Ганц бие амьдрал эхлэхэд минь сэтгэлийн дэмээ хайрлаач, хүмүүсээ

Сайн байцгаана уу? Та бүхэн надад харамгүй зөвлөгөө өгнө гэдэгт итгэж байна. Би Одоо 28 настай боломжийн ажил эрхэлдэг жирийн л нэг эмэгтэй. Миний асуудал гэвэл би саяхан нөхрөөсөө салсан юм л даа. Нөхөртэйгөө суугаад 6 жил болсон, 5 настой охинтой. Нөхөртэйгөө сууснаас хойш 6 жил хамт амьдрахдаа үнэндээ гэр бүлийн аз жаргал гэж юу байдгийг мэдрээгүй хүний амнаас л сонсож битүүхэндээ атаархаж явдаг азгүй эхнэр байлаа. Нөхөртөө эрхэлж тунирхах, хайраа гэж дуудах, бэлэг авах, ядаж хийсэн хоолоо амттай байна гэж хэлүүлж үзээгүй гэвэл гайхаж байна уу?

84429139

Тэр битгий хэл тэр анхнаасаа л архинд их дуртай байсан, одоо ч уудаг хэвээрээ, би болиулах гэж чадах бүхнээ хийсэн. Сүүлдээ надад гар хүрдэг болсон. Би бүхнийг өөрчилж сайхан болгох гэж, би чадна гэж итгэж их цаг хугацаа зарцуулсан. Ер нь монгол эрчүүдийн олонх нь эмэгтэй хүнтэй үерхэж байхдаа л сайхан үг хэлдэг, эхнэрээ болгоод авчихаараа анхаарахаа больчдог нийтлэг зан байдаг л юм шиг байгаан. Ердөө л энэ байсан бол би тэвчиж чадах байсан байх. Гэтэл үгүй, тэр сүүлдээ гадуур хонодог болж, өөр эмэгтэйтэй явалддаг болсон. Урьд нь архи ууж ирэхээрээ надтай хэрүүл хийж кайф авахгүй бол нойр нь хүрдэггүй байсан тул намайг хий хоосон хардаж өөрийн зохиосон юмаа ярьж шалтаглан намайг зовоодог байхад нь би энэ хүн ер нь өөрөө цаанаа хүнтэй болчихоод ингэдэг юм болов уу гэж боддог бочихсон байсан тул гадуур хоноод эхлэх үед нь би уур хүрэхгүй байсан. Яагаад ч юм би нэг л тайван болчихсон, энэ хүн хийх ёстой юмаа хйиж явна даа л гэж бодож, харин ч илүү урам зоригтойгоор охинтойгоо эхлүүлэх шинэ амьдралын төлөвлөгөөгөө гаргаж эхэлсэн. Ингээд л нэг л өдөр би бүхнийг дуусгасан.

Урьд нь чамаас саллаа гээд хувцсаа аваад гарах үе байсан ч эргээд бодоход тэр үед би салъя гэж үнэнээсээ боддогүй байж. Зүгээр л айлгах гэж, гуйлгах гэж тэгдэг байсан бололтой. Харин энэ удаад би салъя л гэж шийдсэн. Бидний амьдардаг байр зээлээр авсан бөгөөд бид 2 чадах чадахаараа л 2 талаасаа төлсөөр нилээн бага мөнгө үлдээсэн байсан. Тэгсэн ч би байраа авъя ч гэж хөөцөлдсөнгүй, энэ хүнээс хурдан харьцаагаа таслахын тулд шүү дээ. Яагаад ч юм би ердөө харамсаж шаналсангүй, өөрөө өөртөө их урам зориг өгсөн. Хүний галзуу барын ам руу гараа хийж чадах нас гэж байдаг даа, Тэр нь л өнөөдөр юм бна гэж бодсон.

