БҮХНИЙГ ӨМНӨӨС НЬ ХИЙЖ ШИЙДСЭЭР ЭЦСИЙН ҮР ДҮН ИЙМ Л БОЛОХ НЬ, ЗҮГЭЭР 4 ХҮҮХЭДТЭЙ ЭЭЖ…

Сайн байцгаана уу залуусаа. Би нөхөр 3 охины хамт амьдардаг жирийн нэг бүсгүй. Нөхөртэйгөө ханилаад 17 жил болж байна. Нөхөр маань надаас 5 ах. Анх танилцахад л бага зэрэг архи уудаг, хүүхэдтэй болчихвол архинаас гарна, чи намайг хүмүүжүүлээд ав гэж сайхан үгээр ятгасаар суусан юм. Уг нь анхандаа овоо боловсролтой, ангидаа толгой сайтай, царайлаг сайхан залуу байлаа. Анхны охин маань гарсан, мань хүн нэг дээд сургуульд багшаар орж ажилласан. Тэгээд л оюутнууд дүнгээ тавиулах гэж архи барьж ирдэг үед хөгшин багш нартай нийлж архи ууж эхэлсэн дээ. Ингэж яваад ирэхээрээ агсан согтуу тавина, гэхдээ надад гар хүрч байгаагүй ээ. Ингээд бид 2 сална, буцаад охиноо бодоод эргээд нийлнэ.

Нэг удаа согтуу явж байгаад хүнд зодуулж дээрэмдүүлээд тархиндаа хүнд гэмтэл авч татаж унадаг өвчтэй болсон боловч архиа уусаар. Эхлээд би тэрний гарыг харж амьдардаг байсан боловч сүүлдээ би л амьдралаа авч явахгүй бол энэ хүний гарыг харж амьдарвал бүтэхгүй юм байна гээд өөрийн гэсэн жижиг бизнес нөхрийнхөө эгчийн тусламжтайгаар эхлүүлсэн юм. Одоо ямар ч гэсэн идэх хоолтойгоо, 2 томыгоо хувийн сургуульд сургаж байна. Гэвч энэ хүн бахь байдгаараа, 2 хоног архиа уугаад 5 хоног гэртээ юу ч хийхгүй хэвтээд л. Намайг багийгаа гэдсэнд байхад согтуу явж байгаад шатнаас унаад тархиндаа маш хүнд хагалгаанд орж үхэх дөхсөн ч бас л хашрахгүй 3 сар болоод л дахиад архиа уусан, саяхан бас элэг, уушигны идээт үрэвсэл болоод үхэх дөхөөд сайн эмч нарын буянгаар онош нь тодорч хагалгаанд ороод 1 сар эмнэлэгт хэвтэж байгаад гарч ирээд бас 3 сар болоод эргээд л архиа ууж байна.

Би тэр хүний хувьд өвдсөн зовсон үед хэрэгтэй хүн болохоос бусад үед нь хэн ч биш болчихдог юм шиг санагддаг. Өвдсөн зовсон үедээ яг л жоохон хүүхэд шиг миний л гарыг хараад байхаар нь өрөвдөх юм. Би тэр хүний хувьд эхнэр, хань биш, зүгээр л 2 дахь ээж нь, гэхдээ ээжээс л илүү халамжилжсаар, БҮХНИЙГ ӨМНӨӨС НЬ ХИЙЖ ШИЙДСЭЭР ЭЦСИЙН ҮР ДҮН ИЙМ Л БОЛОХ НЬ, ЗҮГЭЭР 4 ХҮҮХЭДТЭЙ ЭЭЖ…

15 Comments

  1. fsdf says:

    манай найз бандь бас ингэхийн биш биздээ яг бага зэрэг архи уудаг тамхи татдаг хүүхэдтэй болохоороо хаяна чи намайг хүмүүжүүл гэдийн

  2. dul says:

    яанаа. хэлэх ч үг алга та үр хүүхэд өөртөө анхаарал сайн тавиарай. өөрийгөө л бодож амьдрана шүү хүн өөрийгөө бодохгүй байхад та хүнийг бодож яадгийн. сорри

  3. sara says:

    үр хүүхдээ боддог бол салаад хэрэггүй байх. эцэг нь өвгөнтийн архичин гэх эсвэл орох оронгүй тэнүүлчин гэгдвэл үр хүүхэд чинь гэрлэх үед байнга л эцгээрээ бусдад доромжлуулах болно. удам муутаараа дуудуулна. бурханий өгсөн тавилан энэ биз гээд хайрласан хэвээрээ дуусдаа. энэ буян чинь үр хүүхдийн чинь зовлонг үеийн үед хамгаалж явах байх. сайн эх үр хүүхдийнхээ сайн сайхний төлөө өөрийгөө зориулж эцэст нь буяний нь хүртэж жаргадаг.

