Ухаантай эмэгтэйн тухай эрчүүд юу гэж боддог вэ?

Ингэхэд эрчүүд ухаантай эмэгтэйчүүдэд хэрхэн ханддаг юм бол? Тэд ухаалаг эмэгтэйчүүдийг өөрөө өөрсдийнхөөрөө л хүлээж авдаг. Ухаалаг дээр нь царайлаг бол эрчүүдийн сонирхлыг татаж чаддаг. Харин ухаалаг хэрнээ гадаад үзэмж тааруу бол бас л асуудал гардаг байна.

Мэдээж хэрэг эр хүн болсон хойно эмэгтэй хүний гоо үзэмжийг харах нь дамжиггүй юм. Дашрамд хэлэхэд ямар ч эр хүн нүдээрээ дурладаг нь үнэний ортой гэнэ шүү. Гэхдээ эмэгтэй хүн байгалиас гоо үзэсгэлэнтэй, ухаалаг байдлыг нэгэн зэрэг өвлөж төрсөн бол хувийн амьдрал нь тийм ч амар байдаггүй бололтой. Иймд юуны өмнө нэр томьёоны асуудлын учрыг олох гэж оролдоорой.

Тэгвэл ухаантай эмэгтэй гэж хэнийг хэлэх вэ? Үүнд: эхний ээлжинд энэ тодорхойлолтыг эрчүүд өөрсдөө өгдөг.

Харин эрчүүдийн нэг хэсэг нь тэднийг маш их өргөн сонирхолтой, бүхнийг мэддэг бас чаддаг, юмыг дүгнэн шинжих ухааныг сайтар эзэмшсэн, биеэ даасан, бодит байдлын сайн муу талыг мэддэг, олон хүнтэй харьцаж чаддаг, албан тушаалд ч гэсэн үргэлжид амжилт гаргадаг нэгэн гэж үздэг бол нөгөө нэг хэсэг нь тэвчээртэй, ямар нэгэн таагүй харьцааны үед буулт хийж өгөхдөө амархан, нөхцөл байдалд дасан зохицож чаддаг, дурын сэдвээр чөлөөтэй ярьдаг, өөрийн эр хүний сайн талыг дээд зэргээр үнэлж чаддаг хэмээн үздэг. Энэ төрлийн эмэгтэйчүүдийг “төмөр хатагтай” хэмээн нэрлэдэг тал бий. Тэднийг хайрлахаасаа илүүтэйгээр хүндлэх нь их байдаг.

Ухаантай байлаа гэдэг чинь муу хэрэг биш шүү дээ. Заримдаа эрчүүд хэт ухаантай бүсгүйчүүдээс айдаг. Тиймээс бүсгүй танд гэж хэлэхэд өөрийн хайртай, таалагдсан залуугаа айлгахгүйн тулд ухаалаг зан чанараа үргэлж биш ч гэлээ цагийг нь олж гаргах нь илүү тохиромжтой байдаг.

Дашрамд нэгэн сонирхолтой зүйлийг дурьдахад Чингисийн үед эмэгтэй хүний “хатан ухаан” төрийн хэрэгт багагүй хувь нэмэр оруулж байсан гэдэг шүү.

/Хань/

15 Comments

  1. vneen vnen says:

    yu we emegtei hvniig uhantai gd heltsen chin bvr vhehnee
    etsestee bvr eh oron vndes ugsagvi ntr bolgochhiin
    vnen shde erchvvdiin ihenh n hvnd gemt hereg higed shorond zarim n owgontiin hondii ervvljvvleh za tgd gerte hewtjaga busad n ajlaa hiiwel hidin bgaz ene vnen shd hutsad blgvi ewlertsgee

  2. fan fan says:

    uhaan 2 ynz gej bi bodoj bna 1-t tuhain hunii ooriin yrtentsiig uzeh uzel 2-t amidraliin ybtsad olj absan nomiin uhaan gej bx bx aa emegtee tanii uhaanii hemjeenees ger buliin tani az jargal ehlen

