Уулзахыг хүссэн энэ нууцхан хүслээ биелүүлж очих уу эсвэл холбоогүй тэр чигтэй байсаар бэтгэрэх үү?

Эрхэм хүндэт уншигчдаа би энэ сайтын бас нэгэн уншигч байна. Та бүгдэд өөрийн анхны хайрын түүх болон одоо тохиолдоод байгаа асуудлаа шийдэж чадахгүй болоод та бүхнээс зөвлөгөө авахыг хүсээд энэхүү захиагаа бичиж сууна. Би 26 настай нөхөртэй 1 хүүтэй. 4 жилийн өмнө гэрлэсэн. Хүү маань 1,5 сартай. 17 настай 10-р ангид байхдаа анхны хайртайгаа учирч түүнтэйгээ яг 1,6 сар үерхсэн юм. Энэ хугацаанд бид 2 бусдын адил сайхан л үерхдэг байсан. Гэхдээ секс энэ тэр байгаагүй. Тэднийд 3 удаа хонож байсан гэхдээ тэр маань намайг тэврээд л унтахаас өөр илүү зүйл шаарддаггүй байсан.

Тэдний эцэг эх намайг мэддэг надад их сайн харин манай эцэг эх түүнийг мэддэг ч ээж маань түүнд тийм сайн байгаагүй. Бид 2-ыг үерхээд 6 сар болж байхад тэднийх багануур нүүж бид 2 хааяа уулзалддаг болсон юм. Утсаар л ярихаас биш сард 1 юмуу 2 удаа л уулздаг байсан. Би түүндээ үнэхээр их хайртай байсан. Гэтэл тэр нэг л өдөр надаас үерхэхээ больё гэсэн мсж явуулсан. Бид сууна гэж ярьдаг байсан болохоос сална гэж огт ярьж байгаагүй надад үнэхээр гайхах айх сэтгэл төрсөн. Түүнээс хойш 7 хоногийн дараа би түүндээр очиж уулзсан тэр миний асуусан асуултанд нэгч хариулт хэлээгүй зүгээр л дуугай байгаад л байсан харин би түүнд хайртай гэж хэлж хацар дээр нь үнсээд л микрот суугаад явсан. Надад үнэхээр хүнд хэцүү байсан архи ууж тамхи татаж ч байсан.

Аль аль нь надад нэмэр болоогүй. Найз залуугаа яагаад ийм шийд гаргасныг нь ойлгохгүй байсан. Хэсэг хугацааны дараа тэр манай найзтай уулзаад явахдаа би багануурт нэг охинтой уулздаг байсан яг л хүн харахад тэрэнтэй үерхэж байгаа юм шиг байсан дотроо бол би үерхээгүй ээ. Гэтэл тэр жирэмсэн болчихсон гэсэн болохоор би танай найзаас салахаар шийдсэн. Тэгсэн тэр охин өөр хүнээс хүүхэдтэй болсон байсан. Гэхдээ би найзад чинь үнэхээр хайртай  энийгээ харин ам бардам хэлж чадна. Одоо би найзын чинь нүүрийг яаж харах юм бэ гээд уйлсан гэсэн.

Би энэ бүхнийг хэлж чадахгүй нь гэж хэлсэн байсан. Тэгээд манай найз надад хэлэхэд нь тэр үед би түүнтэй холбоо бариагүй харин нэлээн хэдэн сар болоод холбогдох гэсэн боловч тэр солонгос явсан байсан. Тэгээд уулзалдаж холбоо барьж чадахгүй байсаар нэлээд хэдэн сар боллоо. Дугаараа ч сольж өөр найз залуутай ч болсон. Тэгсэн ч түүнийг мартаж чадаагүй үргэлж бодогдож санагдаж үхмээр ч юм шиг амьдрал үнэхээр утгагүй байсан. Би хуучин дугаараа дүүдээ өгсөн байсан юм. Тэгсэн түүнээс салаад 3 жил болж байхад тэр миний хуучин дугаарлуу солонгосоос смсж бичсэн байсныг дүү маань бараг 6 сарын дараа надад хэлсэн. Юу гэж бичсэн байсныг дүү маань бараг санахгүй байна гэж байсан. Мсж ирсэн даруйд надад хэлэхээ мартчихаж гэсэн аргагүй биз би нөхөртэйгөө суух гэж байсан юм чинь дүү маань хэлье ч гэж бодоогүй биздээ.