Магадгүй би өнөөдөр энийг хийж чадахгүй бол магадгүй 10 жил өнгөрсний дараа харвал би хүсээд ч салж чадахгүй, салаад ганцаараа амьдрах чадвар чадал минь харьчихсан, магадгүй дахиад хүүхэд гаргачихсан, энэ хүнээс салахаасаа өнгөрсөн, тэгээд зодуулаад дарамтлуулаад үйлийн үртэй заваан амьдрал дунд зууралдсан царай зүс гундуу амьтан байж байх болов уу гэсэн төсөөлөл намайг энэ шийдвэрээ гаргахад хүчтэй нөлөөлсөн. Би тийм амьдралаар амьдрахыг хүсээгүй. Охин бид 2 одоохондоо нэг хэсэгтээ тэвдэж магадгүй ч хэдэн жилийн дараа гэхэд өндийгөөд л босоод ирчихсэн, өөрийн гэсэн байр сууриа олчихсон байна гэсэн итгэлээр шинэ амьдралаа эхлүүлж байна. Тэр хүн миний хойноос их хөөцөлдсөөн, одоо  ч гуйсаар л байгаа учраас би амьдарч байгаа байраа солих санаатай байна. Ганц бие дүүтэйгээ хамт байр түрээсэлж амьдарч байгаа юм л даа.

Харин одоо сэтгэлийг минь зовоогоод байгаа асуудал бол ажлынхан маань намайг нөхрөөсөө салсан гэж мэдчихээд хов жив ярьж шивэр авир хийцгээгээд амар заяа үзүүлэхгүй юм.Би уг нь хүмүүст мэдэгдэхийг хүсээгүй боловч нөхөр маань ажил дээр байнга ирж намайг гуйж шалж гүйгээд байхаар гадарлацгаасан бололтой. Бүгд л мэдчихэж. Хамгийн муухай нь эрэгтэй хүмүүс бас тэгж байгаад муухай юм аа. Намайг нөхрөөсөө салвуу гүй юү сэтгэлийг чинь засъя, хамт пиво ууж сууя нтр гэхээс өгсүүлээд элдвийн санал тавьж зовоогоод байх юм. Намайг бүр анх ажилд орсон цагаас авхуулаад надад сайн байдаг байсан нэг залуу байсан юм. Надад яг сэтгэлээ илчлэхгүй ч байгаа байдлаараа мэдэгддэг, нээх даруухан сайн залуу байдгийн. Нэр нь С. Бусад хүмүүстэй инээж марзаганаад энгийн л байдаг хирнээ намайг харахаараа дуу нь цаашаа орчихдог, ажлынхны шинэ жил амралт зугаалгын үеэр надад юм хэлэх гээд хэлж чадахгүй дагаж гүйгээд байдаг, Би ч мэдээгүй царайлаад зугтаад байдаг байсан тийм л хүн байгаа юм. Насаар надаас дүү харахад өөлөх юмгүй дажгүй сайхан л залуу. Ажил мэрэгжил нь ч боломжийн. Тэр хүртэл одоо гэнэт дуу шуу ороод л одоо л боломж гарлаа гэсэн шиг уулзъя учиръя гэж зовоогоод байх юм. Дээрээс нь хүүхнүүдийн хов жив хэл ам гэдэг хүнийг идэж дуусах юмаа. Яахав дээ би нөхөртэй байсан, одоо ганц бие ээж болоо л биз дээ, тийм юм зөндөө л байдаг шүү дээ. Зарим нь сэтгэл санаа засах гэж байна гээд бүр уур хүргээд хаячих юм.

Надад бодоод шаналаад байвал шаналах асуудал их л байна. Аль болох өөрийгөө сэргэлэн цовоо байлгах гэж хичээж байхад эд нар одоо юү вэ л гэж бодох юм. Дээрээс нь С-ийн байж байгаа байдал бүр улайм цайм хүн амьтнаас ичиж зовно ч гэж мэдэхгүй. Одоо би чамайг харж хамгаалж явахгүй  бол эрчүүд чамайг зүгээр байлгахгүй ухааны юм ярьж бас дургүй хүргээд.  Би өмнө нь нөхөр маань намайг зовоодог зоддог нтр гэж амьдралынхаа нарийн ширийнийг хүмүүст яриад байдаггүй жаргалтай царайлаад л явдаг байсан болохоор одоо намайг энэ С-ээс болж нөхрөөсөө салсан байна гэж яривал яана гэж санаа зовоод байна. Одоо надад бодох, хийх зүйл их байна шүү дээ.  Юун тэр эрэгтэй хүнтэй орооцолдоод явж байх. Охин бид 2-т хэрэгтэй зүйл ч их л байна. Гэвч би өөрийнхөө амьдралыг сайхан болгохын төлөө өөрөө л хичээнэ, хэнийг ч зовоохгүй, би нөхрөөсөө салаад гэрээсээ хамгийн сүүлд гарч явахдаа “Би ганцаараа чадна” гэж л өөртөө хэлж гарсан. Хүмүүс миний амьдралыг юунд нь ч тэгж сонирхдог юм бол доо, зарим нь бүр улайм цайм надаар ярианы сэдвээ хийцэн ам нь халцан сууж байгаад надтай зөндөө таарах юм . Энэ бүхэн миний эрч хүч, урам зоригийг барж байна.  Энэ хэл амнаас болж ажлаасаа гардаг юм уу ч гэж бодох юм.

