Яаж найз залуудаа аятайхан хэлэх вэ?

Би өнгөрдөг 5 дахь өдөр эмнэлэгт очиж мазокийн шинжилгээ өгөөд трихомониаз гэсэн онош тавиулаад үнэхээр шоконд орчихоод байж байна. 3 жилийн өмнө халамцуудаа ажлынхаа найзтай тохиолдлын бэлгийн хавьталтанд орсон юм. Тэгээд тэрэнтэй ийм зүйл хэзээ ч болоогүй л мэт байя гэж тохиролцсон, харин түүнтэй унтсаны дараахнаас доошоогоо сайн харвал бага зэрэг ногоон туяатай юмуу гэмээр ээдмэг юм их хэмжээгээр гарж, загатнаж байгаад өөрөө аяндаа эдгэчихсэн. Элдэв үнэргүй ялгадас байсан. Ахиж давтаагүй, тэгээд би түүнийг мөөгөнцөр юм байна даа гэж бодоод эмнэлэгт үзүүлээгүй орхисон нь том алдаа болж л дээ.

Тэгээд түүнээс хойш анх жил гаран нэг залуутай үерхсэн, тухайн үед элдэв янзын асуудал гарж байгаагүй. Гэхдээ үе үе бага зэрэг цагаан юм ихсэх үе байх нь байсан ч загатнуулж барьдаггүй л байсан юм. Тэгээд сая 9 сараас хойш шинэ найз залуутай болсон юм,  10 сард дотно харьцаанд орсноос хойш байнга цистит хөдлөөд маш хэцүү байсан 4, 5-хан сарын дотор 7, 8 өвдсөн байх. Цистит хөдлөх тоолонд цагаан юм их гараад загатнуулаад байсан би ч дархлаа сулраад мөөгөнцөр ихсээд байна даа гэж бодоод ариун цэвэр сайн сахиад л хэд хоноод зүгээр болно, гадаадад байдаг болохоор эмчид үзүүлж чадалгүй явсаар одоог хүрлээ.

Тэгсэн сарын өмнөөс шахуу цистит хөдлөхтэй зэрэгцээд доошоогоо шар ногоон юм нилээн хурц үнэртэй гараад эхэлсэн. Тэгж байгаад л өөрөө гайгүй болчихоод байсан чинь сая хэд хоногийн өмнөөс ахиад эхлэхээр нь Монголдоо ирчихсэн юм чинь гээд бушуухан эмнэлэг ороод ийм онош тавиулчихаад сууж байна. Өнөөдрөөс эмчилгээгээ эхэлсэн, найз залуу маань Монголд ирээгүй тэндээ байгаа юм. Одоо би 2 сарын сүүлээр буцна. Одоо гол нь найз залуудаа яаж аятайхан хэлэх аргаа олохгүй бүр баларч байна аа. Яаж хэлэх вэ?

Тэр надтай үерхэхээсээ өмнө л ийм өвчтэй байсан байж магадгүй, эсвэл намайг хуурсан юмуу бүр гайхаад сууж байна. Ямар ч байсан эрчүүдэд шинж тэмдэг илрэхгүй байх нь их юм байна. Эсвэл олон жилийн өмнөх тэр тохиолдлын бэлгийн хавьтлын үед л авсах халдвар нь мөөгөнцөр биш энэ өвчин байсан юм болов уу?

Зиа, замбараагүй бичсэн захидлыг минь уншсанд баярлалаа, харааж ерөөхийн оронд асуултанд маань л хариулж өгвөл надад үнэхээр хэрэгтэй байна шүү…

Тэгэхээр ерөнхийдөө асуултууд маань:

1. Яавал найз залуутайгаа муудалцахгүйгээр, нэг нэгнээ буруутгахгүйгээр эвтэйхэн ойлголцож эмчилгээг нь хийлгүүлэх вэ?

2. Энэ өвчингийн үр дагаварыг сонсоод маш их цочирдсон, үнэхээр үргүйдэлд хүргэхдээ амархан гэж үү?

