Ийм нөхөртэй би яах ёстой вэ?

112301590

Сайтыхаа хамт олонд ажлын амжилт хүсье. би одоо 29 настай.  Миний 21 настай байхад нөхөр бид 2 хүүтэй болсон. Би хүүхэдтэй болоод удаагүй байхдаа нөхрийгөө нэг удаа гомдоож байсан. Түүндээ их харамсдаг. Бид 2 ерөөсөө тусдаа гараагүй. Би төрсөн гэртээ төрөөд гарсан. Тэгээд түүнийг гомдоосны дараа түүнийхээ хүссэнээр гэрт нь амьдарсан. Манай хадмых хотод, манай гэр хөдөө орон нутагт байдаг юмаа. Тэгээд ар гэрийн шаардлагаар буцаад ээж аавындаа ирсэн би айлын ганц юмаа. Түүнээс хойш манай нөхөр уурлахаараа, эсвэл ажлыхантайгаа баяр ёслол тэмдэглээд ирэхээр өнгөрснийг ярьж надруу уурладаг, хоёр удаа цохиж байсан. Тэр ч бас надаас юм нууж байсан би тэрнийг нь тоохгүй өнгөрөөж байсан. Өнгөрсөн 8 жилийн хугацаанд хүү бид 2 той цуг байж, ажил хийж бусдын адил амьдарч үзсэнгүй ээ. Хэдэн сар цуг байгаад л яваад өгнө.

Сүүлийн 2 жил гаран бүр ирээчгүй. Хол байхдаа хааяа нэг хүүхэдтэй юм, мөнгө явуулна. Манай аав хүүхэд чинь том болчихоод байхад нөхрийнхөө байж байгаа царайг хар, битгий суу сал гэдэг. Сүүлийн 2 жил түүний хардалтаас, мөн би цуг эндээ байя, тусдаа амьдрал утгагүй байна гэхээр би наана чинь ямар ажил хийх юм бэ, би ээжийгээ орхиж чадахгүй( уг нь эхээсээ 3 уулаа) гээд л энэ асуудлаас болоод бид 2 хэдэн сараар холбоогүй муудалцдаг болсон. Харин энэ 2 сард бүр салъя гэж шийдсэн.  Эхэндээ үнэхээр салъя, амьдарлаа бодъё гэж бодож байлаа, сүүлдээ анхны нөхөртэйгээ л амьдарья, хүүхдээ ч эцэгтэй нь байлгая, нөхрийгөө их санаж байсан. Гэтэл тэр харин зун хүү та 2гоо санаж байна гээд мсж бичсэн.

Тэгээд санаад ямар шийдвэр гаргав гэсэн чинь миний бие өвдөөд байгаа, удахгүй ажил ч хийж чадахгүй байх тиймээс цуг байж чадахгүй нь э гэсэн. Тэгээд бид 2ыг ирээч гэсэн. Би дотроо өвчтэй ч хамаагүй амьдарья гэвэл цугтаа амьдаря, ямар ч байсан уулзая, хүүтэй нь уулзуулъя  гэж бодоод очлоо. Очоод өөрийхөө бодож санаж байгааг хэлсэн, тэгсэн тэр хамтдаа амьдарна, очно гэсэн. Цуг байх хэд хоногтоо түүнийг мессенжрээр хүмүүстэй харилцдагийг мэдсэн. Тэгээд бид 2 хамтдаа амьдарна гэж ярьж тохироод гэртээ ирээд түүний мессенжэрийн архив луу дахин орж үзвэл миний ирсэн хойгуур нөгөө хүүхнүүдтэйгээ (ганц биш шүү) их л сүрхий дотно үгтэй, надтай уулзсанаа ч нууж бичсэн байсан.

Энэ хууралт нь бид 2 түр салахаас ч өмнө эхэлсэн байсан. Би их цочирдсон, нөхрөө бусад эрчүүдийг бодвол тэр тал дээрээ харин ч асуудалгүй гэж бодож байсан. Бүр эргээд нийлье гэж тохирсныхоо дараа шүү. Надад их хэцүү байна, тэр хүүхнүүд рүүгээ бичсэн үгнүүд нь нүдэнд харагдаад л. Манай нөхөр шиг эхнэр, хүүхэдтэй хэрнээ цуг амьдрахгүй, эцэг хүнийхээ үүргийг гүйцэтгэхгүй хүн байдаг юмуу, эхнэр хүүхдийхээ төлөө зүтгэхээс тийм их айдаг юм уу. Цаашид намайг хуурах болов уу. Бид 2ын араас ирээд сайхан амьдрахын төлөө хичээх болов уу надад туслаач.

11 Comments

  1. Monroe says:

    miniiheer bol nuhur chin archaagui snagdlaa. Ehner huuheddee ezen bolj chadahgui ehiigee hormoidson archaagui amitan bn. Ta 2-g tejene gehees durgui n hurch bgaa biz. Zawhairaad gaduur teneed duraaraa yavj bh n iluu sanagdaj bgaan bn. Minii duu bitgii tsarai aldaarai. yamarch hamaagui aji hiigeed ter huneer dutahgui amidarch chadna gedgiig l haruul tegwel l chi ter huniig buulgfaj awch chadna. Aawiin chin heldeg orgui zuil bish. er n salsandaa ch yadiin . Gants huuhedtei uchirtai 2 bsan bol hetsuu shuudee. Chamd bolomj bn. Eregtei huniig neg l gomdoowol teriigee nasan turshdaa yarij bodoj osorhoj yawdag archaagui amitad bdgiimaa. ooroo ter baitugai zawaarch yavdagaa medehgui. Bitgii too naadahaa yarshig l bn.

  2. Ani says:

    salsan ni deer

  3. Busgui says:

    Oilgomjtoi l sanagdjiina.  Mur muruu huu.  Iim olon jil ail bolj chadaagui uls hoishdoo 1 gert taarahuu, hudlaa l bolvuu.  Er ni bol salsan l amidral sanagdjiina

  4. dududu says:

    oodoo shidsen chuluu ooriin tolgoi dr gdg bhaa

  5. hicheehgui says:

    aaw chini zov zovloj !!!!! iim olon jil ingej ooh ch bish bulchirhai ch bish amidarna gej yu bsan? tanaih ger bul bish erthen salsan n olziitei! shuud tsegle!

  6. nandia says:

    hohine

  7. ch says:

    bnaa bn. manai hunch adilhan. bi hunees guij tsarai aldaad esvel chi hii bi hii gej baritsalgui bugdiig gantsaara amjuulsar bgad sur hihaj de. bugdiig amjuuldag shu. odoo shn hairluulj halammjluulah ymsan gj ih husdegch barag  yu bdgiig ni martajde

  8. Mikki says:

    Odoo uuriinhu amidralig boduuu!!! Olon jil iim bdaltai bn gj yu bhabde hetsv ym bishv

  9. Magsarjalam says:

    Yah gej anh nuhriiguu huursan yumbdee.Nuhur chin tsaanaa helehgui shd ene tegsen yum chin gd l yum bodno shuudee.Ymarch baisan sain yriltsaad uzeerei.Ta 2iig ergeed niileed gedegt itgej baina emegtei hunii hatan uhaan gargaad huuhdee bitii unchruuleerei amjilt husie az jargal husie

  10. Zochin says:

    Hamt amidarsan n deer bh.nohortogo sain yriltsad vzdee

  11. zub hariult says:

    chi uuruu l ehelsen yum baina shu de.naadah chin baih asuudal huuhedee bodoo za.uuruu ehelsen hun chin tebcheertei baih heregtei shu de.huuhedee bodood tebch

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.