Дахиж уйлж, гуниглаж амьдармааргүй байна…

f030fc8bbb71

Сайн байна уу? Надад маш хэцүү байгаа учраас зүрх өвдөж гүнзгий амьсгал авч чадахгүй багтарч орилмоор санагдаж байна, хичээгээд хичээгээд байхад болохгүй байгаа амьдралаасаа залхаж нулимс дуслуулан бичиж байна. Би ер нь сүүлийн 5 жил тасралтгүй уйлж байна, байнга уйлдаг гомддог ч хүнд хар буруу санадаггүй болохоор дороо тайвшраад нэг мэдэхэд гомдлоо мартдаг ч энэ бүхэн 5 жил тасралтгүй үргэлжиллээ…

Намайг Т гэдэг, 30 настай, айлын том, манайх тийм ч боломжит айл биш ч эцэг эх минь гадаа гудамжинд наймаа хийж 5 хүүхдээ дээд боловрол олгосон, нөхөртэйгөө оюутан байхдаа танилцаж их л удаан үерхэж байж айл гэр болсон. Одоо нэг хүүтэй, нөхөртэйгөө танилцаад 7 жил амьдраад 4 жил болжээ, энэ хугацаанд би энэ хүнийг таньж чадаагүй өдрөөс өдөрт муу зан чанар нь илрээд намайг энэ амьдралаас зугтахад хүргэж байна.

Эхнээс нь эхлий, бид жирийн нэгэн хосууд амьдралаа дөнгөж эхлээд байтал нөхөр хэрэгт орж би гэнэт л амьдралд хөл алдаж тэнгэр нурах шиг л болсон, шоронгийн хүйтэн эргэлтийн өрөөнд халуун хоол цайтай эргэж 2 жил тэр хүнийг хүлээсэн, ганц ойтой хүүгээ хадам руугаа явуулж өөрөө гэртээ ээлжийн хүнд ажилд нухлуулж амрах цагтаа нөхрөө эргэдэг байсан, 7 хоногт 2 удаа энэ бүхэнд миний ээж аав надад тус дэм болж намайг түшиж тулж зоригжуулж гуниглахад минь ээж минь удахгүй гараад ирнэ гэж тайтгаруулж зоригжуулдаг байсан.

Тэр өнгөрсөн зун гарч ирсэн ч ажил олоогүй олох гэж ч хичээгээгүй эхэндээ тэнхрэг гэж юм хэлдгүй байсан сүүлдээ ажилд ор гэхэд над шиг намтартай хүнийг хэн ажилд авах юм гээд халгаадагүй, би төсвийн ажлаа сольж хувийн гадаадын компаньд овоо цалинтай ажилд орсон, тэр ажилд гадныханд тоогдох гэж хийж чадахгүй бараг мэдэхгүй ажилдаа тэнцэж ажиллах гэж маш их ядарч нойр хоолгүй ажиллаж байсан.

Энэ хугацаанд нөхөр бизнэс хийнэ гэж миний хураасан мөнгөнөөс нилээдийг гуйхаар эхэндээ итгэхгүй байсан ч юм хийх гэж хичээж байна даа гэж бодоод өгсөн ч тэр нь худлаа байсан. Хэдэн мөнгө гуйсан найзууддаа зээлснийг сүүлд мэдсэн ч одоо болтол тэднээсээ авч чадахгүй л байгаа, энэ хугацаанд би хөдөө хол ажилладаг болхоор ирж очин байсан, нөхөр өдөржин бараг шөнөжин гэрт байхгүй байнгын гадуур ажилттай, уулзалттай байна гэдэг ч нэг ч төгрөг би олоод ирлээ энийг нэмэрлээ гэж өгч байсангүй. За тэр яахав гэтэл хүү минь нөхөр гарч ирсэн байтал энд авчрахгүй хадмууд дээр байлгаад нөгөөдүүл нь ч өгөх шинжгүй би гуйж уурлаж янз бүрээр үзсэн, сүүлдээ хадмууд нөхөртэй нийлж хүүг минь надаас булаах санаатай юм байна л гэж ойлгоод байна.

