Удахгүй чулуу шиг хүйтэн хүн болох вий гэхээс…

Би одоо 26 настай гадаадад сурч хөдөлмөрлөдөг. Би 20 настай байхдаа нөхөртэйгөө танилцаж хүүхэдтэй болоод бид суусан. Нөхөр маань их хартай архи дарс огт уухгүй хэрнээ маш их дарамталж зодож нүддэг байлаа. Жирэмсэн байхаас эхлээд л гар хүрч эхэлсэн. Охиноо 2 ой дөнгөж хүрч байхад нөхөр маанай намайг зодоод би тэсэлгүй гэрээсээ гарч ээжийнх рүүгээ гүйгээд бид тэр чигтээ салах болсон. Хамгийн аймшигтай нь би салсныхаа төлөө охиноо авах, харах ч эрхгүй болсон. Би гэдэг хүн цагаан сүү нүдний нулимсаа асгаруулаад л гуйж гувшиж гүйдэг байлаа. Охинтойгоо уулзая гэхээр дарамталж 2-ланг чинь ална гэж сүрдүүлнэ. Би архинд хүртэл орж үзсэн. Байнга ээж дүү, ажлын газар, найз нөхөд рүү залгаж дарамталдаг байлаа. Энэ дарамт нь 2 жил өдөр бүр үргэлжилсэн. Би тэр дарамт хар бараан зүйлээс үнэхээр зугтаасан тэгээд гадаад гарахаар хөөцөлдөж бүтэж гадаадад ирсэн. Энд ирээд 2 жил болж байна.

Амьдын хагацал гэдгийн үнэхээр үзэж байна. Охиноо одоо ямар болсныг ч мэдэхгүй яаж амьдарч байгааг ч мэдэхгүй их хэцүү юм. Амттай юм идэх бүрдээ үр минь юу идэж байгаа бол. Инээх бүрдээ миний охин юу хийж байгаа бол ээжээсээ хол инээж ч чадахгүй байгаа байхдаа гэж бодох бүрдээ өөрийгөө зүхдэг, зовоод ч хамаагүй охиныхоо хажууд байж байхгүй яавдаа гэж өөрийгөө чамалдаг. Миний дотор ингэж шатахыг хэн ч мэдэхгүй…

Би хэнтэй ч хуваах билээ ойлгох хүн байгаа эсэхийг ч мэдэхгүй байна. Ямартай ч ирээдүйд охиноо аз жаргалтай амьдруулах ёстой гэж өөртөө зорилго тавьсан түүнийхээ төлөө тэмцэж явна. Би эр хүнд итгэх итгэл эр хүний үнэ цэнэ гэдгийг үнэхээр мэдэхгүй байна. Үнэхээр айж бас ганцаардаж байна. Удахгүй чулуу шиг хүйтэн хүн болох вий гэхээс…

28 Comments

  1. haha says:

    оровдмоор юм аа

  2. hehe says:

    Угуй ээ чи маш зэв шийдэж, одоо бол ганзаардаад л тэгэж бодож бна. Чи охиноо хулгайлаад аваад ирж болно шуу дээ.

  3. daria says:

    jennefir lopezaiin togloson negen kino chinii amidralaar hiisen yum shg l bg. yaj iij bgaad ohinoo avsan n deeree. hol hureh gazaraa yav.gazar derh ganc ohin chn shu de.bi ooroo ohin urtei bolohoor chamaig buur sain oildoj bna. hervee ohinoo avahgui bol eceg n muu zuil hiihgu ich gsen medeej hoid ehiin carai harna shuu de. ter yamar l olig bv gjdee.duu garval shovdorlogdono. ohin huuhed eejteigee bsa n dee bg.chi hol hureh gazaraa yavalgui ooriigoo bodood gadagshaa garsan chn buruu. odoo oroitoogui deere ohinoo av tgd saihan amidar.ohiniihoo toloo ene bugdiig hii.ternii toloo zugeer l sanaa zovj suuh bish yum hii.huuhed henteigee bhiig nohor chn bish shuuh shiidne. tiim bolohoor ohiniihoo toloo bugdiig hii. ene yavdliig unshaad bi chamaig bish ohiniig chn ih orovdoj bna.hoorhii min chamaig ih sanadag bh da

  4. zahidaliin ezen says:

    Setgegdel yldeesen ta byhend mash ih bayarlalaa. Nadad aaw bhgyi e, tuswiin baiguulagt nasaaraa ajilsan eej 2 ohin dyy maani l bdag. Ynendee nadad shyyh ene ter geh hych, sonirhol bgaagyi. Bi ergeed niileh bh gej goridoj bsan. Tiim jaahan amitnaas iim boltoloo hol bna gej tusuuluuchgyi. Manai nohor namaig bodwol hamaagyi bolomjtoi ailiin hyyhed. Ah dyy nar ni chadaltai ailiin gants. Bi nuhuruu oilgood ireh bh namaig zowooj yr hyhhdee onchryylehgyi bh gej itgesen. Gewch dendyy teneg negen yuma. Ohintoogoo uulzii geheer chi hayad yawsan uulzah gej oroldwol 2 lng chini alii shyy gedeg. Ter yneheer tegej chadah hyn… 3uulaa ingej yawaad yhchii gej mashintaigaa hundaman hashaa murguj bsan. Chi gertee harihgyi bol bi end yhne gej garaa zysej mashin dooguuraa orj hewtdeg bsn. Bi ter hyniig yugaar tutaasan yum be. Yugaarch tutaagaagyi jaahan geltgyi ailiin ehner shig ehner ber shig ber eh shig eh bsan. Ajil turul hiideg henees ch tuthaargyi archaatai bie ee daasan. Huhur maani uug ni ohindoo mash sain aaw. Bi ter hyniig nadaas uuchlal gyihiig hyleesen ch odoo yzen yadaj bn jaahan chadaltai bolood yneheer shyyhdeed namaig tsusaar uiluulsniihan hariug awmaar bn. Bysgyichyyddee gej helhed hynii hyn hynii hyn bdag yum bn. Bi nuhur hadam eej ohintoigoo amidardag bsan. Tegej ih zodoj tegej ih uilj zowj bhad yagaad namaig neg udaa umuuruugyi yum boldoo gej eejdee l gomddog. Gants hyygeesee aidag bsan yum bolow uu. Gehdee nadad hadam eejdee gomdoh erh bhgyi ee minii yriig sain harj usguj bgaa achtan. Minii zowlong hamt olon naiz nohod ah dyy nar maani meddeg odoo shyyhed l gedeg nadad bolomj bgaa. Bi chadaltai hychtei bna. Deer bichsenchlen yamartai ch ohinoo ireedyid az jargaltai bailgana aa… Bi chadna

  5. monkh9988 says:

    сайн уу нза охиноо оор дээрээ авааа

  6. bz says:

    монголд чинь хууль, шүүх гэж юм байдаг шүү дээ. юу гээд хачин хачин юм яриад байдаг юм бэ.

  7. Gatu says:

    ганц юм хэлхэд охиноо ав ок эцэст нэ эхгүй хүүхдийн бөгс том гэдэг янхан л болийшүү гаж аав нэ хүчиндэж тэрнээс цаашаа янхан болно тийм болхоор наад гадаадаа хаяад охинруугаа очдоо наад гадаад чинэ хэнд ч хэрэггүй хүсүүл хэзээ ч гарч болно энэ охин чинэ хэзээ ч ахиж олдохгүй одоо л очихгуй бол шуу цагдаа шүүх өмгөөлөгч мөнгө авч дарамталдаг залуус гээд амархан авана даа эмэгтэй хүнд бяраа гаргадаг залуус эрэгтэй хүнээс үхтлээ айдийшдээ кккк

  8. ts says:

    ийм хүмүүс их байдаг юмаа.манай найзч бас тийм тэгээд сүүлдээ хүүхдээч харах эрхгүй болоод одоо 10 жил болж бгаа.нөгөөх ни барааг ни харуу үгүй юу ална чамайг нүүрийг чини сэглэнэ энэ тэр гээд л бид нар тааралдахаасаа хүртэл эмээдэг болсон.битгий энэ найз шиг мини шантраарайл гэж хэлиэ.Охин хүүхдийг өөр дээрээл авах хэрэгтэй шүү.зайлуул ээжийгээч мэдкү хэцүүл бгаадаа.

  9. inga says:

    hi naiz min 2uulaa chatsuu yum bna. Chi ih zaluuhan tegeed mash ih gantsaardsan bna daa yag nad shig hen ch chamd tuslahgui ih hetsuu haaya saihan uil uuriiguu taivshruul … etsest ni helehed muruud, naid, hezee ch buu naidvaraa aldaarai tegvel chi zaaval ohinoo erguulj avnaa. Bi ch bas naidaj bgaa muruuduj bgaa. Amidrald naidlaga hamgiin chuhal baih hezee ch buu naizdlagaa aldaarai bas arhinaas hol bai chamaig ohinoo avna gedegt itgej bna bas zalbirch bna.