За тэгээд тэр даруй би утсыг нь анхны хайрынхаа дүүгээс олж аваад л залгалаа сүлжээ унаад л мсж бичихээр 1, 2 цаг болж байж тасарч ирээд л гэх мэт уулзалдах холбогдох боломж олдохгүй цаанаасаа л болохгүй юм гэж болдоггүй л юм шиг байгаа юм. Гэтэл саяхан түүний найз хурим хийх болсон хуримандаа урьж байна гэж хэлэхдээ миний анхны хайрыг УБ-д байгаа хуриманд маань ирнэ гэдэг байгаа. Олон жил бүр 6 жил хараагүй надад догдлох баярлах айх сэтгэл давхцсан. Үнэхээр яахаа мэдэхээ больчихоод байна. Олон жил сургаас цаашгүй байсан надад харах сэтгэл уулзах юмсан гэсэн нууцхан сэтгэлийг минь улам их хөдөлгөх юм.

Гэхдээ тэр хуриманд очиод одоо яах ч юм билээ нэгэнт би хүнтэй суусан хөөрхөн хүүтэй болчихсон хүний хань шүү дээ гэж бодохоор хэцүү байна. Би яавал дээр вэ? Уулзахыг хүссэн энэ нууцхан хүслээ биелүүлж очих уу эсвэл холбоогүй тэр чигтэй байсаар бэтгэрэх үү? Очлоо гэхэд олон жил бие биенээ хараагүй хүнтэй би яаж харьцах вэ? Зүгээр л түүнийг яриа өдвөл ярих уу эсвэл олон жил асуумаар байсан бүх зүйлээ асууж тулж уулзсан нь дээр үү? Та бүхэн надад зөвлөж туслаач гэж хичээнгүйлэн хүсье. Тэр одоо эхнэртэй хүүхэдгүй байгаа гэж сонссон. Би амьдралаа алдмааргүй байна бас түүнтэй зүгээр л сайхан найзууд баймаар байна. Ийм байх боломж байгаа болов уу? Үргэлж түүнийг холоос харж амьдармаа…

37 Comments

  1. tuk says:

    uulzaj saihan yarilts henees yunaas gedgee setgelee ongoilgo harin uulzaad chaashaa dawraad untaj hewtej uur hurgechihwdee ain

  2. Xuuxen xun xezee ch uxaantai baidaggui... says:

    Za tegeed zaluuchuud l iimerxuu yumnaas surgamj sain avax xeregtei dee. suuld ni medej baixaar xuuxnuud gedeg iim shuu gedgiig medchixvel zugeer dee.

  3. uudam says:

    Надад бас ийм явдал тохиолдсон. Бүхэл бүтэн 16 жилийн дараа гарч ирсэн. Үнэхээр хэцүү… Би мартсан гэж бодож явсан… Гэтэл… Уулзаад хайртай байсан, байгаа чюм шиг санагдсан.. Би өөрөөсөө маш их айсан… Зүгээр л одоо мартах хэрэгтэй…Уулзах юм бол бүр тэнэг юм байна лээ шүү..

  4. Anonymous says:

    uulzaad buh yum aa asuu sain yri. bi l chinii orond bsan bol tuuniig haraad shuud uilna. gomdoh tsohroh hairtai hunee huleeh ymar hetsuu gej sanana. yr ni hurmin dr uulzah demii tusdaa uulz. uulzaad sain uilj setgelee ongoilgooroi. ugaasaa l sex hiigeegui yum chini tiim holboo togtooh hereggui. saitar anhaaraarai.

