Энэ атаархал мөн үү?

Надад их сайн хандаад байдаг нэгэн эгч байдаг юм. Тэр надаас нилээн эгч бас нилээн орой гэрлэсэн. 2 хүүхэд нь манай 2-оос нэг, нэг дүү,  том нь сургуульд орж байгаа. Надад сайн хандаад байдаг болохоор нь би хамт яваад л дэлгүүр хэсээд л, хоолонд ороод л явдаг байлаа. Манайд ч ирж хоол унд их иддэг байлаа. Би угийн цайлган болохоороо итгээд бараг хамаг юмаа ярьчдаг байсан байх.

Манай нөхөр өндөр цалинтай ажил хийдэг, амьдрал ч сайн, саяхан нилээн үнэтэй, том, шинэ байр худалдаж авсан юм л даа. Танил хүүхнүүдийн атаархал ч мэдэгдэж байсан ч энэ эгч хамгийн гайгүй нь санагдлаа.

Тэгээд саяхан нэгэн судалгаа явагдаад судалгааны хүн нөхрийн цалинг асуусан чинь (мэдэж байгаа байж) миний өмнөөс манай нөхрийн авдаг цалингийн талыг хэлчлээ. (өөрийнхөө нөхрийн цалингаас бага тоо хэллээ) Тэрхэн үедээ би гайхаад үнэнээр нь хэллээ… Дараа нь та яагаад тэгээд байсан бэ гээд асуусан чинь би тэгж хэлээгүй ш дээ гээд улайм цайм тэглээ, би ч юм бодсонгүй тэгээд өнгөрлөө.

Энэ эгч хөлсний байранд амьдардаг ба өөрийн гэсэн гэртэй болох гээд ажил хийж нөхөртөө тус болъё гэж дандаа ярьдаг байлаа, тэгээд нэгэн албан газартай нийлж байгаад сайн дурын үйл ажиллагаа явуулж мөнгө олох арга хайсан тухайгаа надад хэллээ, би ч дэмжлээ. Үүндээ нилээд хэдэн тооны гишүүд байх хэрэгтэй гээд хүмүүст хэлээд л яваад байсан юм. Тэгж байгаад надад хэллээ, би за за, тэгье ээ, ажилгүй гэртээ зүгээр сууж байхаар гэв ээ.

Тэгээд цуглаж уулзах өдөр нь болоод очив оо. Хүмүүсийн нэрс бичсэн хуудас тараав, миний нэр хамгийн доор нь, тэгсэн манай гэрийн хаяг шаал өөр байлаа, тэр гэрийн хаяг бол ядуу, мөнгө муутай хүмүүсийн амьдардаг байрны хаяг байлаа. (байрны нэр ойролцоодуу боловч үнэ хямд дээр үеийн байрны хаяг зохиогоод бичсэн байлаа ккк) Би мэл гайхав. Надаас гэрийнхээ хаягийг мэсс-ээр явуулаатхаа гээд авч байсан нь санагдлаа. Та манайд зөндөө очсон доо, манайхыг сайн мэддэг байж… бас би таньд гэрийнхээ хаягийг мэсс-ээр явуулсан шүү дээ, энэ юу вэ гэж асуулаа. Тэгсэн энэ хүмүүс буруу биччихсэн байна лээ, засуулчихгүй юу гэлээ. Надад энэ дээрээс мааш эвгүй сэтгэгдэл төрлөө.

Энэ атаархал мөн үү? маш их итгэж байсан хүн надад ингэж хандсанд би дотор эвгүй оргиод, би бодохдоо албаар манай гэрийн хаягийг тэгж бичсэн байх гэж, намайг сайхан гэр оронд амьдардагт атаархаж явсаныг сая л мэдлээ. Та нар надтай санал нэг байна уу? Эсвэл би буруу бодоод байна уу? зөвлөөч!

88 Comments

  1. nnn says:

    ккк юу уншаад хайран цагнаасаа хумсалчихваа. Балай хүүхэн чин өөрийгөө баян хүний авгай гэж зарлуулах гэсийн бна л да. 5-н цаас илүү олдог хүний боол, гэрийн зарц гэдгээ мэддэггүй юмуу. Шал балай юмнууд бхымаа… гэж

    хаха энэ зуузуу юу гэнэ вэ??? энэ одоо юу гэсэн үг вэ, Эмэгтэй бол өөрийгөө гэрийн зарц гэж бодож амьдардаг хүн бололтой Эр хүн бол 5 цаас илүү олж чаддагүйдээ атаархжийна л гэж бодохийн байна. Хүмүүс яагаад ийм сэтгэхүйтэй болчихсийн болоо… Санхүүгээс гадна оюуны ядууралтай хүмүүс олон болжээ. Сэтгэлгээний ядуурал ч гэх юм уу. Нэг хүн ч гэсэн амьдралдаа сэтгэл хангалуун проблемгүй байна ш д энэ сайхан биш байна гэж үү

  2. nnn says:

    эмэгтэй хүмүүс атаархуу үнэн шүү үнэхээр сайхан сайн амьдардаг бол санхүүгээ олон түмэнд дэлгэсний хэрэггүй гэхдээ анхнаасаа хамаагүй яриад сурцан хүнд хэцүү байдаг юм, Би ч бас бараг л болсон бүх юмаа хэнд ч хамаагүй ярьчихдаг энэ ёстой буруу юм байна гэдгийг мэдээд байгаа хэрнээ л яричдын ёстой балай. Ил далд атаархалууд ёстой муухай шүү

  3. Uhaaral says:

    Хэхэ. Хүмүүс нээрээ аймаар бичих юмаа. Компьютерийн араас хэн ч царайг нь харахгүй, танихгүй болохоор юу дуртайгаа л бичинэ дээ, гэж. Ер нь эмэгтэй хүмүүс атаархуу хүмүүс шүү дээ. Эмэгтэй хүний эмэгтэйлэг чанар их байх тусмаа атаархуу байдаг юм шиг санагддаг. Захидлын эзэнд зөвлөхөд танилын хүрээгээ тэл гэж хэлье. Эмэгтэй хүн болгон бусдын хувийн хэрэгт хошуу дүрээд, атаархаад, хов хөөцөлдөөд явдаг гэвэл бас үгүй. Миний ажигласнаар цөөхөн боловч юм сурч боловсорсон эмэгтэйчүүд ихэнхдээ тийм ч атаархуу хүмүүс байдаггүй. Яагаад гэвэл тэдэнд бусдын хувийн амьдрал, хов живнээс өөр бодох зүйл, хийх зүйл их байдаг болохоор тэр. Тийм л эмэгтэйчүүдтэй найзал гэж зөвлөе. 😉

  4. xxxx says:

    шааал балай хуухэн бэ чи монголд иймэрхүү хуухнууд олон байдаг шд тэдний нэг бна

  5. bilgeedb says:

