Бүх монгол эмэгтэйчүүд ингэж амьдардаг чи хувь тавилантайгаа эвлэр гэх юм /3/

Намайг зарим нь таньж байгаа байх аа. Тэр явдлаас хойш 4 сар өнгөрч. Миний амьдралд тохиолдох юмнууд бүгд л тохиолдлоо. Би нэг л бардам хүн тэр айлыг орхиод гарсан. Нэг сар байр ч хөлслөөд  бүгдийг нь мартахаар амьдарч эхэлсэн. Эхэндээ хэцүү ганцаараа сүүлдээ мартаж эхлээд ажилдаа анхаараад сайхан байлаа. Гэтэл амьдрал намайг зовоож ханаагүй дахиал асуудлууд ар араасаа гарсандаа. Нэг өглөө эрт босоод ажил дээрээ иртэл үүдний цагдаа намайг дуудаад чамайг нэг хөгшин эмэгтэй аль 6 хагас болж байхад ирээд хүлээлээ гэж хэлсэн.

Би ч өрөөндөө орчоод уулзалтын өрөө руу яваад ортол ХАДАМ ээж сууж байсан. Миний царай хувьс гээл чичрээл сандарлаа. Би юу ч дуугарахгүй чимээгүй бараг 10 минут суулаа. Гэтэл хадам ээж гэнэт уйлаад чи миний хүүг авраач би чамаас гуйя гэж хэлсэн. Хадам ээж их ядарсан туйлдсан нүд нь уйлсаар байгаад хавдсан их өрөвдөлтэй харагдаж байсан. Би ч дотроо яасан юм бол гээд дагаад уйлах гээд хоолой зангираад нулимс юу юугүй урсах гээд байсан ч гаднаа төвийг сахисан царай гаргах гээд их хичээж хөдөлгөөнгүй суугаал байсан.

Хадам ээж эхнээс нь надад ярьж гарсан. Миний хүү чамаар л сахиулна чиний л үгийг сонсоно гээд байна гэж хэлсэн. Би бүгдийг нь сонсчоод за би ойлголоо одоо би ажилтай байна тэгж байгаад очно гэж хэлээд бараг зугтаах шахам гүйж гараад шууд 00 өрөө руу гүйж очоод зөндөө уйлж, өөрийгөө зөндөө хараалаа. Тэр өдөр ажилаач хийж чадахгүй найзруу залгаж чөлөө авахуулаад шууд харьсан. Өөрийгөө эхлээд тайвшируулаад бодох хэрэгтэй гэсэн бодолтой замдаа уйлаал явсан. 3 хоногийн дараа сайхан харагдах гэж нүүр амаа янзлаад юу ч болоогүй юм шиг эмнэлэг явсан.

Гэтэл хавдар судлал дээр нөхөр маань хүн харахын аргагүй царайтай хэвтэж байсан. Би ч юун сайхан харагдах шууд л уйлаад эхэлсэн. Нөхөр намайг хараад их баяралаж байсан ч босож чадахгүй. Хадам ээж миний өмнө өвдөглөж суучаад уйлаад би чамд баярлалаа гээл уйлаад. Нөхөртэйгөө уулзтал 5 хоногийн дараа хагалгаанд орно ходоодны хавдартай яаралтай хагалгаанд орохгүй бол бусад эрхтэндээ үсэрхийлэх магадлал өндөр гэсэн оноштой сууж байсан. Надад тэнгэр унаад ирж байгаа юм шиг санагдаж маш их дарамтанд орсон. Харин эгч нь надруу харж чадахгүй уур нь хүрээд байгаа бололтой цаана сууж байсан. Тэгэд нөхөр намайг харчаад би чамайг маш их санаад очий гэж бодсон ч эмнэлэгээс гаргахгүй ээжийг яваад өгөөч гэж гуйсан гэж хэлсэн. Би дотроо тэр өдөр яах гэж маяглаж гарж яваваа л гэж өөрийгөө зүхсэн дээ.

