Сэтгэл минь давчдаад байна, ээж минь бас ингэж зовох гэж…

Би энэ сайтыг байнга уншдаг ч, энэ шөнө дөлөөр өөрөө  ингээд захидал бичиж сууна гэж санасангүй ээ. Би одоо 24 настай, хувийн компанид нягтлан хийдэг. Нөхөр, 1 настай охинтой. Хадмындаа амьдардаг. Бид хоёр танилцаад 8 жил, хамт амьдраад 5 жил болж байна. Нөхөр маань уг нь архи, тамхи хэрэглэдэггүй, шоу цэнгээн хэсч явдаггүй, найзуудтайгаа уулзсан ч оройтож давралгүй эрт ирдэг, гэрийн ажилд санаачилгаараа тусалдаг, амарч байгаа өдрөө хоол цайгаа хийчихдэг сайн залуу. ГЭВЧ 10 хуруу тэгш хүн гэж байдаггүй гэдэг шиг ганц дутагдал бий. Нөхөр маань уурлахаараа яг л галзуу солиотой хүн шиг болчих юм, орилж хашгичаад, цохиж авч, алгадах бол энүүхэнд. Хүүхэдтэй болохоос өмнө хэд хэдэн удаа гар хүрч байсан, гэвч би эцсийн удаагийн сануулга өгөөд, тэр ааш нь дарагдсан байсан, гэвч төрснөөс хойш энэ явдал дахиж сэдрээд хэд хэд давтагдаж байна. Гол нь түүний уурлах шалтгаан, надад гар хүрэх шалтгаан үнэхээр өчүүхэн зүйлээс эхэлдэг. За тэгээд уурлаад эхэлсэн л бол юунаас эхэлж уурласан нь хамаагүй дээ, янзан бүрийн хараал урсгаал, хамт байхад үнэхээр хэцүү, бид 2 уг нь муудалцаад байдаггүй байсан, гэвч сүүлийн үед сард 1,2 муудалцах боллоо.

Хадмууд нилээн ааштай хэлтэй, амтай хүмүүс, би тэр болгоныг тэсч давах гэж ядаж байхад нөхөр маань бас нэрмээс болоод тэвчээр маань барагдаж эхэллээ. Өчигдөр бас л уурлаж, надад гар хүрсэн, би аав ээж хоёрынх нь дэргэд дахиж надад гар хүрвэл чамаас сална гэдгээ хэлсэн, дахиж ийм юм болвол шууд л гэртээ харьж аав ээж дээрээ очно гэж бодож байлаа. Гэтэл өнөөдөр дүүтэйгээ юм ярьж байгаад үнэхээр зүрх шимширмээр зүйл сонслоо. Аав бас ээжийг хардаж зоддог гэнэ. Уг нь намайг гэртээ байдаг байхад тийм зүйл болдоггүй байсан, харин сүүлийн хэдэн жил аав маань архинд дурлаад ааш нь эвдрээд байгааг би зах зухаас нь мэдэрч байгаа. Гэхдээ арай ч ийм дээрээ тулсан гэж санасангүй. ЭНэ зун ээжийг маань багалзуурдаад, ээж маань ухаан алдаж унаад түргэн хүртэл дуудсан гэнэ.

