Хутга барьж очоод хоолойг нь огтолж хаяад хүүгээ аваад гараад ирмээр байна? /2/

Сайн байцгаана уу би урьд нь нөхрөөсөө яаж хүүгээ авах вэ гэж та бүхнээс зөвлөгөө авч байсан хүн байна. Би одоо хүүгээ аваад нутагтаа ирчихээд сууж байна. Шүүх цагдаагаар зарга хийж яваагүй эргэж очоод аргадаж гуйлаа. Миний буруу нөхөр хүүхдээ орхиод гардаг би их арчаагүй эмэгтэй юм байна би чамгүйгээр хэн ч биш юм байна гээд л аргадаад гуйлаа. Азаар нөхөр маань зодож цохиогүй. Хэд хоног хүүхэдтэйгээ ажилдаа яваагүй гадагшаа ч гараагүй намайг хараад баярлаж байгаа нь илт байсан ч тэрийгээ нуугаад дуугарч ядаад л байсан.

Би зодуулах вий гэж их айсаан. Хаанаас хэнээс сурсан юм гэмээр ааш надаас гарч байсан би одоо өөрийгөө их гайхаж байна. Харин хүү маань их өрөвдмөөр байсан. Ээждээ эрхлээд энгэр руу минь мацдаг сэргэлэн цовоо хүүгийн маань нүдний гал нь бүр уначихсан байсан. Ааваасаа айж байсан миний хүүг зодсон байна адгийн араатан гэж дотроо хашгирч байсан ч гаднаа юу ч болоогүй юм шиг л байсан. Өмнө нь зодуулсан хөх няц арилаагүй байхад хэндээ цохиулчихаав гэж тавлаж байсан намайг.

Болж өгвөл өөдөөс нь үг сөрөхийг хүлээж байна гэж би бодсон. Юу ч болоогүй юм шиг л хоол унд хийж өгч аргадаж байсан. Шөнө хүүг унтсан хойно чамайг аваад явсан залуучууддаа шаалгуулж байгаад ирсэн үү гэх мэт уучлалт гуйх болов уу гэж дотроо горьдож байсан минь талаар болсон. Үлдсэн амьдралаа энэ хүний гарын шүүс болоод хүүгээ дарамттай аймхай хулчгар догшин ширүүн хүн болгож өсгөх үү эцэггүй ч айх аюулгүй өсгөх үү гэдэг 2 сонголт л байсан. Мэдээж эх хүн л хойно хүүхэддээ хамгийн сайн гэсэн сонголтыг хийсээн.

Яахавдээ миний хүү дагаж дуурайн бахархах эцэггүй ч хүнийг хайрладаг зөөлөн сэтгэлтэй ухаантай эр болгон өсгөх болноо. Та бүгдийн хүү дээрээ эртхэн оч, ажилдаа явсан хойно нь гараад яв гэсэн зөвлөгөөг дагасан. Ийм энгийн арга байсан ч бачимдсандаа айсандаа ухаан баларсан байсан байна. Эргэж очсон өдрийн маргааш нөхөр уг нь ажилдаа явсан ч нутаг буцах суудал байгаагүй болохоор гэрээсээ гарч чадаагүй. Гараад очих газар байхгүй байгаа ганц найзийндаа очвол араас төвөггүй олж ирээд алах байх гэж айсан.

Дараагийх нь ажилдаа явсан өдөр нь гараад нутагтаа ирчихээд байна. Шатаар хүүгээ тэврээд бууж байхдаа салгалж чичирсэндээ хүүгээ унагаачих вий гэсэндээ тас тэвэрсэн байсан. Вагон улаанбаатраас хөдлөх үед л тайвширсан хүүгээ хөлөртөл нь тас тэвэрчихсэн байсан. Муу хүүгээ эсэн мэнд авсандаа өшөө олон хүүхэдтэй болоогүй байгаа дээрээ тэр хүнэс явсандаа баяртай байна.

Надад зөвлөгөө өгсөн та нартаа баярлалаа. Над шиг азгүй амьдрал бусад хүмүүст бүү тохиогоосой…

34 Comments

  1. Anonymous says:

    BAYAR HURGEYE. OVOO DOO, SAIN BAINA. CHI CHADLAA SHUU. TIIM HUNII GART HUUGEE ULDEELGUI, 2UULAA GARAAD IRSEN SAIN BAINA SHUU. UMNUUS CHINI IH BAYARLAJ BAINAA.

