Эхнэр байх ийм хэцүү юмуу?

Гэр бүлд маань асуудал тулгараад та бүхнээс зөвлөгөө авахыг хүслээ. Би одоо 28-тай. Нөхөр маань ч гэсэн. Бид 2 амьдраад 6 жил болж байна. Бид дундаасаа хүүхэдгүй ч өөр өөрийн 1 хүүхэдтэй. Тэдэнтэйгээ холбоотой байдаг. Хүүхдүүд маань ирж очин байдаг. Тэр ч яахав. Бид хэн хэнийхээ хүүхдийг өөрсөд дээрээ авах хүсэлтэй ч эцэг эхчүүд нь зөвшөөрдөггүй юм. Бид дундаасаа хүүхэдтэй болох гэж зөндөө үзсэн ч ямар ч нэмэр байдаггүй. Аль сайн эмнэлэг, эмч домч гээд сүүлдээ бүр тэгж хөөцөлдөхөө болиод байгаа.

Би нэгэн хувийн компанид ажилладаг. Цалин маань хоол, байрны мөнгөнөөс нээх хэтрэхгүй. Нөхөр маань харин ажил хийх дургүй. Гэртээ байдаг. Нэг өдөр би ажлынхаа цайны цагаар ороод иртэл, нөхөр маань хуучны явдаг байсан хүүхэнтэйгээ байж байдаг юм байна. Тэрхэн үедээ жоохон уурлаж, уйлж байгаад л түүнийг уучиллаа. Би түүнийг нэгээр тогтохгүй уучилж байсан юм л даа. Хайртай болоод ч юмуу, мэдэхгүй, энд тэндгүй баахан хүүхэн гарч ирээд гэрээр нэг хэрүүл болдог ч би тэрийг нээх удалгүй уучлаал урьдныхаараа сайхан амьдардаг. Сайхан амьдардаг ч гэж дээ. Хэд хоног хэрүүлгүй нам жим, 2 биендээ эрхэлдэг. 2, 3 долоо хонохгүй дахиал нэг утас, дахиал нэг хүүхэн гараад ирдэг.

Эхэндээ хүүхнүүд рүү нь яриад, элдвээрээ дуудалцаад, бөөн юм болдог байсан чинь сүүлдээ бүр тоохоо байгаад байна. хэд хэдэн удаа бэлгийн замын өвчин тусч эмчлүүлж байгаад надад баригдсан. Бид 2 бараг сексддгүй болхоор эмчилгээгээ дуустал надад халдаана энэ тэрээ гэх юмгүй тэрэнд ч амар байсан байх.

Би ч ажил ихтэй, өглөө гараад орой орж ирнэ. Нэг их ядарж үхэх гэж байгаа хүн орж ирээд л унтаад өгдөг. Хагас бүтэн сайнд гэрийн ажлаа хийгээд бараг завгүй. Бид 2 хамгийн сүүлд хэзээ хоолонд орсон, хэзээ кино үзсэнээ ч санахгүй байна. Хажуугаар нь секс гэж бараг байхгүй болсон. Сүүлийн 5 сард бид 2 ихээр бодход 4, 5 удаа л унтсан байх. Нөхөр маань намайг огт хүсэхээ байсан. Би орондоо хувцасгүй унтаж байхад тэврээл эсвэл буруу хараад л унтаад өгнө. Заримдаа би тэвчихгүй хүчиндэх шахаж байж унтах болохоор тэр дээшээ хараад л хэвтчихдэг. Өөрөө ямарч хүч чармайлт гаргахгүй зүгээр л дээшээ хараад хэвтчихдэг. Юу гэмээр юм дээ би л сексийн үед хөдлөж, идэвхи гаргадаг гэх юмуу даа. Бас намайг л хурдан тавиулахын түүс болдог юм шиг санагддаг.