Хамгийн гол нь би одоо жирэмсэн, үхтлээ хамгаалж одоохондоо амьдралдаа аль аль маань хөлөө олтлоо жирэмсэн болохгүй гэж хамгаалж байсан ч жирэмсэн болсноо саяхан мэдсэн. Нөхөр бөөн баяр, гаргана гээд л байгаа ч би ажилгүй болвол яаж амьдрах нь тодорхойгүй байхад яаж гээд дургүй байсан ч гаргахаар шийдсэн байсан. Хэдэн 7 хоногийн өмнөөс ээж минь нойргүйдэж стрессдээд дэмий хий юм яриад эхлэнгүүт бид хүчээр шахуу сэтгэцийн эмнэлэгт хэвтүүлж эмчилгээ хийлгэж эхэлсэн бие нь дээрдэж байгаа ч надад их хэцүү байсан, өвчтэй ээжийгээ асархын оронд ажилдаа баригдаад хөдөө ирчихсэн ажлаа хийж байгаадаа шаналаад шархлаад явж байсан. Сая оройхон унтахааса өмнө залгасан бас л гадуур баахан хүнтэй явжийна.

Уг нь надад цагийн өмнө харьж явна унтаж бай, сайхан амраарай энэ тэр гэчээд залгасан чинь дууны өнгө нь нэг л биш архи уусан согтуу халамцуу маягтай, би уурлаад ярьтал өөдөөс их олон юм ярьжийна, тэнэг авгай, танайхан бүгд галзуу, эх чинь галзуу, бараг чи араас нь удахгүй галзуурах байх, бараг удмын юм ухааны юм ярьжийна, угаасаа нөхөр ээж аавд минь дургүй гадны хүн гэдгээ бүх юманд гаргадаг. Зун согтуу ирж гэрт нь түр амьдарч байж агсам тавьж ганц охин дүүг минь зодож, ээжийг минь хэл амаар маш их доромжилсон, тэгж гэр бүлээ доромжлуулж доромжлуулчихаад эцсийн удаа гэж уучилсан байтал удаачгүй өвчтэй байгаа ээжиг минь доромжилж шоолж инээх энэ хүнтэй би цаашид амьдрахыг хүсэхгүй байна.

Ямар ч хүнд хүн чанар гэж байдаг гэж боддог, ээж аав 2 маань манай хүнийг хэрэг төвөгт ороход төрсөн эцэг эхээс нь дутахгүй гүйж, ээж минь эргэлтийн хоолыг мөн ч их хийсэн дээ. Тэгэхэд доглон, галзуугаараа дуудуулж байгаад зүрх зүсэгдэх шиг болж хэвлийд байгаа үр хүүхдийн үзэн яджийна, надад сонголт алга энэ хүний хүүхдийн гаргаад гэр бүлээ өөрийгөө доромжлуулан амьдрах, ганц бие ээж болж хүүгээ асраад эцэг эхийнхээ сэтгэлийг зовоож амьдрах аль ч замаар явсан би жаргалтай сайхан амьдрахгүй. Хүүгээ л авч байвал үргэлж зүрх зүссэн хорон үгсийн сонсолгүй хүнд хэцүү ч санаа сэтгэл амар тайван амьдармаар байна. Өөрийг чинь төдийгүй хайрт эрхэм хүмүүсийг элдвээр хэлж доромжилхоор үргэлж тэр үгс нь чихэнд сонсогдоод юун тэр хүнийг хайрлах, хайр гэдэг зүйл ийм зүйлээс болж хөрдөг юм байна, угаасаа найз нөхдийн минь муулж доромжилсоор байгаад бүх найзуудаас минь хөндийрүүлсэн.