3. Энэ өвчин бүрэн эдгэрдэг үү?

4. Мөөгөнцөр, трихомониаз 2ын шинж тэмдгийн гол ялгаа нь юу вэ? Мөөгөнцөрийн үед ногоондуу туяатай ялгадас гарна гэж байх уу?

Ингээд эцэст нь залуусдаа хэлэхэд заавал бэлгэвч хэрэглэж, тохиолдлын бэлгийн хавьтлаас хол байхыг хүсч байна, үгүй бол үр дагавар ийм л байна….

47 Comments

  1. zaluu says:

    NET  hi ene ACД уусмал чинь малых биздээ , хүмүүс олон юманд л сайн гэхийн нүүрээр юм гардаг хүн хэрэглэвэл яадаг юм бол мэдэх хүн байвал соммэнт бичээч . HELIPAC гээл янз бүрийн л эм ууллаа батганы эмчилгээнд явлаа хэсэглээ зүгээр болоол тэгээл буцаал гарчих юм хэцүү юм аа залуу хүн хүнтэй ч уулзаж чадахгүй

  2. NET says:

    Триxомониаз. АСД-ийн 2%-ийн уусмалаар (100 мл буцалсан усанд 60 дусал) нэг удаа бургуйдаxад эдгэрнэ. 

  3. Халдварт өвчин үүсэх шалтгаан says:

    Оюуны чадварын доод түвшний хүмүүс халдварт өвчинд өртөх нь их байдаг.

  4. Altanzul says:

    Za yun svrtei ym be ochiod xeleed asuu tgd sex xiilgvi shuud emchilgee xiilgee tgd daraani sexee xiii bi tegj bsn bas asuudal bish dox abchaagvi ym chin 

  5. onb says:

    bi bas ue e muuguntsurdud bdag bsan  ter ued ni muuguntsrin esreg laa polijinaks awch hiigd l aigui bolchihod bdag bsan hamgiin sonin ni nuhru uragshaa yawad iherl muguntsurdchuhd bdg sin sulde nugu muguntsur chin nogoon ungtei eedem shig yum garad nuhurtu heled emnelegt zulsen chin arhag muuguntsur boltson bn gd baahn emchilge hlgsen ter ued nuhur maani nadru dairad chi l em ih hergldeg zambraagui antipotiknos hn bolson j hutsaad bsan urtuluu uu nadas nutar em uuj bsan ni barigdsan odoo nuhurteige oirtoigui 3 sar bolj bn holoi uwduj neg hiseg nleed ih antibiotik herglsench dahij muuguntsurtuugui ene muusain erchuud muuguntsur hurtel und ni dmjulagch boldog yum bnleshd nemj helhed dtsan arhag muuguntsur nogoon boldin bnleshu b uwchin bshu gj emchese asuhad polijinaks buren edgeedeggui saarmagjuuldag  gj bsan

  6. .... says:

    энэ дээр deleted гэх хүн үнэн зөвлөгөө өгсөн бн, тэгээд өөрөө жаахан хормой хотоо чанга байлгаж сур

  7. .... says:

    сонин хүүхэн бэ, тээгч болоод яваад байгаагаа мэддэггүй юмуу. тэгээд ч чиний өвчин архагшаад, далд хэлбэрээр яваад байна.  эмчилгээ хийлгээд сарийн тэмдгийн дуусах өдрөө шинжилгээ өг, 3н сар дараалан өгч 3улаа эрүүл гарсан тохиолдолд чи бүрэн эдгэрсэн гэж үзнэ. 2 дох дээр нь эрүүл, 3 дахь нь өвчтэй гэж ч гарч болдог. эмч, эмнэлэгийн чиглэлийн хүн биш байж ямар их хүн бодит бус зөвлөгөө өгдөг юм бэ
    эцэст нь гэж байгаад бичсэн юмаа өөртөө сайн хэл за . өөрийн толгой дээрх бухлаа харахгүй байж.
    чи 2дохдоо бас энэ өвчнөө халдаасан байна, энэ 2 өвчин эрчүүдэд бараг.
     зовиур өгдөггүй. дээр зарим нэг хүмүүс худлаа бичсэн байна, эмэгтэй хүнд илрэх нь бага, бохир байвал өөрөө үүсдэг энэ тэр гэж.