  2. togtog says:

    araas chin ireh bii dee naad bgaa gazriig chin barag medeg bgaa shuu yaraltai bgaa gazraa soli neg ch hund buu hel bur eegdee hurtel shuu

  3. mongol says:

    bi er hun gehdee ener huuheddee ingej gar hurdeg archaagvi l er ym daa eriin muu emd gej end tend taaraad gants tsohichuul uhchih gesen ym bgaa daa tegeed emegtei hund er bar archaagvi amisgaa ym daaa huuhdee avaad yvsan ni zuv iim hunii derged ussun hun ireedvid etseg shigeel hun bno huuhded geriin humuujil mash nuluutei shvv etseg ehchuudee huuhdiinhee derged bitgii hereldej bgaarai ur huuhed chin chinii urgeljlel gedgiig bainga sanaj yv !!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!1

  4. emegtei says:

    za yaamai da,sanaa amarlaa.Nuhriin chin zugees yanz buriin uildel gargaval dahiad ingeed bicheed ch boltygai tyslamj huseerei de.Ene olon humuus ta 2-t sanaa zovj baihad,minii hyvid gadaadag baidag,mongold sain tanih tsagdaagiin deeguur alban tyshaaliin hun baihgui tiim bolohoor evguidvel gants 2 tugrug shiljuuleh um da.

  5. TOM AX says:

    Az jargal husie. Saihan medee bnaa. Huugee uurgyi taivan dolgoon sain hun bolgoj osgooroei. Sport er huniig ih humuujuuldeg yum shuu. Bagaas ni sportod durtai bolgo.

  6. soko says:

    Huugee avsanaa duulgasand bayarlalaa, ta 2 too eruul enh taivan saihan amidraliig huseye, odoo harin ta 2 naanaasaa oor tiishee nuuh heregtei, nohor chini araas chini ireh ni gartsaagui huleeh hereggui!!!! hetsuu ch bn neg arga aya bod, oor gazarluu nuu!!!!

  7. zaluu says:

    Odoo l neg bvten noirtoi taivan untah nee bi chamaas bolj gadaad amidardag bi hvrtel sanaa zovchih ym bas neg archaagvi ym nii dor hevtchiheed HUUGEE AVAAD ZUGTMAAR BNA 3456…… geed orood irev dee ta 2 amjilt az jargal husie

  8. usukh says:

    amjilt shuu,neg muuhai amitan minii hoinoos irj magadgui geed heseg horooniihoo tsagdaad ehleed burtguulcheed tsagdaa nariinhaa gar utasiig temdegleed avaarai

  9. zochin says:

    Хүүтэйгээ хамт болж авсан нь яамай даа. одоо хүүгийн чинь сэтгэлд ээж намайг орхиод явчих вий гэсэн айдас маш ихээр хурсан байгаа. Аягүй бол чамаас алхам ч холдохгүй дагаж, чамайг нүдэнд нь харагдахгүй болонгуут эрж хайж байгаа даа. Одоо дандаа хамт байгаарай. Тэр муухай хүн нутагт чинь ирээд айлгах вий дээ. Ер нь болгоомжтой л байгаарай. Та хоёрt аз жаргал хүсье.

  10. zochin says:

    Хүүтэйгээ хамт болж авсан нь яамай даа. одоо хүүгийн чинь сэтгэлд ээж намайг орхиод явчих вий гэсэн айдас маш ихээр хурсан байгаа. Аягүй бол чамаас алхам ч холдохгүй дагаж, чамайг нүдэнд нь харагдахгүй болонгуут эрж хайж байгаа даа. Одоо дандаа хамт байгаарай. Тэр муухай хүн нутагт чинь ирээд айлгах вий дээ. Ер нь болгоомжтой л байгаарай. Та хоёр аз жаргал хүсье.

  11. uugii says:

    europt emegtei hvnd gar hvrsen l bol hajuud ni bsan hvmvvs ter dor ni tsagdaa duudaad bariad awchihna tgd shuuh hural bolj bolj 1 jil 6 sariin horih yal ogdog eswel iim hugatsaagaar heden metr.s dotogsh zaid oirtoj bolohgvi uulzaj bolohgvoi geed zaachihna. emegteichuudee uls ni ingej hamgaalj bhad!!!!!!! irged ni ch huuli dvrmee sain barimtalj uhamsartai baih yumaa Manai mongol uls hezee iim bolnoo hvmvvs ni ch ter niigem ni ch ter ,,,,,,, ter tusmaa ene turiin olon tolgoinuud hezee huwia bish ulsaa boddog bolnoo

  12. билгээ says:

    Болж дээ. Хүүтэйгээ сайхан аз жаргалтай тэр муу тэнэг залууг атаархаж үхтэл нь амьдраарай.

