Нууц амраг байх ёстой юу?

Гэр бүлийн амьдралд тохиолддог хамгийн хүнд, ширүүн сэдэв бол яах аргагүй нууц амраг. Яг л хоёр талаас буудалцаж байгаа дайны улаан шугам, бужигнасан тоосны яг голд орших шиг хэцүү зүйл. Хүн төрөлхтний түүхэнд энэ асуудлыг бүрэн амжилттай шийдсэн тохиолдол нэг ч байхгүй бөгөөд хоёр тал хоёулаа ялагдаж, шархадсаар ирсэн байдаг.

Тэгвэл сэтгэл зүйчид энэ асуудлын цэгийг харах гээд гүнзгий судлаад эхэлсэн чинь асуудал шийдэгдэх биш, харин ч бүр ээдрээтэй болох нь мэдэгджээ.

Тэд эхлээд “Ер нь гэр бүл гэж юу юм бэ?” гэдгээс судалгаагаа эхэлсэн байна. Гэхдээ хайр дурлал, итгэл үнэмшил, ариун нандин холбоо гэх мэт хэвшмэл ойлголтуудаа шууд хойш нь тавьжээ. Учир нь хүн төрөлхтөн үүсээд 2 сая жил, ухаант хүн бий болоод хэдэн зуун мянган жил болж байхад одоогийн бидний яриад байгаа “хариуцлагатай, ариун гэр бүл” гэдэг ойлголт ердөө л хэдэн зуун, цаашлаад хорин мянган жилийн өмнөөс үүссэн шинэ зүйл юм.

Агуйн үед гэр бүлийг юу тодорхойлж байв?
Маш энгийн даалгавар: Хүчтэй эрэгчин нь хүнсээ цуглуулж, эмэгчин нь үр удмаа өсгөх. Эрэгчин нь агнасан олзоо авчирч өгөхөд, эмэгчин нь хоолыг нь хийж, хувцсыг нь засаж, бэлгийн дур хүслийг нь хангачихдаг байхад л болоод явчихдаг байж. Харин эмэгчинд аюулгүй байдал, хоол тэжээл өгөх эрэгчин байхад өөр юу ч хэрэггүй байв. Энэ байдал хэдэн зуун мянган жил үргэлжилсээр бидний тархинд арилшгүй зөн билэг болон үлджээ.

Бүх амьтдын адил хүний гэр бүлийн гол цөм зорилго нь “үр удмаа үлдээх”. Энэ үүрэг далд ухамсарт нь бичигдсэн байдаг.

Ингээд харахаар эр, эм хоёр хүний араншин тэс өөр кодлогдсон байдаг:

  • Эмэгчин: Өөрийн төрүүлэх үр хүүхдээ амьд үлдэх чадвар хамгийн өндөртэй, төгс шинж чанартай (сайн генитэй) эрэгчнээс тээх. Сонгосон эрийнхээ төлөө зүтгэх нь түүний генийн код болсон.
  • Эрэгчин: Харин эрэгчин өөрөө төрж чадахгүй тул аль болох олон эмэгчинг жирэмслүүлж, үр удмаа дэлхийгээр нэг тараах стратегийг баримталдаг. Хичнээн олон хүүхэдтэй болно, доор хаяж нэг нь ч болов амьд үлдэх магадлал өндөр гэсэн далд араншин.

Энэ бол арьс нөмрөөд агуйд амьдарч байсан үеэс тархинд бичигдсэн алгоритм. Тиймээс л эрчүүд ямар ч сайхан ханьтай байсан зөрөөд өнгөрөх сайхан бүсгүй рүү харахгүй байж чаддаггүй хандлага үүсдэг.

Гэтэл өнөөгийн нийгэмд аюул, өлсгөлөн, араатны дайралт байхгүй болсон тул оршин тогтнох үндсэн айдас багасаж, “гэр бүлийн үнэт зүйл” гэх соёл иргэншлийн ойлголт давамгайлж эхэлсэн. Гэвч хэдэн зуун мянган жил нутагшсан генийн араншин арилахгүй. Эрчүүд боломж олдвол араар тавьчих гээд, эмэгтэйчүүд нөхрөөс нь илүү чадалтай, төгс эр харагдвал сэтгэлээ жолоодож дийлэхгүй толгой алдах эрсдэл байсаар л байна.

Иймээс сэтгэл зүйчид “хүмүүсийг хуулиар, эсвэл нийгэм, боловсролоор хүчээр араар тавьдаггүй, журамтай болгоно гэдэг бүтэшгүй” гэдгийг хүлээн зөвшөөрч маргахаа больжээ. Зөв гэхэд хэцүү, буруу гэхэд бас байгалийн араншин байгаад байдаг.

Мэдээж бид араатан биш, ухаант хүмүүс тул буруу зүйлдээ идэгдэхгүй, зөв зүйл рүү тэмүүлж байж хөгжиж дэвшдэг хойно доо. Дор бүрдээ тунгаах биз ээ…

📩 Таны амьдралд тохиолдсон бэлгийн харилцааны болон хайр сэтгэлийн сонирхолтой түүх, сэтгэл зүйн асуудал, хөгтэй явдлууд болон бусдаас асууж зөвлөлдмөөр байгаа эмзэг сэдвүүд байна уу?

Та өөрийн түүх, асуултаа манай вебсайтад нууцлалтайгаар нийтлүүлэхийг хүсвэл 📧 cekcmn@yahoo.com цахим хаягаар бидэнд илгээгээрэй. Бид таны нууцыг чандлан хадгалж, олон нийтэд хүргэх болно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.