    шал утгагуй юмаа зарим нэг хуухнуудийг за яахаб тэр эгч чини чамд атаархсан л ым бгааз чи ч бас зугээргүй ым бишуу нэг их том асуудал биш ымийг энд бичээд хумуусийн бучсэн сэтгэгдэл уншиж оорийгоо зутгэх гээд л надад бол унэндээ ойлгох ч юм алга эсвэл намайг бусдаас оор загвараар хийсэн ч ым билуу чотгор буу мэдэг утгагуй ым хэнд хэрэгтэйн

  6. tuya says:

    ер ни найз охидыыд хуухнууд бие биендээ их атаархалтсах юмаа.нэг ни ч гэсэн сайн сайхан амидраад явж байхад илуу дутуу юм яриж урдуур хойгуур ни муулаад л , болимоор юм дуу

  7. bitch says:

    сэкс.мн гж бга биз дээ наад сайт чин. сэкс л ярия айн

  8. danida says:

    шал дэмий юм уншиж хамаг цагаа барлаа хайран цаг өмхий хүүхэн чи тонил тэнэг хар мал бэ чамд хүн атаархаж байна уу үгүй юу хэнд хамаатай юм бэ уур хүрчлээ байна

  9. nuutsaa says:

    чи юм узээгүй зантайгаас гадна эрүүл бусаар сэтэгдэг эмэгтэй санагдлаа
    гэрт хийх юмгуй нухруу празитлаж амидардаг зарим нэг эм эмэгтэйчүүд ийм хымдхан сэтгэлгээтэй болдог юм шиг бгаан ууруу ууртуу дугнэлт хий энэ хумуусийн бичиж бгаа ортой шуу

  10. otgoo says:

    ÷è ººðºº á¿òýõã¿é, àæèëã¿é äýìèé þì ÿðüñàí õ¿¿õýí áàéíàà, ÷àìä íàéç îëäîõã¿é ýý, èéì òýíýã þì îðóóëæ áàéõààñ è÷ýý÷

  11. enguunee says:

    ядуу хүмүүс хаагуур амидардаг гэнэээ? ккккк овоо баян гаруу гүй юу тэгсэн бусад хүмүүс чамд атаархаад аяяаяа хаяг маяг ядуугаар бичээд найзгүй хүүхэн найзлах гэж гүйгээд чи тоож найзлаад өөрт чин бас тэрнээс өөр найз байхгүй л биздэ яаж чамд найз байхав дэ… ийм юм чинь

  12. bolor says:

    ыхаг уннийг хэлхэд чи хогшин баянтай суусан ходооний хуухэн бн тэгээд баярхах гээд ядаад бгаан бишуу угуй бол би чамайг худлаа яриж бн гэж бодож бн амидралаас тасартсан юм ярихийн

  13. gegee says:

    баярхуу юм үзээгүй зантай хүүхэн юмаараа баярхах гэсэн найз гээд байгаа хүүхэн ни тэрийг ни мэдээд жаахан дараад бгаа юм шиг байна, чи өөрөө хүнийг ядуу орлого багатай энэ тэр гэж дугаарлаад бдаг юм биш үү, хөгшин хүнтэй суусан эрх баярхуу юм үзээгүй шиг жижиг юмаар хөөцөлдсөн хоосон толгойтой хүүхэн шиг санагдлаа.

  14. 123 says:

    шаал тэнэг юм уншчихлаа хаха

  15. Zaluu says:

    Эмэгтэйчүүд гэж, эрх эмэгтэйчүүд ер нь гайхуулах дуртай шүү. Манай хөөрхөн эхнэр хүмүүст хувцас орон байраа гайхуулах гээд л явж өгнө шүү дээ. Тэр нь надад сайхан санагддаггүй.
    Дээр юм бичсэн хүүхний хувьд найз эгч чинь чамайг бусдын атаархлаас хамгаалах гэж тийм алхам хийсэн гэж би бодож байна.
    1. Нөхрийн цалинг бууруулж хэлснээр бусдын чамд атаархах атаархлыг багасгах гэсэн хэрэг.
    2. Чи олон нийтийн газар ажил хийх гэж байгаа тохиолдолд чиний байрны хаягийг жирийн байдлаар бичсэнээрээ зарим 1 зальт хүмүүсийн нүдэнд чамайг өртүүлэхгүй гэж бодсон хэрэг.

    Гэхдээ чи найзтайгаа үзэл бодол өөр нь харагдаж байгаа болохоор дотно биш зүгээр жирийн найзууд болсон нь дээр.

  16. sss says:

    zsss chi ooroo ysn sonin huuhen be. naad egch chne chamd ataarhsan gh sejuur algaa huuhen mine. gertee hiih yumgui ajilgui suuugaad bhaar chne iim t1 t1 bodol orj irelgui yaadii.
    chamd gj saitar helehed bi amidraldaa iiim teneg asuult hunees sonsoj bgaaguin bn. yvj tarhia tsenegle

  17. bi buruuguiee says:

    Нэгд наад эгч чини чамайг тоохгуй бна.хоёрт чи их олны анхаарлийн төвд бх дуртайм бна гуравт энд ингэж шаличаганаж бөгс ухаж бхаар зүгээр наад авгайгийнхаа царайг арж бгаад өөрт ни хандаж хэлвэлилүү үр дүнтэй болов уу

  18. Mongolia says:

    Xөөөе Тэнэг гичий Минь БААС шиг юм биччээд,Араас нь дахин дахин орж ирж чачга алдаад байх хэрэг байна уу? Чам шиг ийм юм үзээгүй Шувуун тарxитай юмнуудийг МАЛ байсан бол Заазанд өгөөд чавчуулах юмсан.

  19. Busguid says:

    Gaduur yavj setgelee sergeej tarhia tsenegle. Bi lav iim teneg yum hunees asuuj yavahgui bsan. Ter huuhen chini ataarhuu chi sharalhuu bololtoi. Ter huuhnii orond chi bsan bol yag ingeh bsan gedegt muriitsun ch aldahgui aldsan ch uguhgui

  20. ha ha ha says:

    хөөрхөн юумаа юуч үзээгүй ккк

  21. Õ¿ñëýí says:

    Áàñ ÷èíèé áè÷ñýíèéã óíøààä áàéõàä òýð àòààðõóó íàéçààñàà äóòàõã¿é òýíýã þì øèã ñàíàãäëàà. Õ¿íèé õààíà . ÿìàð þìàíä àìüäðàõ, íºõðèéí ÷èíü õýäýí òºãðºãíèé öàëèí àâàõ åð íü õýíä õàìààòàé þì.×è ÷ áàñ áàÿðõóó- àòààðõóó áîëîëòîé äîã îî

  22. Õ¿ñëýí says:

    Õ¿¿õí¿¿ä õîîðîíäîî õýçýý ÷ íàéç íºõºä áàéäàãã¿é ãýäãèéã ìýääýãã¿é òýíýã ¿¿ ÷è.Õ¿¿õí¿¿ä íàéçëàõààðàà õýí íýãíèéã ìóóëæ òýðíýýñýý êàéô àâíà, íàéçààñàà ñàëæ ÿâàõäàà ººð íýãýíòýé íºãººõºº áàñ ìóóëíà.Èéìä õýçýý ÷ íàéç ãýõ õ¿¿õýíäýý íóóö þìàà ÿðüæ áàéãààðàé õ¿¿õí¿¿ä ýý.

