Гэр бүлийн дундуур орсон хүмүүсийг яах вэ?

Сайн байцгаана уу? Би одоо 32 настай, төсвийн байгууллагад ажилладаг. Боломжийн амьдралтай. Эхнэр 2 хүүхэдтэйгээ амьдардаг байлаа. Манай эхнэр оюутан байхдаа төрсөн болохоор том охин хадмууд дээр өссөн. Тэд нар ч гал дээр гарсан хүүхдээ өөрсдийнхөө нэр дээр авна. Том болохоороо та 2 дээр яваад л очно гэхээр нь тэгээ тэг гэсэн юм. Тар үед би тусдаа гараагүй хотод ажилтай ахындаа суудаг байсан юм. Авгай ч сургуулиа төгсөөд хотод ажил олдохгүй болохоор нь бид 2 хөдөө төрсөн нутагтаа очиж тусдаа гарлаа. Эцэг эх 2 маань ч хүнээс дутахааргүй дүнхийсэн байшин барьж өгөөд л тусад нь гаргалаа. Тэгээд 2-уулаа ажилтай сайхан л амьдарч байлаа. Гэр бүлд тулга тойрсон хэрүүл байдаг. Тэр ч бид 2-т байдаг л байлаа. Энэ бүхэнд хадмууд орооцолдоно. Би ч бас шаралхуу л даа.

Нэг удаа хадмууд гэрт орж ирээд бид 2-ын дундуур ороод хэрэлдэхээр нь би ингэж амьдрах надад хэцүү байна охиноо аваад явахгүй юу гэлээ. Тэд ч аваад явлаа. Би хашаа байшингаа зараад хотод ирж хуучин ажилдаа орон хашаа байшин ч авчихлаа. Тэгээд би ч бас эхнэр хүүхдээ санаад байнга утсаар ярьж байгаад авгайг хот руу зүгээр л хүрээд ир гэлээ. Эхнэр ч эцэг эхтэйгээ хэрэлдээд над дээр хүрээд ирлээ. Ингээд 2 жил сайхан амьдарч байгаад өнгөрсөн жил хөөрхөн хүүтэй боллоо. Гай болж энэ намар эхнэрийн дүү оюутан болоод манайд суудаг байгаа. Саяхан эхнэр бид 2 муудалцлаа. Уг нь үргэлж хэрүүл хийгээд байдаггүй л дээ.

Гэтэл дүү нь дундуур орж хэрэлдвээ. Би ч уурандаа танайхан дандаа хүний амьдралд гай болж байх юм. Энэ дүүгээ өөр газар суулгаарай гэж хэлчихээд ажилдаа яваад өглөө. Харин тэгтэл ажил тарахаас өмнөхөн манай айлын залуу залгаад хадмууд чинь ирчихсэн эхнэр чинь хувцасаа аваад явах гэж байна гэдэг байгаа. Ум хумгүй давхиад ирэхнээ үнэн байнаа. Би эхнэрээс чи яагаад явах болвоо. Энэ босгосон амьдралаа бод үр хүүхдээ бод гэж хэллээ. Бүх айлгах санаатай би амиа хорлочихсон байвал миний амь нас танайхантай хамаатай шүү гэлээ. Тэгтэл чи миний дүүг хөөсөн би ганц дүүгээ л дагаж амьдарна гээд яваад өглөө. Намайг ажилд явсан хойгуур дүү нь эхнэрт ч хэлэхгүй эцэг эх рүүгээ утсаар яриад нөгөө 2 нь хотод 200 км-ийн цаанаас давхиад ирсэн байгаа юм.

Би гэдэг амьтан одоо эхнэр хүүхдээ санаад тэнэг юм шиг л ажил дээрээ сууж байна. Эхнэр утсаа бүр салгачихаж. Одоо эцэг эх нь чи бид 2-ын нэр төрийг бод өөрийнхөө нэрийг бод ахиад нийлэхгүй шүү гээд захиа биз. Хүн эцэг эхээ бодолгүй л яахав. Гэхдээ гэр бүл түүнээс илүү биз дээ. Одоо би яах вэ? Намайг очихоор эцэг эх нь мэдээж уулзуулахгүй. Над дээр эргээд эхнэр хүүхэд минь ирэх болов уу?

70 Comments

  1. сарнай says:

    сайн уу бүсгүйчүүдээ.би энэ жоохон охид яагаад ийм мөнгө байвал хүүхэдтэй хүүхэдгүй,гэр бүлтэй,хөгшин залуу хамаагүй байдаг юм бол гэж гайхах юм,Мөнгө л байвал бөөгөөр архи шившүүлээд л мөнгөтэй хүнд өгөөд л амьдралыг нь оронгоор нь эргүүлэх юм.Миний 1 таньдаг эгчид энэ зүйл тохиолдож байгааг би харсаан.Охид ариун бол төр ариун шүү дээ охид минь.Би энэ бүсгүйд бас ийм зүйл тохиолдсон болов уу гэж бодлоо.Мөнгө бол өнөөдөр амьдрах хүчин зүйл болохоос амьдралын гол эх сурвалж гэж би бодохгүй байна.Хүн сэтгэлээрээ баян бол өвчингүй ,эрч хүчтэй залуулаг,бүх зүйл сайхан байнаа.Тэгэхээр бүх зүйлд учир шалтгаан байдаг болохоор би чамайг нөхөртэйгөө сайн ярилцаж болохгүй бол өөрөө учирыг олоод түүний дараа амьралаа шийдээсэй гэж бодож байна.Хүүхэд гэдэг чинь тоглоом биш.Эр хүнд итгэхээр эрхий хуруундаа итгэ гэдэг байхаа тэгэхээр чи л түүнийг захирна гэсэн үг.энэ бүхний цаана буруу явдалтай хүмүүжилгүй охид байдаг юм.Бодьтой үүднээс МУИС ийн татварын 3р курсын Уламөрнөхийн Наранзул 1991оны охин одоо мөнгө байвал бусад нь хамаагүй 2 жоохон хүүг нь аавыг нь сануулаад эхнэрийг нь доромжлоод цагаандаа гарчихсан.Утас нь 88112816 99161330.1 юм нэмж хэлэхэд залуусыг утасны дугаар машин түрийвчээр нь олзолдог гэсэн.Зөвлөгчийн хувиар бусад бүсгүйчүүддээ сануулахыг зорилоо.