Гэвч энэ ажилдаа би тодорхой хугацаанд ажиллаж өөрийгөө таниулчихсан, мэдлэг чадвараа үнэлүүлчихсэн болохоор бас компаний нэрэмжит зээлд хамрагдах санаатай байгаа болохоор ажлаасаа  гармааргүй байдаг. Нервтэх юм их л гарах юм . Гэвч өөрийн эрч хүчээ алдахгүйн тулд би яах ёстой вэ? Сэтгэл амар ажлаа хийгээд урьдынх шигээ явмаар байна. Тайван баймаар байна. Яах ёстойг минь хэлж өгч тус болоорой хүмүүсээ. Та бүхний зөвлөгөө бүрийг уншиж тунгаах болноо. Хэт их нуршиж долоон булчирхайгаа тооччихлоо. Уучлаарай.

18 Comments

  1. enkhee says:

    Zavaan balDan eregtei hun. Zochin iin zuvluvuug daga. Gehdee huntei suulgui yahav. Yag chamd taarsan saihan hun bIj l taaraa. huntei suuhdaa sanhuugiin huvid bie daasan baidlaa hadgalah heregtei. Zuv shiidver gargasan baina. Amjilt husie

  2. zochin says:

    mgld eej aav ah duus maani bgaa. bi heni ch dor orohgui bj chadna. yvna ghees nislegee uragshluulchmaar bolood dogdolj ydaj bna daa. medeej ed muriin barimtiig barimtjuulsan(nuhriin chat.iin arhiv hadgalaad avchihsan) daraa salya gehed ydaj araar tavisanii batalgaa hereg bolh bh gj bodood. odoo harin eh orondoo tasarhai saihan amidarnaa… ahij lav huntei suuh barihiig husehgui bn..

  3. zochin says:

    bi mun ene alhamiig hiih geed suuj bna. gadaadad bdg bolhoor haritsangui deer l de. gol ni mgl er hun haana ch gsn zan adilhan shuu dee… avch suuhdaa ulger yarij bgaa huhed gargaad irenguut bi zgr l hamtran amidragch ym shig bolchihson.odoo 5jil hamt bhdaa unuuh ex.iig ni martuulj chadaagui bj. ter i ahiad l mgl.s irchigej. uulziibariya gdg bhad ni umnu ni bi uurlaj uiljbariad uulzuuldaggui bsn.olon olon zoduur doromjloliin etsest bi ene udaa yu ch heleegui albaar bur medeegui tsarailaad  nuhur harin namaig ym helehgui bolhoor nuden deer utsaaraa chatlaad bgaa. gol ni bi zogsoohiig husehgui bgaam.tgj bgad yvaad uguusei l gj hussendee ter.  tgd namaig bhaar uulzaj uchirch chadahgui bh shig bgaabolhoor ireh doloo honogt mgl yvnaa 2 huuhdee avaad yvj bgaan.gol ni bi ergej irehgui gj shiidsen. ertnees yvah gj beldsen bsnmaan
    i

  4. women says:

    gants bie bna gedeg saihan yum bnoo hench namaig uurluulahgui zowoohgui buhimduulahgui araar tawihgui.ireh bolowuu gej haalganii chimee chagnaj noiroo hugaslahgui saihan l bdiin bna.tewchih zuil zondoo garah ch bid chadnaa.yagaad gewel bid chini emegteichuud shuudee.ok amjilt.