  23. emegteid says:

    таний бичснийг 2 ч удаа уншлаа манай мгл.д чин бас ядуу мөнгө муутай хумуус амидардаг байр гэж тусдаа байдаг болчихсон юм уу тэгээд тэр байранд дандаа л мөнгө муутай тийм хумуус амидардаг хэрэг уу өөрөө бух айлуудаар ни яваад судалгаа хийчихсэн юм уу тэгээд бугдээрээ л мөнгөгүй байсан уу тиймуу яаж мэдэж бгаан зэмлэл хуртээж бичсэн коммэнтүүдийг би хувидаа дэмжиж бна атаархсан биш танийг буруу бодож байна гэдгийг тани л хэлчжээ том шинэ байшин,цалин өндөртөө нөхрөөрөө атаархуулах биш өөрөө өөрөөрөө атаархуулах хэрэгтэй мэдлэг боловсролтой соёлтой ухаалаг хун хэзээ ч ийм дэмий юманд санаа тавиж суухгуй эд хөрөнгө бол мөнхийн биш шд муугаар бодоход нэг газар хөдөллөө байшин бхгуй л бно таний бичсэн зуйлийг уншихаар зугээр л юмаараа гайхуулж,бусдийг дорд узэж байгаа хун байна гэж дугнэлт өгмөөр санагджийн та өөрөө энийгээ хэд хоногийн дараа дахиад уншаад узээрэй лдэ

  24. Jijig says:

    Юун сүртэй амитан бэ

  25. sanaa says:

    энд дандаа л хар юмнууд бичсэн байдаг. Нэг ч эмэгтэй нөхөртөө сэтгэл хангалуун гэж бичсэн юм бсангүй ээ. дандаа л манай нхөрө зодож нүдээд сүүлрээд л гээд.
    чам шиг хүүхнүүд олшроосой гэж хүсч бна, аз жаргал хүсье!, сайхан амьдарч бгаа хүнд атаархал мунддагүймаа, наад хүүхэнтэйгээ битгий хэрэлд, ямар зантайг нь мэдсэн бол тааруулж харьц

  26. zula says:

    би их ядуу нтэр гээд бичсэн бол хүмүүс чам руу ингэж дайрахгүй бсан байх, хүмүүс чинь бүгд ийм атаархуу байдаг юм.

  27. Mr.M - emegtei yum baij aimaar xuuxen bna.. says:

    энэ xууxнууд ээ. ийм байж л эрчүүдийг муулдагийг ни бодоxоор инээд xурэx юм.

  28. miss says:

    Нэмээд хэлчихэд наад эгч чинь танай хаягийг яагаад буруу бичсэн вэ гэвэл тэнд очсон бүх хүмүүст хүмүүсийн нэрийг бичсэн хуудас тараасан гээд бгааз, тэрэн дээрээс танай гэрийн хаягийг хүмүүс хараад тэр удирдаж явуулаад байгаа наад эгчээс чинь дээгүүр амьдардаг юм бна гээд тэрийг тоохгүй чамайг гээд унана гэж бодсон байхаа, энэнээс өөр юм байхгүй.

  29. miss says:

    Миний дүү залуухан ээж юм шиг бна, наад хүүхэн чинь чамайг бодвол амьдрал үзсэн хүн, чиний өглөгч занг чинь ашиглаад явдаг байж ч магадгүй юм.
    Янз бүрийн юм асуухад нь үүнээс хойш битгий хэлж бай, гэр бүлийн нууц гэж байдаг юм. төрсөн эгч шиг чинь загнаж байгаад юу ч хийж мэднэ шүү, болгоомжтой л байгаарай, ханиа халамжилж, аз жаргалтай сайхан амьдраарай,

  30. klll says:

    муу найз бүх зүйлийг чинь эвдэнэ шүү, амьдралыг чинь сүйрүүлж мэднэ.

  31. Alpha910 says:

    Заза тэгээл нийлэхээ боличооч дээ юунд н асуудым.чиний эгч чиний амидрал.өөртэйгөө таарсан хүмүүстэй нийл л дээ ядаргаатай юмаа

  32. hi says:

    Minii huwid uuniig bichsen hun uuruu ih uhaan muutai, yumiig dunguj ungutshun harj dugnedeg, zugeer l teneg hun shig sanagdlaa.
    Tegeed bas huwalz gej bgaa. Unuugiin niigemd ajil hiideggui surguulid orson tom huuhduudtei emegtei hun gej yu bsan yum be? Yaj tsag unguruudug bj taarah we? How jiw yariad l Solongos serial uzeed l suuhaas uur hiih yum unendee alga bna sh dee. Iim yum bichij hun dugneh gehiinhee orond hamgiin turuund uuriiguu hunii nudeer tolind neg sain haraachee l gemeer bna.
    Yostoi teneg huuhen bna.

  33. kekekeke says:

    энэ хүүхэн яагаад хүний өмнөөс хариулаад байдаг юм вэ?
    тэрэнд хүний юм хамаагүй ш дээ, өөрөөс нь асуугаагүй бхад яагаад өмнөөс нь урьтаж хариулдаг бан аа, энэ л хамгийн инээдтэй бан ш дээ, бас яагаад нэг гэрийн хаяг албаар өөрчилж бичсэн бан аа, тэнд очсон хүмүүс, чи сайхан гэрт амьдардагийн бна ш дээ гээд хэлчихнэ ээ гэж бодсийн бх даа,
    наад эгч чинь ёстой нээрээ инээдтэй атаархуу хүн бна, зайгаа бариоооо. аягүй бол өөрөө хөлсний байранд амьдардаг болохоороо өөрөөсөө дээгүүр амьдардагийг нь хүмүүс мэдээд чамайг гээд дольдогноод унана гэж бодосн байх аа ккккккккк

  34. kekekeke says:

    энэ бичлэг хамгийн олон комменттой байх юм.кккккккк
    Нэг нь манай нөхөр өндөр цалинтай, үнэтэй байр саванд амьдардаг, би азтай эмэгтэй гээд бичээ л биз, та нар нээрээээээ ямар атаархуу хар бааснууд вэ? энд коммент бичсэн нөхдүүд энэ хүүхний найз эгчээс ялгаа байхгүй атаархуу амьтад бан ш дээ, бүү үзэгд.монгол хүмүүс бид бие биедээ атаархсаар байгаад бүгд адилхан тамын тогоонд чанагдаад ядуу амьдарч байхдаа таарсан өрөвдөлтэй ард түмэн юм шиг байх юм.