  8. deleted says:

    Нз залуудаа хэлэх мэдээж амаргүй. Эрэгтэй хүнд илүү удаан илэрдэг байх. 
    Чамд хайртай бол энэ асуудал биш шүү дээ. Эмчлүүлээд л болоо.

  9. deleted says:

    1. Нз залуудаа шууд л хэл гэхдээ чи нз залуугаасаа аваагүй юм шиг бна. тм болохоор асуудал үүсэж магадгүй.
    2. Эмчүүлэхгүй яваад байвал хүрнэ. Мөөгөнцөр хүртэл эмчүүлэхгүй удаан яваад эцсийн шатандаа хүрвэл үргүйдэлд хүргэдэг. Эмчилгээгээ тасралтгүй сайн хийлгэх хэрэгтэй. Гэхдээ тэгтлээ их санаа зовох хэрэггүй. Үргүй болох нь маш ховор.
    3. Бүрэн эдгэнэ. Эмчилгээний явцад хүнд антибиотик хэрэглэдэг учир дараа нь амархан мөөгөнцөрдөх гээд байдаг болчихдог юм. 
    4. Мөөнгөнцөр өнгөтэй гардаггүй. Хүндэрсэн үедээ их загатнуулдаг.
    трихомониаз нь шаргал, ногоон, өнгө үнэртэй их загатнуулдаг .
    Цаашид доошоогоо цагаан юм гарах нь хэвийн хэмжээнээс их гарах үед заавал эмчид хандаж байх хэрэгтэй.
    5.  Цистит бол наад трихомониаз-с болж гарч байгаа нянтай зүйл шээсний сүврүү орж бохирдуулснаас болж байгаа юм. Ариун цэвэр сайн сахих хэрэгтэй. Циститээ бас эмчүүлббэл зүгээр. Давсагаа нэг угаалгавал зүгээр байх. ГОЛ НЬ ЭМЧТЭЙГЭЭ ИЛЭН ДАЛАНГҮЙ ЯРИЛЦАЖ ЭМЧИЛГЭЭГ ЗӨВ ХИЙЛГЭХ ХЭРЭГТЭЙ. ЭМЧ Л ЧАМД ТУС БОЛНО.

  10. yu vee says:

    za yg uneng helchey.3 jiliin omon nogoon tuyatai ed garsan bol tgeel ter ued avsan gsen ug.Unende bol naad ovchin eregtei hund barag medregded ilreed bdgui.Tegedch chinii bieni darhlatai holbotoi hayaa bag hay iluu shinj temdeg ilerch bsan bh.Bas deern oor huntei havtah blgond iluu medregdsen bj blon.Tgedch naad ovchin oor ovchintei davhar havsarch yvdag eddee. Tiimees eme uchad dahij sain shinjilge ogch baij guitsed edgerdeg ovchin. Goln ingej olon jil yvsan blhor urguildeld nolooldog taltai.Bas deern helhed ooroo avchirchad hund tohoh muhai shu.Medeej chi odogiin nz zaluuga shuud burutgaad ooroo 100% tsever uldej blon.ingeh buren blomj bga.Gehdee ene ni chinii hun chanras hamarah asuudal

  11. Hennegen says:

    Sainbna uu?hetsuu bdag ym ble nadtai yag adil asuudald orjee bi nz zalutaiga 3 jil uerhehde neg udaa uur zaluu harj bsan tohioldol bgaagui.genet l salahiin sariin umnuus doosho zagatnaj ungutei ym garsan bi gaihad ochij uzuultel urevsel muuguntsur ilerle gesen bi uurigu magtaj bga bish bi yamr tseverlegee hiih yamr em uuval muuguntsuriin esreg emtei hamt uuh uu bugdiig n meddeg.nadaas bol yagaad ch boloogui.tgeed bi oroi ni nz zaluda ochood heltel uurlaad huleej avaagui bi ih gaihsan.3 jil 1 huntei hamt bgaad bas neg tohioldliin havital garhar ni bolomjig ashiglasan baij magadgui ym.bi terende ih hairtai ch bid 2 yag l iim asuudlas bolood salsan odo salaad 3 sar garan bolj bna.yurduu l chi bas emchilgee hiilge!gej helsenii tuluu….