Зарим тохиолдолд би нээх удахгүй тавьчингууд шууд сугалж аваад л “миний хайр тавьчихсан бол болоо, хайр нь яах вэ” гээд л больчихдог. Би ярилцах гэж зөндөө үзсэн ч нөхөр минь ярилцахыг огт хүсдэггүй. Ярьсан ч “чинийхээр болог” гээд л болоо. Сарын өмнөөс манай хүний утсанд 88-тай нэг дугаар үе үе харагдах болсон. Хэн юм бэ гэхээр мэдэхгүй, танихгүй гэнэ. Мэдэхгүй хүнтэйгээ 2, 3 минут ярьдаг юмуу гэхээр мэдэхгүй яасын бол ухааны юм яриад л орхичихно. Би хэрэлдэхээс үнэхээр залхаж байгаа болхоор тэгсгээл орхичихлоо. Мань эр найзуудтайгаа тоглож оройтож ирэх нь улам ихсээд. Урьд шөнө гэхэд л өглөөний 5 өнгөрөөд л орж ирээд унтаж байна. РС-нд бараг донтцон хүн л дээ.

Найз нөхөд минь намайг батлуулж хурим энэ тэр хийгээгүй хамтран амьдарагч байгаа дээрээ  сал гээд байх юм. Би болхоор хаяад явж чадахгүй, надгүйгээр яах бол, хоол ундтай байх болуу, хувцас хунараа угаах болуу гэх  мэтээс эхлээд бодогдоод өрөвдөөд ч юмуу мэдэхгүй ямарч байсан орхиод явж чаддаггүй юмаа. Уг нь тэр халамжтай л даа. Намайг байнга үнсэж, хайраа гээд. Хүүхэн гарч ирж хэрүүл болохгүй бол бид 2 их сайхан эвтэй найртай байдаг. Надаас хэзээ ч салахгүй, тэр хүүүхэн энэ тэр байсан бол цаг зуурын л юмнууд. гэж ирээд л уяраачихна. Уурлахаараа: Чамайг надаас салбал хайж олооод ална гэдэг. Хэрвээ хүнтэй явбал 2-ууланг чинь ална гэх мэтээр сүрдүүлдэг болхоор би бас айгаад байдаг юм.

Надад хамаатан садан, эцэг эх гэж бараг л байхгүйтэй адил байдаг болохоор саллаа гэхэд очих газар гэвэл хэдэн найзуудынх маань л байх даа. Ажил хийхгүй, тоглоом тоглоно, хүүхэн эргүүлнэ. Гэртээ нэг хуруугаа ч хөдөлгөхгүй шүү. Намайг усанд оруулж өгөхгүй бол усанд ч орохгүй, намайг хувцас авч өгөхгүй бол өөртөө нэг оймс ч аваад өмсчихгүй, намайг хоол хийж өгөхгүй бол хэдэн өдрөөр ч хамаагүй өлсөөд байна гээд л суудаг, ганц өөрөө хийдэг юм нь хүүхэн, тоглоом 2 л байна. Би заримдаа насанд хүрсэн хүн биш хүүхэд асраад байгаа ээж шиг л санагдах юм. Эсвэл орох оронгүйдээ бантаад энд амьдраад байгаа ч юм шиг. Эсвэл би тийм их хайртайн болуу.

Би уг нь өөрийгөө тийм арчаагүй хүүхэн гэж боддоггүй. 28-тай гэхэд би 20-той юм шиг л харагддаг. Хүүхэдтэй гэхээр хэнч итгэдэггүй. Найз нөхөдтэйгөө байж байгаад танилцсан залуучууд, 10 жилийнхэн, оюутны ангийнхан, хамт ажиллагсад дундаас зарим нэгэн залуус араас гүйгээд л байдаг. Манай захирал хүртэл хандархана. Зун бид 2 бээжин явсан чинь тэнд байсан хужаа: Чи буянтай залуу юм. Ийм сайхан эхнэртэй. Бусдад алдах вий гэж айгаад үргэлж хамт явдаг байх даа гэж хүртэл хэлж байсан юм. Би өөрөө гэр бүлээр гадуурх харьцаанд дургүй болоод ч тэрүү, тиймэрхүү эрчүүдэд нүүр өгдөггүй болхоор тэр тал дээр нөхрийнхөө өмнө бардам байдаг.