  35. БҮСГҮЙД says:

    засс шал тэнэг л хүүхэн бна шт
    өөрөө баярхах гээд л ядчихдагийн бишүү. юм үзээгүй юм. зүгээр байгаа хүнийг намайг хаусанд амьдардаг, баян нөхөртэй гэж хэлсэнгүй гээд л байгаа юм шиг байна шт. гайхуулах гээд гайхах хүн олдохгүй байгаа юм шиг юм бичээд аргаа бараад сууж байх юм даа энэ баячуудын эхнэр. донгио гар вэ. ёстой тэр эгч найзлахаа боливол таарна. тэгээд ганцаараа би ийм тийм юмтай гээд өөрөөрөө бахархаад гэртээ сууна биз

  36. захидалын эзэн says:

    пээх,ямар аймаар хүмүүс вэ?
    Би энэ хүүхэнд хамаг амьдралынхаа юмыг дэлгэсэн юм байхгүй ээ, надад яриад тоочоод ч байх юм байхгүй, надаас танай нөхөр хэдийг авдаг юм гээд байнга асуугаад бхаар нь л хэлсэн байх.
    Таныг ч гэсэн хэн нэгэн хүн мэдсээр байж албаар ч юм шиг доош нь хийгээд бвал та инээгээд зогсож байхгүй байх байсан.
    Энд миний буруу огт байхгүй, хүмүүсээс ч намайг байнга худлаа үнэнгээр муулж явдагийг ч сонсож бсан ч би нүдээр үзсэн биш гэж бодооод яваад бдаг бсан юм.
    Хүн надад сайхан хандаад бхад би түлхэж чадахгүй ээ, байдагаараа л байдаг хүн.
    Тэр хамтарч ажиллахын хувьд гэвэл, надтай хамтарсан юм байхгүй ээ, надтай хамтраад хийх бсан бол хамгийн түрүүнд хэлээд ярилцах байсан, хамгийн сүүлд бичсэний хувьд хүнийхээ тоог гүйцээх гээд арга буюу намайг таньдагийн хувьд хэлэхгүйгээр хийж чадалгүйгээр хэлсэн ухаантайг нь дараа нь мэдрээд сууж бна. миний нэр цагаан толгойн үсэгний дээгүүр бичигддэг нэр л дээ кккк
    за ер нь тэгээд та нар нүдээр харж чихээр сонсоогүй байж битгий олон долоон юм ярьж мээнэгтээд бгаарай кккк би энд огт баяржсангүй ээ, ОК

  37. monda says:

    чамд тэгээд баян найз хүүхэн олдоггүй юм уу?өөртөө атаархуулах гэж албаар ядуустай найзалдаг юм уу?

  38. kkkkkk says:

    манай монголчууд ийм л атаархуу хүмүүс , хүн зүгээр өндөр цалинтай нөхөртэй, сайхан байр савтай бгаал биз, юунд нь та нар шээсээ гоожуулж бдийм вэ? энэ авгай үүнд нь атаархаж албаар муу муухайгаар дуудуулах гээд бгаам бан ш дээ.

  39. mendee says:

    Наад атаархуу авгайгаасаа зайгаа барь, чамайг муу амьдруулках гээд ядсан бна, сайхан амьдарч бгаад чинь гэдэс нь өвдөж явдаг нэгэн бан даа,

  40. zuuzuu says:

    ккк юу уншаад хайран цагнаасаа хумсалчихваа. Балай хүүхэн чин өөрийгөө баян хүний авгай гэж зарлуулах гэсийн бна л да. 5-н цаас илүү олдог хүний боол, гэрийн зарц гэдгээ мэддэггүй юмуу. Шал балай юмнууд бхымаа… гэж

  41. khongorkhon says:

    хүүхэд нөхөр 2-оо сайн халамжлаад сууж байдаа хөө, тэгээд хүн болгонд өөрийнхөө амьдарлын тухай нэг нэгэнгүй тоочоод хэрэггүй бас гэр орон доо янз бүрийн хүнийг оруулаад байх шаардлагагүй

  42. emma says:

    Вимотой санал нэг байна.Шаал дэмий юм бодож суудаг хумуус байхиймдаа

  43. rose says:

    Шал тэнэг санагдчихлаа.Атаархсан ч ер нь яадаг юм бэ өөрийнхөө бодол санаагаар атаархаа л биз ямар чиний юмаар атаархаж байгаа биш.Үнэхээр л атаархаад байна гэж бодоод байгаа бол зайгаа л авчина биз дээ.НЭг тийм өмссөн зүүсэн, эдэлж хэрэглэж байгаагаа хүн асуугаагүй байхад тоочоод байдаг хоосон толгойтой юмнууд байдаг даа чи тэрний л нэг бололтой.Тэгээд иймэрхүү юманд юунд нь ач холбогдол өгч бичдэг юм бэ

  44. kkk says:

    чи ч ёстой ялгавар үзэлтэй хүүхэн байна даа. сайн нөхөртэйдээ баярлаж яв. тэгээд өөртэйгээ адилхан юмнуудтай найзлаж байхгүй юу. хүн ядуу амьдарч болдгүй юмуу? гол нь жаргалтай амьдарч байвал чухал биздээ. тэнэг хүүхэн бэ

  45. rose says:

    Ямар дэмий юм бичиж өөрийнхөө ч бусдын ч цагийг үрж байдаг юм бэ

  46. z says:

    яасан сонин юм бичдэг юм бэ? ийм юм энд бичээд сууж байхаасаа ичих, санаа зовох хэрэгтэй юм байна даа.Юун атаархал вэ? зарим хүмүүсийн өгч байгаа зөвөлгөө ч гэж зөвөлгөө. чи залуу хүн байж ийм юм бодож болохгүй, өөрийгөө хөгжүүл, өөрчил.Үнэхээр тэр эгч чинь чамд атаархаад байгаа юм шиг санагдаад байгаа бол найзлахаа больчих.Битгий ийм дэмий юманд цаг заваа үр.Би лав дээрхи бичсэн бухнийг чинь атаархал гэж үзэхгүй, харин ч чамайг гэртээ сууж байхаар хамтраад ажиллая гэсэн байна штэ.Муу санаа эзнээ отно, мунхаг хүн бусдыг отно………….

  47. Арабелла says:

    Шинэ баян Цээж өвчтэй …. гэж
    Уг нь бол чамайг сайхан байртай, өндөр цалинтай нөхөртэй гэж зарлах ёстой байсан юм байна ш дээ тийм үү.
    Хүүхнүүдийн атаархал гэж байна аа байна…
    Харин тэрийг хаяж л явнуу гэхээс юуг нь авахын айн…

  48. baba says:

    буудвал таарна

  49. baba says:

    чи одоо сайн нөхрийн ачинд ингэж яваагаа ю гэж бодсийн тэ1 г*ч** вэ?

