Нэгэн амьдралын түүх

Сайн байцгаана уу та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. Наймайг З гэдэг 28 настай нөхөр хүүхлийн хамт амьдардаг. Нөхөртэйгээ гэрлээд 8 жил болж байна. Оюутан байхдаа л танилцсан. Манай нөхөр надаас 4 насаар ах. Бид 2 үерхээд оюутан байхдаа би жирэмсэн болоод арай гэж сургуулиа төгсөөд хүүхдээ төрүүлсэн. Миний амьдралд утга учир баяр баясгалан нэмж бяцхан үр минь мэндэлсэн дээ. Нөхөр маань тэр үед дээд боловсрол эзэмшээгүй байсан юм. Тэднийх ер нь хүүхдүүдээ боловсрол гэхээс илүүтэйгээр ажилд л сургадаг айл л даа. Бас ажилгүй. За тэгээд би гэдэг хүн энэ улаан нялзрай амьтнаа өлсгөхвий гэхээс л дотор харанхуйлаад эрдмийн мөр хөөснөөрөө эртхэн шиг хүүхдээ 3 сар хүрвүү үгүй юу л ажилд давхиад орлоо. Өглөө сүүгээ сааж сааж ажилдаа гарна ажлийхандаа мэлэгдэлгүй 00-д сүүгээ саагаад л хөх чинэрээд  л.

Хүүгий минь сүү халааж угжаад л . Энэ үед нөхрийгөө үгэлсээр байж хүүхдээ харангаа дээд боловсрол эзэмшхүүлхээр их сургуульд орууллаа. Тэгээд удалгүй хань маань ч төгслөө. Одоо л ажил хийж бид 2-ийгоо тэтгээд л гүйхийн байх гэсэн байдгүй ээв Ажил хий гэхээр нэг их мундаг хүн хүний дор ажиллахгүй л гэнэ. Тэгээд бизнес хийнэ гээд л хэд хэдэн юмаар оролдож ашиг олох нь битгий хэл намайг бүүр өрөнд оруулж орхисон. Би энэ хугацаанд байдгаараа хөдөлмөрлөж байрны үнэ хадхаас өмнө амжиж цоо шинэ байр лизингдсэн тулдаа л орох оронтой болсон. Бас яаж ч явган гүйхүү бас машин лизингдлээ. Ийм байхад бизнес хийнэ гэж элдэв хүнээс мөнгө зээлээд тэр нь хугацаа нь болхоор яалтчгүй би төлөх болхын. тэгээд л ёстой хоёр идэхгүй хоосон хонохгүй л гүйж байна даа. Энэ гэрийн ачаа бүр миний нуруун дээр байгаа болхоор илүү дутуу өөртөө наах юм тун ховор.

Хүүхдээ л хүнээс дутуугүй явуулах юмсан гэж л санахын дэлгүүр орвол зөвхөн хүүхэддээ л юм хардаг. Өөрөө бол хүнд хэлхээс ч ичмээр өдий хүртэл чихэндээ ээмэггүй хуруундаа хуримын бөгжгүй л гүйж байна. Бас миний одоо өмсөж байгаа хувцаснуудын дийлэнх нь оюутан байхдаа өмсөж байсан дандаа ээж маань авч өгч байсан хувцаснууд байвал яахуу. Би хааяа их сургуулихантайгаа тааралдхаар үнэхээр санаа зовдгийшд.Нөгөө хэд маань нэг л их ганган амьтад байхын. За тэр хэдэн хувцас энэ тэр ч яахав залуу хүнийг хувцас чимдэггүй гэж л бодоод л сэтгэлээ тайвшруулдгийн.