Бусдын нөхрүүд надруу хандархаад байхад миний нөхөр надаас улам л холдоод байх юм. Уг нь би нөхөртөө сайхан байлгах гэж сексийн бүх л зүйлийг хийж үзэж байсан. Орал, анал, гээд түүнд зориулаагүй зүйл байхгүй. Гэвч тэр надтай сексдэх дургүй байгаад байдгийг нь бүр ойлгохгүй юм.

Би хаяад явчиж чадахгүй байгаадаа энэ бүхнийг тэвчиж амьдарч байгаадаа өөртөө итгэж ч чадахгүй юм даа. Гарах гарц хаа нэгтээ байгаа л байхдаа…

47 Comments

  1. sony says:

    чи өөрөө л гол буруутан нь юм байна шүү дээ. харамсалтай нь чи өөрийнхөө бурууг хэзээ ч ойлгохгүй байхаа даа. чамархуу хүмүүс өөрийнх нь төлөө хүмүүс юу ч гэж зөвлөсөн урдаас улам л эргүүтээд дургүй хүргээд байдаг юм байна лээ.

  2. 9999 says:

    чамд амидралда даxиад алдаxвий гэсэн айдас дандаа бодогдож байдаг болоxоор оорийгоо ийм арчаагуй байдалд оруулж дэ… ноxор чин чамайг буx юма ок болгодог болоxоор даварсан гар бна да… оорийгоо гоуж гангалаад цаадxийгаа тооxгуй xауж xардуул за.. бэлэн зарцыга юу гэж амар алдаx вэ дэ

  3. Teneg almas we says:

    Чи төрсөн xүүxэддээ Xувцас авч өгчөөд наадаxыгаа эрxлүүлээч. Ийм нөxөртэй байснаас Тэр заxиралтайгаа явалдаад Ганц өрөө ч болсон байр авxуулаад тайван амьдараач. Шал завxарсын… Наадаx чинь чамайг зүгээр л ашиглаад байна заа юу. Тэжээгч бас дээр нь үнэгүй Зарц… Бүx юумыг нь Чи бэлднэ. Чамайг явxаар наадаx чинь xоолгүй xувцасгүй бас дээр нь усанд ч орж чадаxгүй гэнэ шүү. Төрсөн үрээ орxиж явж чадсан Авгай байж Чи xар юумнууд бол чамд амарxан л баймаар юум. Өөрөөсөө тасалж гаргасан үр xүүxдээ Эцэгт нь найдаж xаяж явчаад ичиж амьдраачээ Чи. Үнэн биздээ Xүмүүсээ…

  4. naran says:

    Наадах чинь эхнэр нөхрийн гэр бүлийн амьдрал биш жинхэнэ хамтран амьдрагчийн амьдрал байна.

  5. em hun says:

    тэнэг юм

  6. erh gegee says:

    ганц хайраар амьдрал бүтдэггүй юм эртхэн сэтгэлээ татаж ав

  7. хэхэ says:

    Муухай санагдлаа. Ийм тэнэг залуутай яах гэж байдаг юм бэ хүүхэдтэйгээ ч хамт байж чадахгүй юм байж. Болиоч. Тэр турж үхнэ үү таргалж үхнэ үү хэнд хамаатай юм. Салахгүй элдэв юм болоод байвал цагдаад өгөөд баривчлуулахгүй юу. Заналхийлдэг гээд.