  3. Taivan says:

    Бөртэ чоно гоё бичжээ. Ёстой л загтнасан газар маажив гэмээр юм боллоо. Гэхдээ энэ сэтгэгдлийг уншиж байгаа эмэгтэйчүүдэд нэг юм анхааруулахад эмэгтэйчүүдийг тэнэг, мангар бай, битгий сурч боловсор гэсэн өчүүхэн ч санаа байхгүй шүү. Амьдралын явцад хэн нэгэний дуу хоолой, үзэл бодол шаардагдсан үед юу чухал болохыг, юунд анхааралаа хандуулах нь хамгийн зөв бэ гэдгийг л дээрх сэтгэгдлээс ухамсарлан ойлгож, хэрэгцээтэй цагт нь уран сайханаар илэрхийлэх нь бидний үүрэг юм.

  4. Er says:

    Bas huduunii teneg huuhnuuded helehed huduuruugee zailaachee, hudlaa 4 jil devter zuuj zugaalchihaad, mal mallaj bgaa  ah, eregtei duu naraaraa tejeelgechiheed tugssun hoinoo ch uursdiigee avch yavj chadahgui yumnuud zunduu l bna. 

  5. Er says:

    Эмэгтэй хүнд газар нутаг, эх орон, үндэс угсаа гэсн ойлголт байдаггүй ni unen, xайр дурлалын gedeg ni orchin ued solongos kinogoor tarhia ugaalgaad pragmatic handlagatai bolchihson baga zereg hadgalamj, bair mashin, hurgugchind hool bval ted shuud durlana.Huuhnuud suudal ni orgild ch uhaan beld bgaa. Heden surguuli tugssun heden heleer yaridag ni uhaan bishee. Ihenhi huuhnuud hari ornii gologdmol erchuudiig haij, tedentei yavaldaj, suuj l bna. Tiim saihan hugjingui niigemd amidarch chadahgui Mongold irj bgaa yumnuudiig yu gehev dee. Ingesneeree Mongold bgaa gadaaduudiin gar hul bolj tednii bugsiig dolooj arai gaigui tsalin avch bgaa.  

  6. negen busgui says:

    kkk teglee geed emegtei hun teneg bj bolohgui. emegtei hun uhaanaa ymar ued gargaj ymar ued nuuhaa meddeg bh estoi gej bodoj bna…

  7. mongol emegtei says:

    Эмэгтэй хүн нөхрөөсөө ухаантай байх шал дэмий.

  8. cdcd says:

    Бөртийг дэмжиж бна. сэтгүүлч юмуу? баабар.мн оруулаарай. гоэ бичсэн бна

  9. huisiin tencveriin tuhaid says:

    Эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээ гүйцэхгүй байгаад эрэгтэй хүний нэгэн төрөлх араншин бас нөлөөлдөг гэж бодож байна. Дунд сургуулийн бага ангид байхад ерөнхийдөө хөвгүүд охидууд сурлага идэвхээр ойролцоо байдаг боловч дунд ангиас дээшээ ахлах ангид ороод ирэхээр хөвгүүд хичээлдээ явж, даалгавраа хийх нь цөөрөөд, найзуудаараа хичээлээ цөлж, хамтдаа пс тоглож, архи ууж, тамхи татаж эр хүн болж үзэх гэж янз бүр болдог. Эрэгтэй хүний нэг өвөрмөц зан чанар нь найзууддаа таалагдах гэж янз бүрийн юм хийж тэд нарынхаа үгээр байдаг. Өөрөөр хэлбэл бусдын нөлөөнд автахдаа охидуудаас хялбар. Нийлдэг найз нар нь чи одоо ямар номын юм бэ боль боль гэхэд л нэлээн толгойтой хичээлдээ сайн бандь чинь хичээл номоо орхиод эр хүн гэдгээ бусаддаа үзүүлэх гээд хөөрчихдөг. Тэгээд нэгэнт өсвөр үе алтан цагаа алдчихсан залуус, хойшдоо их сургуульд орох, нийгэмд өөрийн гэсэн байр сууриа олж авахад өөртөө итгэлгүй болчихдог. Энэ үзэгдэл бүр 70-аад оноос эхэлсэн гэж сонссон юм байна. Нийгмийн бүхэл бүтэн үеийн эрчүүд нь эмэгтэйчүүдээсээ хоцорчихсон байхад хөвгүүдээ урсгалд алдчихгүй зөв хүмүүжүүлж авч үлдэх нь эцэг эхчүүдийн хувьд их л challenge болоод байна даа.