Гэхдээ ингээд бүх юм надаас хараат болхоор би өвдөх ч эрх байдгүй шд. Найз  нөхөдтэйгээ энд тэнд сууна гэдэг бол үлгэрийн далай. Арай гэж амьдралаа залгуулж байхад юун тэр шоу цэнгээн. Ийм байхаар чинь найз нар хүртэл зайгаа авчхын. Одоо тэгээд найз нөхөд ч үгүй тийм сонин жожиг өрөвдөлтэй л хүүхэн болвоо хөөрхий. Эмэгтэй хүний хувьд хүүхэд гаргана дээр нь өсгөнө тэгээд санхүүгээ бүгдийг нь олно гэхээр байж боломгүй санагдаад л анх их бухимдаад л ханийгаа загнаад их муухай зан гаргасаан. Салчия ч гэж хүртэл бодож байлаа. Тэртэй тэргүй өрх толгойлсон эмэгтэйгээс ялгаа алга гээд л уур хүрээд байдаг байлаа. Одоо харин энэ бүхэнтэй эвлэрээд бүх юм сайхан болно гэдэгт итгээд хүлээгээд ханьдаа итгэхээр шийдсэн. ул нь миний хань маш томоотой архи дарс уухгүй, хартай зан байхгүй, хүүхэн шуухан гэхгүй их сайхан залуу байдгийн. Эхнэр нь бүхнээ хийж байгаа манай гэрийн энэ байдалд тэр маань их санаа зовноо.  Хадмууд маань ч бүр толгой сэгсрээд л хүүгээ загнаад л байх нь тэр.

Гэхдээ миний нөхөр үнэхээр бүтэл муутай. Бүүр санаа байвч ажил нь бүр цаанаасаа л бүтдэггүй ш дээ их сонин. Хорвоо дээр үнэхээр тийм хүн гэж бас байхын. Сайхан ажил энэ тэр хийх гэхээр бүр л сайхан бүтэж явснаа л гэнэт уруудаад болхоо байчдгийн. Тэгээд нэг л учир байна гэж лам хараар явж үзсэн боловч ямар ч нэмэргүй. Хааяа надаас болоод байгаа юм болвуу гэж бодхын. Би хэтэрхий их юмыг нь бэлдээд гүйгээд байхаар муу зан сургаад нөхрөө дарчихвуу гэж бодхын. Үгүй нээрээ нэг ч юмыг бие даагаад шийдчиж чадахгүй талх авахдаа хүртэл надаас асуухын. Надад тийм баян хүн мүн огт хэрэггүй зүгээр  л ажил хийгээд л цалингаараа амьдралд минь нэмэр болвол л үнэхээр тэр л супер санагдаж байна шүү.

За нэг иймрэхүү амьдрал энэ хорвоо дээр байхын. Энэ захиагаараа юу гэж хэлэх гээд байгаа вэ гэхээр эрэгтэй эмэгтэй хүмүүс харилцан бие биедээ тус дэм болж харилцан үүрэг хариуцлагаа үүрч амьдралдаа бие биенээ ойлгож явах нь амьдралын учир утга юм байна. Тэрнээс нөхөр юмуу эхнэр нь  заавал ганцаараа ачааны хүндийг үүрэх биш бие биедээ дэм болж түшиж тулж явах нь л чухал юм байна. Ингэж бодож явдаг сэтгэлээ энэ хорвоо дээр нэг ч хүнд нээж явсангүй. Харин зориг гаргаж танай сайтад захидал бичиж сэтгэлээ сайхан онгойлгомоор санагдаад чадан ядан бичлээ. Ойлгомж муутай найруулга муутай болсон бол хүлцэл өчье…

30 Comments

  1. Sara says:

    Захидлийн эзэн чи хониний ордных уу??

  2. Bas neg emegtei says:

    Bi ch gesen yag l iim baisan. Manai nuhur arhi tanhi hergelehgui huuhed shuuhan gehgui. Gehdee yur ni bol neg heseg ajilna butehgui hetsuu baisaan. Hamag yumaa l bi avna. Zeelee bi tulnu. Ireeduigee bi bodno. Suuldee amidraliin tuluu gej guiseer uurtuu avsan ch yumgui huamdralaas avaan hedhen huvtsastai bolj taarsan. Gehdee bi nuhruu anjiltand hurbe gedegt ni itgedeg. Gol ni nuhruu doosh ni hiij bolohgui yum baina lee. Magtaad zuulnuur ar geree hariutsaj uavna shuu gedgiig ni oilguulah heregtei. Bas neg bolomj garval uurt ni buh yumiig ni daatgaad uz. Er hun ehner huuhdiinhee amidraliig avch yavj baina geed uurtuu itgeltei baihiin bol sergeed ajilsag bolood ajilna buteed irdiin baina lee. Odoo manai hun sain ajillaj baigaa. Nadaas undur tsalintai bolson. Uuruu orlogoo oldog ger bulee uureed ireheeree sanaa favih ni hurtel shal uur bolood minii hair neg tiim yum avah yumuu ene ter gedeg bolson. Gol ni itgel huleelgeed umnuus ni bitgii hamag yumiig ni hiigeed bai. Uuruu hiigeel baival surchihna. Daraa sard chinii olson munguur zuragt avii ch gediimuu uramshuulaad baihgui yu. Yur ni huuhed shig huurgud l hundleed baihad er hun ayandaa seheed irdeg yum shig sanagdsiish dee