  5. Anonymous says:

    bitgii uulzaa. uulzsanii daraa buur l hetsuu baidagiin bna lee. bie biendee odoo boltol hairtai bsan ch gesen 2-laa huntei sugaad huuhedtei boltson bolhoor yaaj ch bolohgui uneheer hetsuu yum bna lee.

  6. Woli woli says:

    chi odoo bolildooo ingeh bsiim bol yah gej naad zaluutaigaa suusiin nuhur chini chamaig uurt n hairtail gej bodoj yawaashdee buruu shvv vneheer buruu ene emegteichvvdiin setgel dotor n orj uzhiimsan

  7. MJ says:

    Hurdiin duu sanaand orj bn. Nulimsaa tevchee. Hunii hundetgen baij hunii itgeliig olooroi geeed, huder hooloigoor zurhend mini duulnaa. Sanasnaar boldoggui, huvi zayanii erheer.

  8. tuul says:

    Би анхны хайрттайгаа 12 жилийн дараа уулзсан. Тухайн үедээ хайртай гэж хэлдэггүй байсан би 13 жилийн дараа уулзаад хайртай гэдгээ хэлээд баахан үнсэлцсэн. Гэхдээ бид секс хийгээгүй ээ. 2лаа сайхан гэр бүлтэй, үр хүүхэдтэй болохоор үнсэлцэхээс хэтрээгүй. Гэхдээ л сэтгэлд уйтай байдаг юм байна лээ. Бид 2 одоо уулзах боломжтой ч гэсэн уулзахыг хүсдэггүй ээ. 45 хүрээд уулзах бодол байгаа.

  9. mm says:

    Chamtai sex hiigeegui bj baganuurt bhda ali hediin oor huntei untsan bn sh dee.tegeed jiremsen bolonguut ni chamaas salj daanch ternii huuhed bish bsan gedgiin oilgooch huuramch amitan bn sh dee. Uulzah yamar hereg bsiin

  10. Tulgaa says:

    Emegteichuudtei setgelee huwaaltsaj hariltsmaar baina

  11. rose says:

    och buhel buten 6 jil ooriigoo zoboochood ovhihgui baibal hojim haramsana gehdee nuhur huuheddee unench baigaarai.

  12. tanilzii says:

    chamaig turuulJ HAYASAN BNSDEEE ODOO MARTAAAAA

  13. usku says:

    Gehdee neg uulzaad setgelee ongoilgowol yasiin. Nasan turshdaa ochij uulzah l baij gej haramsaj baisanaas uulzaad aldaa gargasan ni deer

  14. ST says:

    mangar bastaanuudiin hair neg iimerhuu balai baihiimaa

  15. Vol says:

    Toonii basgh yumuu yun statistic vzvvleltvvd bol aimar ain kkk. Tewcheeriin dongoj tsaana amjilt bdag yum. Ooriigoo l oorchilj dee. Ilvv l zowlon ruu yawaad bh shig.

  16. Puudeg says:

    Уулзлаа гээд яах юм хэрэггүйй..

  17. Er hun says:

    bitgii och

  18. Anonymous says:

    bi ohintoi odoo bas huuhedtei bolno .tehdee terniig orovdood terniig tevermeer bna.

  19. odgerel says:

    би ч гэсэн нэг хүнд маш их хайртай.Тэр надаас 5 насаар ах бид хоёр зуны гуравхан сар л хамт байсан.Тэр угаасаа хүүхэмсэг шалиг хүн л дээ.Энэ явдал 7 жилийн өмнө болоод өнгөрчихсөн ч би одоо болтол мартдаггүй.Тухайн үедээ маш их санаж гудамжаар энд тэнд явж байгаа хүмүүс тэрэнтэй минь адилхан харагдаад л маш хэцүү байсан.Одоо бол бүр мартсан ч нэг тааралдаад сэтгэлээ онгойтол сайхан ярилцах юмсан гэж хүсдэг.Би одоо нөхөр хүүхэдтэй.Ганцхан удаа л уулзмаар байна.