  50. jerry says:

    цэвэр атаархал нэг өдөр нөхрийг чинь эргүүлж мэдэх л байх

  51. cahirmaa says:

    мэдэхгүй би лав сайн найздаа ч амьдралаа дэлгэх дургүй, угаасаа хүн гэдэг байнга өөрчлөгдөж байдаг, хэзээ ч хувирч мэднэ, за тэгээд тийм эгч мэгч элдвийн бизнес сүлжээ энээ тэрээ ярьсан хүнд би бүр ч итгэдэггүй сорри

  52. m says:

    уулзахаа харитсахаал боличооч дэ нээрэвний нэмэр бгаа да хачин юмтай нийлчээд дараан нээрэвтэж суухаар

  53. busgui says:

    эмэгтэй хун урт устэй ухаан богинотой гэдэг уг чин бидний хууччуулин уг бишээ манжаас гаралтай манжууд монгол эмэгтэйн хатан зориг холч ухаан ямар ч баатраас дутахгуй зориг тэвчээр ухаан тэр бугдийг мэдчээд монгол эмэгтэй хунийг доош дарах гэж албаар тийм уг гаргасан гэж туухэнд бичсэн бна лээ жишээ зөндөө бгаа биз дэ өүлэн эх мандухай бас чингис хаани хатад гээд айхтар мундаг ухаантай зөвлөгч гол судсиг ни атгалтсаж явсан туухт эмэгтэйчүүд хуртэл олон бий шуу энэ бусгуйд хэлэхэд зарим эмэгтэй хун их атаархуу бдаг шдэ чиний оронд би ч бас гайхаж дургуйцэх л байх хуний царай зус өмссөн зуусэнд хуртэл атаархаад тэрийгээ ил гаргаад л тэнэг зан уйлдэл гаргадаг хуухнууд бдаг шдэ сэтгэлд чин сэвтэй болсон бол дахиж нийлэх огт шаардлаггуй.

  54. ýì÷ says:

    атархаа дл байгаа эгч байна даа
    ккккк

  55. naran says:

    Санхүүгийн асуудлаа эмэгтэй хүн гадны хүнд ер нь найздаа ч гэсэн дэлгээд бвал амьдрал утгагүй болмоор юм. Шал тэнэг санагдлаа

  56. Venera says:

    чи өөрөө болоxгуй бгаа юм биш үү өөрийгөөө эxлээд сайн бодоооч тэнэгэээ эргүү xууxэн бна даа xарин

  57. teneg says:

    чи оороо тэнэг атаархуу баярхуу хуухэн бшдээ ю ч узээгүй чам шиг хуухнууд гэнэт жоохон эд хараад тэнэгтдэг юмдаа. баян хун баянаа нуудаг бхад чи гэж бусдаад баянаа гайхуулах гэж оролдоод угаасаа л чи хоосон хун байж

  58. don't care says:

    Нэмж хэлэхэд битгий эмэгтэйчүүдийн нэрийг баастаад бай.Тэнэгтэх мөрөөрөө тэнэгтээч.

    Дэндүү ухаан муутай.Тэр эгч чинь чиний хажууд хамаагүй ухаантай байх.

    Сайн нөхрийн буянд л ингэж яваагаа мэдрээд дуугүй амьдар за.

  59. kiss says:

    chi uuruu l bitgii tgj bayrhaj yarij bldaa manai nuhur tgsen gdl duuguil bai terni chamd sain iim ch mungu awsan gdl bhar hestuu bdag biz tgdl naizlahaa bolichooch ingen barin bj bhar chi eswel het bayrhaj yariad bdag bh ma nz ohin het bayrhaj yaridiin bi bugdiig ni meddeg bolohoor bitgii hudlaa heled bai gj uurt ni heldeg ch arai l ngej humuusd helehguiee

  60. don't care says:

    за ярьшигаа ямар тэнэг юм бичдэг юм бэ..
    Хүмүүс бас атаархал атаархал гэнэ ээ.
    Манайх ч гэсэн судалгаа явуулахад өрхийн орлого 500 мянга л гээд хэлчихдэг.Тэрнээс мэдээж илүү.Үүнд ер ач холбогдол өгдөггүй.

    Чи харин өөрөө юмаараа сайрхах дуртай юм биш үү,ядаж байхад энэ хүмүүс ч яасан тэнэг сэтгэгдэл үлдээдэг юм дээ.

    Хаягийг чинь буруу л бичээ биз,шал тэнэг юм.

    Итгэж байсан хүн ингэхээр ч гэх шиг,яачихсын.Инээдтэй юм.

  61. wow says:

    Чи наад хүүхнээсээ эртхэн зайгаа барьсан нь дээр юм байна.

  62. nomin says:

    ядуучуудийн байр гэнэ уу
    энэ одоо ю вээ тэнэгтээч

  63. nmn says:

    тэгээд бас нэмээд хэлэхэд хүмүүс чамайг баян, ядуу, хангалуун, хэцүү амьдардаг гэж бодох нь хэнд хамаатай юм бэ. чи л өөрөө тэр амьдралаасаа таашаал авч байвал болоо юм биш үү. намайг хүмүүс мөнгөгүй, хэцүү амьдардаг гэж бодож л байвал надад амар санагддаг. хүмүүсийн атаархал байхгүй, олон амьтан худлаа зовлон тоочихгүй амар байдаг юм

  64. nmn says:

    өдий том болчоод юу гээл хамаг юм аа хүмүүст яриад явдаг юм бэ. хүний амьдралд хүмүүст хэлэх шаардлагагүй тодорхой зүйлс байна шүү дээ. нөхрийн цалин, гэр бүлийн уур амьсгал энээ тэрээ гэээл. манай хүүхнүүд бусаддаа гайхуулах гэж тэгдиймүү нэг нэгэндээ иймэрхүү зүйлсээ ярьж хүний идэш болох юм аа

  65. manduul says:

    hund tuslachihiinsan gej gej harj bg bol ter emegtei unen heregtee chinii naiz bish l bn sh dee. teglee ch naiz gedeg huniig yamar ch bichkeen yuman deer unelchdiim be dee busgu min. ter egch chin chamaig unen heregtee olnii hel amnaas hamgaalah gej tegsen baij ch bolno sh de. tegeed yaj ilerhiilehee medehguu l baisan biz. tegeed ch chi end nuhriihuu buyand bayan tsatgalan baigaagaa bayarhaj yarij, olnii durguig hurgej bsnii orond uuriinhuu durtai yumaa hiigeed uuriiguu saatuulaad yavj bgaach de. gertee zugeer ih suuhaar tolgoi hoosordgiim shd.

  66. HAHA says:

    Ingeel emegteichuud urt ustei bogino uhaantai gej unen helsen bgaa shuu manai huuchchuul….

  67. Kkkkk says:

    ИНГЭЭЛ нээрээ жижгхэн сэтгэхийма
    Yasan ch shan zawaw yasan ch shan tolgoiw iim dunkuu umand tolgoigoo gashilgaad endees asuuj suuj bdag kkk ineed hurew. Hund gaihuulmar bgaan bol ooroo zarlaad yawaach
    hunii anduursan uman deer booj uheh gj bhaar

  68. vimo says:

    би лав өөрийн чин хэлээд бгаа эгчийн чин атаархалийг олж харахгуй бна харин өөрөө бусдийн юунд ни ч юм атаархаад бдаг юм шиг санагдав.
    1.тэр эгч чин өөрийн чин нөхрийн тсалингийн тоог мэдэж бсан ч эхнэр ни юм шиг унэн зовоор хэлэх албагуй.
    2. олон хумуустэй ажилдаг хун заавал оорийн чин гэрийн хаягийг зов бичих албагуй. өөрөө эхлээд ни тэр эгчийнхээ дайнд ажил зохитсуулаад ажиллаад уз, андуурч бичих ни уу угуй юу гэдгээ хар!
    3. өөрийн чин нэр хамгийн доор бичигдсэн бна гэнэ, тэр эгч тсагаан толгойн усгийн дараалалаар нэрс жагсаасан бх гэж бодож бна.
    4. ..тэр гэрийн хаяг бол ядуу, мөнгө муутай хүмүүсийн амьдардаг байрны хаяг байлаа… гэж бичиж бгаагаараа та өөрөө өөрийнхөө мэдлэгийн хэмжээг тодорхойлж бна!