  3. Amidral says:

    Sanaa zowoltgviee buh yu ok hezee neg udur buh yum uurchlugdunuu esergeeree chi gertee huuhdee haraal hani chin ajil hiigeel za amjilt

  4. jiriin busgui says:

    Эр хүнийг хүн гэдэг талаас нь, өрхийн тэргүүн түшиг тулгуур гэдэгийг нь өөрт ойлгуулж дэмжих хэрэгтэй. Өөрийнхөө сул талыг харуулж зарим үед хэчнээн өөрөө хийж болох байсан ч нөхрөөрөө зарим зүйлийг хийлгэж байх хэрэгтэй. Эр хүн өөрийгөө хүнд хэрэгтэй, надгүйгээр гэр бүл минь хэцүү байдалд орно гэж мэдэж байвал өмнөө гэр бүлийнхээ төлөө гэсэн зорилготой болж, зүтгэх тэмцэх шалтгаанаа олдог юм шиг санагддаг. Нэгэнт амьдралдаа зорилгоо тэмцэх учраа олсон эр хүн эргэж буцдаггүй юм билээ. Миний нөхөр ч гэсэн гэр бүл болсон эхний 2 жил шахуу яг л тийм байсан. Тэр үед би ажил хийж нөхөр маань ажилгүй байсаан. Ажил хийж мөнгө олж байгаа хүн нь шийдвэр гаргаад байдаг болохоор талх авахдаа асуугаад байдаг. Тэгээд л би нэг л өдөр бодсон. Энэ чинь юу болж байна вэ гэж. Ингээд л бүх зүйлээ надаас асуугаад байх юм бол амьдралд би л шийдвэр гаргадаг, нөхөр маань зүгээр л тэжээвэр хүн болохнээ, ингэж амьдарвал би гэр бүлээ чирж амьдрах юм байна гэж бодсон. Би анхнаасаа нөхрөө эр хүн халаасандаа мөнгөгүй явж хэзээ ч болохгүй гээд сүүлийн 500 төгрөгөө битгий үрээрэй гээд халаасанд нь хийж өгөөд явуулдаг байсан үе бий. Аажмаар гэр бүлийнхээ бүх мөнгийг нөхөртөө өгч дэлгүүрээс авах хэрэгтэй зүйлсийг захиж авчруулаад өөрөө гэртээ хүүхдээ хараад сууж байдаг болсон. Анхандаа мөнгөө үрчихээд байдаг байсан ч аажмаар мөнгөө зарцуулж сураад хариуцлагаа үүрч сурж эхэлсэн. Ажил хайж байгаад жолоочийн ажил олоод тэр үед 100 000 цалин авч байлаа. Хэдийгээр тэр нь юм болдоггүй ч цалин авсан өдрөө хүү бид хоёрт амттай зүйл авчирч өгөөд өөрөө их баярладаг байсан. Би хүүгээ овоо болохоор нь ажил хийж эхэлсэн ч амьдралын гол ачааг нөхөр минь үүрсээр өдийг хүрсэн. Өнөөдөр эргээд харахад миний нөхөр маш хариуцлагатай, гэр бүлээ авч явдаг гол түшиг тулгуур минь болсон байна. Түүнд маш их мөрөөдөл байсан. Сайхан байр машин гээд л. Гэр бүлээрээ тэгж амьдрана гээд л ярьдаг байсан. Тэр үед юу ч үгүй хоосон байж юун том юм ярьдаг юм бэ гэж бодогдох үе байсан ч би тэр үгийг түүнд ил хэлж байгаагүй. Мэдээж итгэж, нөхрөө хүссэндээ хүрнэ гэдэг бодлыг нь үргэлж дэмжиж ирсэн. 3 жилийн дараа анхны машинаа авч, удалгүй байрны асуудлаа ч шийдсэн. Өөрөө зүтгэж бүхнийг хийгээд сурсан болохоор надаар юм хийлгэх дургүй, өөрөө л хийх гээд зүтгээд байдаг болчихсон байна лээ. Мэдээж би юу гэж зүгээр суух вэ дээ, гэр бүлийн халуун дулаан уур амьсгал бүх зүйл надаас шалтгаалах болохоор нөхрийгөө ажлаасаа ирэхэд үргэлж сайхан хоол ундтай, инээд хөөртэй гэр орон угтаж байгаасай гэж хичээж ирсэн. Энэ бүхнийг өгүүлээд байгаа гол учир нь эр хүнийг бага зэрэг түлхээд араас нь сайн дэмжээд өгөхөд үнэхээр хэн ч байсан гэр бүлээ чирээд л явах болно. Эрчүүд маш зөөлөн сэтгэлтэй, жоохон зүйлд амархан баярладаг, амархан гомддог, түүнийгээ ил гаргах дургүй ч дотроо хүний анхаарал халамж үргэлж шаардаж байдаг тийм л улс. Тэд амьдралын хатууг би үүрэх ёстой гэж бодоод нулимсаа ч үзүүлэхгүй тэсдэг. Гэвч тэд чинь хүн л юм чинь өөрийн гэсэн орон зай, эрх чөлөөг эрхэмлэдэг. Тэд сайхан гэр бүлтэй тайван амьдарч, үр хүүхдээ инээж баярлаж байхыг харах хүсэлтэй. Тэгж чадсан эрчүүд элдэв хоёрдмол бодолгүйгээр гэр бүлээ сайхан авч яваад байх шиг санагддаг. Тиймээс тэдэнд зорилгынхоо төлөө зүтгэх орчинг бий болгож өгөх хэрэгтэй. Тусдаа амьдраад амьдралаа өөрсдөө үүрээд ирэхээр аав ээжийн дэргэд байснаас хэцүү юм шиг санагдах ч аяндаа зорилго, зүтгэл, тэмцэх шалтгаан бий болно шүү дээ.

