Секс таны гоо сайхны найз юм шүү

Секс хүний эрүүл мэндэд хамгийн таатай нөлөө үзүүлдэг ажээ. Харин сексийг эрүүлжүүлэх чанар нь бэлгийн харьцаанаас өөрөөс нь юм уу эсвэл хүн ойртох үедээ авдаг сэтгэлийн таашаалаас уу гэдэг талаар судалгаа байдаггүй. Судлаачид хүний эрүүл мэндэд секс нөлөөлдөг гэж үзсэн.

1. Секс сарын тэмдгийг тогтворжуулдаг. Долоо хоног тутам секс хийсэн эмэгтэйчүүдийн сарын тэмдгийн давтамж татгалздаг болон хааяа нэг хавьталд ордог хүүхнүүдийнхээс илүү тогтмол болохыг судалгаа харуулжээ.

2. Секс илчлэг шатаадаг. Секс хийх үед минутанд дөрвөөс илүү илчлэг шатаадаг. Дурлалын ажил хагас жил хагас цаг хийх явцад шоколадтай дөрвөн чихэр идэхэд хуримталсан илчлэгийг шатааж болно. Иймд сексийг өдөр тутам спортоор хичээллэх аргуудын нэг гэж үзэж болно.

3. Секс сэтгэл гутралаас гаргана. Стресс бухимдал, гутранги байдлаас гарахад тань секс туслана. Учир нь сексийн үед таашаалын эндорфин гормон ихээр ялгардаг.

4. Секс толгойн өвчин анагаана. Эмэгтэйчүүдийн хувьд толгойн өвчин бэлгийн ажил хийх үндсэн шалтгаануудын нэг болохоос түүнээс татгалзах шалтаг биш. Дур хүсэл оргилох, дур тавих үед цусан дахь эндорфин, кортистериодын түвшин нэмэгддэг бөгөөд тэд өөрсдөө гайхалтай өвчин намдаагчид юм.

5. Секс эвгүй байдлаас гарахад тусладаг. Эмэгтэйчүүд шээсээ барихын тулд өөрийн аарцагны доод хэсгийн булчинг ашигладаг. Нас ахих тутам тэр булчин сулардагийн улмаас тохиолдлоор шээс алдахаас зайлсхийхийн тулд ихээхэн хүч гаргах болдог. Тэр булчинг сексийн үед сэргээж болно.

6. Секс үе мөчний өвчинд сайн нөлөөтэй. Үе мөчний элдэв төрлийн өвчин, яс сийрэгжих, оспгеопороз, артроз зэрэг өвчний зовиурт секс гайхалтай нөлөө үзүүлж чадна. Тогтмол секс хийдэг эмэгтэйчүүдийн яс бэхжиж, артрит, артроз гэх мэтийн өвчнөөс сэргийлж чаддаг байна.

7. Секс гоо сайхны найз. Секс эмэгтэйчүүдийн цусан дахь эстрогены түвшин нэмэгдүүлдэг нь тэдний үсийг гялалзсан, арьсыг булбарай болоход нөлөөлдөг.

/Хань/

4 Comments

  1. Chingvn20002@y.cm says:

    гэр бүлтэй боломж-н амьдралтай ажил төрөлтэй
    тэдэндээ үнэхээр хайртай надшиг боломжийн царайтай бүсгүйтэй хаяаа уулзаж бх юмсан хаанаас олохооч мэдэхгүй юм хэ хамгийн гол нь бие бизнхээ амьдралд орохгуй хэ

  2. WARWAR says:

    одоо би 30 гараад л явж байна сэкс үнэхээр нас дардаг юм шиг байна лээ саяхан манай 10 н жилийхэн бөөндөө уулзсан чин зарим н олон хүүхэдтэй оортэйгоо нас чацуу 30тай эхнэртэй н наснаасаа эрт хөгшин харагдаад тэр лав сэкс тэй холбоотой байх гэж бодсон шүү залу 20той охидтой суусан н хамаагүй овор багатай залуухан инээж наргих н хүртэл ондоо байсан шүү хүнд сэкс үнэхээр эрч хүч сэргэлэн цовоо байдал бэлэглэдэг юм байна лээ

  3. kk says:

    за сайхан сэксдээд байдаг хэрэг ээ

  4. Sora says:

    Yhav sonin l ym. Mdhed iludehgu ym bn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.