  69. vimo says:

    кэкэкэ… би лав өөрт чин атаархах/найзлах ни битгий хэл, өөрөөс чин 2 км.н зайд хол явахийг хичээх юм бна. өөрийнхөө бичсэн зуйлсийг дахин дахин уншаад уз дэ. юу ч юм өөрөө ойлгож магадгуй. амжилт!

  70. baldag says:

    1 тэрэгний 2 дугуй

  71. hun says:

    Эндээс харахад уншигч нарт хэлэхэд: та нар хүнд сэтгэлийн дэм өгч чадахгүй байгаа бол харааж загнахгүй бай л даа. та өөрөө яг тэр байдалд нь байгаагүй мэдэхгүй юм байж яахаа мэдээд асууж байгаа нэгнээ элдвээр харааж загнаж байдаг, яагаад??????
    Монголчууд чинь угаасаа аймааааааааар муухай атаархуу хүмүүс шүү дээ.

  72. hun says:

    уншигч нэртэй хүн нөгөө атаархуу авгай нь юм шиг бан ш дээ, өөрийгөө зад өмөөрсөн бна ккккккккк
    юм үнэнээрээ сайхан байдаг юм.
    Яагаад тэгж буруу зөрүү бичиж, хэлж бгаан, хүний өмнөөс тэр юу юм?
    надад ч иймэрхүү юм тохиолдвол чамтай л адилхан эвгүй байдалд орох бсан.

  73. zaya says:

    Хүний атаархаж байгаа нь илт мэдэгддэг ч, зарим хүмүүс атаархаж байгаагаа мэдэгдэхгүйгээр атаархдаг юм, тэгэж байгаад заавал иймэрхүү байдалаар мэдэгддэг юм байхгүй юу, атаархсандаа чиний гэрийн хаягийг албаар буруу бичиж,мэдсээр байж чиний нөхрийн цалинг 1 дахин багасгаж хэлнэ гэдэг чамд аймаар том атаархаж бусдын дэргэд чамайг өөрөөсөө дорд амьдардагаар харуулах гэж ядсан авгай бан ш дээ.
    Чи адилхан иймэрхүү өөрийг нь доош нь хийгээд үзээч, ер нь настай хүүхнүүд чинь санаа нь явсан бдаг ш дээ, чамайг хэд нугалахгүй залгина. Муу санаа биеэ отно гэгчээр наад авгай чинь өөдлөхгүй, миний дүү сайн санаад л явж бай, амжилт.

  74. MATR says:

    чиний гэрийн хаягийг буруу бичлээ гээд чамаас яаг юу унаад бган болоо?? нөхөрийн чин цалинг багасгаж хэллээ гэд бас чамаас яг юу унацан ым?? чмаас учиргуй мунгу гуйгаагуй хоол гуйгаагүй бзд?? Битий тэгэж мэдрэл муутай хүн шиг ым бичиж бай !!

    xаxаx инээд хүрчлээ гж! Бичсэн юмнааса ичилдээ !!

  75. summer says:

    зайлуул.зүгээр л тийм хүнээс холбоогоо таслаач дэ.нервээ бараал энд юм бичиж байхаар.атаархдаг хүн хэзэ ч тус болку шүү.

  76. camd zuvluhud says:

    http://www.orloo.info/writers/galbadrah/5012-ataarhal-bas-horsol

    Наадах чинь жинхэнэ атаархал бна, наад хүүхнээсээ болгоомжтой байгаарай!
    Доодохыг уншаад нэгийг тунгаа….

    Атаархал
    Бид үргэлж, өөрийгөө өрөөл бусадтай харьцуулан жишиж, илүү дутуугаа мэдэрч байдаг сэтгэхүйтэй. Харин бусдын, өөрөөсөө илүү байгаа олон зүйлийг мэдрэхдээ, нэг бол өөрийн олж харж мэдрээгүй олон боломжийг мэдэрдэг, нөгөө бол сэтгэлдээ шаналж, ямар ч аргаар хамаагүй илүү гарах хүсэлдээ хөтлөгдөнө. Тийм болохоор хүмүүс атаархлыг хар, цагаан хэмээн өнгөлж, ангилдаг.

    …Бид алив зүйлийн өнгөц байдалд их анхаарлаа хандуулдаг. Үлгэрлэвээс гоё амттай чихэрнээс, гоёмсог өнгөтэй, гялгар цаасыг нь эрхэмлэх лугаа адил.
    Тийм болоод бид, бусдын өмсөж зүүсэн, эдэлж хэрэглэж байгаа, түүнчлэн унаж яваа машин, амьдарч байгаа байр сууцанд ихээхэн анхаарлаа хандуулан жишнэ. Энэ бүхнийг хэрэгцээ гэж үзэхээсээ илүүтэй, бусдад өөрийгөө илэрхийлэх илэрхийлэл гэдэг талаас нь хандах аж. Өдгөө энэ нь их хийрхэл, утга учиргүй өрсөлдөөн болон хувирчээ. Энэ хийрхэл, өрсөлдөөн нь үргүй зардал, эдийн засгийн болон сэтгэлгээний хямралыг өгдөөж, олон олон хүний сэтгэлийн шаналал болон хувирч байна. Энэ бол атаархлын хар өнгө юм.
    -Өөрийн бүх зүйлээ өрөөл бусадтай харьцуулан жишиж, өрөөл бусдын өөрөөс нь илүү бүхэнд атаархахын ЗОВЛОН. Ийм хүмүүс алив зүйлийг худалдан авах, хийж үйлдэхдээ, өөрийнхөөрөө сонголт хийж чаддаггүй. Хэн нэгний эдэлж хэрэглэж байгаагаас илүү үнэтэйг сонгохоос бус, энэхэн биед таацах, үл таацахыг ч үл хэрэгсэнэ.
    -Өрөөл бусадтай байнга барьцаж, тэднээс илүү харагдах мунхаг хүсэл нь хүнийг ТЭНЭГ болгон харагдуулдаг. Бусдаас илүү харагдахын тулд, өөрийн боломж нөхцлөө үл хайхран, өр зээл тавьж, өөр муу аргаар боловч хүслээ биелүүлнэ. Өдгөө толгой нь хоосон, ухаан мунхаг атлаа, үнэтэй машин унаж, тансаг харш бариулж, өөрийгөө элдвээр чамирхан гоёсон хэрнээ, өр зээлээ ч төлж дийлэхгүй яваа нэгэн, үүний жишээ.
    -Өөрийнх нь боломж хүрэхгүй атал, өрөөл бусдаас илүү мэт дүр эсгэн, үзүүлэх гэж оролдох нь бүр ч ЭМГЭНЭЛ. Тийм хүмүүсийн яриа үргэлж л баярхах, гайхуулах хэллэгээр дүүрэн. Хэн нэгэнтэй учраад хэдэн үг солиод салах хоромд ч, өөрийн баян тансаг, боломжтой сайхнаа илэрхийлэх хүслэн. Хөтөл даваад үнэнд гүйцэгдэх үнэнийг мэдэхгүй, тэрхэн хоромд бусдад гайхуулах хүсэл нь даан ч өрөвдөлтэй.

