СЭЖИГТЭЙ 2-3 АСУУДЛЫН ТАЛААР БИЧИЕ! /2/

Сайн байцгаана уу? Би хэд хоногийн өмнө “Сэжигтэй 2-3 асуудал байна“ гэсэн нийтлэл бичсэн эмэгтэй байнаа. Тэр нийтлэлийг бичихэд 2 хоногийн өмнө нь нөхөртэйгөө муудалцаад 2 хоног дотор бөглөрчих гээд сэтгэлээ онгойлгох гэж бичсэн юм, тэгээд бид 2 өнөөдөр утсаар би ярилцлаа. Би чи надаас уучлалт гуйх ёстой гэсэн чин үгүй харин чи уучлалт гуйх ёстой гэж хэлсэн. За энэ асуудлыг түр орхиод өөрсдийн болон өөрийн амьдралаа товчхон ярьмаар санагдлаа. Би нөхөртэйгөө 2001-2002 онд танилцсан түүнтэй танилцахаасаа өмнө 2 залуутай үерхэж нөхөрлөж байсан. 20 настайдаа анх үерхэж байсан залуутай секс хийж үзэж байсан, манай нз охид бүгд л 10 жилийн ахлах ангид байхдаа зарим нь оюутан болоод хүнтэй үерхэцгээж секс хийж үзэцгээсэн байсан.

Тэд намайг чи одоо хүнтэй унтаачээ оройтлоо шдээ гэдэг байсан би тэхэд нь тэгээд би яахын хаа хамаагүй хүнтэй унталтай биш таалагдах хүн олдохгүй байна гэж явсаар нэг А гэдэг залуу намайг эргүүлсээр бид 2 үерхсэн юм. А-гаас өмнө олон залуу эргүүлж байсан ч хэн нь ч таалагдаагүй учраас би нүүр өгдөггүй байсаан. Мэдээж 20-26 насны хооронд таалагдсан залуу эргүүлвэл яадгийн  унтдаг байсан! Яагаад болохгүй гэж манайхан их сонин яагаад нас биед хүрсэн эр эм 2 гэр бүлгүй бол тэгж болохгүй гэж? Тэхээр л банзал завхай болчино гэж юу байхав дээ. Би ер нь хүн гэр бүлтэй болохоосоо өмнө хүний амьдралын үзэх ёстой бүхнийг үзэж явах нь зөв гэж боддог харин гэр бүлтэй болсон тохиолдолд зөвхөн гэр бүлийнхээ төлөө амьдарч гэр бүлээс гадуурхи ямар ч харилцааг /тохиолдлын санаандгүй тасарсан гм/ зогсоох хэрэгтэй гэж боддогоо…

Одоо нөхөр бид 2 арван жил болчоод орох орон оочих аягагүй л явна. Айлын карма нэг өрөөнд амьдраад явж байна. Тиймээс л би нөхрийгөө амьдарлаа төвхнүүлээгүй байж ингэж яваад нь гомдоод байхын манай нөхөр 5 жилийн өмнө л юм хувиараа юм хийдэг хүн болж байсан хэдэн цаасаа  оргүй  хоосон болгож агаарын наймаа ярьж явсаар сая нэг 5 сараас л  ажилтай болж байгаа юм. Энэ 5 жилийн хугацаанд би ажиллаж байсан цалингаараа амьдралаа болгож явсаар ирсэн. Энэ хугацаанд хийсан ажил төрөлгүй ямар ч орлогогүй байж шоудахад нь би мэдээж тэвчих үедээ тэвчиж тэвчээр алдагдсан үедээ уурлаж бухимддаг байлаа. Сүүлийн 2 жилд ч бидний сексийн амьдрал асуудалтай болж эхэлсэн энгийн үедээ бараг секс хийхээ байж согтохоороо л секс хийнэ. Энэ нь мэдээж ядаргаатай шөнөжин талхилна согтсон хүн чин удаан тавина хар шөнөөр орж ирчээд үүр цайтал өглөө болтол унтуулахгүй.