  10. H says:

    Ухаан дан ганц хүний илэрхийлэл болж чадахгуй л дээ миний бодлоор. Ёс суртхуунтай хамсарч байж тухайн эмэгтэйд, ер нь хүнд хэрхэн хандахаа тогтоох байх.

    Ухаантай мөртлөө ёс суртахуун муутай эмэгтэй байвал би лав сайнаар хандаж чадахгуй. Ийм хүн ямар үед, юуг хэлж, нөгөө хүнээ манипуляцлахаа сайн мэднэ гэсэн үг. Тухайлбал гэрийнхээ санхүүг эхнэр барьдаг байлаа гэж бодьё. Ухаантай ёс суртхуун муутай эмэгтэй бол өөрийн аав ээжид илүү ир мөнгийг зарцуулаад нөхрийн аав ээжийг орхигдуулна. Нэг бол нөхөрт анзаарагдахгуй цэвэрхнээр хийнэ, нөгөө бол анзаарагдсан ч нөхөртөө юу хэлээд амыг нь таглах, итгүүлэхээ ашиглаж чадна гэсэн үг. Ингээд алсдаа нөхрийн эцэг эхийн бие нь эрт муудаж харин эхнэрийн эцэг эх урт удаан наслана. Энэ мэтээр ашиг сонирхолын зөрчил бүрийг өөртөө завшаантайгаар шийдээд байдаг шулмас гарч ирнэ гэсэн үг. Аан харин ухаантай мөртлөө ёс суртахуун сайтай эмэгтэй бол эхийг нь эцээхгүй, тугалыг нь тураахгуй шударга хандана гэсэн үг. Ийм эмэгтэйг л олж суух хэрэгтэй.

    Ер нь эр эмгүй хүмүүстээ захиж хэлхэд тухайн хүнийхээ ёс суртахуун, sence of honesity -г сайн харж суугаарай гэж хэлмээр байна. Ухаантай мөртлөө ёс суртахуун муутай хүн шиг аюултай зүйл байхгүй шүү.

  11. naran says:

    Бөртийг дэмжиж бна. Ялангуяа боловсролын талаар хоёр гараа өргөөд дэмжиж бна.

  12. Borte Chono says:

    Өнөөдөр хотоор дүүрэн нөхөргүй хүүхнүүд байна.
    Эрэгтэй хүн гэдэг бараг эрээд олддоггүй эрдэн болж байх шиг.
    Монгол улсад хүйсний харьцаа тэгтлээ алдагдчихсан билүү. Статистикийн тоо барим харахаар
    Монголын насанд хүрсэн хүн амын хүйсний харьцаа 99.4 : 100 байгаа гэх юм.
    Энэ бол дэлхийн дундажтай нийцэж байгаа юм.
    Эрэгтэйчүүд харьцангуй богино насалдаг гэдгийг тооцоод үзвэл залуучуудын хүйсний харьцаа ерөнхийдөө 1:1 байгаа.
    Гэтэл хотод яагаад эр хүн ийм ховор болчихвоо?
    Хариулт нь ерөнхийдөө тодорхой.
    1) Гадаадад байгаа Монголчуудын ихэнхи нь эрчүүд.
    2) Хотод эмэгтэйчүүдийн тоо эрчүүдийнхээс давчихаад байгаа бол, хөдөөд эрчүүдийн тоо хүүхнүүдээсээ давчихсан.
    Энэ бол манай улсын хүн амын бодлого алдагдсантай холбоотой.
    Хэн хаана амьдрах нь хүний эрх юм бол тэр хөдөө эхнэр олдохгүй байгаа залуучуудын эрхийг яах болж байна. Манаач гэж байгаа цагт манаачийн эхнэр гэж байх нь зайлшгүй. Гэтэл манаачийн эхнэр болох хүүхнийг нь дээд сургуульд сур гээд хот руу явуулчихаж байгаа юм.
    Болсон болоогүй их дээд сургуулийн диплом өвөрлөсөн хүүхнүүд тархи нь хоосон хэвээрээ мөртлөө санаа нь хувирчихсан, манаач залуугаа хүн гэж тоож хардаггүй.