өчигдөр бас л ээжийг маань зодсон байна гэнэ, гол нь дүүг байхгүй үеэр зодоод байх юм. Энэ бүхнийг би одоо л мэдэж байна. Уг нь манайх шиг гоё гэр бүл байдаггүй юм шиг санагддаг байсан сан, аав ээж 2 маань хоёр биендээ хичнээн их хайртай байсныг санаж байна, манайх үргэлж л инээд хөөрөөр бялхдаг байсан. Гэвч одоо энэ бүхнийг сонсоод үнэхээр дотор давчдаж байна. Хөөрхий муу ээж маань надтай ярихаараа юу ч болоогүй юм шиг л ярьдаг, хөөрхий дөө ээжийгээ хичнээн өрөвдөж байна вэ. Ээж маань насаараа л бид нарыг тэжээсэн, хуруу гараа махийтал бид нарын төлөө зүтгэсэн, гэтэл аав маань ямар бузар нь шүглэхээрээ зөнөж чадахгүй ээжийг минь ингэж зовооно вэ? Эрэгтэй хүмүүс яагаад эхнэртээ гар хүрдэг юм болоо? Үнэхээр ойлгохгүй юм, ээжийгээ аваад, охинтойгоо гурвуулаа хотоос нүүдэг юм бил үү гэж ч бодож үзлээ, гэвч бас нөхрийгөө бодоод, охиноо бодохоор зүрх хүрдэггүй, нөхөртэйгөө цуг сэтгэлзүйч дээр очоод эмчилгээ энэ тэр байдаг юм бол тэрийг нь хийлгэвэл зүгээр болох болвуу гэж горьдоод, бас анхны амьдрал минь гэж бодохоор хайран санагдах юм. Үнэхээр уйлаад уйлаад сэтгэл минь тайтгарахгүй байна. Би яавал дээр вэ?

25 Comments

  1. bondgor says:

    eh n heer alag bol hyy n yu alag bilee? hyntei suuhdaa udam ugsaa geni sudalj bai.
    Etseg eh n tiim aashtai bol yr hyyhed n yalgaagyi

  2. mira says:

    nuhruu huneer zoduul. tegeed yamar baidgiig ni medruul

  3. Monroe says:

    nohroosoo salaad eej deeree ochvol yasiin ?
    nuhur chin ch chamaig zodohgui aav chin ch eejiig chin zodohgui?

  4. миний бодлоор says:

    сайн байна уу миний бодлоор та салсан нь дээр байх хүни нэг гар хүрэхээрээ үнэхээр засардаггүй юм байна лээ надад тохиолдсон нь шүү дээ. манай найз залуу анх нэг удаа гар хүрээд дахиж хүрэхгүй гэж маш их амалсан тэгтэл дараа нь бүр даварч эхэлсэн би бүр 2 билүү 3 удаа цагдаад өгсөн тэгээд ч засараагүй тэгээд л салсан гэвч тэр одоо надтай гудамжинд таараад жоохон үг сөрвөл алгадаад авдаг нэг бол өшгөлдөг. би гэрээсээ гарахаас ч айдаг нэг бол дандаа ална гэж дарамталдаг. салсан нь дээр дээ

  5. baldag says:

    уур тийм харж үзэх шалтгаан уу хүн нухчаад уур хүрээд гэж болохнээ эмэгтэйчүүд хүүхдээ нөхөрөө гээд 1 л хүн бодсон байх юм тэглээ гээд өөрөө л хохирно шүү дээ хүүхэд ямар орчинд өснө тэгэж л хүмүүжинэ

  6. tuya says:

    Tsagdaad egeh n zuv.Ihenh mongol erchuud huchtei umnaas aij yavdag aimhai bdg.Tsagdaad hed egeed bolohgui bol salsan n deer baih.
    Ugaasaa eej aav n aashtai uurtai um bol zasrahgui l baih. Bi eeree ch iimerhuu amidraltai.Manai ohinii aav jaaahan deeshee garhaaraa ongirood doromjlood eheldeg.Evee,eej duu,uieeluud n bugd tiimerhuu zantai hajuudhaa eldveer helsen humuus bdg,.Udmiin haraaguidee odoo haramsaad suuj bn.hairlaj halamjlaad,ard urd n orood guiheer bur davardag,Yamar neg horig tavihgui bol ulam l davardag.Bi tsagdaad egch,hereldej,zodoldoj yanz bureer uzsen.Harin huuhed aigaad huuhed aimhai bolood bn.Salah hamgiin zuv arga bh.ALPHA 910-tai holbogdoj boloh boluu?