Өглөө эрт ажилтай би чинь үнэндээ ядраад уур хүрдэг байсан. Эрүүл болохоор нь энэ мэт дутагдлыг нь хэлээд битгий ингэж байгаач тэгээд ч согтуудаа секс хийх муу гэсэн шүүдээ гэж ч хэлж үзсэн. Тэгээд л нэмэргүй дээрээс нь манай хүн бас уучихаараа жаахан тавьтиргүй ээ зодоон зохион ч хийхээр хэдий тийм ч надад бол хэзээ ч гар хүрч байгаагүй. Тиймээс л би шоудаж явахдаа хүн амьтантай муудалцах вий л гэж хамгийн түрүүнд санаа зовдог юмаа. Хэн нэгэн эмэгтэйтэй явж байгаа болуу гэж хардахаасаа өмнө зодоон зохион хийх вий л гэж боддогийн. Нэг удаа бас шоудаж яваад нэг найз нь согтуу машинаа барьж яваад цагдаад баригдаад ачлагны машин авч явах гэхэд нь манай хүн л талчигнаж жолоочийг нь цохиод бөөн асуудал болж байсан тэгээд тэр хүнийг нь тархины бичлэгт оруулж хэдэн цаас өгчийж л салсан мэдээж тэр бүх зардлыг би гаргасан!

Ер нь бол хашир нэг ч төгрөгний орлогогүй байж хийдэг ажил нь
-шоудна
-бас дээрээс нь згр шоудахгүй зарлагагүй газраас зарлага гаргах /зодоон хийж өрөнд  орох, утас түрийвч мөнгө хаях/
-ломдарданд тавьсан юмсыг нь би авч өгөх бас карманы мөнгийг нь өгөх гээд л.
-хэдэн жилийн өмнө бие маань өвдөж би нэлээн удаан жил шахам эмнэлгээр явдаг байлаа тэхэд нэг ч удаа надтай хамт эмнэлэг явж байгаагүй гэж боддоо. Дээрээс нь согтуу шөнө ирчээд хүн унтуулахгүй зовоогоод байхад нь би нэг удаа  ядарч байна өглөө эрт эмнэлэг явна зүгээр унт гэхэд секс хйисэнгүй гэж уурлаж  намайг үх чи үх чи гэж хэлж байсан…

Ер нь би өөрийгөө маш сайн хань гэж боддог аль болох нөхрийнхөө арга эвийг олсоор ирсээн  надаас өөр эмэгтэй бол аль хэдийн хоорондоо зодолдоод явж байх байсан эсвэл салах байсан. Манай хүн шиг уучихаараа тавьтиргүй хүнд эхнэр нь өөдөөс нь орилж хашгичаад явахын бол цохиод авч мэдэх л  байхаа би л тийм байдалд хүргэхгүйгээр энэ амьдралыг авч яваа гэж боддог.

Тэгээд энэ мэт болохгүй асуудлыг нь ярихлаар л хэрүүл болчино. Би ямар байнга уудаг биш хааяа уудаг яагаад болохгүй гэж ирээд л өөрийгөө өмөөрнө. Би үнэндээ хэрэлдэх дургүй хэрэлдье гэсэн ч  хэрэлдэж чаддаггүй сандараад хэлэх үг олддоггүймаа тулгамдаад зарим хүмүүс чин аймар хэрүүлч урсгачдаг шүү дээ би тэгж чаддаггүй юм кккккккк… Тэгээд бодож бодож захидал бичиж өгөхөөр шийдвээ нэг удаа бараг хуучны 12 мөнгөний дэвтэр дүүрэн юм бичиж өглөө бүгдийг хэллээ намайг яаж гомдоосон, гэр  бүл бид 3-н төлөө амьдарч ажилллаач,  орох оронтой болох юмсан, намайг өвдөж бараг жил гаруйн хугацаанд эмчийн хяналтанд байхад чи нэг удаа ч яасан хайр мин хань мин хамт эмнэлэг явахуу гэж хэлж байгаагүй, намайг шөнө согтуу чамтай секс хийсэнгүй гэж үх чи гэж хэлсэн гээд өөр бусад. Энэ эхлүүлсэн амьдралынхаа төлөө зүтгэвэл зүтгэ боливол боль гэж.