    Ер нь одоо ингээд бүгд хот руугаа шаваад, бүгд оюутан болоод хаа хүрэх вэ?
    Бүгдийг нь хот руу оруулж ирсээр байгаад 2.7 саяулаа 4-хөн уулын дунд амар сайхандаа жаргах уу?

    Ер нь яагаад хүүхнүүд маань ингээд хот руу дүрвэчихвээ?
    Хариулт бас л тодорхой.
    Өнөөдөр хүн амд эзлэх дээд боловсролтой иргэдийнхээ хувиар Монгол дэлхийд нэгт орж байна. Зарим судалгаагаар 70%, зарим судалгаагаар 80% гэж ярьдаг. Тэгэхэд энэ үзүүлэлт Англид 22,7%, АНУ-д 30,9%, Японд 23,1% байна. Эдгээр орнуудын иргэд биднээс тэнэг болохоороо ийм үзүүлэлт гарч байгаа хэрэг үү?
    Шинжлэх ухаан, технологийн хөгжлөөр дэлхийд тэргүүлэгч эдгээр орнуудад дээд боловсролтой хүн амын хэрэгцээ ердөө 20 илүү хувьтай байдаг учраас тэр. Мэдээж сургууль төгссөн бүхэн мэргэжлийнхээ ажилд орж чаддаггүй. Өрсөлдөөн асар өндөр учраас хэн чадалтай нь л ажилд ордог. Харин дэлхийд хөгжлөөрөө 190 хавьцаа яваа манай орны хувьд энэ хэрэгцээ бараг л 15% хавьцаа хүрэхтэй үгүйтэй байгаа болов уу.
    Их дээд сургууль төгсөгчдийн 70% нь мэргэжлээрээ ажилладаггүй юм бол тэр хүмүүсийг 4 жил хоосон тэжээж байх нь наанадаж иргэнд өөрт нь цаанадаж улс оронд хохиролтой бус уу. Иргэн хүний амьдралаас хулгайлагдсан энэ 4 жил эргэж олдохгүй, дээр нь тэр хүмүүс энэ 4 жилийн хугацаанд өөр ажиллах хүч дутагдалтай байгаа салбарт мэргэшээд ажиллаж байсан бол улс орондоо хичнээн ихийг бүтээж өгөх вэ гэдгийг бод доо. Ялангуяа эмэгтэй төгсөгчдийн ихэнхи нь ажилд орж чаддаггүй.
    Мөн энэ байдлын хамгийн том золиос нь эх нутгаа сахиад үлдсэн хөдөөний залуучууд болдог. Болсон болоогүй их дээд сургуулийн диплом өвөрлөсөн хүүхнүүд тархи нь хоосон хэвээрээ мөртлөө санаа нь хувирсан хийсвэр сэтгэхүйтэй, амар хялбар амьдралыг мөрөөддөг болчихсон байдаг. Иймдээ ч тэд хөдөөний малчин залуутай суухаас илүүтэй хөгшин, тахир дутуу, сэтгэцийн гажигтай солонгос тариачидтай царайг нь харалгүй зуучлалын шугамаар гэрлэхийг илүү үздэг болсон байгаа юм.

