Би зүрх сэтгэлээ дагах уу? Эсвэл хайргүй хүнтэйгээ насан туршдаа байх уу?

014

Би энэ сайтаар байнга зочилдог. Хүний амьдралд хэрэгтэй зөвлөгөө өгдөг маш хэрэгтээ сайт гэж боддог. Заза миний энэ асуудалд та бүхэн чин сэтгэлээсээ зөвлөгөө өгөөч. Намайг Ц гэдэг 25 настай. Би гэдэг хүн 2009 онд их сургуулиа төгсчөөд нэгэн төрийн байгууллагад ажилд орсон. Ажилдаа орчоод 2 жил гаруй ганц бие явлаа. Энэ хугацаанд шоу цэнгээнд бол нилээн л явлаа. Олон ч охидтой наргиж цэнгэж явсан. Гэвч огт найз охингүй байсан. Яагаад ч юм зориглож найз охинтой болдогүй байсан. 2011 оны зун манай найз өөрийнхөө ангийн нэг охинтой уулзахыг санал болгосон. Тэгээд тэр охинтой уулзаж болзож одоо би тэрэнтэй бараг сууж байгаа. Энэ хугацаанд түүнд ерөөсөө сайн хайртай болсонгүй. Харин тэр охин надад үнэхээр сайн мааш их хайртай болсон. Харин би үгүй, тэр намайг байхгүй бол амьдралаа төсөөлөхгүй болсон гэж байнга тэгдэг.

Хамгийн гол асуудал нь би арван жилийнхээ нэгэн бүсгүйд хайртай. Үүнийгээ сая амралтаар хөдөө ангийнхантайгаа явахдаа бүр ч мэдэрсэн. Би жилийн өмнөөс түүнтэй ямар нэгэн байдлаар бага зэргийн холбоотой байсан л даа. Би бүр арван жилд байхдаа түүнийг хардаг байсан л даа. Тэр намайг огт тоодогүй байсан. Тэр одоо болтол ганц бие. Царай зүс ажил төрөл ааш зан сайтай манай одоо байгаан ч гэсэн ажил төрөл зан харилцаа сайтай. Гэвч би арван жилийнхээ тэр бүсгүйд үнэхээр сайн юм гэдгээ л мэдсэн. Цаг мөч бүр л бодогдоод үнэхээр хэцүү.

Гэтэл би найз охиноо гомдоож үнэхээр хэцүү санагдаад. Энэ явдал нь бүр нэмэгдсэн шалтгаан нь ангийнхны зугаалга дээр гайтай юм шиг юм боллоо. Нөгөө арван жилийн бүсгүй надад талтай гэхээр мэссэж өгөөд байна. Одоо би хот явах болоод байгаа ч түүнийг л бодох юм. Тэр амралт дээр бид ууж суугаад би нилээн муудаад өгсөн чинь шөнө нөгөө охин маань миний унтаж байсан орон дээр ирээд надтай цуг унтий гээд ирсэн. Би түүнтэй хурьцал энэ тэр огт хийгээгүй тэврээд хэвтээд л байсан. Надад маш сайхан байлаа. Одоо тэр над руу мэссэж бичээд л байгаа. Хэрэв би түүнийг үерхэе гэж гуйвал шууд зөвшөөрөх нь тодорхой. Гэвч одоо байгаа найз охиноо гомдоох зүрх зориг надад байхгүй тэр надад бүхнээ зориулсан. Би зүрх сэтгэлээ дагах уу? Эсвэл хайргүй хүнтэйгээ насан туршдаа байх уу? Хүүхэд энэ бол байхгүй.