  2. nmm says:

    ehner chin hairtaibol hureel irne herwe bur salna gewel huuhde bi awna gehgui yu er n ailiin ehner hun nohriigoo geriinhnese omoorch bj l hairiig n tataj shn amidral bosno shuu de tanai ehner tiim ch sain hun bish l bndaa

  3. xe xe says:

    чи одоо эр хүн байж юун шал шал хийсэн амьтан бэ дүү мүүтэйн хэрэлдээд дээр нь хөөгөөд л хэ хэ. эр хүн ийм тулга тойрсон хэрүүл хийгээд хэрэгтэй хэрэггүй үг амнаасаа унагаагаад байвал нэр хүндгүй болдиймдаа. хэлэх үгээ бодож ирээдүй хойчид чинь нөлөөлөх вий хэлсэн үгээрээ ороогдох эсэхээ сайн бодож байж үгээ унагааж бай даа ялангуяа бусдын дэргэд, эхнэртэйгээ хэлэлцэх асуудалаа 2уулаа байхдаа хэлэлцэнэ үү хэрэлдэнэ үү та 2н хэрэг шдээ хүний хажууд хэрэлдхээр чинь ямар ч дүү эгчийхээ талд л орно ш дээ иймхэн юмыг ч мэдэхгүй, эхнэр чинь өмөөрөх хүнгүй бол чи аягүй бол зодчихсон тэгээд миний хашаа байшин гээд л дүүтэйн хамт хөөж туугаад яаж дарамталж байгаа болдоо бүүр нүдэнд харагдчихлаа байна бичснээс чинь харахад.

  4. eee says:

    ЧАМД ТОХИОЛДСОН ЭНЭ ЯВДАЛ БҮХ ЭРЧҮҮДЭД ТОХИОЛДДОГ ЮМ АА. ХАДАМ ЧИНЬ ЧАМАЙГ ӨӨРИЙН ҮГЭЭР ГҮЙДЭГ БОЛГХО ГЭЭД БАЙНА. ТИЙМ УЧРААС ЧИ БУУЖ ӨГСӨНИЙ ХЭРЭГҮЙ. ТЭРТЭЭ ТЭРГҮЙ НААД ТЭНЭГ АВГАЙ ЧИНЬ ГҮЙГЭЭД ИРНЭ. СЭТГЭЛЭЭ ЧАНГАЛААД УТСААР ЭХНЭР ХҮҮХЭД УРУУГАА БҮҮ ЯРЬ ОРХИ . ТУН УДАХГҮЙ ЭХНЭР ЧИНЬ ААВ ЭЭЖ ТЭЙГЭЭ ХЭРЭЛДЭЭД ХӨӨГДӨӨД ГҮЙГЭЭД ИРНЭ. ХЭРЭВЭЭ ЧИ ӨӨРӨӨ ГУЙЖ СӨГДӨЖ МӨРГӨВӨЛ ДУУСАА. ҮҮРД ЧИ ТЭДНИЙ БООЛ МЭТ АМЬДАРНА. ЭР ХҮН ШИГ ХАТУУ ЧАНГА БАЙ.

  5. busgui says:

    estoi yadargaatai hadmuud yum huleej l bai er n ali ali taliin hadmuudaas hol amidarsan deer yum shig sanagdaj bn hoishdoo haadam talaasaa holhon amidrah heregetei shuu

  6. Mongol zaluu says:

    Chi uneheer davchuu bodoltoi nuhur bn daa! Sharalhuu ch geh shig tiim teneg zan hend heregtei gej harshilj bish zohitsoj amidardag horvoo shvv dee ali sain muudaj yavahiig ter gehev gehdee l iim yaduu yadruu setgelgee gargaj bolohgui sh dee tanaihan manaihan ch geh shig! chamd l no bn daa. Uneheer l ehner huuhed bosgoson amidraldaa hairtai bol hadamuud deeree uuchlalt guigaad och doo zaluu mini yuch gej baisan buult hiij amidarlaa bosgo. Ter ni deer hudlaa ene site ene ter deer yum bichij ooriigoo hudlaa omooroh shaltgaan l haij bgaa nuhur shig sanagdlaa shvv chi

  7. Eegii says:

    chi ooroo er hun shig baigaach. Shalchignaad eldev yum helchiheed daraa ni nyaltsagnaad baihiin.
    Chamaiag er hun shig baisan bol yu gej l hadamuud chini, ehneriin chini duu dunduur ni orood baidagiin.
    Chi ene baidalaaraa eldev ugtei baih oo, eldev sul ugtei shalchignasan erchuud cham shig l ner hundeggui baidagiim daa

  8. hgg says:

    uneher unen zov bichsen bol hadmuud l buruutai. ter holoos irj heruul hiigeed yun hobbitoin

  9. hgg says:

    ehner ch gesen yvahdaa yadgiin buruu l bhgui yu. ooriin gesen tolgoigui yum shig 2 huuhed gargachaad eej eeviin ugend orj geree orhij yvaad. nohriigoo gomdoochihvii gej boddoggui l yum bn da

  10. hgg says:

    ymar teneg hadmuud be.tiim bj bolohgui sh de. 2 nylh huuhed onchruuleed yaj ohinoo avaad yvj chaddag bnaa. ter oyutan hunii amidrald gai bolood tusdaa l uchiraa olno biz. gert nemegdel hun mangar sh de uur amisgal evdeed

  11. enkh says:

    ekhner chini irnee

  12. Anonymous says:

    unheer chamd hairtai bgad joohon uhaantai bol huuhdee unchiruulj tenegtehgui bailgui de

  13. Anonymous says:

    unheer chamd hairtai bgad joohon uhaantai bol huuhdee unchiruulj tenegtehgui bailgui de

  14. Anonymous says:

    mini huvid bol chamaig bitgii ochij uuchlalt gui l gej helmeer bn uchir ni tegeh yum bol hadmuud chine jinhen chini tolgoi deer garna. tegeed taivan ch amidarch bolohgui hetsuu terniihee oron hulee ireh bhao tsaadah chine her udaa aj
    kk