  12. Hennegen says:

    Sainbna uu?hetsuu bdag ym ble nadtai yag adil asuudald orjee bi nz zalutaiga 3 jil uerhehde neg udaa uur zaluu harj bsan tohioldol bgaagui.genet l salahiin sariin umnuus doosho zagatnaj ungutei ym garsan bi gaihad ochij uzuultel urevsel muuguntsur ilerle gesen bi uurigu magtaj bga bish bi yamr tseverlegee hiih yamr em uuval muuguntsuriin esreg emtei hamt uuh uu bugdiig n meddeg.nadaas bol yagaad ch boloogui.tgeed bi oroi ni nz zaluda ochood heltel uurlaad huleej avaagui bi ih gaihsan.3 jil 1 huntei hamt bgaad bas neg tohioldliin havital garhar ni bolomjig ashiglasan baij magadgui ym.bi terende ih hairtai ch bid 2 yag l iim asuudlas bolood salsan odo salaad 3 sar garan bolj bna.yurduu l chi bas emchilgee hiilge!gej helsenii tuluu….

  13. zochin says:

    uurtuu archaatai bai huuhen guai, zambaraagui belgiin ahvutalaa boli, belgevch bainga hereglej bai. anhii shinj temdgee ilrenguut emlegt ichij uzuulehgui yasiin

  14. zochin says:

    sain bnuu tanai nz zaluu tanid itgedeg bol taniig oilgonoo. bi nz zaluutaiga 1jil uerhej bn manai nz zaluu bs jhn asuudaltai bsan tani shig nadad helhees ih aidg bsan ene asuudlaas bolj nadaas salhaar hurtel shiidej bsan bi yu tohioldood bgag ni mdj nz zaluugaa saitar oilgoj odoo bid 2 2uulaa zgeer shan uerhej bga udahgui gerlej huuhedtei bolhoor shiidsen bga tiim bolhoor ta nz zaluutaigaa 2uulahnaa suuj bgad ene talaaraa yrihad nz zaluu chin oilgon gj naidaj bn

  15. ken says:

    hi ania naraa 8 9 8 7 5 7 9 9

  16. Anonymous says:

    belgebch ene ter hereglehed yadiin

  17. Anonymous says:

    bi ch tusaj l baisan harin avgai buruutai yu bi buruutai yu gedeg todorhoigyi ylden bi 2,3 hyyhentei untsan manai hyn 1 hyntei untsan bolj taarsan aaa horhoi

  18. er hun says:

    bi ungursun 10 sard dornodiin bayanuul sumaas irsen … gedeg nertei, ubpalace-iin chanh urd baidag yamar ch bilee surguuliin ohinoos ene uwching awch bilee. neriig heleed yahaw nz naraasa ichih uheh baih, tegeed ehnertee helsendee, hania hanin huntei untsan gol n uwchin awsan geed. ehendee mash hund bsan. odoonoos l baidal araideerdej bnada

  19. ganaa_4503@yahoo.com says:

    chi eor n ajaad bhad nileen haingaduu tenegduu busgui baih shig baihin hamgaaltgui ajliin gazrin zaluud shaalguulsan.1sarin omnoos shahu nogon ym garad bhad edegchinee ged bgad bdag chi jaahan ymtai baiha.Er hun l hainga bdag bolhoos emegtei hun iim t1 baij boldimu