Гол нь энэ янзаараа амьдарвал 2 хүүхдийн чин ирээдүй бүрхэг харагдаж байна гээд л бүгдийг бичээд 2 хүүхэддээ аавыгаа сэрэхээр энэ захиаг унш гээрэй гэж хэлээд л ажилдаа явлаа. Тэгсэн хашир захиаг уншчээ. Том хүү маань өдөр надруу залгаад ээжээ аав чиний захиаг уншсан тэгээд уйлсан гэж надад хэлсэн. Би яагаад яг уйлсан уу? гэхэд тиймээ гээд, би мань хүн өөрийгөө хөндлөнгөөс хараад ойлгож гэмшсэн байх гэж бодсон энэ ч үнэн байх захианы дараанаас арай гайгүй овоо хэдэн дутагдлаа зассан гэж би боддогийн…

Одоо өнөөдрийн нөхөртэйгөө ярьсан асуудлыг хэлье. Ярихаасаа өмнө яадгийн гээд  мессэнжэрт нь орж бүх юмыг шалгаж үзлээ эмэгтэйчүүдтэй харилцсан захиаг нь унштал ангийнхан охидтой нэлээн нялуун ярилцдаг бололтой хөөрхнөөгөөр юу байна, үнсүүлчээд зургаа ав ч гэх шиг, чи нялх ногоотой суусан гэлүү гоё байна уу, би нэг нялх ногоо зулгаах юмсан, залуу насаа дурсахымсан, 2-3ыг зоихцуулахтайгаа байгаа шдээ, гэтэл нь нөгөөх нь болгоомжтой байгаарай 2-3ыг зохицуулах гэж байгаад гадуур өвчин их байгаа гэнээ тэгсэн чин тэрийгээ мэдэхтэйгээ байгаа байлгүйдээ ч гэх шиг, тэгээд мессэнжэрийн зурагнууд болох үнсэлт зүрх тэврэлтүүдийг баахан ярилцсан охидруугаа явуулсан байсан. Би нөхрийгөө ийм юм бодож бичиж явдаг гэж ер бодож байгаагүй их итгэдэг байсаан.

Тэгээд ч урьд нь нөхөр бид 2 элдвийг ярилцаж суухдаа надад одоо чамаас өөр хэн ч хэрэггүй гэрлэхээсээ өмнө янз бүрийн охинтой уулзаж учирч байсан ер нь бол үзэх ёстой бүхнээ үзсэн учраас надаа одоо тийм элдэвийг бодож хүсэх зүйл байхгүй гэж хэлж байсан. Бас анх нийлж байхдаа 2 хоногоор өөр хот руу явахдаа би чамдаа хайртай анхаар би чамдаа хайртай гээд л саналаа барилаа гэж мэссэж захиа бичдэг байсан тэр майл нь ч одоо надад хадгалаастай байдаг. Одоо надтай мессэнжэрээр ярихдаа ер тйим зурагнууд явуулдаггүй ээ…

Өнөөдөр би хаширтай ярихдаа /энэ 4-н хоногт бид 2 ер нь бараг ярилцахгүй хүүхэд ажлын талаар л ойр зуур ярилцаж эвлэрээгүй байсан/ мессэнжэрийг чин ухсан гэж хэлээгүй тэгээд би юм ярилцаж дуусаад би чамайг уучлаагүй байгаа чи надаас уучлал гуйх ёстой чи битгий илүү харж билүү долоогоод бай гэж хэлсэн. Тэхэд чи надаас уучлал гуйх ёстой яах гэж юм ухаж төнхөж байдгийн гэж хэлсэн. Нөгөө улигт үг би удахгүй томроно чи харж байгаарай энэ амьдралын төлөө зүтгэж байна ингэхийн тулд ажил ярьж шөнө суудаг шоудах хэрэг гардаг, чи сална гэж байна салмаар байвал сал насны залуу дээрээ амьдралаа бодмоор байна гэхийн чи бид 2 одоо залуу юу залуу хүмүүс үү? одоо 2-уулаа 10 жилийн дараа эмээ өвөө болох гэж байж хачин юм битгий ярь, ингэж хий хардаж байж галзуурав гэж хэлсээн.

Дээрх мессэнжэрийн үгсийг уншаад би хий хардсан болж байна. Та бүхэн миний бичлэгийг уншаад саналаа хэлээрэй.