  15. çî÷èí says:

    Õ¿ëýýæ ë áàéõ õýðýãòýé 2-ûí 2 õ¿¿õäýý ºí÷ð¿¿ëýõã¿é ë áàéëòàé äàà

  16. okey says:

    chi ooroo archaagvi gar bshdee gants hashaa baishintaigaa yu gj boddog yum ehneriin chn dvv tanaid irj suuh n zvi yosnii asuudal shvv dee hotod torson egch n bhad medeej egchiigee baraadah n oilgomjtoi .tegtel chi ooroo jijighen sanaa gargaad archaagvi zagnachihsan yum bishvv hehe .hodoonii hvvhdiig hoorhon argiig n olood gar dooroo zaraad us tvleegee dohvvlvvleed hvvhed shuuhdaa haruulaad ene ter ewteihen argalchij chadahgvi zuudag nohoi shig zagnahaar medeej hvn chn torson egch dvv hvvhdee gelgvi yahaw .ooroo jaahan yum vzeegvi ch gsn vzsen yum shig bh heregteishdee .hvnees ilvv horongondoo hairtai bol odoo tgd hashaa baishindaa gantsaaraa amidraad bj dee

  17. tsoo says:

    chinii xelsen bvgd vnen bol uy ch xelelgui duugui l xuleegeed bai oorsdoo uuchlal guigaad irne ee zaluu mini … jaaxan setgeliin tevcheer garga chamaig setgeliin tevcheer muutai guixiig chin xvleej baigaa xarin chi etvch es tegvel chi exneriinxee erxend baingiin xeruultei utga uchir ni oldoxgui xadmuud chin oroltsson amidral bno shvv ter tsagt chi salaxiin tuus bolox vii dee .. oorsdiig ni uuchlal guital xulee tevch tevcheer tsag xugatsaa l buxniig shiidne shvv dee ok.

  18. egelhen says:

    tuurga tusdaa garsan l bol ehner nuhur 2-l uursdiinhee amidraliig bodoh heregtei bishuu! Yun ter ehneriin duugees bolj salj baidag ehner chini ih teneg yum bna.tegeed ch dagavar huuhedtei bolohoor bas tom aldaa dutagdaltai bolood l turuuchiin zaluutaigaa suugaagui biz.Tiim bolohoor chi jaahan tevcheed,huleegeed uzehgui yu.Nileen heseg hugatsaand hol baigaad ireheeree ger oron nuhuruu sanaad ireh biz dee. Harin ter hurtel chi uuruu huuhen ene ter gelgui tsever baih ni nerend bolon ireeduid sain shuu dee. Uuriigee ih zavgui bailgaad bval sanah tsag hovorhon bh bhaa.

  19. Monroe says:

    yasan yadargaatai pizdanuud ve. ter hadmuud ch ugaasaa malnuud bn ohinoo avaad yavlaa geed chamtai amidrahaas iluu deer amidruulj chadahiimuu ted nar . Gol n awgai chin uyn teneg huuhen be. yah gej gertee hun bailgadiin . tanai duu bsan ch heruul boloh l bsan . ugaasaa ger buld hen neg iluudel hamt bhaar l saldag jamtai shuudee tiim l uym bolj . zailsan deer n zaliuul oor huuhentei bolod uz aigaad guigeed irne avgai chin

  20. Ame says:

    Iimhen yumnaas bolood salj bwal uneheer chi amidralinha turshid olon huntei suunada

  21. Ame says:

    Iimhen yumnaas bolood salj bwal uneheer chi amidralinha turshid olon huntei suunada

  22. er hun. says:

    chi yamar sonin zaluu ve hadmuud amidrald orootsoldoh shig lai bdaggui yum minii uridah hadmuud ehner bid 2 t lai bolood ehner bas ted nariigaa dagaad l yavsan bi ch heseg evgui bj bgaad heden sariin daraa oor huntei taniltsaad saihan amidarch bna manai odoonii hadmuud bol sain humuus tegsen odoonoos nogoo uridah hun maani 2 jil banzaldaj yavchaad odoo hun toohgui bolhoor ergeed suuya gej lai bolood bna ter ooroo hohirno sal sal neg huuhdee oor deeree harin av

  23. Anonymous says:

    chi ogt tag bolj bolokhgui tegvel ene 2 khuukhedtei khaashaa ybakh vee dee gej bodokhtoi adil teruund orvol bi chamd khairtai khuukhduudee ch bas khairtai kharin turulsadan khundlunguus amidrald oroltsokhiig tevchij nasaaraa tegej amidarch chadakhgui 2 biyee sonsood amidarch chadna aa chi yum l bol geriinkhen geed namaig ul toogood durtai uedeee engeed ybaad baikh yum bol bi chamtai khamt amidarch chadakhgui eee songoltoo chi  khii l geee kharin irgej ireed dakhiad davtagdakh yum bol ter ued ni irgej irekhgui yum bna gesen khatuu medremj ugukh kheregtei 

  24. zochin says:

    huleej bai emegtei hun tiim amar saldaggui yum chamaar guilgah gej bna iim yum zondoo bdag gehdee 2 hun hereldeh ved 1 ni ogt duugai boloh hamgiin zov arga shvv

  25. Anonymous says:

    huleegeed uzkuu yu yu gj irkuu bh ve dee udkuu martaad hureed irne ter uyed n uuchlal guigaad duu g tureesiin bairand oruulchih tusdaa bsan n hen hendee deer gj heleed mungu uguud yavuulchih

  26. hani says:

    buult hiigeed uuchlal guichihaa teglee geed aldah yum yu bna ehner chin chamaig huleegeed bj bgaa 2 huuhdee avaad bnga ingej yavah hetsuu sh dee. amidarlaa bodson n deeree baga zereg buult hiigeed surchihval hen hendee heregtei ehnerteigee sain yariltsahgui yu emegtei hun chin unhaantai sh dee

  27. kaptiso says:

    Дүүгээ дагаж амьдарна байхдаа яахавдээ. Тэгээл насан туршдаа бие биенийхээ амьдралд орооцолдоол, гэр бүл, ах эгч дүү гэж ийм байдгийн гээд бие биендээ эрх чөлөө өгөхгүй бүх юманд нь хошуу дүрж амьдарна гэж юу байсан юм. Эхнэр чинь өөрийн гэсэн толгойгүй, бүх юмандаа аав ээж ах дүүгээ оруулж байдаг юм шиг санагдлаа. Тэгээд хоёр хүүхэдтэй гэр бүл болчихоод дүүг нь яв гэлээ гээд өөрөө дагаад явах гэж байгаа хүнд бол чи хэр чухал бус байна вэ гэдэг нь ойлгомжтой биз дээ. Дүү нь ч гэж тэр, хүний гэр бүлийн хэрүүлийг цааш нь утсаар мэдэгдээл сууж байдаг. Эхнэр чинь үнэндээ эргэж ирэхгүйээ, ирсэн ч чи ямагт л нэг иймэрхүү зууралдсан, амьдралд оролцсон хүмүүстэй байна гэсэн үг. 