Тэгээд ажлаасаа 7 хоногийн чөлөө аваад хагалгаа өнгөртөл нь сахисан. Хагалгаа ч амьжилттай болж гам сайн баривал хурдан босно гэсэн. Би ч өдөр ажилдаа орой эмнэлэг гээд өөрийгөө марцан хүн л яваад. Манай хүн эмнэлэгээс гараад хувийн эмнэлэгт сар гаруй хэвтээд гарах болсон. Намайг хажуудаа ирээч гэж гуйгаад дээр нь хадам ээж хүртэл сөгдөж уйлж дуулж гуйж намайг ятгаад дахиал нөгөө тамын айлдаа очсондоо. Би дургүй байсанч өвчтэй нөхрийгөө их өрөвдөөд хүнийг яаж ингэхэв гээд сэтгэл өвдөөд очихоос өөр аргаггүй болсон. Сар гаран залаад ирсэн лам шиг л намайг сайхан байлгасан. Бүх зүйлийг хадам ээж хийж гүйгээд. Би ч өдөр ажилдаа яваал орой нөхрөө л асарч байсан. Нөхөр хурдан ч хөл дээрээ босож тэнхэрсэн. Дахиж гэр орны ажил амьдралтай нь хутгалдахгүй нь гэж ойлгоод. Би дотроо ингээд бас хүмүүс засардаг юм байждээ гэж бодож баярлаад хүн юм хийгээд байхад яаж зүгээр суухуу гээл бага багаар бүгдийг хийж эхэлдэг боллоо буцаал…

Тэгтэл цаг цагаараа байдаггүй гэж бага багаар хадмынхан зангаа эргээд гаргаж эхэллээ. Би нээх жижиг сажиг зүйлийг анхааралгүй тоохгүй л байлаа. Нөхөр ч намайг улам их хайрлаад байгаа юмшиг санагдаад 2лаа намайг сайн тэнхэрээд ажилдаа орохоор 2лаа тусдаа гарнаа гэж яриал би тэрэнд би баярлаал бас дахин итгээл нөхрийгөө л анхаараад ажлаа яваал бас 1 сар гаран болсондоо. Надад аз дохиосон ч юмуу ажилаас гадагшаа явж сургалтанд суух санал ирсэн. Би эхэндээ яваад яахав бие муутай нөхөрийгөө орхиод гэсэн бодолтой байсан ч найз нөхөд хэр баргийн хүнд ийм боломж тэр бур олдохгүй яв гээд ятгасан.

Нөхөр хүртэл 4 сар юм чинь яваад ирээ гээд ятгасандаа. Би бид 2н ирээдүйд хэрэгтэй гэж бодоод одоо японд ирсэн байж байна. Миний амьдрах өрөөнд нэг монгол эгч эмэгтэй байсан. Бас нэг байгуулгын эгч курс нь дуусаад хэд хоноод буцна гээд бид 2 бие биетэйгээ танилцаж байтал манай нөхрийн эгчийг таньдаг хамт ажилдаг болж таарсан. Тэгсэн намайг юу гэж ярьдагийг нэг нэгэнгүй хэллээ. Би та тоглоод байгаа юмуу гэсэн чинь үгүй ээ тэр хүнд угаасаа манай ажлынхан ам муутай юу тохиолдсноо хэнд ч хамаагүй яриад явж байдаг хүн бэрээ бас хүргэнээ их муулдаг харин чи бэр нь юмуу гэж байсан. Би ч эхэндээ итгээгүй. Тэгээд надад тэр эгч мэссэнжэрээр харьцанаа үзүүллээ. Уншчаад миний дургүй хүрээд та яах гэж надад хэлж байгаа юм худлаа биднийг хооронд нь муудалцуулах гээд шууд нөгөө эгчид би ууралсан. Тэгсэн би угаасаа би танай хадам эгчид дургүй. Би чамайг бодож хэлсэн юм. Бид 2н дунд өгөө аваатай юм байгаа. Нарийн мэдэх гээд хэрэггүй гэж хэлсэн.