  5. Баяр says:

    Чи ч үнэнхээр мундаг чадалтай эмэгтэй байна, Танай нөхөр чинь ч бас азтай залуу юм, эхнэрээрээ тэжээлгэчихээд, Амьдрал сайхан болох байхаа, Чиний байгаа байдал манай нэг таньдаг эгчтэй минь адилхан санагдчихлаа, эхнэр нь бүхнийг хийдэг, санхүүгийн асуудал байр машин гээд л бүхнийг хийнэ, эгч минь нөхрөө бүр чи гадагшаа явж докторт сур би бүх юмыг нь дааж төлнө гээд л нөхөр нь болхоор үгүй гээд л тэгээд тэр нөхөр нь аймаар аймаар том том юм ярина, юу ч чадахгүй байж худлаа шаагаад байхаар нь дургүй хүрнэ, бараг дэлхийг өөрчлөх юм л ярина шүү дээ, Эгч минь одоо бол эвлэрсэн байна лээ, би бодохдоо тэр залууг гэр бүлээ тэжээж тэтгэж чадахгүй юм бол өөрийнхөө санхүүг шийдээд явж чадаж байгаасаа л гэж боддог юм, Чиний амьдрал сайхан болноо тэнэг нөхөр чинь ч ухаан суух байлгүй дээ

  6. Ху says:

    engej ajilj bgaa huuhen orondoo munch taaruu bdag gesen shuu sexdee sain bolohgui bol olson mungiig chin nuhur chin hen negen huuhend zoriulaad irdeg yum daa ene ireeduid