  28. zochin says:

    etsest ni chi jargaj ehner chini zowno shuudee Shuud l sal bas dahin sal Tsaashid hezee ch butehgui um bain

  29. zovolgoo says:

    ehner chine udahgui irne shaagaad baigaarai gedeg neree soliogui bn uuchlaarai

  30. Shaagaad baigaaraa says:

    eor ni hamag buruu chamd bgaa yum shigee unshaad bhad chi ooriigoo zovtgood hadam talaa buruutgaad bichtsen bh shig bn manai hadam lav nadad sain l bdag chi aytaihan bsan bl hadam tal chine ingehgui bsan biz
    chi huuhen shig ih shalchignuur yum shig bn bas ter duu ni yu ve zodood hayhgui yasiin ailiin gert albatai yum shig bj ger aav eejdee heleel neg odor ehner chine duuruugee chamaas bolj minii amidral suursen geel dairah bhdaa
    chinii bichsen zuiliig unshaad edgeeriig helmeer sanagdlaa ug ni bi unshdagch setgegdel bichidguildee tsagiin garz bizdee deer ni zarimdaa zohiogood bichtsen yumuud baidgiishuu humuus buruu muu ulger duiraalal avna shuu dee iim yumnaas

  31. mister.advisor@yahoo.com says:

    Залуу минь хадмууд үхэхээс нааш амьдралд чинь орсоор л байна. Тэр тусмаа ийм нөхцөлд. Хэрвээ эхнэр чинь л ухаан гаргаж гэр бүлийн хэрүүлээ гэрээсээ гаргахгүй байвал асуудал шийдэгдэнэ. Гэхдээ тэгэх боломжгүй юм шиг байна. Та хоёр тусдаа амьдраад хэсэг хугацаа өнгөрч. Чи эхнэр хүүхдээ санах нь эр нөхөр, эцэг хүний сэтгэл. Гэхдээ саналаа гээд бүгд сайхан болчихгүй ээ. Мэдээж чи эр хүн байна, залуу хүн байна. Тэгэхээр эхнэр хүүхдээ аваад гадаад руу гарах тал дээр хөөцөлд. Тэгээд гадаад руу гарах нь тодорхой болоод нилээн нааштай болохын алдад эхнэр дээрээ оч. Энэ хугацаанд нэг их битгий холбоо бариарай. Чи холбоо бариад байвал тэр хэрүүлийг чинь мартаж чадахгүй. Үнэхээр л эхнэр чинь чамд хайртай л бол чамтай улаан нүүрээрээ тулчихаад уулзахгүй байна гэж байхгүй. Эхнэр чинь ямар гэрээсээ гардаггүй хүн биш дээ. Дэлгүүр ч болтугай гарна ш дээ. Тэр үед нь уулз. Тэгээд тусдаа байх үедээ юу хийсэн, одоо өөрөөс нь юу хүсч байгаагаа хэл. Тэгээд эхнэртээ ухааруул, гэхдээ хадмуудыг гэр бүлийн амьдралаасаа гаргах гэж байгаагаа ойлгуулж, хамтдаа гадагшаа гарч амьдрая. Чи бид хоёр хоёулхнаа байвал муудалцдаггүй шүү дээ гээд л сайн тайлбарла. Харин битгий өөрийнхөөрөө зүтгээд байгаарай. Бүх хугацаа, нөхцөл, оролцогч нарыг тооцоолж яриарай даа. За тэгээд эхнэртэйгээ хуйвалдаад хадмуудаа хуурах тал дээр л ажилла. Тэгээд гадагшаа гарч дээ. 200км-ын цаанаас ирж байгаа ч хил гараад оччихгүй байлгүй дээ. Нэг иймэрхүү эсвэл үүнтэй төстэй аргаар бүхнийг хий дээ. Саналаа гээд бүгд сайхан болохгүй. Харин зөв зүйл хийснээр бүгд сайхан болно.