Би жаахан түргэдсэн л дээ шууд нөхөрлуугээ залгаад нэтэд ороод ир гэсэн ороод ирэхлээр нь шууд хэллээ. Гэхдээ тайван аль болох биеэ бариад хэлтэл ер нь өмөөрөх санаатай байнаа.  Би тэснэ тэснэ гэхэд яаж тэсэхэв би шууд ууралсан. Хаа хол хүний нутагт ирчээд би өөрийнхөө тухай танихгүй хүнээс сонсож хэнд хамаагүй ярьж явдагийг мэдэж байгаа юмуу. Хүний эгч хүн байж дүү нараа хамгаалах байтал хүний хүнтэй нийлэд муулаад явдаг танай эгч тэнэг хүүхэн юмаа гэж хэлсэн. Надад юуч хэлээгүй гараад явсан. 4 хоноод өрөөний эгч монгол явсан. Надад бүх юм давтагдаж байгаа юмшиг санагдаад дотор бачуураад хэцүү байна. Хэд хоногийн дараа нөхөр орж ирээд юу ч болоогүй юмшиг юу байна гээд бичихээр нь гэнэт уур хүрээд дахиал нөгөөдөхөө хэлсэн. Урьдаас шууд хэрэлдэж урьд нь хэлдэг байсан үгнүүдээ бичиж байсан. Энэ үзэгдэл 3 4 удаа давтагдсан.

Би ч одоо дахиал нөгөө шавартаа уналаа гэж бодоод байна. Би өчигдөр намайг хүлээх хэрэггүй одоо чи амьдралаа бод гээд бичсэн чинэ өөдөөс ОК гэсэн ганцхан үг байна. Одоо үнэнгээсээ энэ хүнийг явуулмаар байна. Бид 2 нэг бол уулзах ёсгүй хүмүүс. Би энэ хүнээс энэ гэрийхнээс үнэндээ залхаж байна. Ингээд энэ амьдралд дахин баяртай гэж хэлэх ёстой юм шиг байна. Миний тэвчээр үнэн барагдаад дуусжээ.Энэ бүгдээс болоод хайр сэтгэл гэх юм үлдээгүй бага багаар алга болсон юм шиг санагдаж би түүнд зөвхөн хүн чанараараа л хандаад байгаа юмшиг бодогдоод байна. Ямарч итгэл алга.

Өөрийгөө юугаа хийгээд яваад байгааг ч мэдэхгүй илий балай болж байна даа. Хүмүүс минь хүн эцэг эхдээ хайртай байлгүй яахав эгч дүүгээ гэлгүй л яахав гэхдээ насны эцэст хэн чамд хань болохыг ухаараачдээ. Анхнаасаа эхнэр нөхөртэй болж байгаа бол гэрийхнээсээ тусдаа байлгаачдээ. Заавал 2 тал болгон хагаралдуулах хэрэг байхгүй шүү дээ. Би сонсоход хадам бэрийн амьдрал нийлээд явж байсан түүх байхгүй гэж сонссон. Эрчүүд минь эхнэр ээж 2оо тусад нь байлга. Энэ бүгдийг би амьдрал зохиох гэж байгаа хүмүүст зовлонгоо тоочих гэж биш сургамж болоосой гэсэн үүднээс бичсэн шүү. Зөв өнцгөөс миний нүдээр харах гээд үзээрэй…

39 Comments

  1. zuvluguu says:

    bi eregtei l de. minii amdral yg l chamtai adilhan ym. ystoi hun chanar hair, ohin uree bodood ergej butsaj amdar n ergeed taarahgui nuguuh n uhaarahgui ymar neg eyreg uurchlult ger buld garahgui l bol ergeed bi uuruu ner muutai chinii heldegeer shavartaa unah ym. ene hadamuudiig yr oilgohgui ym huuhedtei n amdarl zohioson bolohoos hadamtaigaa amdaagui biz de. hunii amdral, huuhdiin huvi zayagaar yaj togloj, dorduulj bgaagaa oilgodoggui ym nolu. saijruulj bna l gj boddog ym bolu.
    chamtai uulzaad zovlongoo yrival am niileed neleen ym boloh bh daa. bi odoo salchihaad udur bur shanlj zarimdaa uilj ajil amdral utgagui yvj l bna tsag hugatsaa henii zuv buruug tuhain hund n oilguuldag bolu.

    uuruu salj chadahgui bga ch salah n zuv gj boddog bolohoor chamd salsan n dr dee gj heley.