  7. LOve says:

    Arabella giin зөв Үнэхээр хүүхдээ л бодож байгаа бол салах нь зөв. Хүнд гар хүрдэг хүн барагтай л засардаггүй юм даа!  Хүчирхийлэл харж мэдэрч өссөн хүүхэд өөрөө ямар хүн болох вэ? сайн бод доо!

  8. ketty says:

    nasnii zaluu, huuhed joohon, zovlongiin baga deeree hurdan sal. hun bolj torood jargah nasandaa hogiin yumand zoduulj yaj amidraliig barahav dee. hogshirson hoinoo minii amidral zaluu nas haana yaj ongorchihvoo geed haramsaj suuhaar erthen amidraliin moroo hoogood husseneeree amidar. huuhed bol ooroo l osood saihan bolchihno. chamaig hezee neg tsagt oilgono.
    minii etseg sanaatai amitan eejiig min zoddog bsan. eej maani bid nariig avaad l salsan bur joohon baihad. bi odoo bol bayarladag. uuh helen butsalsan hunii hajuud bidniig hun bolgooguid. eejteigee amar taivan saihan osson.

  9. Арабелла says:

    Хүүхдээ бодно л гэдгийн.
    Аз жаргалгүй ээжийн хүүхэд яаж аз жагалтай байдагийн

  10. ttt-g says:

    humuus neeh amar tsagdaad ug eter gehiin. ted nar chin tsagdaad hir udhiin? garch ireed bur uurlah bolgondoo nuguuhuu dursaj, tsohih tsohilt ni ulam huchtei boliishd teneg yumnuud. ihenh zoduuldag emegteichuud aimar sul doroi bdag. hayad yavchij chadkui, tsagdaa bol buur no. ug ni zorigloj chaddag bol naad novshiin amidralaa hayad zailaachee l gemeer bna. Mgl.chuud ugaasaa uuriin jargaliig geheesee umnu uruuliig dandaa bodoj bna. naad zah ni namaig ingevel humuus yu geh bol yah bol, bi huuhedtei dahij borlogdohgui eter geel uruvdultei. uhtel zoduur zoviur…. neg medhed urchlees suusan hugshin emgen. amidrald saihan zuil geh yum yu ch barag uzeegui. zorigtoi alham hiigeech dee busguichuud mini.

  11. yahoo says:

    za, tegeed 1 l gar hursen bol zasardaggui gedeg. bas bi l huvidaa setgel zuich enee tereed itgehgui bna. lam, boo geed yavaad uzehgui yu daa. harin eejiin chin huvid hetsuu yumaa, ter 2 udaan amidarsan uchraas salna gej baihgui l dee, zoduulaad l baina gesen ug. harin hajuud n baij, zodoh ued n salgaj bh l heregtei bh…salgaad uzsen ch ergeed l niilne. aav chin arhind orson bol hetsuu, spiral taviulaad uzehed gemgui. bas ter arhinii kod gedeg zugeer yum bna geed yariad baigaa. eejiin chin setgel chiniihees iluu ovdoj baigaa uchraas eejdee ooriinhoo yavdliig bitgii heleerei. ooroo l zohitsuulaarai.

  12. x woman says:

    gar hvrne gedeg hamgiin teneg asuudal .ene erchvvd hairlana hamgaalna gej hvnii saihan vriig abch suuchihaad daraa ni ingej zobooh yum daa .Ene zan ni zasrah yum bolobuu daa emegtei mini.Nuhurteigee vldeh yum bol chi l zoboh bhdaa hvvhed chin usuj tom bolno hvvheediin chin hvmvvjild setgel sanaand ni aabinnh ni eejtei ni haritsaj bgaa baidal bolon ene hvchirhiilel ni mash ih nuluuluh bhdaa

  13. aa says:

    uurtai hvniig uhaanaar nomhruulj bgaarai

  14. Man says:

    Ger byliin hychirhiilel chni gemt heregshtee. Tsagdaad uguuchee. Hechneen avgai nuhur ch gesen zoduulj baigaa hynii erh gej ium bas bainashtee.