  32. Saturn says:

    Жинхэнэ Монгол эр хүний шинж чанар! Монгол эрчүүдээ өөрсдийгөө өөрчилье!
    Сүүлийн үед Монгол эрчүүдэд ихэд ажиглагдах болсон тулгамдсан асуудлыг доорхи нийтлэлд бичсэн байгааг олж тавьлаа. Биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас гэдэг билээ.Жинхэнэ Монгол эр хүний шинж чанар! Монгол эрчүүдээ өөрсдийгөө өөрчилье!
    Сүүлийн 300 жил Монгол сэтгэхүй ихэд алдагдаж гадны сэтгэхүй, соёл, шашин Монголд их орж ирснээр Жинхэнэ Монгол эр хүний зан араншин илтэд доройтов. Үүний улмаас одоо цагт хэн байснаа хэн болоод байгаагаа ч мэдэхгүй байж архинд хөлчүүрч согтохоороо БИ Чингисийн Монгол хэмээн агсамнагч эр хүний хагас залуус олширов! Хүний эрх, эрх чөлөө, Ардчилал хэмээн шүлсээ үсэргэн эхнэр хүүхэд, ээж аав, анд нөхөд гэр бүлийнхээ аз жаргалыг булаагч согтуу Монгол эрчүүд зодоон, хүүхэн, мөнгө, архинаас өөр ярих сэдэвгүй болж хүн муулж, хов ярьсан арчаагүй өөдгүй новшнууд болж хувирав. Архинд донтож ухаан санаагаа доройтуулснаар олон Монгол эр хүний үнэлэмж буурч гэр бүлгүй, ажилгүй, архичин, арчаагүй, амьдралгүй, ёс суртахуунгүй, ухамсаргүй болж байна. Үнэхээр л өвсөнд ороовч үхэр тоож идэхгүй, өөхөнд ороовч нохой тоож шиншихгүй боллоо. Нүүдлийн соёл иргэншил болон Монгол үндэстний уламжлалт сэтгэхүйн онцлог, ардын сургааль, зүйр цэцэн үгс, сахилга бат, уламжлалт соёлтой өтгөс буурлууд, эцэг эхчүүд нь жинхэнэ эх орон, гэр бүлдээ эзэн болсон эрчүүдийг бэлдэж байжээ. Тэгвэл одоо Жинхэнэ Монгол эр хүний тухай номын хуудаснаас хайж, түүхийн гүнээс түүж цуглуулах хэрэгтэй болов. Монголчуудын бахархал болсон олон бөхчүүд ч хүртэл сүг болсон байнам. Энэхүү нийтлэлийг Монгол эрчүүд минь уншиж үзээд өөрийгөө засаж, үр хүүхдээ үлгэрлэн хүмүүжүүлээсэй хэмээн хүснэм. Эмэгтэйчүүд маань ч гэсэн эрчүүддээ Эр ХҮН болох нөхцлийг олгож ойлгож, итгэж дэмжээсэй хэмээн хүснэм! Үр хүүхдэдээ үлгэрлэн сургаасай хэмээн хүснэм! Ядаж жаахан ч болов санаа аваасай хэмээн хүснэм! Бид гал шиг халуун сэтгэлтэй, ус шиг тунгалаг бодолтой хүний дээд хөх толбот Монголчууд шүү дээ! Ингээд жинхэнэ Монгол эр хүний шинжийг өгүүлсү! Монгол эр хүн зорилготой амьдарч, бие дааж шийдвэр гаргаж нэртэй төртэй амьдарч чаддаг. Энэ нь нүүдлийн соёл иргэншлийн үр дүнд Монгол эр хүнийг бие хүн болгож төлөвшүүлсэн суурь гайхамшигт Шинж чанар юм. Шийдвэр гаргасан хойноо түүнээс гарч болох ямарваа эрсдлийг дааж хариуцаж чадах сэтгэлийн тэнхээтэй байдаг. Энэ нь ухаан, амьдралын туршлага, сүйхээ, ажилч хөдөлмөрч зан, эрүүл мэндтэй холбоотой. Жинхэнэ Монгол эр хүн бол үр хүүхдэдээ үлгэр дууриалал болж хүүхдийнхээ эрүүл мэнд, хүмүүжил боловсролд анхаарч гэр бүлдээ хайр халамж тавьж, амьжиргаанд хэрэгтэй зүйлсийг мэдэрч гүйцээж байх чадалтай байх нь нэр төрийн асуудал хэмээн үздэг. Сайн явах санааных, Санаж явбал бүтнэ гэдэг. Элдэв сул үггүй, хэлье гэснээ бодолтой, шулуунхан, шударга, товчхон хэлчихдэг, алсын хараатай, зориг тэнхээтэй, алив зүйлийг бусадтай ярилцахдаа дөвийлгөн хөөргөх, хэт тойруулж ярих, давслах, өөрийгөө хэт магтах, хов жив хөөцөлдөх, сүржигнэх, үглэх, хэрүүл хийх, бусдын хор шар малтах зэргийг цээрлэн хичээдэг чанар бол жинхэнэ Монгол эр хүний давуу тал юм. Үр хүүхэд, гэр бүлийнхээ гишүүд болон бусдын жижиг алдаа дутагдлыг үл тоох уужуу тайван амгалан эрчүүд зөвхөн Монголд л байсан байна. Нойронд сэргэг байж ирээдүйн амьдралаа төлөвлөж чаддаг, цэвэр цэмцгэр, эрүүл мэнддээ анхааралтай, бусдад халамжтай нөмөр нөөлөгтэй, өөрийн зовлон уйтгар гунигаа бусдаас нууж аль болох бие даан хүндрэлээс гарах гарцыг олж шийдвэрлэх нь жинхэнэ Монгол эр хүний шилдэг шинж чанар юм. Бусдын хов үг, зусар муу ятгалганд орохгүй, өөрийн үзэл санаа амьдралын чиг шугамдаа үнэнч байх нь жинхэнэ Монгол эр хүний сэтгэлзүйн дархлаа, эр хүний ноён нуруутай холбоотой. Ах захтай, өтгөс буурлыг хүндэлж үгийг нь сонсож, түүх соёл, удам угсаагаа мэдэрч цаг үетэйгээ шударгаар зохицож амьдарах чадвар бол Монгол эр хүний шинж өвөрмөц чанар билээ. Монгол эр хүн уул мэт сууж, тал мэт хэвтэж, салхи мэт явж, зөв хувцаслаж, нуруу цэх, хараа дээгүүр байж шударга ёс, зорилгынхоо төлөө уйгагүй зүтгэж хүрдэг нь зориг зүрх, хүч чадал, эрүүл бие өвөрмөц сэтгэлгээтэй шууд холбоотой. Эр хүн алдаж эрэг нурдаг гэдэг. Жинхэнэ Монгол эр хүн алдаа хийснээ мэдэрч ойлгосноос эхлэн засан залруулж, уучлалт гуйж, түүндээ таарсан шийтгэл хариуцлагыг үүрээд гарч чадах чадвартай байдгаараа онцгой. Жинхэнэ Монгол эр хүн нь хүний итгэл дааж, хүнийг сэтгэл санаагаар болон эдээр дэмжиж, тусалсан шиг тусладаг. Бусдаас тусламж авч хариу тус хүргэж чаддаг. Хүний үг сонсож чаддаг, хүлээцтэй даруу шинж нь эх түүхийн хуудасанд эгэл баатруудтайгаа мөнхөрч байна. Аяганы хариу өдөртөө, Агтны хариу жилдээ… Жинхэнэ Монгол эр хүн бол хүн ялгаж харьцдаггүй, өөртөө итгэлтэй сэтгэл хангалуун байж чаддаг түүнийхээ төлөө тэмцэж зүтгэж чаддаг. Анд нөхдөө зөв таньж нөхөрлөсөн шиг нөхөрлөж чаддаг. Анд нөхдөөрөө хүрээлүүлж бусдын хүндлэлийг олдог. Бусдыг өөлж гоочлохыг үзэн ядаж аль болох дэмжиж хамтарч их үйлийг нугалдаг. Дэм дэмэндээ дээс эрчиндээ… Монгол эрчүүд хүнтэй танилцахдаа бүтэн нэрээ хэлж хүнийг бүтэн нэрээр нь дууддаг уламжлал бий. Нэр хугарахаар яс хугар хэмээн нэрээн хичээдэг. Өөрийгөө дорд үзэх, өөртөө үл итгэх үзэлгүй байж бусдаас ирсэн доромжлол, өдөөн хатгалаганд таарсан хариуг барьж чаддаг. Хуурч мэхлэх, зусардаж зальдах, шалиглан завхайрах, байнгад архидан согтуурах, гүтгэн доромжлох, ихэрхэж баярхах, эрх мэдлээр далайлгах, эмэгтэй хүнд хүчийг үзүүлэх, айж урвах, хулгай дээрэм хийх, хүн муулах зэрэг нь адгийн эрийн шинж хэмээн Монгол эрчүүд цээрлэж байжээ. Ноён урваач нохой шарваач. Эрийн муу эмд… Эрх чөлөө, ардчилал, хүний эрх, хүний онцлог шинж гэсэн сайхан үгнүүдээр халхавч хийж өөрсдийгөө өмөөрч дутагдалтайгаа эвлэрч байхаар одооноос зоригтой шударга байж өөрсдийгөө өөрчлөе Эрчүүдээ! Одоо… эсвэл хэзээ ч Үгүй!!! Эрүүл, Зоригтой, Тэвчээртэй, Чадалтай, Оюунлаг, Хүнлэг, эх оронч байхыг хичээж Эзэн Чингис хаан, тулгар төр тусгаар тогтнол Монгол улс, Монгол үндэстнээрээ омогшиж амьдарцгаая Эрчүүдээ! Монгол бүсгүйн хайрыг татсан хайрлахгүй байхын аргагүй, гэр бүл эх орон, улс үндэстэндээ хүндтэй Жинхэнэ Монгол эр хүн байх нь зөвхөн таниас л хамаарна! Амжилт хүсье! Мөнх тэнгэр ивээх болтуухай! S.Bataa 2011 Ex survalj. http://www.gogo.mn