  2. Anonymous says:

    salchij bldgui hayachij bldgui yaasan amidral we odoo bo0lio ooriigoo bod huuhedgui bga deeree ter l jinii zow amidral

  3. ni says:

    eedee amidarlaaraa togluultsan baishdee ymar hvn chanargvv nowsh weee ter chine zvgeer l salaa erthen shig shan amidral zohiogood shan amdaraa neg lm medhed zaluu nas jin ywaad ogno shvv dee

  4. erxomun says:

    bi chinii bvx xuvtsasaa avaad odoo xaachixaa medexgui neted suugaad ta bvxendee zaxidal bichij bna geed bichsen baisniig tod sanaj bna … bitgii ergej butsaarai sain saixan xvmvvstei noxorlood yavj baital busad ni bno oo chinii urid nasnii uil l bish bol odoo duusaa bailgui amjilt

  5. erxomun says:

    bi ch aztai er shvv manai xadmuud shudarga sain xvmvvs baidag … ene ni er xvnii ooriinxoo amidraliig yaj avch yavaatai shuud xolbootoi asuudal l daa … chamd gexed chi shuud bvx xolboogoo salgaa busgui mini ergej bitgii och gej bi zaxij l baisan sanagdana gexdee chinii ochson shaltgaan buruu bishee orovch setgel zarimdaa ingej xvniig aldag uym xaramsaad yaxav odoo uy ni oroitoxov shuud sal amjilt …

  6. bb says:

    chi gehdee nohorteigee l bolj bwal tednii ter eej ah duus hend hamaa bnaa, zugeer tusdaa garaal amidrah heregtei shd, chi ch gsn yamarch amarhan yum yum boddin amidrald iim tiim yum zondoo tohioldono, chi joohon asuudliig oortoo denduu hundeer tusgaj awaad shanalaad bna, yamarch huntei suusan ar geriin daramt gj bdag yum genelee

  7. chi ch chi says:

    Chi ch gesendee ter muu egch megchiig ni bitgii tooldoo huuhnuud ingeed tanai egch eej ingesen geed balaaraad baidag yum herev ta 2 ger buliinhniigee yarij hereldvel hezee ch heruul tugsuhgui

  8. er hun says:

    End er hun emegtei hun 2-n yalgaa haragdaj bnadaa emegteichuud er hund tuslahaaraa hezee ch martdaggui bainga teriigee ulam ulam duviilgen hariu tus udur shungui bodoj yavdag uls harin erchuud hezee ch tegej boddogui teriigee uureg gej boddog asuudliin gol end l baigaa minii huvid ehner baitugai eej egcheeree ch tusluulah durgui HERVEE emegtei hunees jijig ch bai tuslamj l avbal chi tegeed nasan turshdaa urtei gesen BUU MART ZSALUUSAA gehdee emegteichuuded tuslah durtai

  9. Anonymous says:

    Chi salaachee muu umnuud uhdeggui um yun ih orovch umbe dee bi chinii niitleliig bugdiig unshsan.  ted chamaig hairlasan um uu.Emegtei hun zarimdaa hatuu baih heregtei ooh ch bish bulchirhai ch bish naad novshnuudaa hayaad ooriigoo bod chamaas oor he
    n ch chamaig hairlahgui

  10. serchmaa says:

    bitgii uran saihnii kino shig yum yriaad bai.chinii surah gej bga oroonii huuehnl chamd bugdiig yrij chi oilgoodl salah bolood ain bitgii dram shig yum zohioj uuriinhuu buzar muu muuhaigaa olon hunii ooriign orovdson magtsan zuileer halhalj daldalj baigaad salah geed bai.Chi zugeer salaad yvbal ih muu zovlon dagna geed zoriud uuriiguu hamgaaluulah inergiig tanbihgui  humuuseer hiilgeed bgaan bishuu

  11. Bolormaa says:

    Manai nuhriin taliinh namaig muuljil bdag.Ene chin hunii zan yum bishuu .Ys yuman deeree sain naizuudch gesen huniig bugs ergeh hooornd muul sailjil bdag.Bi lav toodoggui.Ter buhenii araas huutsulduud ybal nas guitsehgui ern tegehch shaardlaggui.Chi bol zovlon toochison aygui ydargaatai huuhen bna.Yaaval chamd taalgdah ystoi gej.Hadmuud muu baih undesleliig chi uuruusuu hai.Magadgui chi nuhriinhuu huvtsasiig ugaaj tsaign aygaldaggui baih.esvel end tend zaluutai samuurch yvsaniig chin medeh baih.Ern bol chi tegj hargdaaguich yum gedeg inergeeree medgdeed bdiin.Chi magadgui anh uuriinhuu hiisen taagui zuilee bicheegui bolhoor buh chamd sainiig zovloj magad.Chich zovlon huraasan em yum uhaantai bai.