  20. bbbbbbbbbbbbbbjjjjjjjjjjjjj says:

    haysan geesen zuiliig erguulj olson ch heregleh hugtsaa heregtei ue ni ongortson baih bailgui dee martad amidralaa boddooo ooriigoo ulam l zowooh gej bgaan

  21. Bodrol says:

    iimerhuu medrel meedrel um bichdeg humuus bas bhiimaa

  22. baldag says:

    тэнэгтэхгүй байхыг хүсье галт тэрэг чинь хөдлөөд яваад дараагийн буудалдаа очичихсон байна даа хүүхэн гуай

  23. +100 says:

    ene chini hair bishee chi zuger l uulzaad uz ter hun chini nohroos chini der sanagdahgui chi saihan nuder harhig hussen ch tiim nish bh bolnoo NO PROBLEM

  24. гэрлээ says:

    захидлын эзэнд энэ өдрийн мэнд хүргэе. харин ч очих хэрэгтэй. очоод сэтгэлээ нэг тийш нь болгох хэрэгтэй, 6 жил гэдэг багагүй хугацаа, бүх юм өмнөх шигээ байхгүй, харин чи өмнөх шигээ гэж бодоод одоогийн нөхөртөө сэтгэлээ бүрэн зориулж чадахгүй сэтгэл чинь 2-доод байгаа,тэгээд уулзаад чи бүх юм өнгөрсөн, одоо зөвхөн сайхан дурсамж л үлдсэн гэдгээ ойлгоод сэтгэл чинь учраа олж нөхөр хүүхэдтэйгээ сэтгэл шулуудан сайхан амьдрах болно, тэгэхгүй бол чи дуусгаж амжаагүй үерхлээ бодоод нөхөртөө ч хайр халамжаа бүрэн зорилуж чадахгүй нассан туршдаа сэтгэлдээ асуултын тэмдэгтэй амьдрах болно шүү дээ, очсоноороо чиний сэтгэл хуучин дурсамжнаасаа бүрэн чөлөөлөгдөж хань үр хүүхэддээ хичнээн хайртай болохоо сэтгэл зүрхээрээ мэдрэх болно.

  25. BLACK PEARL says:

    Сайхан найзууд болж үлдэнэ гэсэн боломж байхгүй. Учир нь чи түүнд одоо хүртэл хайртай.
    Хуриманд бүү оч, очлоо гэхэд нөхөртэйгөө цуг оч. Нэгэнт л тэр чамайг хүлээж чадаагй өөр охинтой явж бариад салсан юм бол энэ олон жилийн дараа шархаа сэдрээгээд юу хийхэвээ?
    Аягүй бол сэтгэл санаа чинь гэгэлзээд өөрийн амьдралаа нураах юм болно. уулзах ёсгүй хүмүүс, учрах ёсгүй тавьлан гэж бодоод чигээрээ харж амьдар даа. Тэртээ тэргүй цаг хугацаа ухаргүйгээс хойш бие биедээ сайн сайханыг хүсээд яв бүү уулз, битгий харьцаа тогтоо!