31 Comments

  1. Зочин says:

    2 биендээ чин үнэн сэтгэлээсээ хайртай л бол тэр хос тэр гэр бүл аз жаргалтай байж чадна. Хэн нэгэн нь л хайргүй бол тэр амьдрал там болж хувирна. Чи найз охиндоо хайргүй гэдэг чинь чамаас сэтгэл гарахгүй гэсэн үг сэтгэл гарахгүй болохоор найз охины чинь үг чихний хажуугаар өнгөрнө тэр болгонд намайг тоосонгүй, сэтгэлгүй байна гэх мэтчилэн олон хэрүүл дэгдэнэ тэр болгонд чи буулт хийх хэрэгтэй болно. Эрэгтэй хүн сайхан сэтгэлтэй байгаад түүнийгээ гомдоохгүй юмсан гэж цаг хугацаа алдах тусам нөгөө хүнээ илүү хүчтэй гомдоодог юм. Цаг хугацаа бүү алд эртхэн шийвэр гарга. Хайртай хүнээ л сонго. Эр хүн бол өөрөө үнэхээр хайртай бол тэр хүнтэйгээ ханил. Тэвчээд амьдарна гэсэн асуудал ерөөсөө байдаггүй юм тэр бол жинхэнэ там байх болно. Одоогийн байгаа найз охиныг чинь үнэн хайраар тэтгээд явах өөр нэгэнд зам тавьж өг. Хайргүй хүнтэйгээс суусан эр хүн бол сүүлд нь заавал амаа барьдаг юм.

    • Эв эе says:

      Дээрх сэтгэгдэл бичсэн Зочин-той санал нэг байна, Залуудаа амжилт хүсье !!!

  2. Kinaiken says:

    Тэр хайртай гээд байгаа охин ямар ч хүн байгаа билээ бас л боддог асуудал Нилээн хугацаанд хоюуланг нь судалх хэрэгтэй тэгэхдээ аль алинтай нь харцаанд орж хэрэггүй байхаа

  3. yag adilhan says:

    Nadad yag iim yawdal tohioldood bn aa hamgiin gol n bi emegtei 2n 2zaluug gomdooh geheer setgel owdoh ym yadaj bhd odo hairgui hunteige uerhej bdg. Gehdee bi oor hund hairtai ter n ch nadad hairtai gehd nogooshoos arai baga. Ali n mi huwid zow shiidwer boloh bol..

  4. negen ohin says:

    yu ch oilgosongui. anhnaasaa ter 10 jiliinhe ohindoo sain bsiin bol yah gj nz ohintoigoo anh taniltschaad gunzgiireed yvaad ugsiin? anhnaasaa helehgui yasiin? tgsen bol chi ch uuruu iim bdald orku ter ohin ch chinii orond uuriig ni hairladah huntei bh bsan ch yumuu yaj medlee.

  5. mmmmmmmm says:

    sain uu bi yg chamtai adil asuudaltai bsan tegehdee bi amidraldaa zov songoltoo hiij chadsan gej boddog. bi ikh surguuliinhaa neg ohind sain blaa, neg hurch boldoggui tiim ariuhan sanagddag blaa. buur suuld ter ohin maani namaig bas hardag bsaniig medsen gehdee yagaad ch ym namaig oortoo oirtuuldaggui bsan ym, harin tuhain ued uerhej bsan ohintoigoo uldej odoo az jargaltai saihan ger bul bolson 2 huuhedtei amidral maani togtoj bn. tegeheer zaluu mine zov songoltoo hiigeerei GOOD LUCK.

  6. oriana says:

    ёооооооё чи ёстой мэдрэл залуу байна. 5 жилийн дараа миний амьдрал там байнаа гээд бичиж суух байх даа. юууууу вэээ. Өрөвдөөд ч гэх шиг. Наад найз охин чинь 5 жилийн дараа чамд зөвхөн өрөвдүүлж хамт амьдарснаа мэдээд чамайг үзэн ядах байх даа. Намайг л лав хүн ингэж доромжилбол ёстой тэвчиж чадах ч үгүй. бүр хэлэх үг олдохоо больчлоо. Шаль шаль гэсэн шийдвэр ч гаргаж чадахгүй эр хүний шинжгүй гар байна. чи өөрийнхөө шийдвэрийг хар даа. одоогоор хамгийн амархан гэсэн шийдвэрийг гаргаж байгаа байхгүй юу. наадхийнхаа хэдэн жилийн үр дагаварыг боддоо. Бодоод мэдэхгүй байгаа бол энэ хүмүүсийн бичсэнийг унш даа. мэдрэл.

