Жирэмслэхгүй байх юм надад туслаач…

Сайн байцгаана уу би 22 настай нөхөртэйгээ хүүхэдтэй болохыг оролдоод 10 сар болж байна. Өмнө нь нэгч удаа жирэмсэлж байгаагүй. 7 сар өнгөрсөний дараа эмнэлэгүүдээр нилээд үзүүллээ. Тэгээд үрийн хоолойн зураг авхуулсан чинь сав маань нэг талруугаа татагдаад нугаларсан байдалтай үрийн суваг нь битүүрэлтэй байна гэсэн гэхдээ энэ нь баталгаатай биш яагаад гэхээр зураг маань их муу авагдсан байна гэж эмч хэлсэн. Энэ зургийг олон авхуулахаар эмэгтэйчүүдийн талын өвчтэй болдог гэсэн болохоор ахиж авхуулаагүй эмч зураг муу авагдсан болохоор одоо хүлээгээд харахаас өөр эмчилгээ одоохондоо хийхгүй гэсэн. Энэ нь ч эмчийн зөв  л дөө…

Зурган дээр үрийн хоолойн битүүрэлтэй гэсэн нь буруу гарсан болохоос савны наалдац бол зөв гарсан байгаа юм. Эмчээс яагаад сав  нь наалдаад татагдаж, үрийн хоолой нь битүүрсэн юм бол гэж асуухад доороос цагаан юм гарсанаас болж байгаа юм. Ямар нэг бэлгийн замын өвчин тусаад тэгээд тэр нь хүндэрснээс ингэдэг юм гэж хэлсэн. Би нөхөртэйгөө 1 жил 3 сарын өмнө анх унтсан. Тэрнээс өмнө хүнтэй унтаж үзээгүй байсан болохоор эмэгтэйчүүдийн эмчид үзүүлий ч гэж боддоггүй байсан.

Хүнтэй унтаж үзээгүй хүн бэлгийн замын халдварт өвчин тусна гэж байх уу? Эсвэл би нөхөрөөсөө тусаад жилийн дотор миний сав, үрийн сувагт ийм их өөрчлөлт орчихвуу? Энэ талаар мэдэх хүн байна уу эмч нараас асуухаар дээрхээс өөр хариулт хэлэхгүй юм. Над шиг ийм байдалд орж байсан хүн байна уу надад туслаач би одоо яавал дээр вэ? Сүүлдээ бүр эртхэн хүнтэй унтаж үзээд эмэгтэйчүүдийн эмчид үзүүлжил байдаг байж гэж бодох юм…

31 Comments

  1. ganaa says:

    zahidliin ezen songodod ochood yamar emchilge hiilgeed jiremsen bolson be? bi yag cham shig onoshtoi yuma

  2. алтнаа says:

    сайн байцгаана уу.та бүгдийн адил зовлон нэгтэй хүн байнаа би.одоо 34 настай хүү маань 14 настай.үрийн сувгийн битүүрэл, сав нэг талруугаа хазайсан гэсэн оноштой шаналж яваа бүсгүй байнаа.сайн гэсэн болгоноор л явлаа да одоо хаачихаа ч мэдэхгүй юм.харамсалтай нь эгэл жирийн амьдралтай бидэнд солонгос явах мөнгө гэдэг бараг мөрөөдөл л болоод байна.надтай ижил оноштой зовлон нэгтнүүд минь надтай холбогдооч.энэ зовлонг мэдэрсэн хүн л өрөөл бусдыг ойлгох байх .арай бага зардлаар үртэй болох арга чарга байна уу.надтай холбогдоорой та бүхэн altaa_98@yahoo.com 1 л өдөр та бүгдийн хүсэл биелэх байхаа

  3. баяраа says:

    Тээгч эх болно утас 94199070

  4. Zahiraliin even says:

    Sain baitsgaana uu bi ene Zahidaliin ezen bna bi turuu jil 2013 ond songdo emnelegt uzuuleed jiremsen bolson Yuma daanch usultgui bolood zulbachihsan odoo Bolton jiremsleegui bn odoo barag 4 jil bolj bga bolohoor Nadad  hetsuu bn 

  5. zochin says:

    Internetees chimeg oyu emneleg geed haigad vz eregtei emch bdag ihenhi hvmvva medne dee

  6. urnaa says:

    сайн уу монгол эмч нар ер нь юуч мэддэггүй мөнгө л хардаг хүмүүс юм байна лээ үрийн суваг битүүрлийг арилгаж болно гээд хагалгаа хийсэн тэр нь худлаа бүүр дордуулсан одоо бүр хагалгаа хийгээд ч нэмэргүй болсон ийм л хүмүүст итгээд хэрэггүй ээ чи хөх хот руу очиж үзүүл
    гэж зөвлийдөө би ч бас ийм асууладтай учираад байгаа чамаас олон жил болж байгаа болхоор энэ л зөв арга юм байлээ шүү

  7. duya says:

    Bi ch bas tegj baisan l da jil garui bolohod jiremsleegui. Gexdee odoo bi huuhtei bolson. Bi tegj hicheegeegui l de. Emnelegeer ch yawaagui. Bi bolohgui yum bna gej buur itgetsen yawsan neg odor l jirmsen boltson bsan. Boloh yum boloh odroo l irdeg yum bna gej bodson. tsaanaasaa hunii huwi toorog gej neg yum bdagdaa ter l medej bga bh. unendee emnelegt itgehed hetsuu bolson shude. setgeleer unah heregguie

  8. Mateman says:

    Сайн уу? Захидлын эзэн дахиж орж ирвэл Чэйл явсан эсэхээ тодруулаач. Эхнэр бид хоёр мөн удахгүй явахаар судлаж байна. 

  9. Anonymous says:

    hetsuu ymaa emegtei humuus nadad ch gsen iim ywdal tohioldod udaj bna

  10. Anonymous says:

    hetsuu ymaa emegtei humuus nadad ch gsen iim ywdal tohioldod udaj bna

  11. jey says:

    Захидлын эзэнд 2лаа бараг адилхийн байнаа. Чи тэгээд тэр Баянгол дээр дурангийн хагалгаанд орохгүйгээр болсиймуу. CHEIL эмнэлэг гайгүй гэж байна уу. Над руу бичээрэй bilguun_718@yahoo.com Баянголын дурангийн хагалгаа хир бол хүмүүсээ?

  12. Захидалын эзэн says:

    Сайн байцгаана уу. Би жирэмслэхгүй бараг 2 жил болчихлоо. Би 2 дахь удаагаа үрийн сувгийн зураг Ионсей эмнэлэгт авхуулсан бас л үрийн сувгийн битүүрэлтэй гэж гарсан. Зурагаа Баянгол эмнэлэгийн Хадбаатар эмчид очиж үзүүлтэл үрийн хоолойны уг бичтүүрэлтэй байгаа учир мэс засал хийлгээд ч үр дүнгүй онгойхгүй гэж хэлсэн. Өмнөх зураг дээр жаахан нээлттэй байсан одоо бол таг битүүрсэн байна гэсэн. Цаг алдалгүй эрт дээр нь л эргэлзэж тээнгэлзэлгүй эмчилгээ хийлгэж байх нь зөв юм байна шүү хүмүүсээ. Ийнгээд монголд эмчилэх аргагүй болчихлоо. Одоо Солонгосын Чэйл эмнэлэгт очиж үзүүлэх зорилготой мөнгөө цуглуулж байна. Бараг 10 сая болох юм байна лээ. Бараг итгэлгүй болчихсон явсан надад Сонгодо эмнэлэгийн Энхтуяа эмч их итгэл найдвар өгсөн. Энхтуяа эмчийн зөвлөсөнөөр өнөөдөр хүрмэн аптекын хажууд байдаг ДНК эмнэлэгт нарийн мэргэжлийн шинжилгээ хийгэлээ. Энд үргүйдлийн шалтгааныг тодруулж янз бүрийн халдвар байга эсэхийг тодруулдаг гэсэн маргааш хариуг нь авна. Тэгээд юу болсон талаар бичий…Баярлалаа хүмүүсээ.

