Хүний хүн

4498184_297fa9be

Эхнэртэй залууд дурлаад, толгой эргэж явсан үе минь хэдхэн хоногийн өмнө дуусгавар болоод бодох бүртээ уртаас урт санаа алдан ганцаардаж сууна. Саяхан хэдхэн сарын өмнө би  бүрэн бүтэн гэр бүлтэй, ахиж дэвшиж явсан сайхан ажилтай, ажилдаа дуртай, завгүй, нүд нь гэрэлтсэн сэргэлэн цовоо нэгэн байлаа. Тэгтэл судалгааны ажлаар томилолтоор гадагш явах болж, ер нь би  байнга л хөдөө гадаа томилолтоор явдаг ч энэ удаагийнх 45 хоногийнх  байсан болохоор нөхөр хүүгээсээ хол удаан явах боллоо гээд хошуугаа унжуулаад сууж байсан минь өчигдөрхөн мэт санагдах юм.

Очоод шинэ орчин, шинэ хүмүүс, ажил их , хэл усаа сайн ойлголцохгүйн зовлон гээд эхний 7 хоног ч хэцүүхэн өнгөрлөө. Яаж 45 хоногийг барна даа ч гэж бодож баайлаа. Хамт явсан хүмүүстэйгээ тийм ч дотно биш байсан болохоор ганцаардаад бүх л мөнгөө  монголд байгаа  нөхөр хүү-рүүгээ ярихад зориулж байсан байх.

Тэгтэл… томилолтоор 4 хүн явсан чинь 1 хүн нэмэгдэх болоод жигтэйхэн хэл устай шинээр ажилд орсон залуу бидэн дээр нэмэгдэж ирэв. Надтай чацуу 34  настай, эхнэр бас нэг хүүтэй. Би ч үе тэнгийн болохоор бас хэл ус сайтай болохоор нь түүнийг бараадаад, бид 2 байнга л хамт байдаг боллоо. Тэр хүүдээ их хайртай, байнга л хүүгээ ярина, байнга л эхнэрээ ярина. Би ч гэсэн нөхөр хүүгийнхээ тухай яриад бие биенийхээ хажууд гэр бүлийнхэнтэйгээ утсаар яриад бүх зүйл хэвийн байлаа. 25-26 хоноод бид 2 арай л дотно болж, хааяа оройдоо салхинд алхаж, бүр үнэсэлцээд үзчихлээ. Бид 2 хоюулаа л гэрлүүгээ ярих нь багасч, байнга л хамт ажлаа хийж, байнга хамт зугаалж, 2-уулхнаа ресторанд орж…. яг л найз охин, найз банди 2 шиг л бараг л нэг өрөөнд амьдрах нь холгүй байдаг боллоо. Би ч шинэ ажилтан гэдэг утгаар нь бүх л мэддэг чаддагаа харамгүй зааж өгдөг байлаа. Монголруу буцах цаг ойртох тусам гунигтай болж, монголд очоод уулзах, уулзахгүй тухайгаа их ярьдаг болов. Тэгсээр байгаад буцаж ирэхийнхээ өмнөхөн сексдэж үзэв. Ганцхан удаа маш сайхан сексдээд би монголдоо ирлээ. Тэр маань ажлаа дуусаагүй учир хэд хоног хойшлоод үлдэв. Гэртээ иртэл буцаад явмаар санагдаад, утас дуугархыг хүлээгээд, мэйл бичхийг нь хүлээгээд, орон гэр, ажил төрөлдөө ч олигтой анхаарахаа болив.

Удаачгүй нэг орой ажлын найзуудтайгаа буу халаад ганц нэг пиво уугаад сууж байтал тэр залгаад уулзая, санаад байна, онгоцноосоо дөнгөж бууж байна гэхээр нь баярласандаа болоод зүрх зогсчихсонгүй.  Найзуудаа хаяж гарч гүйгээд түүнтэйгээ уулзаад, бие биенийгээ бараг хагартал нь тэвэрч, хэтэрхий их санасандаа болоод бараг уйлах шахав. Гадаа сэрүүхэн байсан ч өөд өөдөөсөө хараад, ямар их санасанаа, ямар их бодсоноо, зүүдэлсэнээ яриад л байлаа яриад л байлаа. Шөнө бараг 1 цаг болж байхад би харих болж такси барих гэтэл “Үгүй, хайраа. Хөтлөлцөөд бас чемоданаа чирээд алхаад хүргэж өгнө” гээд гэрт минь хүргэж өгөөд явж билээ.

Маргаашнаас нь ажил дээрээ байнга дайралдаад, мессеж бичээд, мессенжердээд  нууц амрагууд болж, нууц амрагууд байхын жаргал зовлонг эдлэж 2 сар гаран болов. Би түүнийгээ лагерынхаа байшинд аваачиж хооллож ундлаад, нөхрийнхөө машинаар хааяа ажилдаа явах болохоороо өглөө гэрээс нь очиж аваад, орой хүргэж өгөөд, нөхрийнхөө машинд сексдээд,  бүр түүнийг хөвсгөлрүү томилолтоор  явахад нь би томилолтоор явлаа гэж нөхөртөө худлаа хэлж өөрөө араас нь явах гэтэл билет олдохгүй хэд дахин илүү үнэтэйгээр билет авч бөөн зардал гаргаж нисч очоод  хонож байсан ч удаатай. Үнэхээр богино хугацаанд хурдан дасаад, дурлаад, сохорчихсон, үүлэн дээгүүр хөвж, түүнд бүхнээ зориулж, түүнтэйгээ байхын тулд нүдээ ухаж өгөхөөс буцахгүй болчихсон байсан. Тэр хамтдаа байхдаа хэтэрхий их халамжтай байдаг болохоор тэр юм уу гэртээ ирэхээр нөхөр гэж хөмсгөө зангидсан,  халамжгүй, нэг л их хямсгар хүнийг  хараад гараад зугатчихмаар л санагддаг боллоо. Тухайн үед нөхөр маань  тайлан тооцоо хийгээд зав муутай, ажил дээрээ их оройтдог, хүүхэд хичээл нь амарчихаад эмээ өвөө дээрээ ирж очин байдаг байсан нь надад цаг зав их гардаг байлаа.  Тэгтэл эхнэр нь хар аваад, тэр 2 байнга л хэрүүлтэй байдаг болж бид 2 уулзах нь улам багасаад…. Гай газар доороос гэгчээр нөхөр минь бас хардаж эхлээд гарч орохыг минь хянаж цагдаад, заримдаа утас шалгаад байдаг болсон байтал миний мессенжер пасспорт хадгалагдчихсан, компьютер  асаахад  шууд ороод нөхөр минь бидний болсон бүх процессыг мэдээд ажил дээр чинь очно, авгай хүүхдээс нь салгана, ална тална болоод би уучлал гуйж хичнээн өдөр өвдөг сөхөрч амьдравдаа.