Одоо минь гэр бүл л үлдэж, би сурч боловсорч мэргэжил мэдлэгээ дээшлүүлэхээ хойшлуулж мөнгө олох гэж гүйж зүтгэж өдийг хүргэлээ, одоо хангалттай тэвцээрт хязгаар байдаг, угаасаа хол газар ядарч ажлаад сэтгэл санаа тавгүй хүүхэд зулбах нь холгүй байхад би эмээ угаад тогтоох гэж үзээд байсан. Одоо хүсэхгүй байна, зүгээр л бурхан минь хүүг минь надад өгөөд энэ аймшигт хүнийг надаас холдуулж туслаач, би уйлж ханаагүй гэж үү? Надаас болж миний хайртай хүмүүс яагаад доромжлуулж элдвээр хэлүүлэх ёстой гэж, би энийг хэзээч тэвчихгүй нь. Надад сэтгэлийн дэм хайрлаач хүмүүсээ би хэтэрхий зөөлөн байж хэтэрхий энэ хүниг даврааж өөрөө л бүхнийг болгох гэж зүтгээд эцэстээ ингэж доромжлуулж гутаагдаж шарлаж ханалаа, дахиж уйлж, гуниглаж амьдармааргүй байна…

31 Comments

  1. sal says:

    erthen zoriglood salsn n der shv manai aaw namg har joohn bhiin l arhi uj agsn tawij svvlde namg arwn jile togsohd ajilgvi arhichin hvn l bdg bsn odoo bi ih surguulia eejiinhee olsn mongoop togsh gj bhd aaw bs l ajlgv arhi uuj agsn tawidg heweere l bn eejdee salaach gj zndoo l heldg tgd hed hong arhi uuhgv gertee bhar n tgl ter yaria martagddg gants ch togrog gert olj irehgv gants talh ch bariad irhgvi bj banga shahuu arhi uuj bvr bid narin halaasig uhaj mngo hulgailn yaj mngo olj tamhi awhuu gj bdku yaj ed nart hudlaa helj hulgai hiij mngo awh we l gj bdn iim bhd eej salj chaddgv bi bodohdoo olon jil sn muubch hamt bsn yum blhoopo slj chddgv yum bn gj bdsn ta ch gsn salhgv udah yum bol iim l baidld opn hayad yawii gheer bs hamt amidrj bsnaa bodood salj chdhgv ern bol hvvhdee aawtai bailgay gd nohroosoo salj chaddgv eej nar bs bdg bitgii tgere hvvhd l zowdg yum bi iim ajilgv nadad gants gutalch awaad ogj chdhgv arhichin muhai aawtai bgaadaaa haramsdg zvgeer l meddgv aawgv bsn n deer sanagddg

  2. салаач ээ салаач салаач бурхан минь, бушуухан сал.

  3. s says:

    huugee sanaad uhlee gej bgaad huugee dergedee avaad shuud aaviindaa och, tegeed shuuhd orgodoloo og, shuuh chinii tald shiideh n gartsaagui, zorigtoi bai busgui min, bi arhichin nohoroosoo ireeduigee bodood huugee bodood salsan odoo bayarladag. Amar taivan amidaralaar huugee hotlood amidar daa, naadahdaa bitgii buuj ogoorei. dahij bitgii uilaarai, iim zan haritsaatai hunees salahad chamd tiim ch amar bhgui, olon berhsheel tulgarna, zorigtoi zorilgotoi temtseed chi yalj chadnaa. AMJILT

  4. s says:

    chinii amidarald yamarch gerel gegee alga daa duu min, erthen salsan deer, huugee hadamuudaasaa hurdan avaad naad malaasaa zugtaa, huugee harin chi hed honog huuteigee hamt baiy ene ter gej arga zali heregleed oor deeree av, tegeed butsaaj ogolgui avaad zugtaa, medees salna geed yavahad chamd naadah chin yanz buriin argaar l gai bolno, ter toolongoor n tsagdaa duudaad ogood bai, urid n shorond yal edelj bsan hun tsagdaaad olon udaa ogohoor ayandaa hulhi n buuna, chamaig zodoj tanhairaad doromjlood baival butsaagaad shorond n yavuulchih. Naad hevlii deh huuhedee gargah hereg bna uu daa, chinii amidaral ulam l tam bolno sh dee, shuuhed orgodoloo ogood sal.

  5. zadsexdeye says:

    миний төрсөн дүү бол салгаад чирээд авчирна гэх юм. уг хүн үнэхээр хүсэхгүй л бол болдоггүй юм байна лээ. дүү охины нөхөрт аав ээж, ах, дүү, бүр хаа хамаагүй бэр, бэрийн ах дүү ээж аавыг доромжлоод байхад хүртэл би хайртай гээд байж байдаг хүн байна. оройтоогүй дээрээ салсан нь дээр шүү. ах дүү битгий хэл аав ээж нь ч гэрээр нь орж гарахгүй болж дуусдаг юм байна лээ. тэгээд чамайг ганцаардуулж байгаад бүр ч ихээр дээрэлхэх байх даа. тиймээс юу ч болсон гэсэн салаарай. 