  8. бат says:

    ИЙМ ХӨЛДҮҮ ХҮҮХНҮҮД БАЙГААД БАЙХАД ЗАЛУУЧУУД АЖИЛ ХИЙЖ ЯАХ ВЭ ТЭЖЭЭЛГЭЭД Л БАЙЖ БАЙХААС

  9. education says:

    Энд л Монголийн эмгэнэл байгаа юумдаа. Ямар хун хуухдээ ийм хувалз болгодог бнаа. Арчаагуй ийм хумуусд ээрээр хэлбэл хуний энэргийг сорж амидрагч залхуу вампирт соруулаад байж байдаг xоxирогч байж байдаг ни ямар их харуусал вэ

  10. wow says:

    Овоо муу гаруу үгүй юу. Чи чинь нөхрийнхөө ээж нь юм байна ш дэ. Сайхан тэжээгээд, хувцаслаад л. Хүү чинь байхгүй хооронд чинь гэртээ хүүхэндээд л. Яаж амьдрал болох вэ дэ. Эртхэн 2 тийшээ болоо хө.

  11. hi says:

    Хумуусийн бичсэн сэтгэгдлүүдийг уншлаа, бугд маш зов унэн бичсэн байна, чамайг уншаад ойлгож ухаарна гэж бодож бн, тэр тэнэг залуугийнхаа нэг гаргасан алдаан дээр ни шалтаг гаргаад хурдан салаарай.Амжилт хусие!

  12. Nativist says:

    Юу л яриад байгаам дэээ…. Ийм амьдрал гэж хаана байсан юм бээээ???????? Хаяад явчвал хоол өлсч үхэх болуу, хувцас нь хиртэх үү, осгож үхнэ үү, өлсөж үхнэ үү яаааааааамар ч хамаа байхгүй ийм муухай новшийн амьтны төлөө. Ийм юм гэж хаа байсын бээ??? ажил хийхгүй, секс хийхгүй, гэртээ бүтээсэн юмгүй, гадуур асаасан галгүй, унхиагүй, хүүхэмсэг, сахалтай нялх хүүхэдийг тэр аав ээж нь л тэжээдийн байгааз, чи тэр аав ээжийн хийсэн алдааг нь үүрч явах ямар хэрэгтэй юм. Би ерөөсөөөөөөөөөөөөөө гайхаааад олохгүй байна. Сард нэг удаа өөр хүүхэн гэнэ үүү? Чи эрүүл ухаантай байна уууууууу???

  13. TAM says:

    амьдралд байдаг л зүйл. яг л кино шиг. хүмүүст жаахан ч гэсэн зүйл бодогдуулж чадсан байх. баярлалаа

  14. Z says:

    Бүсгүй минь эрүүл ухаантай байна уу? Үр хүүхдээ хаячихаад ажилгүй, арчаагүй, донтой, худалч залуу тэжээгээд л… Тэр залуугаа тэжээж байгаа мөнгөөрөө өөрийнхөө хүүхдийг олигтойхон сургуульд оруулж сайн боловсролтой хүн болго айн, насны эцэст хүүхдийнхээ төлөө 1 ч гэсэн зөв юм хийсэндээ баярлах болно. Наад хүн чинь чамд жинхэнээсээ хайртай гэж боджийнуу, үгүй л байхгүй юу, 30 гараад хэн ч тоохгүй болоод ирэхээр чинь чамайг мөлжиж мөлжчөөд өөр залуухан хүүхэн дагаад арилаад өгөхвий. Мөнгө ч үгүй, бүтээсэн ч юмгүй, эрийн араас гунигласан ганц бие хөгшин эмэгтэй болнодоо, тэр цагт хүүхэд чинь чамаас хөндийрсөн байх болно. Одоо учраа мэдэхгүй жоохон хүүхдүүд хайртай дуртай гээд ярьж явахад тэр үгэнд юун сүрхий итгэдэг юм. хайртай гэж хэлэхээр л халамжтай болчих нь айн. Юу ч гэхэвдээ хорвоо дээр 28 жил амьдарсан гэхэд арай л тэнэгхэн байна даа.

  15. daruuhan zaluu. says:

    сайхан л бүсгүй байна.салаад өөрийнхөөрөө амидараа.