  20. ganaa_4503@yahoo.com says:

    odo uerheed bgaa zaluugaasa awsan gej bodoj bn.Ali diwan galawin 3n jilin omnoh owchin be ugui dee hongor min 3n jilin dara shinj temdeg n ilrehgu er hund 3-7honogt emegtei hund 5-14honogt ilrene gehde trihonaz dangaara ih howordoo zag huitentei zaawal hawsardag.Moogontsor bol owchin bish chi ih hemjeenii antibiotik hereglesnii daraa gardag zuil.Nemj helhed 3n jilin omno unttsan zaluu chin owchingui harin odoogin nz zaluu chin owchintei gej bodogdhoor bn

  21. Эр хүн says:

    Тэнэг минь эмчээс асуу

  22. kkk says:

    ERN BELGIIN ZAMIIN OVJIN OIR OIR SHELGEED BDG TZISTIT BISHUU OORINHOO TURSLAGAAS HELJ BN- OIR OIR SHELGEEDEG

  23. koko says:

    minii bodloor bol chi ooroo ovchtei bsan bn. Nz zaluudaa haldaasan l bgaa. Ehleed uym garch bhad n emchluulehgui yasan teneg ohin be chi . yamar ch ovchin ooroo edgedeggui. Ovchin chin harin hundreed nuuts ueruugee shiljij bgaa gedgiig oilgohgui hugatsaa aldsan bn. Nz zaluugaa amchleh heregtei boljde

  24. Anonymous says:

    emchluul oor asuudal bxgui

  25. Anonymous says:

    ter ovchin chini yag mon yumuu oor emnelegt ochood dahiad shinjilgee ogood uz dee
    uul ni eregtei hund hurdan ilerdeg gesen sh dee

  26. Зочин says:

    Өөрийгөө хайрладаггүй хүн замбараагүй байдлаар бэлгийн замын халдварт өвчин авч байгаа юм. Наадах чинь намайг аль дээр 8-р ангидаа байхдаа эрүүл мэндийн хичээл зааж байсан. Өөрийгөө ДОХ БЗХӨ хэрхэн хамгаалах тухай.

  27. эмэгтэй says:

    трихомназ гэдэг өвчин эмэгтэй хүнд богино хугацаанд илрээд далд хэлбэртээ шилждэг юм чи 3 жилийн өмнө авсан байна тэр чинь үргэлж хэн нэгэн хавьтагчид чинь халдахгүй дархлаа сулрах архи ууж секс хийх үед чинь нөгөө хүндээ халдах ч юмуу тэгж идэвхжээд бусад үед өөрт чинь мэдэгдэхгүй далд хэлбэртээ шилждэг юм байна лээ
    тэгэхлээр наад залууд чинь чи өөрөө халдаасан байх магадлал өндөр байна ер нь бол өөрөө цэвэр байсан талаасаа хэлэх л хэрэгтэй тэгэхгүй бол чиний нэр хүнд болон тэр хүний чамайг гэх сэтгэл юу ч үгүй болно

  28. Anonymous says:

    muuguntsur zagatnana unertei tsaivar yum garnadaa tegej nogoon mogon yum bol oilgomjtoi uvchinl baishdee

  29. ooh says:

    uzej haraj baij onshi tawij emchilj bolishdee

  30. zozo says:

    naiz zaluudaa chamaas avsan bainaa. hamt emchluulbel emchluulye gej hel. ugui ntr geed guriih yum bol zugeer sal. tegehgui bol naad ovchin chin edgehgui. bi bol suuliin naiz zaluugaas avchihsan yum bolov uu l gej bodoj baina. 