1. Би үнэхээр яахаа мэдкү байна нөхрийгөө хийсэн биш зүгээр хэлсэн юм чинь гэж бодоод амьдрал үргэлжилсээр байхуу? Гэхдээ энэ байдлаараа хйигээгүй гэдэгт нь итгэж чадахгүй нь надад мэдэгдээгүй зүйлүүд байхыг үгүсгэхгүй байхаа тиймүү?

2. Яг үнэндээ би нөхөртөө дэндүү итгэж байсан тийм учраас л их хүнд хүлээж аваад байна уу?

3. Би бодохдоо хашир мөнгөгүй юу ч үгүй байсан учраас л элдвийн хүүхэнддэггүй байсан байна гэж бодоод байгаа /дээрх захиануудыг нь уншаад/ Хэрвээ мөнгөтэй амьдрал тогтсон байсан бол энэ хүн чөлөөтэй завхайрах байжээ гэж яагаад гэвэл одооны охид мөнгөтэй хүнтэй л явалддаг болсийн бишүү? Мөнгөгүй эрд зүгээр биеэ өгөхөө байсан юм шигээ.

4. Бидний үед тэгж хүний мөнгө харж үерхдэггүй байсан шүүдээ. Би нөхрийгөө хоосон байхад нь л тэрний элдвийн панааланд уярсан. Харин одооны гоё хөөрхөн охид тэгж уран үгэнд панаалдуулахаа больчихсон мөнгөтэй эрд л хайртай болдог болсон юм шиг надад санагддаг шдээ, уучлаарай зөвхөн миний бодол шүү.

5. Эсвэл бидний наснаас эхэлж эр эмгүй цэвэршилтийн организм бага багаар явагдаж байгаа учраас манай нөхөр ингээд байгаан болуу? Түүнийг уучлаад ойлгоод амьдарахуу? Учир нь эрчүүдэд ч бас цэвэршилт явагддаг тэр үедээ эрчүүд залуу охид сонирхдог бараг л бие организм нь тэгж шаарддаг ухааны юм уншиж байсан шиг санагдаж байна.

6. Би одоо яах ёстой вэ? Мэдээж зүгээр өнгөрөөмөөргүй байна. Эр хүнд итгэхээр эрхий хуруундаа итгээ гэж үг байдаг үнэн л үг юмдаа. Би түүний мессэнжэрийг шалгаж уншсан чиний бичлэгүүдийг уншаад шоконд орсоноо хэлчихүү яахуу? Зөвлөгөө өгөөрэй  PLZ…

За та бүхнийг нуршуу үгээр чилээсэндээ хүлцэл өчье, гэхдээ дотор мин жаахан ч гэсэн онгойж байгаа ч цээжинд мин бөөн хар юм тээглэсээр л байна.

20 Comments

  1. Anonymous says:

    mungugui gaigui zaluug mungutei egch nar erguuldeg boljee.hvnii nuhur zvgeer blaa ch busad emegteichvvd bas zvgeer bailgadaggui tiim l bolson bna.er hvnd itegheer erhii huruundaa itge gdg vg yaag vnen.bi nuhurtuu 100% itgedeg bsn chin 1 l udur setgeldee mash tom sharhtai vldsen dee.

  2. ulzii says:

    haa hamaagui taalagdsan geeed untaj hevtej yavsanii chin gai med uu teneg ee

  3. Uhaaral says:

    Ene buhen minii amidrald bas l tohioldson ym baina. Nohor nileen muu nertei, muuhai yavdaltai huuhentei orootsoldood, mongoor hurtel iveen tetgeed, shalig mail, message bichiltseed udsan baisang ni sayahan olj unshaad, oort ni haruulaad salah deeree tulsan ch ter salahgui,  ajlaasaa garna, ter huuhnees holdono geed l… Bi uuchilsan durtei, martaj chaddagguie. Gehdee  l bi salsangui, negd ter minii anhny hair, anhny er hun, hoeort ter hovguudiin mini aav, guravt bi ter banzal huuhend nohroo zugeer l beleglemeergui baisan, dorovt nohor yavah husel ihtei baigaa ene ued tuund shavar haah heregtei biz dee gej bodood l…. Iim l baina daa busgui mini. Tsagiin erheer ter buh taagui dursamjaa sohoh ni bagasah ch setgeliin sharh anihgui udah vii dee