  33. baldag says:

    хүлээгээд харж л бай гуйж хэрэггүй гуйгаад буцаад нийлээ гэхэд хадамууд чинь улам л амьдралд чинь оролцох баагийнууд байна хүлээ эхнэрийн чинь ухаан мэдэж дээ

  34. jagaa says:

    yun ch tovogtoi amidraliv dee olgoi hagravch togoodoo gej saihan ug bii heruul bolson ch chi bi l gej bhaas haraal idsen hadmuud hend hamaatai ym be tiim bolohoor naad teneg ehnertee sain oilguul ene amdraliin toloo chi bid 2 l zutgesen,zutgej bgaa gedgiig oor hen ch bish tanai naad hadmuud chini estoi erthen uhvel taarah amtid bna daa

  35. unshigch says:

    hadmuudaa ur huuhdiinhee amidrald bitgii oroltsoldoo iluushde ur huuhed chini sn shan eleg buten bval bayrlah estoi humus chini te nar shuu dee getel ger buliin asuudald hamaagui ih orood bval mgl orond anhii geh todotgoltoi ger bu,luud ulger bolj duuslaa shuu dee

  36. cccc says:

    Chi uneheer mal yumdaa

  37. cccc says:

    Chi uneheer mal yumdaa

  38. Bilegee says:

    chamd bas uchir baidag baij medne shdee uurtuu ehleed dugnelt sain hiigeed humuusiin chinii tuhai yaridag aldaa sul taliig anhaar daraani huniig dugne bur bolohgui bol zaaval niileh albagui shd neg bol ehneree avaad xolxon amidarmaar yum baina daa

  39. er xun says:

    ehner bish naad nobshoo xoogood yabuul.zarim neg iim er xunii sugiig xaraxaar uur xurex uym.exnertee bariulthan amisgaa nar baix uymaa.

  40. neg ehner says:

    Chi heterhi zuulhun bgaam bishu uuriin huuhde ehner hadmuudda meduulched l tgd l heruul bolhoor guigad l bitgii guii odoi bitgii utsaar yari ehner chini udku uuuriin geree sanad l etseg ehiinde bj yadaad butsaad irne ter boltol bithii gui hureed irheer ni l saihan eyeldeg harits.harin hadmuudad ter teneg duutei bol shiruun l bh heregtei amidrald oroh tusam ni lzevuurh thde ehneredee l eyeldeg bai 

  41. BZ says:

    hund gai bolohgui amidrah heregtei shuu dee hadmuud

  42. fuck says:

    odoogiin zaluuchuud ih oodgui tulga toirson chavka zantai bolzon, archaagui dee tiim bgaa bhgui yu, ogoomor baildaa,baigaagaa huvaaj idcheel , boldog l bsn shdee, bertegchin nariin haramch erchuud bugd novshiin p,,,, sda zantai , archaagui novshnuud baij bas huuhemseg , 

  43. bhj says:

    ehner chini bodvol ailiin tom ohin yum shig bn, ailiin tom ohiduud bol eej aav heden dvvgee l ehelj boddog yum, yag l eej shig , eej aavdaa tus bolj dvvgee surguuli togstol ni oor deeree bailgaad , yamarch ah egch tegne shdee, chi bas oortoo dugnelt hii, chi yahav bolomjtoi ailiin amidral medehgui huuhed bn, tanai hadmiihan jaahan bolomj muutai bolohoor chi nileen deerelhej haritsdag, teriig chini hadmuud chini meddeg bolohooroo…. 
    hunii ohin uriig hairlaad amidarna gej shiidsen bol ah dvv aav eejid ni ch bas oorimsog handaj bai

  44. Oogii says:

    Mini nuhur bas Cham shig zan gargaj namaig bayarlaj huuruh setgelgvi, yamar ch gal tsoggvi hvn Bolgoson. Olon Jil ungursun ch setgeldee bi ih gomdoj l yavdag. 