  12. Nomin says:

    Бүсгүй минь албан ёсоор гэр бүл болоогүй, үр хүүхэдгүй байгаа бол шууд сал. Амьдрал чамд зориуд боломж олгосон байна шүү дээ. Одоо хангалттай, японд байх хугацаандаа наанаа ч юм уу өөр газар руу сурахаар явах боломж хайж олоод хурдан нэг тийшээ явсан дээр байхаа. Монголдоо байгаад л байвал наад хүнтэйгээ зууралдаад л байгаад байна шүү. Чамайг гэх ах дүү амраг садан байхгүй болхоор наад хүмүүс чинь дээрэлхэж байна, одоо дахиж битгий харьц. Нэгэнт салсан бол салсан, дуусаа. Ээж эгч нартайгаа нийлж чамд тэгж хандаж байгаа өөдгүй, өөрийн толгойгүй арчаагүй эр хүнээр яахын. Өвдөж зовоод үхэх дээрээ тулахаар гэнэт л чи бурхны элч болчихож гэнэ ш дээ. Өөдрөг бай, сэтгэлийн тэнхээтэй бай, дотроо сайн сайхан ирээдүйг төсөөлж амьдар. Хэн нэгний гэрийн үйлчлэгч, зарц шиг амьдрах нь бидний хувь тавилан биш шүү дээ. Амжилт хүсье. 

  13. Mongol says:

    chi aygui ydargaatai teneg huuhen bna.Ooriigoo ertuntsiin tov geed oilogchihson buh asuudaliig busdiin talaas bus zovhon uuriinhuu aminchhan talaas hardiin bna.Chi lav  bodit baidal neeg ih sain bishee.Buh zuil chamaas baihooo.emegtei hunii neg dutagdaltai taln uuriinhuu hiisniig bish uuruuliin hiisniig iluu olj hardag.Ovoo bosogchood chi shaazgai yah gej suulgsan yum gedeg humuus de.Chi bol muu ber bna.

  14. ЭР ХҮН says:

    АСУУДАЛТАЙ Л ЮМ

  15. rg says:

    Huuhnuudiin hamgiin tom dutagdal baihgui yuda. Ter olon hun gants yawdlaas bolj zasarna gj bhgui gedgiig uhaarch chadahgui teneg yumnii hoinoos dahin dahin ochchood odoo l jinhneesee salna chihshig chi er n ooroo bas sumtai gar bn shu. Salsan bol salsan shd uhnuu sehnuu yamar hamaa bainaa. Manai mongol huuhnuud neeh sain hun bolj jvjigleseer bgaad hamag amidral n duusch bgaam do. Etssiin etsest hun ooriigoo l jargaltai bailgah l hamgiin gol asuudal shuu dee. Teriigee uhamsarlaj chadahgui hund muu hun bolj haragdahwii gj jvjiglej amidrana gj baij bolohgui zuil gants l udaa amidarch bna ald biye baga zowootsgooy

  16. Onom says:

    salaach bas daxin salaach. chi tiim mundag yum bol. Yer ni bol chi yavtsgui boltsn nuxruusuu salax uu xaraad xuleegeed baij baisan baix.

  17. zochin says:

    Чи хүүхэдгүй бол салаач ээ. Ер нь бол өөрийгөө өөрчлөх, өөд нь татах хэрэгтэй болсон хүн байнаа. Нөхөртэйгээ хоёулхнаа гадаадад гарч амьдарч чадах уу? Тэгж чадах бол тэгж яв, хэсэг битгий ир, үр хүүхэдтэй бол. Эсвэл наад гэр бүлээсээ бүрмөсөн салаад, өөртөө анхаарал тавьж өөрийгөө боловсруулж биеэ сайхан авч яв. 