Гэхдээ түүнийгээ зовоохгүй гэсэндээ, өөрөөс нь болж миний амьдрал асуудалд орсныг мэдээд надаас салах байх гэж айсандаа амьдрал хэвийн байгаа юм шиг жүжиглээд, гэртээ ирэхээрээ нөхөртөө сөгдөж мөргөөд хэдэн 7 хонов. Сүүлдээ нөхөр минь ажлаас гарахыг шаардаад өглөө бүр ажилдаа явах гэж бөөн хэрүүл болдог болов.  Удаачгүй ажил дээр асуудал үүсэв. Биднийг удирдаж байсан Дарга солигдож, оронд нь ирсэн дарга  миний местний ажил дээр 2 хүн байлгах шаардлагагүй, тэр бид 2-ийн нэгийг сонгох шум дэгдэх болов. Би хуучин ажилчин учраас айх зүйл байхгүй байтал шинэ дарга түүний минь ахын их сургуулийнх нь  найз нь болж таараад дарга тэр 2 их сүрхий хоолонд хамт ороод, даргаа даргаа гээд кок аваад,  удалгүй халагдах хүмүүсийн тоонд шинэ ажилд орсон туршилтын хугацаанд яваа тэр биш би багтах болов. Би ч нөхөр ажлаас гар гэж дарамтлаад байсан болохоор бараг баяртайгаар өөрөө гарч түүндээ буян болов.

Нөхөртөө ажлаасаа ажлаасаа гарчихлаа гээд, дахиж түүнтэй уулзахгүй гэж гуйгаад, байнга л уучлалт гуйгаад… Ёстой хар дарсан өдрүүд өнгөрч байлаа. Чи түүнтэйгээ ингэж хийдэг үү, гээд л намайг хүчиндэх нь холгүй болж харгисаар сексддэг болов. Байнга л зандарсан загнасан байдалтай харьцдаг болж, сүүлдээ тэвчихээ байгаад “Уучлаарай, 10 жил чамтай амьдрахад чи намайг 9 жилд нь хуурч, өчнөөн олон хүүхэнтэй унтаж хэвтэж, өвчин хүртэл авчирч, надад гар хүрч, намайг хайр халамжаар дутаагаад, эцэст нь сэтгэл хөрөөд, чамтай хамт амьдрах дургүй байлаа ч хүүгээ бодоод, амьдралаа бодоод би ажил ажил гээд үхэн хатан ажиллаж, чиний бүх алдаа эндэгдлийг уучилж, дотроо шаналж үхэх гэж байсан ч бусдын эхнэр шиг тагнуулдаж, хориглож, орилж хашгирч, хардаж зовоолгүй, эр хүн нэг алдаа биз, 2 алдаа биз…. 20 алдаа биз, ухаарах байлгүй гэж хоолоо хийж, гэр орон, ажил төрөл, үр хүүхэд гээд халамжлаад хайрлаад, бүхнийг зохицуулаад сэтгэлийн хат гаргаж амьдарсаар ирсэн.

Хажууд байгаа хүн байнга анхаарал тавьж, халамжлаад байхаар түр зуур сэтгэл алдаад буруу зүйл хийж хүнтэй явсан нь үнэн ч гэсэн, энэ бүхний эхлэл нь чи миний сэтгэлийг хөргөж, хамгийн сүүлд хэзээ секс хийснээ санахгүй болтол удаан хугацаанд хатаж үхтэл минь амьдруулдаг байсан учраас би чамайг араар  чинь тавьж амьдралаа баллачихлаа. Миний буруу гэхдээ Нэгэнт бүх зүйл ийм дээрээ тулсан болохоор салцгаая, би чамаас сэтгэл хөрөөд маш удаж байгаа, чи ч гэсэн намайг гэдэггүй, надтай юм ч ярьдаггүй, зүгээр л нэг дээвэр дор эхнэр нөхөр нэртэй амьдарч байгаа нь үнэн биздээ гэж хэлээд зодуулаад, зодуулсан шарандаа  нөхөр хүүхдээсээ салаад эмээ дээрээ ирж амьдрах болов. / урд нь нөхөр минь олон удаа хүүхэндэж надад баригдаж байсан ч би гомдож байна гээд уйлдаг байснаас түүнрүү уурлаж, уцаарлаж галзуу солиотой юм шиг аашилж байгаагүй. Харин ч миний буруу байх, би өөртөө анхаарал тавья, би улам халамжилья гэж бодоод дотроо уйлаад гаднаа инээгээд олон жилийг өнгөрөөсөн. Тэгтэл намайг  10 жил болоход ганц удаа алдаа эндэгдэл гаргасны төлөө зодсон болохоор уур хүрээд ч юмуу, гомдоод ч юмуу, нэг байтугай 10 хүнтэй араар нь тавьсан ч уучлуулахаар их зүйлийг тэвчиж өнгөрөөж байсан гэж бодогдоод/

Нөхрөөсөө салсан ч гэсэн би нөгөөх залуутайгаа боломж гарвал уулзаад , уулзахгүй бол санаад, хүсээд үхчих гээд, бачимдаад сүүлдээ бараг эхнэртэй нь хардах шахдаг болсон ч түүнийгээ ил гаргахгүйг хичээн уулзая гэж ярихыг нь хүлээгээд , ажил ч гүй, нөхөр ч гүй, хүүхэд ч гүй, эхнэртэй залуу хүлээж суудаг нэгэн болов.

Тэгтэл хэдхэн хоногийн өмнө түүнээс минь “Уучлаарай хайраа, нөхөр чинь манай эхнэрт бүхнийг хэлсэн бололтой. Тиймээс цаашид холбоотой байж болохгүй боллоо. Ингээд харьцаагаа дуусгая. Тэгэхгүй бол эхнэр минь хүүхдээ аваад сална гэнээ. Би тэр 2-ыгоо алдаж чадахгүй нь. Чамдаа зөндөө хайртай шүү. Зөндөө их санаж байна шүү. Цаашид ч хайрлах болно. Аз жаргал хүсье” гэсэн мессеж ирдэг юм байна. Эхнэр нь ингэж бичсэн юм болов уу гэж бодоод, өөрөөс нь сонсохгүй бол итгэж өгөхгүй байсан болохоор залгалаа.  Залгахаар ерөөсөө утсаа авахгүй, аргаа бараад ажил дээр очтол, огт танихгүй хүн шиг “Хүүе, сайн уу, за юу хийгээд байна даа. Өөр ажилд орсон уу, за за найз нь завгүй байна”, гээд бусад ажилчдын адил хоосон хөндий юм ярьчихаад яваад өгөв. Зүгээр зүрх минь урагдаад, дотор минь давчдаад үхэх шахаж билээ.

