Өмнө нь амьдралтай байсан хүнтэй яаж харьцах хэрэгтэй вэ?

023

Сайн байцгаана уу? Юуны өмнө та бүхэнд миний бичсэн захиаг уншиж өөрсдийн  цаг завнаас хумслан санал бодлоо солилцох гэж байгаад тань талархал илэрхийлье.

Би өөрт тохиолдоод байгаа зүйлээ хуваалцах гэсэн юм. Би одоо 27 настай нэгэн төрийн байгууллагад ажилладаг энгийн л бүсгүй. 4 настай нэг хүүхэдтэй. Хүүгийнхээ эцгээс нь 2 жил гарны өмнө салсан. Бид 2-г салахад ямар нэгэн 3 дагч этгээд гэж байгаагүй ээ. Нөгөө л архинаас болж салсан. Хүүгийн маань аав хүчний байгууллагад ажилладаг байсан төдийгүй бөөн харчуултай ажилладаг. Олон эрэгтэйчүүд бас өөрийн ухамсартай холбоотойгоор ажлаасаа ирэх бүртээ архи үнэртүүлсэн, согтуу, бүс тасарчихсан ирдэг байсан. Энэ байдал нь гэр бүлийн хэрүүл, гэр бүлийн хүчирхийлэл гэх үйлдлийг бие болгож бид салахад хүрсэн юм.

Хүүгийнхээ ааваас салснаас хойш би амар тайван амьдрах гэдгийг мэдэрдэг байлаа. Тэрнээс өмнө одоо согтуу ирээд яах бол зүгээр унтах болов уу, эсвэл гэсэн бодолтой хувцасаа ч тайлж чадахгүй гэртээ байдаг байсансан. Ингээд хүүтэйгээ хамтдаа амар тайван сайхан амьдарч байгаад одоогоос жилийн өмнө нэг залуутай танилцлаа. Тэр байнга л ажил дээр ирдэг, ярьдаг, мэссэж бичдэг, намайг хаана л явна тэнд л байдаг байсан. Эрэгтэй хүнд итгэх итгэлгүй байсан надад тэр байдал анхандаа таалагдаагүй.

Гэтэл эмэгтэй хүн дасаж дурладаг гэдэг үнэн бололтой. Тэр намайг гэсэн сэтгэлд нь хар аяндаа л татагдаж эхэлсэн. Тэр хүн надтай танилцахаасаа өмнө эхнэр хүүхэдтэй байж  байгаад эхнэр хүүхдээсээ шүүхээр ороод салчихсан байсан л даа. Гэр бүл салсан гэсэн гэрчилгээгээ хүртэл авсан байсан. Би өмнө нь хүнтэй суух дотносох талаар огт боддоггүй байлаа. Энэ хүнтэй танилцснаас хойш арай өөрөөр бодож амьдрах талаар хүртэл боддог болсон. Гэтэл сүүлийн үед нэг л биш ээ. Нөгөө хүн маань энэ хүнийг ямарч байсан өөртөө дасгачихсан юм чинь гэсэн байдалтайгаар харьцаад байх шиг байна. Хүн хэзээ ч анхных шигээ байдаггүй л дээ. Анхныхаасаа шал өөр. Сүүлийн үед бодохнээ эхнэр хүүхдээ санаад байгаан болов уу надтай байхад хэцүү байдаг юм болов уу гэж бодоод өөрөөс нь энэ талаар асуусан юм. Чамд надтай байх хэцүү байна уу, эхнэр хүүхдээ санаад байна уу. Хүүхэдтэйгэ очиж уулзахгүй юу даа гэхэд, би чамдаа маш их хайртай, битгий уурлаж гомдоорой, хайрыгаа уучлаарай  гээд л ярьдаг.

Би өөрт нь анхаарал тавьж хувцас хунарыг нь угааж өгч хоол унд хийж өгөөд л миний нөхөр гэсэн байдлаар харьцаад хандаад байхад нэг л хүний хүн шиг зан гаргаад байх юм. Би одоо ойлгохоо болиод байна. Энэ байдал миний ажлын бүтээмжийг ч унагаад байх шиг байна. Залуу хүн эрч хүчтэйгээр бүхнийг хийх ёстой гэж бодон ямар ч ажлыг хийх ёстой хугацаандаа хийж, бүхнийг л сайхан байлгадаг. Гэтэл сүүлийн үед нэг л хэцүү болж бухимдаад л бйах болллоо. Энэ их нуршсан зүйлсийн дундаас юу хэлэх гээд байгааг минь ойлгохгүй байх л даа.