  5. Сараа says:

    Би Сайхан ном унш гэж зөвлөе. Надад яг ийм зүйл тохиолдоогүй л дээ. Гэхдээ асуудал бүхэн сэтгэл зүрхтэй холбоотой учраас би ямар хэцүү байгааг ойлгож байна. Улсын их дэлгүүрийн номын сангаар ороод өөрийгээ хөгжүүлэх номны тасагт очоод яг өөрт байгаа бэрхшээлийг хэрхэн даван туулах талаар ном хай. Тэгээд түүнийгээ сайтар унш. Би бас тэгдэг. Гоё ном олоод уншчихвал сэтгэл их тайвширдаг юм байна лээ. Ядаж л номоо уншиж байхдаа муу муухай зүйл бодохгүй, ирээдүйгээ номон дээрх шиг сайхнаар төсөөлөөд л…
    Амжилт!!!

  6. suvd says:

    Ajliunhan chin yarij l baig amaa chiltel yarij bgd bolino chi ter bitgii hel yumiig tevchchiheed odoo naaduuliinhaa yariand bachuurah hereggui hen n hen be gdgiig tsag hugatsaa haruulna shde setgel uudrug bval ajil uils tegshreed bas ohin chin ch dagaad sergeed irne shanalaad urvaigaad bval ohind chin hetsuu shdee saihan gunzgii amisgaa avch bgd dotroo ongoilgochih.tgd ohiniihoo tuluu uuriinhuu tuluu amidar chi chdnaa.bi bas end shanalaad l bj bn 2 udriin daraa ene muu banzaltai amidrahuu ugui yu gdg shiidegdeh gd guriigeed bj bn. Daraa n bugdiig n bichnee.

  7. эрэгтэй хүн says:

    тэр чичрээд байгаа залуучуудад нүүр өгч болохгүй шүү, нөхөргүй салсан хүүхнүүд эхэндээ тэгж байгаад хэдтэй нь унтсаны дараа бүр хэн ч биш болж нөгөө үнэгүй янхан гэдэг шиг л болно шүү, бүр зарим нь чамтай унтаад бусад руугаа пасслана гэж хүртэл үзнэ шүү дээ, цаг явах тусам л чи үнэ цэнэгүй болно, тэр дээр байгаа заваан балдангийн зөвлөгөөг дага

  8. jj says:

    Bi bas nuhurtuu zoduulaad nuhur hadam 2too huugduud ergej bitii ireerei gej heluuleed garch bloo hu. 2 jil hulsnii bairaar yavaad udalgui tsalin ch usluu bair mashintai ch bolloo. Odoo zeeliib bairandaa ohintoigoo jargaj bnoo. Tegeed hamgiin zevuun ni ergej suuya gj guidiin. Tegj heleh bolgond ni hamag us bosdiishd. Chi bitii erge butsaarai. Huntei orootsoldood ch hereggui. Shuud shiidemgii nyatsaa zod algad uym shiid tsagdaa duud huuj garga. Ohindoo sain tailbarlachihaar oilgodiimoo. Huuhed jil hertei sanaj bn gjaagaad bolidiin bnlee. Huuhnuud bid lhuuhdee bodool bdg bolhoos har uynuud huuhen l bodood bjiidiishd

  9. KLKK says:

    CHI CHADNAA, CHINI BICHSEN UG BOLGON CHI SANASAN HUSELEE BIELUULJ CHADAH N MEDREGDEJ BNA…AJLIINHANY ARIJIL BAIG YAVANDA ZUGEER BOLNO…MUU HAA SAAGUI L ILJIGNUUD BAIDAG YM

  10. удвал says:

    Зөв юм хийжээ.Битгий буцаж очоорой. Одоохондоо өөр залуу энэ тэр бодсоны ч хэрэггүй. Хүүхнүүд нөхрөөсөө салаад өөр хүнтэй л болчихвол амьдрал өөдлөнө гэж боддог. Энэ худлаа шүү. Чи өөрөө л амьдралаа бүтээн босгоно хэн ч чамд туслахгүй. Ажлынхны хувьд нэг хэсэгтээ л шивэр авир гэж байгаад больдог юм угаасаа. Чамайг нуугаад хэлэхгүй байхаар улам сонирхолтой санагдаж байгаа юм. Нэг шилдэг арга бол тэднээс битгий нуу. Бөөнөөрөө байхад нь очоод юм ярьж байгаад би нөхрөөсөө салж байгаа гээд л хэлчих. Тэгэнгүүт уур амьсгал шал өөр болно. Чамд ч амар байх болно.