Ингээд л би гэдэг тэнэг хүн ХҮНИЙ ХҮН БОЛ ХҮНИЙ Л ХҮН байдаг юм байна. Хэзээ ч минийх болохгүй, Хэзээ ч намайг гэр бүлээсээ дээгүүр тавихгүй, хэзээ ч нууц амраг гэдэг бол нууц амраг байгаад, ил мэдэгдчих юм бол хэн ч биш юм байна, хамтдаа байсан мөчүүд түрхэн зуурын зугаа байж гэдгийг яс махандаа ортол ойлгож авлаа.

Уг нь тэр хэлэхдээ: Би эхнэртээ тийм ч хайртай биш, өөрөө өнчин өрөөсөн өссөн болохоор хүүгээ хэзээ ч хойд эцгийн гар харуулахгүй гэсэндээ эхнэрийнхээ ааш авирыг нь тэсэж амьдардаг, эхнэртэйгээ сексдсэн ч чамтай сексддэг шиг таашаал авдаггүй, эхнэртэйгээ унтах ч дургүй болсон, эхнэр минь ааштай, ууртай, хартай, бас явдалтай хүүхэн байсан болохоор одоо ч тийм байж магадгүй гэж хар төрдөг, жирэмсэн болсон болохоор нь л суусан,  хамт байхаас халширмаар, би эхнэртэйгээ байгаа ганц шалтгаан нь миний хүү, Чи бид 2 эртхэн учрах нь яаваа, чиний нөхөрт атаархаж байна, чамтай байнга хамт байдаг болохоор нь, чиний нөхөр гэж нэрлэгдэж явдагт нь, чиний хийсэн хоолыг идэж, чамтай хамт өглөө сэрж байдаг нөхөрт чинь атаархаж байна, хамтдаа баймаар байна,  чамтай суумаар байна, хайртай дуртай, би эхнэрээсээ салбал чи надтай хамт амьдрах уу гэдэг байсан юм. Тэгтэл эдгээр үгсийг  бүх л эхнэртэй хүмүүс нууц амрагтаа хэлдэг  үгнүүд юм байна гэдгийг сая Гоолингоо сайт дээрх нийтлэлээс олж уншлаа.

Эрэгтэй хүн нууц амрагтай болбол гэр бүлээ бодоод биеэ татаад авчихдаг, ядаж л амьдралаа үрэн таран хийдэггүй юм, эмэгтэй хүн сэтгэлээсээ хандаад бүх зүйлээ гаргуунд нь гаргаад тэр чигтээ явчихдаг, тиймээс эмэгтэй хүн хүнтэй явах нь эрэгтэй хүн явалдсанаас долоон дор юм болдог гэж зөндөө сонсож байсан ч тэнэг би заавал биеэрээ, сэтгэлээрээ мэдэж авах гэсэн юм болов уу. Хэ хэ.

Би ч ёстой тэнэг хүн юмаа. Ажил ч гүй, амьдрал ч гүй, юу юу ч гүй болчихоод өдөржин кино үзэж, унтаж өдрийг өнгөрөөдөг зүгээр л сүг сүнс шиг юм болчихсон сууж байнадаа.

Одоо ажил хайж байгаа ч нэг л бүтэлтэй юм болохгүй юм. Амьдралаа шинээр дахиад сайхнаар эхлүүлье гэж боддог ч өглөө босохоос ч дургүй хүрч, гэрээсээ гаралгүй хэд хоносноо ч мэдэхээ байлаа. Эмээ маань намайг хараад бас л их зовж байгаа байх хөөрхий. Нэмэрлээд яахав гэж боддог юмуу, нэг их юм хэлэхгүй л юм. Нөхөр маань хааяаа ярьдаг ч, уучилсан буцаад хүрээд ир, хүү чинь санаад байна гэдэг ч би нэгэнт нөхөртөө сэтгэлгүй болсон бололтой. Нөхөр дээрээ очиж байхаар эмээтэйгээ амьдраад зоомбий царайлаад сууж байх нь хамаагүй дээр санагдаад байх юм. Нэгэнт 10 жил амьдраад, аз жаргалтай байж чадаагүй, цаашид ч сайхан амьдрах итгэл алга болсон, уулзаад үзэхээр ямар ч хайр мэдрэгдэхгүй, зүгээр л нэг эртний танил минь юм шиг санагдаад, түүнтэй уулзахгүй, ярихгүй л байвал амар тайван байгаад байна. Тиймээс би өнгөрсөн амьдралдаа дахиж ормооргүй байна. Нөхөр маань хүүгээ өгөхгүй гэсэн учраас хүүгээ орхиод явахаас өөр аргагүй болсон.

Бас ирээдүйн амьдралдаа хэн нэгэнтэй суухыг ч, хэн нэгний нууц амраг байхыг ч хүсэхгүй байна. Зүгээр л ажилд орж, хүүдээ хэдэн төгрөг хуримтлуулаад, ямар ч сэтгэл хөдлөлгүй, инээд баясал, хайр халамжгүйгээр_ хэнтэй ч зууралдахгүй, ганцаараа яг л эмээ шигээ тайван амьдармаар санагдаад байх юм.

Нөхөр минь хайр халамж муу, надтай бараг юм ярьдаггүй байсан ч гэсэн ажлаа тараад орой ирэхэд гэр дүүргээд сууж байдаг байсан, шөнө тэврээд унтдаг байсан, хүүхдээ дагуулаад паркаар 3-уулаа зугаалдаг байсан бүхэн минь жаргалтай мөчүүд байжээ. Гэхдээ би түүн дээрээ дахиж очиж сэтгэлгүйгээр хамт амьдарч хэн хэнийхээ амьдралыг там болгомооргүй байна. Хайр сэтгэлтэй болж суугаагүй, хүүхэдтэй болсон учраас хамтдаа байж, бие биедээ дассан ч эргээд сэтгэл хөрч, хамт байхыг хүсэхгүй байгаа ч гэр бүл гэдэг нэгэн бүхэл зүйл байхгүй болж гав ганцаараа унтаж, ганцаараа хооллож, ганцаараа суугаадаа ч бас уур хүрээд байх юмаа.