    Жаахан замбараагүй бичсэнд уучлаарай.
    Төгсгөл болгож хэлэхэд, энэ байдлыг шийдэхийн тулд,
    1) Дээд боловсролын чанараыг сайжруулж. Хэн дуртай нь диплом өвөртөлдөг системийг үндсээр нь өөрчлөх. Өөрөөр хэлбэл их дээд сургуулийн оюутны тоог эрс цөөлөх. (Оюутны сургалтын төлбөрийг бүтнээр нь ч юм уу эсвэл, 500 мянгыг нь төрөөс даах, оюутан бүрт төрөөс тэтгэлэг өгөхийг эрс эсэргүүцэж байна. Энэ бол чанаргүй оюутны тоог эрс нэмэх бөгөөд, зарим хувийн их дээд сургуулиудад оюутны тоогоо зохиомлоор их харагдуулж луйвар хийх болмжийг нь нээж өгч байна. Хүн чанартай боловсрол эзэмшиж сайхан ирээдүйд хүрэхийн тулд тодорхой хэмжээний золиос гаргах ёстой. Ийм ч учраас их дээд сургуулиуыдын сургалтын төлбөрийг эрс нэмэх.)
    2) Хөгжлийг хөдөөд хүргэх. (Хот руу оруулах хөрөнгө оруулалтыг бууруулж, орон нутагт оруулах хөрөнгө оруулалтыг нэмэх. Хотын иргэний өндөр татвар тогтоож үүнээс орж ирсэн хөрөнгийг алс бөглүү хязгаар нутгийн хөгжлийг сайжруулахад зориулах. Бүүр юм хийж чадахгүй бол хөдөөний иргэдэд татаас болгон өгөх.) Ер нь Улаанбаатар хот маань дэлхийн бусад улсуудын нийслэл хотуудын жишгээр маш өртөг өндөртэй хот байх ёстой. Тэгж байж гэмээ нь хэн дуртай нь бус, хэн чадалтай нь амьдардаг утаа униар, замын түгжрээгүй сайхан хот болно.

  13. Borte Chono says:

    Яаж дандаа хүнд таалагдсан юм бичиж байхав.
    Ганц удаа ч гэсэн хүмүүсийн уурыг хүргэсэн юм биччихдэг юм билүү.
    Эмэгтэйчүүд (Vote -1)-ээ бэлдээд сууж байгаарай.
    Эмэгтэй хүн цагаан зээр 2 нутаггүй гэж ярьдаг.
    Эмэгтэй хүн тархиараа биш зүрхээрээ сэтгэдэг.
    Эмэгтэй хүнд газар нутаг, эх орон, үндэс угсаа гэсн ойлголт байдаггүй, байсан ч хайр дурлалын төлөө энэ бүхнийг бүгдийг нь золиослоход бэлэн байдаг.
    Ийм болохоор л эмэгтэй хүнээр төр бариулж болохгүй гэж би боддог.
    Ямаан толгой ямбанд гардаггүй, янтгар хатан зарга шүүдэггүй гэж хоосон үг биш шүү.

    Хүн төрөлхтний бүх цаг үеийн турш эмэгтэйчүүд эрхийнхээ төлөө тэмцсээр ирсэн.
    Манай Монгол эмэгтэйчүүд энэ тэмцлийн тэргүүн эгнээнд явдаг. Дэлхийн ихэнхи орны эмэгтэйчүүдтэй харьцуулахад Монгол эмэгтэйчүүд хавьгүй илүү эрх чөлөөтэй амьдарч байгаа гэдэгтэй хэн ч маргахгүй. Тэр ч байтугай эмэгтэйчүүдийн эрх эрэгтэйчүүдийнхээс илүү давж гарсан гэж би боддог.
    Наад захын жишээ дурдвал, хотод эрэгтэйчүүдийн эмнэлэг 2-3-аас хэтрэхгүй байхад эмэгтэйчүүдийн эмнэлэг хэдэн зуугаараа байдаг.

    Тэгсэн мөртлөө өнөөдөр бас л эмэгтэйчүүдийн эрх гэж орлилдоод байдаг.
    Энэ нь эмэгтэйчүүдийн эрх үнэхээр зөрчигдөөд байгаадаа бус бусад орнуудыг дуурайсандаа юм болов уу гэж боддог.
    Гэтэл бусад оронд байдал ямар байдаг билээ. Тэдгээр орнуудад эмэгтэйчүүд нь үнэхээр дарагдмал байдалтай, эрх нь зөрчигдөж байгаа учраас тэгж ярьдаг бусуу.

