хүүхэд маань тураад сүүлдээ байнга өвдөөд өвчин салахаа больсон Аргаа бараад эмнэлэгээр баахан явсан даа Сүүлд ажихнээ тэр охин хүний хүүхдийг хараад мөнгө авч байгаа учраас Хүүхдийг минь сайн харж хандаагүй хооллоогүй юм шиг бгаан Тэрнээс хойш хүүгээ гадны хүнд огт харуулахаа болиод Хадам ээж маань 6 сар орчим ирсэн Тэгээд л нөхөр бид 2 өглөө гараад шөнө ирнэ Хүү маань сэргээд л ирсэн Бор хоолонд шууд оруулаад тэгээд л хөөрхөн шүд нь цухуйгаад л инээд алдаад л өвчин ч тусаагүй хэсэгтээ амар бсан даа АМралтын өдрөөр гэртээ байхад хүү маань хадам руу байнга гүйнэ Аргагүй биз дээ өдөржингөө хамт бсан юм чинь Заримдаа хүүг маань айхтар үнсэнэ бүүр хамт хононо өвөртөлж унтана Хүүг маань загнана уйлуулна Тэр үед надад яг чам шиг мэдрэмж төрөөд уур хүрч байж билээ Миний хүүг гэж бодохоор хэ хэ Нөхөртөө уурлаад л Удахгүй хадам маань Монгол руу буцаад хүүгээ цэцэрлэгт өгөхөд Хадам ээж их бодогдсон шүү Хов жив ярьна мөнгө хааяа нэхнэ Гэхдээ л 2 хүүг маань өсгөхөд нэлээд нэмэр болсон болохоор надад муу санаж гомдох зүйл байхгүй харин ч хадамаараа хэсэг хугацаанд харуулсан нь зүгээр санагдсан шүү Өөрсдийн ач нь болоод ирэхээр амиа тавиад л хайрладаг юм шиг бгаан Чиний хүү том болоод эхнэр аваад хүүгийн чинь хүү нь гарна Тэр үед чи мэдээж ачаа харахыг л бодно бз дэ? Одоохондоо төрөөд удаагүй болохоор биеэ сульдаад өвдөөд гомдомхой их эмзэг түргэн уур хүрээд л байнга нулимас гараад л их уян болдог юмаа Энэ чинь чи дөнгөж ээж болоод байгаан тэмдэг Эмэгтэй хүн хүүхэд төрүүлээд ирэхээр ийм болчихдог их л эмзэг байдаг шиг. Яг наад замыг чинь туулсан хүний хувьд хадамаа харин зөв утгаар нь өөр лүүгээ чиглүүлээд хоол цайгаа хийлгүүлээд хааяа гэр орны асуудал мөн хүүхдээ харуулж бай Чи өөрөө сайхан амар Яаахав дээ хөөргөөд л магтаад л байхгүй юу Тэр хөхний хувьд гомдоод хэрэггүй дээ нэгэнт л мах цусны тасархаа нь юм хойно Хэлбэл тэгээд л нөхөр чинь ээжээ өмөөрөөд л чи л буруутан болно Тэвчээд чимээгүйхэн юмаа хийлгүүлээд хүүгээ өсгүүлээд авахаа бод Биеэ тэнхэрээр ажил төрөл сургууль болоод ирэхээр хүүгээ харуулах хүн үнэхээр их хэрэг болно Тиймээ миний дүү хадамаа аргаад арга эвийг нь олоод байх хэрэгтэй Гэртээ нээх удаан битгий суугаарайо тэгвэл хадамын энэ асуудалд хэт анхаараад улам стрестэнэ шүү Нөхрийн хувьд харин битгий давруул гэж хэлмээр байна Хадамаа биш нөхрөө сайхан хашрааж хүүхдээ шөнө босч авдаг бас өөртөө анхааралаа хандуулахад нь арга хэмжээ ав. Хадамтайгаа муудалцаад байвал нөхөр бас л чиний эсрэг болно Сайн ч муу ч төрүүлсэн ээжийгээ л хүн боддог юм шүү Тэгээд одоо чи хаачих вэ дээ яаахав ээж чинь тосоод хараад хандах хүн байвал оч гэхсэн нялх биетэй дээр нь хүүхдээ чирээд дэмий болов уу Харин биеэ тэнхрүүлээд хүүхдээ торниулж аваад АЖил төрөлдөө ороод энэ асуудалаа бодоо за