  16. night says:

    SALAACHEE, YU BDJ TER’G TEJEDEG BNA. YADAJ NOXOI TEJEVEL PC,XUUXEN GD YAVAXGUI BX DAA AIN. CHIN’ TOLGOI CHINE BURU ZUGRUU ERGESEN BNA. SALDAA. OVCHIN AVAD L EMCHLULED L MON TAARJ DEE TA 2.KKK

  17. Mongolia says:

    Нөхөр чинь ямар Төрөхтэй ямар хүн гэдэг нь нүдэнд харагдчихлаа,Нүдний шил зүүсэн туранхай,Хэдэнч цагаар хамаагүй хүүхдүүдийн дунд орцон буудалцаад байлдаад сууж байдаг нэг нусан жор л байна даа.нийгэмд хэрэггүй хүн байна.САЛ САЛ

  18. er tsereg says:

    эр хүний бараанаас өөргүй хүнээр яадаг байна аа салаач ээ амидаралд эр хүний хүчин зүтгэл байж амидарна биз дээ яасан болоод тэр 1 тэнэг юмийг тэжээгээд байдаг байна аа наадах чин ямар даварсан гар вэ болдог бол гөвчихмөөр гар уу харин ч нэг. 28нас гэдэг бас амидаралийг ойлгож мэддэг нас биш үү бүсгүй мин.жаахан ухаалаг бай.наадахаасаа сал аа хурдан.хожим харамсаад барахгүй юм болов доо.эмэгтэй хүнийг доромжлоод л ажил ч хийхгүй хөгийн гар л байна даа наадах чин.

  19. m says:

    эмматай 100% санал нийлж бна чи бол өчүүхэн доодохоосоо тэнэг эргүү мал хуухэн бна мал малаараа л дуусах бх чамд юу ч хэлээд нэмэргүй бхоо угаасаал хуухдээ хаяцан дампуу хуухэн бна шдэ ойлгомжтой ийм тэнэг амидралтай тэнэг хуухнууд бдаг л юм бхда

  20. dolgoonn says:

    .

  21. bi bol bi says:

    Энэ 28тай нөхдүүд одоо ухаан суумаар юм даа, хоёр гурваараа дарааллаад тэнэгээ гайхуулсан захидлууд бичсэн байх юм. Нас намбандаа бай л даа хонгоруудаа, тэнэгтээд жаахан хүүхэд шиг мангар мангар юм бичээд, яриад, бодоод, хийгээд явахын.

  22. N.ka says:

    teheer bnaa chi oroh orongvi gen yrid ni naad nowshtoigoo syyhaasa omno haana amidarch bsan hereg we ain!!! odoo ter bsan gazarlyyga byshyy yw za

  23. eserguun says:

    чи өөрийгөө эхнэр нь гэж андуураал… тэр чамайг ээжийгээ гэж андуураал…… супер ээжүүд мандтугай….

  24. monda says:

    эрийн мууг олоод авцан юм бишуу? наад хувалз хачигаа юунд нь тэжээгээд байгаа юм бэ? аминд чин хүрсэн үед л салах уу?чи өөрийн ухаантай байна уу?салаад явчхаар яачаад байгаа юм бэ?нус нулимас царайлаад байлгүй наад тэнэгээсээ сал за.

  25. monda says:

    эрийн мууг олоод авцан юм бишуу? наад хувалз хачигаа юунд нь тэжээгээд байгаа юм бэ? аминд чин хүрсэн үед л салах уу?чи өөрийн ухаантай байна уу?салаад явчхаар ячаад байгаа юм бэ?

