Би ийм ихийг хүсээд байна уу, Эсвэл энэ бүхнийг тэвчээд байх уу?

123146815

Сайн байна уу Та бүхнээс үнэн зөвлөгөө авахын тулд амьдралаа дэлгэнгүй бичлээ.

Би 30 тай бас 5 настай охинтой. Нөхөртэйгээ амьдраад 9 жил болж байна. Анхандаа бол би түүнийг тоодоггүй байсан ёстой намайг эргүүлж байгаад суусан даа. Миний өмнөх найз залуу их хүүхэмсэг байсан болохоор би хүүхэмсэг биш хүнтэй сууж л байвал бусад дутагдал нь хамаагүй гэж бодоод нөхөртэйгөө суусан. Нөхрийн авах чанар бол өөр хүүхнийг харж байгаагүй олон жил амьдрахад гар утасанд нь бол мэйлээр ямарч хүүхний асуудал гаргадагүй дажгүй сайн залуу л даа. Бас хүн чанартай удирдах ажил хийдэг, боломжийн цалин мөнгө авчихдаг, түргэн уургүй юманд ул суурьтай ханддаг, нэр хүндээ эрхэмлэдэг, надад гар хүрдэггүй, охиндоо хайртай, амьдралын идэвхтэй гээд сайн чанарууд байгаа. Мөн бид хоёр сексийн тал дээр бол асуудалгүй сэтгэл хангалуун байдаг. Хадамуудын хувьд ч гэсэн дажгүй сайн хүмүүс байдаг ч мөнгөний туслалцаа бид 2с байнга авдаг за энэ ч яахав тэгж их уурлаад байх зүйл бишээ. 

Эхний 2 жил үнэхээр тэр надад хайртай байсан намайг хүндэлдэг миний үгийг сонсдог байсан. Би ч заза энэ хүнтэй суух ёстой юм байна гээд сайн хандаад эхэлсэн тэр үеээс найзуудтайгаа ууж(ихэнхдээ пиво уудаг) эхэлсэн. Би ч хүүхэд гаргаж өгөхгүй болохоор надад уурлаад байгаа юм байхдаа гээд жирэмсэн болоод хөөрхөн охин гаргаж өгсөн. Тэгтэл хүүхдээ жоохон байхад бас л нөгөө уух нь зогсохгүй. Сэтгэл зүйг нь хараад байхад өөрөө бол үнэхээр татгалзаж чаддаггүй архи, пивоноос үнэн хамааралтай байгаа нь мэддэгдэг.  Байнга л найз нөхөдтэйгөө уулзаж найз нөхөд нь ч ямар олон юм долоо хоногт 2с 3 удаа байнга. За нэг удаа ууж байгаа бол би баярлана бага уулаа гээд 2 удаа бол хэвийн байна за 3 удаа бол ихдэж байна гэж уурлана. Эхэндээ уурлаад сална барина гэдэг байлаа,дараа нь дугарахгүй байж үзлээ,  дараа нь гуйж үзлээ чамайг уухгүй л бол манай гэр бүлийн амьдрал үнэрээр сайхан байна аа гээд нэмэр байхгүй. Намайг эсвэл охиноо бодохоо боль зөвхөн өөрийн эрүүл мэндийг бодолдоо наад ходоод гэдэс чинь болохоо байлаа нэмэр байхгүй. Өөрийгөө захирч чадах тал дээр үнэхээр дутагдалтай. Өөрийн нь хэлдэг үг бол би гэр орноо хэнээс дутахгүй авч явж байна, чамд үнэнч, надад нэр төр байна тиймээс тааруулж уух нь миний зөв уудаггүй монгол эр хүн байдаггүй гэнээ. Энэ бүхнийг тэвчээд байхаар заримдаа миний тэвчээр хүрэхгүй юмаа. Ажлаа тараад за нөгөөх чинь хаана байгаа бол аваад харье гэхээр утсаа авахгүй. Эрт ярьвал надад хийх юм байна чи харьж бай гэдэг. Би бүүр яахаа мэдэхээ болиод байна аа. За тэгээд нөхөр маань халамж багатай бас их тамхи татдаг, плитка яаж асдагийг ч мэддэгүй бүх зүйл дээр миний гарыг хардаг бас их хартай гээд муу талууд байгаа ч би нэг их асуудал болгоод байдаггүй ээ.