  61. enkhee says:

    торсний дараа их эмзэг байдаг юмаа. удку аажмаар гайгуй болно. амьдралд аль аль талийн эцэг эх оролцоод дэмий дээ. уг нь хадам ээжийн чинь хийж байгааг нохор чинь л хийх ёстой баймаар юм. харин хадам ээж чинь хуухдэд чинь сайн байгаад нь, ач минь гэж бодоод, харахийн хуслэн болоод, сэтгэлээрээ ирж байгаад нь баярлах хэрэгтэй байхаа. би оороо 21 тэй ээж болсон. нохор бас л танай нохортэй адилхан. олгийтэй хуухдээ дэрлээд унтчих гээд би оорийнхоо талд унтуулдаг байсан. хуухэд хохуулэхэд байтугай овдоход нь босно гэж байхгуй. би 7 жил шахам тэр айлийн бэр байхдаа нэг ч удаа охин нь байж узээгүй. 2 дох хуухдээ тээж байхад хадам ээж минь эмэгтэй хун чинь хуухдийг олдоснийх нь тоогоор гаргаад байдаггуй юм шдээ гэж хэлж билээ. унэхээр гол зуссэн уг байсан. хуухдийг чинь хараад огч байгаа сэтгэлийг нь боддоо. анхныхаа ачийг хялам хийж хардаггуй хумуус бна шуу. хамгийн гол нь нохортэйгээ л сайн ярилц. гэхдээ их зовоор ярилцаарай. эрэгтэй хун ээждээ илуу хайртай байдаг юм. би тургэдэж буруу яриад алдсан удаатай. тэгээд гэр булийн хэрүүл нэг удаа л эцэг эх чинь… гээд эхэлсэн бол ер нь цаашдаа тэр сэдэврүү хазайх гээд байдаг болчихдог юм билээ. сайн бодоорой. танай гэр булд сайн сайхныг хусье.

  62. Smile says:

    Chi chini harin owoo muu teneg gar uu gui yu, hadam chini harin ch ta 2iig untaj amruulah gd l zorin irj shono huuhdiig chini harj ogch bna sht, yaahaw adilhan huuhed osgoj bsn hun joohon huuhed uguileed setgel ni nilharsan bj bolno sht, ene deer bgaa teneg malnuud yaahaaraa ter eejiig muuldag ym, bas ooriigoo goyo saihan gechjee enend chinii goyo saihan ymar hamaa bnaa, ooroo archaaguiteed huuhdee harj chadahgui deer ni eh chini chamaig toodguin bol, ingeed bj bgaagaa ih ym gj bod za. Buur durgui chini hureed bgaan bol huuhdee oor deeree owoglood naad ailaasaa ywaach. Nusaa hatsartaa naahaa medehgui teneg ymnuud ih tenegteh ymaa

  63. hi says:

    МЭЭМЭЭ ИДҮҮЛЭХ Н БОЛ АСУУДАЛ ГЭЖ БОДОХГҮЙ БАЙНА. ЖААХАН УУЖУУ УХААНААР БОДОЖ СЭТГЭ.

  64. zulaa says:

    Би сая саяхан төрсөн миний 3 дах хуухэд л дээ манай нөхөр хуухэд болгон дээрээ л шөнө босож хамт л бух юмийг хийлцдэг Харин танай нөхөр анхний хуухэд мөртлөө ямар сонин юм бэ Харин тэр хадам авгайг чини ёстой тэвчихгүй юм бн Хөхөө хөхүүлээд бхдаа яахав дээ тэр чамайг дээрэлхэж бн ЭЭЖИД НИ би хуухдээ өөрөө өсгөмөөр бн таний тусаламж хэрэггүй гэдэгийг шууд хэл тэгээд нөхөр чини тэрийг ц\чини ойлгохгуй бол гэр булээрээ сэтгэцийн гажигтай гэж бодоод сал

  65. 910 says:

    миний бодлоор бол харин чи хадам ээждээ хүүхдээ өгөнгөө жаахан унтаж амарч аваач нялх нойтон хүүхэдтэй хэцүү л бгаа биз. Тэр мөөм хөхүүлэх юу нь балиар бгаа чиний тэр заваан гээд бгаа мөөмийг чинь эр нөхөр чинь хөхөж өссөн гээд боддоо. Би лав хүүхдээ хадамаасаа харамлахгүй магадгүй чиний ээж ,мөөмөө өгсөн бол чи хажууд нь инээгээд яасан идэж бна уу гээл сууна шд. таалагдахгүйб бгаа юмаа эвээр ойлгуул ер нь тэгээд хүүхэд уйлах ч зүгээр шд уушгинд сайн бдаг гээд ярьдаг л биздээ. Чи төрчөөд хэт эмзэглээд бна даа бүсгүй минь энэ асуудал шаал утгагүй санагдаж бна, Мэдээж загасны мах заагтай гэдэг ч чи өөрөө эвтэйхэн зохьцуулаачээ.Зөөлөн нь хатуугаа гэдэг шиг ээжээ та битгий тэгээ охинд нь эвгүй бна гэхгүй юу ёоёо-той хүн ч ойлгоно шд

  66. kira says:

    шулам шиг авгай вэ.мини бодлоор чи эртхэн сал наад нухур чини наад шуламаас чини турсун юм чини ээжийгээ ургэлж ямарч асуудал дээр умуурно.амидрал эхлээчгүй бхад ингэж бгаа юм чини
    ээжийнхээ угээр чамайг яаж ч мэднэ
    тэгээд наадах чини чиний амидрал чини гэр орон ур хуухэд
    тиймээс битгий байнга гэрт ирээд бай хуухэд таниас увдууд бна гээ буур болохгуй бол шууд зайл гэж хэл зэвүүн авгайг

  67. flowerandleaves says:

    сайн бн уу,
    1-т эмэгтэй xун жирэмсний уед ба xууxэд гаргасанийи дараа сэтгэлзүйн xувид маш тогтворгуй болдог( ууртай уйламтгай гомдомтгой гэx мэтийн )Xарамсалтай ни манайд энэ талийн мэдээлэл xуви xумуусийн мэдлэг тун бага байдаг,англиар Pregnancy Blue гээд байдаг даа.оороо интэрнэт-с олж уншаад,найз залуудаа бас сайн уншуулж ойлгуул,сэтгэл санаа чини тавгуй уедээ ноxортэйгээ яривал та 2 муудалтсана,удаxгуй салаx юм бно,барууний оронд жирэмсэн болонгуут л гар-н авлага огч тэрэн дээр маш сайн тайлбарлаж огсон байдаг ба xэрэв ийм ноxцолд эмчид xандаx ёстой гэж зовлосон байдаг,Манай эрчүүд ч гэсэн жирэмсэн эсвэл донгож торсон эмэгтэйчүүдээ зов ойлгож зов xаритсаx xэрэгтэй,xажууд бгаа xани xамгийн чуxал шуу дээ,xууxэд торуулнэ ,осгоно гэдэг амар биш
    2-т xадам ээждээ таалагдаxгуй бгаа зуйлээ аятайxан xэлээд болиулчиx,болиxгуй бол xарин шууд xоож бно,уг ни xажууд xууxэд тэврээд огоx xун бxад зугээр байдийшд,чи ганцаараа бол бур ч ядрана шуу дээ,xадам ээж чини xун л юм чини xууxдийнxээ xууxдийг xараад баярлаж л бгаа байлгуй дээ,тэр xуний насан дээр очоод чи ачийгаа xараад баярлаад xайр xурнэ биз дээ ,этсэст ни xэлэxэд амидрал зоxиож гэр бул болоx гэж xууxэдтэй болсон гэдэгээ битгий мартаарай,орx татаж утаагаа ч узээгүй байж xууxдээ ончруулж саллаx туxай бодож болоxгуй,тэртээ тэргүй амидрал xэтсүү,ганцаараа бол бур ч xэцүү,эрэгтэй xун ноxой 2 адилxан гэдэг дээ,чи зов богоод оорийнxоо xуссэнээр сургаж чадвал насаараа чи л жаргана,уурласан уедээ али болоx ярилтсаxгуй бx xэрэгтэй,уурласан xунээс уxаантай уг гардаггуй гэдэг биз дээ,эрэгтэй xумуус xичнээн xайртай ч гэсэн муу мууxай уг xэлээд байвал улам л xолддог юм,Амидрал-н толоо найз залуутайгаа нийлээд зутгээд сайxан гэр булийг бий болгоорой,ганц ламидраx xорвоод салж нийлсэн амидрал дэмий дээ,унэxээр л арxи уугаад авгай xууxэн эргүүлээд агсам согтуу тавиад амидрал-нxаа толоо xамтраад зутгэдэггүй бол xарин салаx талаар яриж болоx бxаа

