Нийгмийн эмзэг асуудал Монгол гэр бүлд

Сайн байцгаана уу та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Би залуу гэр бүлүүдэд өөрт тохиолдсон амьдралаас сургамж болоосой гэж бичиж суунаа. Би айлын эрх танхи охин л доо. Ам бүл цөөтэй, амьдрал боломжийн эцэг эх минь ажил төрлөөрөө гайхагдсан жирийн л нэг айлын охин байлаа. Сургуулиа төгсөөд урлагийн мэргэжил эзэмшин төгсөхийн даваан дээр нэг залуутай танилцан түүнд бүхнээ зориулж билээ. Олон охидын туулж өнгөрүүлдэг тийм л замыг туулж байна даа гэж бодож явдаг байлаа. Энэ нь хайртай хүндээ охин биеэрээ очих, үр хүүхдийг нь гаргаж өгөөд насан туршдаа сайхан амьдрах хүсэл юм шүү дээ.

Гэхдээ одоо бодоход журамт эхнэрийн тийм бодол, өөрийгөө үнэлэх үнэлэмж зэрэг нь эр хүнд тийм чухал биш байдаг юм байна гэж бодох болсон доо. За тэгээд амьдрал гэдэг чинь нүд ирмэх зуурын зураглал байдаг юм шүү. Мэдээж бие биенээ хайрлах ёстой, үр хүүхдээ хүмүүжүүлэх ёстой, үр хүүхдүүд нь цаашлаад эцэг эх болох ёстой зэрэг бол байх ёстой л зохицулалт. Эдгээр нь хүн болгонд харилцан адилгүй учраас л хүн хүндээ өгсөн зөвлөгөөг өөрийн амьдралд хэрэгжүүлнэ гэж байхгүй. Одоо өөрийнхөө амьдалын тухай товч маягаар сонирхуулья.

Оюутан байхдаа  хамаг бүхнээ зориулсан хүн маань одоо энэ нөхөр минь юм л даа. 3 сайхан хүүг нь гаргаж өгсөн болохоор бас л өөрийгөө хүндлүүлэх хүсэл байлгүй л яахав. Гэвч би энэ хүнээс дааж давшгүй их зүйл хүсээгүй. Ганцхан намайг хүний ёсоор хайрлах л хүсэл миний дотор гомдол харууслыг араасаа дагуулаастай олон жилийн нүүр үзлээ дээ. 18-40 нас гэдэг амьдалын сайн муу бүхнийг үзсэн байх ёстой нас юм даа. Нөхөр минь зарим монгол эрчүүдийн нийтлэг төрх болох ХҮНИЙГ ХАЙРЛАХ ухаанаа мэддэггүй, ХАЛАМЖГҮЙ, ДОШГИН УУР УЦААРТАЙ, ХАРААЛЫН ҮГЭЭР эмиж хийсэн, хүүхдүүддээ үлгэр дууриал үзүүлж чаддаггүй ийм л нэг залуу. Хүн хүндээ гомдож, уурлаж, уучилж эцэстээ үзэн ядна. Гэвч эмэгтэй хүнд эцсийн дайдлага байж л байдаг. Муу үгсээр хараах, цохиж авах, зоддог болох, өөр эмстэй явалдах зэрэг бол энүүхэнд. Би энэ бүхнийг өөрийн биеэр туулж өнгөрүүлсэн болохоор өнгөрсөн цаг дээр яриад байна л даа.

Энд захидал бичсэн эмэгтэйчүүд ихэнхи нь яг одоо энэ зовлонтой амьдралыг туулж байгаа л даа. Эцэст нь хэлэхэд эрчүүд та нар хөгширнө гэдэгээ мэддэггүй л улс юм даа. Эхнэрүүдээ одооноос хайрлахгүй юм бол эцэстээ хэн ч чамайг хайрлахгүй. Хүүхдүүд чинь эхийг нь зовоож сайн сайхныг үзэх ёстой цагт нь үзүүлж чадаагүй эцэгээ хайрлахгүй нь тодорхой. Их архи ууж эхнэр хүүхдээ зовоож байсан хүн эцэстээ нохойн үхлээр л үхнэ. Энэ хатуу болов ч амьдралын хатуу үнэн. Ухаантай хүн хүний алдаан дээр суралцаж, ухаан муутай хүн өөрийн алдаан дээр суралцдаг юм. Бүсгүйчүүдэд хэлэхэд нэгэнт та нар над шиг нөхөртэй бол цаг хугацаа алдаж өөрийн амьдралаа зовлон болгоно л гэсэн үг шүү. Ийм улсууд хэзээ ч засрахгүй. Бид хэдий том хүн ч гэлээ үлгэрт итгэсээр л амьдрах юм даа. Одоо ч надад эцсийн найдвар байдаг юм шүү. Миний туулж өнгөрүүлсэн амьдралаас миний итгэл найдвар л ганцаараа гэрэлтэж байж дээ.