  4. CATTLEYA says:

    Чи өөрөө бас шаггүй хартайн дээр нилээн хэрүүлч бүсгүй юу даа?
    За гэхдээ энэ хорвоод өө – гүй өндөг шиг хүмүүс байдаггүйгээс хойшдоо чиний сайн чанар чинь муугаасаа илүү юм байна. , Тэгэхээр юунд эргэлзэх билээ САЛСАН дээр санагдлаа. Чи өөрөө сайн бодож байгаад зөв гэснээ л хийгээрэй

  5. Coolman says:

    Нөхрөө чи ингэж хэтэрхий баривал яаж тэр хүн чинь томрох вэ, ер нь байнаа жаахан хөдөлгөөнтэй хүн л хөлждөг юмаа, гөлийгөөд л цалингаа аваад чамд тушаадаг донгио олоод авахгүй юу эсвэл. Тэр мессенжерийн хувьд эрэгтэй хүмүүс чинь найзуудынхаа хажууд тэгэх ёстой байдаг юм. Тэр хүн дотроо өөр хүүхэн хүсдэггүй ч байж мэднэ, тэгээд тэрийгээ найзууддаа хэлэх эвгүй ш дээ, худлаа ч гэсэн тэгж марзганахгүй бол сүүлдээ найз нөхөд ч гүй бүр хүний тооноос гарна ш дээ.

  6. төгсөө says:

    Чи их ухаантай, зөв цэгцтэй бодолтой, гэр бүлээ гэсэн, сайн бүсгүй юм байна. Өдий болтол зүтгэж шаналж босгосон, босгож байгаа амьдралынхаа төлөө зүтгээд л бай. Удахгүй нөхөр чинь орь залуу үедээ гаргаагүй хайраар хайрлаж ганцхан чамайг гэх болно. Итгээрэй, нээрээ бүх юм сайхан болно. Нөхөртөө мессенжерийг нь ухсанаа хэлээд хэрэггүй, таг март, ер нь цаашид ч битгий шалга, хүнд чинь өөрийн гэсэн орон зай, бяцхан дүрсгүйтэл байдаг л зүйл ш дээ. Гэр бүлд нь сайн сайхнийг хүсье, зөв бүсгүй минь урагшаа

  7. gn says:

    Nadad bas iim zuil tohioldsoon neg udaa msngriig n shalgatal nuhur maani arwan jiliinhee ohiniig gadaad yawah gj bga gsn chin uulzii uchrii sananda ntr gl nuguuduh n tgd hoyulaa l uulzhiimu gsn tgey uur hvneer yah yum ntr gj bichsen bsn bas ajliinhaa hvvhnvvdtei yanz bvriin smile emotsoor mayglaj bichsen bsniig bi unshaad ih tsochirdson tgd nuhurtuu heleed salna ntr gsn chin/hudlaa/ hair n tm yum bhku bitgii yum zohiogood bai ntr gl ichkv namaig hudalch bolgoj bgm da. Tgd uurt n unshuulsn chin zugeer togloom bsiin surtei yum geel uurtuu ogt buruu uguhgui gants uuchlaarai gdg ug ch helegui. Erchuud bugd iim bdag bho. Bi yadaj bhd ter ued jiremsen bolood udaagui dunguj gurwan sartai l bsan bh. Odoo bi udku unuu margaashgu turuh boltson hewtej bna da. Er n bol huuhdee bodsn gehvv de. Jiremsen bish bsn bol salj chadah bsn gj boddim. Odoo bi barag l udur bolgon nuhriinhuu fb msnjriig uzdeg. Zarimd n arai denduu gj bodogdj magadgui ch nadad ih chuhal yum da.

  8. zorigo says:

    Snu? bi eregte hun lde. bi j gsn yag tm bdald orj bsaon. tuunde hyazgaargu xairtai ghde haya zuerl msngerer eldw ohidtoi altsganjdg. Neg uger helwl am nugel uildchdg ghude. Ghde bi trniige neg ih ymnd boddgu bsn. Ymr ingj hel amara altsganla gd tuunde muu zuil hij bga bish gj boddg bsn6 Gtl neg uda tr maani yag cham shg mni tr msguudiig unshsn bsn. Bi tr ued yu j helj chadagu. Ghde bi tuunde hyazgaargu ih xairtai. Tr maani j suulde eniig mesn tr tsagaas hoish bi tm alda gargahaa bsn. Tm bhor jamd zowlohd ji ch gsn nuhrtu helsn n dr bha. Harin er hunii uurgiin huwid uhamsargu bs archaagu l er hun bn. Yaj odii boltl nuhruuru tejeelgeed ywj chadjena. Chi eniig hze j huleen zowshoorch blohq shu!!!