  6. Busgui hun says:

    Ewii dee ewii yag l bi. Bi heterhii zoolon bas etseg eheesee iluu ooroosoo ch ilui hamt baigaa hunee hairladag halamjildag tegtel ergeed irdeg yum ni nulims l baidag. Huniig ooroosoo deer tawij uneheer boldoggui yum bilee, oilgodgui yum bnle ene hun namaig ooroosoo iluu hairlaad bna gj meddeggui yum bnlee tgd ter ni suuldee yamarj une tsenegui zuil bolj huwirna. minii hetsuu baisan zuil chinii hajuud bol yu j bish l yum baina. Gehdee hair baidag ugaasaa unen hamgiin gol ni tsenzuur baih heregteim shig baigaamaa. Hairla halamjil gol ni ooriigoo hamgiin turuund bodoj baih heregtei. 

  7. Gyalbaa says:

    Ямар их тэвчээр вэ, тэгээд хэний төлөө билээ? өөрийнхөө төлөө ч биш,үр хүүхэд ээж аавийнхаа төлөө ч биш архичин худалчийн төлөө.Явуулаач наадхаа хичнээн тэвчих гэсэн юм өөрийгөө бодооч

  8. hdfgdhf says:

    bi ene huuhnuudiig eruusuu oilgohui bolood udaj bna, end yag neg heviin yumnuud bianga bichihiin ter l asuudliin neg bna. Emegtei hun uuruu amidralaa avaad yavj bj yamarch halamjgui ajilgui uhaangui huntei gerleed tevcheed huuhed gargaal bgaad bhiin hezee zasrana uurchlugdunu gej itgeed yavdgiin boloo. Tehiin orond uuruu hunii gar haralgui huuhdee tejeegeed geree avaad yavaad chadaj l bgaa bol hun shig amidrahaa bod l doo. sal l daa. setgel taiwan uuriinhuuruu az jargaltai amidral daa. yah gej iim tamiin amidrald udur honog unguruud bdgiin beeeeeeeeeeeeeeeee. ene bol buruu shuu dee uhaaraach busguichuud ee. erchuudee hunii hog shaar bolj buu amidraach hun shig bgaach jargal daagaach uhaantai biagaach. hunii amidral urt yum shig hernee asar bogino shuu dee setgel hangaluun buleen dulaan shan amidraach humuus ee. asuudliig mash taiwan hurdan uhaalgaar shiidej suraach,amidiin tamaasaa salaach 

  9. 39тэй аав says:

    Хүний мөсөөр ядуухан эр юм да.

  10. vnen says:

    khulgaich bol khulgaich l bdag Mongoliin shorond khvn shoronjood khvn bish bolood l gardag naad khulgaichaasaa yaraltai sal …………………

  11. tsoo says:

    Togoo toslomoor gesen bna tiim shuu togoo tosloson amtgui durak baixaa daa tsagiin garz shuud buudaad bulchigdag bol buuuuur amar … Yamar xuvi zayatai durakuud ni iim exnertei uchirdag bna aa bi uvchtei exneree 2 xuugee tejeex geed udru shunugui l zutgedeg teglee xaaya gomdolmoor ue baidag ch daan ch xani bid 2-t muudaltsax shaltgaan baixgui ni saixan uymaa daa… Bitgii uilj guniad bai busgui mini naad xuugee avaxuulaad salax urgudluu ug. Urgudul deeree ene xun yal edelj baisan tegeed odoo ch ajilgui baigaa xuuxed tejeex chadvargui geed todorxoi xussen xuseegui chinii tald xuuxed shiidegdex bolno. Bitgii uruvd bitgii ai oilgovuu

  12. Hi says:

    Hi Uuchlaarai chi naad gedsendahi huuhdee gargah hereg baina uu ugui yu sain bodoori hu! Hun jargal daadgui gej unen yum daa!!! Erthen zam muruu huuvul yaj baina. 