    Боломжоос давсан атаархал, бусдаас илүү харагдах гэсэн хүсэл, зарим хүнийг бараг галзууруулж, солиоруулахад хүргэж байна даа. ҮҮний тод жишээ нь, өнөөдөр монгол оронд минь сүлжилдэх үнэтэй машинууд, энд тэнд хэрэм мэт хашаагаар хүрээлэгдсэн сууцнууд, булга, минж, алт эрдэнэсийн гоёлдоо үүртэн алхах авгайчууд, үнэтэй даавуу, өргөн арьсан бүс, угалзтай монгол гуталдаа үүртэн бүдчих эрчүүд болж дээ. Бидний атаархал, өрсөлдөөн, бусдаас давах хүсэл нэг л хүнд, тээртэй.
    … Бид өнгө мөнгөнд шунасаар, өөр хоорондоо атаархан барьцсаар,хүний хөдөлмөр зүтгэл, эрдэм мэдлэг, авьяас чадвар, сэтгэлийн илч гэрлийг тэгтлээ мэдрэхээ больж дээ. Харин зарим цагаахан атаархал, өмнө нь олж хараагүй олон боломжуудыг мэдэрч, өөрийгөө хөгжүүлэх хөшүүрэг нь болдог аж.
    -Өөрийн мэдлэг оюунаа өрөөл бусадтай жишиж, илүү ихийг сурч мэдэхийг хүснэ. Үгүйдээ л их уншиж, их судалж, их мэдэхийг хичээдэг. Энэ хэрээрээ өөрөөсөө илүү нэгэндээ үүний төлөө талархах аж.

    -Өөрөө болж , бүтэж байна гэсэн тайвшрал бодолдоо, өрөөл бусдаас санаа авч, бүр ихийг бүтээж хийх урам авна. Алмай тайван байдлаасаа ангижирч, илүү их боломжуудыг ашиглан өөрчлөгдөн хөгжихдөө сэтгэл нь хангалуун.
    -Хэн нэгний гаргасан амжилт, хүрч чадсан оюуны өндөрлөгийг судалж, уншиж, уулзаж мэдрэхдээ, өмнөө зорилго тавьж, арга замаа олж, их хөдөлмөрлөж амжилтад хүрдэг. Өөрийн боломж чадлаа зөв үнэлж, “би яагаад ийм болж чадахгүй гэж?’ өөртөө хэлсэн атаархал нь, илүү их боломжоо мэдрэхэд туслах аж.
    Атаархал гэгч хар цагаан өнгөөр сүлэлдэж, сайн муу үр дагавар, зовлон шаналал, баяр талархлыг авч ирдэг аж. Харин зарим тохиолдолд, өөрөөсөө илүү заримынх нь хэмжээнд хүрч чадахгүй, гашуун үнэнийг мэдрэхдээ хорсож эхэлдэг.

    Хорсол
    Зарим хүмүүс үнэхээр хичээгээд, өөрийнх нь боломж чадвар нь хүрэхгүйн улмаас, өрөөл бусдын хэмжээнд хүрч чадахгүйгээ мэдрэхдээ, сэтгэлдээ хорсож, хорлох бодол агуулна.
    -Өөрийн хүч хөдөлмөрөөр худалдаж авсан үнэтэй гоёмсог машиныг нь үзүүртэй зүйлээр зурах, өмч хөрөнгийг нь эвдэж, хохироох хүсэлтнүүд зөндөө бий. Тэд энэ хэрээрээ өөрийн сэтгэл зүрхээ сэглэн зурж, үнэ цэнээ эвдлэн хэмхэлж буйгаа анзаардаггүй.
    -Өөрөөсөө илүү нэгнээ өрөөл бусдад гутаан муучилж, элдэв алдаа өөг нь илчлэн сурталчилж, үнэ цэнийг нь унагахыг хүсэгчид мундахгүй бий. “Тэр чинь тийм л адгийн новш” хэмээн сурталчлахдаа, өөрийгөө давхар гутаан, муучилж буйгаа анзаардаггүй.
    -Аргаа барсан зарим нь, аль нэгэн ламд очиж, хараал жатга хийлгэн, бүтэмжтэй сайн бүхнийг нь бусниулан сүйрүүлэхийг хичээнгүйлэн гуйна. Өөрөө чадал, боломж нь хүрэхгүй байж, өрөвдөм муу аргаар илүү байх хүсэл гэдэг, өчүүхэн атлаа юутай гутамшигтай. Энэ муу үйлдлээрээ, өчүүхэн атаа хорслоороо, үнэ цэнээ устгаж, өнгөт энэ орчлонг хар бараанаар будаж буйгаа анзаардаггүй.
    Өөрөө энд нь хүрэхгүй атлаа, өрөөл бусдыг муу үйлдэл, муу аргаар хорлож, өөрөөсөө дорд болгон харуулах хүсэл нь, эзэндээ асар их зовлонгийн үндэс болдог аж. Ийм атаархал хорсол гэгч, эрдэнэт хүмүүний үнэ цэнийг устгаж, энэ орчлонд сэтгэл тайван, амар амгалан амьдрах хүсэл боломжийг үгүй болгож орхино.
    Их зовлон шаналлын үүд энд л нээгддэг гэнэм.