  9. minii bodol says:

    oo neeree neg zuil nemj bichihee martchihaj amid hun argatai nohorgui blaa gd law olborch l uhehgui bh 

  10. minii bodol says:

    hi egchee mini ihuwid bi ooroo zaluuhan amidral zohiogood 1jil bolj bn odoogoor huuhedgui l de 10jil amidarsan tanid tiim ch oligtoi zowlogoo ogch chadku l bh gehdee uuchlahad bas hyzgaar gj bdg ym bn le urgelj yu ch boloogui ym shig amidrah ni tanii nasnaas 5jiliig horoodog ym tiim bolohoor ur huuhdee bodoj bn gd ooriigoo tamlaj amidrah hend heregtei bilee minii bodloor ta nohortoo baij bolomgui hiisen bugdiig ni heleed ger bulee zolioslohod ch belen bga ter zutgeed bga hussen amidral ruu ni hoogood ywuulaach buugaad ogchihwol ulam l shiniig erelhiileh ynztaa hashir shig sanagdlaa odoo l ywuulahku buugaad ogchihwol ene horwoo ta 3shig iim unetei erdene bdg gdgiig hezee ch uhamsarlahku bh hesegtee tenegteed ooriigoo 20toi saihan zaluu shig tosoolood tenegteed ywj bn biz erdnesiin san neej oldoggui l ym bol tanias oor hen naashaa gehew iluu harj biluu dolooj ywsan ni hezee negen odor har tolgoi dr buugaad hania hairaa bolood irtel nuur ogood hereggui l bh nasaaraa teneg ywsan humuus bj l bdg oroitoogui dree 2 huuhdiinhee toloo amidralaa oorchloh gsn ni tanii buruu bish shuu tiim bolohoor ta yasan gj nohroosoo uuchlalt guih ystoi gj etsest ni tewch itge hulee gj heley de amjilt

  11. yoga says:

    tesehed hetsuu l amidral bn. gedee chi 10 jil tesjee… 8 jil tevchsenii etsest genet gargasan minii shiidver zov bsn gj odoo bi boddog. hichneen shn zolootei amisgalj amar taivan bn gj bodno. amidralaa bosgoh chadvargui tgd shal shal hiij angalzsan tanai nohor ch dee medku,,,

  12. sanal says:

    ta heterhii hardaad bna ooriinhoo nudeer haraagui l bol tegj demii yum bodoj setgelee zovooj yah gesen yum be egch mini. eregtei huniig inge tege geed heruul hiigeed ehleheer ulaml tsaashaalaad bdag yumshig sanagdsan. amidralaa yaj deeshluuleh ve ur huuhed tom bolj bna chi odoo ingeed yavaad baij bolohgui geed ooroo yamar tolovlogootei bgaag ni asuu. ta ajil hiij mongo olj bga bolohoor buh shiidiig taniar garguulah geed ooroo oroltsohgui tegj inges hiigeed l shoudahaas oor ajilgui bolgoson bna ta. odoo ooroor ni amidraliin tolovlogoo garguulj ooroiig ni zutguuleechee egchee. tegeed oir zuuriin heruul bitgii hii. ta barag hiideggui bololtoi bi ch bas uur hurgeed zovoogood bga uedee zahia bichchihdeg yum ter ni deer ter hund ee hurdeg yum bna le. za tegeed ta olon yum bodolgui ireeduin amidraliinhaa toloo uragshaa.

  13. ...... says:

    za er humuusd tohioldliin yum baidag l bailgui ..ooroo l harchaagui bol boloo ..joohon saadaa dawchuul buh yum chin shn boloh bhaa busgui min…. bichsen zahidliig chin nohor chin unshaad uilaad uyarjch gants hoer dutagdlaa zassan bol tanai nohor tiim ch milguu hun bish bololtoi ..

