Дугуйтай байшингууд

RV, Recreation Vehicle буюу дугуйтай байшинг зуу гаруй жилийн түүхтэй. Хамгийн анхны ийм унааг “Touring Landau” компанийнхан 1910 онд үйлдвэрлэсэн түүхтэй. Ийм дугуйтай байшингаар зугаалах дуртай хүмүүс анхны клубээ 1919 онд нээсэн бөгөөд 1930 он гэхэд ийм клубт 150 мянга гаруй хүн бүртгэлтэй болсон байв. Дугуйтай байшингуудыг ерөнхийд нь өөрөө явагч, давуулж чирдэг, бампераас чирдэг, суурин /ийм дугуйтай байшинг пикап пээр шууд байрлуулдаг/ гэсэн дөрвөн үндсэн ангилалд хуваадаг. Тэгээд эд нар тус бүрдээ жин, дотор засал, урт, голын тоо гэх мэт түмэн янзын дэд ангилалтай.
Орчин үеийн дугуйтай байшинд галын өрөө, унтлагын өрөө, бие засах өрөө, шүршүүр, ТВ, интернэт, кабель, хувцасны шүүгээ, агааржуулалт гээд ердийн байшинд байх ёстой юм бүхэн байдаг. Ийм байрнууд гол төлөв 7-40 хоногийн хугацаанд хэрэглэж болох ус, түлш, хийн нөөцтой байдаг.

5 Comments

  1. muuueooo says:

    neg asia avtobus avaad l saihan zasahgui yu do oort taalagdhaaraa

  2. 0000 says:

    хэхэ байрнаас чинь үнэтэй шүү дээ.

  3. aa says:

    Bair avch diilehgui bna, enenii uniig sudalna aa

  4. Сони says:

    Гоё юмаа.тохилог тухтай .засмалаар явах байхдаа

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.