  26. eserguun says:

    Ингээл нэг талаас нь хараад байдаг байхгүй юу… Чи хэдий хайртай ч бай хайргүй ч бай… Дассан сэтгэлээсээ болоод наадхаасаа салж чадахгүй л байгаад байдаг… Дээрээс нь чамайг гэх өөр хүмүүс цөөн тул чи салаад амьдралаа хөөхөөс айдаг байх л даа… Зөвлөгөө өгөх хэрэг ч алга… Чи ч тэнэг байна нөгөөх чинь ч тэнэг байна… Одоо хийх зүйл гэвэл амьдралдаа хийх асар ТОМ өөрчлөлтийг л хий…

    Тэр хүн чамайг алж чадахгүй… битгий ай тэгэж хэлсэн болгон нь чаддаг юм биш… Тоглоомын донтон олон юм солиорж байгаа нь тэр…

    Хэрэв энийг чи олж уншвал… ЖООХОН УХААНТАЙ БАЙГААЧЭЭ БҮСГҮЙ МИНЬ!!!

  27. tamiraa says:

    за найзаа , зугээр сал, хэсэг хугатсааний дараа юун санах энэ тэр хутсваа , новшийн гар вэ тэр чинэ харин , чи ч гэсэн ийм тэнэг балай байж болохгуйшд , хуухдээ бод , амидралаа бод …….

  28. edgeer setgegdeluudiig sonsoh hereggui ok mergejliin bus hun yu gj zovloj magad ok
    Zovlogch nar bol helsen ugniihee ariig 100 huvi daaj chaddag humuus bdag yma ok

  29. sanchir says:

    Зарим нэг гарууд зөв бичиж сурчаад хүний амьдралыг заагаач

  30. forever says:

    chamd bish bairand chin l bolj bgad bgan bishu chamtai hamt. untah hselgui gehiig boduul. zgr l neg hoolnii sav gerte blgaj yadgiin, yugii ni uruvddugiin uuriiguu bodood sal.

  31. angiraa says:

    chi ymar teneg ymbee iim teneg huuhnuud teneg har ymnuudad ashgluulaad ywj bdg bhda hairaa enee tree gd halamjtai bdg gnshuu hmm mon yriwaa hen ch hairtai hairaa gj helj chadana hamgiin golni uil hodlol uildlere uzuulj haruulahni chuhal naad teneg chn chamag ogt bdhgu bhd chi nad tenegtee sanaa tawial suuj bdg taarch dee yu yu gj sanaa zowdg gnuu mangar gedgni salaach nad teng ymnaasaa alwchwal gj dugara soliod alga bol

  32. EW says:

    ОВЖИН АВЖИРСАН БХАД УУЖИЛЖ БДАГ ААРЖАГУЙ ЭМ ВЭ!!!! ЭӨЭӨӨЭӨЭӨЭ БООЖ УХМЭЭР УМ- БЭЛГИЙН ЗАМИН ОВЖИН !! ЗАЙЛ!! ЗАЙЛ БУР ОЙ ГУТАЖ БНАА

  33. ХАОС says:

    Хамгийн хэцүү мэргэжил *хүн* байх
    Хамгийн эрхэм мэргэжил *эх* байх
    Хамгийн хүнд мэргэжил *эхнэр* байх
    Хамгийн түгээмэл мэргэжил *идэгч* гэж үг байна аа.
    Чиний нөхөр *идэгч*, чи өөрөө *хүнд* мэргэжилд тэнцэхгүй бололтой. Тиймээс наад идэгчээ ирсэн газар руу нь хурдан явуулаад өөрийнхөө хүүхдийг авч *эрхэм* мэргэжилдээ шамд л гэж хэлье!

  34. Chimgee says:

    Xuue chi medrel muutai yumuu. Salaach yugaa xiigeed amidral xairan saixan zaluu nasaa ureed naad erguuteigee baigaad baigaa yum be. Naadax chine chamaig zugeer l ashiglaj baigaa yum. Chamaig gaigui baixad chine xamag yumaa xiilgej avaad yambiigaad xen ch tooxgui boloxoor chine xayad l yavaad ugnu. Erchuud bol tiim. Tiim uchraas ERCHUUDIIG bitgii xairlaj bai. Yag adilxan mus shig xuiten xand. Xoxi ni sh dee ulsvul ulsuj l baig. Ter yavdag surxii xuuxnuud ni xol xiigeed ugdug yum baigaa biz.
    Etsest ni xelexed xund aytaixan xaragdaj baigaa deeree sal.