  4. Burxan mini says:

    Удаxгүй тэгж яваад Үxэж таныг амрааx байx даа. Тэр болтол нь тэснэ шүү Эгчээ. Xүнийг бодоод байлгүй өөрийгөө сайн бод.

  5. Ramiraz Sanchez says:

    хахахаха арай ч дээ жоохон хүүхэд чихэрээр хуурахтай адилхан эргүүлсэн бна ш дээ танай нөхөр чамайг!

  6. sanaj yav says:

    би бас яг танирхуу амидралийг 8 жил туулаад салж дууссан.иймэрхүү архичин хумуус чини хажууд ни юмийг ни амарчлаад бэлдээд аргацаагаад бх хун бхаар улам давардаг юм бна лээ.одоо би салаад хуухэдтэйгээ зөвхөн өөрсдийгөө болгоод нэг бодлийн амар л бна.иймэрхүү архичдийг зоргоор ни хаячихаар харин 1 аа амидрал дээр гараад хар амиа болгоод ябаад бдаг юм бна.одоо манай архичин экс намайг гуйх нэүэүр ч угуй уы ч угуй болоод бас нэг муу доодохдоо захирагдаад хажуудаа нэг хогшин хүүхэнтэй хааяа 1 унтаж хэвтэх гж хийдэггүйгээ хийгээд естой 1 амитан царайлаад явдаг юм гэсэн.тиймээс эртхэн салж амарсан ни дээрээ.

  7. dembee says:

    сүнс ни алъ хэдийнээ халисан байхаа,

  8. k says:

    нөхөр чинь одоо архинаас гарч өөрчлөгдөхгүй байх оо. ингэж явсаар нэг өдөр л чадхийх байх доо. архи уудаг хүмүүс чинь нэг л өдөр хөлдөөд, осолдоод эсвэл гэмтээд үхчихдэг шд. монголын нийгэм ийм л байна даа. хүүхдүүдийнхээ хүмүүжилд маш сайн анхаараарай. архи уудаг гэртээ хэрүүлтэй гэр бүлд өсч байгаа хүүхдүүд их хэцүү байдаг юм шдээ. буруу замаар орохдоо амархан. Тийм болохоор хүүхдүүдээ л сайн бод.

  9. onm says:

    emegtei xun gedeg etssiin etsest iim l baidag yum bna daa. ter nuxur bol nasaaraa tejeelgechixsen, uuruu bol amidraliig bosgochixson. odoo salax argaa bodoj bgaa uxantai yumuu tei. tovchdoo er nuxruu yadraad irexeer ni amia bodoj biyeiin amar xarax argaa l xaigaad bnaa daa. tanariin zaliig mednee. neg iimerxuu l baidagdaa ugasaa. xugshruud yadraad irexiin tsagt tar chine tanigdaj bna uu. nuxurtuu naad ugee xeleldee xerev unen yum bol. unen ug urgelj xuchtei sh uu dee. end ingej yavaxaar nuxurtuu xel naad ugee. tegeed shiidveree gargal daa. sanaa muut yavan xatna gedgiimdaa.

  10. kkk says:

    Үр хүүхдүүд чинь том болоод таныг жаргаанаа…

  11. baldag says:

    17 жил ээж нь байсан юм бол одоо яах гээв өмнөх шигээ л амьдраач ясан өө сайн эхнэр энэ тэр гэж магтуулах гэсэн юм уу чиний галт тэрэг хөдлөөд хурдаа аваад зогсохоо өнгөрсөн байнаа

  12. билгээ says:

    Архинаас гарна гэж байхгүй хүн шиг байна даа. Яамаар ч юм дээ. Хүүхдүүд нь өсөөд ирэхээр та жаргах байлгүй дээ. Бараг 20 жил амьдарчихаад одоо сална нийлнэ гэж давхиад ч яах билээ. Нэг их тоохгүй орхиод үзвэл яадаг юм бол доо. Ямар ч гэсэн та сэтгэлээр унаж болохгүй шүү. Амжилт хүсье.

  13. lily says:

    зодож нүддэггүй бол бас яахавдээ. та сайн хүн байна. биеэ бодоорой. зовох цаг гэж байхад жаргах цаг ирэх байлгүйдээ

  14. Сайн бн уу эгч ээ та битгий санаа сэтгэлээр унаарай УГаасаа тэнэг хумуус тэнэгээрэй ухдэг юм аа Т а бол агуй тэвчээртэй эх хун бна эгчээ битгий санаа сэтгэлээрэй унаарай Хэзээ нэг ни тсагт жаргах тсаг ирдэг юмаа Му ээж тани шиг зовож шаналж увсан одоо бол сайн ур хуухэдийн буянд жаргаж бн атанд амжилт

  15. Obama Bin Laden says:

    17 жилийн амидралийг яалтай билээ амидараад л байж дээ.амжилт хүсиэ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.