    Төгсгөл

    Бусадтай эрдэм мэдлэг, авьяас чадвар, оюун ухаанаараа бус, эд хөрөнгө, эдэлж хэрэглэх, өмсөж зүүх, өнгө мөнгөөр атаархан өрсөлдөх үзэгдэл, их хийрхэл, солиорлыг бий болгож байнаа. Энэ хийрхэл нь хэн нэгнийг энгийн, боломжоороо амьдрах хүслийг, “шаналал” болгон хувиргаж байна.
    Хүн болгонд өөрийн боломж, хүсэл мөрөөдөл, тавилан бий. Хүн бүр өөр өөрийн боломж, хүсэл, тавилангаараа амьдрах эрхтэй. Заавал хэн нэгэнтэй жишин барьцаж, атаархан хорсож, өөрийгөө болон өрөөл бусдыг зовоох хэрэг юун. Хүн өрөөл бусадтай барьцалгүйгээр, өөрийн хүсэл, боломжоороо амьдарна гэдэг, сэтгэл тайван. амгалан амьдралын үндэс аж.
    Монголчууд бидний эвлэлдэн нэгдэж чаддаггүйн нэгэн шалтгаан нь атаархал, хорсол мөн. Өдгөө бид энэ муу үйлээ тэвчиж, “бидний цөөхөн монголчуудын нэг нь ч гэсэн сайн сайхан яваа нь яамай даа” хэмээн баярлан талархаж, дэмжиж, сэтгэл зүрхэндээ ерөөж сурах сан даа. Үүний муу гэж үгүй. Сайн сэтгэлийн ерөөл нэгэн цэгт танд бас ирж болох шүү дээ.
    Зөв атаархал, зөв харьцуулалт, зөв жишилт хүнд сайнаар нөлөөлдөг. Үнэхээр хөдөлмөрч бүтээгч, чадалтай, сайхан сэтгэлтэй нэгнээ хүлээн зөвшөөрч, тэднээс үлгэр авч, өөрсдийгөө бага ч гэсэн өөрчилж сурах нь хэрэгтэй байна.
    Заавал зарлиг шийдвэр хүлээлгүйгээр, дор бүрнээ хичээж өөрчилж болох олон зүйлийн нэг нь энэ.
    Бусдад сайн санаж явбаас өөрт сайн нь нэгэн цагт ирнээ.
    Эзэн хичээвэл заяа хичээнэ гэдэг.

  77. захидалын эзэн says:

    Сайн байцгаана уу? хүмүүсээ, та нар намайг таних биш би энд худлаа баярхаад яах юм вэ?
    зүгээр л надад тохиолдсон явдалаа бичлээ.
    Надад ер нь хүүхнүүд атаархаад бдаг юм, би ч үйлдэл, нүүр царайнаас нь мэдээд зайгаа барьчдаг юм л даа. Гэтэл энэ эгчийн хувьд олон найз нөхөдгүй нэгэн. Над руу байнга утасдаж, бид 2 сайхан найзууд бсан юм.
    2-3 удаа гаргасан энэ үйлдэлд нь гайхаж, яагаад ингэв гээд ганцаар шийдэж чадах асуудал биш санагдаад та нараас асууж байгаа санаа нь.
    Би энэ эгчийг дээрэлхээд харьцдаг юм байхгүй ээ, харин ч өрөвдөөд бага ч гэсэн туслачих юмсан гэж бодож явдаг нэгэн, төрсөн эгч шигээ боддог байлаа.
    Тэр гэрийн хаяг ядуу баян байх нь хамаагүй ч яагаад мэдсээр байж албаар тэгэж бичсэн вэ гэдэгт байгаа юм. Тэр бичиж бгаа хүмүүс хүний гэрийн хаягийг зохиогоод бичихгүй нь эмдээж шүү дээ…би бусдыг ядуу хоосон гэж ялгаж дүгнэдэг бсан бол энэ эгчтэй нийлэхгүй байх бсан байх.
    хамгийн гол нь мааш их итгэж эгч шигээ бодож явсан хүн надад ийм хандлага гаргасанд л байгаа юм, тэрнээс биш надад хамаагүй нэгэн хүүхэн надад атаархаад ингэсэн бол би тоох ч үгүй байлаа.

  78. 111 says:

    хаха, чи өөрөө эрүүл үү?? ядуу айлын хаяг ч гэх шиг. бас худлаа баярхах дуртай хоосон толгой юу гүй юу чи харин… аххаха

  79. Хаос says:

    Одоо цагт хүний мууг найзалж нөхөрлөж ханилж байж л мэддэг болсон цаг шүү. Тарыг нь таньснаас хойш харьцахаа л больчих. Найз нөхдийн үерхэл нөхөрлөлд нэг л сэв суучвал цаашдын харилцаа холбоо шал дэмий байдаг юм.

  80. XXX says:

    Ла ла эмэгтэй хүмүүсээ гэж ядаргаатай хүмүүс шүү хоорондоо ч сайхан нөхөрлөж чадахгүй. Захидалын эзэнд хэлхэд тэгээд таалагдахгүй байгаа бол нийлэхээ л больчихгүй юу даа эндээс юуг нь асуудаг юм.

  81. unshigch says:

    Мэдрэл муутай юм бичдэг хуухэн бэ чиний гэрийн хаягийг буруу бичээ л биз юун ч суртэй юм билээ манай нөхрийн цалинг багасгаж хэллээ ч гэнэ уу тэгэхээр яадийн чамд тэгээд сонин сэтгэл төрөөд бгаан бол сайхан гого байшиндаа найз нөхөдгүй гозойгоод л байж бгаач гэртээ суусаар байгаад амидарлаас тасарчихсан явж байна шдэ манайд ирж хоол их иддэг байлаа гэнээ хоолоо харамлаад байгаан бол яах гэж гэртээ оруулдийн ядуу мөнгө муутай хумуусийн амидардаг байр гэж бас тусдаа байдаг бх ни бна шуу сонсоогуй юм аа сонсох ни ээ харин чиг айн. Бусгуй мини тэр эгч чин яаж овоо чамайг тоож найзлаад байдаг юм бэ чиний одоо юунд атаархахав дэ ингэж худал унэн хов жив бичиж суухаар наад толгойдоо жоохон юм хийгээч

  82. Zochin says:

    Чи өөрөө бас адилхан нөхөр байна даа. Бичсэн зүйлээ уншаад үз. юу гэнээ жишээлбэл; ядуу мөнгө муутай хүмүүсийн хаяг байлаа ч гэх шиг. яг таарсан 2 найз байна даа.

  83. dolgoonn says:

    сонин л үзэгдэл бна.нийлэхгүй байвал яасийн.өөрт чини таалагдахгүй байвал нийлэхгүй бсн дээр.зөвхөн өөрийнхөө бодолоор бусдийг хүндэлж амидрар бүсгүй мини.

  84. gol says:

    эмэгтэй хүмүүс чин их атаархуу байдиймдөө

  85. Mr.M says:

    атаархал . тэхдээ чамд найзууд олдохгүй хэцүүхэн л байгаан байна. Тийм болохоор наад эгчтэйгээ бүүр сайн дотносох хэрэгтэй дээ. Түүнээс гадна чи өөрийнхөө найз гэж боддог хүүхнээ жаахан дээрэлэхж харьцаад байдгын биш биз

  86. billy says:

    цэвэр атаархал бна. Оор юу ч биш, оорийг чини хангалуун амидраад бгаа болхоор дотроо хамаг уур ни хурээд, тэгээд олний омно хэн ч биш харагдуулахийг хусч л дээ

  87. zowlogch says:

    заа юун сүртэй юмбэдээ. яахавдээ. андуураа л биз. хүнд итгээд үз. яахав бүүр болохгуй бол нийлхээ л боличих. таний дүгнэлт арай эртэдсэн юм шиг санагдаад байнаа

  88. Тийм юм шиг байна даа. Атаархасандаа л тэгээ биз. Гэхдээ тэр хүн юу бодож байгааг Яаж мэдэх билээ. Гэхдээ тэгж л дүгнэлт хийхээр юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.