  18. BATAA says:

    Hvnees uu haraad gonshignood zovlon yariad, har energy tsatsaad yavdag hvn yum bish vv chi UURUU….

  19. BATAA says:

    Hvnees uu haraad gonshignood zovlon yariad, har energy tsatsaad yavdag hvn yum bish vv chi UURUU….

  20. david says:

    hetsuu l de tehdee yum bolgoniig nohriin nuruun deer uuruuleed saihan amidrana gevel hudlaa. hamtiin amidraliig hamtdaa l bosgoh yostoi. yamar ch hunii eh etseg ger bul ur huuhdee l gene chamd ch gesen boldoggui yum ih l bgaa. hunees ug sonsch sur huniig hundelj bj hunees hundleliig hus. tanaih manaih geed bvl amidral tam boldiin.

  21. david says:

    hetsuu l de tehdee yum bolgoniig nohriin nuruun deer uuruuleed saihan amidrana gevel hudlaa. hamtiin amidraliig hamtdaa l bosgoh yostoi. yamar ch hunii eh etseg ger bul ur huuhdee l gene chamd ch gesen boldoggui yum ih l bgaa. hunees ug sonsch sur huniig hundelj bj hunees hundleliig hus. tanaih manaih geed bvl amidral tam boldiin.

  22. Bid adilhan emegtei humuus says:

    hunii l amidral ymdaa. iim zuil dohioldoogui humuus oilgohgui ydargaatai enee teree gej bichsen baih. medeej tugs hun gej ugui geendee ch bii goondoo ch bii gej ali alind ni baidag baihaa. Gehdee emegteichuud bid l iluu uur deeree zovlong mederj uurdeg. Hunii amidrald yu ch dohioldoj bolno. unshigiig husehgui baigaa humuus bolino l bizdee. enees baga asuudaltai hun zovoj baina gej boddog. ene emegteigees iluu zovlontoi hun ch baigaa. Er ni zaluu humuus ali  ali talaasaa hol amidrahgui bol ene busgui shig l amidraltai baina. Hatuuhan heleheed enees dor ch ym bolno shdee. huniig iim tiim gej uruvduj haraaj suuhiin orond uursdiiguu iim baidaltai bna gej tusuuluud uzdee. uuniig surgalmj gej huleej avj unshij baigaa hunuus negiig bodogdohoor ym bainadaa.

  23. egch says:

    yg duugyi sal ter hynii chamd itgej yarisniig shuud delgedeg buruu shyy dee harin sain sonsoj avaad heldeg baihgyi yuu daa chi bucaj buuljsuu byy doloo ene deer yed nad 1emee helj baisan yg shyy ,chamaig sain saihan amidral hyleej bgaa gedegt itgej uragsh harj amidar japan saihan oron shyy dee goyo yum yzej uuruur amisgal naad yahoo internetees tyr hold za yuu chi yuu bichne tiim l hariu sonsono za yuu

  24. zander says:

    chi odoo yasan yadargaatai noiton hamuu shig huuhen be. uuruu durtaidaa ochichihood odoo tegeed yah geed bgaa yum. hamag humuusiin nerve baraad. amidval amidar salbal salaach tegeed. dandaa uuriiguu uruvduuleh gej guideg hun bol bas l eruul bus shinj shuu

  25. Nixon says:

    Chi ymar uhantai ohin be chmtai msgrin.  Nz bj bolohuu herev boloh Bol bi chmd amidralaa Yarij zuvlultsmur bn herev uuruu my amidralig sonsohig. Husvel my haygiig  add hicherei  Nadad yg chiniih shig amidral bga gehde bi eregtei huvilbar ni gj Heleh bn sanal dugnelte negtgej yatiltsih hisej bn my hayg uk_nixon@yahoo.com.  Chmg hundetgej bn chin setgelese. Amjilt husey 

  26. Smile says:

    Chi ooroo ih ydargaatai, busdaar orowduuleh gsn zowlon toochson teneg huuhen baina, bitii bas nali nali gd ym bicheed orood ireerei fuck off