    Өнөөдөр Монгол эмэгтэйчүүдийг гүйцэхэд хэцүү болжээ. Тэд үнэхээрээ сансандаа хүрсэн байна. Улс нийгмийн аль ч салбарт эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс давж гараад байна. Эрэгтэй хүнээс дутахгүй, бүр илүү дайчин эмэгтэйчүүд хүссэнээ авч чадаж байна. Энэ эрх чөлөө биш гэж үү?

    Одоо эргээд тэр мундаг эрч хүчтэй эмэгтэйчүүдээс асууя.
    Та нар ийм амжилтанд хүрээд өнөөдөр аз жаргалтай байж чадаж байна уу?
    Нийгэмд 3 сайд, 5дарга, 8 компанийн захирал, 30 эрдэмтэн, 40 багш, 45 эмч, 20 хуульч, 10 манаач, 70 ажилчин, 54 малчин, 30 цэвэрлэгч хэрэгтэй байлаа гэж бодъё.
    Яг бодит байдал дээр энэ тоо олон мянгаар ярьдаг байх л даа. Гэхдээ хямзгааргүй биш байх.
    Ажил, мэргэжлийн шат ахих тусам тэр местийн эрэлт ихэсдэг. Нэг ажлын байрны төлөө олон хүн тэмүүлж байдаг. Би сайд болно гэдэг өөр хэн нэгэн хүн тухай сайдын суудлыг авч чадахгүй хоосон хоцорно гэсэн үг.
    Хэн нэгэн эмэгтэй амжилтанд хүрч том албан тушаалд хүрснээр цаана нь тухайн албан тушаалд хүрэх боломжтой нэг эрэгтэй боломжоо алдаж байгаа бусуу. Эмэгтэйчүүдийн байр суурь өсөх тусам эрэгтэйчүүдийн байр суурь доошилно. Учир нь удирдах албан тушаалын тоо хязгаартай.
    Эмэгтэйчүүд энэ маягаар хамгийн өндөр уулын оройд гарчихсан. Харин эрэгтэйчүүд бэлээр нь байна.
    Нэгэнт оройгоор байгаа эрчүүдийн тоо ховор тул эмэгтэйчүүд хүссэн хүсээгүй бэлээр нь яваа эрчүүдтэй гэрлэхээс аргагүй.
    Үүнд болохгүй нь юу байна вэ гэж үү?
    Эмэгтэй хүн өөрөөсөө нөхрийгөө илүү байгаасай гэж хүсдэг. Эрэгтэйчүүд эхнэрээсээ илүү байхыг хүсдэг.
    Гэтэл дээр дурдсанчлан эмэгтэйчүүд оргилд гарчихаад байна.
    Хүчтэй, мундаг эмэгтэйн хажууд эр хүн өөрийгөө мэдэрч чаддаггүй.
    Эхнэрээсээ доор дарагдмал яваа, эхнэрээрээ тэжээлгэж яваа эр хүн энэ байдалдаа гутраад архи уудаг. Эмэгтэйчүүд хамаг местийг нь эзлээд авчихсан болохоор эр хүнд жолооч, манаач, барилгачин гэх мэтийн хар ажил л олддог. Гайгүй сүйхээтэй нь наймаа хийдэг.

    Харин эмэгтэйчүүд эсрэгээр өөрөөсөө бага орлоготой нөхрөө голж эхэлдэг.
    Ингэснээр нөгөө гэр бүл салалт гэсэн юм гарч ирдэг.

  14. undram says:

    emegtei hun uhaantai bh yostoi. harin teriigee muur humsaa nuuj bga yum shig saitar nuuh heregtei. eregtei hund zamiig n zaaj ugch bgaa hernee teriigee eregteidee ogt medegdeheerguiger ewteihen hiih heregtei. tegeel boloo.

    bas ert deer ued uhaantai emegtein tuluu mongolchud baildaj yawjee. ter n minii bodloor odoogiin erchuud archaagui bolchood ter ueiih shig uhaantai emegteig une tseniig n mederch chadahgui, nadaas iluu uhaantai bol yaana gj aidag bolson bhaa.

    gehde medeej odoo ch zunduu saihan uhaantai zaluuchud bga l da.

  15. kk says:

    тэгээд яг яа гээд байгаан бээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.