Яг юу гэх гээд байна гэхээр:
1.      Өмнө нь амьдралтай байсан хүнтэй яаж харьцах хэрэгтэй вэ. /Би ч гэсэн амьдралтай байсан/
2.    Хуучин эхнэрлүүгээ явах магадлал хэр их бол /Эхнэр нь өөр хүнтэй явалдаж байгаад баригдсанаас болж салсан гэсэн/
3.      Эхлүүлсэн юм чинь дуусгамаар байна, Яавал анхных шигээ сайхан харьцаж өөриймсөг байлгах вэ.
4.      Зөндөө их үнэтэй зөвлөгөө өгөөрэй.

Яах учраа олохгүй хэнд хэлэхээ мэдэхгүй бухимдах хэцүү юм аа…

23 Comments

  1. zochin says:

    hi naad hun chin ehnereesee salaad udaagui yum shig bna ergeed ehner deeree ochih yum shig bna daa chinii yariagar bol ehnertei mash ih hairtai tegeed ooriig n huursan bolohoor ooriig n geh huniih haisan ter hun n chi harin odoo ehner n zalgaad bga bol ergeed niilne gesen ug emegtei hun nohoroosoo salchihaad nohoriigoo tiim hurdan huntei suuna gej boddogui harin nohor n al hezeenii suusan baidag manai nohor tegej bsan….teglee geed bur saldagui yum bna lee ergeed l anhniihaa amdraliig songood yavdag chi zaluu bna tiim bolohoor urd n amdral zohioj baigaagui al esvel salaad bur olon jil bolson tiim huntei taniltsan deer bh aa

  2. Any says:

    Uux ugcun ch uuriimcduggui max ugubch manaixcaxgui gej vg bii shu. Er xvmvvc ydaan tsyg baugaad bxaar zangaa xaryylj ugnu shu de. 2 xvvxed gargachixaad l gaixaad bn da egch ni zangiin yag aild bga yum shig amidrax yum bn le zarim ni. Yxaantai myndag erchvvd bdag l bx.

  3. Monroe says:

    huuhed gargahgui heseg amidraad uz.

  4. ЗОЧИН says:

    Өмнө нь амьдралтай байсан хүнтэй яаж харьцах хэрэгтэй вэ? – ЧИ ӨӨРӨӨ АМЬДРАЛ ҮЗСЭН ЮМ ЧИНЬ ЭНЭ АСУУЛТЫН ХАРИУГ ӨӨРӨӨ МЭДЭЖ БАЙГАА БАЙЛГҮЙ КККК

  5. muugii says:

    хүн нэг л амьдрах юм чинь сайн бодож төлөвлөж байж л сайхан хүссэнээрээ амьдрах байх аа өөрөө бол тэр сүүлийн хүндээ нилээн сайн болсон бололтой юм тэгээд тавиад явуулчихаж чадахгүй нөгөөх нь ч гэсэн нэг талаасаа за хуучин эхнэрээ уучилаад өөрийнхөө хүүхдийг өсгөх үү нэг бол энэ эмэгтэйтэй амьдараад хүний хүүхэд өсгөх үү гээд л түмэн бодолд автаад аль альнд нь тал алдахгүй л хоёр талд алцганаад яваад байгаа юм шиг санагдчихлаа яг нь чи энэ хамт амьдарч байгаа хүн маань муухай аашилвал хуучин эхнэр дээрээ оччихно харин хуучин эхнэр дахин хуурах юм бол энэ эмэгтэй дээр очиход цаашаа гэхгүй гээд л байгаа юм шиг санагдлаа. одоохондоо ямар нэгэн проблем гарч ирээгүй байгаа байх гэтэл дундаа ороод хэсэг хугацаа өнгөрөөд араатан шинж нь илрээд ирсэн чинь хуучнаас чинь дор амьтан байвал яах уу бас л бодож үзэх л хэрэгтэй ганц амьдрахдаа сайхан л хүнээс хараат бус хүнийг ч хараандаа байлгаж зовохгүй сонголтоо зөв хийгээд амьдралаа сайн төлөвлөөд амьдардаа гэж зөвөлмөөр санагдчихлаа миний л бодол шүү авах гээхийн ухаанаар хандана биз