  26. dashka says:

    Уулзаач салж нийлээд жинхэнэ хосоо олсон өчнөөн гэр бүлүүд сайхан л амьдарч байна ямар шар цавуугаар нааж шалз хадаасаар хадуулсан биш нүүр тулж уулзаад сэтгэлээ сэмэртэл зоригтойхон ярилцаач

  27. LOYE says:

    NAIZAA ODOOGOOROO L amidaraad vz.zvgeer l
    uuriinhuuruu az jargaltaigaar amidraad vz.ene ni chamd daraa ni bodohod az jargaliig medrvvlne

  28. Anonymous says:

    uulzaad l uzehguiyu daa.bi bas uerhej bsan zaluutaigaa 7jiliin daraa taaraad uneheer balmagdsan.zugeer l yuch dugarch chadahgui bsan.ter harin amantsar tuldaa l bid 2 jaahan bishuurhej bgaad yariltssan.gehdee neg turshlagaasaa huvaaltshad daraa ni estoi gai bolson shuu minii ter zaluu.salj uguhgui gerluu yavuulahgui zaaval uurtuu hairtai gej hel geed l tulgaal hajuud arhi uugaal estoi yadargaa bolson.bi chin nuhur huuhedtei bolson hun chin yu gej ter zaluug hairlaad yavj bhavdee.hairguiee geheer yavuulahgui estoi tam bolson.suuldee bur hudlaa hairtai gej helj baij salsiishd.araas msg bicheed zalgaad estoi neg heseg l namaig sandrald oruulsandaa.estoi hetsuu yum bilee.er ni bol nandin saihan dursamjaa teegeed l uulzahgui yavj bsan ni nadad deer sanagdsan.yagaad gevel bi nuhur huuhedtei terch ehner huuhedtei bolson bsan bolohoor tiim huntei uulzaj setgeliig ni 2duulj demii l yum bilee.chi tegeed uuruu meddee.

  29. Аагий says:

    Насан туршдаа сэтгэлдээ шаналал, итгэл найдвар, гуниг тээж амьдраад яахав дээ. Ганц удаа уулзаж ярилцаад сэтгэлээ онгойлгочихоод түүнийгээ мартсан нь дээр биздээ. Та хоёрын хувьд бүх зүйл оройтсон. Хаа хаанаа сайхан гэр бүлээ бусниулаад үр хүүхдээ өнчрүүлэх алхам яагаад ч битгий хийгээрэй.

  30. bold says:

    uuruu l med dee uulzmaar baival uulz dara ni haramsaj suuhgui amar shdee

  31. girl says:

    haramsaltai l yum gehdee ene bol boloh l yostoi zuil baisan bh chi tuund yag anhniih shigee ariun nandin gegeeleg tsetseg shig ohin baihaaraa l dursagdana ter ch bas chamd yag l anhniih shigee saihan dursamj uldeej magadgui ta 2 urgelj hamt baisan bol ter nandin saihnaar urgelj bie bieniigee bodohgui shuu dee tiim bolohoor zugeer l ter dursamjiig saihanaar ni uldee ergej sedreej bohirduulah hereggui gej bodoj bna bi ch bas iim l setgeleer hairtiigaa hairlaj hunii nuhur huuhdiin etseg bolgoson doo

  32. Xen negen emegtei says:

    vnxeep l naiz bxiig xvsej bgaa bol noxop xvvxedteigee ochwol yasiin chi xuupaagvi chamaig l exelj xuupsan xvn shvv dee tgd chamaig xayan gdg songoltoo ch xiisen xvn. Chi zaawal yapix gd bx shaapdlagatai gjvv yapixiig xvswel oopoo l ipeg l dee. tep ved l zgp nzud bx xvselteigee xel.. minii bodol iim l bna.

  33. Sk says:

    ta 2 ugasa l butehgui humuus bsin bnoo odoo ene hurtel ywchaad uuriiguu zowoohiin nemer sh dee. gehdee uulzaad zugeer yriltsj yagaad bolhgui gej

  34. zochin says:

    uhaantai alham hiigeerei

  35. zochin says:

    odoo bugdiig marttaa buh ym bolood ungursun galt tereg hediin hudulsun baina shde

  36. garaa says:

    uulzaad. demii setgel shanalahiin nemer.amidralaa. buu busniul

  37. Anonymous says:

    Одоо мартсан нь л дээр. хэзээ ч емнех шигээ зvйл байдггvй юм

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.