  15. Alpha910 says:

    за тэгэхээр ийм байна. Угаасаа архи дарс уудаггүй хүмүүс нэг уурлахаараа арслан бар шиг болдог юм билээ. Эр ч бай эм ч бай адилхан хүн юм болохоор стресстэнэ илүү энерги хуримтлагдана тэр илүү энергиэ зарим нь тамхи татах эсвэл архи уух уйлах зэргээр гаргадаг. Зарим хүмүүс бүүр юу ч хэрэглэхгүй бясалгал хийдэг юм билээ.Чи хэрэв гэр бүлээ сүйтгэмээргүй байгаа бол нөхөртэйгөө ярилцаад сэтгэл зүйч рүү явуулж бас бясалгалд явуулж нэг үзээ. Гэхдээ тодорхой хугацаа заа.Тэгээд засрахгүй бол салаад ээж рүүгээ явсан нь дээр найзаа. Хүүхдээ бодоод ийм аймар дарамттай амьдрал бүү сонго. Охин чинь хичнээн жаахан ч тэнэг биш шүү дээ аав нь ээжийг нь ёоёо болгож байгааг нь мэдэрч байгаа сэтгэлээрээ…. тэгээд аав нь ээжийг нь ёо ёо ий ий болгодог гэр бүлд хүүхэд далд ухамсартаа айдастай болж өсдөг. цаашдаад комплекс болно,дараагийн үе шат нь ямар нэг фобия. Тийм болохоор хүүхдээ бодож байвал ийм нөхрөөс салахгүй зууралдах бус салах хаях хэрэгтэй.Хүүхдэд элэг бүтэн гэр бүл хэрэгтэй ч хамгийн гол нь аз жаргалтай эрүүл гэр бүл хэрэгтэй.
    Харин ээжийн чинь тухайд харамсалтай байна найзаа чи тэртээ тэргүй том болсон хүүхэд нь юм чинь нэг орой аавыгаа эрүүл үед нь тааруулж очоод халуун ам бүлээрээ гэр бүлийн хурал бас л аавдаа засрах хугацаа өг. Тэгээд ээжид чинь ахин гар хүрвэл ээжийгээ аваад явна гэдгээ хэлээрэй. За тэгээд цаг хугацаань дараа 2 аав 2-уулаа засрахгүй бол үнэхээр ээжтэйгээ,дүүтэйгээ, охиноо аваад нүүсэн дээр биздээ. Муу ээжийгээ хэр удаан хамт амьдрана гэж хүний гарын шүүс болгох вэдээ, хичнээн төрсөн эцэг ч гэсэн ингэж арай болохгүйээ, гэхдээ архи йг хүн уух биш архи хүнийг уучихдаг юм билээ. Аав чинь хэрэв архинд хэт донтоогүй бол спираль тавиулаад үзээрэй хө.За чамд амжилт уртаас урт коммент биччихлээ сорри

  16. Монгол бүсгүй says:

    Зарим нэг хүмүүс өөрсдийгөө ууртай гэдгээр түрий барьж, уурынхаа хүчээр бүгдийг ялан дийлнэ гэж санах юм. Уур нь гарч, өөртөө харамсч гэмшээд ч засч болохгүй алдаа гаргаж нялх үрээ, амраг ханиа ч хүртэл зэрэмдэглэж хаячихаад “Уурын мунхагаас боллоо” гээд сууж байгаа олон хүмүүс байдаг. Ер нь “Битгий уурлуулаарай энэ маань зүрхний хийтэй, огцом ууртай юм” гэж өөгшүүлж байх хэрэггүй юм шиг байгаан. Өөрийгөө барьж дийлэхгүй байна гэдэг ухаангүйн шинж, адаглаад гүнзгий амьсгаа аваад хэдхэн хором өөр зүйлд сатаарчих тэнхээ байхгүй бол оюун ухаант хүн гэж хэлэгдэх хэрэг байна уу. Уураар сүрдүүлж, уурын мунхагаар асуудлыг шийдэх гэдэг хүмүүсийг усан тэнэг гэхээс өөр юу хэлэхэв дээ. Огцом ууртай гээд байгаа хүмүүсийг дахиад нэг уурлуулчихъя. Уур гэдэг чинь асуудлыг шийдэж чадах чадваргүй, ухаан муутай арчаагүйг илтгэсэн шинж.