  7. Худалч says:

    nuhur chin ger orniihoo ajiliig hiigeed chi ajilaa hiigeed bwal bolno shdee yahaw 2laa bairaa l solio biz tegehdee eregtei hun ger oron tsewerleheer ehner shigee l law bolgoj chaddahgui yum bilaw ger tsewerleed bn tsewerleed bn yach hicheegeed hurdan hudluud ehneriinh shig hurdan saihan bolgoj chaddaggui shuudee tegehdee terhuu ajiliig hiiheer ajil hiigeed gaduur yawj bhaas iluu ih yadardag yum bn lee bi neg sar hiigeed hashirsan hechuu hechuu ene huuhnuud yaj bolgodog yum boloo ajilaa hiine geree tsegtslene huuhdee halamjlana hooloo hiine deer n bas nuguu bi gedeg huniig chin halamjlana mun ch burhnii buteel shuu dee emegtei hun chin hairtai shuu

  8. tuni says:

    huuhduudee ajild l surgasan gee bzdee, tgd yagaad amidraliinhaa tuluu zutgej ajilladaggui nuhur we, dutuu humuujiltei hun bndaa, bagaas n yumiig n beldej uguud surgatsan bnldaa eswel. ajild tatan oruulj chaddag zuiliin hiilgeh heregtei bhdaa

  9. bi says:

    Ger buliin asuudluud dotroos hamgiin baga jijig zoblon chin mungugui bh gedge niitleliig unshaarai .hubi tabilan l yum blgui dee.arhi uuj agsan tavij zodohgui huuhen erguulj setgeliig chin urahgui l bval zgr dee busgui min.Sain saihniig husie busgui min.

  10. tamir says:

    ene deedeh ovogiin nom yasan lut nom be, buh yum bdag

  11. 63 настай тэнэг өвгөн says:

    Уг нь эрчүүд ажил хийж эхнэр хүүхдээ л тэжээх ёстой гэвч үүний тулд эмийг эр нь захирч байх ёстой юм Гэвч өнөөдөр хүүхнүүд эрийг захирдаг болсон болохоор эм нь тэжээхээс өөр аргагүй болжээ Энэ тухай Тэнгэрийн дагина Дэ хатан номонд байгаа бөгөөд 28 онд Эм нь эрийгээ захирдаг болох нь тэгвэл ЭРХ ХЭНД БАЙНА ҮҮРЭГ ТҮҮНД ОЧИНО гэдэг хуулийн дагуу эм нь тэжээдэг болно тэгвэл хүүхнүүд бүр их зовно шүү дээ гэж тэр ухаант хатан халаглан гасалж хэлсэн байсан нь өнөөдөр биелэлээ олсныг энэ нийтлэл болон амьдрал бүрэн баталж байна даа Одоо эхнэр хүүхдээ би тэжээх ёстой гэж боддог залуу эр байдаггүй байж ч магадгүй шүү

  12. zochin says:

    yun dawartsan nuhur we?  enhereeree tejeelgeed . bvsgvi ta uuruu hamag yumiig ni beldej ugsuur bgaad muu zan surgasan bn. hedii arhi,tamhi hvvhen shuuhan gej ybdaggvi ch gesen uuriig chin haraad yuch hiij chadahaa bolison bn odoo nuhuruu sain shah bas ajil hiilgvvl uuruur ni ur shiriig ni daruulj bai  bitgii umnuus nu tuluud baildaa  id saihan zaluu nasan deeree uuriiguu garguund ni hayna gej yu bdagiin  heleh ch vg alga ..

  13. zochin says:

    yun dawartsan nuhur we?  enhereeree tejeelgeed . bvsgvi ta uuruu hamag yumiig ni beldej ugsuur bgaad muu zan surgasan bn. hedii arhi,tamhi hvvhen shuuhan gej ybdaggvi ch gesen uuriig chin haraad yuch hiij chadahaa bolison bn odoo nuhuruu sain shah bas ajil hiilgvvl uuruur ni ur shiriig ni daruulj bai  bitgii umnuus nu tuluud baildaa  id saihan zaluu nasan deeree uuriiguu garguund ni hayna gej yu bdagiin  heleh ch vg alga ..

  14. zochin says:

    yun dawartsan nuhur we?  enhereeree tejeelgeed . bvsgvi ta uuruu hamag yumiig ni beldej ugsuur bgaad muu zan surgasan bn. hedii arhi,tamhi hvvhen shuuhan gej ybdaggvi ch gesen uuriig chin haraad yuch hiij chadahaa bolison bn odoo nuhuruu sain shah bas ajil hiilgvvl uuruur ni ur shiriig ni daruulj bai  bitgii umnuus nu tuluud baildaa  id saihan zaluu nasan deeree uuriiguu garguund ni hayna gej yu bdagiin  heleh ch vg alga ..