  45. boorch says:

    iim daldaisan gichii naraas erthen salsan deer bdgiin amidral saihan shuu dee sain hani oldoo nasan turshdaa heruultei bh ontsgui bizdee tanai ehner  chamaig negt bish ger buliinhe hoino tavidag ym bna tiim ehnereer yahiin sal sal

  46. Ame says:

    Hadmuud chine hir amidraliin bolomjtoi humuus we?herwee bolomj muutaidaa duug n tanaid suulgaj bga bol ehnert chine bas hetsu bga bh. Chi uuriiguu orond n tawiad tursun duugee gej bodod uz. Er hunii dotor emeeltei hazaartai mori bagtdag gej tg bdag bhaa. Tehdee ene udaa ehnreesee uuchlalt guigaad hereggui shu. Uuruu chamd hairtail yum bol 2huuhdee bodood ergeed irnee.

  47. Ame says:

    Hadmuud chine hir amidraliin bolomjtoi humuus we?herwee bolomj muutaidaa duug n tanaid suulgaj bga bol ehnert chine bas hetsu bga bh. Chi uuriiguu orond n tawiad tursun duugee gej bodod uz. Er hunii dotor emeeltei hazaartai mori bagtdag gej tg bdag bhaa. Tehdee ene udaa ehnreesee uuchlalt guigaad hereggui shu. Uuruu chamd hairtail yum bol 2huuhdee bodood ergeed irnee.

  48. ag says:

    Sal novshoos jaahan zugaatsaj baigaad shuuhdeed huugee avchih huuhnuud zondoo l baina sain busgui oldono gaigui

  49. Naran says:

    Дутуу уншчиж. Охиноо аваад яв гэж эхнэрийгээ аваад яв гэж хэлсэн юм бол аваад л явна шд. Өөрөө эхэлж хөөчөөд сонин юм бэ

  50. Naran says:

    Чи анхнаасаа эхнэрээ жирэмслээд хүүхэд гаргах хүртэл нь нэр төртэй гуйж аваагүй болохоор хадмууд чинь шаралхаад бгаам бишүү. Гал дээр гарсан зээ гэсэн том охин чинь чиний хүүхэд мөн юм бгааз дээ. Охиноо аваад яв гэж хэлсэн гээд ямар аймаар эцэг вэ чи. Охиноо хүүгээ эхнэрээ нэр төртэйхөн шиг эр хүн шиг авч яваад дараа нь тэр дүүг нь оюутны байр ч юм уу, хөлсний өрөө нтр рүү нь явуулаачээ. Анхнаасаа хадамтай хутгалдсан амьдрал төвөгтэй ш д. Туурга тусгаар л бсан нь дээр.

  51. Ame says:

    Tegj amidrah uneheer hetsu. Suuldee gerteech ochhoos durgui hur.d bdag bolchdgiin. Ehnerte yu gjch oilgulsan uursdiiguul umuurnu. Hariult n duug n tugstul teseh heregteil boldgimda

  52. ganaa says:

    эхнэртэйгээ уулзууд насан туршдаа дүүгээ дагаж амьдрах уу гэдгийг асуугаад жааханюм ойлгуул, эмэгтэй хүнтэй заримдаа илэн далангүй байх нь зүгээр байдаг юм. зарим бүсгүйчүүд тэнэг байдаг юм. юм ойлгох ч болоогүй байдаг юм даа. чи харин сайн залуу байна.

  53. Ame says:

    Tegj amidrah uneheer hetsu. Suuldee gerteech ochhoos durgui hur.d bdag bolchdgiin. Ehnerte yu gjch oilgulsan uursdiiguul umuurnu. Hariult n duug n tugstul teseh heregteil boldgimda

  54. Anonymous says:
  55. ooo sda gej ... says:

    аа тэгдиймаа тэгдийн. тэгээд яахавдээ заримдаа наана цаанатай байхгүй юу. Эхнэр гэдэг чинь тэгээд эмэгтэй хүн гэсэн үг. Эмэгтэй хүн гэдэг чинь угаасаа нэг тийм хөгийн зан чанар байх юм байншд. Тэр болгоныг гээд яахав, зарим үед тэгээд чамайг идээд ашиглаад явж л байна биз. ямар насаараа тэгэх биш гэж бодоод хаяхгүй юу. Харин тэр дүү урдуур нь орж ирээл далдагнадаг яасан илүү үгтэй овоо муу гар вэ. манай эхнэрийн дүү манайд суудаг. сургуульд оюутан юм. Нэг удаа эхнэртэй ганц нэг үг хэлсэн чинь дон дон гээд өмөөрч байна. Чи дуугай бай. гэсэн за гэсэн хэхэ …

  56. bbbb says:

    дүүгээ дагаж амьдарна ч гэх шиг… тэнэг үг вэ. аяандаа тэгээд ойлгох байлгүй дээ. чи гуйлаа гээд буруудахгүй шүү. тэгээд цаашдаа үе үе чи бид хоёр, манай гэр бүл, энэ амьдралыг хамт туулна энэ тэр гээл тархийг нь угааж байх хэрэгтэй юм шиг санагдлаа. тэр хадмууд бол үнэн тэнэг гарууд байна, өөр юу ч гэхэв. тэсээд байж дээ залуу минь

  57. захидлын эзэн байнаа says:

    эхнэр яваад одоо удаагүй байгаа үнэтэй зөвлөгөө өгсөн та бүхэнд баярлаж байна сая эхнэрийнхээ найзтай яриад яаж ийгээд эхнэртэй холбоо бариад миний хэлэхийг дэмжуулаад өгөөрэй гэлээ түргэн ууртай 100 хувь миний буруу ахиж дүү та 2-ыг зовоохгүй энэ босгосон амьдрал үр хүүхдээ бод ямар их зүйл төлөвлөж явлаа би гуйж очоод та хэдийгээ буцааж авмаар бна гэж хэллээ хүний найз юм болхоор тэгье л гэж бна өөртэй нь ярих гэхээр утас нь холбогдохгүй юм хадмуудтай ярих гэхээр дуу таничихаад л утсаа салгаад бх юм