  17. hongoroo says:

    Busad zuiliig ni tewchij boloh ch gar hurehiig bol bi yaj ch bsan tewchij chadahgui ee…Nz zaluu maani nadaa gar hurch uzeegui ch hurwel shuud salna gj boddiishd…

  18. зочин says:

    харин тийн эрэгтэй хүмүүс ягаад  ийм өөдгүй байдаг юм болоо манай аав ээжийг дарамтанд маш их оруулдаг хаяа гар хүрдэг тэглээ гээл аавыгаа үзэн ядаад яах ч билээ ээж маань бас л тэсдэг энэ манай нөхөрч гэсэн огцом ууртай одоогоор надад гар хүрээгүй байгаа тэхдээ ийм  сэтгэцийн өвчин нь гэр бүлээс уламжлагдаж байдаг юм шиг байлээ хүнтэй суухдаа ар гэрийн нь судлах хэрэгтэй юм шиг байгаа юм  

  19. tsog666@yahoo.com says:

    Uhaan muutai Nuhur bna daa Yriltsaad boloh bolomjgvi ym bna daa Uuriiguu eejiigee vr ee bod

  20. dorjderem says:

    judogiin sektsend yav. uur hurgeed baival avaad shidchiheed baihgui yu

  21. hi says:

    hi humuusee ta nar yaj krilleer setgegsel oruulaad baina zaagaad uguuch

  22. zaya says:

    нөхөртөө уураа гаргадаг мешёок авч өг. тэгээд уурлаад ирэнгүүт нь нөгөө менёокнийх нь хажууд очоод зогсчих. 

  23. Цэцэг says:

    Нөхөртэйгээ ярилцаад үз дээ. Амьдралаа авч үлдмээр байвал сэтгэлзүйч дээр хамтдаа очъё. Би ч гэсэн энэ амьдралаа нураамааргүй байна. Надад халамжтай хань, амар амгалан амьдрал хэрэгтэй. Харин үгүй гэвэл эртхэн тус тусынхаа зам мөрийг хөөе гэж… Гэхдээ эхнийх нь хамаагүй илүү сонголт шүү. Бас чи өөрөө өөртөө эзэн байгаарай. Бүх юманд битгий хошуу дэвсэж байгаарай. Нөхөр чинь чам уруу харж ярьдаг, чиний саналыг байнга авдаг, бас чиний үг бүхэн тэр хүнд үнэтэй байхуйцаар биеэ авч явах хэрэгтэй.

  24. МАХАН ТОЛГОЙ says:

    БИ бас хааяа уурлахаараа эхнэрээ дарамтлах гэдэг юм. Манай эхнэр мөчөөгөө өгөхгүй өөдөөс бас уурлахаар нь би өөрийгөө хянаад больчдийн. хэхэхэ. Би маш хурдан уурлаж маш хурдан уур гардаг. Манай эхнэр бол харин зууна шүү дээ

  25. Эр хүн says:

    Тэнэг юм уу чи. Нөхөр шиг юмаа цагдаад өгөөч. Аливаа юманд хэм хэмжээ, хязгаар гэж юм байдаг юм. Хэтэрсэн зүйлийг өөрсдөө биш өөрсдөөсөө хэтэрсэн аргаар л зохицуулахаас өөр арга байдаггүй юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.