Харин миний хувьд бол би нэгэн хувийн хувийн компанид ажилдаг. Надад бол муу зан чанар байгаа жоохон түргэн ууртай тэвчээргүй. Гэхдээ бас муухай орилоод чарлаад байхгүй ээ хэмжээнд нь байлгаж чадна. Ууж идэхийн хувьд хааяа найз нартайгаа 1с 2 пиво уучихна хэтрүүлж бол хэрэглэхгүй шунаж дурлаж уухгүй. Сайн тогооч биш ч гэсэн муухай хоол хийхгүй. Хүн харахад сайхан хүүхэн биш ч гэсэн боломжийн хэмжээнд бие болон харилцаагаа аваад явчихна. Хамгийн том дутагдал гэвэл миний зүрх муу тиймээс нөхөр маань намайг хайрлаад явж байгаа нь миний аз гэж бодох уу

Бас нэг зүйл нь нөхрийгөө миний үгийг тоохгүй байгаад байхаар нь албаар нэг танихгүй залуутай facebook-р чатлаад уулзъя гээд бичсэн юмаа. Тэрийг манай хүн үзчихээд одоо битгий уугаад бай гэхээр ярьдаг ганц сэдэвтэй болчихсон чиний нөгөө залуу гээд яг үнэндээ тэр залууг би харж байгаагүй. Тэр үнэхээр миний алдаа болсон уулгахгүй байлгая гэсэн биш бүүр өөрөөсөө түлхсэн. Би ч бүр үнэ цэнээ алдаа бас ямар арга хэрэглэхээ мэдэхээ байлаа.

Энэ хүнийг уулгахгүй сайхан амьдрах боломж байна уу
За тэгээд олон талаас нь бичлээ уншиж үзээд үнэн зөв зөвлөгөөг өгөөрэй.

6 Comments

  1. Zochin says:

    AA-giin tsuglaand yavuulaad uzvel yasan yum be! Huniig arhinaas gargah hamgiin ur duntei baij boloh arga ter yum gej bi oilgoson sh dee.

  2. surgamj says:

    yerdoo sayahan meddeg heden, arhi ajlaasaa ch yum uu sonirhloosoo ch yum uu bolj uudag baisan humuus daraalaad ongorchihloo. medeej bugd ijilhen onoshtoigoor, arhi uusnii beleg. uneheer hair nairgui uudag baisan daa ted. ooroo l garya gehgui bol oor hun albadaj chadahgui. ooriinh n l husel. ooroo husvel hetsuu ch garya gevel garna. ongorson humuus bugd dongoj 50 hursen bsan. omno n bas aaviin naiz 50 ch hureegui ongorch bsan. bas yag ijil. hund arhichin bol udaandaa odii heriin nas bna gesen ug. eleg. arhi ih uudag bol elgee tamhi tatdag bol uushgaa neg emchid uzuuleed uzeerei humuus ee

  3. hangai says:

    Nriin chini arhi uuj bgaa ni chamaas uuruus chini bolood bgaa bus uu? Unuudur MGL d myanga myangan huuhnuud nuhurtuu zoduulj, deerelhuulj ar urduuraa taviulaad tuuniigee zovlon gej bodohgui yavaa tegehed chi iim az jargaltai baij gants er huniig  arhinaas holduulj chadahgui uchriig ni olj diilehgui bgaa bol iluu zovlontoi amidraliig yaana daa

  4. Miniil bodol says:

    Unkheer udirdakh alban tushaald ajildag bol ajiliin ch ter ooriin ch ter uukh shaltag mundakhgui uukhal baikhdaa bi oorooch tiim 

  5. Odgerel says:

    Mergejliin emch nart l handaj emchilgee ene ter hiilgeh heregtei dee.ugeer heleed bolohgui bol bie mahbodid ni l bna gesen ug shuu dee.Gehdee nohor chini mash ih hundluushtei saihan hum ym.Ydaj l jamaig huuraad uusniihaa daraa zodood bdaggui l ym bna shuu dee.Amidralaa iluu gegeelgeer harah heregtei Az jargal husye

  6. Turshlagatai says:

    Uuh muu shuu boliulah l heregtei dee boliulah talaas ni l har salaj sarnih asuudal bol baij bolohgui. Uugaa bgaa shaltgaaniig ni ol. Dandaa tegj uuna gej bhgui dee tsaan ni neg shaltgaan bna huuhen enee teree geed ain

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.