  68. 111 says:

    та нар юун сүртэйн бэ, хүүгийнхүү багыг санаад л тэгээ биз??
    битгий тэнэгтцгээ хайр даахгүй зүгээр.
    чи тийм лаг сайхан юм бол хүүхдээ аваад яваач. тэгээд 2 дахь нөхөрийн чинь ээж яаж хандахыг хараад энэ хадамаа санаад харамсах биз!!

  69. yaanaa says:

    яанаа бич гэсэн нялх үртэй эх хүн,надад лав ийм зуйл болсон бол хөхөө хөхүүлж байгааг ни харж ч чадахгүй шууд л хүүхэдээ булаагаад авах байсан.салаад хэрэггүй биз дээ, ээжээс ни али болох хол бай

  70. wow says:

    bi er ni emeegiin huuhed bsoon. Eej namaig turuuleed l duug mini olchihson. Tegeed eej namaig toohoo baichihsan. Bi emeegiin huhiig idej, emeegiin zajilsan hooliig idej hun bolson gedeg. Muu yum bhgui l de… Eej ch gesen toogoogui. Yahaw chamas asuulgui huhuu huhuuulsun ni buruu bas ewgui sanagdsan bj boloh ch… Salah tuhai bodood hereggui biz de. Chinii bie sul bas setgel sanaa togtwortoi bish bgaa. Setgelee taiwan bailgaj ergen toirond bgaa humuusee bitgii too huu bid 2 l 2ulahnaa l bn gej bodwol nuhuruu bossongui ene ter gej uur chin hurehgui. Zaza demii nurshih gej bn. Taiwan bh geed uzeerei

  71. kitty says:

    нөхөр чинь бас ядаж байхад ямар сонин юм бэ, манай нөхөр шөнө цуг босож цуг л юм хийдэг байсан, хадам нтр бол би шууд л хэлдэг, нөхөртөө ч хэлдэг, ээж аав чинь ингээд байхаар надад ийм санагдаж байна гээд, нөхөр маань тэгээд миний талд ороод байхаар хадмууд яаж ч чаддагүй мөө, бодвол цаагуураа муулдаг л биз.ямар хамаатайн,ганц л амьдрахаас цааш хүний ая харж амьдарна гэж юу байсан юм бэ, чи нөхөртөө бас хатуухан хэлэх хэрэгтэй,тэр хадам ээжид ч гэсэн, hel-ийн бичсэнтэй санал нэг байна

  72. saran says:

    ымар т1 хадам эж үэ хадам эжигэ зайлул гж нохорто хэл

  73. gua says:

    чи одоо юн суртэй хар дурак вэ сална мална ч гэхшиг чадахгуйн бол тэгээд яах гэж хуухэд гаргасан юм? гоы биытэй бух юм байна л гэнэ тийм л юм бол тэгээд хуухдээ аваад гудамжинд гараачдээ!!!aygui bol chi 1 ailiin erh ohin l bgaa biz uchiraa medehgui huuhed gargachaad daraa ne tenegteed ybj bgaadoo chinii hair halamj chin dutmag bolood l huuhdiig chin saatuulj bgaa bizdee adilhan l emegtei hun achiigaa haraad l bayaraad l tegee biz hunii eejiig yaah gej ta nar tegej baidiin hadam ch gelee hairtai hunii chin eej bizdee huuhed nohoroosoo tusdaa l amidarj baigaa hun bailgui medeej huugiihee huuhdiig harah gej irdeg yum bgaazdee ta nar oorsdoo bitgii tegej davartsaaj bai jaahan hal uzej hashir suu chi!