  11. Zavaan Baldan says:

    Minii duu sanaa shuluudsan bol salsan deer.

    1 dagvar huuhedtei dakhaid amdral zokhiohod hestuu gej bitgii bodooroi .

    Zaluus dagvar okhintoi busguid durtai baidag um . Okhiniigoo joohon deer ni nukher suudertei bolooroi . 2 iin hoorond huviin zugaa tsengel tur zuuriin sex iin medremj haisan hulhnuudaas holhon shig yavj baigaad nukher suudertei bolson deer shuu !

  12. NAR says:

    eooo BI HYNTEI SYMARGYI BN ENE JARGAL YMUU

  13. Bolor says:

    Ene bas minii tuulj bgaa amidraltai yag adil bnaa. Bi ch bas ajil deeree salsanaa medegdehgui geed guriij yavna. Erchuud nuhurtei bhad handarch yanz bur bolj bgaam chin salsaniig medvel yanz bur boloh ni oilgomjtoi. Ehleed salsnii daraa ohinoo haraad ih guniglaj shanaldag bailaa odoo ireeduigee bodoj oor yumand sataarch ongorsnoo bodoj guniglahaa barag bolison doo. Er ni tsag hugatsaa bugdiig martuuldiim shig bn. Chamd saihan ireedui bgaa chi zov songolt hiisen bnaa. Ene ajil chamd bolomj olgoj bgaa bol tuushdaa bsan deer bhaa. Humuus heseg yarij bgaad bolino shuu dee teriin toohgui bh l setgeliin tenheetei baigaarai.

  14. adil hun says:

    яг л над шиг санагдлаа би хоёр хүүхэдтэй нөхрөөсөө тусдаа амьдраад 4 сар болж байна. Явж чадахаа больтлоо зодуулаад гэрээс нь хоёр хүүхэдтэйгээ хөөгдөж гарч байхдаа би ганцаараа чаднаа гээд гарч байлаа ардаас та гурав миний хувьд үхсэн гэж хэлж байсан. өөрөөсөө тав дүү оюутны төлөө Тэр өдөр миний хүүгийн 1 насны төрсөн өдөр байсан юм. Салаад би өөртөө илүү анхаарал тавьдаг болж өсч өндийсөн бол охин маань хатаж хорчийгоод хэцүү л юм чиний хүүхэд чамайг дуурайсан гээд зодоод бүрэн дүүрэн хайрладаггүй байсан гэхэд төрсөн эцэг нь болохоор тэгдийн болуудаа ийм насанд нь хайр дутуу өсгөж байгаадаа маш их харамсах юмдаа

  15. zorigoo says:

    ajiliixan yaxab dee.jingiin tsubaa yabdagaaraa yabna.jinger nohoi xutsdagaaraa hutsna gej tegs geed chi nuur ogoxgui baibal martagnaad xayax bailguidee.xarin ajiliixaa xuntei orootsoldood demii bizdee.ugaasaa nohor chine ajiliig chine medex boloxoor ireed lai bolno bailguidee xu.

  16. хх says:

    эсвэл му найз ажлаа солих юмуу яамаар юм дээ

  17. oriana says:

    Ажлынхан чинь яахав дээ ашгүй нэг амны зугаа болох сэдэв гарлаа л гэж байхгүй юу. Түүнээс чиний амьдралыг сонирхож, санаа тавьсандаа ч биш. Зүгээр л зөнд нь хая. урдах ажлаа хийгээд хүүхэдтэйгээ цагийг өнгөрөөгөөд яваа. 

  18. өлзий says:

    чи өөрөө л өөртөө итгэлтэй байж азжаргалаа хайж ол. Хүмүүс юу гэхнэ хамаагүй ээ найз минь. Чи салаа л биз харин ч тэр өөдгүй архичинтай амьдарч эрх чөлөөгөө алдаж хараат бж бхаар өөрийнхөөрөө өөрийн эрч хүчээр амьдарсан нь хамаагүй дээр. Зөв шийдвэр гаргасан бна. Тэр ажлынхан яах вэ бүү тоо

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.