  15. Zochin says:
  16. Soko says:

    Nuhruu jaahan shahaa. belenchleed bnshuu naadah chin.

  17. Tommy says:

    Emegtei hun gehed uneheer uhaantai bas teveertai bna shuu big LIKE. Jargal baihad yaagad zaaval zovlon orshdogiig chi medehuu? Jargaliig iluu amttai bolgohiin tuld zovlon orshdog yumshdee. mash saihan setgeltei busgui bna. gehdee tsaashdaa iim baij bolohgui ee nohor chin davarchihsan bna. odoo Orhiin terguun ger bulee avch yavah yostoi gedegiig helj uhaaruul. Er hunii nohor hunii uureg hariutslaga gej neg tom yum baih yostoishdee. harin ger buliin 2 2uulaa ajiltai tsalintai baival hichneen setgeld oyg bas iluu jargaltai baidag geech. Nohortoo helee oilguul okey amjilt. bas huuhedtei bolsond bayar hurgii.

  18. itgel says:

    1. Nohriigoo ajild oruul, biyee daagaad yum hiij chadahgui baij hunii dor ajillahgui geed yah yum, teriig oilguul. 2. Buh yumiig uuruu hiij zohitsuulj guigeed bailgui nuhurt hiih yum uldee. Ajil hiij mingu olj chadahgui bol yadaj ger ornii ajil, huuhed ene teree zohitsuulna biz. 3. Mungu iluu garval uurtuu zartsuul, huvtsas hunar, goo saihan, eruul mend g. m. Ingej yavaad uvduud unah vii dee. Uuriiguu hairla. 4. Nuhurt baga bagaar achaa uuruulj surga. Ternees tuslamj hus. Nuhriig uurtuu itgeltei bolgo. 5. za tegeed daraa yasnaa ergej bicheerei, ajilsag busgui mini.

  19. men says:

    yahav er hunii az neg heseg tegdiin. er hun her ih zovlongoor zulguurdej bna tudii chinee ungu ordiin . ihemseg yarvalzsan golomhoi bval dooshlool bna. har, hund geltgui ajild oruul bie haa ni changaraad gyalalzaad irne. setgel sanaa ni ch uudrug bno. barilga bol saihan shu.

  20. Билгээ says:

    Ийм амьдрал бас байна аа байна. Гэрт орж эм, гадаа гарч эр болж яваа эмэгтэйчүүд цөөнгүй байна даа. Ямартаа ч элдэв зээл хуйгаа төлөөд дуусгаадахвал амьдрал өөрчлөгдөх байлгүй дээ. Нөхрийгөө толгой хүрэхгүй юманд цаг зав мөнгө төгрөгөө үрж байхаар амьдралд тус нэмэр болохоор ямар ч хамаагүй ажил хийлгэх талаас нь зөөлнөөр шахаж сэнхрүүлбэл яадаг юм бол… Эр хүн гэсэн сэхүүн зан чангаагаад зөөлөн л үзэхгүй бол ширүүхэн тулгаад нэмэр гарахгүй байх. Ямартаа ч мундаг байна аа бүсгүй минь. Сэтгэлээр уналгүй бүгдийг ханьтайгаа хийж чадна гэдэгт итгээрэй.

  21. man says:

    aixtar tom achaa uurch bnadaa

  22. Etu says:

    Miniiher bol chamd eldev busiin zovlogoo ogohiig husehgui baina. Chi nomiin delguur orood *Hairlagdsan emegtein zurvas* gd ih goyo nom bna le. Bi teriig unshsan tgd er ni ger bulin hariltsand bodoh zuil ih bn gdgig oilgoson. Odoo bi unshsana heregjulj baigaa. uneher oorchlolt ilerch bna le. manai hun bas butelgui talda.
    Chi ter nomiig l unshad tungaaj uzerei.