  74. feew says:

    Халиунаа чи ингээ. Нөхрүүдийг бас хааяа нэг удаа ч болов цочоох хэрэгтэйшд. Хаяад явна гээд хувцасаа худлаа ч хамаагүй баглаад нэг үз. Гэр бүл муу гээд заавал ингэж дээрэлхүүлж амьдрах шаардлага байгаа юм уу . Харин танай хадам чинь жоохон сэтгэцийн юмтай юм шиг байна. Тэгж л ойлголоо. Хүүхдээ сайн харж бай. Нөхрөөрөө өөрөө ээлжлээд хар. Сална ч гээд хамаагүй. Хадам чинь нэг өдөр хүүхдийг чинь хөлнөөс нь барьж байгаад хананд савах вийдээ хэхэхэ

  75. Amin says:

    Миний дүү эртхэн тусдаа л гэр оронтой болж хадмуудаасаа хол л амндарсан ни дээр байдийм да нөхөртэйгөө бол аяндаа учраа олчноо хадам ээждээ ингэж болохгуй гэдгийг нь аятайхан ярилцаж ойлгуул муудалцаж хэрэлдэх нь чамд болон нохор та хоерын харьцаанд цаашлаад бур хуухдэд синь муугаар нолоолно тийм болхоор аль болох нохороо оорийн талд байлгаж аливаа асуудлыг хулээцтэй ухаантай л шийдэх хэрэгтэй дээ элдэв зуйлд шаналж оорийгоо битгий зовоо эгч нь яг л чам шиг ийм амьдралаар амьдарч оорийгоо ч нохроо ч их зовоосон одоо эргээд бодоход хичнээн боломжгуй хэцуу юм шиг санагдаж байсанч гэсэн эртхэн л тусдаа гарч амьдрах естой байсан юм билээ.

  76. qqqqqqq says:

    яаг адилхан проблэмтаймаа.манай ээж гэж бас угаасаал хайхрамжгыи хайнга хун байдий.аав бол али эрт салцан харицаагуй.саяхан маамуулсан мөн л хадмийн хаяанд ,энэ муу манайд ирчээд яах гээд байгаан гэх маяагтай.ар тал муутай бол хадамд дээрэлхүүлж л амьдрах тавилантай байдийн байлгуй.
    fuck off all

  77. hel says:

    Сайн байна уу?

    Нялуунаас шулуун нь дээр гэдэг үг байдаг шүү дээ. Одоо битгий ахиж тэг, хүүхэд бузартдаг гэдэг юм шүү. Ахиж тэр авгайгийн хөхийг нь хөхүүлж болохгүй бас ер нь өөрөө бие чинь өвдөж байсан ч тэртээ тэргүй тусгүй хүмүүсээс би хүүхдээ харж чадна аа гээд тусыг авахгүй байх талаар үз. Ээжийг нь орж ирэхээр хүүхдээ өөрөө аваад битгий ойртуул, ойртуулахгүй байхаар гомдоод үг хаях л байх тэгэхээр нь хүүхдийн дэргэд битгий хүн загнаад бай, эсүүл хэрүүл хийх гээд бай гэж хэлээд аль болох хэрүүлээс зугт. Ер нь энийг хийж болно, болохгүй гэсэн тийм заалт гаргаж маш тодорхой болго. Нөхөртөө ч хэл. ер нь бүгдэд хэлж бүгдийг маш тодорхой болго тэгээд болохгүй бол яадгийн хэд хоног хүүхдээ аваад эхдээрээ оч, эх чинь хол байдаг ойр дотно байдаггүй ч гэсэн эх чинь юм чинь ойлгох байлгүй дээ. Ер нь нялуунаас шулуун нь гэж энийг хийж болно тэрийг хийж болохгүй гэж маш сайн тодорхой болго ер нь хүүхдийн энерги авч өөрийгөө тэжээдэг тийм шуламнууд байдаг гэж сонссон юм байна. Танай хадам ээж тийм байж магадгүй шүү. Тийм болохоор хүүхдээ бүү ойртуул

  78. miraalag busgui says:

    нухрийнхуу аавтай ырилтсуул дээр юм бн даа
    ирээдүйгээ харсан ни дээр юм шиг
    чамиаг ээж чин тоодгуй гсн бн ирээдүйд чи бас хуухдээ тоохгуй бвал хуухэд чин ымар бх уу
    эсүл чи зугээр л турултийн дараах стрээсстай бна
    тайван амар

  79. uuj says:

    хадмуудтайга хамт амидрах ямар бдийг мэдэрч эхэклж бн..хэтсүү л бдийн бн..юм бухэнд хуугээ омоорно хуудээ буруу халдаахгуй…………оор газар бхад унэхэр жаргалтай бжээ,мгл ирээд дарамт зовлон шаналалийг унэхэр мэдэрч бн

  80. gerelt says:

    Хадам чинь тэгээд хадам аавтай чинь хамт амьдардаггүй юм уу? Яагаад тусдаа байдгийн?Салаагүй зүгээр л тусдаа байдгийм уу? Яасан ойлгомжгүй юм бичдэгийн.
    Хэрэв хадам ааваас чинь салсийн бол тэр яахаараа гэрээр нь ирээд байдгийн?
    Эмэгтэй хүн нөхөр жоохон гомдоохоор элдвийн л юм боддог юм. Хүүхдээ өөрөөрөө овоглоно, тусдаа баймаар санагдах гэх мэт. Жоохон тайвширхаараа арай өөр юм бодноо.
    Миний дүү жоохон тайвшир. Тэгээд нөхөртөө сайн хэл. Ээжийнх нь хийж байгаа үйлдэл таалагдахгүй бна гэхгүй юу.
    Эрчүүд бас эхийгээ өмөөрөөд солиороод байдгийн. Тэгвэл шууд сална гэж дарамтал.

  81. jagaa says:

    хадам ээжийгээ шууд зайл гээч давараагаад бхар тэгж бган би бол анхнаас ни дасгаагуй болхоор манай хуухэд хадам ээжид майр дургуй

  82. zochin says:

    Хадам чинь яасан даварсан авгай вэ?Хэлэх хэрэгтэй ш дэ. Төрүүлсэн эх нь гэж хажууд нь нэг хүн байхад тэр одоо хөхөө өгөөд сууж байдаг юу вэ? Аягүй л бол элдвийн эрчүүдэд өчнөөн л хөхүүлээ биз.

  83. бүсгүй says:

    хадам ээж чинь арай дэндүү байна аа…хөхүүлээд байхдаа яахав дээ. ямар хөхүүлэх ээжгүй нялх амьтан байгаа биш, муу ёртой юм. миний бүр дургүй хүрчихлээ. хичнээн ач минь гээд хайртай байж болно гэхдээ эхийг нь байхад ингэж тэнэг зан гаргаж байна гэдэг үнэхээр сэтгэхүйн доголтолтойнх…
    – эсвэл магадгүй хадамд чинь чиний хүүхдээ асарч байгаа байдал хангалтгүй санагддаг байх…тэгээд тийм зан гаргаж байж болно

  84. N.ka says:

    huuhde awaad heden odor eej deere och jaahan taiwshir duu mu bdag biz de ted chin huuhdii chin awaad bn biz nohriin chin hywid jaahan dawarchihaj ene odoo hvvhed gargasan haachihwede gej bodooj bgam bn l da

  85. Nox-77 says:

    Чааг Xалиуна гэдэг юму? Би буруу таацана уу? За за энэ ч яxав ерон анxнаасаа л xаниа зов сонгоx xэрэгтэй байдаг юм штэ!!! Нөxрөө сайн шаардаж байгаач яааж ийад байгад тэр ээжтэйн учира ол бас танай нөxөр гэж 1 яаx гээд байган мэдэгдэxгүй юм байxин! Зүгэр л амидралин аясар яваж байдаг юму xайшаээн!

  86. Sarnai says:

    Балир заваан хөхөө хүүхдэд чинь хөхүүлээд бгаам уу? ямар балай эмгэн вэ? шууд л хэлээч, битгий ингэ тэг гээд юунд нь айж ичиж байдаг бан аа….

  87. ganaa says:

    xэтсүү юм

  88. ***Ц.ЭЛГЭМСҮҮЭНЭРЭЛЭНГҮЙ **** says:

    ӨӨРИЙГӨӨ ӨӨГҮЙ САЙХАН ЭНЭ ТЭР Л ГЭХ…БӨӨН АСУУДАЛТАЙ ..ЗААВАЛ ХАМТ БАЙХААР ХАДМААСАА ТУСДАА ХОЛ БАЙ Л ДАА УРАГ ТӨРӨЛ ХҮМҮҮС ХОЛ БАЙХ АМАР ГЭР БҮЛИЙН АСУУДАЛДАА ОРОЛЦУУЛАХ ХЭРЭГГҮЙ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.