Бас тэр нэгэн түр зуурын залууд дэндүү их гомдоод байх юм. Хүний итгэл, сэтгэл, ажил, амьдралыг минь 4-5 хан сарын дотор  орвонгоор нь эргүүлчихээд УУЧЛААРАЙ ХОЛБООГОО ТАСЛАЯ гэж хэлээд ажлаа хийгээд юу ч болоогүй юм шиг яваад өгч болдог л юм байх даа. Тэр урд нь миний нэрээр Yahoo пасспортоо хийсэн гэж хэлж байсан болохоор нь салсныхаа дараа ороод үзтэл эхнэртэйгээ – хайрт минь дурт минь, ямар хоол хийсэн юм бэ, хайр нь эрт тараад очно, 2уулаа өнөө орой сайхан сексдэе, хайртай шүү, үнсий, чи минь миний бурхан шүү, миний хайр нь гэртээ уйдаад байвал дэлгүүр хэсээрэй, хамтдаа зайсан гарч шорлог идье, ажил дээр хүрээд ир өдрийн хоол хамт идье гэх мэтээр юу ч болоогүй юм шиг бичиж суудаг байх юм. ҮҮнийг нь уншаад миний сэтгэл зүрх зүгээр л урагдаад  шүүрэн шанага шиг болж, цээжин дээр хүнд юм дараад байгаа юм шиг амьсгалж чадахгүй болж, нүднээс халуун нулимс урсаад л байсан. Надтай холбоотой байхдаа ч , салсан ч тэр эхнэртэйгээ хэвийн харьцаатай хэвээрээ байгаад, түүний амьдралд ер нь надтай учирсан гээд хардуулж эхнэртэйгээ ганц нэг хэрэлдсэнээс өөр, ямар ч өөрчлөлт ороогүйгээр барахгүй харин ч намайг ажлаас халуулж, сайхан местенд үлдээд, жаргалтай амьдарч байгаа бололтой.

Одоо надад  эр хүнд,  мөн амьдралдаа итгэх итгэл алга болчихсон зүгээр л юу ч бодогдохгүй санаа алдаад, уртаар санаа алдаад зурагт ширтээд сууна.

Та бүхэн намайг элдвээр хараах байх гэхдээ одоо хэн нэгний нууц амраг болж яваа, уран үгэнд нь хууртагдаж, түүнийгээ жаргалтай байна, энэ хүн эхнэрээсээ илүү надтай байхыг хүсч байна гэж толгой нь эргэж хэн нэгэн эрийн нууц амраг болж яваа бүсгүйчүүддээ хандаж, түр зуурын жаргалын төлөө бие сэтгэл, цаг хугацаагаа үрэх хэрэггүй гэдгийг л анхааруулах гэсэндээ өөрт тохиолдсон, өөрийнхөө тэнэглэж, сохорсон, амьдрал ажлаа алдсан амьдралын утга учраа мэдэхээ байж гунигт автаж тэр хүнтэй учирсандаа харамсаж, уурлаж гомдож, өөрийгөө зүхэж суугаа болохоороо л өөртэйгөө адил алдах онохын ирмэг дээр зогсож байгаа бүсгүйчүүддээ л зориулж бичсэн юм шүү.

52 Comments

  1. medkuee says:

    yadiin gants oldoh amidraldaa gants eriin esvel emiin doodoh harj amidrah ymuu yadiin barigdahgui bol yvah l heregteishd udur bolgon lavshaa idhiimuu laishd harin ger bulee bat bailgaad tseverhen yvah heregtei yadiin yadiin

  2. the phone says:

    91979191 chi bas busdiin nohruudeer klip hiilgeh gej ovor hesch yavsnaas  hajuudhaa tordood yvaa za yu

  3. HONDA says:

    Erchuudiig uzen yadaj baina.

  4. Tuya says:

    Би одоо бас яг ийм байдалд ороод байгаа, би айлын нөхөртэй холбогдоод одоо бараг 2 жил болж байна. Би түүнд үнэхээр хайртай, санаад өөр хүнийг огт боддоггүй. Тэр надаас 20 ах, том охин нь надтай чацуу. 2 эхнэрийн 4 хүүхэдтэй, сүүлийн авгай нь бас 1 дагавар охинтой гэсэн. Тэгээд 5 хүүхэдтэй, дагавар охин нь Америкаас ирсэн гэж баярлаж архи уулаа гэж ярьсан. Сүүлийн авгай нь 5-6 жил явалдаж суугаад, дундаас нь 2 хүүхэд гарсан, өөрийнхөө 2 хүүхдийг бас тэднийхээ ач зээ нартайгаа холбоо бага. Ер нь л авгайгаасаа их айдаг, бас шулам үхээсэй гэж ярина. Надад хайртай гэж ярих ч огт тусалдаггүй, унтах болохоороо л өөрөө утсаар ярьдаг. Би уг нь түүнээс арай л өөр байдлыг хүсээд байгаа, гэхдээ одоо энэ өвөөгийн үлгэрийг дахин сонсохгүй ээ, түүнээс цаашид намайг 2 жил ашигласны төлбөрийг амьдралаар нь амсуулна, худлаа сайн хүний дүр үзүүлсэн жинхэнэ хөгийн өвгөн, тэр шулам авгайдаа дарлуулж айж байхдаа таарсан өвгөн

  5. novsh says:

    Busguichuuded: Er hun sain huntei suuj, saihan huuhentei jargadag shu de 

  6. tuya says:

    Saihan ajild or. Biyee saihan avaad yv.Henii ch amidrald tohioldoj boloh zuil shuu dee. Gehdee chamaig sain saihan yvaag haraad ter zaluu dahiad 1 uulzay gej guih l bolno doo. ter ued l dahin aldaagaa bu davtaarai. gehdee ta nariin tenegleleed bolj huuhed tani hohiroh esgui shuu

  7. hi 2 says:

    Yund ch bitgii sanaa zob. Ene bol tur zuuriinh. Ter muu zebuun zaluug mart. Udahgyi chi sergeed tsoglog boloh bolno. Emegteichuud bid yug ch daban tuulah chadbartai humuus. Ter zaluug haramstal ni amidraarai. Chi chadnaa mundag busgui baina. Amidral auguu daraa bodohod l ineed chin hurne. Chamd amjilt husye. Chi saihan busgui uchraas chamd uhaan aldtal durlajee. Horboogoor duuren iim hogiin zaluuchuud baidag yum. Tedend burhan hariug ni hezee negen tsagt amsuulah bolno. Chamaig ihenh humuus l oilgoj baina shuu dee. Tegeheer chi uhaantai busgui yum. yag l unenee baigaagaa bichij. zaabal bosooroi. Neg haalga haagdahad, nuguu haalga neelttei busgui min

  8. olzii chi bol gichii and ynhan says:

    er hun ymar ch ym tohioldson ger bulee songodog ym olzii chamd l gj helhed naad zaluudaa huuhedtei bolj hayagdsanihaa daraa l oilgoh bhdaa orovdoltei ym

  9. hi says:

    bi emegtei l de. gehdee chamtai hariltsmaar bn. mail hayagaaa ogooch. guij bn.

  10. od says:

    Bi eregtei cham shig iim bdald orj bsn. neg busguid durlaad ter etsest ni nohro songoson…burhan bagsh yund ch tegtle ih bitgii das gj aildsanig suuld uhaarsan. yund ch ih dasch bolku…

  11. ugi says:

    setgel chini hezyy baigaam bn daa…nuhuruusuu ahiad huuhed garga, amidral chini arai uur boloh bh, ajil myanga soliod setgel chini hezyy heveer l bh bolovuu

  12. good says:

    zzz -d chi gomo ger byld yrchlegdsen azgyi amitnaa da … adaglaad zov bichij surchaad komment yldee.