  13. Smile says:

    Ter neg teneg ym chini araas chini ireed uurandaa alchij magadgui shuu, sayahan neg owchtei nuhur ehneree gegeen tsagaan udur altsan shde, tehdee tanai hun tsagdaa shuuhiin hun bna, uchraa medeh blgui dee, bolgoomjtoi bgaarai taiwshirch bolohgui, bitshan uree jargaa, aij bgaagaa medegdej bolohgui huuhed bas l zowno, za tegeed saihan Sanaa amraasan hariu bichne gj naiday

  14. Tga says:

    Nohor chine daramtlaval bidend zahidlaar shuud heleerei. Bid ochih bolnoo bden dund tsagdaa omgoologch tal taliin l hvmvvs bn bh. Bvh comment bichsen hvmvvsees tuslana gj naidaj bn. Az jargal hvsiye

  15. you are lucky says:

    Lбаярхүргэе ээ. Гэхдээ чи нөхрийгөө сэтгэлдээ бол уучлаарай,өөрийнхөө ирээдүйн амидралаа сайнсайханбайлгаасай гэвэл нөхрөө уучлаххэрэгтэй шүү. Хүүгийн чинь амидрал ч өөдлөхгүй шүү, аавд нь муу санаж явбал. Харин дахин нийл гэсэн үг биш шүү. Тэр хүний тухай цаашдаа муу бодол тээлгүй түүнээс хол амидраарайл гэсэн үг.чи тэрний тухаймуухай бодол тээж амдрах нь муу хүнтэй хамт амидарсан хэвээрээ гэсэн үгшү,тиймээс чамд үр хүүхдэд чинь муу хань ижил таарахгүй байлгахын тулд уучилж,тэр хүнд сайн сайхныг үргэлж хүсч яваарай,чи бусдад ялангуяа дургүй хүндээ юу хүснэ, тэр чинь өөрт чинь ирнэ шүү. Би үүнийг биеэрээ үзсэн юм шүү, нөхрөө уучлах олон шалтгаан бий, сайхан үедээ сайхан бүхнийг,хайрыг тэр л мэдрүүлсэн,өгсөн. Тэр хүн хойд эцгээсээ ийм сэтгэцийн эвдрэл,шархыг авсан, энэ бол тэр хүний буруу биш, нэгэнт багаас харж өссөн хүмүүжил, багадаа авсан нөлөөг хүн хэдий жигшдэг байлаа ч зүгээрл өөрөө адилхан авирлаж хуулж авсан байдаг. Нөхөр чинь хөөрхийдөө, гэхдээ чи одоохүүхдээ л бод. Хүүхдийг харгис хэрцгий өсгөснөөс эрхлүүлсэн нь дээр байдаг юм шүү.

  16. nar mandanaa says:

    ee busgui mini ystoi bolj bur eleg emtreed boldog bol ter zaluug ochij almaar sanagdaad bsan yum odoo bol setgeliin hattai huugee amar taiwan amidruulahiin tuluu zutgeed baij de chamd sain hani taarnoo nutagtaa amidarsan n deer biz de chamd ene horwoogiin buh az jargal amar taiwniig husie

  17. sain nuugd says:

    za tegeed sain l nuugdaarai, asuudliig ingej shiidvel nuugdaj amidrahaas oor argagui. tanai hun yamar ch baisan araas chini neheh baih gej bodogdood bna. tiim aashtai hun

  18. secret says:

    eo uilah geed bna Evii dee nyalh amitan Emegtei hun hania zuv songohgui bol hetsuu ch yumdaa Ta 2 t az jargal husie Huugee sain hun bolgoj usguurei

  19. 523 says:

    чиний эхний захиаг чинь уншаад би бүүр боож үхэхээ шахсан шд. арчаагүй амьтан амиа бодоод хүүхдээ орхиод яахав дээ. тэр ирсэн хүмүүсээ явуулаад ажилдаа явсан хойгуур нь хүүгээ аваад явахгүй яав даа гэж мөн ч их уур хүрсэн. шаналсан. одоо харин сэтгэл амарлаа.
    аз жаргал хүсье.

  20. hana says:

    ymarch  bsn gerleltee tsutsluulsan dr bhaa bas hoinoos chini ireh  ni todorhoi tgd l ircheed uilj muilaad jujiglej ogno neg bol huugee hulgailah gj uzne tun bolgoomjtoi bgarai odoonoos huugiinhee bolon ooriinhoo toloo l amidaraad bj dee sain saihaniig husey zorigtoi bgaarai hezee ch bitgii nuur ogoorei

  21. Цэцэг says:

    За ашгүй дээ, урагшаа хараад л амьдраад байж дээ… Цаашдаа ямар ч юм тохиолдсон эрүүл ухаанаар, тайван шийдэж байгаарай. Нөхрийн чинь зүгээс эргэж буцаж янз бүр болох вий. Урьдчилан сэргийлэх арга хэмжээ аваарай.