  6. hm says:

    yaanaa arhichin zavhai nuhruusuu salah gej uile uzej bn bas iim yum tohioldoh bhdaa eregtei huhedtei humus bol ch bas argatai ohin huuhedtei blhr aij bnaa.

  7. tami says:

    chi yundaa yardag ym be.heseg hugatsaand zavsarlaj boldoggvi ymuu.neg aldsan bj dahij aldaagaa davtahgvin tuld neleen nuhatstai handaach.hamgiin tvrvvnd hvmvvs yu gehbol bi yahbol geheesee ilvv minii hvvg hairalj chadhuu etseg n bolj chadahuu gedegt anhaarlaa handuulah n zuw gej bodjiin.minii huvid vr hvvhed maani yu yunaas ch ilvv.hoid etsgiin gar haruulah gej yuundaa yaaraad  bgaag chn oilgohgvi bna.

  8. busgui says:

    Shuud yariltsval yasan um? Bur huuhed shuuhadtai boloogi bga deeree, ter ger oron ajliinjan medeh ch duurch. Ex ehnerteigee haritsah iim haritsaa taalagdahgyi bn tevchihgyi bn harin huuhedteigee herhen haritsaj yaj tuslamj demjleg hedii hemjeeheer herhen yzyylehee yag tag yariad. Teged sanaa onoogoo heleed herevzee huleen zuvshuurch chdku bol erthen huuhed shuuhadtai boloogyi deere bolii geed. Tehgyi hen hen ni tulj yarihaas zugataad bval daraa teserch delbereh yed chini buh yum oroitson bh vii

  9. abc says:

    Taivan saihan helsen bna

  10. Куло says:

    Ёо ёстой мэдэхгуй юмаа.тэнэг тэнэг бодлууд л орж ирээд байх юм.Хуучин авгайгаа буцаад эргуулээд эхлэхээр наад залуу чинь хачин янз болоод байгаа бол тэр авгайдаа хайртай хэвээрээ байсан ч юм уу.тэгээд л эргэлзээд байгаа.м бол уу. Чамтай танилцахдаа салаад хэр удсан байсан ? Удаагуй байсан бол гомдсон ч гэсэн мартаж чадаагуй  байсан гэх ундэстэй.тэгээд ч наадах чинь биш авгай нь эхэлсэн юм чинь.тэрччем гэсэндээ цаанаа хунгуй бол буцаад ир нтр гэж байгаа тэхээр наадах чинь хэр шиидэмгий хун гэдгээс л шалтгаална.харзнаад уз.эргэж уулзах нь олон бол дэмий .наад хунээсээ салчихвал хумуус юу гэх бол ичих чинь хусээгуй амьдралаар зовохын хажууд юу юм бэ.хэсэг хэл ам болно л биз хун хуний амьдралаар амьдрахгуй юм чинь дээ.одоо би ч гэсэн та хоёрыг мэдэхгуй хэрнээ дэмий баахан юм хэлээд л байна .буруу ч бодож байгаам билуу.

  11. Zochin says:

    Magadgui urdiin amidralaas bas ger buliin amiralaas zalahsan hun  baiho. Tegeed  dahin hamtiin amidral tolovloogui yawj baigaad chamtai uchirsan baih getel chinii saihan setgelruu us tsatsaj chahgui joohon ch gesen  hun chanar ni zulgaagaad baigaan bolov uu? Gej bodloo

  12. Naran says:

    Za daa. Shuuheer salchaad sogtohooroo yariad shalchiganaad uilaad yavdag erchuud zunduu l bn. Yu yugui ehner luugee yavahgui gehed huuhedtei bol ter ni munhiin holboos bolno. Ur huuhdee husur hayana gej bhgui. Ingeed ergej butssan zuuraldsan zungaaraldsan uilsan hereldsen amidral l bn 

  13. Tseene says:

    Taivan zuv heljee. 