  13. Zola says:

    Xaramsaltai yum boljee. Gexdee zombi bolood syyna gesen deer ix ineelee. Za yaxab dee chi tegj bgaad l xebiin amidraldaa ornoo itgeerei. Xvleegeed syyx bish erj xaigaarai.

  14. Zzz says:

    Hatuu baij magad. Hohi chini gej l helmeer bna. Yamarch er hun suulderdeg avgaitaigaa sexdej bhdaa yamar novshiin boov hohood yaj altsaij baisan bol gej bodohoos uur ni hurdeg yum. Chi gesen nohroo suulerhed yamar huuhnii moom hohood saltaand yaj hevtej baisan bol gej bodohoos uur chini hurdeg biz dee. Yag adilhan. Uulaasaa ger bulees gaduurhi anidral bol hooson zuud l gesen ug. Unen bodit zuil bolohgui. Uund bukh hun uhamsartaigaar handagaas oor arga bhgui. 30 garsan er hun 2 dahi amidralaa zohiogood 20 toi huuhentei suuh magadlal 100%. Emegtei hun 30% doosh. Tegeheer huuhnuud mini naad har saltaa chini hir umeteig sain bod. 

  15. BORGOLJIN says:

    ЧАМАЙГ БУРУУТГАМААРГҮЙ БАЙНА. ТИЙМЭЭС БОЛДОГ ЮМ БОЛДГООРОО БОЛСОН ГЭЖ БОДООД НУЛИМСАА ТЭР ЗАЛУУГИЙН ЗҮГ РҮҮ ШИДЭЭД БОС БҮСГҮЙ МИНЬ. ХАРИНЧ ЭНЭ ЯВДАЛ ЧАМД БОЛОМЖ БИЙ БОЛГОЖ БАЙГАА ГЭЭД БОДЧИХ. НӨХӨР ЧИНЬ БАС ИХ Л ЮМ БОДОЖ БАЙГАА ДАА ЭНЭ ХУГАЦААНД. ЕРӨНХИЙДӨӨ МОНГОЛ ЭРЧҮҮДИЙН ЕРӨНХИЙ ЗАН АРАНШИН ЮМДАА ТАНАЙ ХҮН ШИГ ХАЛАМЖ МУУ, НЭГ Л ИХ ХЯМСГАР УЛСУУД. МАНАЙ ХҮН Ч БАС ТИЙМЭРХҮҮ ЗАНТАЙ БИ ЭХЛЭЭД БУХИМДДАГ БАЙСАН ОДОО БҮР ЮМАН ЧИНЭЭ ТООХОО БАЙСАН. ТЭГЭЭД НӨХӨР ЧИНЬ УДАХГҮЙ УУЧЛАЛ ГУЙЖ, ТА 3 ЭРГЭЭД НИЙЛЭХ ЮМ ШИГ НАДАД САНАГДААД БАЙНА. ТЭГСЭН ТОХИОЛДОЛД НӨХӨР ЧИНЬ ХИЧЭЭХ БАЙХӨӨ. ЗА АМЖИЛТ ЯАДАГ Ч БАЙСАН ХҮҮГЭЭСЭЭ ОГТХОН Ч ХОЛДОЖ БОЛОХГҮЙ ШҮҮ. ЮУН ТЭР ЗАЛУУ МАЛУУ ВЭ ХҮҮ ЧИНЬ АМИН ЭРДЭНЭ ШҮҮ БҮСГҮЙ МИНЭЭ

  16. er hun says:

    Er hun torolhiin ezlen turemgiileh zantai baidag bolohoor ooriin ezelsen. Yalanguya busdiin ezemshliig bulaan ezleh torolhiin instinct ni hodlood l oor huuhnuudtei yavdag. harin ooriin omchlolin ger bulee bol bainga haramlaj busdaas deeguur avch yavdag.

  17. busgui says:

    hmmmm ene huuhnii buruu l bn l daa gehdee ene door ni comment bichsen zaluuchuud ni ineedteimaa. ed nar ch geltgui zaluuchuud yagaad uursdiinhuu adguuslag shinj chanaraa burhanaas zayasan geed itgechihdeg bnaa. uur huuhen harah ni bj boloh zuil gej l bodoh yum bugd. ene setgelgeeg ni yaaj uurchluh vee? minii huuhdiin huuhduudiin uyd yadaj ene setgelgee ni ustaasai. er em 2 chin hamtdaa biy biydee unench l bh gej tsaanaasaa zayasiin bishuu ug ni. hajuudahaasaa uidaad bval uuriiguu hugjuul l dee. bas ehneree zasaad av l daa. buh huuhnuud adilhan shdee zaluuchuud mini!

  18. doogi says:

    амьдралийг хайр сэтгэл гэсэн гачин юмаар төсөөлж болдогүүй юм чи тэр үедээ сайхан л байсан бол болоошдээ сүүлд нээх худлаа гоншигнож энэ тэр одоо гараад сайхан сексд амьдар хаашаа юм одоо

  19. 81 says:

    Busgui mini, chamd bi jingene hairtaigaa uchirnaa, hulee gej l helie. Bi nuuts amragtai bolj no’hrii araar ni taviagui l bolohoos yag l cham shig ger bu’ltei, chinii ueiin busgui hu’n baina. Chinii helsniig oilgoloo.. hu’nii hu’n l bol hu’nii hu’n gej. Hu’ugiinhee to’loo, ireeduin saihan hairiinhaa to’loo amidrald hairtai baigaarai. Neg aldsan yum chini dahij aldahgui bizee.

  20. Abc says:

    zugeer zugeer aldaa l biz, oliggui negniig haya l biz , omgolon negend hayagdaa l biz. Amidraldaa aldaj uzeegui hun negiig olchihooroi. Ingej bgaad zugeer bolchihnoo, odoo harin iim genen bhaa boli. Amidral saihan shdee, neg oldoh amidral geed bogsnii jargal hoolgui saihan amidrahgui yu. Oor ochnoon saihan zuil bgaa.