  31. Dasssss says:

    Энэ Линкэн дээр дажгүй зүйлс суралцацгаа та нар хэхэ
     http://forum.asuultserver.com/viewtopic.php?f=25&t=130207

  32. Dasssss says:

    Ер нь хэнээс нь вэ гэдэг нь бараг наад өвчин чинь хэцүү л дээ. Магадгүй ариун цэвэр сахиагүйгээс өөрөө удаан хугацааны турш үүсгэж болно. Аягүй хялбар тусдаг өвчин. Гол нь эмчилгээгээ тууштай хийлгээд гамаа сайн барихгүй бол болохгүй. 
    Зарим хүмүүс эмчилгээ хийлгэх явцдаа шинж тэмдэг нь арилчихаар зүгээр болчлоо гэж ойлгодог.  Тэр нь бүрэн эдгээгүй далд хэлбэртэй орчдог. Тэрийгээ мэдэхгүй явсаар дараагийн хавьталд хамгаалалтгүй орхоор дахиад сэдрээд гараад ирдэг. Тэгхээрээ л дахиад өвчин авчлаа гээд ойлгоод байдаг буруу шүү. Эмчилгээний явцдаа дахин дахин мазок өгөөд л бай  1 сар гэхүүдээ архи, бэлгийн хавьталт, тэр байтугай халуун ногоотой хоол , доороосоо даарах энэ тэр бол эмчилгээнд нөлөөлж эмчилгэдэхгүй үлдэнэ шүү дээ. 

  33. Anonymous says:

    Sonin yumda Urdan Zov Zvger Bsn Bol Ehni Zaluugas neg Ovchin Avsni Ni Oilgomjtoi neg Ovchin Gedeg Main Emegtei Hvnd Neeh Medegdehgui Biechin Esergvvtsel Darj Bsn Bh Daraagin Zaluugas Avaagui Bh Gej Bodoj Bn Harin 3dah Zaluugas Neg Ooriig Avsnaar 2 Bolj Urdni Ovchno Emchlvvlegui Udasnas nowshin Ovchin Chin Hvndersn Bh 4 Deh Zaluugas Magadgui 5 Dah Bvvr 10-20 Doh Zaluugasa DOX Avah Bhda Gadaadad Bdag Bj teneg L Bn Da 

  34. Emcheesee asuugaach! says:

    EMCHEESEE ASUUGAACH! BID NAR YAJ MEDDEGIIN, YAAMAR BELGIIN ZAMIIN UVCHNII MERGEJILTEN BISH! 

    MONGOL HUUHNUUD, UURSDUU ALBATAI YUM SHIG UUCHIHAAD, TEGEED UNTAJ HEVTCHIHEED… DARAA NI DANDAA LAI, GAI BOLNOO! 

    yu ch boloogui yum shig baiya gej tohirson genee…. za za amar yumaa haha !!!!!! ihcih nuurgui huuhen! 

    alban esoor suugaagui l bol gondom hereglemeer yumaa … avad suusan nuhur, ehner biye biyedee DOH haldaagaad baihad…

  35. nemj helehed says:

    103.mn deer  cistit shig zuvuu,chi 103.mn deer belgiin zamiin haldvart uvchin gedgees byh uvchnyyd bii songood unsh,ter zaluudaa heleheer bol bolgoomjtoi tyryy zaluu,s avsan boltoi gedeg yumuu helne biz er hyn bol shuud shyy dee,2laa hamt emchlehgyi bol duusaa

  36. staafan♥ says:

    Oilgomjtoi bnshte suuliin nz zalugasal avsan bnshte naad zaluu.chn urd n hunte yvdgl bsn bj tara heleed uurla nere shuu iim bn gdvtgd hamt togs emchluul tenegtuul salahgui yuda 

  37. unshigch says:

    яг үнэнийг хэлэхэд хамгийн сүүлийн найз залуугаасаа авсан байна. тэхээр 2уулаа шинжилгээгээ өгөөрэй

  38. unshigch says:

    shar nogoon idee gedeg bol трихоминазын шинж тэмдэг байна. загатнах бол мөөгөнцрийх, мөөгөцөр цагаан ээдэм шиг юм доошоо их гарч загатнана. циститтэй ижилхэн юм шиг шээс хүрэээд байгаа юм шиг мэдрэмж төрнө. миний бодлоор мөөгөнцөр давхар байсан байна. эмчлэхгүй удахаар трихоминаз архагшаад шинж тэмдэг багатай болсон байна. гайгүй өвчин бүрэн эдгэрэх боломжтой. эмчилгээгээ сайн таслахгүй эмээ цагт нь ууж байгаарай,

    хэрвээ өмнө нь авсан халдвар гэж үзвэл найз залуу чинь бас авсан байгаа тэхээр 2уулаа шинжилгээ хийлгэхгүй бол чи ганц эмчилгээ хийлгээд нэмэргүй. анагаахын оюутан хүн бичив

  39. Mongolia says:

    Чинийх бүүр бугларцын бишүү!! зүгээр байж байгаад эдгэрчдэг тийм өвчин байдаггүй юмдаа.