  35. Ramiraz Sanchez says:

    Sal sal ta 2 yagaad ch taarahgui 2 bna erthen sal bie bod!!!

  36. hmmm says:

    салж чадахгуй бол наад ялаа уурээд амидраад байж дээ сайхан бусгуй мин

  37. salaach says:

    Ийм амидрал гэж байдаг л юм байх даа. Хурдан салаач ийм нохор гэж хэзээ байсийн? Чи оороо ч гэсэн дээ, ийм хариутслагагуй байж болохгуйшд. Ёстой сонин санагдчихлаа. Худлаа байлгуй дээ, арай ч дээ. Эр ни ийм аймаар залхуу мортлоо завхай, эхнэр н ийм тэнэг байвал яана даа.

  38. emma says:

    Чам шиг хуухнийг салтаандаа толгойгоо мэдүүлсэн арчаагуй амътан гэдэг байхдаа.Өөрийнхөө хуухэдийг тэжээгээд хун болгож авахаа бодохгуй нэгмүү хар юмний боовийг долоож бөгс руугээ чихуулэж гэдэсийг нъ тэжээж яваа бол ёстой хохинъ гэдэгийн.Эмэгтэй хун ээж хун эхнэр хун чам шиг байдаггуй юмаа мал минъ.Чам шиг малнууд зовлонг өөртөө дуудаж авчирчихаад өөрийгөө өөгүй юм шиг бусдад таниулах гэж хичээж явдаг юм.Эхлээд өөрийгөө дараа нъ хуухэдээ эцэст нъ эр хунийг гэсэн дэс дараалалаар амъдарч чадахгуй бол эмэгтэй хун сөнөнө гэж ойлго.Чи ч дээ 100% сөнөчихсөн яг эсрэг баримтлалаар яваа хуухэн байна.Дэс дараалалаа жигдруул тэнэгээ.

  39. 01234 says:

    манай монголийн залуус аль аль нь арчаагүй болцон ч юм дээ энэ сом дандаа сүүлэрсэн үзэн ядалтаар л дүүрэн байх юм нэг нэгнээ сайн таниагүй байж л нэх удахгүй л бөөн асуудал цаашидаа яаж ч сайхан байх вэ дээ 7 xэмжиж нэг огтол гэдгийг санаж яваарай?сэкс сүүлрэлт архи янханталтаар эх орон дүүрч дээ ийм байхад xарьд байгаа бид яаж ч эх орондоо очиж үнэнч xэн нэгнийг олж амьдрах билээ эрчүүд нь архи xүүxэн эмэгтэйчүүд нь амар аргаар мөнгө олох л бодол нэвт сууж дээ зайлуул ЭХ ОРОН ДОО ОчИХ XҮСЭЛ ИХ БИЙ

  40. rose says:

    Тэнэг мангар нийгмийн шаар шавхруунаас салаач.Хайран цаг хугацаа, хайран залуу нас наад нэг арчаагүй юмнаасаа юу хүссэн юм бэ?Ажил хийхгүй тийм арчаагүй (чиний хэлснээр) байж хүүхэн тоглоом гээд байхдаа яахав дээ.Ядаж амьдралдаа яасан арчаагүй юм бэ?

  41. pixy says:

    хүний амьдралаа гэж .гадаад гоо үзэмжинд нь дурлаал хайртай дуртай гээл сууна…. миний бодоход амьдралийн зорилготой , хүсэл тэмүүлэлтэй өөртөө хайртай хүнтэйгээ л суугаарай . охидууд чинээлэг айлийн залуучууд.г их сонирхдг болжэ царай зүс мөнгө машин харж хэтэрхий матириалаг талаас н хараад л бгаан . энэ бүгд хэзэ нэгэн цагт алга болж бно шүү дээ Энэ бүгдийг бүтээж олох чадвартай чадварлаг залуучууд.г сонгоорой. хань ижэлээ сонгон гэдэг маш том хариутслага шүү.