  21. нараа says:

    битгий өөрийгөө зовоо. нэгэнт болоод өнгөрсөн юмыг өнгөрсөн цагт нь үлдээгээд одоо өөрийнхөө азжаргалыг ол найз минь. Чамд мэдээж мөрөөдөл байж л байгаа. мөрөөдлийнхөө хойноос мөшгин тэмүүл. Өөрийгөө хэзээ ч дутуу үнэлж болохгүй эрчүүд угаасаа зэвүүн ш дээ цагаа тулахаар хар амиа хаацайлаад хэнийг юуг ч хаяна. Хүн алдаж болно амьдрал угаасаа алдаа оноон дэнсэн дээр байдаг биздээ. Гагфхүү ухаан муутай хүн л алдаатайгаа зууралддаг , юу ч хийдэггүй хүн алдаа гаргадаггүй гэж эртний мэргэн үг байдаг даа. Тэгэхээр найз минь чиний азжаргал хаана байх яавал азжаргалаар дүүрэн амьдрах бэ гэдгээ чи өөрөө л олно. Хүний ухаанаар явдаг цэцнээс өөрийн ухаанаар явдаг тэнэг илүү гэсэн ч үг байдаг. Бусдын ухаанаар өөрийн замыг бүтээнэ гэж санахын хэрэггүй зөвхөн өөрийн ухаанаа зөв зарч хувь заяаныхаа зөв эргүүлэгт сэлээрэй. Хүүтэйгээ байнга холбоотой байж аль болох өөр дээрээ авахыг бод. Хүү чинь чамд хань болж зовлон гунигыг мартуулна ЗОВЛОНГ ТУУЛЖ БАЙЖ ЖАРГАЛД ХҮРДЭГ жаргалд хүрэх зам мэдээж дардан байхгүй ч чи чаднаа сайхан амьдраарай. Чи ямар тахир дутуу болцон биш үхэл хагацал ирээд эсвэл айхтар хүнд хэрэг хийсэн биш өөрийгөө бүү ялла. Чиний ирээдүй гэрэлтэх болно миний найз урагшаа харж амьдар. АМЖИЛТ

  22. Odnoo says:

    Uuriiguu bitgii buruutga. Bi neg erguu nuhuruusuu salaad odoo amidral maan mash shan bna. Dahij erchuudiin talaar bodohoo ch bolison odoo tegeed mash jargaltai l bna huuhed bna, shan ajil, mungu mashin bair  tsum bna. Odoo tegj hen negnii oims ugaaj amidraad yaah uym

  23. saran says:

    Амьдралд алдах зүйл байх. Ухаарсан бол боллоо. ОДОО ГУНИГЛАЖ СУУХ ХУГАЦАА ЧИНЬ ДУУССАН ШҮҮ НАЙЗАА. ОДОО БОС!!!! Тэр муу хөгийн залуугаас (ну-а) өөрийн байр суурь, өөртөө итгэх итгэл, амьдралаа эргүүлж ав. Бөндгөр доторхоо ашиглаад зөв замаар хэн гэдгээ харуулаад гишгэлээд, дэвслээд хаяаач тэр муу парзитийг…

  24. ha ha ha ha ha says:

    Ulziid gants oldoh nasandaa hunii nuuts amrag ybna gedeg goe sanaa bain aa. ymhan bodol chimhen sanaa gej. iimees tiim ym bolood baigaa ym shuu dee ………………..

  25. jargalma says:

    amidrald uu es toxioldox be, end gantsxan chinii amidral suireed ungursun gj bitgii bod. yagd gebel tsaad zaluugiin amidral bas suirsen gesen ug. manai nuxur bas 2 ch xuuxentei yabj bsan. arai l salaagui bj l bna. tegxdee barag salsan l gesen ug. bodbol tsaad xuuxnuud ni cham shig baidald orj, manai amidral buun xeruul uruulaar duuren az jargalgui bolson doo. iim bolxr gantsxan chi amidralaa aldsan gj bodoj bna uu. Ugui ee. tsaad zaluu bolood exner ni bas l buun asuudal bgaa. Magadgui salj ch magad. Chamtai adilxan bas neg emegtei amidral ni xetsuu baidald orchood bj bgaa daa.

  26. эмэгтэй says:

    би ч бас хэцүү нөхөртэй байгаад аргаа бараад салаад ганцаардаад явж байхдаа эхнэрээсээ салсан гэх нэг залуутай уулзаад яг л чиний мэдэрсэн бүхнийг мэдрээд л сохор хүн шиг явсан өдрүүд байгаа тэгээд төгсгөл нь бас чамтай адил байсан ч харин би нөхөртэйгөө эргэн нийлсэн.нэг өөр зүйл нь би нөхөртэй үнэхээр хайртай байж суусан гэхдээ мөнхийн өөдгүй зангаас нь болоод би бас яаг чам шиг нөхөртөө хайргүй болсон.тэгээд би өөрийнхөө дуртай ажилдаа орсон тэгээд л бүх талаар сэргэчихсэн дахиж өөр гал халуун хайр энэ тэр юу ч хүсэхээ больсон зүгээр л ажлаа хийгээд хүүхдээ хайрлаад л явахад амьдрал аз жаргалтай мэтээр бодогдох болсон.нөхрөөсөө тэр хайр халамж энэ тэрийг түй ч хүсэхээ больсон бас намайг гэж эргүүлдэх эрчүүд үнэн сонин биш хог шиг л харагддаг болсон одоо би үнэхээр сэтгэл амар байгаа хэтэрхий их сэтгэл зүрх гаргахаар өөрөө л шархалдаг юм байна лээ тэр залуугаас салчаад нэг хэсэгтээ л би яг чам шиг амьдрахыг ажиллахыг идэхийг уухыг ч хүсэхгүй сүнс сүг шиг л болсон гэхдээ одоо тэр бүхнийг бодохоор зүгээр л инээд минь хүрдэг болсон тэгээд л цаг хугацааг сэтгэлийн эмч гэдэг үнэн гэдгийг яс махандаа хүртэл мэдэрсэн шүү юм үзээгүй тэнэг хүүхнүүд бид чинь ингэж л хөглөдөг юм байна лээ

  27. maria says:

    Yag bodit amidral deer iim zuils zunduu l baidag shd. Hunii hiidgvig hiij yamar mal hartai untaa uy? Er em humuusiin hoorond bdag l asuudal terend neeh uuriiguu buruutgaad baih shaardlagagvi gej bodoj bna. Amidralaa suiruulchihlee ingeed l minii amidral duuslaa gej bodoh ch heregggvi. Nuhriiguu ch ter zaluug ch buruutgah shaardlaga alga. Huuhdiin huvid bol chi tuunii eej hezee ch yaj ch bsan chi eej ni heveeree l bna. Mongolchuud mini uymiig jaahan chuluutei bodoj barigdmal amidral setgehuigeesee salah tsag bolson bhaa. Huniig aldsan deer ni deerees ni buu nyats gishge. Negent setgelgvi 2 hun huuhdee bodood 1 gert nasan turshdaa amidrana gedeg bol minii huvid jinhene tam. Etseg eh sallaa ch huuhediin etseg eh heveeree l bna shd. Biye biyendee bolomj ugch surtsgaa. Bugdiig uuriinhuuruu setgej uuriinhuuruu shiidveree gargaj bai. Neg esondoo uuriinhuu zow gej bodson ter zuilsee l hiij amidrah ni zuitei . Chi bol tugs hun bish shd. Hen ch alddag. Bitgii gutar. Heniig buu buruutga. Tolgoigoo urguud margaashiin amidrald hul tawi. Zunduu neegeegvi haalga bhad gutraad suuh zaw haana bnaa? Iuu mayag shd. Za amjilt busgvi mini…….