  14. Нараа says:

    Энэ Тайван гэдэг хүний бичсэнийг нэг бүрчлэн унш.Энээс илүү сайн зөвөлгөө олдохгүй байхаа. /Энэ бол удаан үргэлжлэх тоглоомын шинжтэй явагдана. Тоглоомыг тоглохдоо чи хэт бүдүүлэг, хэт ноомой, хэт түрэмгий бас хэт өрөвдөмтгий байж болохгүй/.энэ хэсэг нь маш таалагдлаа.Хүн нь ер нь аливаа зүйлийг донжыг олоод хэт туйлшрахгүй бвал амьдрал арай хялбар байх байх.Түүнээс тэр хүний чинь урьдын амьдалд ганцхан тэр хүүхэн буруутай болоод салсан гэдэг юу л бол. Зүгээр л Одоо зохиох гэж байгаа амьдралд чинь л чи тэр хүний юуг нь хүлээн зөвшөөрч чадах ямар үйлдэлийг нь чи хэзээ ч хүлээн зөвшөөрч чадахгүй вэ гэдгийн сайн тунгаан бод.Ер нь эцсийн бүлэгт хүний хүн чанар гэдэг л юм хамгийн чухал юм байдаг юм даа.

  15. Тайван says:

    Тэр хүн буцаад эхнэртээ очих очихгүйг чи л мэдэж чадна. Түүнийг сайн ажигла. Тэр хүн шийдэмгий хүн үү. Шийдэмгий бус хүн үү. Өдөр тутмын амьдрал дээрээс гаргаж байгаа шийдвэрүүдийг нь цэгнэ. Нэг шийдсэнээрээ байж чадаж байна уу. Хэрэв чам шиг шийдэмгий бол тэр чиний хэлдэгээр бөөлжсөө эргэж долоохгүй. Тэр сэтгэлийн шархтай байгаа тул өнгөрснийг өнөө биш гэхэд маргааш хаяж чадна. Шийдсэнээсээ эргэж буцдаг хандлагатай бол хуучин эхнэртээ ил очдоггүй юм аа гэхэд бүрэн салж чадахгүй байх вий.

  16. zahidliin ezen says:

    hi all.
    Bi ene zahidliig bichsen emegtei bn l daa.
    Minii yriad bga hvniig manai geriinhen, manai ajliinhan bvgd meddeg, hen hvngvi bvgd l hvleen zowshoorson bga gehvv dee.
    Odoogiin oilgoltsohgvi bga zvild sanaa mini ih zowj bga hernee, “herwee bid 2 salchihwal geriinhendee yu gj helnee, ajliinhan yu geh bol” gesen bodol nmg zowodog. omno ni neg aldsan ym chn dahij aldahgvidee gesen bodloor ene hvntei dotnoson bhoor salna gehed haramsaltai l bn. ene hvnii tuhaid ynz bvriin hvvhen shuuhan gedeggvi gdgt itgedeg ch huuchin ehnerlvvgee ergeed ywchih wii l gj zondoo bodjiin. Nadtai tsug bhad ni ehnern zalgaad l zawtai yu uulzii ntr gej msg bicheed l vneheer setgeliin daramttai. hvnees baliign guij tvr heregleed ogdog shg ene hvniig ehnereesn guij awsan ym shg sanagdaad bhiin. bi nohroosoo salsan hernee hezee ch zalgadaggvi, ter hvniig oor ehner awaad shan amidraasai, hvv ni haraad baharhahaar ywaasai gj boddog. getel yagaad ene hvnii ehner ooroo anh hvntei ywalchihaad amidarch chadahgvi ene hvnteigee amidarna gj salchihaad etsest ni ergej zalgaad msg bicheed bdag ym boloo.
    booljson booljsoo dahij doloono gdg gutamshig gj bi huwidaa boddog. ene emegtei ch gsn bardam zandaa hotlogdood nad shg bodood vzeesei l gj hvshiimdaogloonoos ene saitruu msg bichseneer owoo taiwshirlaa. odoo ch gsn deerh setgegdel vldeesen hvmvvsiig bichseniig dahin dahin unshaad l sj bn. ta bvhend mash ih bayrlalaa. vneheer nadad heregtei zvilsiig iheehen durdsan bn.