18 Comments

  1. emegtei says:

    shileg erchvvd sonotvgei.horboo booronhii yum eeljtei shvdee ho.eregtei bie e vnelegch narodoo ih bolsiin bnalee.ehner hvvhed n gertee hvleegeed l ..ter zugaalaad l er ch em ch zugaalsani hariu irnee ih idsenii margaash gj baidiin shdee.

  2. bi says:

    chono-d chi uldee

  3. Anonymous says:

    zasrahgui sal erthen, daraagiin udaad huniihee suuri chanariig har

  4. jkkl says:

    estoi vnen shvv.bvsgvichvvd min…..muu hvmvvs hezeech zasardaggvi ym…..ta nar jargah erxtei….xairtaa shvv xvvxnxxdee.

  5. Zul says:

    Ene buhen Unen. Minii eej yag iim amidral tuulsan odoo bi eejiigee orovddog yum. Harin ooriinhoo ireduig saihan baigasai gj dotroo zalbirdagdaa. Tiim uchras tednii aldaa yu baiv. Avah geehiin uhaand surj amidarch bnda bi gdg busgui humuun.

  6. zaza says:

    амьдралыг бичжэээ

  7. yahoo says:

    oyuka zov heljee, ehnertee arslan bar shig handdag hernee, ter muusain huuhnuudee bol nohoin golog shig l dagaj guine shuu dee… tegeheer arslantai ch, gologtei ch bh heregtei shig bga yum…

  8. kind says:

    uhaan muutan busdiin aldaan deer,uhaantai hvn uuriin aldaan deer gedeg shdee bvsgvi minee.ene ni busdiin aldaag haij yvahaar ehleed uuriiguu zas gesen utgatai yum l daa.zarim neg mongol bvsgvichvvdee yum bolgoniig ooriinhooroo bailgah gedeg,hanaj tsadahgvi shunal hvslee jaahan hazaarlaj amidraliig boditoor harj sur aa.tegvel hajuudah nuhur chini yamar sain hvn bolohiig medreh bolno.ternees bish emegtei hvniig hairlahgvi hvndeldeggvi mongol er hvn gej hovor shdee.baigaa zvildee setgel hanaj surtsgaa.

  9. chono says:

    bi-d. msgr haygaa ogooch

  10. chono says:

    ok

  11. mongol says:

    Za ter harj bnuu.Uuniig unshaad er hund emegtei huniig hairlah husel torson bn shde.BI-chono 2

  12. bi says:

    chono-d ok

  13. dok says:

    ёоох гэж ядаргаатай юмаа зүгээр амьдарч болохгүй хорвоо юу сүүлийн үед гарч байгаа нийтлэл үүд нэг л биш ээ Админ аа жоохон гэгээлэг юм оруулалдаа баахан матрын нулимс уншсаар байгаад залхлаа

  14. chono says:

    bi–d. 2ula msgerdej baiy

  15. Эрэгтэйохин says:

    Бүсгүйчүүд минь дээ, та нарын дунд ийм журамт бүсгүй байгааг үгүйсгэхгүй байдаг шиг эр хүмүүс болгоныг битгий ингэж өөрийнхөө амьдралтай адилтгаж жишиж байгаа ч дээ. Сайн сайхан бүсгүй хүнийг хүндлэх үнэлэх эрэгтэй хүмүүс олон бий.

    Олон хүмүүс өөрийн хийсэн балгаа насны бөгсөнд амсах нь үнэн боловч ийм балгийг тарих уу үгүй юу? эсхүл ийм балгийг “амсаж эдлэх үү, үгүй юу” гэдэг асуудал эрэгтэй эмэгтэй хүний өөрийнх нь л сонголт шүү дээ. 

    Харин нэгэнт ийм амьдралтай болсон бол “үлгэрт итгэлгүй” шууд сал гэдэгтэй санал 100% нийлж байна даа. 

  16. bi says:

    nadad nuhur gedeg hun baidag ch bi mash ih gantsaardaj bna.Yamaar ch ym be dee.Uur huntei bolood uulzaj uchiraad baihiig ogt bododgui ch gesen jargal zoblongoo hubaaltsaj mesenjerdej baih huntei bolmoor ch ym shig.Erchuudee hajuudah ehneree hairlaach.

  17. oyuka says:

    tiimee saihan bichij. Emegteichuud bid yamar neg zuiliig amidralaas husej huleegeed tuuniigee avj chadahgui bolohooroo buhimdaj, uglej, tunirhaj etsest ni uzen yaddag shuu dee. Ene ni yu bdag geech er hun chinii huvid chuhal hun shuu dee gesen medremjiig medrehiig husdeg. Herev ehnertee ingej medruulj chadsan zaluu bol yaj ch bsan ehner chini tsohrohgui huleene. Bi ingej l boddog. Bayar bolohod naizuudiigaa, oor hen negniig bish ger bulee bayarluulah geed tsugtaa hoorch dogdoldoggui, tanihgui emegtein hol deer gishigcheed uuchlalt guidag hernee ehneree sogtuudaa tsohij avchaad margaash ni uuchlalt guidaggui bol er hunii amidrald asuudal duusahgui shuu.
    Yor ni bol hairluulahiig husdeggui emegtei gej haa baih vee dee.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.