  28. hm says:

    naadhiig chini unshaad surgamj avah ch yu bol. ooriin chini tuhaid gevel sanaa buu zov. oortoo joohon tsag og. emeeteigee saihan gantsaaraa amidar. Nohorteigee hairlaj durlaj suugaagui bolohoor genet setgeliig chini hodolgoson hun garch ireheer ingej bgaa yum. saihan martaad chamd bayasal avchrah oor zuiluudiig ol. bas ajil haisan n deer.Tegehgui bol ingetlee disappointed bolson hun sharhandaa joohon udaan jivj magadgui. Bolomjiin hun garch irvel tulheh hereggui. aih hereggui.Nasaaraa 1 biye yavna gej bhgui.

  29. asralt says:

    bie setgelee shaardaj amidar enhrii huurhun busgui mine, chinii zan shuluun setgel chine tsagaan bolhoor l iim baidald orchihoj aldaa hiilee gej uuriiguu tengeer ni duudaj zuheh hereggui, dogdolj ungruusun jargaltai udruudee mehluuljee hudlaa baij gej buu uguisge ter ued harin chi unen setgeleesee ter huniig hairlaj itgej dogdolson chine unen bolhoor chi aguu bas aztai, negent zaigaa barisan hunii araas shanalan uuriiguu zovooh hereggui gal haluun hairiig chamd medruulj chamaig uuriig chine uuruur medruulsen ter zaluud harin talarhaj yav az jargal hus, ternii medruulsen goe medremjnees chinii amidral bayan chinii ene bayan oron zain haa negtee tuunees ch iluu saihan hanhuu chamtai uchrah geed l alhaj yavaa negent chiniih bish ni oilgomjtoi hunii araas itgel teen setgelee shuuren shanga boltol uvtguh yamar hereg bainaa ternii orond uuriiguu huurhun hairiin sahiusan tenger bolgoj ajild orj uudrug amidraach huseh l yum bol uuniig hiih mash amarhan

  30. xxx says:

    pooooooh, ooroos garsan nyalh uree gomdoochihood shan amidarna gej bodoj chadsan gejuu?
    Yaj uuniig bodoj chadaj bnaaa! Hangiin gol ni huud chini eej l heregtei bish gejuu? salahdaa huugee avaad salj bolooguimuu? Hair shan ldaa gehdee l… 
    Bi ch gesen huutei nohortoo hairgui geed salahdaa huugee oordeeree avsan nadaas garsan minii mahnii tasarhai shuudee! Tuund eejiin hair heregtei! 
    Za gehdee ene chinii amidral! 

  31. gogo says:

    Ene barag 1buten roman bolje

  32. zaluu says:

    Urt us uxaan bogin gej endee.Buruug busdaas xaigaad bai xuuxnudee.Tanariin uxaan ene xemjeend bodoj setgej chaddag ymda.Burxan tegeed zayasan blxoor yaltaich biledee

  33. Амьдралын нэг үе шат юм says:

    Тэр нууц амраг нтр-ийн тухай бусадтай л адилхан түүх байх. Харин, “Би ямар ч сэтгэл хөдлөлгүй, инээд баясал, хайр халамжгүйгээр_ хэнтэй ч зууралдахгүй, ГАНЦААРАА ТАЙВАН АМЬДАРМААР БАЙНА” гэж чиний бичсэн шиг үгийг олон хүнээс сонссон. “Ганцаараа тайван амьдармаар байна” гэдэг үгийг. Би ч нэг хэсэг тиймэрхүү байдалтай явсан үе бий. Энэ бол бүтэлгүй хайрын үр дүнд хүн болгонд бий болдог сэтгэл зүйн байдал юм шиг байгаан. Гэхдээ чи өдий насалсан хүн амьдалын туршлагатай, амьдралд юу чухал зэргийг ойлгох хэмжээний хүн байх. Энэ бол давах ёстой туулах ёстой л нэг үе шат юм. Чи үзэж туулсан амьдрал, алдсан алдаанаасаа суралцаж туршлагажиж улам сайн сайхан, амархан нурж унахгүй амьдралыг бүтээх болно, бүхий л талаар. Чи өөрөө амьдрал чинь нурж унахааргүй хэмжээний сүрхий хүн байх болох ёстой. Өмнөх алдсан туршлагаараа тийм хэмжээнд хүрсэн хүн болох юм. Зөвхөн хайр сэтгэлийн тал дээр ч биш бүхий л амьдрал, бүхий л сайн сайхан хэмжээнд хүрсэн зүйл ийм л зүйл тогтлоор явсан байдаг.

  34. zander says:

    aldaa l biz yadag yum. bi chamd zuvluhud ajil sain haigaad ajil hiij uuriiguu uud ni tat. Huuteigee holbootopi bai. huuchin nuhur deeree ochood hereggui biz dee, yum l bol huuchin yum suhugduud heruul tasrahgui muu huu chini zovno. tegsenees huuteigee sain holbootoi baij amidralaa shineer ehle. nuuts amrag zaluugaa mart daa. chi uuriinhuu tuluu huugiinhee tuluu amidar. shine amidral shine hair irnee. tsogtoi zorigtoi bai. chamd amjit husie.

  35. haha says:

    hohichinee

  36. btl says:

    би чамайг ердөө буруутгасангүй, яагаад гэвэл нөхөр ч гэсэн хичээж хажуудахаа бодож амьдрах ёстой, тэгж чадаагүй л байна. яая гэхэв. нөхрөөсөө салмаа рбайгаа бол сал дөө, сэтгэлээ л дага. харин чи харваас боловсролтой чадвартай эмэгтэй байна. хурдан босоод ирнэ дөө. тэрмуу новшийн залууг харамстал нь сайхан явдгийм шүү. тэр залуу ёстой л жинхэнэ эр хүн биш, хоншооргүй, арчаагүй залуу байна… зөөз шал дургүй хүрчихлээ, манай нөхөр ч гэсэн нэг юмтай болчихвол манийгаа ингээд газар дор ортол нь миалаад, бурж алдах байх даа, ингэж бодсон чинь гэнэт уур ч хүрэх шиг… эмэгтэйчүүд ингэдэг эрчүүд тэгдэг гээд байгаа хүмүүст хэлэхэд эмэгтэйчүүд харин туйлдаа хүртэл тэсдэг юм шүү л гэж хэлье, тэсээд тэсээд болохоо болиод хэн нэгнээс хайр энхрийлэл хүссэндээ л ихэнх нь явдгийм шүү л гэж хэлэе дээ.