  7. ishh says:

    Nuhur maani odoo boltol anhnii hairaa yaridag… tgd yafaad nadtai suusiin.nadad buur ugsiin.. nadad sain ym shig dur esgesiin… geed asuuhaar chamaig uruvduud geed bdg.odoo bid huugedtei. bi ch tuund hairtai.tuunii namaig gsb hair duuren bishiig medne. gegdee ter nadaas salj chadguig bi medne… Yag bi tuunees yvaad ugvul nadad aimaar hairtaigaa medreh bh l gj boddogiin…

  8. Zunug says:

    Зөнөг болсноо мэдэхгүй бас үерхье гэвэл шууд зөвшөөрөх нь тодорхой ч гэх шиг….. нусан буугаараа байна даа чи. Хүний сэтгэлээр тогловол амьдралд хариугаа хүртэж л таарна.

  9. zochin says:

    chi bid 2t yag adilhan yum bolj bgaan bn, ghde bi yag cham shig shiidver gargasan. Buh zuilee nadad ogson hamt bgaa hunee l songoj bgaa. Zovhon ooriigoo bodoh hetsuu sanagdsan.

  10. jack........JACK says:

    chi eroosoo yu yaaa uuriiguu bas busdiig zowooj baihiin orodn erthen sal ter busgui chine chamaas sain huntei uchrah gehed ni chi saad bolood bh chig bna ireeduig n hench helj medehgui gehdee bugd oiroltsoo duu bdag yum

  11. zahidliin ezen says:

    hi sain baitsgaanuu. bi zahidliin ezen bnaa. Bi hotod ireed 7 honoj bn. Ta bugdiin sanal setgegdel zuvluguu ugsund bayrlalaa. bi gedeg hun ooriigee oilgohoo bur ch bailaa. Yadaj bhd say angiinhantaigaa amraltaar yabchaad huduunuus hotod irehdee ter mini mashind irlee. Irehdee manai angiin neg zaluu ter bid 3 irsen. Yah argagui ter minii amiig l harj bn. Bur shono angiin zaluug untaad yabj bhd unseed l, gehdee uneheer saihan baisaan. Odoo ter nad ruu bainga mesej duudlaga hiideg yaridag, uulzii geed l, hamgiin tom asuudal n gertee orloo /tsug amidarch bga nz ohin maani/ .Namaig aimaar ih sanasan hun l ugtaj avlaa, gevch bi eroosoo ch setgel hudluhgui bodogdhgui bsn, gert orvol manai nz ohin bayrlaad l gevch bi…  ungursun shunu untaj bhd genet sereed shuud l arvan jiliin tsug untaj bn gej haraad zoltoi l neriig n duudchihsangui. Bi uneheer yagaad ch ene nz ohindoo sali gej helj chadahgui ee. Bi odoo ch setgel uitgartai zurh uvduj bn. Odoo nz ohin maani huuhedtee boli geed bga. hamgaaltgui unti boli geed l… Bi arvan jiliinhee huuhend bol uenheer hairtai. Gehdee bi shiidveree gargasaan .Bi ene nz ohinoo hezee ch gomdooj chadahgui. Nasan turshdaa ingej yabah minii huvi zaya uym bailgui dee. Odoonoos bi arvan jiliin busguigeetee holboogoo buren taslana gej shiidsen. odoo bga nz ohin maani minii tuluu uhne gej yaridag tim l hun. bi ene huniig gomdooh erh nadad bhgui, Bi tuunii anhnii gesen buh uymiig n hurtsen hum, Emegtee hun dasaj durladag gedeg, eregtee hun anhnii hartsaar gej unen bha. manai nz ohin nadad anhandaa nadad tim ch sain bgagui. minii aranshingiin huvid halamjtai, saihan setgeltee uujuu taivuu helsendee hurdeg, sexdee ch muugyi  baidag l jiriin turhtee tiim l er hun, Bi onoodoroos dugaaraa FB, yahoo geed bugdees n tuunees holdohooor shiidej bga uurchilj bn. zaza minii ene zambraagui bichsend uuchlaarai, bayrlalaa ta bugded…

  12. Alexandra says:

    Setgelee medtsen bol huuhedgui deeree salaa. Zurh setgelee daga. Hairgui yumu setgel dunduur amidral ehelbel ireeduin amidral chini tam l bno gesen ug. Sex n ch buren sonirhol turuhgui  odoogiin  Nz ohinoo uruvduj bga chini sain bn. Salsan tohioldold ene nz chini tegeel chamaig martchina da. Emegtei hund hun martahad joohon tsag hugatsaa l heregtei. Salsniihaa daraa haritssanii hereggui. 