  22. зочин says:

    хүүхэд зодохыг цээрлэх хэрэгтэй би өөрөө хоёр охинтой аав байна хүүхдээ зоддог ямар хаашаа аав бэ хүүхэд бол бидний үргэлжлэл монголын үрс олон болог чи сайн хүн болгоорой өөрийн хүчээр хүүгийнхээ өнөөдөрийг сайхан болгоорой хүү чинь ухаантай бол өөрөө сайн сураад маргаашаа босгоно энэ бол миний охиддоо захидаг үг

  23. ...... says:

    эргэж холбоо барьж….сайхан үгэнд нь уярч хуурагдав даа.. амжилт хүсий сайхан ам;драарай

  24. escada says:

    ymar ch bsan ta 2too ter hunii garaas esen mend multarsand chin ih talarhaj bnaa unshsanaasaa hoish bas l ih setgel emerch blaa odoo harin neg hesegtee uur er hun bodolgui ahiad nuhurt garahgui zugeer l uriinhee tuluu l amidar ta 2 2uulahnaa bsan ch buh zuiliig davnaa yagaad gevel ta 2 chin eej huu 2 shuudee bas hamgaalj bosoh ah duustei hun yum chin za ta 2t amjilt huseed gerelt ireeduig yruuye

  25. Anonymous says:

    Hi ta 2-t az jargal a,jit husii!!!

  26. WWW says:

    Ter nuhur chine araas chine hvreed ireh wii de? amidarch bgaa gazraa ter ymand bitgii medegdeerei. ali boloh nuutslah heregtei. Bolj ugwul ternii medehgv gazar amidrah heregtei shvv. Amjilt hvsey

  27. enhmaa says:

    огт битгий холбоо бариарай. Утсаар ч яриад яадгийн. Байгаа газраа боломжийн хирээр нууцлаад чимээ аниргүй нам тайван амьдрахаа л бод. Ганц хүүгээ хүн шиг хүн болгохын төлөө ажиллаж хөдөлмөрлөөд, зүтгээд бай л гэж хэлье дээ. Амьдрал чинь тогтож, хүү чинь биеэ даахтайгаа болох хүртэл чи зорилготой байж хичээх хэрэгтэй. Бас нэг хар юмтай нийлж үйл лайгаа нэмэхвий гэж айж байна.

  28. Anonymous says:

    ta 2t amjilt husie az jargaltai saihan amidraarai

  29. Болд says:

    az jargal hamgiin sn shniig husie shan amidraarai urd omno ni bolj bsan buhniig hurdan martaad shinee ulgeriin yum shig amidral zohgooroi amjilt

  30. Ертөнц says:

    za ashgui dee, huurhii mine hunii amidral hariltsan adilgui zovlon berhsheeleer duuren baih yum daa.

  31. ****Ц.ЭЛГЭМСҮҮЭНЭРЭЛЭНГҮЙ**** says:

    ———–Аштай юу даа !!! Сайхан мэдээ байна .Зэрлэг хар юмны гараас үрээ сэтгэл авсанд чинь одоо л нэг сэтгэл минь амарлаа ..уужирлаа ..Нэг болов ч ээж үртэйгээ аз жаргалтай амьдарч байвал юутай гайхамшигтай бэ ? эх хүний үрээ гэсэн ямар сайхан агуу гээч ..хүүхдээ ирээдүйд сайн хүн болгоорой ..өөдрөг итгэлтэй цоглог байгаарай ..АЗ ЖАРГАЛ ХҮСЭЖ БАЙНА.

  32. shine mongol huu says:

    oo neeeree bolj ugvul gadaadad ch yum uu bolomjgui bolo uur aimag hotod, esvel odoo saihan saihan tohijolt hangamjtai hamgaalalttai uurhainuud bna tend neg heseg ajillahgui yu . haashaa yvsanaa hund helehguigeer.

  33. shine mongol huu says:

    tanai nuhur shig ehneree zoddog hargis hertsgii humuus ys yuman deeree mash aimhai bdag yum. odoo araaas chini ochood daramtlaad alna talna gej ailgaval. bi umguulugch hulsulsun bgaa chamaig prokroriin dergedeh murdun baitsgaah gazriin tsagdaagiin es zuin horoond ugnu, nadad bolon minii huud ymar neg muu yum bolvol shuud chamtai holbootoi bi buh zuiliig barimttaigaaar umguulugchduu helj ugsun bgaa gej hel. uuruu tsagdaa bol baidal uurluu ni evguigeeer ergej bgaag oilgono. odoo zorigtoi duugaraaad dahij haritsah shaardlagguigee shuud hel tegehgui bol shal shal geed salj uguhgui lai bolno shuu

  34. Anonymous says:

    ta 2 t hamgiin sain saihniig husii etseg osson hun bolgon muu bhgui ee huugee sain hun bolgon osgoj chadna chi amjilt husiye

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.