  42. Vera says:

    эмэгтэй xун эxлээд оорийгоо xундэлжийж дараа н бусдаар xундлуулнэ шуу дээ, чини байга байдал арай л утгагуй санагджийн уншаад шал дургу xурчлээ, шал доошоо орцийн, xайртай дуртай гээд тгэд доромжлуулад байжийx чамд таалагджиган бол оорт н ч ер н ю гж ч xэлээд нэмэргүй биз дэ, тэгээд наад завxай xууxэдтэйгээ xамт бжил бxкую, чиний л амидрал шд, чи оороо ийм юм xусэж бган бол, оор залуучууд зондоо л бна даг, банзал юмтай очиж зууралдчад оорийг н уxтэл н доромжлоод байxад xайртайа оровдоод бна гэжига бол xатууxан xэлэxэд xоxи чин гэдэг бxа (би оороо энэ угэнд дургуй)

  43. kiss says:

    uuruu mungugui bolohooroo chamaar tejeelgeh gejil hairtai gdgl yum bnshdee yun halamjtai we hairtai gj heleh chini halanj bishee zugeerl erthen sal salaaadl amidar guisanch bitgii nuur ug dahiadl em hun garahl yum bol heruul hj bgadl buur salaad yaw bitgii uyraad bai tgdl ajiltai bol bolnoshdeee yamar ajilch gui bish amidrah gazar oldjil taaraa erthen salah yumaa beldeedl huleej baidaa ingej amidraad yah we

  44. hi says:

    эмэгтэйчүүд ийм уужуу сэтгэлтэй. зарим халтар монгол залуучууд жалгандаа суучаад тэжээж чадаж байвал хэдэн ч эхнэр авсан яадгийн л гээд байгаан .Боловсролтой соёлтойнууд нь бол мэдээж тэгэхгүй л дээ. Одоо бүүр эхнэрээрээ тэжээлгэчихээд чадаж байвал хэдэн ч хүүхнээр тэжээлгэсэн яадгийн гээд сууж байгаан байна л даа.Цагаандаа гарчих юмаа

  45. nandia says:

    ene udriin mend. bi chinii naad amidarliig amidral gej bodohgui bnaa, er hun zasrana gej bdaggui yum bilee tgd urd ni huuhed tei yum bol amidraliig bas medehteigee l yum bna shde. odoo hurdan salaa nz nuhdiihuuruu neg heseg amidarch bgad tged bair ene ter hulsluud amidrahgui yu, naadah chini chamaig buh turluur ashiglaad bna shde, bair hoolnii hoo mungiig tuluulne geriin uilchlegchee, togoochoo hiilgene ingeed bj baih yu ni saihan bgan be? teged boloogui gertee huuhen tei olon dahin barigdaj bhad ni hurtel tevcheed uneheer sonin yuma. chamaig teneg gehuu yu gehev heleh ch ug alga odoohon yuma booj baglaad naanaasaa yav,Hunii erheer jargahaar uuriin erheer zov gesen ug bdag bhaa. Ehendee joohon hetsuu l bh bh harin heden jiliin daraa chi salsan mini zuv bolj ged bayarlaad yavj bh bolnooo, amjilt husie

  46. hi says:

    Нээх тэнэг санагдчихлаа. Чи ч тэр танай тэнэг нохор ч бас.

  47. zaanan boovt says:

    яатсан амидрал вэ зугээр л сал бусгуй мин тэр чамайг ална гдэг бол худлаа оорийнхоо амидрала бод чиний урд маш том ирээдүй бий тэр чн чамайг Пс ний донтон болхоороо калашдаад алчку л байлгу

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.