  13. Дариа says:

    Хайргүй хүнтэй битгий дотно харьцаанд орж бай. Нөгөө хүнээрээ ч тоглоод өөрөө ч сэтгэл дундуур амьдраад. Гэтэл удалгүй хүүхэдтэй болдог тэгээд л хүмүүс хүүхдээ бодоод хамт амьдарч эхнэр нөхөр болсон дүр эсгэдэг. Анхнаасаа хайргүй сэтгэл дундуур бол тийм чигээрээ л дуусдаг юм. Дасаж хайртай болно гэж худлаа байдгиймаа. Алдсан ч оносон ч сэтгэлээ дагасан нь дээр дээ. Хүмүүс сүүлд нь алдсан боломжнийхоо араас харуусч амьдардаг юм.

  14. Tessy says:

    Salsan hoinoo naiz ohindoo hairtai bj uilagnaad bicheed ehlevdee

  15. Gunee says:

    Тэр ангийн чинь эмэгтэй ямар шалтгаанаар чамд ханд өгөөд байгааг бод. Эрэгтэй хүнд халамж, зөөллөж өгөх эмэгтэй л хэрэгтэй. Би бараг л ижил байдалд орсон доо. Гэхдээ найз охиндоо хайртай. Ер нь эр хүний амьдрал амрагаа болгож чадаагүй бүсгүй нэг байдаг гэх юм билээ. Ухаан байгаа хэрнээ жаахан хөгийн л залуу шиг сэтгээд байна даа!

  16. cool says:

    zugeer odoo baigaa nz ohinoosoo salna geed boddoo, nogoo ohin chini uneheer hairtai gewch chamaig oor hund hairtaig medeed chamaig yav gej helne tegehed chamd yamar setgegdel torj bna herwee hetsuu salj chadahgui bwal chi tuund hairtai gesen ug

  17. zochin1 says:

    хайргүй хүнтэйгээ насаараа амьдрана гэж юу байсын. үнэхээр л хайртай болоогүйм бол шүү дээ. салаад хайртай хүнтэйгээ байгаад үзэхгүй юу. цаг хугацаа л аль нь жинхэнэ хайр байсныг мэднэ шд.

  18. sonita says:

    Сэтгэл зүрхээ дагах нь зөв. Чи хайргүй хүнийгээ аз жаргалтай байлгаж чадахгүй. Одооны бүсгүй чинь ч бас зовох бх даа.

  19. PEARL says:

    Хайр сэтгэлээ дага дөө. Дараа нь хайргүй хүнтэйгээ суугаад үр хүүхэдтэй болсныхоо дараа гэгэлзээд байх шиг хэцүү юм байхгүй байлгүй дээ. Чамд хүрд эргүүлэх боломж байгаа бол бүү алд

  20. ганбаа says:

    Хүнд сэтгэл, ухаан гэж 2 зүйл байдаг. Ухаан нь сэтгэлээ бодоход арай л буурь суурьтай. Сэтгэл нилээд “хөнгөмсөг”. Гэхдээ ухаанаар шийдсэн юм эцэстээ ихэвчлэн сайхан үр дүнд хүрдэг ч хүн дотроо байнга аз жаргалгүй мэдрэмжийг мэдэрсээр л байдаг. Сэтгэлээ дагаад намирчихвал алдаж онож, босож суусаар тухайн үедээ аз жаргалтай явсаар амьдралын эцэст ямар тэнэг явснаа ойлгох болно. Их ч харуусах болно. Ихэнхи улсууд ухаанаар асуудлаа шийдээд сэтгэлээ баясгах “хобби”-той байдаг юм даа. Хэрэв чиний “хобби” архи, хүүхэн, мөрийтэй тоглоом байх юм бол сэтгэлээ дагаад намирснаас ч илүү амьдралдаа харамсдаг юм даа.