  10. munh says:

    ямр зэвүүн амитан тээ эрүүл дээрээ зодож бгаа бол мэдрэлтэй юмтай юм бнлдаа
    хуухдээ заавал аваарай
    ээжгүй ээжийгээ санаж байгаа хуухэд унхэээр оровдолтой байдаг

  11. layza says:

    сонин юмаа.шуухээр явсан болоод л буур харулку гээд шийдцийм бишу?zazz todruulj bichesei gej husjina yasan hetsuin be na chin hurhi eej ohn 2.ejige sanachihla

  12. NEG says:

    шуух тсагдаагаар яваачээ. юнд н айдаг юм. хунална гэж яридаг малууд унэндээ хамгийн аймхай новшнууд бдг юм. Шуухэд уг охиноо ав тэгээд охиноо авчаад дараа н охинтой болохоор хунтэй ууж чадку бн нтр гэв дээ кэ кэ

  13. tungaa says:

    Ямар ч тохиолдолд хүүхдийг ээжид нь өгдөг хуультай байдаг. Сайн хөөцөлдөөд үзвэл охиноо өөр дээрээ вач болно. Эрчдүүдэд ингэж дарлуулна гэж юу байхав. Чамд амжилт хүсье.

  14. ыуыу says:

    ер ни xуули номоор ни явбал яагад болоxгуй. гэж айгаад бна уу. аймxай xун арав уxдэгдээ.

  15. xxx.sss55 says:

    За даа энд шаал хэрэггүй юм их бичжээ. Яахав хууль, шүүх гээд яваад авч болно оо. Гол нь эхлээд хүүхдийн нөхцөл байдлыг мэдэх хэрэгтэй.

    Ер нь бол энэ талаар анхнаас маш төлөвлөгөөтэй, бодлоготой, алсаас, далдуур юм хийж байж өөрийн болгоно. Бүтэхгүй юм шиг санагдаж байвч бүтнэ шүү.

    Хүсвэл нэрээр минь мессенжерт ороод ирээрэй. Хуулийн болон сэтгэл судлалын зүгээс чамд зөвлөгөө өгье.

    Баярлалаа

  16. eee says:

    tatvariin yrgyi konpani avna 99051888

  17. xxx says:

    Бурхан мини ,ямар нугэлтэй хумуус бдаг юм бэ!Эх урийг салгаж ингэж зовоохоос илуу нугэл гэж байх уу.Миний 2 ч танидаг эмэгтэй бас яг ингэж нухуртуу хуухэдээ алдсан,их хэтсүү бдаг юм байлээ.хичнээн шуухдээд ч танил талгуй,нухуруусуу бага орлоготой,байр суутсгуй бол хэтсүү юм байлээ.Шуухээр танйл талтай хумуус,зовлондоо гутраад архи уусанийг хуртэл шалтаг болгоод хуухдээ авах чавдаргуй гээд гутгэчихдэг юм байлээ.
    Гэхдээ хэзээ нэгэн тсагт охин чини ууруу хуухэд туруулэх уедээ чиний тухай зундуу бодож,хайрлаж урувдуж ойлгох болно.Хуйн холбоог ямарч хатуу сэтгэлтэй этсэг таслаж чадахгуй!

  18. hi says:

    чи сэргийлэх цагдаа гээд яваач хуулийн байгууллага мэднэ шүү дээ,бага дээр ни аваач,хуулиар чи л авна шүү дээ,мөс шиг болно гэж байхгүй ээ,тийм болчихоод бгаа бол тэр эцэгт ни мөсөө гаргаж хүүхдээ хурдан аваач

  19. cahirmaa says:

    найзаа зоригтой хатуужилтай байгаарай, боломжтой үедээ охиндоо зориулан захиа эсвэл тэмдэглэл хөтөлж байгаарай, дараа нь охиндоо уншуулахгүй юу, чи л тэсвэр тэвчээртэй байвал бурхан чамд туслана, тэгээд тэр хүйтэн сэтгэлтэй хүн биетэй амьтан зохих шийтгэлээ амсах болтугай

  20. altmaa says:

    Охиноо гэж шаналж байгаа сэтгэлийг чини маш сайн ойлгож байна.Чиний байдал нүдэнд харагдаж байнаа.
    Охиноо яагаад авч чадаагүй шалтгаанаа бичээгүй болохоор учир битүүлэг болчихоод байна.ууг ни эмэгтэй хүүхэд ээж дээрээ байвал зүгээр юмсан.
    Охиноо алдсан шалтгаанаа бичээгүй болохоор чини олигтой юм хэлж чадахгүй байна.боломжтой бол тэр талаараа бичвэл ямар вэ?Хэрэв бичихийг хүсэхгүй байгаа бол мэдээж чиний асуудал болохоор заавал биш шүү.

