Ээжээ би танд хайртай…

Би бол таны хүүхэд. Та намайг хараахан мэдээгүй байгаа. Яагаад гэвэл би хэдхэн долоо хоног таны гэдсэнд бүрэлдэж байгаа. Удахгүй та намайг олсноо мэднэ гэдгийг баттай хэлэх байна. Танд өөрийнхөө талаар ярьж өгье л дөө. Намайг Жон гэдэг. Би үнэхээр гоё бор нүдтэй бас хар үстэй. Уг нь би танаас төрнө л дөө. Гэхдээ яг хэзээ төрөхөө сайн мэдэхгүй байна. Би танаас ганцаараа төрнө. Тэгэхээр та намайг миний ганц хүү гэж дуудах байх. Таны гэдсэнд би аавгүй өсөж байна. Гэхдээ би аавыгаа танаар дамжуулаад мэдэрнэ гэдэгтэй итгэлтэй байна. Нээрээ надад эмч хэрэгтэй байна шүү ээжээ. Яагаад гэвэл хурдан өсөхийг хүсэж байна.

Ээжээ өнөөдөр та намайг олсноо мэдлээ. Таны хөл газар хүрэхгүй их баярлаж байсан. Та ч олон хүнд хэлэх гээд тэсэж ядаж байна. Намайг олсноо мэдсэн тэр өдөржин та инээмсэглэж,аз жаргалтай байсан. Ээжээ та инээхээрээ ёстой хөөрхөн болдог. Би төрөнгүүтээ таны инээмсэглэлийг харах болно. Таны инээмсэглэл миний амьдралдаа харсан хамгийн сайхан зүйл байх болно. Би ч энэ зэргийг мэдээд байгаа юм шүү.

Өнөөдөр та намайг олсноо аавд хэлсэн. Намайг олсноо аавд хэлэх гэж таны хичнээн баярлаж байсныг би мэднэ шүү. Гэхдээ ээжээ аав нэг их баярласангүй, бүүр ууртай байх шиг байсан. Та хоёрын маргааныг би ерөөсөө ойлгоогүй. Аав гэнэт л сексийн харилцаа, мөнгө төгрөг, хог, новш гээд байсан. Гэсэн ч та намайг өөрийнхөө үйлдэл, сэтгэл санаагаар тайвшруулсан. Гэхдээ аав аягүй муухай, таныг алгадаж байгаа юм даа. Намайг унахын даваан дээр та ашгүй гараараа хамгаалсан. Би зүгээр л дээ. Гэхдээ таны өмнөөс жоохон бухимдсан. Таныг нулимсаа барьж дийлэхгүй уйлахад чинь ээжээ би тавгүйтсэн. Таныг уйлсан чинь намайг бас давхар уйлуулчихсан. Аав таныг алгадчихаад уучлалт гуйж тэврэхээр нь та уучилчихсан. Ер нь та уучилсан болохоос би уурлаагүй. Аавын буруу. Аав танд хайртай гэж хэлчхээд яагаад таныг гомдоож байгаа юм бэ? Ээжээ аавын энэ үйлдэл надад таалагдсангүй ээ.

Ээжээ та намайг харж чадахаар боллоо. Таны гэдэс жоохон цондойгоод, та ч надаар их бахархаж байгаа. Та миний эмээтэй дэлгүүр хэсэж, шинэ хувцас, ойр зуурын хэрэглээний зүйлс авсан. Тэр үед та сэтгэл хангалуун харагдсан. Бас та надад дуулж өгсөн. Таны дуу энэ дэлхийн хамгийн сайхан дуу. Таныг дуу хоолойг гүйцэх хүн энэ хорвоо дээр байхгүй байхаа. Яагаад ч юм таныг дуулж өгөхөөр би аз жаргалтай болдог. Бас нэг л амар амгалан болчихдог юмаа. Ээжээ намайг төрөх хүртэл хүлээж байгаарай. Би таныг дуурайсан сайхан хүн болж төрнө. Бас таныгаа бүх насаараа чин сэтгэлээсээ хайрлах болно.

Ээжээ та одоо миний гар хөлийг хөдөлгөж чадахаар боллоо. Таны гарыг өөр дээрээ тавиулах гээд би таныг гижигдэж байгаа. Та ч гэсэн намайг гижигдээд л сайхан байнаа. Ээжээ тандаа хайртай шүү.

Ээжээ өнөөдөр аавыг ирж тантай уулзахад би нилээн айсан. Мангар мангар юм яриад, ерөөсөө таалагдаагүй. Аав яагаад таныг хүсэхгүй байна гэсэн юм бол? Би яагаад тэгж хэлснийг нь мэдэхгүй ч тэгж хэлэх ёсгүй л байсан юм. Таныг дахиад алгадахад миний уур хичнээн их хүрсэн гээч ээжээ. Ээжээ би том болоод таныг хэнд ч дээрэлхүүлж байхгүй. Хүү нь таныг насан туршдаа хамгаалах болно. Аав ёстой муу хүн. Та аавыг сайн хүн гэж бодож магадгүй л дээ. Гэхдээ л аав муу хүн. Аав таныг цохьчихоод биднийг хүсэхгүй байна, намайг байхгүй болго гээд байсан. Ээжээ аав яагаад та бид хоёрт дургүй юм бол?