  13. Anonymous says:

    Sain uu. chi iim zaluuhan yum chin jiremsen bololgvi yahaw. mini tanidag egch nar 7,8 jil bolson ch jiremsleed huuhdee gargasan. bi ene talaar bas humuusees asuuj bsan. bi bas bolj bgaagvi yum l daa. gehdee neeh sanaa zowdoggvi. emnelegt uzuulne humuusees sonssonoor amin margad, gurwan gal emneleg der bdag uilst emch sain gej bsan. internetees ene talaar holbootoi torol buriin medeelel unshsan, emegtei hun er ni daarch horohgvi bhaas ehleed biye l sain bodoh ystoi yum bilee. za amjilt husey nz mini 

  14. Anonymous says:

    zarim zochin ymar teneg yum bichdeg erguu malnuud we. yahleeree uhamsriin tuwshin iim doroi bdag bnaa bur zewuu hurchlee 

  15. Захидалын эзэн says:

    Сайн байцгаана уу Би энэ захидалын эзэн байнаа. Миний захидалыг нийтэлж өгсөн тус сайтын хүмүүст баярласан талархасанаа илэрхийлэе, мөн надад зөвөлгөө өгсөн хүмүүстээ баярлалаа. Би одоо хүртэл яах эсэхээ шийдээгүй л байна. Сар бүр жирэмсэн болсон байгаа болов уу гээд горьдож суух юм. Одоо хэсэг хугацаа өнгөрсөн болохоор үрийн хоолойн зурагийг ахиж авхуулаад тэгээд дурангийн мэс засал хийлгэ гэвэл хийлгэх санаатай байна. Хэр үр дүнтэй байдагийг нь мэдэхгүй юм хүлээж суусаар байтал цаг хугацаа явж боломжгүй болчихвий гэж айх юм. Бас эсэргээрээ зүгээр байсан юмыг мэс засал хийлгээд дордуулчихвий гэж бодогдох юм. -Миний нөхөр урьд нь нэг охинтой үерхэж байгаад 2 ч удаа жирэмсэн болгоод авхуулсан гэсэн тэгээд бас сая зун үрийн шингэний шинэжилгээ хийлгэсэн сайн гарсан. -Эмчид үзүүлэхээр намайг ямар нэг өвчтэй гэж хэлээгүй, -Баянгол эмнэлэгт үзүүлсэн миний зурагийг буруу гарсан байна залуу хүн юм чинь жирэмсэн болох байх гэсэн одоо зурагаа авхуулаад энэ эмнэлэг дээрээ очих санаатай – Анар жимсний бэлдмэлийг хэрэглээд үзнээ -Тэгээд нэгэнт гадаад явж чадахгүй юм чинь монголын сайн гэсэн бүх эмнэлэгт очиж үзүүлнээ тэгээд юу болсон тухай нэг бүрчилэн бичий надтай адил байдалд орсон хүмүүст ч тус болох байх /Би цаашдаа надад юу болж байгаа тухай байнга бичиж байнаа та бүхэн мэддэг зүйлсээ надад зөвлөж тус болоорой маш их баярлалаа/

  16. ash says:

    Сайн байцгаана уу.Надад нэг асуудал тулгараад байна. Би одоо 24тэй. Өөрөөсөө 2 эгч хүүхэнтэй амьдраад 1жил өнгөрч байна. Бид хүүхэдтэй болохыг маш их хүсэж байна. Гэвч ерөөсөө болохгүй юм. Би өөрөөсөө болсон гэж бодохгүй байна. Урьд нь 2 ч охинтой учирч байсан. Тэд жирэмсэн болоод ярилцаж байгаад аборт хийлгэж байсан. Гэтэл энэ хүүхэнтэй зохицохгүй байгаан болов уу. Энэ маань урьд нь нэг хүнтэй амьдарч байгаад салсан. Тайлбарлахдаа хайргүй болсон, бас хадмууддаа дургүй байсан гэдэг ч энэ нь надад худлаа санагддаг. Магадгүй хүүхэд гарахгүй болоод л салсан юм болов уу. Энэ хүн үргүй юм болов уу. Хэлэх гэхээр надаас салчих вий гэж бодох юм. Би энэ хүнийг алдмааргүй байна. Би түүнд үнэхээр хайртай.

  17. пони says:

    манай найз яг энэ чиглэлээр ажилладаг. эмлэг нь 3,4 р хорооллын баянгол гээд эмлэг. манай найзын яриж байгаагаар бол бүүр 30гарцан эмэгтэйчүүд хүүхэдтэй болж чадахгүй байна гэж ирээд үрийн суваг нь битүүрсэн байвал дурангийн хагалгаа хийлгээд ажилттай болж байгаа гэсэн. гол нь шинжилгээгээ яг гаргах хэрэгтэй. тэнд очоод лавлаад үзээ
    за амжилт хүсье. аа нээрээ бас өндгөвчний үрэвсэлтэй бол бас жирэмслэдэггүй гэсэн шүү
    яг юунаас шалтгаалж байна гэдгээ сайн тодруул. за амжилт хүсье

  18. Ukaa says:

    Онош нь зөв эсэхэд нь эргэлзэж байна. Чи УБ-д эмчид үзүүлсэн юмуу? Манай эмч нар хэцүү шүү. Гадаад рүү явдагуу? Эгч дүү дээрээ очих маягаар гадаад руу явдаг бол гадаадын эмч нарт нэг сайн үзүүлүүлвэл. Ялангуяа барууны эмч нар сайн. Гадаад явдаггүй бол УБ дотроо хэд хэдэн сайн гэсэн эмнэлэгүүдээр нь явж үзүүлүүлсэн нь дээр байх. Гэхдээ эмч нар дээр очихдоо өөр эмч дээр очсон гэдгээ хэлэлгүйгээр анх удаа тэр эмч дээр очиж байгаа юм шиг царайлвал эмч болгон яг өөр өөрийн оношоо гаргана. За тиймд чиний хувьд оношоо сайн гаргуулаарай л гэж хэлмээр байна.

    Чи өөрийн талаасаа оношоо сайн гаргуулчихсан тохиолдолд, тэгсэн ч гэсэн жирэмслэхгүй бол бас эрд асуудал байх магадгүй байдаг юм байна лээ шүү. Тэр үед нь бас энэ талаар бодоорой л гэж хэлэх гэсэн юмаа. Эрийн үрийн шингэн чанаргүй юмуу бага байсан тохиолдолд эм байгалаасаа жирэмсэлдэггүй тохиолдол байна. Ийм тохиолдолд үр суулгах шаардлага гарах байх. За тиймд хамгийн чухал нь онош нь яг үнэн зөвөөр гарахдаа байгаа юм. Яг энийг үнэн зөвөөр нь мэдчихвэл яг тэр асуудалдаа тааруулан эмчилгээ хийж болно гэсэн үг.