  14. ooo sda gej ... says:

    Пээ үүнийг уншсан чинь юу вэ. Ер нь салвал яадгийн болдоо. Наад залуу чинь чиний хойноос бараг хүрээд ирмээр шинжтэй нөхөр байна доо. Одоо гөлөг болго. яг одоо. тэгж чадахгүй бол энэ чигээрээ л насыг барах байхдаа. Заримдаа риск хийх чадвартай байх хэрэгтэй шүү дээ. болохгүй бол салчихна л биз. Ийм амьдралаас салчихсан ч ер нь яадгийн.

  15. гэрлээ says:

    энэ өдрийн мэнд хүргэе, чи угийн л ухаалаг хүлээцтэ хандсаар ирсэн юм чинь цаашдаа ч гэсэн харж үзэх хэрэгтьэй байхаа,салаад улам л хэцүү болно, салах бол зөв гарц биш, ядаж хүүхдүүдэд чинь эцэг нь хэрэгтэй, салаад улам л дордоно, тэр мсж-инй тухайд бол эрчүүд сайн муу гэлтгүй бараг бүгд л тэгж марзганадаг юм шиг байна лээ шүү, тэрийг их юманд бүү тоо, гэхдэ тэрийг чинь мэдсэн, уншсан шүү гэдгээ хэлэх нь зөв байх, цаашдаа бас анхаарах биз,одоо угаасаа ихэнх эрчүүд л имй арчаагүй шоудахаас өөр юм мэдэхгүй болсон байхаа, тэрэнтэй тэгж хэрэлдэж өөрийгөө зовоож суухаар өөрийгөө хөгжүүлж найз нөхөдтэйгээ уулзаж сэргэлэн цовоо яв, уурлаж стресдээд чи л өөрөө царай зүс, биегүй болж чи л хохирно, тимй тэнэг юмнуудын хойноос уурлаж байдаг сётой гай л байна, яг одооноос эхлээд чи тэрийг тоохоо болиод өөртөө анхаарал тавиад гоёод гоё бол доо, нөхөр чинь шал өөр болно доо, харж л байгаарай, за амжилт хүсэе

  16. Puujin says:

    Ugaasaa l iim nyaluun huuhen shig zaluutai suusiin bishuu chi. Uurchlugdunu gj huleeseer galzuurj baigaan bishuu. 

  17. Нараа says:

    Миний хувьд нөхрийн чинь гаргаж байгаа авираас илүү хувийн амьдрал чинь баталгаагүй байгаа биш үү. Орон гэргүй, 2 хүүхэдийн ирээдүй гээд тэрэнд санаа зовох хэрэгтэй байхдаа.Одоо нөхрөөсөө салаад бүр хэцүүтнэ, одоо та 2 ийн хувьд хайр яриад байх цаг биш, нөхөртэйгээ сайн ярилтцаад амьдралаа өөдөн татах хэрэгтэй юм шигээ. Хүн л болсон хойно элдэв сайхан юмнаас кайф авч стрессээ тайлдаг шүү дээ.Мэдээж анх суухдаа гал халуун дурлал байдаг бол одоо энэ насан дээр чинь үр хүүхдийнхээ төлөө өөрийгөө золиослох ч хэрэг гарна.Ер нь ном уншиж, хүмүүстэй сайн ярилцах хэрэгтэй дээ.Хүн болгон өөрөө өөртөө ертөнц байдаг шүү дээ. Эрэгтэй хүн бас сайн зөвлөгч болж чаддагийн шүү.

  18. ариук says:

    Сайн уу ах нь 38 тай. Чамд гэж хэлхэд эр хүн бодолтой л байгаа. Юм л бол хий хардах бас өвчин шүү. Найзууд хоорондоо юу ч ярьдаг шүү дээ. Би чамд өөрийнхөө тухай жоохон бичие. Би нэгэн компаний захирал хийдэг. Амьдрал бол тогтсон мэдээж бүх юм даран байгаагүй. 28 хүртэлээ бас л оюутаны дотуур байр, хажуу өрөөнд хүүхэдтэйгээ хэцүүл байсан. Оюутан байхдаа цэвэрлэгч хүртэл хийдэг байлаа. Хоолчгүй хонодог үе ч байсан шүү. Тэгэж байсан үеэ одоо дурсхад сайхан л байдаг юм. Хамгийн гол нь тэр үед манай эхнэр нэг өөрөөсөө дүү залуутай явдаг байсанд хамаг учир байна. Би энэ тухай саяхан мэдээд маш их цочролд орсон. Тэгсэн манай нэг найз энэ сайтыг зааж өгөөд эндээс гарц хай. Чи салвал чамд эхнэр захаасаа аваад л олдоно. Гэхдээ чиний эхнэртэйгээ байсан үеэс чинь өөр байх гэж хэлсэн юм. Эхнэр маань тэр залуутай одоо хаяа мессеж бичдэг юм билээ. гэхдээ уулзаагүй 10 жил болж байгаа юм байна. Би тэр залууруу нь хүн явуулж хаана байдаг хэн гэдгийг нь мэдсэн юм. Эхнэртээ энэ тухай хэлээгүй. тэгсэн сонирхолтой нь би эхнэртээ улам л хайртай болчих шиг л болох юм. Өдөржин шөнөжин секс хийгээд л байна. бид 2 ханаж цадахгүй юм шиг байна. Бага охиноо үйлчлэгчдээ харуулчихаад гэртээ бараг 20 хоног очсонгүй буудал, зуслан, амралт эрээд л явж байна. маргааш япон явж хэд хоног болно доо. Тэгээд би өөрийгөө өвчин туссан юм байх гэж бодоод л сууж байна. Эхнэрээ хуурч үзээгүйл явна даа. Юм бодогдож байна уу. Хамгийн гол нь чамд хэлхэд эр хүнийг зөв чиглүү л түүнд итгэж байгаагаа ойлгуул. Санаа бодлыг нь сонс Эр хүний дотор эмээлтэй хазаартай морь байдаг л юм даа. Шаазанг хаглах амархан эвлүүлэх хэцүү шүү. Бака ухаалаг байхыг зөвлөж байна. Шийдвэр ганцхан өөрийхнөө төлөө гэж бүү яараарай.

  19. оогий says:

    сайн уу. өмнөх захиаг чинь бас уншсан. миний бодлоор чи арай л их хардаад л байх шиг байна даа. ангийн хүүхдүүд бие биендээ тйимэрхүү зүйлээ хамаагүй ярьж, цаашлуулж л байдаг шүү дээ. манай ангийн хөвгүүд надтай лав хамаагүй тэгэж янз бүрийн юм бичээл нэгийгээ явуулж л байдаг. тэглээ гээд уулзаж учраад, унтаж хэвтсэн юм байхгүй. тэр бол эр хүний бас нэг өөрийн гэсэн орон зай нь шүү. тэр архи уухаараа элдэв зан гаргадаг нь л хэцүүхэн асуудал байна. ер нь нээх бодитойгоор мэдрэгдэж нүдэнд харагдаагүй зүйл дээр тэгэж их хардаж өөрйигөө зовоох хэрэг байна уу. чи өөрөө өөрийгөө л үнэгүйдүүлнэ. тэгээд нэг хүнтэй уулзсан, эсвэл нэг удаа секс хийсэн байвал салах юм уу. зарим зүйлийг мэдсэн ч мэдээгүй юм шиг өнгөрчихвал яасын. ухаараад уйлсан юм бишүү. амьдрал эр хүний ноён нуруу эмэгтэй хүний тэсвэр тэвчээр дээр тогтдог гэсэн шүү дээ. би ч бас эмэгтэй хааяа хардмаар харамламаар өчүүхэн зүйл дээр эмзэглэх юм байдаг ч гэсэн аль болохооор л анзаарахгүй өнгөрөөхийг хүсдэг. тэгэхгүй бол өөрөө л зовно гэж боддог

  20. Anonymous says:

    Hi Chamd ene udriin mend! Msg-r hariltsaa geed untaj hevtsen asuudal bish shuu dee! Chi ingej uuriiguu zovooh hereg yun. Urid ni /chamtai amidraj baihdaa/ tiim baisan ter l bizdee! naad hun chini gol ni unenesee zasrah geed baina uu ugui yu gediig bodvol yasiin gej bodoj baina. Chamad amjilt.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.