  17. Бэрд says:

    цагдаа нар ер нь ёс суртахууны доголдолтой хүмүүс гэж би боддог. Гэхдээ сайхан гэр бүлээ аваад явж байгаа хүмүүс зөндөө л дөө. Энд тухайн хүний ухамсарын асуудал яригдах байх гэж бодож байна. Угаасаа анхны бүхэн анхных л байна шүү дээ. Та өөрийн гэсэн ажилтай бас ч сайхан залуу байна. Болмооргүй санагдсан бол болохгүй юмыг болгох гээд хитэрхий зүтгээд байж яахав дээ гэж хэлмээр санагдлаа. Яагаад ингэж бодсон гэхлээр хитэрхий зөөлөн өөрийг нь өрөвдөөд яахав дээ гээд байхлаар давардаг гэж манай нэг ах надад бүүр өөрөө ярьж байсан юм. Эхнэрээсээ салчихсан байхгүй юу? Тэгээд эхнэр нь өөрийнхөөр нь байлгадаг хитэрхий зөөлөн нэгэн байсныг ярьсан юм. Хааяа ч гэсэн хатуу үг хэлчихдэг байвал зүгээр шүү ахын дүү гэж хэлж байсым. Гэхдээ хүн бүр адилгүй л дээ.Магадгүй та маш гоё хүн чанар сайтай эмэгтэй хүнд байх ёстой бүхий л эмэгтэйлэг шинжийг өөртөө хадгалсан нэгэн сайхан бүсгүйюм шиг сэтгэгдэл төрлөө. Хүний эрхээр жаргахаар өөрийн эрхээр зов гэсэн үг байдаг даа. Би аав гэдэг үгийг хэлж ч үзээгүй өссөн л дөө. Би эхээс 3 уулаа. Миний хайртай ээж бид нарыг хойд эцгийн гар харуулахгүй гэж өөрийнхөөрөө ганцаарханаа зүтгэж өсгөсөн. Бид нар тэгж өслөө гээд муудсан л юм алга. Одоо бүгд том болчихсон өөр өөрсдийн ажил мэргэжил хичээл сургууль гээд л явж байна. Харин тэр эцэг гэх нөхөр ээжээс минь 5дүү байсан гэнэ ээ. Саяхан санаандгүй явж байгаад харсан чинь юун 5дүү манай ээж хажууд нь хүүхдүүдээ тойруулчихсан үнэхээр сайхан харагдаж байхад хачин хөсрийн царай зүстэй өвгөн болсон л байна лээ. Эрэгтэйчүүд эмэгтэй хүнийг гомдоогоод, эхнэр хүүхдээ орхиод түүнээс сайхан ханьтай учираад сайхан амьдрана гэдэг юу л бол………Ер нь хатуухан хэлэхэд эрэгтэй хүн гэдэг чинь өчүүхэн амьтан шүү дээ.Бид нар өөрсдийгөө азтай хүмүүс гэж боддог төдийгүй маш ухаантай, зөв сэтгэлгээтэй иргэн болж өсөж төлөвшисөн гэж боддог. Одооны сууж байгаа хүн чинь хүн чанар сайтай хүн бол та 2-ыг гомдоохгүй байхаа. Түр зуурын л наад хүний чинь сэтгэл зүйд жаахан өөрчлөлт гарсан ч байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ хүүхдийн чинь хүмүүжилд сэв суулгахаар зан гаргаад ирвэл хэцүү л юм шиг санагдлаа. Аль болох наад хүнтэйгээ сайхан ярилцаад энэ амьдралаа авч үлдэх хэрэгтэй гэдгээ ярилцах нь зөв байх Та амьдралдаа ухаалагаар хандаж мэргэн шийдвэр гаргаж сайхан амьдраарай. Таньд аз жаргал хүсье. Эмэгтэй хүн ямар хүчирхэг гээч………бид өөрсдөөрөө бахархаж бардам амьдрах хэрэгтэй.