  21. mangar humuusd says:

    энэ худлаа юм бишүү нийтлэл ээж дэрэ л бх ёстойшдээ цагдаа гж мэддэггүй юмуу гадаадад бдаг гэчээд юм үзээгүй юм шиг бхийн

  22. heyhoney says:

    humuus bas aguu mulguu yumaa bugd l huuliar shiiduu l ntr

    salsan gedeg chien huuliar ger bulee salguulaad huuhdee hen ni avah talaar shiidsen l bj taariishd harin yagaad huuhed ni nohort ni ochih bolov gedgiig ta nar bodoldoo

    haos gej t1 mal bnaa bas shuud eejiin tald shiljuulne gej bdguin yahav ihenh tohioldold tegdeglde gehde eej ni butku gar bval aavd ni ogiishd
    ene niitleliin ezen ooriigoo 100% gemgui tsailgan hun bolgood bichtsen bhiin humuus itgej magadgui bi bol itgehgui bna. ohinoo gesen ehiin setgeliig oilgoj bna gehdee chi yamar negen bdlaar bolj butku l huuhen bsiin bishu
    bas nohor ni medrel muutai hun yum shig bna

    yamar ch bsan shuuh aavd ni ohiniig ni ogsoniig bodhod chi asuudaltai l huuhen bna daa
    ene tendhiin zaluustai aiguitej altsganaj guigeed harduulj zoduuldag bsan biz iim shaltgaanaas salsan bol ohiniig chine aavd ni l ogiishd

  23. nyamka says:

    за найзаа хууль хүчтэй гэдэгт итгээрэй тэр новшийг хүүхэдгүй болтол нь шүүхдэх хэрэгтэй

  24. Хаос says:

    Албан ёсны баталгаатай байгаад хуулиар салгуулбал 7 нас хүрээгүй хүүхдийг шууд эхийнх нь асрамжинд өгдөг, манай улсын гэр бүлийн хуулиар. 7 болон түүнээс дээш настай хүүхдээс саналыг нь авдаг. Тиймээс охиноо 7 хүрэхээс өмнө албан ёсоор асуудлаа шийдүүлэх хэрэгтэй.

    Аав нь их аймаар залуу юм шиг байна, охин чинь 7 хүрчвэл аав нь дарамтлаад хэнтэй амьдрах саналаа аавын талдаа гаргаж магад.

    Чамайг зодуулж, охинтойгоо уулзаж чадахгүй шаналж явахад чиний аав ээж болоод ах дүү хамаатан садан, найз нөхөд зүгээр сууж байсан хэрэг үү?

  25. ohinoo av says:

    сайн уу чи бид 2н амьдрал яг ижилхэн юм байна гэхдээ би охиноо авсан одоо охинынхоо төлөө хүний газар ажиллаж сурч байна. ямар ч байсан охиноо заавал ав тэр хүний дарамт шахалтыг битгий тоо бүх зүйлийг хуулийн дагуу хий чи чадна амжилт өнөөдөр хэцүү байгаа ч дараа охинтойгоо хамт сайхан байх үе ирнээ итгэ. хамгийн гол нь битгий шантраарай

  26. ХҮНЧАНАР says:

    ГЭРЛЭЛТЭЭ БАТЛУУЛСАН Л БОЛ ЦАГДААД МЭДЭГД ТЭГЭЭД ОХИНОО ӨӨР ДЭЭРЭЭ АВ. АМЬДЫН ХАГАЦАЛ ГЭДЭГ ЧИНЬ МАШ ХЭЦҮҮ. ХУУЛИЙН ХҮНЭЭС ЗӨВЛӨГӨӨ АВ.

  27. танхил says:

    одооноос баримт цуглуул. Цагдаа сэргийлэхэд мэдэгд, охиноо ав.

    Хүний хэлсэн хий үгээр, зэрлэг авираас айж ингж явах хэрэггүй. танай охиныг ч гэсэн аймаар зоддог байхдаа. Тиймэрхүү зэрлэг хүмүүс сэтгэцийн гажигтай юу хийж байгаагаа мэддэггүй юм. Хурдан хууль хяналтын байгууллагаар эцсээ хүртэл яв

  28. hi says:

    яагаад охиноо авж чадаагүйн бол?гэж асуумаар бна

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.