  21. zaluu says:

    zurh setgelee l dagaj dee nzaa nadad ch bas tohioldson hunii orovdoh buur ch hetsuu baidald oruuldag yum bilee tsag hugatsaa gj uneheer hetsuuu l deee

  22. oriana says:

    1. Тэр 10н жилийн чинь охин чамайг өөр хүнтэй болсон гэхээр хармын сэтгэл нь төрсөн байна.
    2. Чи найз охиндоо сайн биш юм бол эртхэн салаачэээ. Хүний хүүхдийн цаг хугацаа, сэтгэл зүрхийг нь үрж байхаар. Угаасаа эрэгтэй хүн дасаж дурлана гэж байхгүй. Насан туршдаа л сэтгэл дундуур амьдарна шдээ. Тэрийг чинь наад найз охин чинь ч насан туршдаа мэдэрч шаналж амьдарна шдээ. Тэхээр хэн хэнийхээ цагийг үрэлгүй эртхэн салаач.

  23. Ээ хорвоо........ says:

    Ээ хорвоо…… чи хүний зовлонд цадах болоогүй юу!!!!

  24. энэ чинь тэгээд...... says:

    Ээ хорвоо…… чи хүний зовлонд задах болоогүй юу!!!!

  25. захидлын эзэнд says:

    Чи үнэхээр сайн залуу байна. Найз минь чи өөрийнхөө зүрх сэтгэлээ дагах нь зөв. Гэвч үр дүн ямарч байсан хариуцлага гэж юмыг үүрнэ гэдгээ мартав. Одоо байгаа найз охин чинь мэдээж зовно шанална. Хайртай хүнээсээ хагцчихаад шалналадаггүй хүн гэж байхгүй хорвоо. Чи гэхдээ өөрөө тэр хүүхнийг ямар хүн гэдгийг нь сайн мэдэж байгаамуу. Хамт байгаад үүрд жаргалтай байх, одоо байгаа найздаа хайртай бол чадахгүй гэдэгт итгэлтэй байгаа бол салаад очсон дээр биз дээ. Насан туршдаа хайргүй хүнтэй байна гэдэг бол сэтгэлийн маш их зовлон. Хэр баргын хүн энэ зовлонг даваад гарахгүй. Тийм болхоор зүрх сэтгэлээ дага. Буруу зөвийг чинь цаг хугацаа харуулаад өгнө. Өнөөдөрөөрөө амьдар залуу минь

  26. Bi says:

    Hairtai hunee songoson deer bhaa, odoo bga naiz ohinoosoo neg salbal hezee ch bitgii ergej bucaj, holboo bariarai, goridlogo turvvleed chamg huleegeed ter hun mash ih zowno shu. Huniig uruwduj hamt bna gej bhguee, hairtiigaa songo.

  27. ccc says:

    Хайргүй хүнтэйгээ сууна гэдэг утгагүй асуудал өө… Зүгээр л найз охиндоо эвтэйхэн хэлээд шууд зайгаа барь! Аль болох гомдоохгүйгээр чимээгүйхэн холдоод явсан нь дээр.

  28. энхжаргал says:

    мэдээж сэтгэл зүрхээ л дагадаг юм бгаа биздээ хайргүй хүнтэйгээ сууж яах юм аөрийгөө ч тэрийг ч зовооно биз. Хүүхэдтэй болоогүй бгаа дээрээ салсан нь дээр чи хайргүй хүнтэйгээ яаж насыг барах гээв

  29. stronger says:

    tiim l bsan ym bol chi muu yah emegtei huniig uurtuu dasagdiin zugeer nz ohintoigoo hamt amidar emegtei huniig bitii gomdoo l doo

  30. mama says:

    nz ohinig chn uruvdchihloo. hamag bvhne chamd zoriulj hairlaj bhad chi ingej bh ch gj de… tiiim hvnii itgeliig aldval ter hvniig hen bolj huvirahig sn bodooroi…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.