Ээжээ та өнөөдөр надтай ярилцсангүй. Та минь зүгээр биз дээ?

Аавтай уулзсанаас хойш гурав хоног өнгөрлөө. Та надад дээр гараа тавих нь битгий хэл огт ярилцсангүй. Ээжээ, та надад хайртай хэвээрээ биз дээ? Би харин таныгаа хайрласан хэвээрээ л байгаа. Та жоохон уйтгарласан бололтой. Унтаж байх тэр үед л би таныгаа мэдэрдэг боллоо. Нээрээ унтах гэснээс ээжээ та дандаа хоёр хажуу тийшээ харж унтдагаа мэдэх үү. Надад энэ чинь их амар байдаг юм. Та унтаж байхдаа намайг тэвэрдэг. Таныг тэврэхээр дулаахан бас яагаад ч юм нэг л гоё амгалан байдаг. Ээжээ та сэрүүн байхдаа намайг жоохон ч гэсэн тэвэрч болдоггүй юм уу?

Ээжээ би 21 долоо хоногтой боллоо. Та надаар бахархаж байгаа биз дээ. Өнөөдөр хоёулаа өмнө нь очиж байгаагүй хаа нэг тийшээ явж байгаа юм шиг байна. Таны сэтгэл хөдөлж байгаа болохоор би ч гэсэн сандарч бас сэтгэл хөдөлж байна. Эмнэлэг бололтой. Эмчид үзүүлж миний хичнээн том болсныг мэдэх гэж байх шиг байна тийм ээ ээжээ? Хүү нь зөндөө том болсон. Хурдан эмчид үзүүлэх юмсан.

..Ээжээ би айгаад байна. Таны зүрхний цохилт түргэсээд байх юм. Даанч таны юу бодож байгааг би ерөөсөө мэдэхгүй байна. Эмчтэй ярьж байгаагаас чинь үзвэл удахгүй ямар нэг юм болох гэж байгаа бололтой. Ээжээ би айгаад байна. Ингэж айж үзсэнгүй. Ээжээ надад хайртай гэж хэлээч. Тэгвэл би арай л тайвшрах юм шиг байна. Ээжээ тандаа хайртай шүү.

Ээжээ энэ хүмүүс яагаад байгаан бэ? Өвдөөд байна ш дээ!. Ээжээ эд нарыг болиулаач дээ! Айгаад байна. Ээжээ надад туслаач дээ. Ээжээ эд нарыг болиулаач дээ!

Ээжээ надад санаа зоволтгүй ээ. Хүү нь диваажинд сахиусан тэнгэрүүдтэй хамт байна. Сахиусан тэнгэрүүд надад бүгдийг тайлбарлаж өгсөн. Аборт буюу үр хөндөлт хийлгэж намайг авахуулсан гэж хэлж байна лээ.

Ээжээ яагаад? Яагаад намайг авахуулж байгаан бэ? Та надад хайргүй байсан юм уу? Яагаад намайг гаргаад хаячихаж байгаа юм бэ? Ээжээ намайг ямар нэгэн буруу юм хийсэн бол уучлаарай. Ахин дахин уучлаарай. Ээжээ би тандаа зөндөө хайртай би таныгаа зүрхээ зогсох хүртлээ, энд ирсэн хойноо ч хайрлана. Гэхдээ ээжээ та яагаад намайг хайрлаагүй юм бэ? Ямар буруу хэрэг хийсэн болоод та намайг авахуулсан юм бэ? Ээжээ би төрж байгаад тантайгаа хамт амьдрахыг л хүссэн ш дээ. Үр хөндөлт чинь аймар өвддөг юм билээ. Тэрнээс хойш та надтай ярьж бас намайг хайрлаж байгаа үгүй нь мэдэгдэхгүй болсон. Ээжээ хүү нь таныгаа хангалттай хайрлаж чадаагүй юм уу? Ээжээ надтай ярилцаач дээ. Ээжээ би хэрвээ төрсөн бол таныхаа инээмсэглэлийг өдөр бүр ширтэж, хамт тоглож, үүл харж, зөндөө өндөр залуу болоод эмч болно. Ээжээ би энд баймааргүй байна ш дээ. Ээжээ намайг эргээд хайрлаач дээ. Ээжээ би ямар нэгэн буруу юм хийсэн бол уучлаач дээ. Хүү нь тандаа хайртай ш дээ.

Хайртай шүү ээжээ.