  19. bb says:

    bi bas yag iim onoshtoi saw neg tal ruugaa hazaij tatagdsan uriin suwag bituu gesen yamar neg owchin awch bgagui mortloo yaagaad iim boldiin bol geed gaihaad yaahaa medehgui suuj bna. setguur hiilgesen yamar ch nemer boloogui. bayangol emnelgiin durangiin hagalgaag l sonirhoj bna hiilgej bsan hun bwal helj ogch tus bolooch. bas zahidliin ezen yaasan tuhaigaa bichwel mash sain bna

  20. davaa says:

    manai naiz yg cham shig asuudaltai baisan bayn gol emneleg l mongold yriin hooloig 100/ emchildeg bolson bna lee zaabal tiishee ochij vzvvleerei

  21. lolly says:

    solongosiin anar jimsnii vitamin geed bdagdaa uuttai udurt 1iig uudag ter emegteichuuded ih sn.bi nuhurteiguu barag 3 4 jil bolohod huuhedtei boloogui ternees neg kursiig uusnii daraa udaagui bi jiremsen bolson shd.1sar ni 1 kurs boldog yum bna lee.bi 1 hairtsgiig uusan…teriig heregleed uzeerei er ni anar jims emegteichuuded ih sn gedegshd…

  22. 123 says:

    zarim humuus yaagaaad ingeed huuhed oldguin boloo. zarim ni bolohoor barag shurgeel jiremsen bolchih yum. huvi zohiol gej sonin baih yum da. gehde sain emchilgee hiilgevel zugeer bizde. bas 2 la ur togtooh, togtoh bolomjtoi yu gedgee hamgiin turuund uzuulee.

  23. saran says:

    eh nyalhasiin tsogma emchid uzuulee

  24. nmn says:

    ter tsagaan haalganii tend bdag emnelgiin ner ni chimeg oyu. ih sain gej hun bolgo l yarih yum bna lee. emch ni ganbaatar bil uu dee

  25. ss says:

    zow onoshluulah ni hamgiin zow shu, minii medeh neg hun mongol emchluuleegui emch onoshluulaagui onosh bgagui, tegsen chin nohor ni asuudaltai bolj taarsan bsan, nohriinh ni uriin shingen ni dongoj 10% ni amid bsan bn le sht. oort ni asuudalgui bsan gesen. gadaad ochij suulguulsan. tegehees oor argagui sht, er es ni tiim baga bhad. tanai nohriig iim gej heleegui shu. gol ni mongold yag onoshilj bn u gedegt l bga yum, chi zaluu bn ih yarad hereggui sht. 

  26. buurulzgunu says:

    uriin suwag bituureheer jiremsen bolohod mash ih tsag zaw, mungu shaardan baihdaa,

  27. baldag says:

    nuhurtuu sain gun huchtei bulj shaalguul tanai nuhur nuruutai nul ubchinii uurhai bj dee

  28. HAIR SETGEL says:

    CHI BZHOTEI BJ BOLNO TEGEHEER JIREMSLEHGUI SHTE

  29. Jolie says:

    Chamaig tegeed odoo belgiin zamiin obchintai
    bn gej emch heleed bgaa yumuu? Sain onshluulajgyi
    bol. Zyragiin sain abdag emneleg gej baidgyimuu!?
    Sorry oligtai advice ogch chadahgyun!
    Tsagaan halagnii oirhon baidag hybiin emnelegiin
    Eregtei emch n ih zygeer sanagdasan. Zoolhon, sain
    tailbarlaj ogddog yum bnlee. Emnelegiin tonog tohoorjiin
    sain medehgyi yum bn.  Neriin sain sanadaggyi
    (Oyudagina biluu, Oyu-tai nertei emneleg bsan shig
    sanagdaj bn. Meddeg hymyys bval ner hayagiin yldeegeri!

  30. happy says:

    emegeichuud mini dee oortoo jaahan archaatai hyanamgai baildaaa. Minii dvv emegteichuudiin emchid zaaval ovchtei bolhooroo ochdgiin bish shvv dee uridchilan sergiilj uliral tutamdaa vzvvlj baildaa. Emegtei hvn dan gants belgiin zamaar bish ahuin zamaar haluun huiten geed yanz bvriin shaltgaanaas bolj urevseltei boloh bolomj bdg uchraas ohiduud mini emchid sain vzvvlj baigaarai.

  31. ganaa says:

    hey nadtai neg untaad uzee ho. tegeed buh zuil okey

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.