  13. T says:

    Tanai nohor shorond bandi baisan baih, tegeed nogoo atamanuud ni mongo neheed, yamar ch mongogui haanaas mongo oloh ve dee, chamaas l hudlaa yarij avsan baigaa
    ter mongo ch duurch,
    odoo erthen sal
    hedii udna, tiim chineegeer zovlon nemegdene
    eej chini chinii amidraliig bodoj uimarsaar baigaad setgetsiin ovchtei bolson baih

    Harin tiim bandiduulj yavsan uheentseruud chamaig amarhan yavuulchihgui bandi zangaa gargah baihdaa

  14. sarnai says:

    heldeg gazar n heleed, shuuh huralaar shiiduulej,huuhdee aw, tegeed muu pi zd@ g gazag shudd hay, tsagdaad urgudul gargaj uuriiguu hamgaaluul, eswel,shvvhin shiidwer,guitsetgeh gazart, tegeed,shiner ehel, 

  15. Abc says:

    tegeed hen chamaig naana chine hucheer blgaad bgaan. Yavdag horvoo shdee

  16. urel says:

    Yag l minii amidral hargdlaa.Bolgood baihaar teneg erchuud un demjij tuslah buur amidralaas holdood bolood baina geed bodchihdog.Tegeed ar ger eej aaviin humuujil muutai bol tsus ni bur sain saihan bolgohgui.Tiim bolohoor chi zugeer hurdhan salaad uuruu uuriigee bolgood yav.Chi ugaasaa chadna.Amidraliin umnu nen yalanguya iim archaagui uchuuhen teneg erchuudiin umnuus uilj bitgii nulimsaa garga.Nuurendee bitgii urchlee nem,tsoglog baih avaas ertuntsiin sain saihan humuus zunduu taarah bolno.Tegeed uuruu muuhai setgeleer bish,muuhai humuusees bolood huuhed ene ter chini zulbah ch um uu,avahuulah ene ter um bolvol chamd eruusuu nugel bolohgui ee.Tiim bolohoor ter ih stresseesee hurdan salh heregteidee.

  17. Зулаа says:

    Чи ямар тэнэг юм бэ. Юун хайр нтр вэ.. Чи миний дүү байсан бол наад хүүхдий нь авхуулаад хүүгээ хадмуудаасаа авчраад шууд салаад яв л гэж хэлнэ. Бас шорон оронд орсон хүмүүс чинь тэгээд байн байн хаалгы нь татчих гээд байдаг юм шдээ.Чи цаашдаа зовж амьдрая гэж бодож байгаа бол нөхрийнхөө үгэнд ороод л ингээд явж бай. Эсвэл өөрөө өөртөө шийдвэр гаргаад хэнээс ч хамааралгүй амьдралаа аваад яв. Чи чадах л юм байна шдээ.

  18. boldoo says:

    hohino pizdaa erthen tiim malaas salahgvi yaasan ym bee chi vneheeer horwoogiin teneg hvmvvsiin neg ym

  19. .. says:

    Iim erchyyd baidag yumaa, yynd deer hynii comment bichsenchlen, mongol emegteichyyd byhniig byteeh gej yavaad buruudaad baisan yum baihgyi. Ug yndes chaanaasaa shimegch hyniig yaah yum be, genid n baigaa. Minii uchirch baisan zaluu yag l iim baisan. Iimerhyy hymyys uul n hagas jiliin dotor taraa taniulaad chamd yamar hyn be gedeg n medegdsen bh yostoi, chi heterhii hairtai baisan bolood sul taliig anhaaraagui bh. Yostoi yter tyrgen sal gehees uur zuvluh yum alga, hezeeee ch zasardaggyi yum. 9 sard garaad baisan heregiig sanaj baigaaz dee, 10 heden jil shorongoos irehiig n hyleegeed 2 hyyg n usguud suuj baisan saihan setgelt emegtei syyldee nuhurtuu yaaj aluullaa daa, byr heseg heseg bolgood nuusan bsan shyy dee. Uuriinhuu bolon hyy echeg eh ohin dyygiinhee ayulgui baidaliig hangaad hurdan l hold. Bichsenees chini unshihad ovoo medlegtei hyyhen bn, nuhuriinhuu gar hyrehgyi gazar gadagshaa magister ene tert hyygee avaad yavuul yaadiin…? Mongold baigaad baival salahad mash hezyy mun baingiin daramtand bn bh