  23. nansa says:

    Hi  unher uhantai hun bna emhtei hunii aimdraal yaharaa im  baidag bna  odo ued ehneruuden  nohorigo  tejedeg  boltson ue yumu  monglos busd oron nohoriin avgaiga tejeh chadltai bolson  hoino hunte sudag yum  bnle manai mongliin zaluus zugerel neg odro bodoj aidrdag  humuus yumda

  24. busgui says:

    minii duu chi oorchlogdono gej bodoj bna uu estoi uguishuu egee ni nad amidralaar chini yawij bna odoo ch daschihajee . timees mini duu zugeer l shan amidar arhi uudaggui, tamhi tatdaggui huuhen erguuldeggui ,hun ch odoo ene niigemd howor zawshaan shuu. manai hun bol tanai hunees dawuu yum bna aa kkk. huuhen erguulne, arhi uuj agsan tawidag bsandaa. odoo harin bur bolchihsoon zasarsan egee ni er hardaj araas ni guideggui bsanii ur dun garsan yum uu yasiin huuhentei l law orootsoldohoo bolson sarhadiig bol haya neg uudag ch eldew ash gargahaa bur bolson doo tiim ees egee ni jargaltai amidraad l bna oo mini duu odoo ooriigoo l goe bailga chamaig goe bhaar chini tsaadah chini yu bilee gej bodood harin oorchlogddogiin haya ch gesen bhgui yanaa gejiildaa za ternees uurlaj oorigoo bitgii nerewtuuleerei chi l hogshirno shuu chi l muuhai bolno za amjilt 

    e

  25. zochin says:

    chamtai sanal neg bna unheer hamt 2 hun amidarch baigaa bol neg negendee dem bolj bh heregtei bas arhi uuj ohin huuhen gej yavdaggui bol bas neg avuushtai tal shuu erni ene amidrald sain muugaa avch yavdag yum shigee chamaig irhed saihan hool hiiged hania yadarsan uu geed gertei huuhedee haraad suuj bdg bol bas yahuude enchin bas neg heden tugrug olj irj ugch bna geed chamruu tomorch bhaas deer ee

  26. zaluu says:

    Ene negen amidraliin tuuhiig unshsan. saihan l sanagdaj baina. Egel jiriin negen saihan ger bul baihiin. Yaj yum buhen tegsh baihav dee. chamd yum buhen l hemjee hemjeegeere  l baina. Uur yu husehev dee. Saihan amidral chin baga bagaar bii bolno shu dee.Boginhon hugatsaand buh yum saihan bolno gej baihgui. Sain nuhurtei aztai l huuhen yum Bas sain amidraliin tuluu gesen uhaantai huuhentei suusan amnii hishigtei l zaluu yum. Tegeed ta 2 -t amjil huseye. 
    …Rom hotiig neg udur bii bolgochoogui….  geed ug saihan ug baidag daa.

  27. yesno says:

    iim ehnertei bol ch laitai amidrah yum bn da.tanai nohor muu bnaa orh geree awaad yawj chadahgui yumaa gehed jaahan ch gesen tus dem bolood ogwol.odoo naad nohortoo naidaad suuh bish helj oilguul shahaj shaard angaij idej tongoij baadag horwoo chini duuslaa gej.hairan saihan zaluu nas. goy gangan huwtsas hunar omsoj zuuj nz nohodteigee uulzaj uchirch ineej haniaj hoorch baysaj bj l zaluu nasnii chini utga uchir varna biz de.amidral amidral gej odor shono ogloo oroigui guiseer btal neg l medhed nuur chini urchleetej sanchig chini buuraltah wii de.ter uyd mynga goyood saihan haragdah uu erch huch baysal hoor chini ali hediin ard chini hotsrono do…

  28. june says:

    ert  hvntei  suuh  hereggvi  gej bgaam sh dee

  29. Anonymous says:

    oo tegeel oroi ochihod tosood gvih alag vree haraal hamag zovlon ene ter heseghen ch boltugai martagddiishd

  30. Ppp says:

    Bugd bodsonoor baidaggui yum a ho. Chaddag ni chaddagguigee teej yavdag horboo. Ajil gaigui bolmogc gert esregeer neg yum bolno. Ger bul saihn bolmogc ajil er butej ogohgui. Ajil ger bul gaigui bolohoor ovchin emgeg erguuleed irne. Hudlaa arhichin bolohoor buh zuil ok bolchino… Kkk

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.