  27. zolota says:

    Сургамжтай л юм хүн хэзээч өөрчлөгдөхгүй шүү дээ  ямар байсан яг л хэвээрээ одоо хэрэггүй өвдсөн үед нь очоод эргээд л болох байсан юм чи тэр үед эгчтэйгээ хамт очсон юм байна хүний эгч ямагт үнэн зөв л хэлнэ эгчийгээ сонс би бодохдоо салсан нь дээр байх гэж бодож байна  сэтгэлийн шарх сэтгэлийн шаналгаа хэрэггүй  болохгүй амьдралыг босгох гэж зүтгээд хэрэггүй чи их сайн хүнтэй учрах болно все будет хорошо 

  28. zolota says:

    Сургамжтай л юм хүн хэзээч өөрчлөгдөхгүй шүү дээ  ямар байсан яг л хэвээрээ одоо хэрэггүй өвдсөн үед нь очоод эргээд л болох байсан юм чи тэр үед эгчтэйгээ хамт очсон юм байна хүний эгч ямагт үнэн зөв л хэлнэ эгчийгээ сонс би бодохдоо салсан нь дээр байх гэж бодож байна  сэтгэлийн шарх сэтгэлийн шаналгаа хэрэггүй  болохгүй амьдралыг босгох гэж зүтгээд хэрэггүй чи их сайн хүнтэй учрах болно все будет хорошо 

  29. chi ch gsn says:

    chi uurtuu neg sain dugnelt hiigd uzeech hunees oo haigaad blgui

  30. neg zaluu says:

    time surgamjtai ym bn sanaj yavya

  31. aldaa says:

    yamar ih aldaatai bichdeg yum be ?!

  32. hosoo says:

    буцаж очоод нөхөр нь үнэхээр хайрлаж халамжилж байвал нэг боломж өгөөд үзэхгүй юу дээ мэдээж тусдаа гарсан тохиолдолд, чин үнэн чи хэний ч зарц биш ба байх ч ёсгүй,. жоохон өөрийгөө чөлөөлж тайвшраад сайн бодоод үзээрэй,.сайхан ирээдуй байгаа шүү хүүхэд шуухадгүй дээрээ 2 тийшээ болсон нь ч дээр байж болох юм, өвдөж зовсон үед нь хажуууд нь байсан нь сайн болжээ.

  33. nomin says:

    ooroo jinhene tanaihan manaihan gj taltsuuldag emegtei um bishuu. yamar humuusiig ni medseer bj yamar blgah geed bga um?
    bolj buteye l gj bodson bol nohortoo tanai ter ene geed hereggui bdag um. ali alind ni hetsuushd tiimu?

  34. erhemseg says:

    Hun yu gej yarih ni ter hunii erhiin asuudal shd ug ni. teneg mulguu humuus yu ch gj baisan yamar hamaatai yum be. uneheer  l tiim bish bol. hadmuudaasaa hol l amidraach, eregtei hun geriihniigee hezee ch buruutgadaggui yum shuu. iim utga uchirgui ergej butsan amidralaa bolio ch dee

  35. ....... says:

    odoo ter har ym chin tenhersen ym bol hayach lai bga da ingej uuriiguu nervtuulj zovooj amidarch yadiin

  36. Баяр says:

    Чи чинь ямар ядаргаатай хүүхэн бэ, аль эсвэл болиод эсвэл амьдарвал амьдарсан шиг амьдраад яваачээ, тэгээд л энд гоншигоноод байх юм, Чиний амьдралыг хараад байхад угаасаа л бүтэхгүй бүтэлгүйл юм харагдаж байна ш дээ

  37. Anonymous says:

    Tiim shuu unen hadamuud hetsuu bnaa bi yahaa medehee boliod ba em hun bolgon engj zovdog yumuu

  38. Ariunaa says:

    butsaj ochood hereggu iee ingeed shuud sal … 

  39. ...... says:

    хэцүү хадамууд ч хэцүү шүү …. өөрсдөө хүүтэйгээ охинтойгоо амьдрах бис яагаад тэднийгээ бодоод хань ижилийг амьдралыг нь тайван байлгаж болдоггүй юм бол доо

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.