  40. Захидлын эзэн says:

    Захидлын эзэн байна аа. Баахан асуулт тавиад гол зүйлээ асуухаа мартаж…
    Энэ өвчний үед цистит шиг өвчин илэрдэг хэрэг үү? Үрэвсүүлдэг учраас циститтэй ойролцоо шинж тэмдэг илрээд байна гэж ойлгож болох уу?

  41. bi says:

    moogontsoriin ued golduu navtas shig tsagaan yum gardagiin.Shar nogoon unertei bol shuud trihomoniaz gedeg ni oilgomjtoi.Ene ued moogontsor shig bas zagatnana.Humuus uugeer ni anduurah geed bdg yum.Nz zaluugaa emchlehgui shuud havitah yum bol dahiad l kontaktlaad ovchin avna.Er hund trihomoniaz ih budeg yavtstai bdg uchir zoviur baga ilerdeg.tiimees oorsdiigoo haldvar taraadag gej meddeggui yum.Tiim bolohoor chamtai havitdag bolsonoos hoish iim bolood shinjilgee ogood emchluuleed irlee gj zaaval helsen deer bh.Tegeed emchilgeeg ni hiihgui bol bi dahiad ovdono gedgee hel.Erchuud bas tiim ch teneg bish helvel oilgoh bhaa.

  42. төгсөө says:

    тэр 3 жилийн өмнөх хавьталаас чинь болсон юм биш үү тэгж их юм гараад байхад яагаад санаа зовохгүй яваад байсан юм бэ энэ чинии л буруу шд муу л байна даа одоо яахав дээ очоод бүх үнэнээ л хэл ойлгох юм болуу даа

  43. Anonymous says:

    Naiz zaluugasa avsan bhaaa. Er n urevsliin shinj temdeg ter huntei bhad l ilersen yum bn shdee. Oortoo tohiroh emchilgeeg sain hiilgeed naiz zaluudaa yg adil hiilge. Ter hoorondoo belgiin haritsaand orvol dahiad l bie biedee haldaana shuu. Hamgaalalttai blno l doo. Tegeed chamaas l avsan yum shg bn.gehdee chi nadtai uchrahaasa omno avsan bsn bh.eregtei hund ilereh n baga gene, odoo yahv 2 laa sain emchluuleed aviidabl gehgui yu..uurlaj utsaarlahgui serioznii yrival ymar ch eregtei hun eruul mendiin tuhai yrij bgaa blohoor uhamsartai huleej avah bh. Tegeed ene zuil amidrald chini tom surgamj boloh biz.

  44. Эмч says:

    Өвчин бол өвчин… Өвтгөнөө бас зовооноо.
    Бэлгийн замын өвчнөөс хамгаалах хамгийн шилдэг арга бол
    Хосууд  бие биедээ үнэнч байж,
    эрүүл сайхан бэлгийн амьдралыг бие биендээ бэлэглэснээр 
    Жаргалд хүргэх үндэс болдог юм шүү…  

  45. HHH says:

    EREGTEI HUND BOL SHINJ TEMDEG HED HONOODOL SHUUD ILERDEG YM EMEGTEI HUNDEL UDAAN HADGALAGDDAG GEJ BODDOG ERCHUUD MEDSEN DARUIDAAL ARGA HEMJEE AWNA CHI NAIZ ZALUUGAA SHUUD OOR HUNTEI UNTASNA UU TEGEED BAINAA GEJ HELSEN DEER BAIH

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.