  58. TS says:

    yvaad her udaj ban daa eregtei hun ger oron aav eej hadamuudda ch gesen ner hundtei baih heregtei duu chamtai hereldej bna gedeg chin chamaig ul tooj bna l gesen ug manai hadamuud duu nar ni nadad 1 ch ug heldeggui l dee nadad durtai durgui ni hamaagui bi ooriinhoo amidraliig ehner huuhdee hunii zeregtei l avch yvaa ene maani l boloo hadamuud ene ter amidrald orootsoldood bna gedeg chin hetsuu l yum gol ni chi er hun shig noyon nuruutai alivaad huleetstei hongon handahgui ooriinhoo amidraliin zorilgo herhen yaj tsaashid yu hiij amidarh gej baigaa iim ajil hiij iim mongo olj baina gedegee ehnertee sain oilguulah heregtei ehner chin zugeer ene ajil hiij namaig tejeeh estoi chadahgui bol aav eej deeree ochino gedeg bol ooriigoo sain oilguulaa duu muu bol ydargaa l bna heleh gesen ugee shuud helj baigaa chin zov chi ooriigoo ehnertee sain oilguulaad hamtdaa ene nasaa barna l gej baigaa bol ehner chin 100 huvi chinii tald baih estoi ehneree humuujuul

  59. esui says:

    Үнэнийг хэлэхэд дагавар хүүхэдтэй хүнтэй хэн суух юм бэ?
    Эхнэр чин ойлгоод гүйгээд л ирнэ. Түр зуурын манараанууд зугаагаа гаргах гэж нэг явалдах гэж л уулзана шүү дээ Тэр дүү бас мөн тэнэгээ нөхөр хүүхэдтэйгээ эгчдээ гай болж ирчээд Тэгээд салгачихаад тэгээд эгчийгээ салсан эцэггүй хүүхэдтэйгээ болгож яах гэдэг байнаа
    Юм гэдэг учиртай шүү Дуугай чимээгүй хүлээ гуйгаад л царайчлаад ирнэ гайгүй

  60. Билгээ says:

    Уул усны ойр ураг төрлийн хол нь дээр гэж энэ дээ. Гэр бүлийн бүх хэрүүлд хадмууд орно гэдэг ч тийм ч амар ажил биш дээ. Одоо чиний хувьд эхнэрээ ямар шийдвэр гаргахыг нь хүлээгээд сууж бай даа. Тэр хүн насаараа тэгээд ах дүү аав ээжтэйгээ амьдраад хань хийгээд явна гэж бодож чадаад явах бол тэр биз дээ. Гэрийнхэнээрээ бамбай хийсэн тэдний үгээр үг хийсэн тэнэг хүүхнүүд, тэнэг залуучууд зөндөө л байх юм даа.

  61. 38тай аав says:

    Би бол чамайг тэвчээртэй хүлээж бай л гэж хэлэх юм байна. Гэхдээ энэ миний л бодол шүү.

  62. OS says:

    chamd oort chn bn shde. tanaihan gj anhnasaa heleed hereldeed hergui shde,chi l hadamudaa ehneree dooguur uneldeg biz hichneen tim ch gesen duug ni huuj bolohgui shde end medeej uuriguu umguulj bichsen bh ternees bish enenees iluu zan gargasan bh gj bdoj bna buult hii ehnertee

  63. Wonders_bb@yahoo.com says:

    T1 ehnerteimbe? Heze negen tsagt chamder oopo uuchlal guigad irne ajla xigel bje. Medo

  64. Anonymous says:

    er ni 2 hunii amidrald hondlongoos oroltsood baidag hogiin hadmuud zondoo baidag. Bi lav hezee ch hadmuudtaigaa taardaggui Namaig anh nohorteigee suuhad haanaas ni ch harsan saihan ohin baihad Ene chini hotiin yavdaltai zavhai huuhen baij taaraa gej helsniig ni manai teneg nohor nadad shuud helj baigaam daa. Ene 10 jild bi tedend hengedgee haruulsan manai gereer hamriinhaa uzuuriig ch tsuhuilgadaggui yum. Nohor maani ch uurladaggui. Ene bol zovhon bid 2-iin l amidral. Teheer ehner chini teneg huuhen baina daa bain bain ger oron ruugaa guigeed … Eej aav monhiin bish. Hani ijil ur huuhed gedeg hunii 1 nasnii tushig. Bi taniig demjij baina. Er hun nyaltsgar baih estoi yumuu zov zov

  65. nana says:

    owoo bosgoogui bol shaazgai yund suuhaw dee ho. 
    ooroo nileen turgen uurtai, saw l hiiwel minii ym minii ehner minii ger l geed bdag bololtoi ymaa daa. odoo hu;eeh l uldej dee

  66. dg says:

    za naadax chin engiin l asuudal bna…xadmuud chin xarin uxaan bogino dawruu malnuud bna…ger bvldee xairtai bol ochood zad xereldeed uur deeree aw…er emiin xoorond iljig bvv jorool gedeg bxaa…xadmuudaa darj aw…bi law tesexgvi

  67. nn21 says:

    ochood hulgailaad ireechee. awaad irsen bhad dahiaad ywah ni yul bol.dahiaad ywaad ugwul uur huuhen awaad irehgui yu tegwel tsaadah chin shine huuheniig zodoog huuj ywuulaad dahij hezeech gereesee ywahgui.bvr hogooch asgahaar garahgui

  68. Yaana ve ? says:

    teneg hadmuudtai ym bndaa… bdj bgd aytaihan ug helee ololtsohoor ug heleed ochdoo. amjilt husey ehner chini uhaantai bol chmg oilgood iren gj naiday 🙂

  69. zolo says:

    Ehner chin chamaig sanaj bga chi dvvgees n ah n uuranda buruu ym helchjee ehner hvvhdvde sanaj bn gedge hel hervvld buult hiisen n ylagch baidiin hvvhde bodood  hadmuumuudasa hvrtel uuchlal gui ted ohinoo nohroso salsan awgai bolgmorgvil bga bardam zanda baridal chamgviger bolgono gj bodoj bga ene buruu

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.