  37. har says:

    Эргэх дөрвөн улирал
    Ээлжлэн солигдон хэвээр…

  38. oyuna says:

    Chi nuhurtuu hairtai yum bish uu. Chinii butsaj ochihgui bgaa shaltgaan ni chi nuhruu hairlaad uruvduud bh shig. Heseg taivshirch bgaad neg uulzaach

  39. bolor says:

    Erchud hechnen sulerdeg ch ger bulde unen ch bdag gej yaltachgui unen shu emegteichud min er hun sulred ehner ni meded uchilbal hezee ch ger bulee orhidoggui m aa amidralin bodit neg unen ene shu harin emegtei hun sulerwel ger bul ni er ni sur ni de emegteichud or hund tatagdwal yu ni nohor ter baitugai ur huhde hurtel hayad dagad ha ch hurj chadna shu tim bolohor huhnud min nad erchudinhe huramch ugend bu itge e shal hudlaa shu busgui min twshar da oroo unasan huhed uildaggui l ym da negent bolod ongorson ymig yaltach bilee de ayanda twshirahar uchir ni oldoh blgui de

  40. saraa says:

    emegtei hunii hiimori lyndaag er hun avaad yavchihdag gedeg um bilee. yutai unen ug ve. aldaj onoson emegtein l ug dee

  41. өлзий says:

    зүгээр дээ. амьдралд юу эс тохиолдох билээ . Эрчүүд болохоор дуртай нэгтэйгаэ явалдаж нууц амрагтай болж болдог харин эхнэрүүд бид хүлээж аргадаж гэрийн боол болж бх ёстой биш. Адилхан л зүрхтэй хайрладаг хэн нэгний хайр энхрийлэл хүсдэг ш дэ. Сэтгэлгүй нөхөртө бж хаагдмал амьдраж бхаар ганц олдох амьдрал өөрийн хүссэнээрээ л амьдрах хэрэгтэй. Гэхдэ нууц бол нууц л бх ёстой мэдэгдэхээр л эрчүүд зайгаа баридаг ч бж магадгүй. Би өөр нэгнийг хайрладаг магадгүй уулзвал их л болгоомжмоор юм бна даа. Нэг амьдарна юунд ч бүү санаа зов найз минь амьдарал баялаг..

  42. Hm says:

    Nuhur, nuuts amrag 2 chin ali ali n muu, chanar muutai l erchuud baina daa. Naad nuhuruusuu salsan n bolj dee. Bolovsroltoi zaluu emegtei ergeed amarhan bosood seheed irnee

  43. dambadarjaa says:

    Aldaj endej yvsan huuhnuudiin aldaan chamaar duusag

  44. man says:

    sain ohin amidral aa sain duraaraa suitgedeg … Dahij l bitgii tenegteeree Uragshaa harj amidar gantsaarai bh ene hugatsaand sain byasalgal hii NUUTS AMRAG min

  45. Uugii says:

    Amidral iin neg haalga haagdahad nuguu haalga urgelj neegdej bdg, teriig olj haraarai, surgamjtai zuil bichsend bayarlalaa, yawaldsan zaluu chini uruwdultei Er sanagdlaa, (dargadaa doligonoj mestend chini uldseniig bodohod) nuhurtuu ch ochih hereggui naad zaluudaa buur ch hereggui, setgelee sons yag yu husch bgaagaa oilgo terendee unench bai, ene l amidral iin Utga uchir gj bi oilgodog. 

  46. Zaluu says:

    Emegteichuud sonin humuus shuu. Nohor halamjgui oor hun halamjlaad baihaar setgel tatagdaad gene unen heregtee nogoo aihtar halamjlaad baigaa zaluu n zugeerl sexiin amidralaa bayjuulah gej dur esgeed chihen deer n hulhi urguulj baidagiig oilgohgui. Halamjtai hun shig bolj jujigleh shig amarhan yum yu bnaa. Ene huuhnuudiin bas 1 sonin yum n huuhdee hurtel haihrahaa bolichihiimaa. Oor hund hairtai durtai boldogiig oilgoy gej bodohod huuhdee yagad toohoo bolichdiin boloo. Oor hund hairtai bolson minii medeh buh huuhnuud huuhdee ogt toohgui hayj baisan.

  47. Amka says:

    zarim te1 huuhnuud salaad suuna gej boddog yum bhdaa goriwoo muu ch gesen 6-7 jil zowj bj bosgoson amidralaa yu gej neg te1 huuhnees bolj shuuruulehuu 2-3 untaal bj saihan bgaa l bj 3-4 minuutiin l ajil shdee huuhen bolgon adilhan l nuhtei bdag gazaa bj l bdag neg te1 huuhen bas engej te1teed amidraliig min suuruu;eh shahsan shuu. Ter uuriiguu nadad taashaal ugdug ehner n chaddaggui gej boddog bsan yum bhdaa ehnii 2-3 unthad dajgui saihan l bsan 5-6gaas n ehleed ehnerees min muuhai muu sanagddag bolson doo ENIIG UNSHIJ BGAA BOL BYALZUUHAI MIN CHINII YUCH MINII BODOLD ULDEEGUI. Bye bye 

  48. . says:

    Энэ хүүхэн зохих шийтгэлээ амсч, үйлийн үрээ эдэлж буй нь сайн хэрэг. Хормойн дон, гэр бүлээс гадуурх харилцаанаас болж бүх л үнэт зүйлсээрээ хохирч мэдэх хүүхнүүддээ анхааруулж байгаа нь сайшаалтай хэрэг. УУЛГАЛАН ЖИГШИЖ, ҮЛГЭР АВСУГАЙ !!!

  49. zulaa says:

    unexeer xaramsaltai yum bolson ch ta unexeer uram yruu, elbeg delbeg ugtei sxn bichsen bn. setgeleer unax xereggui dee. amidral aldaj onox zuil ixtei. xamgiin gol ni aldaagaa axij davtaxgui bx. amidarlaa shineer exluulex bolomj tanid zondoo oldono. bi yg odoo tanid ymar bgaag sain oilgoj bn. ooriigoo gantsaaraa gej bodolgui amidraad l bx xeregtei.tanid xuu chin bgaa bas emee chin bgaa. tanid sain sxniig xusey. ineemsegleerei

  50. Monroe says:

    Manai nuhriig erguuleed bgaa huuhnuud eniig unshdag ch boloosoi. Eregtei hun yahawdee hed shaachaal ehner huuhedruugee yawna shdee.. Hair ene ter yarij bj l orondoo oruuldag bhgui uy teriig emegteichuud jinhene gej bodood buruu zuil hiihiimaa.

  51. KLKK says:

    CHI ALDAA HIISEN CH GESEN, UHAANTAI BUSAD MULGUU GICHIINUUDED SURGAMJTAI YM BICHEJ

  52. guest says:

    erchuud hichneen uur huuhentei yavaldsan ch ehner huuhdee songodog n unen shu! 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.