Үр хөндөлт бүрийн дараа …

Нэгэн зүрх цохилохоо больж

Хоёр нүд хэзээ ч нээгдэхгүй

Хоёр гар хөдлөхгүй

Хоёр хөл явахгүй

Нэг ам хэзээ ч ярихгүй болж нэгэн амь тасрах болно.

19 Comments

  1. aagii says:

    ёооо бүр нулимс цийлэгнэчихлээ, би урд нь өмнөх найз охинтойгоо 1 охиноо алдаж байсан тэгээд салсан одоогийн найз охин маань жирэмсэн болсон гэдэгийг өчигдөр мэдлээ тэгээд авахуулна гэх байх гэж үхтлээ л айжийна, миний гүнж битгий авахуулаарай би хүүхэдтэй болохыг маш их хүсэж байна

  2. H says:

    Абортыг буруутгах биш аборт хийх нөхцөлийг бий болгож байгаа хайр дурлал сексийг шүтсэн пизда нарыг буруутгах хэрэгтэй. Эцэг эх болход бэлэн биш байсан юм бол үхсэн элэнцгээн хийж хамгаалалтгүй сексдцгээдэг юм.

  3. chimgee says:

    yooy bur uilchlaa

  4. geegeiiii says:

    minii hairaas oldson burhanii beleg gedsend mini 10 hon honogtoi.ur mini minii amidraliig hechneen utga uchirtai bolgosnoo medej bna uu?hairtai shuu chamdaa

  5. сайн уу says:

    turuud gudamjind neg hun nemeh uu alaad diwaajind neg hun nemehuu gedeg asuudaltai gh dee turuulwel gudamjind garahgui bh uchir ni humuust allaga uildeh mungu buudald honoh mungu nargij tsengeh mungu oldoj bg yum chini horwoo deer gants tsstseg urguulah mungu uulna ni oldono bh gj boddog. amidrald ert oroi hzee negen tsagt ohid eej bolj zaluuchuud aaw blno shdee oldson deer ni gargawal zugeer huskuu bol jiremslehees hamgaalah olon arga em hamgaalalt bdg hun alj bhiin oron em uugaad targalchuul arai deer yumuudaa bas uuriinhuu sexiin husliig joohon medej bmaar yum neg shuniin jargaliin daraa yu blh bilee geed bodmoorson

  6. zaya says:

    HUTSAA SOLIOR. turuugui huuhdiin umnuus neg uym bichij gene. turuud zowj bhaar turuhgui bsan n deer. bidnii songolt za.

  7. Bayaraa says:

    Энэ yongo өөрийгөө их ухаантай юм биччихлээ гээд инээж байгаа байхдаа.
    Бүр нүдэнд харагдчихлаа. Алцайсан гичий. Хамгийн адгийн алуурчин ч чамаас илүү хүн чанартай байдаг байх.

  8. yongo says:

    minii heden hvvhedvvd namai vzen yadaal saiusan tengertei suuj baigaan baina l daa.minii buruu hvvhedvvd min niilej namaig bitgii yariarai za.

  9. n says:

    Bi l naiz ohinoosoo ene huuhed shig
    guij ih hetsuu bsan da. zam zuuriin hog shaar namaig toorogduuleegui bol odoo huurhun baby tei bi aav n geed yavj bh bsaan. zaluuchuud bitgii iluu harj biluu dolooj bai. nad shig haramsav 

  10. nomun says:

    Ямар эвгүй, сэтгэл ямар зовлонтой болчихвоо.

  11. xD says:

    Mgld gants ch abort hiideggui bsan bol 2.7n say bish 10n hyryynaas ih garah say hun amtai bh l bsan bh da

  12. zaluuu says:

    unshsan bas evgui bolj bna shuu…. ene baahan zambaraagui yvdal ger bul salaltiin tsaana iim ih ui gashuu yvdagiig hun bur dor burnee bodoh l asuudal

  13. hi says:

    uneheer uruvdultei, saihan, bas aimaar bas uuchlalt guimaar hairalmaar uguulleg bn thanks

  14. J says:

    MINII HAIRAA HUUHDEE GARGARAI BITGII AVAHUULAARAI 2A UDAHGUI UCHIRAA OLJ SAIHAN GER BUL BLN

  15. Duluuu says:

    buur dotor sonin bolchihlooo. minii bodloor baga zaluuchuud oeutanuudaa belgevchee l shan hereglechih l dee

  16. Monroe says:

    Huuhnuudee bodoltoi jiremsen bolj bgarai!! hairan huuhdee bitgii avahuulaarai

  17. Nandiya says:

    evii evii, setgel uvdchihluu

  18. monda says:

    humuusee belgevch,belgevch dahin belgevch

  19. WARWAR says:

    abort . jildee heden myngan mongoliin huuhdiin ireeduig taslaj bgg lambaa guia meddeg bol uu

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.