  18. Тайван says:

    Сайн байна уу. Чамд эрэгтэй хүмүүсийн, ер нь хүмүүсийн талаарх зарим зүйлийг илүү тодорхой болгох үүднээс тайлбар бичье гэж шийдлээ. Бичих зүйлийг маань чи угаасаа мэдэж, мэдэрдэг байсан гэдэгт итгэлтэй байна. Чиний “Анхныхаасаа шал өөр” гэж мэдэрсэн зүйл бол маш үнэн бөгөөд бодит зүйл юм. Хүнд угаасаа байгалиас заяасан адгуус, амьтны шинжүүд байдгийг чи мэднэ. Хэрэв аливаа эрэгчин эмэгчнийг эргүүлэн харьцаанд орж өөрийн болгох гэж байгаа бол “хамаг гоё” дээрээ тавичихаад л, зорилгодоо хүрэхийн тулд хамаг анхаарлаа ч түүнд чиглүүлнэ. Эргүүлж, найрч байгаа тэр үе шатанд эрчүүд төрөл арилжсан мэт анхаарал халамжтай байдаг. Нэгэнт эмэгтэйг өөрийн болгоод, энэ одоо хаашаа ч зайлахгүй гэж итгэсэн үеэс эхлээд “их зохицлын үе” эхлэнэ. Энэ үед эрчүүд ” би жинхнээсээ ямар хүн бэ” гэдгээ харуулж эхлэнэ. Энэ нь ёсондоо цаашдаа хамт амьдрах бол эртхэн нөхцлүүдээ тохироод авая гэдэг шиг зүйл юм. Гэр бүл дотор эзлэх байр суурь, ажлын хуваарь, өрхийн орлого бүрдүүлэхэд оролцох хувь зэргийг энэ үед л үндсэндээ тохирсон байдаг. Тэгэхээр та 2-ын харилцаа дараагийн шатандаа орсон байна. Иймд бүсгүй та энэ “байлдаанд” оролцож, хүлээн зөвшөөрч болох, эсхүл ядахдаа тэсээд байж болох нөхцлөөр тохиролцох хэрэгтэй болов уу. Тэсэж дийлэхээргүй нөхцөл тулгаад байвал нийлэх албагүй шүү дээ. Тохиролцоно гэдэг нь нэг шөнийн дотор өөд өөдөөсөө харж сууж байгаад хийчихдэг албан ёсны гэрээ биш шүү. Энэ бол удаан үргэлжлэх тоглоомын шинжтэй явагдана. Тоглоомыг тоглохдоо чи хэт бүдүүлэг, хэт ноомой, хэт түрэмгий бас хэт өрөвдөмтгий байж болохгүй.
    Нөгөө талаас чи наад хүнээ бараг дөнгөж салангуут нь хамт амьдраад эхэлсэн юм уу. Нэг эхнэрийн гараас нөгөө эхнэрийн гарт. Залуугийн хувьд сайхан л юм. Уг нь тэр хүний хувьд хэсэг ганцаар байж өөрийн амьдралаа цэгнэн үзэх боломж олгож, цаашлаад бүүр ганцаардлыг мэдэрч, гэр бүлийн амьдралын үнэ цэнийг мэдрэх шаардлагатай байсан байх. Хүн зовж байж ухаардаг болохоос, зүгээр зугаалж яваад ухаарах нь юу л бол. Чи өөрийгөө арай л хямдхан өгчихсөн санагдаж байна. Тэр чамайг яахав үнэ цэнэтэй гэж бодож болох боловч гэр бүлээр амьдрахыг үнэт зүйл гэж бодохгүй байх боломжтой юм.
    Ер нь, эмэгтэйчүүд гэр бүлийн амьдрал, харилцаанд маш их анхаарч, энэ талаар байнга бодож явдаг байх. Гэтэл эрчүүд тийм биш шүү. Эрчүүд хоорондоо адилгүй боловч, ажил, нийгмийн статус, найз нөхөд, хобби, улс төр гэх мэт олон юм боддог. Тэдгээр нь гэр бүлээс дутахгүй чухал мэт тэдэнд бодогддог. Эмэгтэйчүүд олон зүйлийг бас боддог боловч бүгдийг нь зэрэг бодож чаддаг. Гэтэл эрчүүд тодорхой хугацаанд аль нэгийг нь л боддож чадна. Иймээс ажил дээр асуудал гарчаад байхад урдаас нь гэр бүлийн проблем яриад зогсож байгаа эхнэрээ ойлгоход хэцүү байдаг.