  20. Enerelt_g@yahoo.com says:

    Olon hun naad huneesee sal gesen bna zov shu de huugee shuuheer hutsulduud avchihan terend sanaa zovoltgui buu zuulun bai hatuu baih heregtei chi chadnaa amjilt 

  21. Zochin says:

    Teneg huuhen be! Hairtai aav eej, ger bulee shorongiin tav hulgaichaar doromjluulaad dor ni orj hevtej yaj chaddag bnaaa. Chi uuruu l buruutai. Shuud sal. Chi tiim nohoin baasnaas yu husch huleegeed bdgiin.  Umnuus chin ochood alchihmaar hugiin shaar ve. 

  22. zvrh says:

    hvvhde l aw uur ch yu ghew hvvhdees uur erdene ene delhii dr bn gj vv

  23. nemj helehed says:

    shyyhed uguuch,shuud ter yedee salahgyi dee,uudrug bai naad zavhai shorongiin tavaa bitgii ergej har za yuu,shorongiin shorongiih l bdag yumoo,zodsong barimtluulj avahgyi,chi tanidag cagdaa shyygch umguulugch olj av

  24. sonita says:

    Хүн ганц амьдрана. Энэ ганц амьдралдаа аз жаргалтай байдаггүйнмаа гэхэд сэтгэл амар тайван байх хэрэгтэй шүү дээ. Чиний тэвчээр дуусч итгэл чинь алдарсан бол эртхэн салсан нь дээр юм биш үү. Нэг хүнээс саллаа гээд бүх амьдрал дуусахгүй шүү дээ.

  25. sonita says:

    Монгол хүүхнүүд хэтэрхий өөрөө юм болгоныг болгох гэж зүтгэдэг. Маш их чадалтай тэвчээртэй амьдралын төлөө байж чаддаг гайхамшигтай эмэгтэйчүүд. Харин энэ зан чанар нь эрчүүдийг сул дорой шимэгч хорхой болгодог гэж би хувьдаа боддог. Эрчүүдэд хариуцлага гэдэг зүйлийг ойлгуулах мэдрүүлэх хэрэгтэй. Хүүхнүүдээ битгий юм бүрийг өөрийхөө нуруу дээр үүрэж амьдралдаа. Эм хүн эмээрээ эр хүн эрээрээ л байж гэр бүлийн амьдрал сэтгэл хангалуун зөв зохистой болно шүү дээ. Яагаад манай зарим эрчүүд ийм шимэгч болоод бдаг байнаа. Тэгээд зүгээр хүнээр тэжээдгээд байж чадахгүй бас доромжлоод байдаг нь ямар ухамсар вэ ичих булчирхайг нь түүгээд авчихсан юм шиг амьтад байх юмаа. 

  26. ys says:

    za duu min erthen sal iim amidral gej yu bdag yum be chi unheer sain busgui bna chamaig uruwduj bna

  27. Er Hun says:

    Tegeed salaach vug iin huleesen ym.oodgui novsh iin er Hun bna.udah tusan chil zovoh bolno.

  28. ul medeh says:

    Хөгийн хар эрийн нэр гутаасан гөлөг вэ. Эхнэр хүүхдээ юмаар дутаахгүй гэж гаднаа инээж дотроо уйлах шахам зүтгэж байхад ямар жаргалдаа ташуурчихсан эргүүнүүд нь ингээд амьдарж байдаг байна аа. Мал байсан бол хамгийн түрүүнд тогоо тосолж баймаар юмнууд.

  29. blow says:

    Шуухэд гэр бул цуцлах ергедел гаргахад шууд хуухдийг чиний асрамжинд егне. Чадуул гадаадад гар. Орлогогуй гээд унэгуй емгеелегч ав

  30. otgo says:

    erthen salahgvidee. huraaj hurimtluulsan yuma uguud, dahij jiremsleed, odo biegvi l bolii shd. hvvgee l yaj iigeed awsan ni deerdee.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.