  19. ganaa says:

    zuger l sal busgui min chmd naad zaluu chin hani bolohgui ee uuruu huuhntei ybaldaj bgad salsan bhaa naadah chin …………………odoo chmtai tgj haritsaj bga bol suusanii draa bol bur ch ebgui haritsdag bolno shu  erthn uuruusuu holduul huuhedteigee shn amidrad ybj baital ayndaa bolno oo busgui min ternees sain zaluu oldonoo ok amjilt 

  20. zander says:

    minii duu, huudee bolon uurtuu ahij bitgii zovlon huraagaarai. Yag sain huntei l hanilaarai. Chi odoo ergelzej bga bol hereggui. Huugee zovooh vii. Etseg ni zovooson odoo uur neg er hun zovooh vii. Tom bolood chamaig zovoono. Eedee hereggui l bolov uu.

  21. amidral says:

    minii amidral chiniixtei tostei yum. gexdee noxor maani urid ni amidraltai bgagvi. ene minii l bodol bi ooriigoo gexese ilvv xvvd mini yaj xandax bol xvvtei mini yaj xaritsax bol gej ix bodson bas ajiglasan. bas ger bultei ni taniltsad ooriinx ni bga bdal zan xaritsaa bvgdiig ni xarad bxad yag nadad toxirox xvn mun bsan. zarim neg dutagdal bsan ter ni amidral bolon ger bvldee yamarch xorgvi baga zergiin zoxitsuulalt xiiged l boloo. sain bodoj tungaax xeregtei. vxen vxtlee xamt amidarch vr xvvxdiinxee toloo xvnii ooriin gej yalgalgvi xamtdaa zvtgex setgeltei. ug suuri xvmvvjil ni zob, chamaig gex setgel ni vg yaria vildlese medregdej bval chinii songolt zob bx bolob u, teged ter xvndee bvxnee zoriulj bolox bx. yaran shiidber bitgii gargaarai.

  22. Gladiator says:

    Neg ch hun sanal heleegui yum yy. Bi eregtei l dee 30 garaad yavjiin. Er ni bol yylzdag huuhenuud bol bnaa bna. Er hun ehelj haraad ter huuhendee taalagdaad tatah gej yavahaar goe bdii tgeed uuriin bolgohoor genet uur zuil haigaad eheldii. Ene bol turulhiin er hunii l zan tgeheer huuhnuud namaig hayah gej bgaan bol yy yaagaad yrdniih shigee bhgui bgaan boloo geed bdii. Haluun shan baih ue oiroltsoogoor 3 4 sar l urgeljildeg yum shigee. Iim l bn daa busgui.

  23. Jacobs says:

    Цагдаа нар ер нь их хөгийн амьдралтай. Миний дүү цагдаатай сууж байсан. Орой болгон согтуу, гэртээ хүүхдээ хараад сууж байгаа дүүг минь хий хоосон хардаж хэрүүл зодоон хийгээд тэр болгонд нь талийгч аав минь очиж намжаадаг байсан л даа. Аавыг амьд байхад салчихаад хүүхэд рүүгээ ярих нэрийдлээр байнга утасдаж дарамтална, их согтуурхахаараа очиж хаалга үүдийг нь өшигчинө. Харин аавыг өнгөрсний дараа нэг согтуу оччихсон түйвээж байна гэхээр нь очоод “За муу гөлөг минь, чамайг дахиад энэ айлд ирээд ингэх юм бол би олон таван үггүй шууд эрүүнээс чинь зулай руу чинь нэвт хутгална шүү, давраад байгаарай, аавыгаа алдсан надад алдах юм байхгүй шүү” гэж заналтайяа хэлснээс хойш дахиж ирээгүй дээ. Чадалгүй хүмүүст их дээрэлхүү новшнууд байгаа юм.

Leave a Reply

Your email address will not be published.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.